Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Dell: 2 ДАХЬ ТӨРСӨН ӨДРИЙН БАЯР
Оруулсан admin on 2005-06-13 14:35:07 (8482 уншсан)

-Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ? Сууцгаа хэмээн 10-н Б ангийн багш Елена Александровна нэгэн хөөрхөн шаргал үст охиныг дагуулж орж ирээд мэндлэв. -Энэ манай ангид шилжин ирж байгаа шинэ сурагч. Тэр он удаан жил Энэтхэгт эцэг эхтэйгээ амьдарч байгаад одоо төрсөн хотдоо эргэж ирээд байгаа. Түр хугацаагаар манай ангид суралцах болно. Ангийн самбарын өмнө үзэсгэлэнт охин ичингүйрэн зогсоно. Цайвар царай, духныхаа өмнүүр унжуулсан долгионтсон үс, гоолиг бие, урт сайхан хөлтэй энэ бүсгүйг аль нэг нэртэй сэтгүүлийн хавтсан дээрээс амилаад гараад ирэв үү гэлтэй. -Хааш нь суулгая даа байз хэмээн Елена Александровна асуух мэт үргэлжлүүлэв. Анги ч тэр аяараа хөдөлгөөнд орлоо. -Энд надтай суулгаач. Миний дэргэд хүн суудаггүй, тэгээд ч надтай суухад тэр уйдахгүй байх гэж хамгийн арын ширээнээс Лошкарёв гараа өргөөд тун сэтгэл хангалуун инээмсэглэв. -Чимээгүй сууж бай, Лошкарёв. Чамтай чамгүй учрыг нь олно. Тэрээр Лошкарёвт түүний хэгжүүн зан, бас үл бүтэх авираас нь болоод тун дургүй байдаг билээ. Лошкарёв үе үе хичээл таслана. Багш нарын хурлаар түүнийг сургуулиас хасах тухай асуудал хэдэнтээ тавигдаж байсан авч хотын удирдлагаас утасдсанаас хойш тэр юу ч болоогүй мэт хичээлдээ явсаар л байв. Аравын “Б” –гийнхны хувьд, ер нь сургуулийн хувьд Лошкарёв чухам л хар толбо нь юм. Гагцхүү ангийнхныхаа дунд тун нэр хүндтэй, итгэлийг нь олсон хүүхэд байлаа. Хэнтэй ч, юу ч тохиолдсон, ямар ч муу явдал болсон байлаа гэхэд бүгд л түүнээс тусламж хүснэ. Тэр өөрөө хэнд ч хэзээ ч татгалздаггүй байв. Нэг ёсондоо Сергей сайн найз, найдвартай нөхөр байлаа. Харин хичээл сурлагын хувьд гавихгүй. Їнэндээ тэр сурахыг ихэд хүсч чармайж, ихэнх чөлөөт цагаа хичээлдээ зориулдаг авч олон хичээлийг яагаад ч дийлдэггүй байлаа. Харин орос хэл, уран зохиолын хичээл дээр бол ангидаа байтугай, сургуульдаа хэнийг ч дагуулахгүй. Елена Александровна ангийн доторхийг нүдээрээ гүйлгэн харснаа цонхны дэргэд гурав дахь ширээн дээр түүний хайртай шавь Олег Осипов огт тоомжиргүй дэвтрийнхээ хавтсан дээр ямар нэгэн юм зураад ганцаар сууж байгааг олж харлаа. Тэрээр мужийн хими, физикийн олимпиадын олон удаагийн аварга бөгөөд ангийн бүхий л итгэл найдвар болсон хүү байлаа. -За байз. Полубеженцев одоогоор өвчтэй байгаа учир оронд нь Катя түр сууж байх болно гэснээр зохион байгуулалтын асуудал шийдэгдсэнийг мэдэгдэж хичээлээ эхэллээ. -Надад болох уу? гэж Катя ширээнд суухдаа инээмсэглэн асуув. Ганц ч үг дуугаралгүй Олег сандал дээр тавьсан номнуудаа аваад цонх руу хажуулдаж суулаа. Олег бол маш ухаантай, царайлаг, хүчтэй залуу байлаа. Хичээлээс гадуурх дамжаа дугуйланд явж, хотын бараг бүх л олимпиадад оролцсон. Биеийн тамирын сургуульд явж боксоор хичээллэдэг. Тэр бүх л зүйлийг амжуулдаг байлаа. Найз нөхөддөө ч туслахдаа татгалздаггүй нэгэн. Сурлагаар хоцрогсдод хүнд хэцүү хичээлүүдийг цаадах нь ухаж ойлготол их л хичээн удаанаар тайлбарлаж өгнө. Гагцхүү ганц дутагдал гэх юм бол тэрээр охидыг огт анзаардаггүй билээ. Бүр нэгдүгээр ангид байхын л Лошкарёвын хамт ШУ-ны судалгааны институтын өргөтгөл хийж буй барилгын хонгилд орж үзжээ. Тэр барилгыг сарын дараа ашиглалтанд оруулах байсан бөгөөд тоног төхөөрөмжийг нь ч зөөж оруулаагүй байсан аж. Барилгын манаач нь архинд дуртай нэгэн байснаас өсвөр насны “эрдэнэсийн хайгуулчдад” ямар ч асуудал үүссэнгүй. Эрдэнэсийн хувьд энд үй олноороо байна. Гялалзсан өнгөтэй чөмгөн төмрөөр дүүргэсэн хүнд хүнд төмөр хайрцагнууд тухайн үеийн багачуудын анхаарлыг юунаас ч илүү татдаг байжээ. Тэднийг хөрөөдөж онгойлгоод дотроос нь төмрийн натрийг гарган аваад усанд хийж химийн бяцхан дэлбэрэлт явагдахыг харах нь тун зугаатай байв. Гагцхүү хайрцаг нь цөөхөн учир хайгуулчид эрэлийн газраа өргөтгөсөөр л. Бяцхан Сергей ч устай урвалд орохоороо дэлбэрч, байрныхаа өмнө тайван нарлаж байсан гэмгүй эмгэд хөгшдийг айлгадаг зугаатай ч гэмээр нууцлаг энэ бодисыг олж авахыг хүсчээ. Тэгээд л нэг удаа ангийн анд Олегийг энэхүү “шидэт” бодисын эрэлд хамт гарахыг ятгажээ. Тэр өдөр манай баатрууд хонгилд хуучин модон эдлэлээр тагласан хүнд хаалга байхыг олж илрүүлэв. Зүүдэг цоожийг ядах юмгүй онгойлгоод эгц шатаар доош уруудсаар янз бүрийн хог новшоор дүүрсэн саруулхан газар ороод ирэв. Сонирхол татах юу ч байсангүй, элдэв янзын цаас, эвдэрч хэмхэрсэн төхөөрөмж, тавиурууд, хагарсан шил үй олноороо хөглөрөх бөгөөд энэнээс илүүг тэд олж чадсангүй. Сэтгэл дундуур тэр хоёр газар доорхи энэ байрнаас гарах гэсэн боловч гэнэт Олег шатны доорхи буланд жижигхэн авдартай сагс байхыг олж харжээ. Сэтгэл нь хөдөлсөн хүүхдүүд олзоо арайхийн татаж гарган шатаар дээш авч гарах гэсэн авч хуучин хүнд авдрыг дааж дийлсэнгүй. Төмөр дээрх бичээс нь аль хэдийн арилсан бөгөөд унших ямар ч боломжгүй байлаа. -Дотор нь юу байгааг харцгаая. Ямар ч хэрэггүй новш байвал хоёулаа дэмий хүчээ гаргасан болно шүү дээ хэмээн Сергей санал болгов. Хэсэг янцаглаж байтал хар тугалган таг нь тасхийн онгойж чимээтэйгээр газар уналаа. Хайрцагийн голд үзүүртээ төмрөн гогцоотой жижигхэн, мөнгөлөг хуруу шил байхыг үзээд найзуудын урам хугарах шиг болжээ. Олзоо эргүүлэн тойруулж үзээд Олег түүнийг энгэрийнхээ халаасанд хийгээд хүүхдүүд тэндээс гарав. Өдөржин тоглосоор тэд аюултай олзынхоо талаар бүр мартаж орхиж. Харуй бүрий болсон хойно харанхуй өрөөнд Олег ханын шүүгээндээ дөхөж очихдоо санасан байна. Шүүгээний өнцөгт байх фосфорон усан дагины дүрс Олегийг ойртох тусам бүдэг ногоон гэрэл гаргаж эхлэв. Хуруу шилийг халааснаасаа гаргаад барималд улам ойртуулахад маш тод ногоон гэрэл цацарчээ. Ингээд л хэд хоног Олег энэ ид шидээ хавийнхаа хүүхдүүдэд гайхуулж явлаа. Харанхуй хонгилд оруулж байгаад халааснаасаа нууцлаг хоёр зүйлийг тун бардам гаргаж ирээд үзүүлэхэд багачууд амьсгаагаа хураан байж энэхүү байгалийн гайхамшгийг харж зугаацдаг болжээ. Дараах өдөр нь хотын цацраг идэвхт бодисыг шалгах нисдэг тэрэг гэнэт Кировын гудамжны хоёрдугаар байранд цацраг идэвхт бодис маш хүчтэй ялгарч байгааг илрүүлжээ. Цагийн дараа гэхэд хэргийн эзэн баригдав. Хоёр жилийн өмнө стронций хэмээх хорт бодис нь ихэдсэнээс энэхүү цацраг идэвхт бодисыг устгах акт гарсан авч хөрөнгө мөнгө, эс бөгөөс унаа хөсөг байхгүйн нэрийдлээр аюулт бодисыг хүн бараг ордоггүй тэр газарт нь хэвээр үлдээжээ. Ингээд Олегийн хувьд аймшигт өдрүүд эхлэв. Мөрдөгчид, прокурор, байцаалт, гэрчүүд гэх зэрэг нь оюун ухаан нь төлөвшиж амжаагүй хүүд их л аймшигтай санагдаж байлаа. Найз нөхдийг нь ч эмнэлгээр нэг чирч үзүүлнэ. Янз бүрийн шинжилгээ дараа дараагаар цуврана. Өөрсдийгөө аливаа таагүй явдлаас сэрэмжилж эмнэлгийнхэн хүүд цацраг идэвхт стронцийн эсрэг тариаг тунг нь хэтрүүлэн тарьжээ. -Чи юу хийчихэв дээ, тэнэгхэн хүү минь? Чи хэзээ ч хүүхэдтэй болохгүй нь хэмээн хамрынхаа үзүүр дээр том гэгчийн нүдний шил зүүж, байнга хөлс нь гарч байдаг нэгэн бүдүүн эмч хэлэв. –Тэр тухай март хэмээн бүр харин ч тавласан маягтай үглэжээ. -Юун хүүхэд, юун охид? хэмээн чихээ хүртэл улайсан Олег тухайн үед бодож байлаа. Томчууд юу яриад байгааг тэр яагаад ч ойлгохгүй байв. Гагцхүү бүдүүн эмчийн хэлсэн үг тархинд нь өнө мөнх хадагджээ. Шөнө болгон л лагс биетэй бүдүүн эмч авгай орных нь дэргэд зогсоод аймшигтай муухай хоолойгоор тасралтгүй “Хүүхэдгүй болноl Чи хэзээ ч хайр дурлалтай учрахгүй!”хэмээн хэлээд муухай хөхөрч түүнийг хар алчуураар дарж авч байна гэж зүүдлэнэ. Хулгана мэт хөлөрсөн тэрээр хашгирсаар сэрдэг болжээ. Хүүгийнхээ орилох чимээнд ээж нь гүйн ирж хүүгээ тайтгаруулан унтуулах авч энэ явдал ахиад л давтагдана. Хожмоо сэтгэл зүйчид аймшигт зүүднээс нь салгаж өгсөн авч энэхүү үгс нь Олегийг өдөр ч , шөнө ч тайван байлгадаггүй байлаа. Хэдэн жилийн дараа л сонссон зүйлийнхээ учрыг ухан ойлгох болжээ. « « « Ахлах ангид ороод хүүхдүүд хос хосоороо үерхэх болов. Сургуульдаа ч, гэр рүүгээ ч хамтдаа явж, бүжиг, үдэшлэг хэсцгээнэ. Анхны хайртайгаа ч зарим нь учирч эхлэв. Өөрийнхөө дутуу дулимаг байдлыг ойлгосон Олег л үргэлж ганцаараа. Элдэв янзын үдэшлэг, бүжигт тэр дургүй нь ойлгомжтой. Гэсэн ч тэр ангийнхаа эрэгтэй, эмэгтэй аль ч хүүхдийн хувьд үнэнч сайн найз нь хэвээрээ байлаа. Олон охид түүний анхаарлыг татах гэж оролдсон авч амжилт олсонгүй. Олон жилийн өмнө болсон тэр явдлыг хэн ч санахгүй, санадаг нэг нь онцгой ач холбогдол өгдөггүй байлаа. Гагцхүү Сергей л энэ бүхнийг сайн ойлгож, энэ аймшигт нууцыг чанд хадгалж байлаа. Өөрийн бусадтай адилгүй, тахир дутуу байдлыг улам бүр мэдэрсэн явдал улам бүр тохиолдох болжээ. Тухайлбал найзуудтайгаа эротик зурагтай сэтгүүл үзэж байхдаа бусдынх нь өмдний товч бараг тас үсрэх шахаж байхад Олегт ямарч сэтгэл хөдлөл, сэрэл үүсдэггүйд тэрээр ихэд санаагаар унана. Эмч нарын оношийг нэгд нэгэнгүй судалж, үй олон эмнэлгийн ном олж уншсанаар хамгийн аймшигтай нь тэрээр амьдралыг орь ганцаар туулахаа мэдэж авчээ. Дэргэд нь өөрт нь тусалж чадахаар амьдрал үзсэн хүн байхгүйгээр үл барам тэр ч өөрөө томчуудын зөвлөгөөг авахыг хүсэхгүй байлаа. Олон жилийн өмнө болсон явдал эрүүл чийрэг хүнд байтугай жирийн муу жижигхэн хулганад ч сүртэй хор болохгүйг тэр мэдсэнсэн бол доо. Нэг үгээр хэлэхэд түүний хувьд амьдрал дууссан байлаа. Гэхдээ тэр аливаа тэнэг явдал гаргасангүй. Харин ч өөрийгөө шинжлэх ухаан, цөмийн физикт бүрэн зориулахаар шийджээ. « « « Бүх л хичээлийн турш Олег хамт суусан охиноо нүднийхээ булангаар ажиглаж суулаа. Түүний байж байгаа байдал нь ямар нэг ойр дотно, халуун дулаан сэтгэгдэл төрүүлнэ. Тоо бүрийг тун нямбайлан бичиж, түүний дэвтрээс үе үе харах нь ахлах ангийн охин гэхээсээ эрх хүүхэд шиг санагдана. Аравын “Б” анги хэзээд шинэ сурагчийг баяр хөөртэй угтаж авдаг ёсоороо завсарлах хонх дуугарсны дараа бүгд л Катеринаг бүчин авч тал талаас нь асуултаар булав. Катерина ч тун эелдэгхэнээр бүх асуултанд нь хариулахыг хичээж суулаа. Тэрээр онц сурдаг, Энэтхэгт байдаг орос сургуульд сурч байсан, англи хэлийг сайтар эзэмшсэн, эцэг эх нь эмнэлгийн улсууд бөгөөд аав нь мэдрэлийн эмч болох нь тодорхой болов. Түүнчлэн шинжлэх ухаан их сонирхдог, Энэтхэгт арваад жил байхдаа цагийг дэмий өнгөрүүлээгүй ч төрөлх орныхоо залуучуудын амьдралын талаар ямарч ойлголтгүй явдагаа ч нуусангүй. Зөвхөн телевизийн нвтрүүлэг, эцэг эхийн ярианаас л орчин үеийн орос залуусын амьдралын хэв маягийг мэдэж авч байжээ. Хөвгүүдийн аз нь дайрахад тэрээр найз залуугүй аж. Энэтхэг найз нь эх орондоо үлджээ. Харамсалтай нь тэрээр хэт хуучинсагаар хүмүүжсэн нь илт байлаа. Ангийнхан нь тойрч бүчсэнээс гарч чадахгүй болсон Олег цонхны тавцан дээр сууж энэхүү дур зургийг ажин суулаа. Катерина үй олон асуултанд хариулангаа Олег рүү үе үе харж хэсэг зуур чимээгүй болсноо ахин яриагаа үргэлжлүүлж байлаа. Түүний ичингүйрсэн харцтай тулгарсан Олег үл мэдэг түгшүүрт автаж , ямар нэгэн далдын урсгал биеийг нь эзэмдээд авах шиг болов. Гэвч төдөлгүй хонх дуугарч хүүхдүүд байр байрандаа сууцгаав. -Ямар нэг юм болсон бол намайг уучлаарай, Олег хэмээн хичээлийн дараа Катя гэм хийсэн мэт хэлээд ангиас гарлаа. -Яалаа гэж? гэж үл ойлгосон Олег Катеринагийн араас харан үлдэв. Гэртээ хариад цаг хиртээ амраад тэрээр хичээлээ хийхээр суулаа. Физик дээр нэлээд хүнд бодлого бодох ёстой. Гэвч ухаан санаа төвлөрч өгөхгүй зовоов. Нүднийх нь өмнө цэцэг мэт Катерина гарч ирнэ. Эелдэгхэн инээмсэглэсэн тэрээр ямар нэгэн юмны талаар шимтэн байж ярина. Олег бодол санаагаа хөөх гэж толгойгоо сэгсэрсэн авч тус болсонгүй. Ахиад л ямар нэг үл ойлгогдох хүч түүнийг эзэмдэнэ. Уг нь тэрээр аль хэдийн өөрийн ганцаардсан байдалтайгаа эвлэрсэн бөгөөд гаднаас нь харсан хэн ч олж анзаардаггүй байв. Гагцхүү Сергей л түүнийг ямар байдалд байгааг ойлгодог ганц хүн. Найзаасаа юу ч нуулгүй, зовлонгоо ямагт хуваалцана. Одоо ч түүний хоолойд ямар нэгэн юм тээглэж, нулимс нь өөрийн эрхгүй хацар даган урсахыг мэдрэв. Їнэндээ тэр өрөвдөлтэй, сул дорой нэгэн байсангүй, харин ч хүчтэй зоригтой эр хүн байлаа. Тиймээс ч өөрийнхөө шаналал зүдрэлийг тайлах ганцхан арга нь л энэ буюу. Дэвтрээ хаагаад тэрээр тагтан дээр гарав. Хоёр улирал нисэх мэт өнгөрлөө. Хоёул нэг зүйл болох шинжлэх ухааныг шимтэн сонирхсон Катерина, Олег нар сайн найзууд болцгоожээ. Катя өөр сургуульд шилжилгүй тэдний ангид үлдэв. Өвчтэй байсан Полубеженцев хичээлдээ эргэн орсон ч тун найрсагаар Катяд суудлаа тавьж өгч, өөрөө Лошкарёвын хамт арын ширээнд суудаг болов. Катятай байнга хичээлээ давтах нь Олегт өөрийн зовлонг бага ч гэсэн мартагнахад нөлөөлж байлаа. Сургуульдаа хамт явж, гэртээ ч хамт харьцгаана. Дугуйлан дамжаа, олимпиад зэрэгт хаа сайгүй хамтдаа оролцоно. Хажуунаас нь харахад бие биендээ сүрхий тохирсон хосгүй дурлалт хосууд шиг харагдана. Төдөлгүй Олег ямар нэг сонин зүйлийг олж мэдрэв. Юу гэвэл тэрээр нөгөө ангийн Петров хичээл болгоны дараа Катеринагийн нүдэнд өртөх гэж хичээж байгааг хараад Катеринаг нууцхан хардаж харамладаг болсноо мэдэрчээ. Петровын байдлыг Сергей ч бас ажигласан байна. Тэрээр Катяд мөн адил ухаангүй дурласан хэдий ч найзыгаа гомдоохыг хүсээгүй ажээ. Найзынхаа тийм болсонд өөрийгөө буруутгаж явдагаасаа ч бус (үнэндээ тэр хараал идсэн хонгилд Сергей л аваачсан билээ) тэр зүгээр л Олегийн жинхэнэ сайн найз нь байлаа. Найз нь л юм бол өөрийгөө золиослох л хэрэгтэй. Сергей Петровтой гудамжинд уулзаж хэдхэн үг сольсны дараа цаадах нь ахиж үзэгдэхээ болив. Харин Олег өөрийгөө ямар ч ирээдүйгүй дурлалтай учирснаа, Катягүйгээр амьдарч чадахгүй болсноо улам бүр мэдэрч явлаа. Цаашдаа юу болох бол? Энэ асуултандаа хариулт өгч чадалгүй шөнө болгон дэрээ норгон өөрийгөө зовоосоор энэ байдлаас гарах гарцыг байнга эрэлхийлдэг болов. Өвлийн амралтаар болсон явдал түүнийг ахин нэг цохилтонд оруулжээ. Сургууль дээр шинэ жилийн үдэшлэг болж байлаа. Баярын гоёлын даашинз өмсч, баг зүүсэн охидууд дулаахан инээмсэглэсээр хөвгүүдийн харааг булаана. Маш хөгжилтэй, шуугиантай байлаа. Хөгжим зогсолтгүй эгшиглэнэ. Ингээд эцэст цагаан бүжигт охидууд хөвгүүдийг урих болов. Хөвгүүд ч нэг газар бөөгнөрч, намайг хэн урих бол гэсэн мэт сэтгэл догдлон хүлээж байлаа. -Таныг урьж болохсон болов уу? гэсэн уяхан сайхан хоолойг сонсоод Олег цочих шиг болов. Нүүрэн дэх багаа авч цасан дагина аятай цагаан даашинз өмссөн үзэсгэлэнт Катерина инээмсэглэн түүнд гараа сунган зогсож байлаа. –Та татгалзах эрхгүй шүү… хэмээн тэр наалинхайтан хэлэв. -Гэвч би… Би огт бүжиглэж чаддаггүй шүү дээ- хэмээн Олегийг ээрэхэд -Зүгээр ээ. Би чамайг дагуулна. Гол нь миний үгэнд сайн ороорой гээд гараас нь хөтлөн бүжгийн талбайн голд очив. Їе үе бүдчин, түүний цасан цагаан шаахайн дээр гишгэлсээр Олег түүний хөдөлгөөн бүрийг даган дууриахыг хичээж байлаа. Бусадтай мөргөлдөж байсан ч тэр гагцхүү түүнийг л харж, түүний зөөлөн дуу хоолойг сонсож байлаа. Катягийн нүд хайр, энэрлээр дүүрэн гэрэлтэнэ. Гэнэт Олегийн бие нь эвгүйрхэв. Толгой нь эргэж, амьсгал нь давцхаад, нүд нь бүрэлзэж эхлэв. -Юу болов оо, Олег? хэмээн Катя хөгжим чимээгүй болсны дараа асуув. Бие чинь муудаа юу? гэх түгшсэн аяс хоолойд нь мэдрэгдэнэ. Хөвгүүд бүгд охидуудаа байранд нь хүргэж өгөхөд тэр хоёр л талбайн голд зогссоор байлаа. Бүгд тэдэн рүү харжээ. -Явья даа. Биднийг хараад байна шүү дээ хэмээн Катя ичингүйрэн хэлээд дагуулан явлаа. Їдэшлэг болж буй биеийн тамирын заалны хамгийн цаад буланд очоод тэрээр Олегт сандал тавьж өгөөд өөрөө өмнө нь явган сууж нүд рүү нь ширтлээ. -Юу болоод байгаа юм бэ? гэж асуух нь үнэхээр түгшсэн шинжтэй. Сүүлийн үед чи нэг л хачин болчихож. Ямар нэгэн юм болоо юу? Олег өөр тийшээ харав. -Би хэнд ч, хэзээ ч үүнийг хэлж чадахгүй байсан. Гэхдээ.. Би чамд хайртай, Олег!!! гээд бусдын харж байгааг үл анзааран Катя толгойгоо өвдөг дээр нь тавилаа. Ахиад л хоолойнд юм тээглэв. Хамаг цус нь дээшээ огших шиг болж юу ч сэтгэхээ байлаа. Нулимсаа арай ядан барьсаар Олег сандлаас босч: -Уучлаарай, намайг. Би ганцаараа баймаар байна гээд заалнаас гарч одлоо. Бие засах газар тухтайхан тамхилах залуусаас тамхи гуйж аваад тэрээр гудамжинд гарлаа. Өвлийн дулаахан шөнө түүнийг тайтгаруулах мэт хөвсгөр цагаан цас хаялна. Жаахан ухаан орсны дараа тэрээр Лошкарёвыг олж уулзаад: -Сергей, би харилаа. Найз минь, Катяг гэрт нь хүргэж өгч тус болооч гэлээ. -Яриа юу байхав. Бүх юм болно. Харин чи яаж байна? -Зүгээр ээ. За би явлаа. Намайг асуувал ямар нэг юм олоод хэлчхээрэй гээд харанхуйд уусан алга болов. Олегийг сургуулиар нэг хайгаад олоогүй Катя Сергей дээр очин: -Чи ядаж надад нэг юм хэлээч дээ хэмээн гуйсан янзтай асуулаа. -Би чинь төмөр хүн биш шүү дээ. -Катюш минь. Айх явдалгүй.Жаахан бие нь эвгүйрхээд л. Чамайг хайж хайж явсан. Чамайг хацар дээр чинь чанга гэгчийн үнсээд гэрт чинь хүргэж өгөөрэй гэж надаас хүссэн гээд юу ч болоогүй юм шиг бурчихав. « « « Катя Олегийн дээрээс тонгойж чихэнд нь ямар нэг шивнэнэ. Дараа аажуухан босов. Гэнэт царай нь хачин муухай болж, аймшигтай бүдүүн дуугаар хашгирч эхлэлээ. -Чи чинь үр тогтоох чадваргүй шүү дээ. Чи хэзээ ч намайг эзэмдэж чадахгүй, тэнэг хөвгүүн минь! гээд тун зэвүүнээр хөхрөх нь өрөөгөөр нэг хадна. Одоо хартал Катя бус нөгөө бүдүүн эмч хар алчуураар түүний хөдөлгөөнгүй биеийг хучиж байна. Хүйтэн хөлс нь чийхарсан тэрээр хучлагаа хуу татсанаар хар дарсан зүүднээсээ сэрэв. Тэрээр төрсөн гэртээ, дасал болсон өрөөндөө ганцаархнаа хэвтэж байлаа. Тавилга, байрлал бүх юм хэвээрээ. Тэртээ шүүгээний хамгийн доод нүдэнд тэр хараал идсэн хуруу шилийг хадгалж байж билээ. Тэрээр шилэн аягаар цэвэр ус уугаад дэрэн дээрээ гараа тавив. Урьдын адил норжээ. -Би сүүлийн үед дэндүү их доошоо орж байна шүү хэмээн тэр харамсан бодлоо. -Өөрийгөө татаж авалгүй болохгүй нь. Одоо амралт болж байна. Би засрах ёстой хэмээн өөрийгөө тайтгаруулна. Їүдний хонх дуугарч хормын дараа баяр хөөр болсон Сергей орж ирэв. -Сайн уу хэмээн Олегийн сунгасан гарыг алгадаад –Таны даалгаврыг онц сайн биелүүлсэн шүү. -Тэр миний тухай ямар нэг юм асуув уу? гэж үгийг нь таслахад. -Харин чи юу гэж бодож байна? Мэдээж хэрэг асуулгүй яахав дээ гэж Сергей асуусан асуултандаа өөрөө хариулаад –Манай ангийнхан ангиараа амралтаараа “Космонавт” хэмээх амралтын газар явахаар болсон. Чи явах уу? гэж зориудаар тэс өөр зүйл асуув. Сергей толгойгоо өндийлгөлгүйгээр: -Катя явах уу? гэж асуув. Сергей толгойгоо сэгсэрч: -Ажилтай гэсээн. Тэр хотод үлдэнэ… За за тэгвэл би ч гэсэн явахгүй. -Чи энд ямар хамаатай юм? -Сонсож бай, Олег гээд тэр гэв гэнэт төвшин болж –Миний нэг таньдаг залуу бий. Тэр мөнгөөр охид санал болгодог юм. Бүр мэргэжлийн гээч, бүр ангаймаар. Хоёулаа нэг үзээд алдах уу, аан. ..За-а, би чиний тэрэнд итгэдэггүй юм аа. Бид хоёр хоёулаа л тэр зүйлээр тоглосон шүү дээ. Эмч л худлаа хэлсэн байх. Шинжлэх ухаан бол угаасаа хэтрүүлэгтэй зүйл… Олег урьд нь ийм оролдлого хийж байсан. Хэдийгээр цаад эмэгтэй нь “мэргэжлийн” , ур чадвартай байсан ч бүтэлгүй өнгөрсөн билээ. -Юу гээд дэмийрээд байна аа? Юун охидууд гэж бараг хашгирах шахам хэлээд -Би түүнд хайртай шүү дээ. Нүүрээ дэрэндээ наан тэрээр энэ үгийг хэдэнтээ давтав. -Би урьд нь хэзээ ч ийм юмтай тохиолдож байгаагүй. Тэр миний хувьд бурхан л гэсэн үг. Би түүнийг өглөөнөөс орой болтол гар дээрээ өргөөд явсан ч чадахаар байна. Би түүнийг үнсэхийг, толгойноос нь хөл хүртэл бүх эд эсийг нь, бүгдийг нь үнсэхийг ямар их хүсч байна гээч… гээд хоолой нь ахин зангирч үгээ дуусгах боломж олгосонгүй. Ахин уйлахгүйн тулд тэрээр дэрээ нүүрэндээ улам чанга наажээ. Гайхаж хоцорсон Сергей нүдээ бүлтийлгэн хамгийн сайн найз руугаа инээмсэглэн харна. -Тэнэгхэн ч бол доо, миний найз хэмээн өөрөө золтой л уйлчихсангүй сөөнгөтөв. Юу болж байгаагаа ч ойлгох сэхээгүй болсон Олег түүн рүү гайхсан янзтай харлаа. -Хайртай л бол хөдлөх хэрэгтэй гэж нөгөөх нь хөгжилтэйгээр үргэлжлүүлэв. -Тийм юм гэж байдаггүй юм. Хэрвээ чиний хайрлах ёсгүй хүн байсан бол чи хэзээ ч дурлахгүй. Байгаль дэлхий ингэж зохицуулсан юм. Ойлгов уу? Їнэндээ гэхэд Олег юу ч ойлгосонгүй. -За ийм байна. Чи сэтгэл зүйчид очих хэрэгтэй юм байна. -Тэнд чинь би наснаасаа олон очсон шүү дээ. -Надад найд. Харин чи ингэсний минь төлөө миний нармайг нээхгүй биз дээ. Би чам шиг боксчин биш учраас гарын чинь аяыг даахгүй шүү дээ. Арга эвээр шийднэ ээ гэж найз руугаа нүд ирмээд Сергей өрөөнөөс гүйн гарлаа. « « « -Катятай уулзаж болох уу? гэж тэрээр хаалга онгойлгож өгсөн тавь эргэм насны нүдэнд дулаахан эрээс зориггүйхэн асуув. Сергей маш зоримог алхам хийхээр шийджээ. Хэрэв бүтэхгүй бол муу л юм болно. Тэр нармайгаа нээлгэхээсээ огтхон ч айхгүй байлаа. Ийм дээрээ тулах ч ёсгүй л байсан. Тэр найзыгаа гомдоож, түүнийг алдахыг хүсэхгүй. Гэвч түүнд энэ нь гагцхүү цорын ганц боломж юм шиг санагдаж байлаа. Одоо Катя л түүнээс бүү айж, царайгаа бууруулаасай гэж бодогдоно. Тэр чинь ухаантай, зоригтой охин шүү дээ. Тэр ойлгоно оо… -Залуу минь, ор ор- гэж гэрийн эзэн түүнийг урив. Катерина а! Чам дээр зочин ирлээ… « « « Өдөр хоног харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд өвлийн амралт дуусав. Бүхий л амралтын турш Олег ном шагайж өнгөрөөлөө. Заримдаа цэвэр агаар амьсгалахаар гадагшаа гарахдаа түүнийг хөл нь өөрийн мэдэлгүй Катягийн байшин руу хөтөлчихнө. Гагцхүү энэ бүх хугацаанд түүнтэй уулзсан нь үгүй. Учир нь яг хаана амьдардагийг нь мэддэггүй билээ. Мэдэж байлаа ч хаалгыг нь тогшоод орох зориг зүрх хүрэх нь юу л бол. Түүнтэй тааралдаж юу магад гэсэндээ хэдэн цагаар ч хамаагүй гудамжаар дэмий алхана. Гэвч найдлага нь талаар өнгөрөхөд урамгүйхэн гэртээ харьдаг байв. Хамгаас сайн мэддэг зүйлийнхээ талаар уншиж байхдаа ч юуг ч ойлгохгүй, нүдний нь өмнүүр гагцхүү нүд гялбам цасан цагаан даашинзтай хонгорхон Катя нь түүнтэй гайхамшигт вальсын аялгуунд бүжих тэр л дүр зураг үзэгдэнэ. *** Хичээл эхэлж Олегийг энэхүү сэтгэл санааны хүнд байдлаас нь түр ч атугай сатааруулав. Хүүхдүүд өнгөрсөн амралтынхаа талаар их л хөхүүн хөгжүүн ярилцана. Бүх л амралтыг тэд хамтдаа өвлийн зусланд өнгөрөөсөн ч тэд бие биенээсээ огтхон ч уйдаагүйгээр барахгүй янз бүрийн л сэтгэгдэлтэй ирцгээжээ. Хун адил цав цагаан хувцас өмссөн Катерина ангид орж ирээд нөгөө л сайхан инээмсэглэлээр мишээсээр ангийнхантайгаа мэндэлж ширээндээ суулаа. -Сайн уу, Олежек гэх нь нэлээд хөндий санагдав. Олег биеэ их л барьж цааш юу болох бол хэмээн догдолж суулаа. -Тэр үдэш болсон явдалд намайг уучлаарай. Би чамд огт тэнэг зүйл хэлжээ. Гүнээ уучлал гуйя… “Тэнэг зүйл” гэсэн үг тархи дэлсээд авах шиг болж Олегийн зүрхээр хатгуулав. -Харин чи намайг уучил, хонгор минь. Ойлгож байна уу? Би… Юу ч гэж хэлмээр юм бэ дээ хэмээн улайж тэвдсэн тэрээр түгдчин байж дуржигнуулав. Бүгд чимээгүй болж тэдний яриаг сонсож байгааг Олег анзаарлаа. -Сайн байцгаана уу хүүхдүүд ээ! хэмээн химийн багш Зинаида Григорьевна орж ирснээр эвгүй байдлаас аврагдах шиг болов. –Сайхан амарцгаасан уу? За хичээлээ эхлэе… *** Өдөр хоног улиран одсоор. Катя, Олег нар сайн найзууд хэвээр үлдэцгээж, Сергей ч тэдний байнгын дагуул хэвээр байлаа. Саяхан Сергей нэгэн охинтой үерхэж эхлээд, бие сэтгэлээрээ хайр дурлалын холбоотой болсон авч гэнэтхэн муудалцаж хэрэлдээд хоёр тийш болцгоов. Сэтгэлд тохирох өөр бүсгүй олоход тийм ч амар биш нь тодорхой. Їүнээс бусад нь урьдын адил хэвийн байдалд үргэлжилсээр. Тэд хамтдаа зугаалж, хамтдаа хичээлээ давтана. Харин Катя өөрийн бодол санааг ахин илэрхийлсэнгүй. Энэ нь ч Олегийг айлгаж байлаа. Энэ бүх өдрүүдэд түүний сэтгэл санааг ямар нэг далдын хүч, шинэ мэдрэмж эзэмдсээр. Өвлийн нэгэн дулаахан орой Катяг гэрийнх нь үүдэнд хүргэж өгөхөд тэрээр салахынхаа өмнө: -Олег! Маргааш миний төрсөн өдөр. Энэ баяр дээр чамайг байлцвал би их баярлах болно. Би арван зургаа хүрч байгаа шүү дээ. Ямар нэг түтгэлзэх шалтгаан хүлээж авахгүй шүү гээд хацар дээр нь үнсээд орц руугаа гүйн оров. Олегт энэ нь маш том даалгавар байлаа. Тэрээр ээжээсээ өөр ямар ч эмэгтэй хүнд, тэр тусмаа хайртай хүндээ бэлэг өгч үзээгүй билээ. Мартын 8-нд ангийн хөвгүүд мөнгө хурааж байсан ч хоёр гурван төлөөлөгч бэлгэнд явж түүнийг энэхүү дэлгүүрээр хэсэж толгойгоо гашилгах хүнд ажлаас чөлөөлж байлаа. Энэ удаад дотны анд Сергей нь ч олигтой зөвлөгөө өгч чадсангүйд тэрээр ээждээ хандахаас өөр аргагүйд хүрэв. Сайхан сэтгэлт тэр эмэгтэй цорын ганц хайрт хүүдээ их л санаа зовж байсан болохоор энэ мэдээг дуулаад гайхах, баярлах зэрэгцэв. Ингээд хүү нь найз бүсгүйтэй болдог байжээ. Тэр талаар нэг их олон юм асуусан ч үгүй, харин бэлэг сонгоход нь хичээнгүйлэн туслав. Сарнай цэцгийн баглаа, гялгар цаасаар боосон жижигхэн хайрцаг гартаа барьсаар Олег ихэд догдолж, бас санаа нь зовсон янзтай хэсэг зогсоод хаалганы хонхыг дарлаа. Хөөрч догдолсон түүний толгойд элдвийн бодол эргэлдэнэ. “Тэгээд цаашдаа яах бол?..” гэсэн асуулт гэнэт түүнийг хүлчихэв. -Сайн уу Олег минь? гэсээр хаалгаа онгойлгосон хэргийн эзэн Олегийн хацар дээр хацар дээр нь зөөлхөн үнслээ. -Ямар гоё вэ? Тэр цэцгийн баглааг авч, гараас нь хөтлөн саруулхан өрөө рүү хөтлөн оруулав. -Энэ миний Олег гэхэд “миний “ гэсэн дотно үг Олегт их л сайхан санагджээ. Гэвч тэр биеэ барьсан хэвээр байлаа. -Тантай танилцсандаа их баяртай байна, залуу минь гээд эгээ л төрсөн аав шиг нь нөхөрсөгөөр гарыг нь атган инээмсэглэсээр Катягийн аав зочноо ширээнд суулгалаа. Их л халуун дулаан уур амьсгал, басхүү гарцаагүй уух ёстой байсан хундага дарс түүний бүх хүлээсийг хормын дотор үгүй болгов. Катягийн эцэг Олегт маш их таалагджээ. Туйлын гярхай, уужим сэтгэлтэй тэр эр Олегтой олон сонирхолтой зүйлийн талаар хуучилж, түүний сонирхдог зүйлийн талаар лавлаж байлаа. Ингээд тэр үдэш нүд ирмэхийн зуурт л өнгөрч Олег маш өндөр сэтгэгдэлтэй гэр рүүгээ буцав. -За ямар байна даа, аав минь? хэмээн Катя аавынхаа сууж буй буйдангийн түшлэгийг налангаа асуув. -Тун эелдэг, боловсон залуу юм гэж хэлэхдээ аав нь охиныхоо нүд рүү тун зальжин харж инээмсэглэжээ. – Энэ бол нүгэл биш. Чамд тэр үнэхээр таалагддаг юм уу? -Би түүнд хайртай юм шүү дээ гээд охин нь аавынхаа хүзүүгээр тэврээд эхэр татан уйлахад, хацрыг нь нулимс даган урсана. -За, за миний охин. Битгий санаагаар уна даа. Бүх зүйл хэвийн болно. Юм үзэж, нүд тайлсан хөгшин надад итгэ. Ямар нэгэн арга байж л таараа хэмээн эцэг нь мөрөн дээр нь зөөлөн алгадаад охиноо тайвшруулж суулаа. *** Хоёрдугаар сарын дундуур бүх хөвгүүдийг цэргийн хэлтэс дээр эмчийн үзлэг оруулахаар дууджээ. Їзлэг явагдсаны хоёр хоногийн дараа Елена Александровна эмнэлэгт дуудагдсан бичгийг нь Олегт гардуулав. Тэнд Осипов Олег Константинович хотын нэгдүгээр эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт зайлшгүй хамрагдах тухай дурьдсан байлаа. Олег багын л эмнэлгийн газарт дургүй нэгэн. Түүнээс гадна арван дөрвөн настайд нь тохиолдсон тэр гайт явдал, тэр л эмчийн аймшигт харьцаа санагдаж дургүй болоход нь нөлөөлсөн байж ч магад. Гэвч үзлэгээс бултах ямар ч арга байсангүй. Цэргийн үзлэгт орох үед түүний биед ямар нэг таагүй зүйл илэрчээ гэдэгт Олег эргэлзэхгүй болов. -Залуу минь, та ор, ор. Суу хэмээн зөөлөн дуутай жижигхэн халзан өвгөн уриалгахан хэлэв. –Та битгий сандраад бай л даа гэж тэр л тайван аястайгаар үргэлжлүүлээд түүн рүү гайхсан янзтай харлаа. –Танаас бид нэг шинжилгээ аваад л боллоо, тэгээд та чөлөөтэй явж болно. Эмч Олегийн булчинлаг биеийг хөлөөс нь толгой хүртэл нь анхааралтай үзээд: “За, маш сайн байна. Та судасны цусны болон шээснийхээ шинжилгээг өгнө дөө. Эхлээд тэр хөшигний цаагуур орж бай даа. Бас нэг юм үзээд орхиё” гээд “Лена аа!Чи завтай байна уу?” хэмээн сувилагчаа дуудлаа. Гучин тав орчим насны нүдэнд дулаахан эмэгтэй гартаа резинэн бээлий өмсч, нарийхан шөвгөр жижигхэн шил барьсаар ирээд түүнийг дотоожоо тайлж цаашаа харан дөрвөн хөллө хэмээн зааварчлав. Олег бүр балмагдаж хойш ухрахад: “Та битгий санаа зов доо. Намайг эмэгтэй хүн гэдгээр нь биш, зүгээр л эмч байна гэж бод” гэлээ. Ийм юм болно гэж санаагүй Олег эмчийн үгэнд дуугүй захирагдахаас өөр арга байсангүй. -“За болж байна… Биеэ сул тавиад, нуруугаа хотойлго. Жаахан эвгүй байх байх шүү. Тэвчээрэй”. Биеэр нь таагүй гүйдэл гүйх шиг болоход хэдхэн дусал цайвар шингэн их л халамж тавьж цагт нь тосч авсан сувилагчийн шилэн дээр дуслаа. -Ингээд л болоо. Заавал бие засах газар ороорой. -Шинжилгээний хариуг авахаар хэзээ ирж болох вэ? гэж сонирхоход -Огт ирэхийн хэрэггүй. Хэрэв бүх зүйл хэвийн бол бид таныг таныг дуудаж тухыг тань алдуулахгүй. Харин ямар нэгэн юм болбол дуудаж л таарна хэмээн өвгөн эмч хэллээ. Олег энэ эмчийн эелдэг харьцаанд их гайхжээ. Санал гомдлын дэвтэрт нь талархсан үгээ хүртэл бичих гэсэн авч ийм дэвтэр байдаг эсэх нь ч тодорхойгүй байв. Ингээд түүнийг ахиж хаашаа ч дуудсангүй, төдөлгүй тэр энэ тухай ор тас мартжээ. *** -Сайн уу, аав аа! хэмээн Катя охин аавынхаа хацар дээр үнсээд буйдан дээр налайн суув. –Дуулгах сонин юу байна даа? -Сайн уу, охин минь. Ямар сонины тухай яриад байгаа билээ дээ? хэмээн аав нь илт тоглосон шинжтэй асуулаа. -Юу ямар сонин гэж? Би Олегийн тухай л асууж байна шүү дээ гэж аавынхаа занг мэддэг охин тэвдүүлэхийг хүссэнгүй. -Охин минь, ойлгож байна уу? Би эмчийн оношийг бусдад зарлах эрхгүй шүү дээ хэмээн зальтайгаар инээмсэглээд, гэхдээ яахав охиндоо гээд нууцаар хэлчихье. Уул шугамандаа бол чиний сэтгэлт хархүүгийн биеийн байдал хэвийн л байгаа юм байна. Яахав, гормон ялгаруулалтын хэмжээ эрс буурсан байна. Гэвч энэ асуудлыг шийдвэрлэж болно. Багадаа сэтгэл санаагаар багагүй унаснаас сэтгэл зүйн талаар хямралд орсон юм байна. Гипноз энд ямар ч тус болохгүй. Ямар нэг хүчтэй сэтгэлийн хөдлөл, хайр дурлал л энэ байдлаас нь гаргаж чадна. Гол нь өөртөө итгэх явдал. Гэтэл түүнд өөртөө итгэх хүч алга. За, ингээд бүх хөзөр чиний гарт байгаа юм байна хэмээн эцэг нь айлдлаа. -Аав минь, баярлалаа!!! гээд аавыгаа хүзүүдэн үнсэв. Би танаар бахархдаг шүү. -За, зүгээр дээ гэсээр аав нь сонингоо шагайсаар үлдэв. *** Өвлийн улирал нүд ирмэхийн зуур өнгөрлөө. Хүсэн хүлээсэн хавар ирэв. Хаврын халуун нар өнгөрсөн оны үлдэгдэл цасыг хайлуулж, газрын хөрсийг чийглэв. Модод бага багаар ногоорч эхлэв. Хичээлийн жил ч дуусах дөхчээ. Олег хэдийнэ Катягийн гэр бүлийнхний хүслэнт зочин нь болсон байлаа. Ямар нэг шалтгаанаар очилгүй хоёр л хоночихвол Катягийн ээж нь санаа нь зовж, Катягаас элдэв юм асууж зовооно. -За зүгээр дээ, ээж минь. Өнөөдөр ажилтай гэсэн.. хэмээн Катя хариулна. Олег ч мөн адил Катягийн эцэг эх болох сайн санаат хөгшдийг маш ихээр хүндэлнэ. Катерины аав ч Олегийг өндрөөр үнэлнэ. Хамтдаа шатар тоглон, эсвэл аливаа зүйлийн талаар цэц булаалдан ихэнх цагийг хамтдаа өнгөрөөдөг болжээ. Нас залуу, цус шингэн ч гэлээ түүний өргөн мэдлэгийг тэрээр ихэд биширч түүнийг тун ирээдүйтэй хүн гэдгийг мэдэж итгэдэг болжээ. Орой үдшээр заримдаа гэрийнхэнтэйгээ аль нэг сэтгүүлийн сорилыг бөглөж суухдаа ч Олегийг хэдийнэ гэр бүлийнхээ гишүүн хэмээн үзэж хариултанд нь хамруулна. Ийнхүү Олег Юрий Алексеевичаас хөгжилтэй, золгүй, инээдтэй болон сургамжтай олон түүхийг сонсож мэдэж авчээ. Зүгээр нэг цагийг сайхан өнгөрүүлэх гэж ярьсан энэ түүхүүд нь Олегт өөртөө итгэлтэй, сэтгэл санааны талаар дутагдаж байсан бүх зүйлээ нөхөж авахад ихээхэн нөлөөлсөнийг тэр яахин мэдэх билээ. Цаг хугацаа өнгөрсөөр энэ бүхэн Олегийн бие организм бусад эрчүүдийн адил бэлгийн чадавхид нь ч нөлөөлжээ. *** Хичээлийн шинэ жилийн сүүлчийн хонхны баярыг маш сүр жавхлантайгаар тэмдэглэв. Ингээд тэдний өмнө гэрэлт ирээдүй, тэрний наана зуны амралт хүлээж байлаа. Хүүхдүүд зуны турш юу хийх талаар тус бүрдээ л төлөвлөж, өмнө зүгт явах нэг нь байхад , зарим нь бүр гадаадад аялахаар зэхэв. -Хоёулаа энэ зуныг хэрхэн өнгөрөөх вэ хэмээн аз жаргалаар бялхсан Катя бүсгүй Олегийнхоо хүзүүнд нь зүүгдэн байж хэлэв. -Эхлээд эцэг эхийнхээ зуны цэцэрлэгт тусалъя даа. Дараа нь ууланд гарна. Дараа нь Телецкийн нуур руу ангийнхантайгаа явья. Чи татгалзахгүй биз дээ, хонгор минь? -Яалаа гэж дээ гээд Катя өлмий дээрээ зогсон байж уруул дээр нь үнссэн чигээр: -Дараа нь яах вэ? -Голын эрэг, наран шарлагын газар, загас барина, бүгдийг амжуулна аа. Манай тэндхийн цурхай ямар том гээч гээд Олег гараа алдлав. -Худалч гэдэг нь гээд Катя инээв. -Нээрээ гэм дээ. Ийм том гээд алдалсан гараа төө хэртээ багасгав. –Харин чи минь юу санал болгомоор байна?гэвэл -Надад ямар ч хувилбар алга даа. Би зуун хувь өөрийгөө чамд даатгая гээд үзэсгэлэн гоо тэрээр хайрт залуугаа тэврэн үнсэж амьсгалыг нь давчдуулав. *** Зуны намуухан шөнө байлаа. Жилийн хамгийн богино шөнө. Шинэ саран манджээ. Тэнгэрт одод тодоос тод анивчина. Өнөөдөр Олегийн олон жилээр хүсэн хүлээсэн “гайхамшигт үйл явдал” болж өнгөрнө. Гэвч тэрээр энэ тухайгаа өөрөө ч мэдэхгүй гадаа цэцэрлэгийн захад Катеринагаа тэврэн зөөлөн буйдан дээр хэвтэнэ. Тэнгэрт хааяахан харвах оддыг харан өөрсдийнхөөрөө таамаглаж ярилцана. Одод тэр хоёрыг харан дэмжих мэт хөгжилтэйеэ анивалзана. Дулаахан, тун таатай шөнө… Катя аль хэдийнэ шийджээ… Өнөөдөр л цаг нь болжээ. Яг энэ газар, яг энэ мөчид. Одод тэднийг ивээж байгаа дээр нь… Аймаар, бас ичмээр ч юм шиг. Гэхдээ бүх зүйл номоороо болох ёстой. Тийм ээ, би түүнд ямар их хэрэгтэй гээч.. Нүдэнд нь нулимс цийлэгнэжээ. Хайрт минь!!! Хувь заяа минь!!! Сэтгэл нь хөдлөж, амьсгаа нь дээрдсэн Катерина хамаг зүрх зоригоо шавхан байж Олегийг “Намайг үнсээч, Олежек минь” хэмээн дуулдах төдий шивнэлээ. Цусны эргэлт огцом түргэсч Олегийн дотор нэг л хачин болсоор, урьд хожид мэдэгдээгүй мэдрэмж төрөн, ямар нэг гүйдэл түүний чийрэг биеэр нь гүйх нь мэдрэгдлээ. Катягийнхаа уруулд уруулаа чанга наасан түүнд одод л хүч чадлаа хайрлаж дутууг нь гүйцээж өгч байх шиг санагдлаа. Чулуу мэт хөшсөн гараа чичрүүлэн байж Катя хайртынхаа гараас барьж уруулаа тас жимийн нүдээ аньсаар томбогор хөөрхөн хөхөн дээрээ тавив. Олегийн дотор буцалсаар ямар нэг зүйл тэсрэх аятай болж толгой нь эргэн, гэдэсний доохно бүлээхэн таатай долгион мэдрэгдэх шиг болов. Энэхүү мэдрэмж улам бүр нэмэгдсээр түүний “найдваргүй” болсон эд эс цусаар бялхаж ирэв. Катеринад энэ нь бүр ихээр мэдрэгджээ. Туйлын ихээр ичиж зовно… Гол нь айхгүй л байх хэрэгтэй. Түүнийхээ зоригийг ч мохоохгүй байх нь чухал. Тэрээр хайртынхаа хатуурсан эрхтэнд гараа санаандгүй мэтээр шүргүүлэв. “Чадлаа шүү” хэмээн бүсгүйн цээжинд баяр баяслаар бялхана. Олег өөрийн мэдрэмжиндээ итгэж өгөхгүй байв. Байж болмооргүй юм. Эгээ л зүүд гэлтэй. Бие биенээ халуун үнсэлтээр энхрийлсээр тэд бодит ертөнцөөс тэр аяндаа тасарч хоёр биенээсээ өөр юуг ч анзаарахаа больсон байв. Тэдэнд үнэхээр сайхан байлаа. Гэвч цаашаа ахих хэрэгтэй. Зөөлөн амьсгалсаар бүсгүй сүйт залуугийнхаа дотоожийг аажмаар доошлуулж “найз”-ыг чөлөөлөв. Түүний амьсгаа дээрдэж, зүүдэлж байна уу гэлтэй итгэж ядна. -Хонгор минь хэрэггүй дээ гэж нойтон уруул, нүд, хацрыг нь ээлжлэн үнсэнэ. -Хэрэгтэй! Хамгаас их хэрэгтэй гээд айдас нь ул мөргүй алга болсон Катя хайртдаа биеэ бүрэн зориуллаа. Олон жилээр хүлэгдэн байсан хүсэл тачаал, сэтгэл хөдлөл нь эдүгээ хөөрөн тэсэрч дурлалт хосыг хүчтэйгээр нөмрөн авлаа. Одод ч тэдний умбаж буй аз жаргалын галд бүжинэ. Ямар ч хүч, бурхан өөрөө ч тэдэнд садаа болох хөг нэгэнт өнгөрчээ. *** Тэнгэрт цэлмэг, бүртийх ч үүлгүй. Хамгийн урт өдөр аж. Олег төрсөн хотынхоо гудамжаар яаран алхана. Түүнд өнөөдөр давхар баяр тохиожээ. Цагийн өмнө улсын шалгалтын комисс түүний дипломын ажлыг “онцсайн” хэмээн дүгнэсэн байна. Баярын ширээнд хэрэгтэй бүх л зүйлсийг гар цүнхэндээ хийжээ. Оргилуун дарс, чихэр гээд л… Одоо хамгийн чухал зүйлээ худалдаж авах л үлдлээ. Гал улаан сарнай цэцгийн баглаа. Анхныхаа болзоонд очиж байсан нэгэн адилаар сэтгэл нь хөдлөн хаалгыг зөөлхөн онгойлгоод гэртээ оров. -Ээж ээ, аав ирлээ хэмээн хэлээ хазсаар цайвар үстэй, цэнхэр нүдтэй ой өнгөрч яваа бяцхан Танюша аавдаа гүйн ирж тэврүүлэв. -Та надаа юу авчилсан бэ? хэмээн аавынхаа хацраас зууран нүд рүү нь харан эрхлэнэ. -Трррр хэмээн амаараа тургин гартаа автомат тоглоомон буу барьсан дөрвөн настай Сергей унтлагын өрөөнөөс гүйн гарч ирлээ. -Сайн уу, аав аа. Таня таны компьютерийг дураараа асаагаад байсан шүү гэж аавдаа ховлоод дүү рүүгээ хэлээ гаргав. Зочны өрөөний үүдэнд үзэсгэлэн төгс хэвээрээ Катерина инээмсэглэн зогсоно. Энэ хугацаанд тэрээр огтхон ч өөрчлөгдөөгүй аж. Гуалиг, хөөрхөн, эелдэг тэр л янзаараа. Сайхан инээмсэглэлээр нөхрийгөө шагнан тэрээр улаан сарнай цэцгийн баглааг аваад хайрт нөхрийгөө дотноор тэврэн үнсэв. -“Онц” авсанд баяр хүргэхгүй юм уу? -Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, хонгор минь. Цэцгээрээ халхлан үүдэндээ удаан үнсэлдэн зогслоо. Хүүхдүүд нь гар гараасаа барилцан гайхсан нүдээр жаргалтай эцэг эх рүүгээ ширтэн зогсоно. -Аав яагаад дандаа хоёр төрсөн өдөртэй байдаг юм бол оо? гэж тэд гайхна. Ийнхүү зуны хамгийн богинохон шөнө Осиповын гэр бүлийнхэн хамгаас хайрт Олегийнхаа ахин мэндэлсний ойг жил болгон тэмдэглэсээр зургаа дахь жилийнхээ нүүрийг үзжээ. Өгүүллэгийг зохиогч Durlal.mn сайтын гишүүн Dell

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 14/3 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-12.jpg
Хэмжээс: 600x450 174k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3820

Должин : Зам зуур
zam-011.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2934

Хавар 2007
IMG_1097.jpg
Хэмжээс: 600x2101 362k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3454


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn