Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу
4-н мөртүүд
Sienna
Window of Mongolian poetry
Youtube
Цээсүрэн Авирмэд
Э Агиймаа
Алтангадас
А Алтанхундага
М Амарбаяр
A Амарсайхан
Б Амарсанаа
Амор Хайям
Ардын аман зохиол
Б Ариун-Эрдэнэ
Энх-Амгалан Ариунболд
Афоризм
Нямдорж Ачиймаа
Г Аюурзана
Ц Бавуудорж
Н Багабанди
П Бадарч
Н Базардэрэг
А Байгалмаа
С.Б. Бат-Эрдэнэ
Б Батзаяа
Д Батзүл
М Батнайдвар
П Батнайрамдал
Лу Батнасан
Б Батрэгзэдмаа
Т Батсуурь
Ц Баттуяа
Батсайханы Баттөгс
Ш Батцэцэг
Баяр ёслол хурим найр
Бодрол
До Болдхуяг
Х Болор-эрдэнэ
Б Болормаа
Х Болормаа
Түмэнбаяр Бум-Эрдэнэ
Э Бум-Эрдэнэ
Бусад
Ц Буянзаяа
С Буянцогт /Цахарын/
Жигжид Бямбаа
Ц Бямбажаргал
Жогноо Бямбасайхан
Эрдэнэбаатар Бүжинлхам
Гадаадын уран зохиол
Тангадын Галсан
Б Галсансүх
Б Ганзориг
Батсүх Ганзориг
Дорж Гармаа
Гэсэр
Ш Гүрбазар
Ч Дагмидмаа
Далай ламын айлдвар
Цэнд Дамдинсүрэн
О Дашбалбар
Михайлов Дениска
Зундуй Дорж
Б Дорж
Цэндийн Доржготов
Ц Доржсэмбэ
Ш Дулмаа
Дууны үг
Ц Дэлгэрмаа
Дэлхийн уран зохиол
Магтаал Ерөөл,
Ц Жамбалгарав
Зохиолчдын намтар
Зүйр цэцэн үг
Б Ичинхорлоо
Б Кана
Ч Лодойдамба
Соном Лочин
Отхан Лха
Жагдалын Лхагва
Балсангийн Лхагвасүрэн
Бавуугийн Лхагвасүрэн
Ш Лхамноржмаа
Н Минжинсайхан
Монгол Улсаа хөгжүүлье
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003
Мэдээ, мэдээлэл
Бямбадорж Мөнх-Өлзий
Ж Мөнхбат
Н Мөнхсайхан
Г Мөнхтулга
А Мөнхтуяа
Гомпилдоо Мөнхцэцэг
А Мөнхчимэг
Д Намдаг
Д Намсрай
Д Нацагдорж
Сайнжаргал Начин
Г Номин
У Номинчимэг
Д Нямсүрэн
Н Оюун-Эрдэнэ
Д Оюундэлгэр
Санж Пүрэв
Д Пүрэвдорж
Лувсан Пүрэвдорж
Соёрхын Пүрэвсүрэн
Д Равжаа
Б Ринчен
Шуурайн Солонго
Доржпалам Сумъяа
Сургамж
Х Сүглэгмаа
Шарав Сүрэнжав
Ширчин Сүхбаатар
Г Сүхзориг
Н Тайванжаргал
Цэрэнтулгын Түмэнбаяр
Загдын Түмэнжаргал
Д Төрбат
Д Урианхай
Б Уугансүх
Л Хасар
Л Хишигдорж
Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл
Цоодол Хулан
Ү Хүрэлбаатар
М Хүрэлсүх
Хүүхдийн дуу
М. Цэдэндорж
М Цэемаа
Д Цэцэнбилэг
Ч Чагнаадорж
Энхтайваны Чинзориг
Ренчин Чойном
Чоно
Батмөнх Чулуунцэцэг
Шагж гэлэн
Youtube Шилдэг ном
Шог өгүүллэг
Шүлэг
Б Шүүдэрцэцэг
Балбар Энхбат
Энхбаатар Энхболд
Д Энхболдбаатар
Б Энхтуяа
Р Энхтуяа /Эмүжин/
Батсамбуу Энэбиш
С Эрдэнэ
Арлаан Эрдэнэ-Очир
Б Эрдэнэсолонго
Ж Эрхэмцэцэг
Бэгзийн Явуухулан
Ярилцлага
Үлгэр
Э Үржинханд
Өвөр Монголын яруу найраг
Өгүүллэг
Л Өлзийтөгс
Өөрийгөө ялах нь

Ангилал
Бүгд
Шүлэг
Өгүүллэг
Найраглал
Афоризм
Богино өгүүллэг
Роман, тууж
Зүйр цэцэн
Үлгэр
Ертөнцийн
Ардын аман
Нийтлэл
Дууль
Сургамж
Зөвлөгөө
Мэдээ
Намтар
Ярилцлага
Ерөөл магтаал
Дууны үг
Ардын аман зохиол
Youtube
Дурсамж
Бусад

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Өгүүллэг: Б. Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхдаа би баян байсан
Оруулсан admin Огноо: 2008-06-17 09:20:36 (27999 уншсан)

Түүний уянга яруу найргийн мөрүүдэд ижийгээ гэсэн хүүгийн сэтгэл тэр чигээрээ шингэчихсэн байх шиг санагддаг. Түүнтэй ижийнх нь тухай хөөрөлдөв.
...Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай-сүүн мөрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй-цагаан мөрөн
Ижий мөрөн...
-Миний ижий хуучнаар Түшээт хан аймаг, Дачин бэйсийн хошуу, Чандмань отгийнх. Одоогийнхоор Төв аймгийн Өнжүүл сумын хүн.

Булгийн ухаа, Дааган дэлээр нутагтай Доной гэж хүний хамгийн том охин. 1943 онд манай эцгийг цэргээс халагдаж ирсний дараа гэрлэсэн гэдэг. Би эхээс ганцаараа хүн. Надаас өмнө хоёр охин төрөөд эндчихсэн гэдэг. Надаас хойш ч хүүхэд гараагүй. Манай нутаг усныхан мэднэ л дээ. Бавуугийн ганц хүү гээд.
Ижийнхээ ажил төрөл хийгээд гялалзаж явахыг мэдээ орсон цагаасаа хойш мэдэхгүй. Ижий минь бие муутай, үргэлж л хэвтэж байдаг сан. Нэг хоёр өдөр босоод л хэвтээд өгнө. 1951 онд аав Намын хянан шалгах хороонд байхад ижий Идэвхтэний больниц гэдэгт хэвтэж, савны их хүнд хагалгаа хийлгэсэн юм. Түүнээс хойш даралт нь ихэснэ, бие нь өвдөөд л. Миний ижий хорвоод зовох гэж ирсэн юм шиг л байдаг сан. Тэгээд 44 насандаа өөд болсон доо.
...Өвчтэй ижийнхээ цонхигор дэрний дэргэд
Өдөржин шөнөжин өрөвдөхийн уяатай байж
Өдий төдий олон тоглоомноос татгалзаж
Өөрийгөө би авч үлдэж чадсан болохоор
Надад бага нас байгаагүй...
-Миний бага нас ижийдээ эрхлээд л өнгөрсөн. Ижий минь та тэгж явсан уу гэж ухаан орсон хойноо ч асуугаагүй юм. Намайг хорьтойдоо гаргасан. 25 хүрэх гэж байхад миний жилийг угтаад л өнгөрсөн. Тийм ухаан ортлоо хамт байсан мөртлөө ижийгээ шалгааж байгаагүй л байсан байгаа юм. Хамгийн ойрын, хамгийн сайн мэдэх ёстой хүн нь атлаа би ижийгээ өвчинд шаналж байсныг нь л мэдэхээс дотор сэтгэлийг нь, юу боддог, юу мөрөөддөг байсныг нь мэдэхгүй л өнгөрч. Гурван ч хүүхдийг минь хүн төслүүлж өгсөн.
Бие муутай мөртлөө хүүхдүүдийг минь хардаг л байсан даа, миний муу ижий. Тэгэхээр ижийдээ юм нэмж биш, ижийгээсээ хороож л амьдардаг байсан юм байна. Гайхуулж, баярлуулж ч чадсан юмгүй. Гэхдээ хүү чинь архи уужээ, хүү чинь жудаггүй явна гэж зовоогоогүй. Тэр ч бүү хэл хүү чинь муу сурч байна гэж эцэг эхийн хуралд нэг дуудуулаагүй.
...Эмээгийн үүрдэг арагны үдээр
Тас үсэрсэн өдөр
Би төрсөн
Хөөрхий минь өвдөхдөө базсийм гэнэ лээ
Ижий минь биеэ хуурайштал
Цусаа асгасан өдөр
Би төрсөн
Хөх уулсаа гомдоохооргүй хүн явахийм гэнэ лээ...
-Ижий минь намайг зураач болно гэж бодож өнгөрсөн байх. Яагаад гэвэл миний анхны сонирхсон ажил зураг. Би олон номын зураг зурсан. Тэгээд улаан булан, намын кабинет тохижуулах гээд зураг л миний ажил байв. 1962 онд анхныхаа шүлгийг хэвлүүлчихээд 1982 онд ном гаргатлаа зураг л зурж хэдэн хүүхдээ тэжээсэн. “Утга зохиол” сонинд зураач байлаа.
Миний үеийнхний бараг бүх номын чимэглэл миний гараар орсон доо. Тэгэхээр ижий намайг том шүлэгч болно гэж бодоогүй байх. Тэр үед би “Шүхэр цэцэг” гэдэг найраглал бичсэн минь “Улаан од” сонинд хэсэглэж нийтлэгдсэн. Түүнийг үзсэн байх. Тэглээ ч яруу найрагч хүүгээ хорвоод үлдээлээ гэж бодоогүй л байх даа.
...Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг, нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр, инээд хоёртоо бялуурсан наадам
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн...
-Би ижийдээ зориулж дуу, шүлэг л бичдэг болохоос их том найраглал, дууль, жүжиг бичээгүй. Гэхдээ жилд ямар ч байсан нэг дуу хийнэ гэж зүтгэдэг зантай. Хамгийн анх ижийдээ зориулж “Ижийтэйгээ үзсэн наадам” шүлгээ бичсэн. Миний санаанаас гардаггүй нэг наадам байдаг юм. Намайг хоёрдугаар ангид байхад ижийгийн бие муудаад аав Засгийн газарт ажиллаж байснаа хөдөө гарлаа.
Лүн суманд сум, нэгдлийн даргаар очсон. Тэр зун сумын наадамд ижийтэйгээ хамт явсан. Би бодвол Мягмарнаран, Идэрбат эд нартай л тоглоод алга болчихсон байх. Орой харьсан хойно ижий “Өнөөдөр сумын наадам дээр хүүгээ алдчих шахлаа. Төөрөөд” гэж билээ. Сумын наадам хүн төөрөхөөр нүсэр болохгүй шүү дээ. Намайг хажуугаасаа салгахгүй. Би ч хүүхдүүдийн тоглоомноос олон удаа хоцорсон доо. Хүүхдүүд гадаа шуугилдаад тоглож байхад би ижийгээ хараад хажууд нь сууж байдаг сан. Гаргах дургүй байх шиг болохоор нь би аяыг нь хараад сууж л байна. Бие нь гайгүй босч байвал намайг дагуулаад гадуур дэлгүүр, хоршоогоор явна. Аав бол олдохгүй. Ажил ихтэй.
...Би гэдэг
Эхийнхээ хэвлийд арван сар
Уруугаа урган ургаж
Эх газарт хүрүүтээ
Дээшээ урган ургасан
Цаг тооны үргэлжлэл
Цагаан сүүний ургамал...
-Ижийгээсээ “Та ямар хүн байв” гэж асуудаг ч үгүй, ижий ч ярьдаггүй байж. Хааяа нутгийн улсаа л ярихаас хэтрэхгүй. Бид хоёр юу ярьдаг ч байсан юм бүү мэд. Намайг ингэж болохгүй, ийм хүн болоорой гэж байсныг нь санадаггүй юм. Ганц хүүхэд их даруулгатай хоёр том уулын дунд хавчуулагдсан жижигхэн толгод шиг л өсдөг. Түүнээсээ ч болдог уу ганц хүүхэд их эрт хэрсүүжиж, аминчхан, бас харамч болдог шиг байгаа юм.
Намайг жаахан байхад ижийгийн нэг сохор ах бидэнтэй хамт байсан юм. Тэр ах минь 33-хан насандаа өөд болсон. Түүнийг өөд болоход аав эзгүй. Манайх аймгийн төв дээр. Аав сум руу яваад шүлхийн хорионд орчихсон. Гэртээ ирж чаддаггүй. Үхсэн хүнээ гаргаж чадахгүй хамт гурав хоносон юмдаг. Ижий “Шөнө унтахдаа хүүгээ ханан талдаа аваад биеэрээ халхлаад шөнөжин мэгзэм уншаад хонодог сон” гэж ярьж байсан.
...Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг одоо эргэж бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...
-Хүүгээ найман нас хүртэл нь буруу энгэртэй дээл, урт гэзгээр гоёсон хүн дээ, миний ижий. Хүүхэд тогтдоггүй айл тэгж домнодог шүү дээ. Өнжүүлийнхэн мэднэ дээ. Явуу зүүчихсэн хөгийн л амьтан явж. Сургуульд орохдоо л зөв энгэртэй дээл өмсч, гэзгээ авахуулсан. Ижий гээд бодохоор олон ангитай кино шиг хөврөх олон дурсамж надад бий. Ижий юм их оёно. Уран ч хүн байж. Бие нь гайгүй бол өндийгөөд суучихсан юм оёж байх. Хавийнхан ч дээл хувцас их хийлгэнэ.
Юуны тулд биеэ муутган барин тэгтэл их юм оёдог байсан юм бол. Тэр үед аав ажил төрөлтэй, манайх лав идэж уух, өмсөх зүүхээр дутаагүй гэж одоо би боддог юм. Гэвч яагаад гэдэг тайллыг олж чадаагүй. Ижий их сайхан өндөр нуруутай, том биетэй хүн байсан. Би өнөөдөр тавь хол гарахдаа хөлөө хуãалж, хоёр удаа хэвтсэнээс өөр нэг их айхтар өвдөж байсангүй. Надад бурхнаас хуваарилсан өвчин гэж байсан бол тэрийг ижий минь урьдчилаад хүүгийнхээ өмнөөс эдэлчихсэн байх.
...Болгоомжгүй багын зан хатгаж
Бороо дусаж байгаа юм уу гэж асуусан
Тийм ээ, миний хүү гэж ижий минь
Тэнэглэхийг минь нуусан
Бодлын “үүлтэй” ижий минь
“Бороошиж” байсан нь тэр юм билээ
Нуусаар байтал нь асгарсан нулимс
Нүүр оносон нь тэр юм билээ...
-Ижий их уяхан. Дандаа нууж уйлна. Далд нулимстай хүн байж. Хүн ер нь ухааныг эцэг, эхээсээ авдаг бол би ижийгээсээ л авсан. Хэрвээ надад ухаан гэж байдаг бол тэр ижийгийнх. Бусдаараа би ижийгээ дууриагаагүй юм билээ. Гадаад төрх, царай зүс, ярих нь хүртэл яг аав гэдэг юм, манай нутгийнхан. Намайг долдугаар ангид байхад нэг зун ээж пөг пөг гээд тэрүүхэндээ инээгээд байх юм. Яасан гэсэн чинь “Агваандорж овоон дээр гараад гутлаа тайлж ороолтоо сэврээх гэсэн чинь үнэрт нь морь нь үргээд явгалчихаж. Тэгээд явган ирж явна” гэнэ.
Тэр хүн манай тэндээ л шивэртэйгээрээ алдартай хүн байсан юм. Тэгээд ижий надад “Миний хүү ч шивэргүй л дээ. Гэхдээ хөлөө сайн угааж байгаарай. Эр хүн чинь эмэгтэй хүний өвөрт хөлөөрөө эхэлж ордог юм шүү дээ” гэж билээ. Ижийгээс минь үлдсэн нэг шилэн ээмэг одоо надад бий. Ганц нэг сам шүүр ч бий. Яагаад ч юм миний ижий насаараа алт зүүгээгүй. Өөрөө сонирхдоггүй байсан юм уу, бүү мэд. Сайхан дээлнүүд байсан. Өнгөрөхөд нь дүү нарт нь өгчихсөн. Хоёр эмэгтэй дүү нь ижийтэй хэчнээн адилхан гээч.
...Амьдрах заяаны зөнд хатан
Алхаа сүүдэр хоёроо нийлүүлэн
Бүрэг зангийнхаа “хил” дээрээс
Бүтэн жил чамайг хүргэж ирсэн
Нэг л өдөр би чамайг
Гэрийнхээ үүдэнд хүргэж ирсэн
Ижийдээ нэрийг чинь хэлж
Ичиг хагарч амарсан...
-Миний хань хар нялхаараа манайд ирсэн. Надад сайн хань болно гэдгийг есдүгээр ангийн жаахан охин байхад нь л ижий минь таньсан.
Би өмнө нь ганц нэг удаа дагуулж ирээд танилцуулчихсан. Тэгээд ч манай өөдөөс харсан хашааны хүүхэд болохоор ерөнхийдөө мэднэ. Гэрт хүн ихтэй байвал ижий пингийн хажууд хоёр сандал тавиад өгчихнө. Бид хоёр тэнд нь яриад сууж байна. Нэг удаа бригад явчихаад ирсэн чинь ижий армур гэж даавуугаар Баасанд минь дээл хийж өгөөд, хөнжилтэй юутай хээтэй нь гэртээ аваад ирсэн байж билээ. Айхтар ухаан шүү.
Үерхэж тоглож байна, нэг нэгэндээ сэтгэлтэй юм гэдгийг мэдчихсэн хэрэг шүү дээ. Тэгээд ч би тэр үед жаахан онгироодуу, тэнэх дуртай, зодолддог, нэг л тийм буруу тийш эргэчих гээд байсан шиг байгаа юм. Ганц хүүгээ дийлдэхгүй танхай амьтан болчих вий гэж айгаад хурдхан уяад авъя гэж бодоо биз. Ижий Баасанг минь “Хормой намгар юм, олон хүүхэдтэй болно. Миний хүүд сайн хань байж чадах охин” гээд их тооно. Намайг эзгүйд ижий Баасан хоёр өвөртөө л унтдаг байсан гэдэг.
...Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурхны өвөр дээр тоглодог байсан...
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан...
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Лхагвасүрэн Бавуугийн | Шинэчилсэн огноо: 2012-12-11 09:20:36 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2014-11-27 дутуу
2014-11-27 дутуу
2013-12-07 tanaar mash ih baharhadag shvv... Tanii oyun uhaan ... bodol sanaag chin gaihan bishirch ... humuun bid hairlaj bna
2013-10-14 ижийгээ алдаж сэтгэлийн шарх аниагүй болохоор таны бичсэн зүйлийг уншаад
уйлхаас өөр ямар ч чадал алга даа аяганд минь дүүрсэн нулимс минь ижийнхээ
араас харууссан нэгэн сэигэлийн хайлан билээ
2013-10-14 buural suusan terguundee uhaani sor zalaastai burhan uhaantai ijiinhe derged humuun bid jin bayan bdg shu ddee tanii uhaani uraa shaglaj
urlasan shulgiig unshij uram zroig erch huch ugiin urniig nehej bas shuljij tomoj imherdsen shulgiig tani unshaad ih bayarlaj bn tanid az
jargal hamgiin sain saihan buhniig husey
2013-06-30 ТАНЫГ ХҮНДЭЛЖ БИШИРДЭГ ШҮҮ САЙХАН СУРГААЛ УХААНААСАА ХАРАМГҮЙ ЯРЬЖ ХЭЛЖ
ӨГДӨГТ ГҮНЭЭ ТАЛАРХДАГ ШҮҮ БУРХАН БОЛСОН ИЖИЙДЭЭ ХАЙРТАЙ ЯГ ТАНЬ ШИГ...
2013-06-11 таны шүлгийг уншаад ээжийгээ үнэхээр их саналаа ээж минь дээ яг ийм хүн
байсан даа яая гэхэв дээ ээж шиг хүн хаана ч алга даа
2013-04-23 gaihaltai
2013-04-14 vnen gaixaltai bas mash mash ix urt ym aa yaaj tseejilne
2013-04-07 shan oguulleg bn. ta sudas ni lugshij, uhaan tsatsarsan burhan nairagch yum aaa.
2013-03-30 ховорхон төрөх сайхан хүтүүсийн нэг дэ та. Таны дурсамжийг уншаад бурхан
болсон ижиигээ улам их санаж баярлуулж чадлуу да гэж өөрийгөө зэмлэн сэтгэл
минь өмөрч байна
2013-03-13 àëòàí ãàðòàé õ¿í ãýæ áàéäàã áîëàëòàí óõààíòàé õ¿íãýæ áàñáàéäàãþìáàéí
2013-01-29 henii ch sanaanaas garhaargvi iim goy ugvvlleg uur haanaas ch unsgij chadhaargvi lhagvasuren ta yamar aguu hun be
2013-01-29 vnheer aguu hvn shv ta
2013-01-27 uneheer aguu hun shu ta. Uran buteeliin ondor ih amjilt husie.
2013-01-15 Ta bol sain hvn
2013-01-14 uneheer sain zohiolch shuu
2012-12-25 uneheer goe uilah shahlaa
2012-12-18 Ih taalagdlaa.Eej burhanaas tursun hun bolgon unshih heregtei
2012-12-15 ene shulgee butneer n taviach
2012-12-14 bhhhh bhhh
2012-12-14 eejdee hairtai

2012-11-12 Уйлахаас өөр юм хийж чадахгүй юм даа. Ижийгээ улам л их санах юм.
2012-09-25 энэ ярилцлагыг уншаад би уйлж сууна , миний ижий ч бас хүний хайлан байсаан
.гэхдээ л би ижийдээ зориулж ийм сайхан үгнүүдийг хэлхэж чадахгүй , олон олон
ээжүүдийн хүүхдүүдүүд лхагвасүрэн гуай таны энэ шүлгүүдээр ээждээ хээх
үгээ хэлж байгаа байхаа гэж баярлаж байна , танд баярлалаа . таны уран
бүтээлд улам их амжилт хүсье.
2012-09-23 lhagvasuren guai ymar uen hun unshaaad ym buriig oilgohoor hniig uiluulj ineelgj ur hurgmeer goy shuleg bichdeg shuu
2012-02-18 saikhaan kheleh ug alga setgel khudulj bna
2012-01-04 uuchlaarai ene ijiiteigee baihdaa bi bayn baisan shvleg bvtneeree bhgvi ymuu bi haigaad olsongvi ee
2011-12-25 цагаан сүүний ургамал гэдэг шүлэг сайтдаа тавиач
2011-03-06 uuchlaarai ene ijiiteigee baihdaa bi bayn baisan shvleg bvtneeree bhgvi ymuu bi haigaad olsongvi ee
2010-03-29 Цаг тооны үргэлжлэл

Цагаан сүүний ургамал...

энэ шүлгийг бүтнээр нь тавиад өгөөчээ админа
2010-01-17 Үнэхээр гоё ярих юм аа ... Ямар их буянтай хүн гэхээр ийм хүү төрүүлдэг байна аа үнэхээр шүтмээр юм. Энэ ярилцлагыг оруулж өгсөнд Баярлалаа
2008-07-07 uneheer goe shuleg shuu unen ugtei
2008-06-21 ...Би гэдэг

Эхийнхээ хэвлийд арван сар

Уруугаа урган ургаж

Эх газарт хүрүүтээ

Дээшээ урган ургасан

Цаг тооны үргэлжлэл

Цагаан сүүний ургамал...

Тиймээ... Лхагвасүрэн гуай ямар үнэн гоё шүлэг бичдэг гээ...

Ээждээ хайртай гэж хэлэх гэсээр хэл эвлэхгүй явтал охин нь нэг л мэдэхэд 29 нас хүрчээ... Миний ээж миний насан дээр 5 дахь хүүхэд болох намайгаа төрүүлчихсэн байлаа....

Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 242 зочин, 0 гишүүн байна.

✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата

Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт

VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой

Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт

Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor051.jpg
600x732 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6136

Ёл хад
YolHad_03.JPG
700x525 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4346

khuv5-035.JPG
600x450 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4903

Агуулга
Friday, 2026.01.09
· Номин-Эрдэнэ: Аавдаа
· Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
· Үнэн хайр
Tuesday, 2026.01.06
· Харамлах
· Минийх
Wednesday, 2025.12.31
· 2025-ыг хаах 3 асуулт: 2026-д амьдралыг хөнгөлөх 1 шийдвэр
· Э.Үржинханд : ОНЫ СҮҮЛЧИЙН ӨДӨР
Tuesday, 2025.12.30
· Энхрий минь
· Хэн ч байсан 100% боломжтой: Шинэ жилээ аз жаргалтай эхлүүлэх 5 арга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц

Та сараа сонгоно уу

Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:

Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn