Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Эрдэнэсолонго : Том асуудал
Оруулсан admin on 2008-06-30 08:38:09 (3802 уншсан)

/МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт/

Би тэгэхэд долоон настай, дөнгөж сургуульд ороод байв. Эр эм, бяцхан хүүхэд, том хүний алиных нь ч тухай нэг л ойлголттой явсан үе. Ээж маань голын цаанаас миний гурав дахь дүүг авчрахаар явчихсан байлаа. Манай эмээ, хөршийн эмээ хоёр нутгийн маань хамгийн эртний хүмүүс, бас хамгийн сайн найзууд болохоор ихэвчлэн нийлж даалуу тоглоно. Эмээгээсээ хөтлөөд хөршийнд болдог ээлжит даалуунд очих үеэр энэ явдал тохиолдсон юм.
Хөгшид даалуу тоглоход би ихэвчлэн хийх юмгүй уйддаг болохоор хөршийн жингэр, энэ хавар төрсөн хэдэн халтар гөлгөөр нь зугаацах юмуу усны тэргийг нь түрж тоглоно.
 Би хүүхэд нас, нялх балчир үеэ бараг санадаггүй. Цорын ганц мэддэг зүйл гэвэл харанхуй бас маш дулаахан, усархаг орчинд нүдээ анин зогсч байснаа тод санадаг. Хаашаа л хөдөлнө тэр бүхэнд хөлийн ул, гарын алга, мөр, гэдэс, духаараа яг ээжийнх шиг гэхдээ тоогоор маш олон хөхний толгойд хүрдэгсэн. Түүнийг амаараа үмхээд ханатлаа иднэ. Тэгээд унтана. Унтаж байхдаа нөгөө л усархаг харанхуй газраа эргэлдэн эргэлддэг байв. Бас огт зүүдлэхгүй. Заримдаа учир дүрсгүй уйлах, эсвэл инээх, бухимдсандаа чимээгүй дүнсийх, уурласандаа хөлөөрөө харанхуйн аль нэг булан руу өшиглөх зэргээр цаг нөгцөөнө.
Ер нь би гэдэг хүн яагаад төрөх болсон, хаанаас ирснээ огт мэдэхгүй. Тэр тухай анхны төсөөлөл гэвэл зуны нэгэн нарлаг өдөр би гудамжаар байдгаараа амаа ангайчихсан, урт саарал өнгийн уяагаар нохойн гөлөг хөтлөөд, үеийнхээ хэдэн багачуултай хамт хашгиран гүйж явсан юм. Гүйж явснаа гэнэт дотор харанхуйлан зогтусаад сэтгэл хүчтэй өвдсөнөөс болоод тонгойж байгаад уйлсан.
Тэр үед би өөрийгөө хэн гэдэг, яагаад ийм нэртэй болсон, аав ээж хоёр маань үнэхээр миний аав ээж хоёр мөн эсэх, одоо би чухам яг хаана байгаа, юу хийж яваа зэргээ нухацтай бодож эхэлсэн юм. Ингээд бүх зүйлийн учрыг олдгийн даваан дээр гөлөг маань намайг угзчин урагш авч давхиснаас болоод сүрхий бодож эхэлсэн зүйлээ бүгдийг нь мартчихсан. Хожим ухаан сууж нас биед хүрсэн хойноо ч энэ тухай яг тэр үеийнх шиг нухацтай бодож байсангүй. За, одоо хамгийн гол зүйлийнхээ тухай өгүүлье. Хөршийнхөө усны тэргийг түрээд хашаан дотор тоос татуулан давхиж явлаа.
Давирхай ханхалсан түлээний өмнүүр хоёр дахин хурдлан давхисны эцэст тэнд ямар нэгэн зүйл хэвийн биш байгааг анзаарав. Тэгээд тэргээ орхиод тэр зүг гараа савчин алхлаа. Хураалттай түлээн дээр цэцэгтэй даашинзны хормой салхинд үл мэдэг чичигнэн хөдөлж өмнө нь миний огт хараагүй хөөрхөн гутлын хоншоор нарны туяанд гялалзан байлаа. “Би охидод дургүй. Бас нэг тэнэг охин биз…” Ингэж бодоод дээш өгсүүлэн харахад шингэн шаргал үсээ хоёр тийш нь самнаж боосон, нүүрэндээ ов тов сэвхтэй, туранхайвтар охин үл ялиг ярвайн зогсож байв. Бид тэр үед хоорондоо юу ч ярьсангүй. Дараа нь хэд хэдэн удаа тааралдсан ч юм яриагүй.
…Ээж голын цаанаас манай шинэ дүүг авчирлаа. Эмээгийн хэлснээр дүүг эрж олохын тулд маш хүнд бэрх зүйлийг даван туулдаг болохоор ээж их л ядрангуй харагдав. Харин аавын царай улаа бутран, байн байн инээд алдана. / Архи уусан биз. Шинэ дүү ирэх бүрт аав архи уудаг юм./ Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа хөршийн эмээ ач охиноо дагуулаад манай шинэ хүнийг харахаар ирлээ. Тэр болтол миний амьдрал хэвийн үргэлжилж байв. Yдээстэй цагаан гутал, хагас ханцуй, хос халаастай ганган цамц өмсч,үсээ шуусан нөгөө их зант охин гэрт маань ороод ирэв. Өнөөх охин дүүг маань ёстой амаа ангайтал харж байгаад гараа ч хүргэж чадалгүй гайхсан чигээрээ эмээдээ хөтлүүлээд харьсан юм. Харин намайг бол огт анзаараагүй. Тэгэхэд л би анх удаа өөрийгөө яагаад ийм эв хавгүй хэлбэр дүрстэй, яагаад үргэлж дэвхэрч цовхорч явдаг тухайгаа эргэцүүлэн бодоход хүрсэн.
-”Охид бол өөдгүй, өрөвдөлтэй амьтад. Тэд үргэлж ямар нэгэн зүйлээс айж явдаг. Бас хэрүүлч, чалчаа, уйланхай, дээр нь тэвэг, чавхаар огт тоглодоггүй “. Ер нь охидын тухай миний ойлголт энэ хүрээд дуусч байгаа юм.
Хөөрхөн охин байдаг л даа. Гэхдээ тэд нэг л аюултай, эрт орой хэзээ нэгэн цагт надад гай болох юм шиг санагдаад тэдэнтэй огт дуугардаггүй, тэр нь ч зөв байлаа. Хөрш айлын охин эмээтэйгээ хөтлөлцөн манайд ирсэн тэр өдрөөс хойш бүх зүйл орвонгоороо эргэв. Учир нь би сав л хийвэл ямар нэгэн шалтгаан эрж олоод хөршийнд хэдийнэ оччихсон нүднийхээ баруун, зүүн, дээд, доод булангаар охиныг өөрийн эрхгүй хараад байдаг болчихов. Бүр нэг удаа түүний хажуугаар зөрж өнгөрөхдөө тохойд нь санамсаргүй хүрчихээд золтой л муужирч унасангүй. Түүнээс хойш би нэг л айсан, эсвэл юунд ч юм яарсан, том хүний үгийг хэд хэд хэлүүлж байж ойлгодог болчихсон байв. Энэ өөрчлөлт намайг зовоож эхэллээ. Удалгүй миний хамгийн том зовлон хөршийн охин болж хувирлаа. Ердийн үед би үдэш эмээ өвөөтэйгээ орондоо орж хэдийнэ унтчихсан байдаг бол тэгэхэд хөнжил дотроо нүдээ чаг чаг хийлгэн сэрүүн хэвтэж, чухам юу болоод байгааг бяцхан тархиндаа хичнээн тунгаавч учрыг нь ухаж ололгүй бухимдан, амандаа ямар нэгэн зүйл бувтнан хэвтэх болов. Ингээд хэдэн өдөр цурам хийлгүй бодсоны эцэст чухам яг яах ёстойгоо ойлгов. “Ерөөсөө охиныг маргааш зодчихьё”.
Би өөрт тохиолдсон хүнд бэрх олон асуудлыг нударгаар шийдэж байсан, тэр нь хамгийн зөв, хамгийн шударга, хамгийн том шийдвэр байдаг байлаа. Дахиад л нэг өглөө ирлээ. Өглөө гэдэг нь бараг бага үдийг хэлж байгаа юм. Хувцсаа хам хум өмсөөд эмээгийнхээ бэлдсэн өглөөний цайг ч уулгүй “асуудлаа шийдэхээр” хөршийнх рүү яаран гүйлээ. Уухилан хашаа давж байхдаа өмдөө урчихав. Гэхдээ нэг их харамссангүй. Хөршийн хураалттай түлээн дээр цомцойн суугаад охиныг гарч ирэхийг хүлээлээ. Хүлээгээд л байв. Охин гэрээсээ гарч ирэхгүй л байлаа. Дуниартсан халуун наранд толгой халж, нүдний өмнүүр хөршийн маань будаг нь халцарсан саарал байшин, олон жилийн өмнө цагаан байсан, одоо бол түлэнхий бор өнгөтэй болчихсон модон хүрээтэй саарал цонх холдож, ойртож үзэгдэнэ. Цонхны цаанаас эмээгийнх нь хавар тарьсан, боловсорч хараахан гүйцээгүй наранцэцэгтэй төстэй өнөөх охины бөндгөр шаргал толгой үе үе цухалзана. Учиргүй нойр хүрч, уртаар санаа алдав. Тэгснээ тэдний хашаан доторхи зэрлэг ургамлын эхүүн үнэр, царцаахайн дуу аажмаар алсран холдож, миний тархи, зүрхэнд гэнэт уудам хөх тэнгэр цэлийхэд би хаанаас гараад ирсэн нь үл мэдэгдэх олон гоё эрвээхэйтэй хөөцөлдөн хаашаа ч юм алга болов...
…Энэ хөөцөлдөөн хэр удаан үргэлжилснийг бүү мэд. Мэдэж байгаа ганц зүйл гэвэл би хураалттай түлээн дээрээс тоос татуулан газар шурган унаад, юу болоод байгаагаа анзаарах сөхөөгүй, айсан гайхсан чигээрээ нүдээ хагас нээсэн юм. Хөршийн охины хөлд тийнхүү шившигтэйгээр тоос шороотой хутгалдан унаснаа тэгэхэд гэнэт ухаарсан. Хөмхийгөө зуун босоод өмдөө гөвж байхдаа халтайсан хоёр гутал маань ямар ой гутам харагдсаныг мартдаггүй юм. Намайг хараад доогтой инээж зогсох охиныг харин яаж ч чадсангүй. Тэр аль хэдийнэ миний дэргэд ирээд халуун наранд зүүрмэглэн тонголзох намайг шоолон инээж байсан байх нь. Ингэж бодохоор одоо ч цээжинд ямар нэгэн ичгүүр, харуусал зэрэг төрдөг юм.
Хий дэмий бухимдсан би тэдний хашааны хаалгыг зүглэн алхсан ч баримжаа алдаж, тугалын хашаа руу нь ороод бантсандаа хэдэн давхар хашаа даваад тэр чигээрээ цааш алхлаа. Алхсан ч гэж дээ мөлхсөн гэвэл үнэнд арай илүү дөхөх байх. Хэр удаан алхсаныг бүү мэд…
Ингээд л бүх зүйл талаар өнгөрлөө. Би охиныг яаж ч чадсангүй. Асуудал шийдэгдсэнгүй. Тэр өдрийн явдал тэр үедээ ч, хожим ч мартагдахааргүй гүн ул мөр үлдээхийг зөн совингоороо мэдэрч байв. Өмдөө татаад цааш гүйж байхдаа өөрийгөө уйлж байгааг мэдээд тун их гайхсан. Би өвөөгөө нас барах хүртэл амьдралдаа хэдхэн удаа уйлсны сүүлчийнх нь энэ байв. Бүр цурхиран уйлж байлаа. Өөрөөсөө хэд дахин том биетэй ангийнхаа хүүд зодуулахдаа зүүн нүднээсээ нэг дусал, ээжийнхээ авч өгсөн хөх судалтай усан цэргийн цамцыг жимсэнд явж байгаад ойд гээхдээ баруун нүднээсээ гурван дусал нулимс унагасныг эс тооцвол шүү дээ. Би тэгэхэд яагаад тэгж уйлсан юм бол. Ичгүүртэй байдалд орсондоо юу эсвэл, ерөөсөө миний огт мэдэхгүй зүйл надад зовлон тарьж байсан, түүнийг би чухам яах ёстойгоо шийдэж чадахгүй байснаас уу.
Намар болж хөршийн охин аав ээж рүүгээ явсан. Тэр нь ч дээр байсан юм. Хэрэв тэгээгүй бол би яаж ч мэдэхээр байв. Одоог хүртэл тэр үед миний сэтгэлд чухам юу болоод өнгөрснийг хэлж мэддэггүй. Арай ч долоон насанд дурлал ирнэ гэж баймааргүй юм.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 67 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-039.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2827

Ёл хад
YolHad_46.JPG
Хэмжээс: 700x525 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2554

Зураач : Б.Хонгорзул
khongor007.jpg
Хэмжээс: 600x864 154k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3754


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn