Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ярилцлага 		 Ярилцлага: С.Б.Бат-Эрдэнэ: МОНГОЛГҮЙ МОНГОЛ
Оруулсан admin on 2008-05-11 22:12:57 (4658 уншсан)

Нутгийн хоёр дүүд захих үг буюу нэгэн тэмдэглэлийг нэвт завааруулсны учир

Алтан наран манддагаараа мандаж, алаг дэлхий эргэдэгээрээ эргэн, амьдрал гээч бөмбөрцөг дэлхийн өнцөг булан бүрд үргэлжилсээр л... Амьдрах сайхаан.
Амьдралын эрээн бараан, алдаа оноог хөндлөнгөөс өөч нүдээр ширтсээр, өөрийн үзсэн, харсан туулсныг цаг зав гаргавал эвлүүлсээр нэгэн орой бас л нэгэн тэмдэглэл барьж авлаа. Япон нутагт сурч, ажиллаж амьдарч байгаа Япон дахь Монгол Оюутнуудын холбооноос арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Хаврын баярт” очих санаатай байгаад чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур, ичнээ танил найз нөхөд, дүү нарт яагаад очиж чадаагүй учраа тайлагнахаар үзэг цаас нийлүүлэв ээ. 

Худлаа л даа, яг л үзэг цаас нийлүүлж харагдаач! Уг нь ч зүгээр бичиж эхэлсэн боловч деншя гэдэг нэгэн үгийг хэрхэн яаж монголчилж болох вэ хэмээн эргэцүүлсээр нэгэн бяцхан учрыг тунгаав. Юу вэ гэвэл, Наран нутагт ажиллаж амьдарч байгаа Монголчууд бүгд л хөгшин залуугүй яг байгаагаар нь ярьж хэргэлдэг үг нэг бус байдаг юм байна. Жишээ татвал, аягүй л бол өнөөдөр бичиж дуусахгүй юм болох байлгүй. Хамгийн энгийн, хамгийн их хэргэлдэг үг бол деншя, эки, комбини. Эхнийхийг нь галт тэрэг, цахилгаан тэрэг, бух тэрэг гэж монголчилох уу? Аль эсвэл оросчлон метро гэх үү? Гэсэн этгээд бодлоос нэгэн санаа урган гарч эрхэм уншигч та бүхнийгээ таны мэдэхгүй харь үгээр бөмбөгдөн, тархины тань жаахан эд эсээр наадаад авсандаа гүнээ хүлцэл өчье! Ингээд тэр үед бодож байсан зүйл маань миний хувьд цаг үргэлж л дээрхи үгнүүдийг болон бас бус үгийг яг энэ байгаа хэвээр нь хэлж яриад сурчихсан юм байж. Мөн ирсэн цагаасаа авхуулаад өнөөг хүртэл бүтэн таван жил амьдрахдаа ч өөр бусад Монголчуудын амнаас ч өөрөөр сонсож байгаагүй болж таарч байна. Үүнээс улбаалан манай сэхээтнүүд голдуу айлуудын хүүхдүүд “Үүнийг монголоор юу гэж хэлдгийг мэдэхгүй юм байна, ... хэлээр бол ... гэдэг юм” гэж ганграад ч байгаа юм уу, эргүүтээд ч байгаа юм уу, нөгөө зэрэмдэг сэтгэлгээтэй сэхээтэн аав, ээж нь ч “Манай хүүхэд ... хэлээр ёстой ус цас, харин Монгол хэлэндээ муу” гэж догиодогыг бодон, бодон зөв зүгээр “Хаврын баярт очиж чадаагүйн учир” хэмээн бичиж эхэлсэн тэмдэглэлээ “Хару мацури...” болгон албаар завааруулж эхэлсэн юм. Өөрийн мэдэхгүй зарим нэгэн Япон үгнүүдийг хүнээс асуух, толь бичигнээс хайж олж бичих зэргээр санаатайгаар завааруулсандаа бас дахин хүлцэл өчье! Хэдийвээр тэр тэмдэглэлийг Японд ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын “Виртуал Монгол” сайтад зориулсан маягаар бичсэн боловч яс юман дээрээ тэнд ч гэсэн бичихдээ тэгтэл айхтар Япон үгнүүд хэрэглээд байдаггүйг “ВИМО” ч найзууд минь мэднэ л дээ. За ингээд олныг үл нуршин гол зүйлдээ оръёо.

Саяын өнгөрдөг алтан долоо хоногоор GOLDEN WIK нэг орой ажил тарчихаад айл хэсч яваад нэгэн хошин шог үзвээ. Уг нь ч хоёр, гурван жилийн өмнөх хуучин бичлэг боловч энэ бичиж байгаа сэдвийн санааг өгсөн юм л даа. Үйл явдалыг нь товч өгүүлвээс:
Олон жил харийн нутагт амьдарсан нэгэн бүсгүй айлын бэр болон хадмындаа зочилжээ. Сар шинэ хаяанд ирчихсэн, битүүний өдөр хадмууддаа мундаг ажилтай бэр болж харагдах гээд тус дэм болох гэсэн биш бөөн бантан хутган фаакталж байгаа тухай гарч байна. Шүүс тавих гэсэн ууцных нь сүүлийг нь огтчин хэрчиж, таваг засах гэж байсан хэвийн боовнуудыг нь цайнд хөшиглөж, тагтан дээр байсан ууттай хөлдөөсөн буузыг нь тагт цэвэрлэдэг хүн болон хогийн функр луу хаяад, эцэст нь цагаан сарын гоёлын дээлийг нь индүүгээр түлээд “Элчингийн эрхийн тэнэг” –ээрээ дуудуулан хадамдаа хөөгддөг, нэг тиймэрхүү юм гарсан юм.
Одоогоос гурван жилийн өмнө төрсөн ганц ахын минь амин ганц хүү Наран нутагт амралтаараа ирээд гурван сар ажиллаад буцсан юм. Ерөөд өнд есхөн настайдаа гадагшаа гарсан нэгэн л дээ. 2000 –аад оны үед юмсан, нэг удаа дүүтэй утсаар ярисанаа санаж байна. Тухайн үед оюутан болчихсон, аав ээжээсээ тусдаа өөр хотод амьдарч, сурч байсан юм. Мэнд мэдээд л араас нь “Аан... Ээн... нэг юу... нөгөө юу... “ гээд л ээрч муураад, гацаад л. Ямар нэгэн юм асуухаар нилээд бодож байгаад арай гэж хариулах төдий байсан юм. Харин түүнээс хэдхэн хоногын дараа шинэ жилээр ахтайгаа шинэ оны мэнд мэдэлцэхээр залгатал амралтаараа гэртээ ирчихсэн, аав ээжтэйгээ овоо хэд хоноод хэл яриа нь Монголоор овоо зүгширчихсэн байсансан.
Энд байхад нь нэг орой би ажлаа тараад гэрт нь очихоор болоод “Хоолоо хийгээрэй, ах нь айхтар өлсөж байна шүү” хэмээн утсаар хэлчихээд дугуйтай жийсээр тууж хүрлээ. Томоо хормогч зүүн бөөн цагаан манан татуулсан, гурилтай дайн зарласан эр угтлаа. Мэнд усаа мэдэлцээд аяга цай уугаад хоол юу болж байгааг асуутал харин өөдөөс “Одоохон идэхэд дөхнө. Одоо ердөө л гурилаа хутгалаад, хутгалаад л идэхэд дөхнө” гээд элэг хөшөөчих шахлаа гэм. Маргааш нь ням гаригт Токио орж хүнтэй уулзах тухайгаа ярьж байна:
-Арван цаг хагас минутанд Арван цаг хагас минут??? Уено экин дээр Хэнтэй тааралдана... Мэдэхгүй хүн сонсвол мэргэ, төлгө буулгаад ч байгаа юм шиг, “Тааралдана” байхдаа ч яах вэ дээ, хэ- хэ. Уг нь урьдчилаад хүнтэй утсаар ярин Уено дээр уулзахаар болзсоноо надад хэлж байгаа царай нь тэр.
Сая хэдхэн хоногын өмнө бас нэгэн дүү хүүтэй хамт ажиллан, ажлын зав чөлөөгөөр дэвэн дэлхийн сонин, хачинг хөөрөлдөн суутал хүргэнийхээ тухай ярих нь:
- Японд арав гаран жил амьдарч байгаа, Монголд багаасаа орос сургуульд сурч дүүргэсэн болохоороо унаган орос, англи хэлтэй, Японд компютрээр дагнаж суралцаж төгссөн болохоор Япон хэлэндээ сайн. Одоо ажиллаж байгаа каше компани нь АНУ-аас машин оруулж ирдэг, эндээс хуучин машин Орос болон Монголруу гаргадаг ийм болохоор компютрийн мэргэжилтэй, орос, англи, япон, монголтой хүн ямар их хэрэгтэй нь ойлгомжтой. Харамсалтай нь энэ дөрвөн хэлнээсээ хамгийн муу нь Монгол хэл гэнэ дээ. Эхнэр нь жирэмснийхээ амралтыг авсаныг “пенсэндээ гарчихсан”, хүүхдээ үнэгчлэн инээмсэглэхийг хараад “Хүүе, хүүе цаадах чинь үнэглээд байна” гэсэн гээд бөөн л инээдтэй түүх өгүүлэх. Монголгүй Монгол хүмүүнээ гэж, сэтгэлд нэг л хөнгөн гуниг төрөн сэмхэн сүүрс алдлаа.
Тиймээ, өнөө цагийн Монголчууд бид нэг л эрэмдэг, эрлийз сэтгэлгээтэй болсон нь үнэхээр харамсмаар. “Манай хүүхэд Монголоор бараг ярьж чаддаггүй, харин ... хэлээр бол үнэхээр гайхамшигтай” хэмээн магтан сайрхах эрэмдэг сэтгэлгээтэй сэхээтнүүдтэй та хаана ч таарч болно, худлаа биш шүү. Төрсөн эх хэлээ төгс мэдэхгүйгээр харийн хэлийг хүн төгс эзэмшинэ гэж үү? Магад ч үгүй тэр харийн хэл соёлыг үнэхээр айхтар, сурч мэдсэн байхыг үгүйсгэхгүй л дээ. За тэгвэл тэр мундаг гадгаад хэлтэй соёлтой боловсон хүн Монголдоо ирээд хэлмэрч хийе гэж бодъёо. Цаад хүнтэйгээ ч айхтар сүрхий ярилцаад, цаад хүндээ эх хэлээр нь гайхамшигтай цэвэрхэн, илүү дутуу гаж аялагагүй лут ойлголцдог юм байж, харамсалтай нь Монголчууддаа яаж орчуулж хэлж ярих хэрэг вэ? Монгол хэлээ мохоо мэдэхийн учир өөдөөс нь “Гурил хутгалаад, хутгалаад” нөгөө хүнийхээ үнхэлцэг, зүрхийг нь хагалах хэрэг үү? “За маргааш тантай ... яам гэдэг оффист арван цаг хагас минутанд тааралдана” яриад зогсож байх хэрэг үү? Хэцүү л дээ, хэцүү. Энэ цаг үед бүр ч хэцүүрхэлтэй арга хэмжээнүүдийг өмнийн хар хятадуудын захиалгаар манай эрхтэн дархтанууд сэм, сэмхэн биелүүлэх гээд зүтгээд байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Хэдхэн хоногын өмнө “Уран зохиол”-ын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасаад хаячихлаа. Зөрүүлээд “Эртний Хятадын их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Күнзийн нэрээр овоглосон нэгэн хүрээлэн үйл ажиллагаагаа албан ёсоор нээх ёслол МУИС дээр боллоо” хэмээн нэг л гоё засдаг үгээр халхлан хятад хэл, нэг хятад бодлогыг нь тууштай дэмжих гээд байгаа юм биш үү? Үнэхээр энэ цаг үед энэ дээшээ гарсч суусан хятад сэтгэлгээтэй төрийн түшээд нэртэй авилгалчдыг яана даа, хэлэх ч муу үг олдохгүй юм.
Энэ бүх инээдтэй, бас эмзэглэмээр түүхийг эргэцүүлэн бодож суугаад энд ажиллаж амьдарч байгаа нутгийн хоёр дүүд ахын хувиар аминчлан захья гэж бодлоо. Хорвоо ертөнц маань хосын хорвоо болохоор хүн, хүндээ тэмүүлж, хүн хүндээ дасч, хайр сэтгэлээ хуваалцан амьдрах нь хүмүүний ёсон. Залуус биесээ хайрлан дурлалцаж, тэдний дундаас үр хүүхэд төрөх нь ч харийн энэ нутагт ч байдаг л зүйл. Энэ өвөл миний таньдаг хос залуус хоёр биеэ гурав болгон нэг муухай, царай муутай эгдүүтэй үртэй болов оо. Дөнгөж л хорь гарч яваа, өөрсдөө ч өлгийнөөсөө гүйцэд гараагүй шахуу залуухан аав ээж нар учир нялх хүүхдийг муу юм, цагаан хэл амнаас зайлуулан “Муухай хүүхэд”, “Царай муут”-аар нь дуудаж энхрийлдэг ардын ёсыг мэдэхгүй дургүй нь хүрчихвий дээ, ах нь хүүгий чинь энхрийлж хүн амьтны хар, цагаан хэл ам болгохгүйн үүднээс “Муухай хүүхэд” хэмээн өөрийнх нь дуудах нэрийг нь цээрлэсэн юм шүү, Чинээ, Уугий хоёроо!
Цаас хэдий нимгэн ч чичэхээс нааш цоорохгүй
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ухаарахгүй гэж ардын сургааль үг байдаг болохоор жирийн л нэг танил нутгийн ах чинь энэ бүхнийг хоёр дүүдээ зориулан эвлүүлж сууна. Харин хүлээн авах, хэрэгжүүлэх эсэх нь эрхэм хоёр дүүгийн сэтгэл зүрх мэдэх бөлгөө. Та хоёр минь Монгол газар шороон дээр, Монгол эцэг, эхийн үр болон төрж, Монгол ёс заншлаар, Монгол хэл үгээр хэлд орж, Монгол цэцэрлэг, сургуулиар дамжин сурч боловсрон өссөн яахын аргагүй Монгол хүмүүнүүд. Үүнтэй маргахын аргагүй бөлгөө.
Харин удам залгах өөдөсхөн үрээ Монгол хүн болгон өсгөх үү? Аль эсвэл эрэмдэг сэтгэлгээтэй Монголгүй Монгол болгох уу гэдэг зөвхөн залуу аав, ээж та хоёрын сонголт гэдгийг сайтар ухаарч ойлгох л хэрэгтэй. Хэрвээ хүүгээ жинхэн Монгол хүмүүн болгон хүмүүжүүлье гэвээс яг энэ цаг мөчөөс, ганц ч мөч алгуурлалгүйгээр эхлэх хэрэгтэй. Харин Японжихын хувьд хүү чинь тэртэй, тэргүй та хоёрыг хүссэн ч, эс хүссэн ч амьдарч байгаа орчноо дагаад Японжиж л орхино. Мэдээжийн хэрэг амьжиргааны өртөг, зарлага өндөр Наран нутагт та гурав ганцхан хүний цалингаар амьдрах боломж маруухан учир тун удахгүй хоёулаа ажиллах л болно, тэр бол гарцаагүй. Мэдээж хүүгээ ясли, цэцэрлэгээр явуулах хэрэг гарч л таарна. Харин хүү чинь орчноо дагаад Японжиж, Япон хэл, ёс заншилд суралцаж л таарна. Тэнд, тэр цэцэрлэг, ясли, сургуульд Монгол юм нэг ч байхгүй, зөвхөн Япон л байгаа. Тиймийн учир та хоёр минь хүүгээ Монголтой Монгол болгох уу, аль эсвэл зэрэмдэг сэтгэлгээтэй Монголгүй Монгол болгох уу гэдгийг та хоёрын сэтгэл зүрх л мэдэх хэрэг. Хэрвээ Монголтой Монгол болгъёо гэвэл яг энэ цаг, мөчөөс шууд эхэл. Яаж вэ гэвэл та хоёр өөрсөддөө хориг, цааз тогтоо. Гэр орондоо хэзээ ч бүү Японоор ярилц, бүр ганц ч үг шүү! Ялангуяа хүүгийнхээ дэргэд, хүү чинь нялх гэхгүйгээр өдрөөс өдөрт, цаг минут бүрд л та хоёрт анзаарагдахгүйгээр өсч, ухаан сууж л байгаа. Одоо юм ойлгохгүй байгаа юм шиг боловч уураг тархиных нь гадна орчинг мэдрэх, ой тогтоомж нь ажиллаж, өөртөө хүлээн авч хадгалж л байгаа. Тийм болохоор хүүтэйгээ ганц ч үг Японоор бүү ярь! Зөвхөн Монголоороо ярь! Найз нөхөд, ах дүүсээ ирсэн ч үнэнээ учирлаад хүүгийнхээ дэргэд, гэр орондоо зөвхөн Монголоор л ярилцаж бай. Жишээлбэл, мань мэтийн хөлдүү гар танайд очлоо гэхэд хар усаа гударчихсан байвал нэг л их чаддаг хүн шиг худлаа үнэн, хазгай мурий Японоор чалчаад л эхлэнэ. Дээр үед нэг ийм явган шог байдаг байсан юм. “Монгол хүн согтохоороо оросоор ярьдаг, орос хүн согтохоороо англиар ярьдаг. Харин англи хүн согтохоороо англиар л ярьдаг” гэж. Гэвч үнэн хэрэг дээрээ бол англи, америк хүн ч гэсэн уухаараа франц, италь гээд өөр ямар нэгэн гадаад хэлээр ганц, нэг үг хавчуулан гангардаг л байхгүй юу. Тийм болохоор Наран нутагт ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань уухаараа, халахаараа өөрөө ч мэдэлгүй Япон, Монгол холин ам мэдэн бурдаг нь бас л худлаа биш. Тийм болохоор гэрт чинь ирсэн зочдоосоо учирлан гуйгаарай. Хүүгийнхээ багштай уулзаж ярилцсан ч хүүгээрээ өөрөөр нь дамжуулан харилц, чухамдаа бол хүүгээрээ хэлмэрч хийлгээд та хоёр зөвхөн Монголоороо ярилц л гэсэн үг шүү дээ. Сургуульд ороод ирэх үед нь Монгол хэл бичиг заа, Монгол Цагаан толгой олж үсэг таниул, уншуулж сурга. Ингэж л чадвал хүү чинь Монголтой Монгол болж үлдэж чадах болов уу гэж мунхаг ах нь сэтгэнэ.
Японоор бол ах нь хэлсэн шүү дээ, та хоёрыг хүссэн ч, эс хүссэн ч хүү чинь одооноос эхлэн орчноосоо болон Япончлогдоно. Нэг үгээр жишээ татваас, компютрээр бол одооноос эхлээд л Японоор программчлагдана гэсэн үг шүү дээ. Компютрь бол яах вэ дээ, болохгүй болоод ирвэл форматлаад шинээр программ суулгачихаж болно. Харин хүүгий чинь тэгж болохгүй, боломжгүй учир та хоёр минь энэ цаг мөчөөс л эхэлж сайтар хичээх хэрэгтэй шүү!
Ингээд нутгийн хоёр дүүд захихад хүүгээ Монголтой Монгол болгож, эрдэм мэдлэгтэй улс эх орондоо ихийг хийж бүтээх Монгол сэтгэлгээтэй сайн хүн болгож хүмүүжүүлээрэй! Миний дүү нар өөрсдөө ухаантай, хүмүүжил сайнтай залуучууд болохоор та хоёр чаднаа, чадна.
Эрхэм хоёр дүүг гүнээ хүндэтгэсэн:

Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-05-12





( Сэтгэгдэл бичих? | Ярилцлага | Оноо: 3/1 | Ярилцлага )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 135 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


IMG_1078.jpg
Хэмжээс: 600x884 221k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2624


art_13.jpg
Хэмжээс: 600x799 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3089

Должин : Зам зуур
zam-036.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3727


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn