Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Г. Бадамсамбуу : Явна
Оруулсан admin on 2008-05-02 04:36:19 (5055 уншсан)

Г. Бадамсамбуу : Явна

Нотеr sотеtimes nods
(Англи мэргэн үг)
       Солиотой юм бодож оллоо. "Ямар нэг нууцлаг санаа энэ өгүүлбэрт агуулагдаж уу, үгүй юу". Дахин дахин хичээгээд барсангүй. Нуумгай далд нь алга гэхээр байгаа шиг, байна гэхээр болж өгөхгүй тийм нэг арга барагдалт намайг залхааж байлаа.        - Эзгүй талд өгөр сүм сүүхийж, дотор нь хуучин торх бий... Тэр зүг очих ёстойгоо би аль намраас хойш санаж байв. Yүдний цаана өнөөх муу гитар бас л зүрх зүсэж, утасны нь чичрэлт нүдэнд харагдан хир, шарханд баригдсан хар гараар нүдэх сонсдоно. Энэ хар гарны эзэн царайлаг хөвүүн бий. Уранхай хуучин хувцсаа солиход л зээрэн хөлт охид сөхөрч, тэгшхэн мөр, нүднийх нь харцанд үнс нурам болно вий гэж бодогдоно.
        Зөөлөн сарны дор чамайгаа...
        ........................................... уйтай...
      гэж дуулаад түргэнээр дуржигнан
       Төмтөмөрхөн хаалганд чи минь хоригдож сууна уу
       Түвшин сэтгэл зүрх шаналгаж байна уу
       Тэргүүн жаалхан бүсгүй
       Тэргэл долоон өвгөн шиг тэртээ гүнээс гэрэлтэнэ ... гэж утга холиосон үглэл давхцаа дахилтаар тэр дуурхуу юм дуусна ...
       Найзууд нь ирэв бололтой. Хөхрөлдөөд дараа нь тэд яваад өгөв.
       Гитар холдож тэртээ цэцэрлэгийн гүнээс сонсдоно. Хөвгүүд тамхиа ээлжлэн сорж, хэн нэгэн охины тухай ярингаа догирхон хөхрөлдөж байгаа нь лав. Тэгээд л "Төмтөмөрхөн хаалганд..." дуулцгаана. Муу элэгдсэн гитар нь чичрээд, бүрээс нь салмарсан гуравдугаар утас сийгэж байгаа даа. Дуулцгаахыг, надаас Энн Ветемааг гуйсан охин шиг харцтай нэгэн бяцхан гоо амьтан гадаа зогсоод ч юм уу, нээлттэй цонхоор тормолзон сонсож байж магадгүй. Охин үнэхээр хичээвэл гуравдугаар утас, хар гар хоёрыг илүүтэй ялгаж мэдрэх биз.
      Би дахиад л нөгөө өгүүлбэрийг санаж эхэллээ. Биенийх нь галбирыг дүрсэлснээс үзвэл уг өгүүлбэрийн баатрын хуруу нь сүмбэн цагаан биш, үений арьс олон нарийн судалтай тийм ч сайхан гэхээргүй, хумсаа байнга засдаггүй, гарын ар нь үе үес тодрох том судастай баймаар аж. Яагаад гарны тухай бодсоноо ойлгосонгүй. Яг өмнө минь дэнгийн гэрэлд туяарах хундаганы шилбийг имрэн эргүүлж байгаа хүүхний гарыг хараад тэгж бодов уу, яав. Гуйвж дайвсан, гэхдээ эрүүл сэтгэхүйтэй хүний хуруу л ийм байдаг байх. Сүмбэн хурууг нь хараад дурлам энэ бүсгүйд одоо нэг л хөндий хандмаар санагдаж байна. Зөрөхдөө, яасан гоолиг шилбэ, тэгшхэн гуятай вэ гэж тоомсоргүй бодсон минь одоо ингэхэд хуруутай нь адил байж шүү.
       
       Энэ өгүүлбэр! За энэ муу өгүүлбэр ч яахав. Дайсагнасан ч юм алга, гэхдээ өгүүлбэрхэнээс залхах, өгөр байшингийн хуучин торхыг бодох хоёул хүнд төвөгтэй байв. Эрч хүч минь өнөө гитарын гуравдугаар утас шиг сөөнгөтөн доошилж, тасарч чадахгүй зунгааралдаж орхих шиг болов. Энэ зунгааралдам намайг торгоон хүлж, аль намрын торх руу явуулахгүй байсан болж таарах шиг. Ер нь л эрт урьдын юмс холилдож самууран будантана. Хундаганд тусах туяа, шарзны улбар өнгөр рүү хүүхэн талимаатан ширтэнэ. Учир дүрсгуй энэ улаан туяанд зэвүү төрөх шиг. Уг нь бидний яриа яв цав нийцэж байлаа. Тэгснээ хүүхэн дүнсийн бодол болж, би халааснаасаа тэр золигийн туужийг гаргаад мөнхүү өгүүлбэрийг жигтэйхэн шунагаар нухаж эхэлсэн болой.
      "...Гоо сайхныг бишрэгч өвдеж, тэгээд гоо сайхныг бишрэгч маань төдий л гоо сайхан биш өвчнөөсөө болж шанална. Гоо сайхныг бишрэгчийг эцсийн амьсгалаа хураах гэж байхад гоо сайхны хий үзэгдэл үзэгдэж, гэвч гоо сайхныг бишрэгч маань тун чиг эвгүйгээр гоо сайхан бишээр нас барна... " Ядуу, гэхдээ бүр нэг над шиг ядуу хоосон өгүүлбэр юм гээч. Тийм хирнээ тээр дээрээс ихээ додигор номлож, дэндээд тархи толгой руу чичилж байх шив.
      Аль эрт хуучин туужаа дуусгаж, бас энэ золигийг өгүүлбэр бүрээр нь махран шинжлээд амжсан бол эзгүй тал руу шуугин одмоор байлаа. Шарзны дургүй хүргэсэн улаан туяа, надад хөхүүлж буй азтай янжуур хоёр хормын төдийд дуусаж гар минь хүүхний өвдгөнд "зочилно" гэдгээ би гадарлаж байв.
      - Чи яваад маргааш ир! Тэр над руу харлаа. Yг хэлж, дуугарч, ярьж байх шиг ингэж ширтдэг хүн гэж байх уу даа. Тэр ярьж гарлаа. Уйтгартай. Уярангуй өгүүлнэ. Дальдрах ч үгүй. тэгээд ширтээд хөшиж орхихгүй. Тийм атлаа харцаа салгахгүй "ярина". Заримдаа нүд нь шүүрс алдрах, эсхүл дуу алдах мэт болно. Яагаад энэ нүд эрх мэдэл, янаглалд тэмуулэмтгий харагддаг юм бол. Уг нь тийм бишсэн.
       Ган сэрээнээс гэрэл ойж алтан сондорт тусна, Дицний туяа л нүдэнд минь илүү хурц өртөж байж магад. Ухасхийн түүний хүзүү руу дайрлаа. Сондорыг барьж, гэрэл ойлгож үзэв. Дицний туяа л баймаар санж. Тэр гайхсангүй. Хааяахан гялсхийх миний цочмог бодлууд, эмх цэгцгүй дотоод нисэлтийг мэдэж дасчээ. Yйлчлэгч таваг, сэрээ хуваахад гэрэлтэгч сэрээ хамт одлоо. Дахиад л хэн хүний ам руу энэ усан төмсийг шидэж, нэгнийх нь нүд рүү гэрлээ харвах байх чөтгөр чамайг. Хөөрхий сэрээ хүртэл гэрэлтэх үе байдаг.
      - Ямар тодорхойгүй юм бэ? Бид хаашаа явах болж байна? Маргааш хэдэн цагт, хаана? гэлээ.
      - Өгөр байшин-сүм рүү ... чамайг аваад явъя ... Нүдээрээ яриснаа, тэр залгуулан чимээ тасрав.
      "Тууж дуусаагүй, шинжлэх өгүүлбэр бий" гэж тархи дүнгэнэнэ. Толгойгоо сэгсрэхэд дүнгэнээ зогсож, нүдээ анивал уураг тархи хөдөлгөөнд өртөх шиг болно. Шархиран хөдөлж, хоосон зайг нөхөж алдан мөлхөж байгаа дуулдана.
       За болъё. Дахиад гитар ойртож, хар гартай үзэсгэлэнт хүү дуулж эхэллээ. Тэгшхэн мөр нь ганхаад л. гитарынхаа ишээр нөгөө сөлөр найзыгаа ялимгүйхэн ёвросхийгээд дуулж байгаа. Алхаанд нь Улаангомын шороо босоод, харанхуйд тоос үнэртэхээс бус бужигнан дэгдэж байгаа нь шөнөөр харагдахгүй. Хаа нэгтээгээс гэрэл гялсхийлээ. Гудамжны үзүүрээс тэрэг ойртож явна.
      Хөвгүүдийн хөлөөр босох тоос алтран мушгирч өөд тэмүүлнэ. Хөшигний завсраар би тэднийг зүрхшин байж харлаа. Зоогийн газрын энэ аюумшигтай нам гүм нь сэтгэл санааг үмхлэн залгиж байв. Бүр уйдаж орхив. Гэртээ оруут л нэг зовиуртай шаналгаа үүсэж тоосонд дарагдсан номууд, хуучин гар бичмэл, Достоевскийн эрүүл бус нүд хурцдан угтана. Энэ нүдэнд бяцхан Неллиг тачаадан илэх шид байсан гэдэг. За. за энэ хөрөг ямар хамаа вэ? Хамгийн доод талд буй зузаан ном бол "Дэлхийн ард түмнүүд". Манай цаатан мэт мөхөж баларч буй үндэстэн хэд байгааг дурдсан нь ямар ч үнэмшил төрүүлэхээргүй судалгаа. Учир нь эхний зуун суутны дотроо ялих шалихгүй хүмүүсийг оруулсан хирнээ Чингис хааныг мартах чинээний "судлаач" энэ баларч буй үндэстний тухай бичсэн бол би яаж дахин хорсох болж байна.
        Хүүгийн дасал болсон гитар сонсдоно, Гэрийнх, эсхүл зоогийн газрын алиных нь хаалганы цаана дуулахыг ялгах гээд огт болж өгсөнгүй. Холдож явсны дараа санаа алдаж. цонхоо онгойлгохоор босоод гэнэт цонх алга болсныг үзэв. Саяхан хааж орхисон цонх хаашаа нисчихдэг байнаа. Ойлгосонгүй,  Би зоогийн газрын танхимд зогсож байна гэж үү?! Гэртээ уйтгарлан бодож байсныгаа энд үргэлжлүүлэхдээ зоогийн танхимд ирснээ мартагнаж, дараа нь хоосон хана руу цонхоо тэмтэрч үзжээ. Энэ янзаар бол би удаан амьдарна гэж үү. Заримдаа ярилцаж буй андыгаа мартаж, өчигдөрхөн унтсан бүсгүйн гар ийм хатуу ширүүн байлуу гэж эндүүрдэг гээч.
       - Энэ хүү сайхан хоолойтой юм... Би сэрхийн бүсгүйн нүд рүү харлаа.
Тэр инээмсэглэж :
       - Тэгээд бас гунигтай дуу нь надад их дотно санагддаг гэж үргэлжлүүлэв. Би түүнийг гайхан ширтэнэ. Бас л адилхан дотно санагддаг байх нь ээ. Тэр үүнийг хэлэв үү, эсхүл харцаараа өгүүлэв үү, ялгаж салгахын тулд;
       - Тийм шүү. Тэргүүн жаахан бүсгүй тэргэл долоон өвгөн шиг. . гэж дуулдаг хэмээн би дэмжлээ. Гэнэт зоогийн танхимын адар тачигнан цуурах шиг болов. Би цочин ухасхийхдээ хундагатай дарсыг түлхэж орхив. Бүсгүй тийнхүү хачин хурцаар тачигнуулан инээхдээ миний цочоод тайтгарч чадахгүй байгааг минь дөнгөж сая анзааран:
       - Танд дуу чимээ их төвөгтэй санагддаг уу гэв. Тэр яг өөр шигээ гавшгай инээдтэй.  
       - Yгүй дээ, үгүй гэх үү дээ.
       - Тэгвэл таны цочсоны үр дүнд би ийм явах болж байна уу?          
      Даашинзныхаа улаан толботой хормойг надад харуулав ... Тэр дахиад харцаараа ярьж эхлэв.
       - Та маш тааруухан зохиол бичих юмаа ... гэж хоёр жилийн өмне нэгэн гялалзсан зангиатай эр энэ ширээн дээр суухдаа хэлж билээ. Хүнд лагс түүнийг сандал нь даахгүй бяцарч чимээ шуугиан мандах вий гэхээс дотор эвгүйцэж байв. Тэрбээр социализмын мяндагтны цэвдэг намбыг үлгэрлэснээ:
      - Зарчмын хувьд зохиолч нь ... гэлээ. Миний инээд хөдлөв.
     Гудамжинд бороо нэвсийнэ. Гүзээрхэг эр, за тэгээд уйдаж суугаа үйлчлэгч, биднийг ажих залхуутай нүд, үдэш... Энэ бүхэнд би ерөөсөө элэгсэг хандаж чадахааргүй боллоо. Сайн, муу зохиолыг ялгахааргүй жирийн "гялгар зангиа" - д би толгой дохих гэж үү. Гайгүй хэвтэнэ ээ. Одоо чинь тэгээд "ерийн нэг гүзээ" хүртэл тууж судалж, яруу найрагчийг ''зарчмын хувьд" дүгнэх болоо юу даа. "Шизо ... шизо" гэлцэх шив. Миний эргэн тойронд яруу найрагчийг тэгж ойлгох, яруу найргийг тиймхэнд үнэмших нийгмийн ухамсрын боолууд үр төлөө өгч, сааль сүүгээрээ цатгалдуулах болов. Тэдгээр "боолууд" урлаг, гүн ухааныг баримт, орчин цаг хоёроос дортуулж итгэдэг нь иргэншилдээ мөхөж буй өнөөдөртэйгээ давгүй зохицдог. Тэд бодитой сэтгэж байгаа ажээ.
       “Гүзээ" - гээс надад олон ном айлдав, Эцэстээ "та ч сайн зохиолч шүү" гэдэг байна. Миний нэгээхэн ч зохиолыг уншаагүй байж ийн дүгнэх нь гайхмаар юм биш. Зохиолын минь сайн мууд хүмүүс эргэлздэг байвал харин би зөвшөөрнө. Гэтэл энэ "зангиа" эргэлзэж чадахааргүй нэгэн бегөөд өнөөх сандлаа шажигнуулан дотрыг минь муухай оргиулангаа өмнөх дарсыг минь алавхийн шүүрч хөнтрөөд, уйтай борооны тухай бодолд минь дайсагнан, тэсгэл тэвчээрийг хэмлэж, байж суухын аргагүй болгов. Хэмлэх гэснээс гитар тоглогч ялдам хөвүүнд миний зүрх зүсэгдэж, тэр хөвүүн ч байдал төрхөөрөө намайг амьдаар нь устгадаг билээ.
         Миний нэг туужийн баатар (миний ...  минь гэж олонтоо дурьдаж байгааг уншигч ахай өршөөнө үү) зүрхний шигдээсээр нас бардаг билээ.
         Хоёр жилийн өмнө эмнэлэгт хэвтэж байхдаа би залуухан бүсгүйтэй танилцав. Мэс заслын оёос илаарших төлөвтэй болж бие хөнгөрөн, тэр бусгүй өдөрт хэдэн удаа манай тасгаар орж гарна Түүнийг хүнд мэс засал хүлээж байлаа. Өвчтөнүүд бидний харьцааг гайхна. Эмнэлгээс гарахын урьд шөнө байж билээ. Шөнө дунд хэн нэгэн нь хөнжлийн сэжүүрээс татаж сэрээв. Бүсгүй инээмсэглэн:
        - Уучлаарай. Чамайг манайхан урьж байна гэлээ. Дээд давхар өөд тэр гараас хөтлөн өгсөв. Амар тайван байлгаагүйд өширхсөн шарх минь намайг гэнэ гэнэхэн хатгаж тохуурхана. Явсаар тасалгаанд орсон нь тэргэнцэртэй өвчтөн зэргийг зөөдөг цахилгаан шатчины амралтын өрөө байлаа. Мэс засал хийлгэсэн, хийлгээгүй, бас бүгдээрээ амьд үлдэхийн тулд хувь тавилангаа царайчилж байгаа өвчтөн эмэгтэйчүүдтэй уулзаж ярих юм бодож байв,
        - Энэ сүүлчийн шөнө байж магадгүй
        - Юуны ...
        - Өглөөгүүр би хагалгаанд орно. Эмчилгээний үхлээс буцаж ирж чадах болов уу!? Тэр өрөө нэг л хүйтэн салхилж байлаа
        - …
        Бүсгүй гарыг минь хоёр алгандаа хумьж элгэмсүүхэн атгасаар, сүүлдээ мөр нь алгуурхан чичирч эхэллээ. Түүнийг энхрийлэх санаатай суух гэхэд боолттой шарх минь дахин хүчтэй өширхөн хөндүүрлээд би дуу алдахгүйн тулд шүдээ тас зуув. Тэр золигийн оёосыг уураг тархи минь харааж байсан байх. Түүний бэлхүүсээр тэврэн, дүрэлзэн улайсаж буй биедээ шахав. Мөр нь чичирч байна гэж бодсон, харин түүний бүх бие, бараг эд эс бүхнээрээ тэсвэрлэшгүй ихээр дагжин салганаж байв. Хүсэл минь намсхийн:
        - Би одоохон... одоохон эмч дуудая... гэтэл
        - Yгүй, үгүй... гэж ухасхийн сандраад "би чиний тэврэлтээс айсандаа л ..." гэж яаран өгүүлэв.
        Харанхуйд түүний бие цайрч, нуруун дээгүүр минь урт хөлөө тохоод, адтайяа шүүрс алдана. Цагаан өмсгөлт санагдана. Өглөөгүүр тамирдсан амьтан тэндээс гарч явахдаа дур булаам инээмсэглэлээр үдсэнийг бодож байв. Гэнэт сэрхийлээ. Инээмсэглэл биш бүсгүйн зүрхэн тал нь тас хөрч, гарын алга руу сэрүү татаж байсныг арай чамай ухаарлаа. Шат уруудан дайвж, ягааран эргэж эхлэв. Би харанхуйтан эмгэнэж байгаа хэрнээ хамаагүй хөдөлж шархаа хөндчих вий гэхээс айж: үүнийгээ мэдэрч байлаа. Тиймээс өөрийгөө аятайхан энхрийлсээр өрөөндөө тэмцэж ирэв. Өвчтөнүүдээс хэн нэгэн нь бүхнийг тодорхой мэдэж байгаа гэж бодов.        
        Хоёр хоногийн дараа даруухан оршуулгын төгсгөлд би явж байлаа.       
        Эзгүй талын гүнд эвдэрхий сүм. Тэнд шалнаас доош ухаж суулгасан торх бий. Хүү минь заавал очоорой. Эрдэмд чинь тус болох вий … Өвген ламын захиас шанаа руу лугшина. Нууцгай юм олох гэж махарч буйг эртний туужид өгүүлсэн нь тэрхүү талын сүм байж болох юм гэдэг сэжиг намраас төрсөн тул удтал оролдсоор байгаа билээ. Заримдаа яах гэж энэ золигийн өгүүпбэртэй зууралдаад байгаагаа мартаад, зүгээр л учир дүрсгүй шинжлээд байдаг дадалтай болчихдог асан,
        Гүзээрхэг эрд шүүмжлүүлснээс хойш би өөрийгөө хардах болсон билээ. Өчнөөн шүүмжлэгчдийг өшиж, ор тас тоогоогүй мөртлөө бүр хожмоо түүнд бууж өгчих гээд байх болсон билээ. Заримдаа зохиолорхуу юмаа орхин хээр талд очиж, алт эрдэнэс байвал авчирч баяжаад тодорхой ягаан уруултай, бас жимийх шугам нь тэгш, эсхүл хөөрхөн нүдтэй бүсгүйг дур зоргоороо эдлэхсэн гэх, эсхүл өдөр шөнөгүй ажилласаар бөхөж буй тархи мэдрэл, бие махбодио амрааж, унтах идэхийг чинээнд нь тулгаад үзэхсэн, амарч тайтгарсны дараа би гэдэг хүн ер нь ямаршуухан болдогоо нэг харахсан гэх зэрэг зугаатай бодно. Санаа тайван амрахсан гэх зүүд ч, хүсэл ч гэмээр нэг үйлчлэл надад байнга зүүгдээстэй явна.
        Бүсгүй миний гарыг хамгийн дуртай газраас минь холдуулж хөхөн дээрээ тавиад:
        - Чи дахиад л унтлагын өрөөг минь хүсээд эхлэв ээ дээ гэлээ.
        - Yгүй, чи надад саад болохгүй байсан нь дээр. Дэн ч унтарлаа. Одоо яв.
        - Тэгээд? над руу нүдээрээ ингэж асуулаа.
        - Маргааш. Талын сүм рүү явна. Yүрээр.. ямар ч байсан чи галт тэргэнд суугаарай. би чамайг тэндээс олно.
        - Тэгье дээ ... Бүсгүй хаалга руу эргэхэд атаархал хөдөлнө. Эр ч бай, эм ч бай ч бай хамаагүй, иймэрхүү үзэсгэлэнтэй төрөхсөн .. Дахиад л өөрийгөө гоочлоод эхлэв. Болъё, чи минь.
        Харихаар бослоо. Хэдэн сар тээр болсон эртний туужийг тэртээ булан руу нисгэж орхив. Хогийн савыг онох дуулдана. "За баяртай. Надад саад болохоо төгсгө, өтөл тууж минь. Өвөл, та хоёрыг мартая..."
        Энд ирэхдээ бодож олсон солиотой санаагаа мартахаар шийдлээ. Араас гарч ирсэн хоёр үйлчлэгч түлхүүр, цоожоо жингэнүүлэн зоогийн газрын хаалгыг түгжих сонсдоно.
        Заримдаа яг там шиг санагддаг харанхуй орц руугаа орж ирэв. Тэмтэрч явтал хөлөнд модорхог хөндий чимээ, хамтад нь жинхийх танил дуу гарахад зүрх хаагдчих шахав. Хөлс асгарч эхэллээ Цааш алхах тэнхэлгүй боллоо. Хамаг халаасаа урчих шахан сандчин ухаж; хана түшин тэнцээд гар чийдэнгээ салгалан хайв. Энэ танил дуунаас би бараг л үхэтлээ бишүүрхэнэ. Энэ бол мөнөөх гитарын дуу. Гэрэл асаалаа. Хана түшин суулаа ... Ухаан мэдрэл минь надад захирагдахаа больжээ. Хүүг сэрээж, гэртээ орохыг урьж, бас энхрийлсэн үг хэлж байгаагаа би зогсоож чадахаасаа өнгөрчээ. Хүүг дайртсан хар гараас нь дотноор хөтөлж, зогтусан цахдахад нь дугтчин чирэх шахам шаардаж, өөрийн огтоос хүсээгүй юмаа би хичээнгүйлэн хийсээр байлаа Тусгай цахим хөтөлбөрөөр зүрхийг минь удирдаж байгаа санагдана.
      ...  Хөлсөө асгаруулан халуун хоол идэж байгаа хөвүүнийг ажиж суулаа. Энэ хөвүүн миний туужийг уншсан байх гэж надад бодогддогоос болж би айн ширвээтдэг байв. Учир нь уг туужийн гол баатар эмэгтэй зүрхний шигдээс өвчнөөр нас бардаг нь хожмоо түүний ээжийн үхлийг нэг бүрчлэн ёрлож бичсэн мэт болчихсон билээ.
        Yхлийнх нь урд шөнийг би түүний эжийтэй өнгөрүүлэхдээ мэс заслын шархны боолтоо цусанд нэвтэртэл хөндөж. учиргүй ялдам нийцтэйг нь санаандаа хадаж үлдсэн билээ. Хоёр хоногийн дараа тэр бүсгүйн оршуулга- даруухан цувааны төгсгөлд явахдаа энэ хүүг анх олж харсан юм. Хүү гашуудан авСНЫ ирмэгээс тас зуурч. огт ухаан мэдрэлгүй болсон харагдав. Дараа нь дахин сэхээ оруут, оршуулгын шаварт цутгуурыг тархиараа саван цохиж тэсэхүйеэ бэрхээр багтран харуусав. Би ч чичрэн уйлж, хүмүүс бүгдээр хүүг яахаа мэдэхгүй, барьц алдацгаана. Оршуулгын үеэр маш богинохон агшинд тэр хүү над руу цоо ширтэв. Би царцаж орхилоо. Бодвол, сүүлчийн удаа эжийтэй нь цэнгэл эдэлснийг мэдээгүй байгаа, эсхүл ийм үхлийг тууждаа бичсэнийг олж уншаа болов уу гэх зэрэг ямар нэг ял гэмтэний сэтгэл зүй тархинд бүрэлдээд аймсан дальдчиж, тэр бүхэн минь тэгж агшин зуурд намайг .царцааж орхисон байж магадгүй. бүү мэд. Тэргэнцэр өвчтөн зөөх .., цахилгаан шатны өрөө! Тэнүүлч хүүгийн гитар дуугарах бүрд зүрх зүсэгдэх болсны учир ийм байв.
       Ээжийгээ нас. барснаас нэг их удалгүй хөвүүн тэнүүлч болов. Гудманд би түүнийг таних боловч тэр намайг танихгүй.
       Толгой, зулай руу шатав. Чамархайд хурц өвчлөл хуралдаж, чинэлдэн томорно. Учраа мэдэхээ байж, амралтын ууланд яг иймэрхүүгээр тамирдаад ирж билээ. Нурмайж орхиод байтал нүдэнд гэнэтээр гэрэл тусах шиг болоход давхийн өндийвөл гэрэл бус, харин бараг л тэгж санаж болохоор гялбаасан цагаан хүн дэргэд минь тулаад ирэхийг үзэв, Хүүгийн гайхах нүдийг анзаарах зуураа толгойныхоо өвчлөлийг, бас ч зүгээргуй эртний дурсамжтайгаа хольж хутган сэргээгээд түүндээ яльгүй сатаарсанаа хожим нь би маш удаанаар нэхэн бодож, хайж байж олсон билээ. Сатаарсанаа олох үед минь хуучин сүм, торхны адалт түүх өндөрлөсөн байв... Аль хэдийнээс энэ цагаан өмсгөлтэй хүнийг би алмайран ажиж, байсхийгээд л цонхоор ширтэн, итгэлгүй ноомой зангаа буруутган гутарч байж билээ. Гэнэт тулж ирсэн тэрбээр инээмсэглэв. Тас харанхуй байсан тул түүний инээмсэглэхийг олж хараагүй ч тэгж санагдав. Хожим нь би үүнийг хичээнгүйлэн, их л ажил хэрэгчээр лавлахад инээмсэглэхэд нь би бүсгүйд найр тавих ухаанаа олохгүй өөдөөс нь хуурмаглан дохилзож, намайг зорьж ирснийг нь хангалуунаар мэдрээд их л додигорсон, дотроо асар хурднаар хөөрхийлэн таалж, сэтгэлдээ илбэж эхлэв. Yүнээс нэг цагийн дараа би галзуурч, төдөлгүй өөртөө итгэлтэй, омгорхог болж орхив. Тэр гайхамшигт эмэгтэй чихний минь омгийг халуун хэлээрээ оролдож, би хариуд нь галзууран дайрав... Өөртөө гологддог турьмаг байдал төрх минь, хөмсөг төдий нүүр царай минь огтоос нөлөөлсөнгүй, харин тэр намайг хүсэж байжээ. Энэ цагаас хойш би ямар ч гоо үзэсгэлэнт бүсгүйтэй хурьцах буй гэж итгээд, нэрэлхэн хулмазахаа гээж эхэлсэнсэн. Хүүгийн гайхшрал нь бодол тасалчих гэж тээр болно. Гоо үзэсгэлэн, дур хүсэл хязгааргүй бөгөөд энэ нь жижигрэн дордохдоо ч бас хязгааргүй аж.
         Бүсгүйд галзуутан шунаглуут тархины өвч хууч амсхийн, дахин сэргэлгүй арилж одов ... Харин, өнөе шөнөдөө бол эмнэх аргагүй Магнайгаа даран шаналахад шир ширхийн судасны хөдөлгөөн алга руу цохилно. Бараг л сонсдож байна шүү. Хүү гайхан гөлөрсөөр... Тэнүүлчний бараг дуу бүрийг би цээжилчихсэн билээ. Түүнээс нэг зүйлийг гуйх ёстой байв. Одоо архи гарчээ. Маргааш талын сүм рүү явна. Босож, хуучин царил, ангийн хутгаа авчрав. Хүү гайхан харна. Түүний уруул надад жигтэйхэн танил байв. Яг энэ уруулыг эмнэлгийн орон дээр озож байсан билээ. Гэтэл одоо мөнөөх уруул эрэгтэй хүнд харагдаж байгаа нь сонин.
     Нямбайлан бэлтгэсэн дулаан хувцас, шинэ цамцнуудыг гаргаж тавилаа. Одоо нэг зүйлийг санав.
     - Миний дүү өө!
     - Аан
     - Чамаас нэг зүйл гуйя
     - Тэг л дээ...
     Би гуйх гэснээ түр больж:
     - Бушуухан усанд ор. Онгоцонд ус дүүргээд тавьчихсан. Энэ алчуур, саван ... гэж хэллээ. Хүү гайхан харна. Тэгснээ нүд нь хурцдаад ирэв, Дотор палхийлээ.
     - Та яах гэж надаас ийм юм хүсээв? Би хэнд ч хэрэггүй, нүдний булай болоод байгаа ш дээ. Гэтэл та ийм нэр төртэй хүн байж над шиг худалч.хулгайч, гуйлгачин ноорхойгоор яах гээв ... Танд ямар нэг дараа дутаа юу. Яасан  жаргалтай хүн бэ. Над шиг хог новшийг түүж хооллож, өөртөө төвөг  удаж байдаг. Жаргалаасаа уйдаа юу. та надаар яах гээв  Ийм сэтгэлтэй хүн байх, та надаар даажигнаж байна уу?... Хүү бараг хашгичиж байлаа. Тэр маш нэрэлхүү, бас тэгээд увайгүй байдлаасаа санаа зовдог, хүнд төвөг удахаас айдаг ажээ. Би тайтгарав. Ээжийнхээ тухай ярих нь гэж санаад үнхэлцэг хагарчих шахав.  Хүүд гэнэтийн халамж нь огт ойлгомжгүй, өөрийг нь тохуурхан хуурч, доромжилж байх шиг санагдсан уу.  Энэ бүхний цаана ямар нэг итгэмгүй, нууцлаг юм бий гэж бодсон уу.
      Хүү гашуудан уйлж үсээ үгтээв. Тэгэхдээ, одоо ямар нэг баяр талархалтайгаар уйлж байж ч болох юм. Ширээний өнцөгнөөс зуурсан нь яагаад ч юм мөнөөх авсны ирмэгээс зуурч байхтай тун адил үзэгдэнэ.
Би түүнийг тайтгаруулж ядан "Усанд орж биеэ цэвэрлэ. Хувцсыг чинь угааж өгнө" гэв. Хүү өөрийнхөө хир даг болсон байдлаас зовж, манай өрөөний цэвэрхэнээс гэрэвшиж байгааг би ойлгов.
      Түүнийг ятгаж дөнгөлөө. Одоо тэр усанд орж байна. Угаалгын өрөөнд усыг болгоомжтой бага багаар гоожуулах сонсдоно. Хаалганы завсараар харвал тэр хир тоосонд баригдсан биеэ угааж, тэгэхдээ мэлмэрүүлэн уйлж байв.
         Хуучин муу хувцсыг нь бөөгнүүлэн авч би гадагш гарлаа. Дараа нь хувцасны дүрэлзэн шатаж буйг харж зогсохдоо өөртөө эргэлзэж, яагаад ийм юм хийгээд байгаагаа сайн сэхээрч чадахгүй хүлгэлзэнэ.
        Нийлэг хувцас хуниран шийхтнэж, ямар нэг адгуусны тэмцэл, аймшигт хашгичааныг орлож, гэхдээ цөхрөн тасарч халуун галд дийлдэнэ үү гэлтэй болно.                                                                                                                                  
        Буцаж ирэхэд хевүүн угаалгын өрөөндөө чармай нүцгэн ичингүйрэн хүлээж байв. Туранхай нүцгэн хөлний нойтон мөр шалан дээр үзэгдэнэ.
        - Чи хувцсаа хайгаа юу?
        - Та хааш нь хаячих ваа. Тэр чинь надад хэрэгтэй шүү дээ.                 
        - Алив гараа үзүүл … хүү гайхан алгаа дэлгэв.
        - Yгүй ээ, гарынхаа арыг!
       Түүний хар гар угаагдаж, сайр нь арилжээ. Бугласан шарх нь цэвэршжээ. Эмийн савнаас би самбай, ариутгагч гаргаж ирлээ. Хуу цэвэрхэн, ер бусын болжээ. Гялтганах шийдэм далайхыг мэдрүүт би гавшгайлан бултав. Цонхоор гэрэл гялсхийхэд дальдчин сандарчээ. Дахиад л эндүүрсэндээ зовиноод, зүрх эрх чөлөөт болж эхлэв.
        Би түүнд нямбайлан эвхсэн дулаан хувцас, шинэ цамцнуудыг өмсүүлэв. Сэтгэл онгойгоод ирлээ. Одоо л хүүгээс гуйх зүйлээ хэлэх хэрэгтэй болов.
        - Дүү минь, чамаас нэг зүйл гуйя. Чи биелүүлж чадах уу... Хөвүүн инээмсэглэснээ (их л танил инээмсэглэж байв):
        - Надаас юу гуйх билээ дээ. Гэхдээ би танд бүх чадлаараа тусалж чадна.
        Би хундагатайг авч хөнтөрлөө. Дахин нэгийг хоослов.
        - ... Зөелөн сарны дор чамайгаа ...
        - Миний дуулдаг дуу
        - Тийм ээ, чи энэ дууг хэзээ ч дуулахгүй байж чадах уу?
        - Дуулахгүй байх нь танд чухал гэж үү?
        - Тийм ээ
        - Яагаад?
        - Тэгье дээ ах минь, амлая би дуулахгүй. Гуйх зүйл тань ердөө л энэ үү?
        - Тийм ээ
        - Би дахиад дуулахгүй ээ
        Энэ дууны аяыг би хүүгийн ээжийгээс сонссон тул дуулах бүрд сэтгэл урагддаг. Тэгээд л зовлонгоо байн байн сэдрээж байхгүйн тулд..
        Гэнэт хүү үүд рүү ухасхийлээ. Замдаа муу гитараа шүүрээд авав. Би ч шалавхан хөдөлж түүнийг зогсоов. Цонхоор үүрийн гэгээ татна.
        - Дүү минь, чи энд амар ... Хүү гайхан харж байлаа.
        - Чи энд байх ёстой. Би өнөөдөр тал нутаг руу явна. Хэд хоногийн дараа ирнэ. Мөн энэ түлхүүр. Чи энэ гэрт эзэн шиг байгаарай ... Тэр огт хөдөлсөнгүй.
       "...Төмтөмөрхөн хаалганд чи минь хоригдож сууна уу Түв түвшин сэтгэл зүрх шаналгаж байна уу тэргүүн жаалхан бүсгүй тэргэлд долоон өвгөн шиг тэртээ гүнээс гэрэлтэнэ..."
*                   *                   *
         Энэ цагаас хойш урт хугацаа өнгөрчээ. Хэдхэн мөчийн дараа би хуучин царил, ангийн хутга, аяны хүрмээ авч гарснаа санаж байна. Хүү унтаж байлаа. Тэртээд галт тэрэгний дохио хангинана. Yүрээр, цэцэрлэгээс заримдаа гитарын өнчин дуу сонсоддог байж билээ. Хотод орь ганцаараа, эсхүл эзгүй тивд яваа шиг эл хуль! Гудамж, гэрлийн тулгуур, хаврын үнэр...
         Эрхэм барилга, эрхэмсэг талбай, ноён улиас, хатагтай сандал минь ээ! Та бүхэн зохиолчийн шинэ эргэлтийг үзэх болно доо гэж би дотроо шазруунаар бодон, өнгөн дээрээ тэдэн рүү найрсагаар мэхэлзэж байсансан. Тэгээд "3өөлөн сарны дор чамайгаа" - г санан алхаж явлаа.

1995 он.


ГЭНДЭНГИЙН БАДАМСАМБУУ
        Г. Бадамсамбуу 1967 онд Увс аймагт төрсөн. 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлж "Зүс бүгэг андууд" шүлгүүд 1990, "Явна" өгүүллэг, "Yлэмж үзэхүй" 2003 номууд хэвлүүлжээ. Одоо Монголын Yндэсний Телевизийн Гараг студийн захирлаар ажиллаж “Аяллын цаг" нэвтрүүлгийг хөтөлж байна.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 321 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 61х72 см
Мэргэн
Хэмжээс: 499x600 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4544

Должин : Зам зуур
zam-091.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3835

Хөвсгөл
kho-008.JPG
Хэмжээс: 600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5234


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn