Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Би галзуураагүй ээ....аймшиг төгсгөл
Оруулсан admin on 2008-05-12 21:13:44 (4203 уншсан)

Оюу унтаж байхдаа дахиад л зүүдэллээ. Чинбилэг нөгөө хүүхэнтэйгээ шатаалгахаар зогсож байхдаа өөр хэнийг ч харахгүй зөвхөн хоёр биенээ л аугуу хайраар харна. Оюу түүнийг яаж ч дуудаад харахгүй байна гэнэ. Тэрээр байдгаараа цөхрөн түүэийг дуудсаар л ....гэтэл гэнэт хажууд нь Чинбилэг хүрч ирэн түүнийг үнсэн таалж эхлэв. Оюу ч баярлан хариу үнсэж байна гэж зүүдэлж байгаад сэрчихэв. Гэтэл Чинбилэг нь жинхэнээсээ түүнийг үнсэж таалж байгаад баярлан биенээ эрхүүлэн түүнээ явуулахгүй гэсэн шиг тас тэврэн түүнийхээ аяар байв. Чинбилэг нилээн халсан байгаа нь мэдэгдэж байлаа. Оюу нүдээ нээхийг хүссэнгүй....ингээд л байгаад баймаар... тэрээр гэнэт арай энэ бүхэн зүүд биш байгаа хэмээн бодоод нүдээ нээтэл Чинбилэгийн ард нөгөө зүүдэнд нь ирдэг хүүхэн гартаа дөнгөж бүрэлдэж буй хүүхэд тэвэрчихсэн хонгоноос нь хазсан бололтой амаар нь цус савиран өөдөөс нь тольны доороос харж байсан нүдээр харан зогсож байлаа. Оюу зүрх зүсэм аймшигтай орилон ухаан нь балартав. Түүнтэй зэрэгцэн Чинбилэг ч гэсэн ориллоо.
Тэр хоёрын орилох дуунаар Шагай зочин сэрээд өрөөнд нь гүйхээрээ орон гэрэл асаатал Чинбилэгийн нурууг энд тэндгүй маажчихсан Оюугийн хумс шигдсэн газраас цус шүүрч байлаа. Шагай сандран эгчээ та.... хэмээн гүйн очвол Оюугын нүд нь гөлийн амьд бус юм шиг аймшигтай ширтэн хүүхэн хараа нь хөдөлгөөнгүй тогтсон харагдана. Чинбилэг гарыг нь тавиулаадхаа,би хүчрэхгүй байна хэмээн хэллээ. Шагай тас шигдсэн гарыг нь арайхийн өргөхөд Чинбилэг огло харайн босож ирээд салгалсан гараар нүүрээ иллээ. Оюугын царай нь цайн уруул нь хөхөрчээ. Шагай түргэн дуудан Чинбилэг яаравчлан хувцасллаа.
Тэр хоёр түргэн иртэл сандралдан Оюугын гар хөлийг нь илэн татсан шөрмөсийг нь тавиулахыг оролдож байв. Шагай та яачихваа хэмээн өөдөөс нь харна. Оюу юу ч хэлж чадахгүй уруул нь хий өмөлзөв. Чинбилэг гайхан нээрээ өвчтэй гээд байсан ш дээ. Би ямар тэнэг юм бэ хэмээн дотроо өөрийгөө зүхэн сууна...
Гэтэл ашгүй түргэний эмч ирэн хараад бүр гайхаш тасрав. Түүнд тайвшируулах тариа хийгээд мэдрэлийн эмчид яарлтай үзүүлэх хэрэгтэй,цочролд орсон юм шиг байна. Одоо энэ тариандаа тайвшираад унтах байх. Зүрхний цохилт хэвийн,даралт нь ч зүгээр байна. Ямар нэгэн өвчний шинж илэрсэнгүй. Урд нь ингэж байгаагүй юу хэмээн асуув. Тэр хоёр зэрэг үгүй гэтэл...
-За маргааш ямар ч байсан очоод хурдан үзүүл. Энэ их сайн мэдрэлийн эмч байгаа,намайг явуулсан гээд хүрээд оч хэмээгээд нэг нэрийн хуудасны ард нэрээ бичээд өгөв.
Нөгөө хоёр ч баярлалаа гээд гар барин саллаа.
Тэр шөнө Чинбилэг,Шагай хоёр унталгүй Оюугын хоёр талд нь суун хонолоо. Оюу ч тариандаа дийлдэн нам унтав. Хаяа нэг зүүдэндээ яраглан,эсвэл инээгээд хонов.
Өглөө ажил цуглангуут Чинбилэг ажилруугаа ярин чөлөө гуйтал шинэ орсон байж ажил ихтэй байхад хэмээн дурамжхан байлаа. Тэр утасаа тавингуутаа Шагай би та хоёрыг эмнэлэг дээр буулгачихаад явахаас. Ажилруу ярьсан чинь дургүйцээд байна. Чи үзүүлчихээд надруу ярьчих. Тэгээд хэвтэх энэ тэр шаардлагатай гэвэл би яаж ийж байгаад очъё хэмээн гуйлаа. Шагай хэдий сонин санагдсан ч гэсэн зөвшөөрлөө.

Оюу сэрээд нүдээ нээх гэтэл зовхи нь хүнд оргиод дарагдаад байлаа. Тэглээ ч нээж болж байлаа ч гэсэн нээхээсээ айж байв. Тэр юу байсан бэ,юун хүүхэд вэ,би одоо хаана байнаа!!!!!!!
Тэрээр алгуурхан нүдээ нээн орчин тойрноо дагуулан харвал ганцаараа өрөөндөө хэвтэж байлаа. Хамаг биенийх нь тамир тасран,дагжтал чичирнэ. Хар хөлс нь цуваад бие нь түүнийх биш хүнийх болчихсон юм шиг л байлаа. Тэрээр хүчлэн босож шаахайгаа углаад өрөөнөөс гаран том өрөөнд орвол Шагай өө эгч ашгүй сэрчихэв үү. Бие чинь яаж байна. Чинбилэг машинаа авчирах гээд гарчихлаа. Би таныг сэрээх гэж байсан юм. За хувцасаа өмс явъя хэмээн хэллээ. Оюу юу болж байгааг анхааралгүй яг л хүүхэлдэй шиг болчихсон,тархи толгой нь юу ч тусгаж авахгүй зөвхөн нөгөө хүүхэд зулгааж байсан хүүхэн бодогдон бас элдэвийн хачин дээр үеийн хайрын түүх кино хальс шиг эргэлдэнэ.
Оюу замын турш тархин дотороо буух хайрын түүхийг өөртөө ярин явав. Чинбилэг,Шагай хоёр бие биений өөдөөс хараад нүдээрээ хэн хэн нь чимээгүй байхаар тохиролцлоо.
Тэр гурав түргэний эмчийн зааж өгсөнөөр Хэрлэн эмч дээр орлоо. Хэрлэн Оюуг үзээд ихэд гайхлаа. Тэрээр урд нь яаж байсаныг өөрөөс нь асуутал өөдөөс нь нөгөө л баларсан үеийн сонин түүхээ ярьсаар. Бас гэрт нь шүгэлсэн сүнс,эмээгийн хөрөг,хүүхэд идэж буй хүүхэн хэмээн элдэвийн юм хольж хутган ярьсаар.
Асууж тодруулах зүйл гарсан тул Чинбилэг яавал ч яаг хэмээгээд ажилруугаа очиж чадахгүйгээ хэлэн...эмчийн асуусанд мэдэх хирээрээ хариулан сууна. Харин Шагай гэрлүүгээ ээждээ хэл хүргэхээр явлаа. Хэрлэн Оюуг сайтар ажиглан сууна. Оюу өөрөө өөртэйгээ ярин нүд нь нэг л зүйлийг гөлрөн үе үе хуруунууд нь үл ялиг чичирхийлэн сууна. Хэрлэн ямарч байсан ингээд явуулж болохгүй юм байна. Би ер нь өөрөө хамт явъя сэтгэцийн эмнэлэгт яаралтай хэвтүүлэх хэрэгтэй. Тэндээс тохирох эмчилгээг нь хийж өгнө. Ямар богино хугацаанд гэнэт хөдөлчихвөө. Цаанаа ингэж цочроох юм заавал бий дээ. Чамд ер анзаарагдсан юм алга уу хэмээн Чинбилэгийг шинжих шинжтэй өөдөөс нь цоо ширтлээ.
Чинбилэг бүр гайхаш тасран хэлэх үггүй үсээ байн байн илэн сууна.
-Өчигдөрхөн зүв зүгээр байсан хүн яахаараа галзуу болчихдог байнаа. Нээрээ байз байз........нилээн дээхэн нэг хар дараад байна гэртээ ном уншуулмаар байна гээд байсан шүү. Нээрээ юмнаас их амархан цочоод байдаг болсон хэмээн хэлэв.
Тэр хэд шархадны тэнд байрлах манайдаа ганц сэтгэцийн эмнэлэгийг чиглэн явлаа. Очоод л шууд хүнд өвчтөний тасагт 4 давхарт цоожтой өрөөнд хэвтүүлэн яаралтай үзлэгт оруулан эмчилэхээр боллоо...Энэ үед Оюу би галзуураагүй ээ....би галзуу биш ш дээ хэмээн бахирлаа. Эмч нар гүйлдэн ирж түүнд нэг тариа тарихад тэрээр тэр дороо чимээгүй болов.
Хэрлэн яагаад ч юм энэ сайхан залуу хүүхэнийг зүгээр нэг галзуурсан гээд энд нь орхичихмооргүй санагдана. Түүний сониуч зан хөдлөн яагаад ч юм шалтгааныг олж тогтоомоор санагдаад болох юм биш.
Тэрээр эмчтэй нь зөвлөлдөн одоогоор бага тунгаар тайвшируулах тариа хийж байхаар тохироод гараад иртэл үүдэнд нь Оюугын ээж ирчихсэн Чинбилэгийг сэгсчин уйлж байгаа харагдана. Хэрлэн очиж ээжийг нь бага зэрэг тайвшруулан Чинбилэгээр хүргүүлэхээр машинд суулаа. Тэгтэл тэндээс ээж нь уйлан
-Яахаараа хүний сайхан эв эрүүл охиныг авч явчихаад ийм болгочихдог байнаа. Тэр байшинд чинь эмээгийн чинь сүнс хоргодоод муу охиныг минь айлгаж ийм болгочихсон байх. Миний охин цоо эрүүл хүүхэд,хамрын ханиад ч тоотой хүрч байсан юм хэмээн үсээ үгтээн ориллоо. Шагай ээжийгээ тайвшруулах гэж оролдон мөрөөр нь түшин Чинбилэгийг яв яв хэмээн дохив. Том хашаагаар хүрээлэгдсэн 4 давхар сондгой цагаан байранд өвчтөнүүд гайхан эмгэнийг харна. Зарим нь юу ч мэдэхгүй түүнийг шоолон инээлдэнэ.
Хэрлэн тэр үгийг сонсоод арай.... хэмээн бодоод өөрийн хамаатны нэг сайн том лам ахынхруугаа очиж асууж үзмээр бодогдов. Шинжлэх ухаан талаасаа бол байж болохгүй л юм байх. Гэхдээ нотлогдсон юм байхгүй ш дээ...
Тэрээр Чинбилэгээс эмээгийнх тухай яаж асуух уу хэмээн бодож явтал Чинбилэг манай эмээ эд нарт ямар гэм хийсэн юм бэ....хэмээн үглэн явлаа. Хэрлэн Чинбилэгээс бага багаар асуусаар бас гэж овоо юм мэдээд аваадхав. Тэрээр ажил дээрээ буун өрөөндөө орон эхнээс нь сайтар нягтлан бодлоо. Тэгээд хамаатныхаа лам ахруу ярин яаралтай уулзмаар байгаагаа хэлэн үдээс хойш цаг тохиров.
Чинбилэг гэртээ харин Оюуд хэрэгтэй бага сага юмыг нь бэлдэн хоол хийгээд гарахдаа даатгалынх нь дэвтэрийг авахаар том өрөөнд орлоо. Тэрээр даатгалынх нь дэвтэрийг аваад яагаад ч юм эмээгийнхээ хөрөглүү хартал өөдөөс нь сэтгэл татам хараад л баймаар их хайраар ширтэхийг мэдэрлээ. Тэрээр хүрд эргүүлэн эмээ минь дээ хүү нь таныгаа хэзээ ч хэнд ч муу хэлүүлэхгүй хэмээн хэлээд хөрөгийг илтэл шилгүй байгаад мэдэв. Энэ хэзээ шил нь хагарчихаа вээ. За ирж байгаад шиллүүлэхээс хэмээн бодоод буцаан тавихдаа жижигхэн үйрмэгт гараа жаахан зүсэн цусан толбо тогтоочихов. Тэр үест гал тогоонд нэг юм торхийн унан хагарахад цочин гүйн орвол ширээн дээр байсан аяга унаад хагарчихсан байв. Хараал тавьсаар бушуухан хамж цэвэрлээд гэрээс гарлаа.
Хэрлэн товлосон ёсоор ахтайгаа уулзахаар очлоо. Үүдэнд нь үзүүлэх гэсэн нилээн хүн хүлээж байгаа харагдана. Ах нь түүнийг ирсэнийг мэдээд өнөөдөртөө ингээд боллоо,маргааш үзнэ хэмээгээд явуулав. Хэрлэн юунаас эхлэхээ мэдэхгүй цай уунгаа сууж байснаа. Түдэв ахаа өчигдөр над дээр нэг өвчтөн ирээд. Тэр их сонирхол татаад байнаа. Нэг өдрийн өмнө зүв зүгээр байж байгаад гэнэт галзуурсан хэмээн нөхөр нь хэлээд байгаа. Ээж нь болохоор сүнсэнд хорлогдсон гээд байна. Ийм юм байж болох уу хэмээн өөдөөс нь харав.

Түдэв яаралгүй цай оочлонгоо:

- Танай мэргэжлийн юмыг ах нь яаж мэдэхэв. Сүнс хоргодоно гэж юм байдаг. Гэхдээ энэ нь барагтай л бол байдаггүй. Тун цөөхөн тохиолдолд дээхэн үед л их байсан даа. Одоо ч гайгүй л байдаг юм....хэмээн хэлэв. Хэрлэн:

-Та нэг уулзаад үзвэл яах бол. Тэр нэг л учир битүүлэг юм яриад байгаа юм. Саяхан хамт амьдарч байсан нөхрийнх нь эмээ өнгөрсөн юм билээ....хэмээн Чинбилэгийн болон,Оюугын ээжийн ярьсан зүйлүүдийг ярьж өглөө.

-Хэрвээ тийм бол яагаад өөрсдөө явахгүй байгаан. Талийгаачийн хойдын зам мөрийг ариусгах гэж ном хурж,лүүжин тавьдаг. Тэгсэн тохиолдолд зүгээр л байдаг. Ер нь чи яагаад заавал шашинтай холбож бодоод байна хүүхээ. Танай анагаахынхан чинь арай өөр бодолтой байдаггүй бил үү хэмээн өөдөөс нь харлаа.

-Би харин тэр хүүхнийг оношлоод галзуурсан гэх ямарч дүгнэлт гаргаж чадахгүй байгаа юм. Гүн цочролд л орсон юм шиг байна. Та нэг уулзаад өгчих л дөө тэгэх үү. Би одоо эмнэлэг рүү явах гэж байна. Хоёулаа хамт явж тэр нэг зовсон хүүхэнд тус болъё хэмээн ятгасаар байгаад зөвшөөрүүллээ.

Түдэв ганц ахынхаа охиныг ийнхүү шалаад байхад нь арга буюу хамт явахаар болж юмаа бэлдлээ.

Хэрлэн эмнэлэг дээр очин хаалганы жижиг цонхоор Оюуг харвал тэрээр төмөр орныхоо хөлд байдгаараа шигдчихсэн хоёр өвдөгөө нугалан ачаад гөлийн суугаа харагдана. Хэрлэн хаалгыг онгойлгуулан ороход нэг өдрийн дотор нүд нь байдгаараа ширгэн доод зовхи нь гүн хар хөх судал тогтоод нэг л хурцаар эргэлдээд байв.

-За сайн уу бие нь яаж байна. Би найз чинь байнаа. Надаас битгий ай хэмээн гараа сунгатал Оюу

-Би галзуураагүй,тэр манай нөхрийг надаас булаасан,миний хүүхдийг идсэн,бас намайг алах гээд хөөгөөд байна хэмээн өөдөөс нь элдэв юм ярьсаар байв. Энэ үед Түдэв ороод ирчихсэн чимээгүйхэн суув. Хэрлэн:

-Хэн чамайг барих гээд байна нөхрийг чинь хэн авсан юм. Миний найз тайван бай. Найздаа эхнээс нь ярьдаа,би очоод аваад ирье хэмээн сэтгэл татам намууханаар хэллээ. Оюу түүний өөдөөс нэг харсанаа:

-Чи нээрээ аваад ир тэгэх үү. Би хүүхдээ ч авмаар байна. Манай нөхөр тэр хоёр өндөр өндөр ургасан өвсөн дундуур жаргалтай аргагүй хөөцөлдөн гүйж байна. Манай нөхөр ядуу юм. Тэр хүүхэн маш царайлаг,бас их сайхан хатагтай хувцастай байна. Тэр хоёрыг баахан морьтой улс хөөгөөд байна. Үгүй ээ Чинбилэгээ би чиний эхнэр ш дээ. Чи наад хүүхнээ орхи л доо. Битгий шатаж үхээчээ............тэрээр ингэж хэлээд байдгаараа бахирлаа. Хэрлэн толгойг нь илэн. Шатаагүй байнаа. Зүгээр тэгээд яасан хэмээн асуув. Оюу гар нь салгалан Хэрлэнгийн гарыг тас зууран Тэр хүүхэний хүзүүнд олон талсттай ганган эрдэнийн зүүлт байна.....үгүй ээ зүүлт биш байна. Тэр хоёрыг олны нүдэн дээр шатаахаас өмнө биеэн дээр нь хутгаар загалмай сийлж байна. Тийм байна улаан цус биеийг нь даган урсаад байна ш дээ....тэгсэн ч гэсэн тэр хоёр нэг ч дуу гарахгүй зөвхөн бие биенийхээ өдөөс хайрын нүдээр хараад байх юм...би одоо яах вэ...хэмээн гараа тавин хуурай нүдээ нухачлаа. Хэрлэн энэ үест ахруугаа харвал түүний царай нь хүглийн цааш нь гэж байгаа бололтой сууна. Хэрлэн Оюуд ус авч өгөөд Оюу тэгээд яасан ...чи хаанаа байгааг нь илүү сайн хэлвэл би одоо очоод аваад ирье хэмээн дахин хэллээ. Оюу нэг амьсгаагааар хахаж цацан усаа уугааад...үргэлжлүүлэн

-Тэр хоёрлуу баахан хүмүүс чулуу,мод гээд гартаа таарсанаа шидээд байна,охины ээж нь хатан юм шиг байна,титэмтэй сайхан авгай уйлаад л байна...бөөн овоолсон хуурай мод доороосоо ноцож эхэллээ. Чинбилэгээ миний ханиа чи буруугүй гэдгээ наадуулдааа хэлэл дээ. Сүүлчийн удаа хэлсэн ганцхан үг. Хоёулаа дараа төрөлдөө заавал учирнаа.....

Оюу цааш нь ярих тэнхэл байсангүй. Түдэв ч болно гэж бодсон бололтой өрөөнөөс гарлаа. Хэрлэн эмч дуудан тайвшируулах тариаг нь хийлгэх хооронд Оюу дараа төрөлдөө заавал учирнаа....хэмээн давтан хэлсээр хоцров.

Тэр хоёрыг гарах гэж байтал үүдэнд Чинбилэг ирж тааралдлаа.

- Өө сайн уу эмч. Манай хүн яаж байна. Гайгүй юу. Та яасан өнөөдөртөө ирэх байсан юм бол намайг дуудчихгүй. За би юмыг нь өгөөд гараад ирье. Та машинд суугаад хүлээж бай. Би хүргээд өгье хэмээн хэлээд түлхүүрээ өгөн гүйн орлоо. Хэрлэн Түдэвийн өөдөөс асуусан хацаар харвал. Түдэв:

-Гэрт нь очих хэрэгтэй байна хэмээн хэллээ. Хэрлэн Чинбилэгийг гараад ирэхээр нь эвтэйхэн учирлан ойлгуулаад гэрлүү нь явцгаалаа. Түдэв гэрт оронгуутаа том өрөөрүү харвал буйдан дээр нэг хөгшин чармай шалдан унтаж байв. Тэрээр цочин эвгүйцсэнээ амандаа маань уншиж эхэлтэл нөгөө сүг аажмаар хөвсөөр уусан алга болов. Түдэв шууд Чинбилэгт хэлсэнгүй галын өрөөнд суунгаа эмээгийнхээ залуугын зурагыг аваад ирдээ хэмээн хэлэв. Чинбилэг за хэмээн гайхасхийн зургын цомог авчирч өгөв. Түдэв хэдэн зураг үзэж байсанаа. За явъя гээд бослоо. Хэрлэн ч даган босоод гархаар завдтал Түдэв эргэж харан том өрөөндөө нэг их байгаад байж хэрэггүй биз дээ. Маргааш баннаа маш сайн цэвэрлээд,5 литр сүү,5 шил цагаан архи бэлдээд байж байгаарай. Би бүрэнхий болохоор ирэмз. Эхнэрээ бас байлгаж байгаарай гээд хариу хүлээлгүй гарлаа. Хэрлэн эргэн хараад хэлсэнээр нь заавал хийгээрэй...ямар ч байсан хоосонгүй хүн шүү,эхнэрт чинь туслах л гэж ингэж яваа юм хэмээн хэлээд даган гарлаа. Чинбилэг учрыг үл ойлгон гайхасхийснээ гал тогоо орон Оюуд хийсэн хоолныхоо илүү гарсаныг нь идчихээд хөргөгчнөөс хүйтэн шар айраг аван суулаа. Тэрээр нэг мэдсэн зурагт харж байгаад унтчихсан байв. Хар дарж зүүдлэн эмээ нь хажууд нь сууна үсийг нь илж байна гэнэ. Чинбилэг та чинь үхчихсэн биз дээ энд юу хийж яваа юм гэтэл чи намайг хуурсан хэмээн үснээс нь татаж эхлэв,энэ үест тэрээр хагас сэрэн нөмрөгөө толгой дээгүүрээ нөмөртөл хөл нь доогуур нь илүү гарчихлаа. Гэтэл гэнэт түүний хөлийн улыг маажих шиг болоход байдгаараа айн хөлөө татаснаа огло харайн бослоо. Тэр чигтээ зурагтаа унтраагаад гаран аавынхруугаа явлаа. Гэртээ амьсгаадсаар орж ирэн ээж,аав хоёртоо болсон бүхнийг хэлээд дахин тийшээ очихгүй тэр байраа яавал яа би л лав амьдарч чадахгүй нь хэмээн үглэсээр унтахаар өрөөлүүгээ явлаа.

Чинбилэг орондоо ороод Хэрлэн эмчтэй ирсэн ламыг санан ямарч байсан Оюуг маргааш авч очин заслаа хийлгэе дээ хэмээн бодон хэвтэнэ.

****

Маргааш нь Чинбилэг өдөр гэртээ харин ламын заасан бүхнийг бэлдэж тавиад Оюуг авчирахаар явлаа. Тэрээр том өрөөлүүгээ ерөөсөө орсонгүй хаалгыг нь хааж хаяад тэр чигт нь орхив.

Чинбилэг Оюуг хараад өөрийн эрхгүй өрөвдөн цочлоо. Түүний үсэнд нь нилээн хэдэн цагаан хяруу тогтож энэ хоёрхон хоногт нэг л өөр хөгшин ч болсон юм шиг харагдана. Хоёулаа эмнэлэгээс гараад Оюугын гэрт очоод байж байтал Хэрлэн утасдан одоо очлоо. Оюугын ээжийг бас аваарай хэмээн хэлээд утасаа таслав.

Дунжаа сандран үгчисээр охиноо байн байн харан нулимас унаган. Охиноо энгэртээ наан үр миньдээ,охин минь дээ чи минь яачих нь энэ вэ...хэзээ хийсэн хэнийх нь нүгэл юм бол доо хэмээн мэддэг хэдэн таринаа л чаддагаараа уншиж явав.

Түдэв гэрт орон том өрөөнд зул асаалгаад хөшигийг нь хаан толь,зурагт гээд ер нь шилэн юм бүхнийг битүү хучуулав. Ээжээр нь баннанд нь бүлээн зэлгий ус тавиулаад архи сүүнээс холин хийлгэлээ. Чинбилэгийг том өрөөний хаалгаа сайн хаагаад байж бай...чи өөрөө айж болохгүй шүү,харин Хэрлэн чи гадаа хүлээж бай хэмээн үүрэгдээд ээжтэй нь хамт Оюуг аван угаалгын өрөөнд орлоо. Оюуг нүцгэлэн баннан дотор зогсоогоод Дунжаад сайн бариараа яаж ч аашилж,орилж хашгирч байсан тавьж болохгүй шүү. Дотороо сайн залбираад охиныхоо төлөө хойч ирээдүйх нь сайхан бүхнийг бодон намилчилаад л байгаарай хэмээн хэлээд өөрөө хар гивлүүр урдуураа унжуулан дээлнийхээ гадуур нэг нөмрөг нөмөрлөө. Тэрээр номоо уншин хонх дамараа дуугарангаа...

Ад зэтийн амиилсан шулам чи,

Амгалан энхийнхээ оронд очиж

Ах дүү нараа айлгаж ичээлгүй

Амар тайван нойрсо нойрсо.....хэмээн ар араас нь цувуулан дуугаа чангаруулж уншиж эхлэв. Тэгэхийн сацуу архиараа Оюуг тургин хойноос нь сүүгээ асгана. Оюу хамаг байдгаараа орилон тийлчилнэ. Нүд нь эргэлдэн ээжийнхээ үснээс зулгаан намайг тавиач хэмээн элдэв янзын ааш гаргасаар. Дунжаа авгай ч дотроо 21 Дарь эхээ зогсоо зайгүй уншин байдгаараа зуурсаар...Түдэв халааснаасаа нэг жижиг ташуур гарган Оюуг ороолгож эхлэв.... Оюу өөдөөс нь гар нь сарвалзан элдэв юмаа ярин дэмийрсээр....сүүлийн архиа нүүр лүү нь тургихад Оюу ...ХГГ... хэмээн нэг гүнзгий амьсгаа авсанаа сулбайн уналаа. Түдэв дээрээс нь сүү гоожуулангаа Дунжааг бүх биеийг нь ил хэмээн хэлэв. Тэр гурав бараг 2 цаг ингэж үзэж тарсаны эцэст сая нэг юм дууслаа. Баннанд тогтсон ус хөө шиг хав хар болсон байв. Угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Чинбилэг байдгаараа өрвийн чичрээд том өрөөний хаалгыг тас атгасан хэвээрээ зогсож байв.

Түдэв одоо болноо очиж эхнэрээ орон дээр дулаахан хэвтүүл би наана чинь оръё хэмээн хэлээд том өрөөнд орон хаалгыг нь хаав. Дунжаа,Чинбилэг хоёр Оюуг өргөн хөнжилд нь битүү хучиж хэвтүүлээд хоёр талд нь гаран суув. Түдэв том өрөөнд хэн нэгэнтэй ярьж буй мэт их дуугаар орилон зандарч цан дэлдэн,бүрээ үлээх сонсдов.

Түдэв их ядарчээ. Чинбилэг Дунжаа хоёр талархасанаа илэрхийлхэд. За одоо зүгээрээ их л сонин юм боллоо доо хэмээн хөлсөө арчингаа Хэрлэнг дуудлаа. Түдэв арц хүж өгөн гурван орой бүрэнхий болохоор арцаа уугиулаарай. Бүрэлбаачийнхаа зурагыг ганданд аваачиж тавь,гэрт байлгаад хэрэггүй. Сайхан шинэ хадганд ороогоод тавиараа...алив нэг нэг ороолгуул хэмээн хэлэв. Дунжаа гараа урдаа авч наминчлан өмнө нь сөгдөөд оруулгуулаад адис хүртлээ.

Чинбилэг ч мөн хадам эхээ дуурайн суутал дээгүүрх цамцаа бүгдийг нь тайл нэг сайн барцадыг чинь гаргаадхъя хэмээхэд тэрээр ёсоор болгоолоо. Түдэв хэд сайн улаан гүвдрүү болтол нь ороолгоод,адис хүртээд өндийхөд нь л сая Чинбилэгийг тогтон хараад бүх учрыг тайлав.

Түдэв өгүүлрүүн: Нэг эртний домог ч юмуу ам дамжсан яриа ч юмуу би нэг муухан сонсож байсан юм байдаг юм. Эрт дээр цагт маш их баян нэр нөлөө бүхий нэг язгууртан байж. Тэр ганц охинтой түүнийгээ аминаасаа илүү хайрладаг болохоор эрд гардаггүй юмсанжээ. Гэтэл тэр охин нь тэдний агтчин хийдэг нэг залуутай хайр сэтгэлийн холбоотой болж,эцгээсээ нуун явсаар нэг л өдөр эцэгтээ баригдчихаж. Эцэг нь учиргүй уурлан хүүг баахан занчиж байгаад хөөж гэнэ. Гэтэл хүүхэн хайрт хархүүгээсээ хүүхэдтэй болсоныг мэдээд гэрээсээ оргож гэнэ. Тэр хоёр хөдөө алсын газар очин дөнгөж учираад байтал эцгийнх нь зараалууд олоод ирчихсэн гэнэ билээ. Тэгээд тэр хоёрыг элдэв цуу тараан салгах гэж үзээд бараагүй гэнэ. Энэ цуу яриаг жөтөөрхөж явдаг зэргэлдээ суурийнгийн ноёнтон олж сонсоод нэг хараалч эмэгтэйг явуулан ноёны толгойг эргүүлэх үүрэг өглөө. Хүүхэн ч аюулын царайлаг нэгэн байсан тул ноёныг элдэвлэж байгаад хүүхэн нь болсон юм даг уу. Тэгээд охиныг нь муу ёрын хараал хүрсэн байна,өөрийг чинь эзгүйд намайг алахаар орж ирдэг,эцгийгээ алчихаад дараа нь чамайг ална гэдэг хэмээн элдэвлэсээр байдаг гэнэ. Энэ үест нөгөө хүүхэн хар хүнээ шоронгоос оргуулан хол зугатаж чадалгүй баригдаад ирэв. Ноёны гэрт ч үүнтэй зэрэгцэн элдэв янзын үзэгдэл болсон юм байх. Ноён маш ихээр хилэгнэн хоёуланг нь хороох тушаал өгөв. Төрсөн эцэгээ алахаар завдсан хэмээн гэсгээл болгож олны нүдэн дээр шатаах тушаал гаргажээ. Хөөрхий эх нь яаж ч гуйгаад нөхрөө болиулж дийлсэнгүй. Эцэг ч хайртай охин нь өөрийг нь хуурч,өөр эрийн өвөрт орсон болохоор уур нь багтарч байсан юм гэнэ лээ...тэгээд тэр хоёрыг сүүлчийн хүсэлтээ хэл гэхэд нь хүүхэн бид хоёрын зүрхэн тушаа газар хугаар хэрээс тавьж өгнө үү гэж гэнэ. Тэрээр хайрт залууруугаа харан хоёулаа хойд насандаа учрахдаа энэ шивээсээр биенээ олох болно гэсэн юм гэнэ лээ....

Би анх танайд ирэхэд энэ буйдан дээр эмээ чинь нүцгэн хэвтэж байсан юм. Би түүнийг хөөхдөө хартал зүрхэн тушаа газартаа тийм хэрээс гэмээр юм харагдаж байсан. Тэгсэн яг тийм мэнгэ чамд байна хэмээн хэлээд хөхнийх нь дээхин хавьд заахад үнэхээр сайн ажигласан хүнд хэрээс гэмээр мэнгэ байлаа. Чинбилэг цочин та үнэн ярьж байна уу...юу гэж тийм юм байж болох юм бэ...тэгээд энд чинь Оюу ямар хамаатай юм гэхэд Түдэв инээмсэглээд...би зүгээр л таамаг гэж хэлсэн...

Тэгээд ч Оюугын дэмийрсэн үедээ ярьсан яриа намайг энэ домогыг санахад хүргэсэн юм. Оюуг ихээр айлгаж биенд нь хүртэл шингэх гэж үзсэн байна. Уг хүн нь өөрөө буянтай элдэв хар нүгэлгүй хүн байсан тулдаа өдий зэрэгтэй үлдэж дээ хэмээн хэлэв.

****
Оюу яг л хуучин шиг сэргэлэн болсон харагдана. Чинбилэг тэр хоёр байраа заран шинэ байр худалдан авчээ. Аль аль нь ажилдаа гүйн оройдоо л нэг уулзалдана. Амьдрал үргэлжилдэгээрээ үргэжилсээр....Өнгөрсөн дурсамжаа хэн нь ч үл дурсадаг байв.
Оюу өнөө маргаашгүй төрөх болсон тул гэртээ амралтаа аван суулаа.
Цаг хугацаа өнгөрсөөр Оюу ч төрөхрүү түргэний машинаар хүргэгдэв. Чинбилэг маш ихээр догдлон гарах хүүхдээ хүлээсэр. Гэтэл ч эмч Оюу 3,700 грамм охинтой боллоо...баяр хүргэе...аав нь орох уу хэмээн хэлэв. Чинбилэг байдгаараа баярлан даган орж Оюугаа үнсээд охиноо хартал цээжин дээр нь зүрхэн тушаа газар үл мэдэгдэм бор мэнгэ тодрон харагдав....

Төгсөв.
Баярлалаа та бүхэнд. Миний блог хаяг:http://boljmor.blog.banjig.net/ та бүхэн зочилж өөр олон сонирхолтой өгүүллэг уншиж болно шүү...

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 43 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-210.JPG
Хэмжээс: 600x450 72k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2863


khuv5-007.JPG
Хэмжээс: 600x450 49k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2577


erd-031.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4149


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn