Бодлын салхи сэвэлзэж хонгор чамдаа яарсан Бороотой үдшүүд энгэр цээжинд жаргалын туяатай Алдуурсан унага шиг cap жилүүд цахилан цахилан одоод Амьдрал мөрөн долгилсоор байна даа Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай Уруулын баланд согтоож чинийхээ хүзүүнд эрхэлсэн Улирлын сайхан хорвоогийн өдөр бүхэн цэнгэлтэй Харайн холдох шиг cap жилүүд дэгдэн дэгдэн холдлоо ч Хайрын шувууд чамдаа л дэвнэ дээ. Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай Учралын сайхандаа догдолж оддыг хэлхэж ирдэг Уяран гэгэлзэх чи минь гэгээн тэнгэртэй хүн дээ Эргэн буцах cap жилүүд нисэн одлоо ч Энэхэн тавилан насан мөнхийн хайр даа Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.ЭРДЭНЭ-ОЧИР
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Сайнбаяр Хэмжээс: 600x450 92k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4449
erd-004.JPG Хэмжээс: 600x450 130k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4076
zam-021.JPG Хэмжээс: 600x450 95k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4664
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: