Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ярилцлага 		 Ярилцлага: С.Б.Бат-Эрдэнэ : АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА? :№7 МАНАЙ ҮЕИЙН ГАХАЙЧИН
Оруулсан admin on 2008-02-06 23:05:10 (4096 уншсан)

Наран нутагт анх ирсэн жилээ танилцсан нэгэн дүү хүүгийнхийг зорьлоо. Зорьсоных уулзлаа, ярилцлаа. Сонирхсон асуултнууддаа ч хангалттай хариулт авлаа. Харин эргүүлээд эвлүүлээд эхэлсэн чинь гарчиг өгөх гэж нилээд пааниктан, ямар гарчиг өгөхөө шийдэж ядан эрэлхийлж байснаа эцэст нь хуучны соц-нийгмийн үеийн ийм нэгэн нэрийг сонголоо.
Дээр үед нэг иймэрхүү нэртэй сурвалжлага, хөрөг найруулга их бичигддэг байждээ. ''Манай үеийн тэргүүний...'' гээд л. Бодон бодсоор би түүнээс үлгэр авахаар шийдлээ. Үгүй ер нь яах вэ дээ. Яагаад ч юм одоо энэ орчин үеийн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр төхөөрөмжлөгдөн шинэчлэгдэж байгаа гахайн шинэ аж ахуйг хараад дээрхи нэр сэтгэлд дурайн буусных л тэр шүү дээ.  Түүнээс биш тэр соц-нийгмийн үеийнх шиг нэг л их тэргүүний, нэг л их гавшгайч гуайг биш, жирийн л нэг та бидэнтэй адилаар л Наран нутагт хараар ажиллаж амьдарч байгаа жирийн л нэгэн Монгол залуугийн тухай өгүүлэх ч хүүхэд ахуйн чихэнд хоногшсон дээрхи нэрээр нэрлэж орхилоо.
Хэд хоногийн өмнөөс ажлаа шахаж байж хагас өдрийн сожуум гарган Наран нутагт ирсэн жилээ танилцсан нэгэн дүү хүүгийнхийг зорив. Уг санаандаа гэр бүлийн хоёртой ярилцах санаатай байсан ч эхнэр нь ажилтай таараад, харин мань эр тэр өдөр арүбаетны хэдэн хүүхэдтэй бужигнаж байхад нь таарлаа. С.Цогтбаатар, нас 33, Улаанбаатарын уугуул. Баагий:

-За танайх чинь яасан олуулаа байх юм бэ? Амьдрал ч буцалж байгаа юм байна даа... С.Ц:
- Өө тийм, манай ножо /аж ахуй/ банкнаас зээл авч хуучин байрнуудаа шинэчилж байгаа юм. Тэгээд л шаанс гарахаар нь энэ хэдэн хүүхдүүдийг авчирч бужигнуулаад л. Баагий:
- Танайх ч байж, байж байгаад гэнэт огцом томорч байгаа юм байна даа. Танай хоёрын чинь бактерийг ах нь хийж байгаа. Лав л дөрвөн байранд нь гахай орчихсон байна билээ. Миний үеийн нэг нөхөр ажиллаж байна билээ.
Жич: Япончууд улс, ардын аж ахуйд элдэв төрлийн нян, бактерийг маш өргөнөөр ашиглаж хэрэглэдэг юм. Жишээ нь миний бэлтгэдэг бактер байна. Хулсан ойгоос газрын хаг түүж ирэн цагаан будааны үтрэмээс гарсан нарийн ширхэгтэй тутраганы үртэс болон элсэн чихрийн тунгаамал, халуун усаар зуурч хутгаад бэлэн болдог бактер юм. Тонн, тонноор нь л бэлдээд бэлчээрийн гэх юмуу даа, их томоо тоншоо /гахайн байр/ -нд модны үртэс бууц зэрэгтэй хольж дэвсэж хэрэглэнэ. Энэ бактер нь гахайнаас гарсан ялгадсны муу муухай үнэртэй нянг идэж устгадаг сайн нян гэж тайлбарлаж байдаг. Чухамдаа бол муухай үнэрийг нь дарах, багасгах зориулалттай. Манайд бол бүүр том зөвхөн бактер үржүүлдэг бүхэл бүтэн байгууламж ч байдаг юм. Түүнээс өдөр болгон тодорхой цагуудад тоншоонуудад болон гахайн байрнаас гарсан гинёо танк /баасны том сав/ -руу юүлэгдэн орж байдаг. Энэ бүх ажлыг хийж байхад ''Говь Хянганд тулалдсан нь'' кино л үе, үехэн санагдаад л байдаг юм даа. Баагий:

- Танайх чинь ер нь хэдэн хүнтэй юм бэ? С.Ц:
- За байз, Эзэн, эзний хүү, жожо /аж ахуйн салбарын эрхлэгч/, хоёр дээр нэг хүн байгаа, тэгээд надтай тавуулаа л юм байна. Удахгүй нэг хүн авах юм гэсэн. За та түр байж байгаарай би одоохон гэснээ гүйж одсоноо эргэж ирэн ''Баагий ахаа, гялалзаарай!'' гэснээр эздийг нь эзгүйчлэн хулгайгаар гахайн байраар хальт шагайн хэдэн фото амжууллаа. Би өөрөө ч бас гахайн ножонд хоёр жил гаран ажиллаж байгаа мөртлөө ингэж анх удаагаа гахайн байраар орж үзлээ. Сонирхолтой нь гадуур нь гарахад зарим байрны салхин доогуур нь ч гармааргүй лут үнэртэй хирнээ, дотор нь ороход онцын тийм өмхий үнэр үнэртсэнгүй. Гахайны ажил нилээн нарийн, нямбай. Ялангуяа бумбен /төрөх/-тай газар бол бүүр ч нарийн байдаг гэдэг. Ажилдаа орохдоо усанд ороод бүх хувцасаа, бүр агтавчаа хүртэл сольж ордог гээд бодохоор овоо нарийн. Ийм л газар луу нь бид хоёр хүндрэн жирийн л гадуур хувцастай хулгайгаар орчихсон нь тэр. Тэр бүү хэл гахайны нэг байранд өмсдөг гутлаа гарахдаа тайлан шаахай углаж яваад нөгөө байр луу орохдоо бас өөр гутал өмсөж ордог юм байна. Эднийх бол гадаа ажил хийхдээ хувцсаа бүтэн сольж гардаг юм байна. Манайх болохоор гадна ажлыг нь зөвхөн би ганцаараа хийдэг болохоор дотор ажилладаг хүн нэг л дотогшоо орчихвол эргэж гарах шаардлагагүй. Харин дотор ажлын хүний явдаг замууд байх ба би тэр зам дээр хөлөө ч хүргэх эрхгүй гэж бодохоор маш нарийн.

Гаднаас ирж байгаа машинууд хашаа руу орохдоо заавал бүх дугуйнуудаа хлормины уусмалтай усаар угааж байж ордог гээд бодохоор аль зэрэг нарийн ажил нь ойлгогдох байхаа. Миний хувьд гахайн дээр ажилладаг нэртэй болохоос биш гахайтай харьцдаггүй болохоор дотор ажлын, чухамдаа бол гахайны ажлын нарийн ширийнийг үнэхээр мэдэхгүй л дээ. За ингээд ярилцлагандаа оръё. Баагий:
- За яриагаа үргэлжлүүлье. Анх ирж байсан тухайгаа яриач хө, хэзээ ирж байв, хэн дээр ирэв, ямар шугамаар гээд л... С.Ц:
- Анх би 2002-08-17-нд эгч дээрээ ирж байлаа. Ямар юмны гэлээ дээ нэг л үзэсгэлэн худалдаа үзэх гэж орж ирж байсан даа. Баагий:
- Тэгвэл Одко та хоёр хамт ирж байсан юм байна даа.С.Ц:
- Үгүй ээ, би Одкогоос түрүүлж ирж байсан юм. Одко надаас хойно, хойно. Баагий:
- Тэр үед тэгвэл янз бүрийн үзэсгэлэн худалдаагаар хүмүүс их ирж байж дээ. Одко чинь бас л нэг тийм үзэсгэлэн худалдаагаар орж ирсэн гэдэг. Би чамайг анх ирээд SAGAWA /Илгээмжийн шуудангийн салбар/-д ажиллаж байсан гэж сонссон юм байна. Ганбаа ч бас визныхээ хугацаанд ажиллаж байсан гэсэн. SAGAWA-гын тухай яриач хө. С.Ц:

- SAGAWA-гын ажил уу? Уг нь ч гоё ажил л даа Би нутгаас дөнгөж ирээд эгчийндээ нэг хоноод л SAGAWA руу пааслуулж байлаа. Дандаа шөнө ажилладаг байлаа. Баагий:
- Цалин сайнтай, визтэй хүн л ажиллуулдаг гэж сонсож байсан юм байна. Цаг урттай юу? С.Ц:
- Тэр ч яг тийм шүү. Цагийн хувьд орой долоогоос өглөө долоо хүртэл яг арван хоёр цаг ажилладаг байсан. Юу хийх вэ дээ. Шуудан, илгээмж л ялгаж цэгцлэнэ. Цаг алдаж болохгүй маш хурдан хийх ёстой, бас өөр тийш нь андуурч хийж болохгүй... Баагий:
- Дөнгөж ирсэн хүн хэл ч үгүй, бичиг ч үгүй л ирж байгаа шүү дээ. Яаж ялгана гэж? С.Ц:
- Тоо гэж нэг сайхан юм бий. Хүн бүр өөрийн хувийн дугаартай. Туузан дамжуургаар ирж байгаа ачаанаас өөрийн дугаартайг л алдаж болохгүй. Гэхдээ алдсан ч тойрон эргэж байдаг болохоор эргээд ирдэг ч дараагийн ачаатай холилдчихвол гүйцэхгүй юм болж баларна даа. Маш хурдан харж, гялс авч цааш нь хураах ёстой. Баагий:
- Сард хэдэн янчаан цохиж байв даа? С.Ц:
- Цалин сайн, сайн. Ямарч байсан өдрийн ман /түмэн ээнэ буюу тухайн үеийн ханшаар зуугаад мянган төгрөг/ шахуу юм цохино шүү. Баагий:
- Ман шахуу гэдэг чинь... /Дотроо тооцож үзэж байна/ - Амралтгүй билүү? Байр сав яадаг байсан юм бэ?

С.Ц:
- Ганцхан бүтэн сайнд л амардаг байсан.Байр яах вэ дээ, кашений дээр ч юмуу, энд тэнд нь байдаг нөгөөх л нэг өрөөнүүдэд 2-3 уулаа байдаг байсан. Хүний нэг, нэг түм сардаа суутгуулдаг байсандаа. Баагий:
- Чиний хувьд орой долоогоос өглөө долоо хүргэдэг байсан юм байж. Өдөр ажилладаг хүн амьтан гэж байх уу? С.Ц:
- Байлгүй яах вэ, ерөөсөө 24 цагийн л ажилтай шүү дээ. Ямарч байсан сард 24-26 түм ээнэ цохичихоод л байдаг байсандаа. Баагий:
- Тэгэхдээ энэ SAGAWA-г чинь хайрханы /Фужи сан буюу Фужи хайрхан/ хавьцаа л байдаг гэдэгдээ. С.Ц:
- Тийм, тийм. Шизоука кен /манайхаар аймаг/-д, бас ч яг Шизоукад биш юмаа наана нь Кусанаги гэж газарт байлаа. Баагий:
- За тэгээд бүтэн гурван сар шөнө ажиллачихаад... С.Ц яриа таслан:
- Зургаан сар. Баагий:
- Чи тэгвэл хагас жилийн визтэй байсан юм уу? С.Ц:
- Үгүй, үгүй. Гурван сарын л визтэй байсан. Гэхдээ хахууль гэж нэг заваан юм бий шүү дээ. Баагий:
- Айн, хонтони? /Үнэн үү?/ С.Ц:
- Үнэн, үнэн. Зургаан сар ажилласан юм. Баагий:
- Хэнд хахууль өгөх вэ? Сонирхолтой байна хө. Хэдий хирийн юм атгуулав даа? С.Ц:
- SAGAWA-гын боловсон хүчинд сарын нэг түмэн ээнэ төлөхөөр тохироод гурван түмэн ээнэ сүүлийн сарын цалингаасаа бэлэн төлж байлаа. Гэхдээ яг гурван сараа гүйцээж ажиллаж чадаагүй л дээ. Баагий:
- Хэ-хэ, тэр чинь яасан жижигхэн Япон вэ? Инээдтэй юм. Сард нэг түм гэдэг чинь үнэхээр инээдтэй бага мөнгө байна шүү дээ. Яагаад авилгалыг нь төлчихөөд хугацаагаа гүйцээгээгүй юм бэ? С.Ц:
- Яах юу байх вэ дээ, тэр үед SAGAWA �д зуучилж оруулдаг байсан нэр бүхий хүмүүс /Нэрсийг нь дурьдахаас тодорхой шалтгааны улмаас татгалзлаа/ дараа, дараагынхаа хүнийг хийх гээд яаж ч болоогүй юм. Баагий:

- Тэгээд л нөгөө тахиа руу орсон юм уу? С.Ц:
- Үгүй, эргэж эгч дээрээ ирээд Чошид загасанд нэг сар ажиллаад тэр тахиа руу орсон доо. Баагий:
- Загас тийм хүнд байсан хэрэг үү? Аль эсвэл өөр ямар нэгэн орхих шалтгаан байв уу? С.Ц:
- Уг загас нь нэг их хүнд биш л дээ. Дандаа жижигхэн нөөшний /консерев/ загаснууд л байдаг байсан. Бас том загасанд явдаг фүүнээ /усан онгоц/-үүдийн өгөөшинд явдаг загаснууд ч байсан байж магадгүй. Миний хийдэг ажил бол тэр ирсэн загаснуудыг ус хийгээд л, хэвлэж хөлдөөдөг л ажил байсан. Нэг их удаан ажиллаагүй болохоор тийм, ийм гэж яг хэлэх юмаар маруухан л байна шүү. Баагий:
- Тэндээ үлдэж болоогүй юм уу? С.Ц:
- Уг нь эхнээсээ нэг их ажил солимооргүй л санагдаж байсан ч бас нэг хүнтэй ер таарч тохирохгүй шинжтэй болоод ирсэн л дээ. Баагий:
- Тэгэхэд олуулаа байсан уу? С.Ц:
- Уг нь ч нэг их олуулаа биш, долоо наймуулаа л байсан юм. Баагий:
- Чошид ямар байр, саванд байв даа? Нөгөө нэг... С.Ц:
- Үгүй ээ, би Чошигоос явдаггүй байсан. Асахигаас эгчийнхээсээ явдаг байсан юм. Баагий.
- Өглөө, үдэшгүй деншяддаг /метро/ байсан юм уу? С.Ц:
- Үгүй, үгүй. Зуучилдаг, зөөдөг нэг Япон байсан юм. Баагий:
- Аан, зөөгөөд дундаас нь цалингаа авчихдаг... С.Ц:
- Яаг тийм. Тэгээд л өөр тийшээ ажил төрөл хайж байгаад тэр тахианд орсондоо. Та мэднэ шүү дээ. Нөгөө Гамбаагын байсан.

Баагий:
- Гамбаа та хоёр чинь хуучны танилууд уу? С.Ц:
- Ирсэнийхээ дараа л танилцсан юм. Танилцах ч гэж дээ нэг бөөн хүмүүс дунд л нэг л удаа хальт тааралдаад өнгөрсөн л дөө. Ажил сурсан чинь �Үгүй яах вэ дээ, хаалтаа төлвөл орохгүй юу даа� гэхээр нь л орсон доо. Баагий:
- Хэдийг төлөв дөө? С.Ц:
- Үгүй ээ, одоо яах вэ дээ. Ажил хэрэгтэй л юм чинь хэлсэн зургаан түм /зургаан зуун мянган төгрөг/ -ийг нь төлөөд л орж байсан юм. Баагий:
- Тиймдээ, тийм. Тэр үед нэг муу хатак /ногооны ажил/ ч л байсан таван түм төлдөг л байсан юм чинь. Тав, таваар нь хаалтыг бол ч бас ч гэж төлсөн шүү, хн. Гамбаагын хувьд хэл сайтай, Нараа нь унаатай энэ хоёр нийлж овоо ч ажил олж, овоо ч мөнгө цохиосон байх. Муу, сайн алин боловч овоо хэдэн хүн ажилтай болгосон байх шүү. Одко бид хоёр хүртэл бөөн адал, явдал болж байж нөгөө пачинконд орж байсан шүү дээ. Харин сүүлийн хоёр, гурван жилд энэ хаалт гээч юм арай гайгүй болж байгаа юмдаг уу даа? С.Ц:
- Тэр ч тийм шүү. Тэр үед энд байсан хэлтэй устай, танилтай талтай нь цөөхөн, харин ирж байгаа нь олон байсан үе шүү дээ. Тийм болохоор л тиймэрхүү асуудал их байсан юм болов уу даа. Баагий:
- Хаалт- таван түм, хаалт- таван түм гэдэг л байсан цаг даа. Чи ирээд л өдрийн ман /зуун мянга шахуу төгрөг/ шахуу ажилд орж байхад, ах нь ирээд л өдрийн дөрвөн сен /сен- мянга/ -ий ажилд шургачихаад гайхширч л байлаа. Учир нь би Монголд байхдаа өдөртөө яаж ийгээд дор хаяж л дөчин мянган төгрөг зулгаачихаад л байдаг байсан хирнээ, энд харийн нутагт нөгөөх л дөчин мянгаа авна гэхээр үнэхээр санаанд багтахгүй л байсан байхгүй юу... Чи харин Монголд байхдаа юу хийж байсан юм бэ? С.Ц:
- За даа, бараг л ажил хийгээгүй дээ. Нэг хэсэг АПУ-д ажиллаж байсан, тэгээд л хувиараа л жаал юм оролдож байсан даа. Баагий:
- Тэр тахиа гэхдээ чамд өгөөжөө өгсөн биз дээ? Тэнд чинь чи хир удлаа? С.Ц:
- Яг л нэг жил хоёр сар болсон юм байна. Баагий:
- Тахиан дээр ажил юу хийх вэ? Хэдүүлээ ажиллаж байв даа? С.Ц:
- Мама сан, өвгөн нь, бас нэг филиффинтэй дөрвүүлээ ажиллаж байсан юм байна. Арван таван жил болж байгаа хүн байсан даа. Баагий:
- Тээр хараа, ер нь манайхан шиг хурдан буцдаг хүмүүс байдаггүй л юм шиг байгаа юм даа. С.Ц:
- Тэр үнэн л дээ. Манайхан дундаж нь нэг гурав, дөрвөн жил л болох юмаа даа. Их удахдаа л тав, зургаан жил.

Баагий:
- Харин тийм, ер нь нодлин, уржинангаас таньдаг хүмүүс их буцаж байна шүү. С.Ц:
- Тийм шүү, манайхаас өөр орныхон бол ховхроно ч гэж байхгүй юм шиг байгаа юмаа. Ажил гэвэл тэжээлий нь тавьж өгнө, өндөг түүнэ. Өөр ч гойд ажил байдаггүй юм даа. Баагий:
- Тэжээл нь гахай шиг төмөр хоолойгоор урсдаггүй юм уу? С.Ц:
- Үгүй, жижиг трактраар голоор нь яваад хоёр талруугаа фүнкрийнхээ цоргоор гоожуулж тавьж өгдөг юм. Тэгээд л тавиурнуудаа эргээд өндөг харагдвал түүгээд л эргүүтэж өгнө дөө. Баагий:
- Даваа эгч л өндөг түүх ч яах вэ. Дээд эгнээнүүд нь амар, доод эгнээ л хэцүү гэдэг байсан шүү дээ. С.Ц:
- Аан, Даваа эгчийн ажиллаж байсан тахиа чинь гурван давхартай, манайх ерөөсөө ганц давхар болохоор хамаагүй амар л даа. Баагий:
- Даваа эгч, та хоёр ч тэр хавийнхаа хэдийг өндгөөр харин ч нэг хангаж байсан байхаа. Би хүртэл тэр холоос давхиж ирээд л албатай юм шиг нэхэж аваад л явдаг байж дээ. Цалин хэд байлаа? Байр хэрэглээнд мөнгө төлдөг байсан уу? С.Ц:
- Өдрийн зургаа л байсан, байранд мөнгө төгрөг төлдөггүй байсан. Тэр үед авгай ирээгүй байсан. Гэр лүүгээ орохдоо хоёр, гурван өндөг халааслаад орно. Хоол хийх ч өндөг байхад юухан байх вэ дээ. Баагий:
- Танайхаар ороход л цагаан гаатай хуурчихсан өндөг байнга л байдаг байсан шүү дээ. Нээрээ амар байсан байх даа. Чи яагаад тахианаасаа гарчихсан юм бэ? Байгаад байж болоогүй юм уу? Аль эсвэл энэ ажлийг олчихоод гарчихсан юм уу? С.Ц:
- Үгүй, үгүй. Ер нь гайжин /гадаадын иргэн/ ажиллуулахгүй гээд халсан юм. Ямар нэг юм сонсож, дуулсан байсан юм болов уу даа. Эхлээд филиффинг халаад, намайг хоёр сарын хойно халсандаа. Ажилгүй болохоо мэдчихээд ажил сурч байхад танай Баавай /намайг анх Наран нутагт тосч авсан дүү хүү/ энэ ажлийг олж өгсөн дөө.

Баагий:
- Аан, Баавайгаар дамжиж орж байсан юм уу? Бас л хаалт төлж байв уу? С.Ц:
- Тэгсээн, гэхдээ гахайны ажил гэхэд гуравхан түмийн хаалт төлж байсан юм шүү. Баагий:
- Эднийд чи эхнийх нь л гайжин уу, аль эсвэл чамаас өмнө өөр, хүн амьтан байсан юм уу? С.Ц:
- Байсан, байсан. Хамгийн эхлээд нэг Иран жин /хүн/ байгаад, дараа нь хоёр ч Монгол байсан юм билээ. Би одоо энд ирээд гурван жил хагас болж байна даа. Сайхан байнаа, сайхан л байна. Баагий:
- Манай эзэн л чамайг ажлаа солих гээд байгаа гэж байсан, нээрээ чи ажлаа солих гээд байгаа юм уу? Яаж байгаа юм? С.Ц:
- За даа, жаахан удаад ирэхээрээ нөгөө авдаг хэдээ л голох юм даа. Баагий:
- Анх хэдээр орж байсан юм бэ? Одоо хэд болчихоод голоод байгаа юм бэ? Бодвол хасаагүй нэмсэн л баймаар юм. С.Ц:
- Анх өдрийн зургаагаар /6000 ээнэ/ орж байлаа. Бага, багаар нэмүүлсээр долоо зургаан зуу болголоо. Одоо үүнээс ч нэг их нэмэхгүй дээ, нэмэхгүй. Баагий:
- Танайх хичнээн гахайтай юм бэ? С.Ц:
- Анх намайг ирж байх үед 1200 гаран л гахайтай байсан. Одоо ер нь 4500 болж байх шиг байна шүү.

Баагий:
- Гахайны дотор ажил чинь одоо юу хийх вэ? С.Ц:
- Үгүй, одоо юу гэх вэ дээ. За даа та ч нээрээ мэдэхгүй юм байна шүү дээ, тиймээ? Баагий:
- Ах нь нээрээ юугаа мэдэх вэ дээ. Гахайтай харьцдаггүй хүн чинь. Миний харьцдаг гахай гэвэл үхсэн гахай л зайлуулах шүү дээ. С.Ц:
- Юу хийх вэ гэхээр байна шүү дээ, үр тогтоохоос нь авхуулаад ер нь л бүгдийг нь хийнэ шүү дээ. Баагий:
- Дотоод шуудангаар л үр гээд нэг гялгар хайрцагтай юм ирж байдаг. Тэр ямар учиртай юу байдаг юм бэ? Тэгсэн мөртлөө бас бодонгууд байдаг шүү дээ. С.Ц:
- Зохиомлоор ч, бодонгоор ч хээлтүүлдэг юм аа. Дан бодонгоор болохоор амжихгүй хугацаа их алддаг болохоор бэлэн үрээр, зохиомлоор дийлэнхийг нь хээлтүүлнэ шүү. Баагий:
- Бодонгоор хээлтүүлсэн нь төрөх гахай, зохиомлоор хээлтүүлсэн нь махны гахай ч гэдэг юм уу, ямар нэгэн ялгаа байна уу? С.Ц:
- Үгүй, үгүй. Бүгд л адилхан махны гахай. Төрөх гахайгаа өөр газраас авчирдаг юм. Эдний өөрийн төрүүлсэн гахай үржлийнх байж чаддаггүй юм шиг байна билээ. Эхээс төрөөд дал хонуулаад л дай-ни /хоёр дугаар салбар/ рүү ачдаг. Баагий:
- Манайх л лав төрөөд эхтэй нь хорин нэг хонуулаад динюша /өсвөр гахайны байр гэх юм уудаа/ руу оруулаад овоо томруулаад л дай-сан /3-р салбар/ руу ачиж байгаа байдаг. С.Ц:
- Адилхан, адилхан. Ер нь яг ийм зарчмаар л явдаг юм. Танай манай хоёр тэр тал дээр яг адилхан шүү дээ. Баагий:
- Тэр сүүл, мүүлийг нь тайрдаг гэсэн. Хэдийд нь тайрдаг юм бэ? С.Ц:
- Өө, дөнгөж төрөнгүүт нь хоёр хонуулаад л авдаг юм. Хоёр соёогы нь, сүүлийг нь, эр бол төмсгийг нь авдаг юм. Баагий:
- Удах уу?

С.Ц:
- Юу удах вэ, нэг тооройнд ойролцойгоор 30-40 секунд л зарна. Бас бүх төрлийн вакцинийг нь тарина. Бүгдийг нь л хийнэ дээ. Баагий:
- Хэзээ нэгэн цагт харихын үедээ Монголд очоод гахайн аж ахуй эрхлье гэсэн бодол байдаг уу? Миний хувьд энд Наран нутагт ажиллаж байхдаа заавал нэг юм дотроо төлөвлөж, нутаг буцахын цагт барьж авнаа л гэж боддог юм. Жишээ нь гахай бариад авъя гэхэд гахайн талаар ямар ч мэдэгдэхүүн алга л байна. С.Ц:
- Тэр тал дээр юм, юм бодож байнаа. Ний, нуугүй хэлэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд гахайны талаар маш их юм толгойдоо хийж авч байна. Гэхдээ Монголд очоод бариад авна гэсэн бодол одоохондоо алгаа. Баагий:
- Тэгвэл энд барьж авъя гэж бодоод байгаа юм уу? Энд, Японд хийх шаанс байна уу? С.Ц:
- Японд бол хэцүү, овоохон хатуу тоглоом болно. Би зүгээр бодохдоо одоо энэ сурсан мэдсэн зүйлээрээ гахайн аж ахуйн талаар нэг гарын авлагархуу юм хийдэг юм уу л гэж бодоод байгаа юм. Хэдий үед нь ямар тэжээлээр тэжээх вэ, ямар үед нь ямар, ямар эм тариа, вакцин хийдэг юм, хэдийд нь тусгаарлаж, ямар үед нь хээлтүүлэх вэ гээд л нарийн, ширийн юм их бий. Нэг ном болгочихвол л гэж бодоод байгаа юм. Та харин тэр тал дээр туслана шүү. Ер нь танаар л бичүүлнэ гэж бодоод байгаа шүү. Баагий:
- Хэцс, эцгийн чинь миний мэдэхгүй юмаа бичнэ гэж юу байдаг юм. Харин чи өөрөө нэг комьпютр аваад гэртээ тавьчих. Өдрийн үзсэн харсанаа тэмдэглэж бичээд л бай. Санасан бодсон зүйлсийнхээ фото зургийг нь аваад хадгалаад л бай. Дараа нь өөрөө түүнийгээ эвлүүлэхгүй юу. Санаж явбал бүтнэ гэсэн юм, санасан хэргээ сэтгэгчлэн бүтээх болтугай. Түүнээс гадна та хоёр чинь дөрвөн жил дараалаад охиноо авчирчихлаа. Хэрэв нууц биш бол яаж авчраад байнаа?

С.Ц:
- Та танина шүү дээ, манай хамаатны Оргил ахыг /Хөдөө аж ахуйн Мал эмнэлгийн албаны дарга/. Оргил ах урд нь ажлын шугмаар Японд ирж байсан юм. Түүнийг нь л ашиглахгүй юу. Тэгж ирэхдээ эзэнтэй танилцсан гээд л, эзнээр урилга бичүүлээд хамт ирүүлээд байсан юм. Баагий:
- Энэ жил ирэх үү? Чи чинь нэг хэсэг буцна энэ тэр гээд машин тэрэг ачуулаад байсан биш бил үү? С.Ц:
- Одоохондоо байзнадаг юм билүү дээ. Охиноо ирэхээр энд хоёр жил сургуульд суулгаад ес, аравт орох үед нь монголд суулгаад төгсөхөөр нь наашаа конкурсдүүлдэг юм билүү л гэж бодож байна. Бага байгаа дээр нь Япон хэлтэй болгоод авдаг юм билүү гэж бид хоёр ярилцаад л байгаа. Нэг иймэрхүү л бодолтой байна, тэрнээс биш харивал ч харимаар л байна шүү. Баагий:
- За, тийм байдаг юм байж. Анх ирээд тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаасаа яриач хө. С.Ц:
- Хамгийн анх машин унахдаа л урсгал сөрж давхиад балрах шахсан даа. Шөнө нөхдүүд архидаад, би ямар уух биш надаар машинаа бариулсан чинь уг нь дотроо санаад л яваад байсан чинь дэлгүүр орчихоод буцаад явж байсан чинь өөдөөс гэрлээрээ дохиод л юу, юугүй тулаад ирэхэд нь л сая мэдээд бөөн сандрал болсон доо. Тэр л ерөс санаанаас гардаггүй юм.

Дөнгөж ирчихээд байхад машин тэрэгтэй ч хүн гэж бараг байхгүй л байсан үе. Хэн билээ дээ, нэрийг нь мартаж орхижээ. Хоёр хаалгатай ке тэрэгтэй нэг нөхөр байсан юм. Түүнийг л гуйж бүгд хүнсэндээ явдаг, нэг явахдаа хоёр, гурван гэрээрээ нийлж явдаг байж дээ. Бензин хийж өгөөрэй л гэдэгсэн. Нэг муу кетэргэнд дөрвүүл, тавуулаа чихээд л... Баагий:
- Наран хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргадаг байж дээ. Япончууд нэг тэргэнд гурвалж, дөрвөлөх нь бүү хэл хоёул ч бараг суудаггүй юм чинь. Тэр үед нээрээ хуруу дарам цөөхөн хүн унаатай байж дээ. За, сүүлчийн асуултыг чамд өөрт чинь үлдээе, доозоо! С.Ц:
- Үгүй, би одоо юу хэлэх вэ дээ. Хаа газар байгаа Монголчуудыгаа үргэлж зовхи нь өөдөө байж, зорисон зорилгоо биелүүлээд хариас ихийг сурч, мэдэж ирээд юу сурсанаа эх орноо хөгжүүлэхэд зориулаарай! л гэе дээ. Баагий:
- За, цаг зав гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд бүх уншигчдынхаа өмнөөс баярласанаа илэрхийлье. Санасан санаагаа гүйцэлдүүлж, сайн гарын авлага гаргаарай гэж хүсэн ерөөе, танд баярлалаа.

Ярилцсан Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Мацуо 2008-01- 20 / s_b_bagi@yahoo.com/



( Сэтгэгдэл бичих? | Ярилцлага | Оноо: 0/0 | Ярилцлага )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 111 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-008.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3140


erd-007.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2881

Анхны цас 2005 он
Төв зам
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3622


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn