Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ярилцлага 		 Ярилцлага: С.Б.Бат-эрдэнэ : Японд хэн аз жаргалтай вэ?
Оруулсан admin on 2008-03-12 00:58:00 (4356 уншсан)

Мартын шинийн хоёронд 3 сарын 9-ний ням гаригт Нарита чигт замд гарлаа. Зорьсон газар маань морины богочоо Жүчээ учир очоод хийх ярилцлага, тэмдэглэлдээ таарсан нэр замдаа бодон, Богочоонд, Адуучин эрс, Морины хүүхдүүд хэмээн янз, янзын гарчиг хайж явсан боловч очоод хүмүүстэй нь уулзаж, ярилцаад ирсэн чинь дээрхи гарчиг л Никрасовын “Орост хэн жаргалтай вэ?” зохиолын нэрийг хуулчихлаа чухамхүү таармаар санагдсан юм. Яагаад дээрхи нэр өгөх болсоны шалтгааныг дараахь ярилцлагуудаас тодорхой болно байхаа.
Богочоог зорихын учир нь энд Монголын сумочидын дараа орох хууччуул, бараг анхдагч гэж болохоор хоёр ч хүн байгаагынх байсан юм.

Анх Наран нутаг явах болчихоод таньж мэдэх хүн хайж сурч байхад энд байж байгаад буцсан нэгэн залуугаас Гангаа, Чинбаа гэсэн хоёр хүний утсыг авч байсан юм. “Хэрэв хүн амьтан олдохгүй бол очоод энэ хоёрын аль нэгрүү нь залгахад ямарч байсан хүн амьтантай уулзуулаад учры нь олоод өгөх байхаа” гээд өгсөн хэрэг л дээ. Ер нь миний ирж байх тэр үеийн 2003 оны үе хүмүүсийн ихэнхийнх нь өврийн дэвтэр дээр дээрхи хоёр нэр, утасны дугаарууд байгаа гээд барьчихсан ч нэг их алдахгүй байхаа. Тэр үед эдний хоёр гэр бараг л “Дамжин өнгөрүүлэх” шахуу байсан гэж хүмүүсийн ярихыг сонссон л доо. Зайгүй газраар зулаад л хоёр, гурав магад ч үгүй ажил төрөл олдохгүй бол арав, хорь хонох ч энүүхэнд байсан гэж ярьдаг юм. Тэр үед Монголчууд цөөхөн байсан үе л дээ.
Ингээд хоёр анхдагчтай утсаар ярьж тохирсоноороо богочоонд иртэл бууцны тийм гэхийн аргагүй дотно үнэр хамар сэтэлчих шахан, яалт ч үгүй нутаг санагдуулна. Хэдийвээр би хотод төрж, өссөн хотын хүүхэд боловч малын бууцны үнэр үнэхээр сэтгэлд нэг л дотно ажээ. Иртэл зорьж ирсэн хоёр маань байдаггүй, Чинбаа нь морины уралдаанд явчихсан, Гангаа нь өдрийнхөө амралтаар түр гадагшаа явчихсан байж таараад нэгэнт тэр холоос зориод ирсэнийх нэгэн жаахан Япон хүүгээр заалган байж нэгэн айлруу тууж орлоо.

Д.БАТЦООЖЫНД
Гэрийн эзнийг Д.Батцоож гэнэ. Нас 27, Төв аймгийн Борнуур сумын уугуул. Ирээд хоёр жил хагас болж байгаа, гэр бүлээрээ байдаг юм байна. Эхнэр хүүхэд нь саяхан хоёр сарын өмнө ирсэн гэнэ. Баагий:
- За, огт танихгүй айлд зөвшөөрөлгүй хүчээр туугаад орчихсон “Байцаалт” авах гээд байгаа гэж байгаа. Бодвол уучилж л таарах байлгүй, айн. Анх хэзээ ирж байв даа, ямар шугамаар орж ирэв дээ? Д.Б:
- 2005 оны намар 8-р сард “Монгол адуу” нийгэмлэгийн шугамаар орж ирсэн дээ. Батбаяр гэж хүн байдаг юм, энэ манай фермийн эзэнтэй холбоотой хүн байдаг юм билээ, тэр хүн л оруулж ирсэндээ. Баагий:
- Яг та нарын юу хийдгийг л сонирхож байна л даа. Нэг өдрийнхөө ажлыг ярьж өгөөч. Өглөө хэдэн цагт ажил эхлэх вэ? Д.Б:
- Өвөл зунаараа ялгаатай л даа. Одоо өвөл цагийн цагийн хуваариар явж байгаа. Өглөө 6:00 гээд ажил эхлэнэ. Шууд тэжээл өгөөд л эхлэнэ. Дараа нь цэвэрлэнэ. Баагий:
- Цэвэрлэнэ гэнээ? Юугаа цэвэрлэх вэ? Морио юу аль эсвэл жүчээгээ цэвэрлэх үү? Д.Б:
- Эхлээд морио цэвэрлэнэ л дээ. Баагий:
- Угаах уу? Кинооноос, зурагтнаас харж байхад угааж байдаг. Д.Б:
- Угаахгүй, сойзоор сойздож цэвэрлэнэ. Биед наалдсан өвс, шороог нь унагааж сойздож цэвэрлэнэ. Дараа нь морьдынхоо халууныг нь хэмжиж үзнэ. Баагий:
- Морины халуун ер нь хэд байх вэ? Д.Б:
- Ер нь хүний халуунтай ойролцоо, 37 хэм байдаг юм. Хэрэв 38 –аас өндөр байх юм бол халуунтай байна гэж үзнэ. Ингээд дараа нь морьдоо нарлагаанд гаргана. Баагий:
- Нарлуулна гэхээр яах вэ? Хөтлөөд л явах уу, аль эсвэл өөр томхон хашаанд гаргах уу? Д.Б:
- Үгүй ээ, гаргаад нэг, нэгээр нь тус тусд нь хашаанд хийчэхнэ. Ингээд энэ хооронд нь байраа цэвэрлэх нь цэвэрлэж, морио унах нь морио унана. Баагий:
- Байр цэвэрлэдэг, морь унадаг гэж тус, тусдаа хүмүүс байх уу? Д.Б:
- Үгүй, яг тус тусдаа гэж ойлгож болохгүй л дээ. Бүгд л морио унана, бүгд л байраа цэвэрлэнэ. Гэхдээ яг байр цэвэрлэдэг цөөн хэдэн хүн бий, тэднийхээ ажлаас нь л хамжилцаж байгаа юм. Баагий:
- Одоо энэ богочоонд ер нь хичнээн Монголчууд ажиллаж байгаа вэ? Олуулаа юу? Д.Б:
- За байз, Гангаа ах гэр бүлтэйгээ, Чинбаа ах гэр бүлтэйгээ, Мөндөр гэр бүлтэйгээ, би саяхан эхнэр хүүхдээ авчирсан... Баагий:
- За чи семпай Хууччуул -уудтай барьцалдаад байгаарай, их эдээ эхнэрээ авчирчихсан гэж байгаа. Д.Б:
- Ха-ха-ха, тэгээд цаана таван сайхан залуу байгаа шүү дээ. Баагий:
- Аан, тэгвэл яг албан ёсоор бол есөн хүн байгаа юм байна, тийм үү? Д.Б:
- Тийм ээ, есөн хүн байгаа. Баагий:
- Эхнэр чинь ямар ажил хийж байна даа? Д.Б:
- Одоохондоо ажилгүй, гэрт хүүгээ хараад л байж байгаа. Энэ дөрвөн сараас хүүгээ цэцэрлэгт оруулчихаад л дараа нь нэг ажил олж хийнэ дээ. Эдний цэцэрлэг сургууль чинь дөрвөн сараас эхэлдэг юм байна шүү дээ. Баагий:
- Хн, тийм байхаа.Ахад нь тэр талаар мэдэх юм ёстой байхгүй юм байна. Лав л дунд сургуулийн хүүхдүүд зун ганцхан сар амардагыг л хальт багцаалдах юм байна. Танайд, энэ богочоонд чинь эмэгтэй хүний ажил төрөл байх уу? Д.Б:
- Тэр морины хороо мороо цэвэрлэх ч юм уу, нэг тиймэрхүү ажил бол ч байгаа л байх л даа. Ер нь одоо бол манай богочоо хүн, хүч ихтэй болчихсон... Баагий:
- Ноожоо Аж ахуй -ны маань нэр нь юу вэ хө? Д.Б:
- WODA-Богочоо гэдэг юмаа. Та гэр бүлтэйгээ байдаг уу? Баагий:
- Ёстой аз жаргалтай юм ярих юм. Одоохондоо тийм хувь заяа заяагаагүй л байна. Ганцаараа, ганцаараа л байна даа. Д.Б:
- Хоёр талд байх ч хэцүү юм байна билээ дээ. Ганцаараа байх ч хэцүү шүү. Баагий:
- Одоо хэцүү гээд яах вэ дээ. Амьдрал шаардаж байна. Таван жил л ганцаараа тууж байна даа. За ингээд 6-д гараад ингэсээр байгаад нарлагаанд гэж гаргахад хэдэн цаг болох вэ? Д.Б:
- Цэвэрлээд наранд гаргаад дуусахад нэг цаг орчим болно. Долоон цагийн үеээс унах морьдоо унаад, нарлуулах морьдоо нарлуулна. Ер нь нэг хүн өдөрт 3-4 морь унах ёстой. Баагий:
- Морь унахад янз бүрийн хувцас форм, хамгаалах хэрэгсэл гэж байх уу? Д.Б:
- Нэг их формсоод сүйд болох юм байхгүй ээ. Энэ чинь морин спорт гэж явдаг болохоор осол, авартай гээд дуулга, хантааз хоёр л өмсөхийг шаарддаг ч бид өмсөхөөсөө өмсөхгүй нь их дээ. Уг нь ч өмсөөд явахад ч нэг их илүүдэхгүй л дээ.
За тэгээд морио унана. Ес, ер нь л арав хүртэл унаж таардаг юм. Нэг морийг дунджаар 30 минут унах ёстой. Нэг морио унаж дуусаад шууд аваачаад уячихгүй, нэг хэсэг сайхан алхуулна. Дараагынхаа морийг унаад, солиод тэгж, ингэсээр байгаад арван цаг болдог юм. Ингээд наралгаанд байгаа морьдоо буцаагаад байр луу нь зөөнө. Энэ хооронд чинь байрыг нь цэвэрлээд шинээр өвс дэвсчихсэн байна. Баагий:
-Өвс гэснээс морьдын маань тэжээл нь юу байнаа? Тэжээл үү, өвс үү? Д.Б:
- Манайхтай л адилхан овъёос шүү дээ. Завсраар нь өвс бас өгнө. Нэг иймэрхүү ажлууд хийсээр байтал 11 цаг болоод үдээс өмнөх ажил дуусна даа. Үдээс хойшхи ажил нэг гучид 13:30 цагт эхлэнэ. Бас нэг морь унана даа. Баагий:
-Үдээс өмнө гурван морь уначихсан юм чинь үдээс хойш нэг гээд ер нь л дөрвөн морь унадаг юм биш үү? Д.Б:
- Яг ч тэгж тоолж болохгүй ээ. Зарим өдөр гурав, заримдаа дөрвийг унана, ажлынхаа байдлаас л болно доо. Ингээд нэг морио унаад дуусахад хоёр цаг өнгөрч байна. Хоёр цагаас эхлэн морьддоо эмчилгээ үйлчилгээ хийнэ. Цус ханах, шарх сорвинд нь эм тавьж боох, шаардлагатай бол тариа хийх гээд бүхий л эмчилгээ үйлчилгээнүүдийг хийнэ дээ. Энэ бүхнийг хийсээр байтал дөрвөн цаг болж бас дахиад нэг хооллоно доо. Баагий:
- Өдөрт ер нь хэдэн хооллох вэ? Д.Б:
- Өглөө, өдөр, орой гэсэн гурван хоолтой байдаг юм. Дөрвөөс хооллоод л ингэж тэгс ээр байгаад дөрөв гуч 16:30 цаг болоод ажлын нэг өдөр дуусна даа. Баагий:
- Ажлын найман цаг л юм байна даа, тиймээ? Д.Б:
- Тийм шүү, өвөл ч зун ч адилхан ажлын найман цагаа л барина даа. Баагий:
- Зуны цагийн хуваарь нь хэдээс хэд хүртэл байх вэ? Д.Б:
- Зун бол өглөө дөрвөөс ес хүртэл, өдөр нэг хагасаасаа адилхан дөрөв гуч хүртэл ажилладаг юм. Баагий:
- Нөгөө “Түмний нэг” кинон дээр “Дөрвөн хөлтэй адгуус гэхэд үнэ нь арай дэндлээ” гэдэг шиг эдний морьд овоо дэндсэн үнэтэй адгууснууд гэж сонсдсон. Нэг морь ер нь ямар үнэтэй байдаг юм бэ? Д.Б:
- Үнэтэй, жинхэн мөнгө болдог, олдог морьд чинь эд шүү дээ. Нэг морь дунджаар Монгол төгрөгөөр бол тавин саяас дээш л байна даа. Баагий:
- Таван сая ээнэ гэсэн үгүү? Д.Б:
- Тийм, тийм. Тэгтэл нэг унага л гэхэд тавин сая ээнээр сая зарагдсан гэж байгаа... Баагий:
- За ёстой дөрвөн хөлтэй адгуус гэхэд арай л дэндлээ, буугаарай, буугаарай! Ямар ид шидтэй морь гэхээрээ тийм үнэтэй болж байнаа? Д.Б:
- Уаа, эцэг эх нь л тийм ховорхон төрсөн, удамшил сайнтай л унага гэсэн шүү. Ер нь уралдаан нь ч чансаатай, чансаагүй морьдын уралдаан гээд ялгагддаг. Тэр хирээрээ тавьж байгаа бооцоо нь өөр байдаг юм. Баагий:
- Уралдаан гэснээс та нар уралдаанд ордог уу? Д.Б:
- Үгүй, бид унахгүй. Тусгай мэргэжлийн тамирчид унадаг юм. Баагий:
- За даа, тийм байхаа даа. Хааяа нэг харж байхад 50кг орчим жинтэй жижгэвтэр улсууд л харагддаг даа. Доод тал нь 48кг тай хүн харж байсан юм байна. Тэдэн кг-аас төдөн кг жинтэй хүн унана гэсэн норматив ч юм уу ямар нэгэн хязгаар байдаг л байлгүй. Д.Б:
- Тэр талаар мэдэхгүй юм байнаа. Тэр 48кг-аас доош бол арай хөнгөдсөн, хэтэрхий юм болох байлгүй дээ. Хамгаалалтын хантааз, дуулга гээд бүх юмаа өмсөөд жин дээр зогсоход л яагаад ч 55кг-аас дээш гардаггүй л юм билээ. Баагий:
- Тэр мэргэжлийнх нь сургуульд манайхаас сурч байгаа хүн байдаг юм болов уу? Та нараас тэр сургуульд нь орж болдоггүй юм уу? Д.Б:
- Одоохондоо сурч байгаа хүн үгүй юм шиг байна билээ. Уг нь орж болох л байлгүй. Гэхдээ эднийхэн чинь тэр ахлах сургуульд байхаасаа ордог юм шиг байна билээ. Япончуудаас сонсч байхад тэр сургуульд нь гурван жил сурдаг гэж байсан. Баагий:
- Танай богочоо чинь одоо хэдэн морьтой вэ? Д.Б:
- Манайх жаран морины байртай. Дээд тал нь л жаран морь авна гэсэн үг л дээ. Баагий:
- Энд чинь тэгээд үржлийн морьд байх уу? Зөвхөн уналгын морьд л байдаг юм уу? Д.Б:
- Үржлийн морьд бол байхгүй ээ. Ер нь тэр үржүүлэг нь хойшоогоо Хокайдо руу байдаг гэсэн. Манайх зөвхөн уралдааны морьд авч бид бол тэр морьдыг нь уналганд, энэ тэр юманд нь л сургадаг юм. Манайхтай л адилхан дааганд нь сургадаг. Гэхдээ Япончууд насы нь тоолно уу гэхээс манайхан шиг даага, шүдлэн гэж ярина гэсэн ойлголт байхгүй. Гурван настай, дөрвөн настай гээд л явчихдаг юм. Баагий:
- Тэр ч мэдээж л дээ. Мэдээж хэрэг ажил хийж байгаа хүн байна даа, цалин мөнгө хэдийг авах вэ? Д.Б:
- За даа, хорин түмийг л Хоёр зуун мянган ээнэ. Яг одоогын байдлаар 1 ээнэ 11 төгрөгийн харьцаатай байгаа авна даа. Баагий:
- Тэгвэл Семпай-ууд хэдийг авдаг бол, арай илүү байдаг байлгүй дээ? Д.Б:
- Энд өөрийнхөөсөө өөр хүний цалинг ямар мэдэх биш дээ, хүмүүс ч нэг их хэлээд, яриад байх биш. Баагий:
- Тэр ч тийм дээ. Байр хэрэглээ үнэгүй л биз дээ? Чи хэдэн жилийн гэрээтэй ирсэн юм бэ дээ? Д.Б:
- Байр үнэгүй, хий цахилгаанаа өөрсдөө төлнө. Би ч бараг 2010 он хүртэл ажиллачих байхаа. Сая нэг визээ сунгуулсан. Баагий:
- Ер нь л таван жил болно гэсэн үг үү? Д.Б:
- Тиймээ, за ажилд гарах цаг болчихлоо. Баагий:
- Хувцас хунараа хаана солих вэ, энд үү аль эсвэл өөр газар зодголох уу? Д.Б:
- Өө, энд зодголчих нь гэснээр бид хоёрын яриа дууслаа. Гараад хэд, хэдэн зураг дарсныхаа дараа бас нэгэн залуутай ярилцлаа.

Г.ЭРДЭНЭ-ДАЛАЙ

Нэг байрнаас морь хөтлөн ирж тойргоор эргэж байдаг дугуй саравчинд оруулж байхад нь ярилцлаа. Баагий:
-За, сүрэг тарган, тавтай сайхан хаваржиж байна уу? Алдар нэр хэн бэ? Аль нутгийн хүн бэ? Хэзээ ирээ вэ? Гээд асуултыг бөөндөж орхилоо. Энэ нь ажлын цаг учраас тэр шүү дээ. Гэхдээ ингэж яарч бөөндөхийн хэрэггүй ярих боломжтой байдаг юм байна. Г.Э:
- Намайг Г. Эрдэнэ- Далай гэдэг. Төв аймгийн Лүн сумын хүн. Саяхан ирсээн, хамгийн сүүлд ирсэн одоо хагас жил л болж байна даа. Баагий:
- Энэ яадаг сав бэ? Арай ярдаг, эмнэгдүү морьдыг нь ингэж салхилуулдаг юм уу? Г.Э:
- Үгүй ээ, энэ бол зүгээр л хөдөлгөж байгаа юм. Нэг ёсондоо ажиллуулж байна гэхүү дээ. Тэжээлийн морьдыг л зүгээр зогсоохгүйн тулд ингэж алхуулж байгаа юм. Баагий:
- Би сая харлаа л даа. Саяын энэ оруулсан морийг авч ирж байхдаа эндээс гаргасан морийг хүлээж өнгрүүлээд холуур зөрүүлсэн болохоор нь л тэгж бодсон юм. Хооронд нь ойртуулж болдоггүй юм шиг санагдлаа. Ойртвол яах вэ? Г.Э:
- Саяын хоёр морьны нэг нь гүү, нөгөө нь азрага байлаа. Ойртвол хэрэлдэнэ, зодолдоно. Баагий:
- Аан, бас азрага байдаг хэрэг үү? Г.Э:
- Энэ морьд чинь бүгд азрага шүү дээ. Агталсан юм нэг ч байхгүй. Гүүнүүд ч бий. Баагий:
- Өө, сонирхолтой юм. Тэгээд дандаа азрага уралддаг хэрэг үү? Г.Э:
- Тийм ээ. Одоо энэ эргүүлгэн хашаанд болохоор өглөө ажилдаа гараад л тэжээлийг нь өгчихөөд өглөө эрт унах морьдоо ийшээ оруулаад алхуулна. Нэг ёсондоо биеий нь халааж байгаа юм. Эндээс гаргахаараа тэр талбайн дунд бас нэг жижигхэн тойрог бий. Түүгээр алхуулж байгаад дараа нь шогшуулаад, түүнийхээ дараа энэ том талбайгаа тойруулан цогиулдаг юм. Баагий:
- Ер нь хэд тойруулах вэ? Г.Э:
- Эхлээд хоёр тойрог алхуулаад, нэг тойрог шогшуулаад, дараа нь хоёр тойрог цогиулаад сүүлд нь хоёр тойрог алхуулдаг юм. Баагий:
- Энэ зарим морьдыг нь маск зүүж гангалсан харагдах юм. Арай зүгээр нэг гоёо биш байлгүй дээ, ямар учиртай эд вэ? Г.Э:
-Аан, энэ нь жаахан ааштай, авиртай морьдод зүүдэг юм. Баагий:
- Мэдээж нутагтаа мал хуйтай л байлгүй. Дассан сурсан ажлаа хийж байгаа болохоор ажлын хувьд нэг их хүндрэл гардаггүй байлгүй. Харин энэ эмээл Монгол эмээлээс шал өөр, дөрөө богинотой, бүүрэггүй гээд эхлээд унахад эвгүй байв уу? Г.Э:
- Аан, энэ спорт эмээл л дээ. Би өөрөө зуугаад тооны адуутай, морь уядаг байсан болохоор ийм спорт эмээл хэргэлж байсан болохоор нэг их хүндрэл гараагүй л дээ. Баагий:
- Морь уядаг гэхээр бас хурдтай байх нь ээ? Улс, аймагт хурдлуулж байв уу? Г.Э:
- Улс аймагт бол уяж байгаагүй ээ. Харин сумандаа болон, хөрш зэргэлдээ сумын наадмуудаас хориод айрагтай шүү. Сумандаа 2005 оноос уяачдын холбоог үүсгэн байгуулж ажиллуулж байгаад өнгөрсөн намар наашаа ирэх боломж тааран ирсэн дээ. Баагий:
- Хэдий хир удна гэж бодож байна даа? Харлъя гэсэн бодол байдаг уу? Г.Э:
- Тийм бодол үгүй ээ. Гурван жилээ гүйцээгээд л харина даа. Ард минь мал хуй маань хэцүүднэ. Ах аав хоёр маань хүч хрэлцэхгүй л болов уу... Баагий:
- За тийм байдаг юм байж хө. Наран нутаг аль зэрэг санагдаж байна даа, идээшэх нь үү? Г.Э:
- Сайхан нутаг байнаа. Анхандаа Япон хоолонд идээшэхгүй байсан одоо бол сураад дажгүй шүү. Баагий:
- Япон хоол гэлээ. Хоолоо өөрсдөө хийдэггүй юм уу? Г.Э:
- Үгүй, кашенаасаа хооллодог юм. Баагий:
- Бүгдээрээ юу, хэдэн удаа хооллох вэ? Г.Э:
- Тиймээ, бүгдээрээ хооллоно. Өглөө, өдөр, орой гээд гурав хооллодог юм. Байр сав, тавилга хэрэгсэл гээд бүгд хангагдчихсан болохоор ямар нэг дутуу юм үгүй дээ. Баагий :
- Цалин хэдийг авч байна даа, чи хамгийн шинэков нь юм байна. Г.Э:
- Сардаа хоёр сая төгрөг авчихаад л байгаа юм... Ингээд Г.Эрдэнэ- Далай дараагын ажил руугаа явлаа.
Жич: Эндээс л энэ тэмдэглэлийн маань нэр тодорсон хэрэг л дээ. Наран нутагт албан ёсны визтэй, айж эмээх зовлонгүй, гэр бүлээ авчирчих, чөлөөгөөр нутаг явах боломжтой, байр үнэгүй, хэрэглээ цаанаасаа хооллочихдог хүмүүст хэрэглээ гэж юу гарч шалих вэ дээ. Тэгээд гэрээгээр болохоор цалин бага гэж ярьж байсан нь бол үнэндээ хангалттай цалингын учир, хийж байгаа ажил нь өсөхөөсөө сурсан, хийх дуртай ажилын учир дээрхи гарчиг яг тохирмоор санагдсан юм. Энэ үед анхдагчдын нэг Гангаа ирлээ.

СЕМПАЙ ГАНГАА

Баагий:
- За сайн байна уу? Хүн ир гэчихээд ирэхээр алга болчихдог сонин хүн бэ? Гангаа:
- За, өршөөгөөрэй хө. Жаахан эвгүй юм болчихлоо. Монголоос сая нэг хүн энд хуралд ирсэн юмаа. Тэр хүн өнөөдөр Токио явах учиртай байгаад, цаанаас нь авах хүн ирээд хүргэж өгөх гэж яваад таарлаа. Уучлаарай хө. За аль хэдийнээ ажлаа амжуулаад эхэлчихсэн байх шив дээ. Баагий:
- Зүгээр суухаар, зүлгэж суу гэж ганц нэг хүнтэй яриад л авлаа. Хэдэн патиар амжуулж л байна хө. За тэгээд Чинбаа та хоёрыг ер нь анхдагч гээд хэлчихэд буруудахгүй байлгүй. Яг хэдэн онд анх ирж байв даа? Гангаа, Гангаа гээд л байх юм, нэр чинь зүгээр л Гангаа юу урд хойноо чимэгтэй юу? Гангаа:
- Хэ-хэ, миний нэр чинь Б.Ганхуяг шүү дээ. Яг анхдагч гэж хэлж бас болохгүй л дээ. Биднээс өмнө сумочид ирсэн юм. Би 1992 оны 10-р сард анх ирж байлааа. Баагий:
- Насаар чи бид ойролцоо байхаа, энэ жил чи хэд хүрч байна даа? Би луутай, 64 оны луу юм. Гангаа:
- Төрсөн оноороо бол 65 оных ч, цагаан сарын өмнө төрсөн болохоороо луутай болдог юм. Жилээрээ бол чацуу юм байна шүү дээ. Баагий:
- Тэгвэл бас ч гэж тийм ч залуу ирж байгаагүй юм байна шүү дээ. Би та хоёрыг чинь бүр хүүхэд байхдаа л ирж байсан юм бодоод байсан. Гангаа:
- Тийм шүү, 27-той ирж байж. Арван зургаан жил болж байгаа юм байна хө...
За ингээд ихэнх мэдээллээ түрүүн Д.Батцоож, Г.Эрдэнэ- Далай хоёроос авчихсан учир, олныг үл нуршин товчхон өгүүлбэл “Монгол адуу” нийгэмлэгийн шугамаар нийтдээ зуу гаруй хүн орж ирсэн юм байна. Одоо энэ богочоонд Хөвсгөлийн нэг залуу, бусад нь дандаа Төв аймгынхан байдаг юм байна. Тэр дундаа Борнуураас их олон буюу Гангаа, Батцоож гээд дөрвүүлээ байдаг гэнэ.
Энэ уралдааны морьд нь ойрын зайн буюу 1000метрээс эхлэн хамгийн холын зай нь 4500 м хүртэл байдаг юм байна. Долоо хоногын бямба, ням болгонд болон улаантай Хуанлийн улаантай өдрүүд буюу баяр, ёслолын өдрүүдэд уралддаг юм байна.
Семпай-ын цалинг сонирхсон Японд бол бага шүү дээ гээд дүйвүүлээд өнгөрлөө. Ер нь тэгээд сүүлийн үед их өөр болж байгаа, анх ирж байх цагийн юм бол байхгүй болсон шүү дээ гэнэ. Гэрт нь орж жаал хууч хөөрч суусан. Үе тэнгийн хоёр учир халах сэдэв бол мэдээж хангалттай байлаа.
Ингээд нэг өдөр амрахдаа өөрийн хувьд овоо үр дүнтэй өнгрүүллээ гэж дүгнэлт хийсээр буцах замдаа шуударсан. Бууц үнэрлэж агтны тоосонд хиймороо сэргээсэн нэгэн өдөр ийнхүү өндөрлөсөн дөө.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Нарита- Тайяа 2008-3-9



( Сэтгэгдэл бичих? | Ярилцлага | Оноо: 0/0 | Ярилцлага )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 119 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-135.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3403


erd-003.JPG
Хэмжээс: 600x423 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3010

Ц.Батболд Зотон, тос 90x110
Халх эхнэр
Хэмжээс: 537x600 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4467


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn