Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Аймшиг дагуулсан үхэл..........төгсгөл
Оруулсан admin on 2008-05-29 22:45:49 (3846 уншсан)

Хатнааг хүмүүс гайхан галзуу солиотой,согтуу юмуу хэмээлцэн холуур дөлөн алхана. Гэтэл нэг эмгэн түүнийг угзчин миний хүү босоо гэр чинь хаана вэ хэмээнгээ гартаа зүүж явсан эрхээрээ адислав. Хатнаа гэнэт сэхээ орлоо. Тэрээр эмгэнд талархаад гэрийн зүг сажилан алхахдаа ямарч тэнхээгүй болсон мэт санагдана. Тэрээр газар ширтэн хүний өөдөөс харахаас дальдчин такси барин өөрийнхөө гэрт хүргүүллээ. Орцондоо орох гэсэн нэг л айдас төрөөд байсан тул дүүгээ утасдан дуудан гаргаж ирээд хамт орлоо. Хатнаа дүүгээсээ тас зууран алхаж байхдаа өвдөг нь өөрийн эрхгүй чичирч байлаа. Гэртээ ороод ээждээ бүх үнэнээ хэлтэл ээж нь бузартчихаж хэмээгээд арц уугиулан биеийг нь ариулав. Хатнаа усанд орчихоод Алтай уруу утасдан гэрт хонолоо маргааш эрт очиж хамт гандан гаръя хэмээгээд хөргөгчөө уудлан байнга бэлэн байдаг аавынхаа цагаан архинаас нэг томоохон хийж ууж аваад овоо тайвширан унтлаа. Алтай ганцаараа унтах гэтэл айгаад болдоггүй. Тэрээр ээждээ очин хамт унтая гэтэл Болор гайхасхийн харснаа тэгэлгүй яахав хэмээгээд охиноо өвөртлөн хэвтлээ. Болор маргаашынхаа ажлыг дүгнэн бодоод яг сайхан зүүрмэглэж байтал Алтай байдгаараа чичрэн амандаа үл ойлгогдох юм үглэн цочиод байж ядан тийчлэн эхэр татан уйлж гарав. Болор охиноо биедээ наан уруулаа зулай дээр нь тавин

-Миний охион.......ээжийн охион сэрээрэй...ээж нь хажууд нь байна. За миний охин нүдээ нээ дээ хэмээн зөөлөн үнсээд охиноо дуудлаа. Алтай нэгэнтээ орилон босч ирээд ээжийгээ тас тэврэн энгэрт нь наалдан ээжээ би айгаад байна...Хүдэрээ намайг хараад,нааш ир гээд гараараа даллаад суугаад байна ш дээ. Хүдэрээгийн өрөөсөн нүд нь бүлтэрчихсэн хирнээ намайг хайртай гээд хараад дуудаад байна....хэмээн нэвт хөлрөн орилж гарав. Болор босон тайвшируулах эм уулган энгэртээ нааж байснаа гэнэт багад нь эмээ нь хэлж байсан үг санагдан зүүн хөхөө гарган охиноо хурайллаа. Алтай ч эмэндээ цохигдон сүүмийсээр унтаад өгөв.

Маргааш нь хар үүрээр Хатнаа ээжтэйгээ ирэн Алтайг дагуулан гандан гарлаа. Тэнд очин байнга засал ном хийлгэсээр байгаад танил болсон нэгэн залуу ламтай уулзан ном уншуулж ариулга хийх арц хүж авав.

Орой бүрэнхий болохыг хүлээн нөгөө хэлсэн тарнийг нь мартахгүйг хичээн дахин дахин давтана. Хоёулаа хэлсэнийх нь дагуу бүх засалаа хийгээд үлдсэн муу бүхэн шингэсэн хар усаа гарган асгах болов. Алтай найз нь гарч чадахгүй нь миний найз гараад асгачихаад ир хэмээн хэлтэл Хатнаа зөрж чадсангүй за хэмээгээд гэрээс гарлаа.

Тэрээр өөр юм бодохыг хичээн амандаа дуу хүртэл аялах гэсэн боловч тэр гарч байгаа дуу нь хүнийх юм шиг сонсогдоход жихүүдэс төрөн дуугүй боллоо. Хаалга онгойлгон хэсэг ханьдаа доошлох хүн байна уу хэмээн хартал чимээ аниргүй. Онгорхой пункерын цонхоор гадаа тоглох хүүхдүүдийн дуу цангинан цуурайтах нь бүүр түүрхэн сонстов. Тэрээр зориг орон гадаа хүмүүс байгаа юм чинь хэмээгээд савтай усаа тас атган шатаар уруудлаа. Шатаар аажмаар буусаар...тог...тог...тог...зүрх нь хүчтэйеэ цохилсоор...........түг................түг................түг түг..........нэг гараараа шатны бариулаас тас атган шат алгасан доошилсоор л....

5 давхар....4 давхар...3 давхарт ирэхэд сарр....сарр....сарр хэмээн юм сэрчигнэх шиг нэгэн сонин чимээ гарлаа...тэрээр цочин дээш харвал шатны тэндэх цонхны жижиг онгорхой хэсгээр нэг цагаан юм салхинд хийсэн сэрчигнэж байв. Хатнаа нэгэнтээ гүнзгий амьсгаа аваад улам хурдан доошилтол нэг давхар хоёр давхарын дундах шатны мухарт нөгөө хүү өвдөгөө тэврэн сууж байлаа. Хатнаа яаж гарсанаа мэдсэнгүй нэг мэдсэн гадаа гаран салгалан зосож байв.

Хүүхдүүд бужигналдан хүмүүс холхилдоно. Хатнаа ламын хэлсэнийг санан нүдэнд чинь харагдаж магад айж эргэж харж болохгүй шүү. Тарниа уншаад л юмаа хийгээд бай гэснийг тэр дороо санан бушуухан үлдсэн усаа асгаад чичирсэн гараар шүдэнз зуран ууттай юмаа шатаан газар булаад саваа тэрэн дээрээ хөмрүүлэн тарниа шивнэсээр бушуухан холдон одлоо. Байшиндаа дөхөх тусам дотор нь дахиад л харанхуйлаад байв. Барааны газар явж байгаа хүмүүсийн дүрс бүгд нөгөө хүү шиг харагдаад машин жирэлзэн их хурдтай өнгөрч буй мэт санагдаж байлаа. Тэрээр дотроо

-Одоо бүх юм дууссан. Бүгдийг нь ном журамын дагуу хийсэн юм чинь хэмээн өөртөө зөндөө итгүүлэхийг хичээн тамхи асаасан ч нэмэр болсонгүй. Хий л орцныхоо үүдэнд нааш цааш холхин хүн орохыг хүлээн байв. Гэтэл ч төд удалгүй хажуу хөрш залуу ирж байгааг хараад урд нь хэзээ ч ингэж баярлаж байгаагүйгээр баярлан бушуухан дөхөж очин яриа өрнүүллээ. Хатнаа хөрштэйгээ ярин аль болох өөр тийшээ харахгүйг хичээн хажуу хавираганд нь наалдах нь холгүй дагасаар арайхийн гэрийнхээ үүдэнд ирээд сая нэг санаа амран хаалгаа онгойлгон орлоо.

Түүнээс хойш долоо хоног өнгөрсөн ч байдал олигтой дээрдсэнгүй. Хатнаа бүрэнхий л болоод ирвэл гэрээс гарахаас айна. Алтай хажууд нь орой болгон элдэв юм ярин хар дарж тайвшируулах эмний хүчинд л нэг унтана. Тэр хоёрын айдас хэрээс хэтэрчээ. Хатнаа энэ тухайгаа хадам ээждээ хэлтэл Болор чимээгүй чагнаж байснаа утасаа гарган хэн нэгэнтээ удтал ярилцаад маргааш бөө дээр очиж үзье. Энүүхэн энэ Сонгины тэнд нэг сайн бөө байдаг гэж байна. Би маргааш эртхэн ажлаа зохицуулаад хамт явъя,чи ээждээ бас хэлчих хэмээв.

Тэр дөрөв ядаж төдөх зүйлгүй айлаа олон очлоо. Урдаас ярьж тохирсон байсан болохоор өөр хүн хар ч байсангүй. Бөө тэднийг ороход хувцасаа өмсчихсөн хүлээж байв. Захисан сүү,архи,сэлтээ өгөөд гуталаа тайлан өрөөнд яван орлоо. Нэг давхар дүзэн байшингын нэг өрөөг засалынхаа өрөө болгожээ. Хойд ханандаа есөн өнгийн хадаг өлгөн тахилын ширээ тавьсан харагдана. Тэр дөрөв орон хөлөө тахимаараа нугалан борхирч суугаад гараа урдаа аван хавсарлаа. Бөө ч ажилдаа орон бөөлж гарав. Бөө бүсгүй бөөлөн уянгалуулан исгэрч,тэнгэртээ мөргөн цамнасаар. Хатнаа түүний исгэрэхийг сонсоод алмайран дээш харвал ташуур түүний дээрээс буун доош хар хэмээн хэллээ. Тэднийг ээлжлэн нуруун дундуур нь ташуурдан өөрөө улам онгод нь орон хамаг байдгаараа орилон тэгэх мөрт нь түүний туслах нь амруу нь архи хийж өгсөөр....сая нэг дууслаа.

Дараа нь сүнс нь зайлсан байх хэмээн Алтай,Хатнаа хоёрын сүнсийг дуудах болов. Эхлээд Хатнааг урдаа үүдрүү харуулан зогсоогоод за чи өөрийнхөө хамгийн их айсан тэр нүдэнд чинь харагдаад байдаг хүнээ бодон түүндээ өршөөл эрэн гуйгаарай,тэгээд уйлмаар байвал уйл,дуулмаар орилмоор байвал битгий биеэ бариарай хүссэнээрээ л бай хэмээн хэлээд өөрөө ард нь гаран зогслоо. Хатнаа нүдээ анин нөгөө хүүгээ бодох мөртөө за уйлах нь ч хаашаа юм гээд бас бодоод амжив. Бөө жижиг ташуураа эвхэн толгойноос нь эхлэн зөөлөн наймын тооны дагуу эргүүлж бөөлж эхлэв. Хатнаад эхэндээ нэг их юм мэдэгдсэнгүй. Гэтэл төд удалгүй нөгөө нүцгэн хүүгийн дүр нүднийх нь өмнө зурайн байснаа Алтайтай хөтлөлцөн инээлдэн тоглож байгаагаар.......түүнийг хосгүй хайраар ширтэж байгаагаар...тэгсэнээ цоо эрүүл өөртэй нэг ярьж байснаа...гэнэт нөгөө тархи нь цуван,цусанд хутгалдсан аймшигт дүр болон түүнийг өрөөсөн нүдээрээ эгц ширтсээр уусан шингэж тэгэх мөртөө түүний гараас атгах гээд...өвдөгөөрөө хугаран бүтэн эргэсэн хөлөө чирэн түүнийг чангааж эхлэхэд тэрээр үгүй ээ хэмээн орилж гарав. Хатнаа хамаг байдгаараа орилон тэр чигтээ унаад өгмөөр байсан ч хөл нь нугарсангүй. Бөө дуугаа улам чангаруулан ташуураа доошлуулан дуусгаад ямар нэгэн юмыг хөөн хэрэлдэх шиг болох тэр агшинд сая Хатнаа суун тусаж газарт өнхөрөн хөлбирч гарав. Тэрээр элгээ тэврэн үгүй ээ битгий л дээ.......ээжээ ...ээ...хэмээн эхэр татан цээжээ маажлан орилсоор....ээж нь хажууд нь очин миний хүү хэмээн энгэртээ наан суутал бөөгийн туслах түүнд нэг тайвшируулах эмтэй цай өгөн уулгачих хэмээв. Хатнаа байдгаараа чичрэн газар өвдөглөж суугаад хоёр гараа толгой доороо хавсран газар наалдан уйлсаар. Тэгэхдээ дуу нь арай л зөөлрөөд ирсэн байв.

Алтай хайртыгаа харан зүрх нь эмтрэн байтал түүний ээлж боллоо. Алтай хулган байсан ч босохоос өөр арга байсангүй. Бөө мөн л үгээ давтан түүнийг ирээдүйгээ сайхнаар төсөөлөөрэй. Харин чиний нүдэнд юу харагдахыг сайн харж байгаарай хэмээн хэлээд мөн л ард нь гаран бөөлж эхлэв. Алтай нүдээ анин Хатнаатайгаа хамтдаа сайхан амьдрах амьдралаа бодон байтал гэнэт түүний нүдэнд хөөрхөн мантгар хүү харагдаад ...ээж ээ ...гэж буй бололтой гараа сунгасаар түүнээс алслан холдлоо. Алтай тэр хүүг хараад өөрийнхөө гараар би энэ хүүгээ устгачихсан гэж үү хэмээн бодохоос өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрөн миний хүү ээжийгээ уучлаарай хэмээгээд мөн л эхэр татан уйлж гарав. Бөө ч бөөлж дуусахад Алтай уйлсан чигтээ миний хүү........хэмээн үглэсээр. Болороо охиноо аргадан суутал бөөгийн туслах мөн л валидолтой сүүтэй зэлгээн цай өгөв. Хатнаа,Алтай хоёр уйлсаар л. Бөө хэсэг сууж байснаа...за одоо болно тайвширцгаа дүү нар минь....одоо цочроог чинь гаргаад тэгээд боллоо доо хэмээгээд тэндээс гарахдаа мөрөнд дээр нь нэг нэг ташуурдаж өгөөд гарлаа.

Тэр дөрөвийг гал тахь хэмээн гадаанаа ил гал өрдүүлэн өөрөө мөн л цанаа дэлдэн дуулахад манай дөрөв галд давс цацан тойрч эхлэв. Хатнаа дээгүүрээ цээж нүцгэн явна. Давс галд шад пад хийн үсчинэ. Гурав дах тойрог дээр Хатнаагын дотор нь бачуурч цээж нь багтрах гээд ирэхэд бөө заавал дуусга хэмээн түүнийг түлхэн оруулав. Гэтэл нэг давс үсчин түүний цээжин дээр наалдахад байдгаараа цочин нэгэнтээ чарлатал ээж нь сандран нүцгэн гараараа нөгөө давсыг нь цохин унагалаа.

Бөө илтэд ядарчээ. Яагаад ч юм санаа дагаад тэгсэн үү Хатнаа,Алтай хоёрын нүд нь сэргэн дуу орсон мэт болон түрүүний давсанд түлэгдэн цочсоноо ярин инээлдэнэ. Бөө цай уунгаа Хатнаа тийш харан:

-Чи урд нь бас үхэлтэй таарч байсан уу хэмээн асуув. Хатнаа хэсэг дуугүй байсанаа тиймээ арван жилд байхдаа ангийнхаа хоёр хөвүүнтэй Туул голын эрэг дээр үхчихсэн нүцгэн хүүхэн харсан хэмээн хэлэв. Тийм байх аа сүнс чинь зайлаад нилээн удаад үхээрийн бузар болчихсон байсан юм. Хүний сүнс биенээсээ зайлчихаар амархан юманд бузарлагдаж,ажил үйлс чинь ч бүтэхээ байж,нэг л тэнгэргүй болчихдог юм даа. Бас тэр талийгаачынх уруу харсан гэсэн. Ер нь бол сэтгэлдээ юм бодсон л бол тийм муу зүгрүү харах дэмий байдаг юм ш дээ хэмээн хэлэв.

Дараа нь Алтайгын өөдөөс харан за чи юу харсан хэмээн асуув. Алтай санаа алдсанаа хүүхэд,хөөрхөн хүү хэмээтэл үрийн заяагаа гомдоож дээ дүү минь. Тэр хүүхэд чинь чиний амьны,хөлийг чинь хучих үр чинь байж сайн үзүүлж харуулаарай даа гэв. Хоёр ээж нь юу яриад байнаа гэсэн байртай өөд өөдөөсөө харан гайхтал Хатнаа Алтайгын хэлж байсныг санан бид хоёр харин хүүхэдтэй болчихоод Алтай маань дөнгөж сургуулиа төгсөж байна гээд авхуулчихсан юм хэмээн худлаа хэлэв.

*****

Төгсгөл: 20 жилийн дараа

Алтай гэртээ ганцаараа нохойгоо эрхлүүлэнгээ урдах шилтэй архинаас хийж ууна. Тэрээр Хатнаа уруу залгавал утасаа авахгүй байсанаа нэг удаа аваад ажилтай явж байна. Миний хэзээ очих чамд ямар хамаатай юм хэмээгээд утасаа тасаллаа.

Алтай нулимастай нүдээр хий гөлрөн дахин нэг хундаглаж уугаад өөрийнхөө заяанд гутран сууна. Хэдий тэрээр Хатнаатайгаа суун ээжийнхээ буянд дутагдах зүйлгүй сайхан байсан ч тэр хоёрт үр хүүхэд заяасангүй. Хатнаа эхний 10 жилдээ гайгүй байснаа ээжийнх нь нөлөөгөөр ахин ахьсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн хойноо гэнэт зан нь хувирч эхлэв. Ээжийг нь өнгөрөн компанийг нь авсаны дараа ёстой л дураараа аашилдаг боллоо. Тэрээр барагтай л бол гэрийн бараа харахгүй. Хаяа нэг гэртээ байхаараа үг ч дуугарахгүй. Эсвэл согтуу ирчихээд агсан тавин сувай эм хэмээн нүүр нүдгүй балбаж гардаг байв.

Алтай энэ бүхнийг тэвчиж байснаа сүүлдээ өөрийгөө тайвшируулах гэж архи уусаар одоо бол архи л байхгүй бол түүний амьдрал амьрал биш болсон мэт болов. Дөнгөж 40 хүрч яваа гэхэд аль хэдийн 50 шахаж яваа авгай мэт харагдана. Ээж нь хамаг л аргаа хэрэглээд бүр цөхрөв. Тэрээр ээжийгээ элдэвээр хэлэн бүр гэрт нь очиж юмыг нь хулгайлан зарж хүртэл уудаг болсон байлаа. Хөөрхий эх нь нүд анихдаа Хатнааг харан инээмсэглээд ийм сайн хүргэнд охиноо үлдээж байгаад харамсах юм алга даа. Охиныг минь битгий ганцааранг нь орхиорой хэмээн захьжээ. Тийм ч болохоор Хатнаа одоог болтол салалгүй нэр зүүсэн төдий амьдарсаар.

Алтай хүүхэдтэй болох гэж сайн гэсэн бүх л эмнэлэг,эмч домчоор яваад анхныхаа хүүхдийг авхуулахдаа саваа цоолсон байна...тэгэхээр ямар ч найдваргүй гэдэг ганцхан хариуг бүгдээс нь сонсдог байлаа.

Одоо түүнд юу ч алга. Байгаагаас нэг эрх хав,өдөр хоногийн гашууныг түр ч атугаа сатааруулах архи хоёр л үлдэж дээ...


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 74 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хөвсгөл
kho-004.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3485

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-125.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3270

Хавар 2007
Чойжид дагины тууж
Хэмжээс: 600x848 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4889


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn