Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...үргэлжлэл 6
Оруулсан admin on 2008-05-03 00:55:49 (3819 уншсан)

Янжмаа эмнэлэгээс гараад Элчингийн найзтайгаа уулзвал нааштай хариу өглөө.
Би яахав чамд хамгийн найдвартайгаар бүрдүүлэх материал энэ тэр дээр л тусалъя. Харин виз гаргаж өгнө гэж хэлэхгүй. Угаасаа бид нар чадахгүй. Тэд ч тэгээд хахууль энэ тэр авдагууд нь биш. Орсон хойноо ёстой чамаас өөрөөс чинь л шууд шалтгаална. Харин хэлсэнээр чинь урдуур орох номер авчихлаа. Энэ сарын сүүлээр орно шүү. Хугацаа бага байна юмаа сайн бүрдүүлээрэй. Энэ хэрэгтэй бичиг баримт нь хэмээн нэг хавтастай юм өглөө. Янжмаа ч өдөржингөө ажилаа хөөцөлдөн гүйсээр орой ядарсан юм гэртээ иртэл Батзориг ирээгүй бай. За яахав чи ингэж л бай...хоёулаа хэн ч танихгүй газар очихоор чи намайг гэхгүй яахав. Шар хүн шартай гэдэг байхаа...гэхдээ би ч бас тийм яадгаа алдсан хүүхэн биш шүү...өдий болтол хамт амьдраад дасчихсан байна...тэгээд ч хогын ургамалыг тасалгааны цэцэг болгочихоод зүгээр л май гээд хүнд бэлэглэж болохгүй биз дээ....хэмээн бодож байтал гар утас нь дуугарав:
-Байна уу... аан би байна. Юу хэзээ хэрэгтэй гэж...за болох байхаа би батлуулаагүй болохоос нөхөртэй... тийм 7 хоногын дотор амжуулнаа гэж хэлээд утасаа тасаллаа. Үгүй нээрээ энэ нэг залуугаас болж хамаг сайхан юмаа орхиод хүний газар явахаар хөөцөлдөж байдаг. Би ер нь эрүүл үү хэмээн өөрөөсөө асууснаа...за за нэгэнт галт тэрэг хөдөлсөн болохоор буух буюу зогсох арга байхгүй...эцсээ хүртэл үзнэ дээ...
Батзориг орж ирээд гадуур хувцасаа тайлаад шууд өрөөгөө зүглэлээ. Янжмаа түүнийг дуудан надад чамтай ярих юм байна гэтэл б..би ядарч байна....өнөөдөр ажлаасаа халагдчихлаа...д..дараа яръя хэмээн хэлээд өрөөндөө орон хаалгаа түгжлээ. Янжмаа ёстой л нэг гараараа нөгөө гараа барин шүдээ зуун тэвчлээ.

****

Бум хүүгээ их санаж байлаа. Муу хүү минь яваад бараг шахуу 2 жил боллоо. Ямарч хурдан юм бэ дээ. Яаж шуухан явдаг юм бол доо чааваас...ойрдоо зүүдэнд ороод байдаг боллоо. Гэр хуйг нь мэддэг бол өвгөнд хэлээд нэг хот орох юмсан. Нээрээ нөгөө хүүхний үлдээсэн бичгээр ажлыг нь олоод очиж болохнээ. Тийм мундаг эмчийг захын нэг эмнэлэг дээр очиход л хэлээд өгөх байлгүй. Ер нь өвгөнийг ирэхээр нэг яриж үзэхээс. Үгүй гэхгүй л байх. Жаахан ааруул хурууд зэхэх хуна. Хүү минь ингэний хоормогт их дуртайсан тэрийг нь ч ахиухан бэлдэж аваачиж өгье хэмээн юу,юугүй өнөө маргаашгүй явах гэж байгаа юм шиг л гэнэт хөөрөн юм зэхэж эхэллээ. Эх хүний совин гэдэг. Үргэлж л үрийнхээ төлөө үсээ үгтээж явдаг нэгэнсэн. Үрийнхээ талаар эвгүй зүүд зүүдлээд өглөө нь босон эрхээ имэрч,хүрдээ эргүүлэнэ,сайн явж байгааг нь дуулбал эгээ л өөрөө тэрхүү гавъяа шагналыг нь хүртсэн юм шиг хөөрцөглөн хавийн улсад миний хүүхэд хэмээн магтаж тэнгэр бурхандаа залбирч хэл амнаас холуур явахыг нь даатгадаг аугаа сэтгэлтэй бурхад байгаа юм даа.
Галсан сумын төв дээр онцын ажилгүй ганц нэг наймаа хийх санаатай орж ирчихээд явж байгаад шуудангын охинтой тааралдав. Охин Галсанг харангуутаа олзуурхан
-Өө ашгүй Галсан ах таньтай энд таардаг нь сайн боллоо. Таньд хотоос яаралтай цахилгаан ирсэн. Би яг танайхруу хөдлөх гэж байлаа хэмээн өглөө. Галсан бушуухан цахилгааныг дэлгэн унштал:
" Сайн байна уу Галсан ах,Бум эгч хоёр минь. Бид хоёр маш сайн байгаа. Батзоригийг Америк авч явахаар болж байгаа тул та хоёр энхүү цахилгааныг авсан даруйдаа яаралтай хотод хүрч ирнэ үү. Хэдний өдрийн хэдэн цагт гарахаа хэлээрэй би хүнээр тосуулна. Хүндэтгэсэн Янжмаа"
Галсан гэртээ орж ирээд за хөгшин минь хурдан бэлтгэл базаа. Маргааш оройны суудлаар хот гарнаа. Муу хүү минь сайн хүнтэй учирч Амирих хэмээх оронлуу явах гэж байгаа юм байна. Сая цахилгаан авлаа. Алив хурдал хэмээн уухичиж гарав. Бум гэнэт бодож байсан нь ингээд гэнэт биелээд хүүтэйгээ уулзана гэхээс хөл нь газар хүрэхгүй баярлана,юуг яах учраа олохгүй хий дэмий л хэдэн тийшээ сандчин гүйлээ.

Янжмаа Батзоригын мөрийг дэрлэн хэвтэж байснаа. Зоригоо яасан нөгөө охин чинь зовоогоод байна уу. Би чамд яаж туслах уу.. чи нэрэлхэлгүй хэлээ
-Ч..чи тусалж чадахгүй ээ...т..тэрийг дахиж битгий яриа гээд гараа аван буруу тийшээ харан хэвтлээ. Гэтэл Янжмаа араас нь тэврэн...нээрээ Зоригоо би нэг юм хэлмээр байна.
-Чи сүүлийн үед ерөөсөө надтай юм ярихаа болчихлоо. Би тэгэхэд чамд л санаа зовоод хэдэн тийшээ нөгөө юмыг чинь эмчилэгдэх найдвар байна уу гээд шинжилгээний бичигийг чинь явуулдаг. Гэтэл саяханаас Америкаас нэг нааштай хариу ирсэн. Тэгээд бараг хоёулаа явж таарах нь шиг байна....
-Ю...юу хэзээ вэ,,,ч..чи нээрээ хэлж байна уу...тэгээд найдлагатай гэсэн үгүү...би сайн эмчлүүлбэл аав болж болно гэсэн үгүү...
-Зоригоо минь энэ зүгээр эхлэл...чи тэнэг л хүн биш бол надад баярлах хэрэгтэй шүү. Би онгирч байгаа биш...чи нэг сайн бодно биз...гээд дийлсэн байртай буруу харан хэвтлээ. Батзориг түүний мөрнөөс татан...
-Я..янжмаа хэзээ явах юм бэ...х..хэр удах бол...
-Сайн хэлж мэдэхгүй л байна. Тэгсэн бүрдүүлэх бичиг баримтан дээр заавал эхнэр нөхөр гэж байх хэрэгтэй гээд,тэгэхгүй бол чамд виз дарахгүй юм шиг байна...маргааш надтай хамт явж дүүрэг дээр очиж батлуулах хэрэгтэй. Үдээс өмнө шинжилгээнүүдээ даруулчихаад тэгээд дүүрэг дээр очино шүү одоо унтая хэмээн хэлээд эргэж харан түүний цээжинд хошуугаа наан хэвтлээ.
Харин Батзоригын нойр нь хулжин хэвтэнэ. Зулаа би заавал чам дээрээ эргэж ирнээ. Чи надад худлаа ярьсан ч хамаагүй...би чам дээр эрүүл болчихоод ирээд хоёулаа сайхан амьдарнаа хэмээн зөвхөн Зулааг л бодон ирээдүйгээ сайхнаар төсөөлж байтал нэг мэдэхэд унтчихсан байлаа.
Маргаашаас нь Батзориг оровч гаравч Янжмаатай хамт байдаг болов. Тэрээр тэр Америк гээч нь ямар улс юм болоо. Бээжингээс хэр хол бол. Аав тээр жил нэг Бээжин орж ирчихээд бүгчим гэж жигтэйхэн,муухай ч үнэртэй юм,хамаг амьсгаа давхцаад золтой бөглөрчихсөнгүй...үгүй тэр хүн хар,унаа тэрэгнийх нь ихийг яанаа...хэмээн хэдэн сар орсон гарсан бүхэнд ярин шоолуулж байв. Аргагүй дээ манай нутаг ойрхон юм чинь бараг худалч хүнд ээж бид хоёроос бусад нь үгүй дээ л Эрээн ороод үзчихсэн байхаа. Нээрээ ээж гэснээс ээжтэй нэг уулзаад явах юмсан. Муу ижий минь ганцаараа торойгоод үлдэх нь дээ. Би гэж дүүрчихсэн хүн ямар ч сураггүй бараг хоёр жил болох гэж байж ээжээсээ илүү Зулааг санаад байхын ямар сонин юм бэ хэмээн бодов.

Гэрлэлт батлуулахад ядах юм байсангүй...дүүрэг дээр очоод л батлах бичээд гарын үсэгнүүдээ зураад гэрч гэх Янжмаагын найз хүүхэн гарын үсгээ зураад л тэгээд баяр хүргье хэмээн гар барьлаа. Гурвуулаа тэндээсээ гараад найз хүүхэн нь за та хоёрыгоо хоолонд оруулнаа хэмээн нэгэн тансаг зоогын газарлуу явлаа. Батзориг энэ сүүлийн хэд хоногт болж байгаа бүхэн нэг л сонин зүүд шиг утгагүй санагдаад байв. Гэхдээ тэр Америк явж эмчилгээ хийлгэнэ гэдэгт бүхнээс илүү баярлана.
Найз нь та хоёр чинь шинэхэн гэрлэсэн улс байж арай ингээд л болоо юм биш биз дээ. Гэтэл Янжмаа инээн
-Удахгүй жаахан цайллага хийнээ,тэгэхээрээ л нэг мөр хамтатгахаас....

Хүсэн хүлээсэн ярилцлаганд орох өдөрч боллоо. Хоёулаа хэдэн өдөр үгээ нийлүүлэн давтаад одоо ингээд орох гээд хүлээлгийн танхимд бусадтай зэрэцэн орох цагаа хүлээн сууна. Батзоригын хөл нь чичирч байгааг ажигласан Янжмаа гараас нь атган тайвшрууүлж байлаа.

Галсан,Бум хоёр галт тэрэгнээс буун цагаан утсаар өгсөн дугаарлуу залгаад хаана байгаагаа хэлтэл төд удалгүй Янжмаатай хамт хөдөө очиж байсан хүүхний нэг нь нэг залуугын хамт ирлээ. Тэд явсаар Янжмаагынд ирлээ. Тэр хоёр бишүүрхэн энэ эзэд нь байхгүй юмуу...бид хоёр яахуу хэмээн асуутал Болороо
-Өө та хоёр мэдээгүй юмуу. Манай хоёр чинь одоо ярилцлаганд орж байгаа. Та хоёр гэртээ байгаа юм шиг л бай...энэ чинь танай хүүгийнх шүү дээ гэхэд нөгөө хоёр мэл гайхлаа. Болороо хоол хийхээр гал тогоо орсон хойгуур Бум Галсанг нудчин сая юу гэсэн бэ? би буруу дуулав уу хүүгийнх гэнэ үү гэтэл Галсан за за мэдсээр байж юуг нь асуудаг юм. Ёстой сайхан амьдарч байгаа юм байна даа. Бас ч гэж хийморь нь үхсэн хүү биш болтой хэмээн нүдээрээ эргэн тойрныг ажиглан сууна.
Хоол идэж байтал утас дуугаран Болороо авч ярьсанаа за одоо орж ирлээ гэнээ. Манай Янжмаа та хоёрыг ирэх талаар Зоригоод юу ч хэлээгүй байгаа. Их гайхна даа гээд хэлж дуусаагүй байтал үүдний хонх дуугаран гаднаас хүмүүс орж ирж байгаа сонсогдов. Үүдэнд хувцасаа тайлсанаа Янжмаа Батзоригоо чи том өрөөнд ороод нэг юм аваад ирдээ гэв. Батзориг ч том өрөөний үүдэн дээр ирээд ээжийгээ харан
-Э...ээжээ хэмээн яг л нялх хүүхэд шиг эхэр татан энгэрт нь очин наалдлаа. Бум ч гэсэн асгарах нулимасаа тогтоон барьж ядан үр минээ хүү минь дээ ямар том болоо вэ хэмээн нүүр нүдгүй үнсэж гарав...Бэтгэрсэн эх үр хоёрын уулзалтыг хэн ч сарниулж чадсангүй
Янжмаа инээмсэглэн:За сайн явж ирцгээсэн үү. Ашгүй амжаад ирлээ шүү хэмээн тэр хоёртой золголоо. Бүгд сууцгаан дор нь ширээ дүүрэн юм өрөөд засаадахлаа. Бум хүүгээ л байн байн харан толгойг нь илэн зулай дээр нь үнэрлэн сууна. Галсан харин хундага тавилгүй уусаар нилээн халамцжээ.
-Миний хүү ч сайхан хотын залуу болжээ. Янжмаа эгчдээ баярлах хэрэгтэй шүү...гэхэд Батзориг инээмэр боллоо. Болороо хажуунаас хүүе Галсан гуай та одоо эгч байхдаа яадаг юм энэ хоёр чинь эхнэр нөхөр хоёр ш дээ гэхэд Галсан,Бум хоёр гайхан тэр хоёрын өөдөөс харлаа.
-Юу охин минээ хөгшин настай улсаар тоглоод яах нь вэ...хэмээн Галсан хэлээ хазасхийн худлаа инээд алдан хэллээ. Болороо гайхан Янжмаагийн өөдөөс харан хэлээгүй юм уу хэмээн харцаараа асуухад цаадах нь толгой сэгсэрсэнээ Батзориг луу харвал Батзориг өөрөө бантангийн хутгаснаараа хэл,би мэдэхгүй гэх шиг буруу харлаа. Янжмаа хоолойгоо нэг зассанаа
-За би бүх учрыг та хоёртоо тайлбарлая...гэнэт дуудуулсаныг ч гэсэн гайхаж байгаа байх хэмээн хэлээд бүх хүний анхаарал өөр дээр нь төвлөрсөнийг ажин яаралгүй удаахан сайтар боловсруулсан жүжгээ эхнээс ярьж өглөө.
Би энд ирээд Батзоригийг арван жил оройгоор төгсгөж,бас ч гэж ажилд оруулж өгсөн. Зоригоод манайхаас өөр очих газар байхгүй гэж та хоёрыг захисан болохоор би хажуудаа байлгаж аль болохоор өөд нь татаж туслахыг хичээсэн. Зоригоо маань гэр бүлээс бусад газар ээрэхгүй байгаагаа надад хэлсэн л дээ. Тэгээд мэргэжилийн эмчид үзүүлтэл сайн шинжилгээ өгөөд тууштай эмчилгээ хийлгэвэл энэ эдгэгдэх магадлалтай....хэрэв энэ чигээрээ удвал бас бус эрхтэнд ч нөлөөлж болох тархины талын нэг аюултай юм байна гэсэн. Тэгээд би хэдэн тийшээ шинжилгээний бичигийг нь явуултал ашгүй Америкаас ирж болно гэсэн хариу ирээд бид хоёр өнөөдөр элчингээр ороод явахаар болчихлоо. Одоо ингээд долоо хоноод явна. Очоод хэр удахыг сайн мэдэхгүй байна. Тэнд миний нэг танил байгаа тэр бид хоёрт туслах болохоор та хоёр минь санаа зовохгүй байж болно. Гэрлэлтийн хувьд заавал эхнэр,нөхөр гэсэн баталгаа хэрэгтэй гээд тэгээд гэрлэсэн юмаа. За ерөнхийдөө бол ийм л байна даа. Та хоёр минь явтал нь байж байгаад гаргаж өгөх юм байгаа биз дээ хэмээн хэлэв.
Батзориг гайхан Янжмаагын өөдөөс харвал цаадах нь дараа болъё хэмээн үл мэдэгдэхээр хэллээ. Галсан чухамдаа нэг баярлан:Иш үүнээс өөр аз завшаан гэж байх уу...аймгийн төв тоотой ордог байсан хүн ингээд нийслэлд ирээд тэгээд одоо бүүр хол гадаад оронд очиж эмчлүүлэх гээд...наад муугаа үгэнд чинь орохгүй бол ахдаа хэлж байгаараа ах нь яаж ийж байгаад л оччихно. Би ч бас Бээжин хэмээх их хотыг үзчихсэн хүн шүү гэхэд Янжмаа,Болороо хоёр нулимасаа гартал инээлдэн тэгнээ тэгнэ Галсан гуай заавал хэлнэ гэв. Харин Бум нүднээсээ нулимас дуслуулан:
Муу хүний заяа завагт гэгчээр миний муу бор хүү овоо доо. Ямар азаар ийм сайн хүмүүстэй учирсан юм. Тэгээд эмчийнхээ үгийг сонсон,гам сайн хэрэглээрэй,чихээ бөглөж яваарай,сайн шөл устай хоол идэж,Янжмаа эгчийнхээ үгэнд ордог юм шүү хэмээн гарынхаа алгаар хөлсөө нулимастайгаа шувтран суулаа.
Болороо хажуунаас хэлээд юу гэхэв. Тэр Америк гэдэг оронд чинь толгойтой бүхэн гарахын мөн болоод тэр болгон хүн гарч чаддагүй юм. Би хүртэл явах гэж хоёр удаа үзээд бараагүй. Энэ хоёр минь харин их азтай байна. Янжмаагын л буян шүү дээ . Манай Янжмаа ч за гэвэл ёогүй сэргэлэн хүүхэн байгаа юм хэмээснээ. За би явъя даа...нилээн ч суучихлаа. Баяртай хэмээн хэлээд бослоо.
Янжмаа ч тэр өдөр ёстой л хайлсан тугалга шиг наалинхай ааштай байлаа. Ийнхүү нэг л мэдэхэд орой болж унтахаар боллоо. Батзориг ээж,аав хоёртоо өрөөндөө ор засаж өгөөд өөрөө том өрөөнд унтахаар зэхлээ. Янжмаа аяга шанагаа хураан цэвэрлэж байтал Батзориг очин
-Ч...чи яагаад намайг үргүй гэж хэлээгүй юм гэхэд Янжмаа инээмсэглэн:Чи минь хэзээ ухаан сууна даа. Тэртээ тэргүй яваад эмчлүүлээд ирчихвэл заавал хэлэх шаардлага юу байна. Ээж чинь бүр л их шанална ш дээ. Батзориг ч нээрээ тийм юмуу хэмээн бодоод унтахаар хэвтлээ. Тэр гэнэт Зулаагаа маш их санан ямар ч байсан явахаасаа өмнө уулзана хэмээн шийдээд унтлаа.
Юм хумаа бэлдсээр байгаад нэг л мэдэхэд хоёр хоногын дараа явахаар болчихсон байлаа. Батзориг би ойрхон гарчихаад ирье хэмээн хэлээд ямар нэг аргаар Зулаатай уулзахаар гарлаа. Янжмаа гадарласан хэдий ч за явахын хооронд хэмээн бодоод бас ч гэж гэнэт сэрэмжлэн нөгөө мөрдүүлж байсан хүнрүүгээ утасдлаа.

Батзориг гэрээсээ гаран гүйхээрээ явсаар нэг л мэдэхэд ажлынхаа гадаа ирчихсэн зогсоно. Яагаад ч юм түүний зүрх нь маш хүчтэй цохилон догдлоно. Яах болоо уулзаасай гэдэг ганцхан бодол түүнийг ээрнэ. Гэтэл ч ажил тарж Зулаа гараад ирлээ. Батзориг хойноос нь жаахан дагаж байгаад ажлаас холдонгуут нь Зулаа хэмээн дуудлаа.
Зулаа эмнэлэгт хэд хоног хэвтэж байгаад өөрийн хүсэлтээр гарлаа. Түүнд ингээд хэвтээд хөгшин ааваараа хоолоо зөөлгөх нь бас эвгүй байлаа. Зулаагын хөөрхөн инээд арилж,сэргэлэн бор нүдэнд нь гунигын манан татжээ. Тэрээр юм л бол хэнгэнэтэл санаа алдан,хаяа үе,үе зүүдэндээ Зоригоо хэмээн зүүдлэн цочин сэрдэг болов. Тэрээр Зоригоо бас эгчийг нь бодох тусам байж ядна. Зоригоо чи минь сэтгэцийн өвчтэй биш,би итгэхгүй байна,тиймээ тэгэхдээ л чи хүүхдээ голсон,бүр харахыг бүү хэл сонсохыг ч хүсээгүй шүү дээ. Тэгээд намайг эмнэлэгт байхад нэг ч удаа ирээгүй.
Зулаа ажилдаа очин Зоригоотой таарахаас бэрхшээн ажлаас гарах өргөдөлөө барин ортол түүнийг халгаасангүй. Гэтэл хамт ажилладаг эгч нь харин Батзоригыг ажлаасаа гарсаныг түүнд хэлжээ. Тэгэхэд Зулаа бүр ихээр гайхан:за за намайг харахыг ч хүсэхээ больсон юм биз дээ. Тэрээр ийнхүү тодорхой зорилгогүй бодохыг хүсэхгүй байсан ч өөрийн эрхгүй санаанд нь орон өөрийг нь тамлаж байгаа тэр л хонин бор дөлгөөхөн нүдтэй л залууг бодон өнгөрөөнө. Яагаад ч юм гэнэт гудамжинд өөр хүүхэнтэй тэгээд дундаа нэг хөөрхөн хүү хөтөлчихсөн таарвал би яанаа. Энэ эгч нь гээд байдаг арай ажлынханы ярьдаг хүүхэн биш байгаа даа хэмээн элдэвийг бодон өөрөө өөртэйгээ ярьдаг болов.
Гэтэл гэнэт энэ нэг өдөр түүний ард нь танил дуу гарахад тэрээр гайхан алхаагаа жаахан удаашруулсанаа,за хий л юм сонсож дээ хэмээн бодтол дахиад л түүнийг нэрээр нь дуудтал гайхан зогтустал яахын аргагүй нөгөө л уулзмаар байсан хирнээ яг цаг нь инрээд уулзахаар зугатмаар санагдуулсан хүн нь байлаа. Тэр хоёр явсаар байнга очдог байсан хүүхдийн цэцэрлэгийн сааданд очин суулаа. Зам зуураа хэн ч юм ярьсангүй.
Сандал дээр сууснаа Батзориг түрүүлэн ам нээн
-Би нөгөөдөр Америк явлаа....тэгээд явахаасаа өмнө чамтай уулзах гээд хэмээн хэлтэл гэнэт Зулаа тэртээ хол явах гэж байгааг нь сонсоод золтой уйлчихсангүй арай хийн биеэ барьлаа.
-Өө тйимүү сайн яваарай
-Би эдгэж ирээд заавал чамтай уулзмаар байна...чи хүлээж чадах уу...би хэр удахаа мэдэхгүй байна...би чамайг үнэхээр их санасан...уулзахыг хүссэн ч чадаагүй хэмээн Батзориг хамаг хүчээ шавхан хэллээ. Зулаа харин нэг л үг дуугарвал уйлчих гээд байсан тул бушуухан босон
-Сайн яваад ирээрэй...би чамд юу ч амлаж чадахгүй хэмээн биеэ хүчлэн барьж хэлээд...баяртай гээд гүйн одлоо. Батзориг сүүлийн удаа атгасан тэр гараа сунгасан чигтээ баяртай...би заавал удахгүй ирнээ,заавал шүү Зулаа минь би чамдаа ямар их хайртай билээ хэмээн амандаа шивнээд араас нь харан хоцорлоо.
Зулаа,Батзоригоос далд оронгуутаа цэцэрлэгийн хүйтэн хана налан хамаг байдгаараа уйллаа. Тиймээ тэр ингээд л яваад өгөх байсан болоод, тэгээд л надад ингэж хандсан юм байна. Муу хулчгар өөрөө ирээд хэлэхгүй яах гэж эгчийгээ явуулж байгаан...би чамд хайртай...тиймээ одоо би яах юм бэ. Яагаад зүгээр л мөрөөрөө байсан намайг энэ хүнтэй учруулав аа хэмээн уйлсаар л.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 53 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor054.jpg
Хэмжээс: 600x534 128k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3265

Зураач : Б.Хонгорзул
khongor056.jpg
Хэмжээс: 600x905 194k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3717

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-221.JPG
Хэмжээс: 600x450 51k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2534


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn