Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...7
Оруулсан admin on 2008-05-05 01:34:39 (5548 уншсан)

Нисэх онгоцны буудал дээр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Янжмаа,Баториг хоёрыг гаргаж өгөх хүмүүс тийм ч их байсангүй. Батзориг нэг л хөөрсөн шинжгүй байлаа. Ингээд ээжээсээ,Зулаагаасаа,Монголоосоо хол хэр удах нь мэдэгдэхгүй явна гэдэг болдог бол хаашаа ч хамаагүй зугатчихмаар байлаа. Гэвч түүнийг эмчлэгдэж магадгүй гэсэн ганц л үг тогтооно. Тиймээ эмчлэгдэж ирээд Зулаатайгаа өнөр өтгөн сайхан амьдарнаа хэмээн тэрээр бодно. Цаг ч болж хүмүүс тасалбараа шалгуулан дотогшоо орж эхэллээ. Ээж нь нулимастай нүдээр хүүгээ үнсэн зорьсон үйлс нь бүтэхийн ерөөл дэвшүүлэн сүүгээ өргөөд хоцорлоо.
Батзориг,Янжмаа нар дамжин ниссээр байгаад Чикаго хотноо арайхийн ирлээ. Анхандаа шал өөр хүмүүс дунд ороод тэрээр ихэд балмагдав. Хэл яриа,царай төрх,орчин ахуй гээд бүх л юм тэс ондоо. Батзориг ч ирээд л маргааш нь шахуу эмчилгээнд орох юм бодтол тэгсэнгүй. Нэг өдөр Янжмаагаас үзүүлэх талаар асуутал зардал их орох юм байна. Ажил хийж мөнгө олох хэрэгтэй гээд халгаасангүй. Тэр хоёр ирээд хэдийн 2 сар гарангийн хугацаа өнгөрчээ. Найзындаа хэсэг амьдраад Янжмаа,Батзоригт үглэн дуулан би ингэж байж чадахгүй нь. Айлын хажуугын нэг өрөөнд ингээд торонд орсон шувуу шиг амьдарч чадахгүй нь. Өөрсдөө байр олж гаръя. Тэгээд хоёулаа ажил хийгээд байхад болно биз хэмээн хэлэв. Батзориг гайхан хэдхэн хоног байраар яахын бэ...ямар бүүр амьдрах гэж байгаа биш гэтэл Янжмаа өөдөөс нь доогтойхон харж би чамд хангалттай мөнгө зарцуулсан одоо хоёулаа зэрэг ажиллаж эхлээд мөнгөө олж авна...би маргаашаас Цээгийтэй ажиллана. Чи наад номоо сайн үзээд өдөрт зурагт үзэж чихээ онгойлгож бай хэмээн хэлэв Төд удалгүй Польш хороололд гайгүй хямд байр аван тэр хоёр тусдаа гарлаа. Хоёул хоосон чемодан саваа барин хөргөгчнөөс өөр таилгагүй байрандаа нүүн орлоо. Гэтэл хүргэж өгсөн Монгол залуу та хоёрт гэж хэлэхэд эднийхэн жаахан хуучирсан эд хогшилоо гаргаад тавьчихдаг...тэрийг цэцэг түүх гэдэг юм...эхний ээлжинд тэрийг нь аван гэрээ тохижуулж болно ш дээ хэмээн хэлээд Батзоригийн мөрийг алгадан за сайхан танилцлаа хө. Ярьж байгаарай хэмээн хэлээд утасныхаа дугаарыг өгөөд гарлаа.
Нэг үеэ бодвол тэр хоёр бага сага юм аван бас ч гэж цэцэг түүсээр овоо айл шиг болж ирэв.
Янжмаа ажилдаа яван Батзориг гэрийн авгай шиг л тогоо шанага эргэлдүүлэн өдөржин телевизын хэдэн суваг эргүүлж,нөгөө номоо уншсаар бас ч гэж ганц нэг үг мэдэхтэйгээ болоод ирлээ. Янжмаа гэрт тогтох нь улам л багасч орой үдэш л ирдэг боллоо. Нэг орой тэрээр хийх юмаа олж ядан эх нутгаа,ээжийгээ,Зулаагаа санан тааз ширтэн хэвтэж байтал хонх нь дуугарлаа. Гаднах үүдээ онгойлгоод хүлээж байтал хаалгыг нь тогшин тэднийхийг нүүлгэж байсан залуу ороод ирлээ. Батзориг ч ганц таньдаг хүндээ танимгайрхан найр тавин угтав. Намар гэх тэр залуу жижигхэн биетэй нүд нь тогтож ядсан хөдөлгөөнтэй байрын,шүдээрээ инээсэн нэгэн байв.
-За юу байна хөгшөөн...эр хүн ингээд гэртээ суугаад байж болохгүй...надруу ярьж байл даа хэмээн хэлээд найз нь өнөөдөр жаахан уумаар санагдаад...тэгээд хэдэн шил шар айраг аваад ирлээ...хэмээн том шүдээ гарган инээлээ
-Харин ингээд гэрт суугаад байх хэцүү юмаа...нэг ажил олж хиймээр байна...уг нь би удахгүй нутаг буцна л даа...гэхдээ тэр болтол ингээд суугаад баймааргүй байнаа.....би ярих гэхээр надад утас байдаггүй...чи удсан хүн байна надад нэг ажил олж өгч туслаач...би юу ч хамаагүй хиймээр байна...энэ гэрээс л гарч байвал хэмээн Батзориг хэллээ.
-Ээ тиймүү...за яахав би чамд нэг ажлын юм хайнаа...харин энд утасгүй байна гэдэг чинь л жаахан тийм байна...за чи ямарч байсан ойр зуурын хэлээ үзэж бай...эр улс байна арга нь олдох байлгүй хэмээн хэлээд хоёул шар айрагаа амжилтын төлөө тулган уулаа.
Үүнээс хэд хоногын дараа Намар дахин тэднийхээр ирээд....за хө ямарч байсан нэг ажлын сураг гарлаа. Чи ямарч байсан нэг утастай болоодох эгчдээ хэлээд хэмээн хэлэв. Батзориг ч баярлан ямар ажил вэ хэмээтэл шалны ажилаа гэв.
-Би хийж чадах болов уу...би ч биеийн хүчний ямарч ажлыг хийнэ...харин тэр шалыг чинь хийж чадах болов уу
-Юу гэсэн үг вэ Зоригоо минь...энд ажил голохгүй шүү...цаана чинь зөндөө л Монгол залуучууд ажиллаад байна. Угаасаа хэл усгүй чам шиг хүнд үүнээс илүү ажил олдохгүй хэмээн дургүйцэнгүй хэлэв.
-Үгүй ээ би голсон юм бишээ. Тэгээд тэнд чинь яаж шал хийхийг нь зааж өгнө биз дээ хэмэээн сандран асуув.
Намар сая л учрыг ойлгон хаха чи чинь буруу ойлгоод байсан юм байна ш дээ. Шалны ажил гэхээр том том дэлгүүрийн шалыг цэвэрлэдэг ажил юмаа. Хүнд юм ерөөсөө байхгүй...бүх юм нь бэлэн...чи зүгээр хэдэн машин ажилуулаад л болоо....бараг хоёулаа хамт ажиллаж таарах байх...харин шөнө хонож ажилладаг юм гэв. Батзориг ч хагас дутуу ойлгон за за ажил л байвал юу ч байсан яахав.
Ингээд тэр хоёр тохиролцоод ажиллахаар боллоо.
Орой нь Янжмааг ирэхэд хэлэн нэг үнэгүй утас аван ажилдаа гарахад бэлэн боллоо.
Ажил нь санасныг бодвол харин ч гайгүй байв. Тэрээр Намартай хамт ажиллана. Үеийн шахуу хоёр залуу их л хөгжилтэй өдөр хоногыг өнгөрөөж...хаяа нэг өдрийн цагаар нийлж аван наргичихдаг ч боллоо. Янжмаа Батзоригийг ажилд орсон өдрөөс эхлэн өрөө төлнө хэмээн түүний бүх л цалинг хураагаад авчихдаг болов. Батзоригт ердөө ирж очих унааны зардлаас өөр мөнгө үл өгнө.
****
Янжмаа Цээгийгийн эмнэлэгт бариа засал,зүү төөнүүр гэх мэтийн ажлыг нь хийлцэн тусалдаг байв. Цээгийгийн эмнэлэгээр эндэх Монголчуудаас гадна,ганц нэг гадныхан ч ирж үйлчлүүлнэ. Уламжлалт талдаа эмнэлэг. Нэг өдөр Янжмаа ганцаараа сууж байтал нүдэнд дулаахан цагаан толгойтой нүүр дүүрэн инээмсэглэсэн Герман гаралтай болов уу гэмээр ойролцоогоор 50 гаран насны нэг өвгөн ороод ирлээ. Тэрээр Янжмаатай хай хэмээн эелдэг мэндчилээд Цээгийг асуулаа. Янжмаа ойр зуурын хэлтэй тул түүнтэй дор нь яриа өрнүүлэн танилцлаа.
Маргааш нь нөгөө өвгөн дахин ирж түүнд цэцэг өгөөд ялдамханаар оройн хоолонд урив. Янжмаа гайхасхийн Цээгий рүү харвал цаадах нь татгалзах юу байна...энэ чинь ардчилсан орон...хэмээн хэллээ.
Энэ өдрөөс хойш Фрэнк байсхийгээд л элдэв янзын юм барин ирж Янжмаатай уулздаг боллоо. Янжмаа ч гэсэн дотроо Батзоригоо чи ч гэсэн намайг цагтаа ямар хэцүү байдалд оруулж байлаа. Намайг тоодог хүн байдаг л юм байна. Харь ч гэсэн хүнээс халамж анхаарал амсах чинь сайхан ч юмуу. Энэ өвгөнтэй хэд уулзлаа гээд яав л гэж хэмээн бодно.

Нэг өдөр Батзориг ажил дээрээ их л уравгар,ядруу шинжтэй байгааг Намар ажиглан яасан арай шантарч байгаа юм биш биз тэгэхгүй шүү хэмээн хэлхэд
-Үгүй ээ нутаг усаа зүүдлээд болохоо болилоо. Харимаар байдаг даанч мөнгө байдаггүй хэмээн дарууханаар хэллээ.
Тэр өдөр тэр хоёр ажлаа дуусгаад харих гэтэл Намар хоёулаа манайд очье...би чамд нэг юм үзүүлье хэмээн дагуулан явлаа. Тэр хоёр замаасаа хэдэн шил шар айраг аваад Намарынд орон нөгөөхөө нэг нэгийг уугаад дуусаж байтал Намар босож явсанаа би чамд нэг юм татуулъя. Чи харин энэ тэлээр тэр эгчдээ ч хэлж болохгүй шүү. Тэр ер нь ингэхэд чиний эгч юм уу юу юм хэмээн асуунгаа тугалган цаасанд нэг юм ороон аманд нь хийлгээд...за би энийг асаана...сайн сороод амьсгалаа түгжээрээ...тэгээд намайг гарга гэхээр гаргаарай за хэмээн хэлээд аманд нь зуулгалаа. Батзориг би тамхи татдаггүй ш дээ хэрэггүй ээ гэтэл Намар наадах чинь тамхи бишээ...чи зүгээр л нэг сороод үз бүх юмаа мартаад сайхан болно хэмээн хүчээр шахуу аманд нь зуулгана асааж өгөөд гараараа ам хамрыг нь таглалаа.
Батзориг гэнэт гашуун юм хоолойг нь хорсгон нүднийх нь нулимас гарахад тэвчиж чадахаа болин Намарыг түлхэж хаяад анх л виски ууж байсан шигээ хахаж цацаж эхэллээ. Намар хажуунаас инээн өөрөө бас татан ханиагаад зөв эр хүн одоо хүйтэн шар айрагнаасаа уучих тэгэхээр сайхан болно гэв.
Нээрээ л төд удалгүй тэрээр өөрийн мэдэлгүй инээд алдан орчлон ертөнцийн хаана яваагаа мэдэхээ болилоо....их хүч амтагдаж ирж байгааг ч мэдэрлээ...
Түүнээс хойш Батзориг үе үе Намарынд очин нөгөө өвснөөс нь татдаг боллоо.
Янжмаа өөр эртэй уулзаж байгаадаа Батзоригоос жаахан санаа зовон түүнийг юу гэх нь вэ гэсэн шиг ойр зуурын юм ярин сууна. Батзориг нэг л сайхан ааштай тэгсэн хирнээ нилээн турсан харагдаж байв. Орой болон хоёулаа унтахаар хэвттэл анх удаа Батзориг түүнийг шал өөрөөр эзэмдэж эхэллээ. Гэтэл яагаад ч юм Батзоригоос нэг л сонин өвс,ургамал шиг ч юм шиг үнэр үнэртэхээр нь бүр гайхлаа. За би л Фрэнкийн тансаг үнэртэй усыг үнэртсээр байгаад Зоригоогын шалны ариутгалын үнэр нь муухай санагдаад байдаг болсон юм болов уу хэмээн бодосхийн өнгөрлөө.
Батзоригт ямар ч мөнгө байсангүй...тэрээр Намарыг ирэхийг тэсч ядан хүлээнэ. Учир нь Намар түүнд хүнд нэг юм дамжуулж өгөөд л хоёулаа мөнгөтэй болно...нилээн олон хүнд өгч чадвал чи удахгүй мөнгөтэй болж харина гэсэн тул учрыг нь ч ололгүй зөвшөөрлөө. Тэгээд түүний хэлсэн дагуу Волгрээнс хэмээх дэлгүүрийн гадаа товлосон цагтаа түүнийг хүлээн зогсож буй нь энэ.
Гэтэл ч Намар ирэн машиндаа суулгаад за одоо чам дээр өргөн хар жинсэн өмдтэй энгэр нь задгай спорт цамцтай малгайгаа буруу харуулж өмссөн нэг хар залуу ирнэ. Намайг дохихоор түүнд энэ юмыг өгөөд мөнгийг нь аваарай хэмээн хэлээд буулгалаа. Гэтэл ч нөгөө хэлсэн хувцастай нэг намхан хар залуу ийш тийш харан тамхи зуусаар түүнлүү ойртлоо. Батзориг нөгөө ууттай юмаа тас атган Намар луу хартал цаадах нь толгой дохиж байна. Хажууд нь ирэхтэй нь зэрэг нөгөө юмаа өгөөд мөнгөө автал хаанаас гараад ирэв гэмээр хоёр цагдаа гэнэт гараад ирлээ. Нөгөө хар залуу ч ум хумгүй зугатлаа...Батзориг гайхан машинруугаа явтал Намар хөдлөөд явчихав. Нэг цагдаа нь нөгөө харын хойноос гүйж нөгөөх нь Батзориг дээр ирэн шилэн хүзүү рүү нь нэг цохиод гарыг нь гавлан машинруугаа аваад явлаа.
Янжмаа ажлаасаа иртэл Батзоригтой таарсангүй. Ирсэнээсээ хойш нэг ч хоног амраагүй тэрээр маргааш нэг хоног амрахаар болон гэртээ иртэл Батзориг байдаггүй. Маргааш нь буудаг цагтаа хүртэл ирсэнгүй. Гайхаш тасран яагаад ч юм муу совин татан гар утасруу нь залгатал нэг хүн аван өөдөс баахан цагдаа энэ тэр гэсэн юм яриад сайн ойлгосонгүй. Тэгэхээр нь Фрэнк рүү ярьж дугаарыг нь өгөн учрыг нь тодоруулж өгөхийг аминчлан хүслээ.
Тэрээр арай баригдчихсан юм биш байгаа даа. За байз нөгөө нийлээд байдаг Намарынх нь утас байна уу гээд үзтэл ашгүй байж байна. Залгаад үзтэл утас нь холбогдох боломжгүй байлаа. Дэмий л өрөөн дотуураа утасаа атган нааш цааш холхиж байтал утас нь чичирхийлхэд гэнэт цочин зүрх нь түг түг цохилсоор утасаа автал Фрэнк байлаа.
-Байна уу за яасан...уучлаарай би сайн ойлгодоогүй ээ...за тэгий хаана уулзах вэ...за би одоо очлоо. Тэрээр бушуухан хувцаслан гарлаа.
Фрэнкийн зарим ярьж байгааг сайн ойлгохгүй байсан тул хоёулаа Цээгийгийн ажилруу явлаа.
Сая л нэг учраа ойлголцон тэрээр уйлж гарав.Гэтэл Фрэнк:
-Нэгэнт хууль бус юм хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан болохоор ямарч арга байхгүй...чиний юу юм бэ. Би яахав ганц нэг хүнтэй уулзаж арай нааштай хөнгөн ял эдлүүлэх талаас нь асууж өгч болох юм. Гэхдээ тэр чамтай ямар хамаатай юм,үнэхээр туслах ёстой хүн мөн үү гэдгээс хамаарна даа хэмээн хэлэв. Цээгий ямар баларсан золиг вэ тэр чинь. Уг нь гайгүй л томоотой залуу харагдсан...хүнд л хууртагдчихлаа. Одоо тэгээд яах вэ хэмээн үглэж гарав. Янжмаа арай тайвшран бодлогширч байснаа миний нөхөр байгаа юмаа гэж хэлэв. Фрэнк жуумалзан ок ойлгомжтой. Би туслах талаас нь бодолцоё....ингээд тэр гараад явлаа.
Хоёр хүүхэн үлдээд Цээгий,Янжмаад хэлж байна:хүний газар,тэгээд хар тамхи зарж байгаад баригдсан бол хэцүү дээ. Та хоёрын визны чинь хугацаа дууссан байгаа. Чи ерөөсөө байраа буцааж өгөөд манайд хүрээд ир. Тэгэхгүй бол аягүй л бол чи ч бас хомрогонд нь өртөж магад хэмээн хэлэв. Янжмаа:
-Сонин юм даа. Яаж яваад ингэчихвээ. Уг нь нэг их хүн амьтан танихгүй дээ. Тэр нийлээд байсан Намараас нь л болох шиг боллоо. Угаасаа өөр ямар ч үндэслэл алга тэрийг яаж олж уулзах вэ. Яагаав нөгөө чиний олж өгч бид хоёрыг хүргэж өгдөг залуу хэмээн хэлэв. Цээгий:
-Тэр үү...магад шүү...тэр ч ер нь хөдөлгөөнтэй байрын залуу байна лээ. Надад дугаараас нь өөр юм байхгүй дээ хө. Хаяа ирж толгойгоо бариулдаг юм. Та хоёрыг нүүх тэр өдөр унаа хайж байтал бариулах гэж ирээд хэлтэл зөвшөөрөөд явсан нь тэр....гайтай юм бэ хэмээн үглэн дуулав.
Янжмаа харин за ганц найдвар Фрэнк л байна даа....хэмээн залбиран суулаа.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 369 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-042.JPG
Хэмжээс: 600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3593

А. Чадраабал	36х50, зотон тос
Хар ус нуур
Хэмжээс: 600x352 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5122

Зураач : Б.Хонгорзул
khongor004.jpg
Хэмжээс: 405x657 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4037


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn