Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Чигчий хуруу
Оруулсан admin on 2005-06-15 14:57:19 (6541 уншсан)

Бидний уулзсан жижигхэн кафе хэрэндээ л тохилог. Бид хоёр өмнөө халуун кофе тавьчихаад юу ч ярилгүй зөвхөн өөд өөдөөсөө харан инээмсэглэж суулаа. Тэгэхэд бид юу ч ярилцахгүй байгаа хэрнээ бие биенийхээ харцнаас бүхнийг ойлгож байсан юм. Тэр надад, би түүнд таалагдаж байлаа.
Түүний давхраатай алаг нүд, долгиотсон хар үс, бага зэрэг монхорыг эс тооцвол шулуун гэж хэлж болохоор хамар, үргэлж инээмсэглэх нимгэн уруулыг нь харсан хэн ч түүнийг царай муутай залуу гэж хэлэхээргүй. Ялангуяа түүний хүн хүнээс онцгой, миний гарыг хоёр нийлүүлчихсэн юм шиг том гар нь миний сонирхлыг гойд татлаа. Хүн ийм том гартай байна гэж миний ой тоонд урьд нь хэзээ ч бууж байгаагүй болохоор тэр гар миний анхаарлыг татах нь арга ч үгүй биз дээ. Ердөө л, би тэр чигээрээ түүний хоёр алганд багтахаар юм шиг санагдсан юмдаг. Харин миний бяцхан, турь муутай гар, түүний хүчирхэг том гар хоёрын чигчий хуруунууд яг адилхан дотогшоогоо муруй байсанд бид хоёр элгээ хөштөл инээж билээ. Гэтэл бидний тэр гэмгүйхэн инээд сүүлд ханиад болно чинээ бид хоёр санаагүй юм.
Зоригоо утас андуурч манайх руу залгаад, бид хоёр танилцсан юм. Хэдийгээр энэ бүхэн ердөө гуравхан хоногийн өмнө болсон боловч түүнийг уулзъя гэхэд би татгалзаж чадалгүй зөвшөөрч одоо уулзаж байгаа нь энэ.
Түүнийг анх харахад төсөөлж байснаас тэс өмнөө хүн байсан ч гэсэн яагаад ч юм өөдөөс нь харан өөрийн мэдэлгүй жаргалтай нь аргагүй инээмсэглэснээ би санаж байна. Тэр ч бас намайг хараад инээмсэглэхэд би түүнийх шиг тийм ид шидийн юм шиг нууцлаг бөгөөд өөрөөсөө гэрэл цацруулах мэт инээмсэглэлийг урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй.
Зоригоо надаас хэдэн насаар ах боловч надад түүнийг ах гэж бодох сэтгэгдэл ердөө ч төрөөгүй юм. Хэрэв түүнээс өөр хүн байсан болж гэм би лав "чи" гэж хэлж зүрхлэхгүй байсан биз ээ. Гэтэл би түүнийг хараад "ийм ахтай байсан бол мөн гоё оо" гэх бодол зэрвэсхэн орж ирсэн боловч "чи" гээд л дуудчихсан юм. Яагаад гэвэл би түүнийг анх хараад л энэ миний хайртай хүн байх ёстой гэж бодсон юм.
Кафенд уулзсанаас хойш нэг бол тэр намайг сургуулиас тосож, үгүй бол би түүний ажил дээр нь очин тартал нь хүлээж бид хоёр өдөр бүр уулздаг болсон юм. Ажил дээр нь очоод түүнийг хүлээж суух надад ямар их аз жаргалтай байдаг байсан гээч. Би элдвийн юм бодож ялангуяа тэр адилхан чигчий хуруу бид хоёрын хувь заяаг ямар нэгэн байдлаар холбох шиг санагдаж, зүрх минь догдолдог байлаа. Би аавыхаа хамар, эрүү, муруй чигчий хурууг нь яг хуулаад төрчихсөн болохоор аав минь намайг өхөөрдөхдөө чигчий хурууг минь дандаа үнсдэгсэн. Тэгвэл Зоригоо бид хоёрын чигчий хуруу адилхан юм чинь тэр ч гэсэн намайг өхөөрдөж хурууг минь үнсэж байх болов уу гэж бодоод, энэ бодлыг минь хэн нэгэн мэдчихээгүй байгаа даа гэж ийш тийшээ ичингүйрэн харна.
Зоригоо намайг өөрийгөө хүлээж байгаа гэдгийг мэдээд сэтгэл нь догдлоод, ажлаа дуусгах гэж яарч байгаа даа гэж бодохоор би түүний хувьд эрхэм хүн, тэр миний хувьд үнэтэй хүн болсныг ойлгосон юм. Тийм ээ. Бид бие биедээ хайртай болсон байлаа.
Удалгүй тэр маань намайг гэрийнхэнтэйгээ танилцуулах боллоо. Түүний аав ээж нь манай аав ээжтэй л адил дунд эргэм насны сайхан хүмүүс байв. Зоригоогийн аав нь хэдийгээр түүний төрсөн эцэг нь биш боловч Зоригоог юугаар ч дутаалгүй төрсөн эцэг шиг нь л өсгөжээ. Түүнийг 5 настай байхад аав ээж хоёр нь салаад ээж нь энэ хүнтэй суусан юм байж.
Бид хоёр тэднийхээс гарахад гадаа аль хэдийн харанхуй болсон байв. Зоригоо намайг өдөр бүр гэрт хүргэж өгдөг байсан болохоор энэ удаа ч мөн хүргэж өгөхөөр явсан юм. Бид хоёр хөтлөлцөн орц руугаа ортол аавтай улаан халз тулгарчихав. Би өдий болтол Зоригоогийн тухай гэрийхэндээ хэлээгүй байсан болохоор сандран:
- Өө, аав. Ийм орой хаачих нь вэ? хэмээн түгдчисэнээ
- Энэ миний найз хэмээн Зоригоог зааж аав өөдөө хулгасхийн харав.
Гэтэл гадаа харанхуй, орцны гэрэл хэдий муу байсан ч аав Зоригоо хоёр бие биенээ хараад аянганд цохиулчихсан юм шиг дороо нам зогсч, юу ч дуугарахгүй, одоохон унах нь уу гэлтэй аймар царайтай болсон байх нь надад илхэн харагдаж байв.
Би юу ч ойлгосонгүй. Гэтэл аав гэнэт сэхээ авсан юм шиг миний гараас шүүрэн авч гүйхээрээ шатаар өгсөн гэрт оров. Би үнэхээр юу ч ойлгосонгүй. Юу ч дуугарч чадсангүй. Дэмий л айж, гайхсан харцаар аав өөдөө ширтэн хэр удаан зогссоноо ч мэдсэнгүй.
Харин аав минь нулимс цийлэгнэсэн нүдээр өөдөөс минь харж:
- Та хоёр чинь эцэг нэгтэй ах дүүс шүү дээ гэж сөөнгөтөж цахиртсан арчаагүй дорой дуугаар сонсдох төдий шивэгнэх нь тэр ээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 88 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-134.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3911


khuv5-047.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3743

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-165.JPG
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4041


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn