Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ЖИМИ /Болсон явдал/
Оруулсан admin on 2008-01-17 22:52:17 (3952 уншсан)

Энэ явдал өнгөрсөн зууны далаад оны үеийн сүүлийн хагаст болсон юм. Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан зургаан онд аав маань 55 насандаа өндөр настны тэтгэвэртээ гарлаа. Насаараа “улс, нийгэмдээ”ажиллан зүтгэж, хажуугаар нь үр хүүхэд биднийхээ төлөө хөдөлмөрлөж ирсэн аав маань зүгээр сууж чаддаггүй тэр л зангаараа илүү, дутуу хүнд хэрэгтэй эд, зүйлсийг гэрээр хийж, ням гаригт зах гаргаж зарах нь олон хүүхэдтэй айлын идэж, уух гүйцэгддэггүйнх тав, арван төгрөгний дэм болох л доо. 

Ээж минь насаараа л “улс, нийгэмдээ” хөдөлмөрлөсөн хирнээ, дэргэдүүр нь олон хүүхэд төрүүлж олон удаа ажил хийдүүлснийх ч юм уу яагаадыг бүү мэд тэтгэвэр тогтоолгож чадаагүй болохоор ганц хүний тэтгэврийн хэдхэн төгрөгөөр есийн, есөн хүний эрүүг хөдөлгөж, эгэлдэргэлж мөрөнд углах хувцас хунар, түлээ түлш гээд янз бүрийн хэрэглээ, зардлыг дийлэхгүй нь ойлгомжтой.
Иймийн учир амьдрахын учир, үр хүүхдүүд биднийгээ өлсгөж, өлөн зөлмөн хонуулахгүй, өмсөж зүүхээр мөр бүтэн явуулахын тулд ээж маань Сансар, Шархадны орос айлуудаар явж архины шил 40 мөнгөөр худалдан авч үүрч ирэн угааж цэвэрлэн шил авах цэгүүдэд эргүүлж 75 мөнгөөр тушаана. Аз нь шовойсон үедээ орос цэрэгт 5 төгрөгний авилгал өгч орос дэлгүүрт хальт шагайн гэрийн шаахай, дотуур ноосон өмдхөн авчирч нэг, хоёр төгрөг нэмэн зарж амьжиргаанд нэмэрлэнэ. Гэхдээ тэр үед Москвич, Зим, Газ-67, шаахай 72 хөлгөлсөн гаршсан, мэргэшсэн хал үзэж, доль сууж газар авсан орги дамчид байдаг л байсан юм. Сонирхолтой нь хувьсгаалт нийгмийн нүд, чих болсон яруу алдарт сэргийлэгчдийн сонор, соргог нүд чих тэднийг олж харахгүй хирнээ муу ээжийг минь бол сүүдрийг нь хараад л “дамын наймаачин”-ийг нь илрүүлээд 5-25 төгрөг гомбын зоо болно.
Согогтой нийгмийн хэнхэг бүтээгдэхүүнүүд муу, аав ээжийг минь энэ л үеээс дамын наймаачин, захын панзчингаар нь дуудан, нүд үзүүрлэн гадуурхавч яс юман дээрээ “Хүүе хэнээ хө, орос дэлгүүрээс чи нэг тийм юм олоод өгөөч” хэмээн муу ээжийн минь хөлд сууна. Аавын минь “шаасан” шүүрний өвс өтгөнтэй, замын хардаагүй ч наалт, шаалт сайнтайг гайхан худалдан авдаг ч муу үгээр далдуур утах нь элбэг. Яаж ч бодсон есийн, есөн халуун ам бүл ганц хүний тэтгэврийн 260-хан төгрөгөөр болж бүтнэ гэж үү дээ. Аав, ээж хоёрын минь бүхэл насаараа зүтгэсэн “улс, нийгмээс” насны нь бөгсөнд өргөж, тэтгэх өглөг нь ердөө л хоёр зуун жаран төгрөг. Ийм л байсан болохоор муу аав, ээж хоёр минь хүнд адлуулан, чичлүүлэн хөлсөө урсган зүтгэж үр биднийгээ баян тансаг, хээнцэр ганган биш ч идэх хоол, өмсөх хувцсаар дутаалгүй өсгөж өндийлгөсөөн.
Аав минь тэтгэвэрт суусныхаа намар ээжтэй хоёул хөдөө хэд хоногоор гарч шүүрний өвс түүж, бэлтгэж ирээд тэр өвөлдөө дулаанд нь гадаа сууж, хэт хүйтэнд нь амбаарт галлан шүүр шааж байсан тэр үед нэгэн зулзган хар муур аавд минь ойртон, ойртсоор аав минь ч өхөөрдөн өөх, махны цөвдөлхөн хаяж өгсөөр хоёр биедээ дасан манайх гэдэг айл мууртай боловоо. Бага балчир насандаа нохойнд, тэр дундаа гөлгөн нохой тэжээх гэж хүсдэггүй эрэгтэй хүүхэд байдаг билүү дээ. Миний багын хүсэл минь ч нохой байсан ч аав, ээж маань яагаадыг бүү мэд огт зөвшөөрдөггүй байсан хирнээ энэ муурыг өөрөө урваж ирсэн нялх амьтан энэ тэр гээд сүйд, майд болно. Бид ч бас нохой биш ч гэртээ тэжээвэр амьтантай болсондоо баяртай. Илж таалан ноолж өнжинө. Тэгэн, тэгсээр нэг л мэдэхэд гэрт байдаг болов. Тэр өвөл ч овоохон хүйтэн байсных ганцхан үсрээд л цонхны салхивчаар ороод ирнэ. Хэрэв салхивч хаалттай байвал хаалганы дулаалганаас самардаж, татсаар байгаад л ороод ирнэ. Ингэсээр байгаад манай гэрийн нэгэн гишүүн боловоо. Хүн, хүний царай төрх хоорондоо өөр, өөр байдаг шиг муур ч гэсэн харахад л адилхан юм шиг боловч хоорондоо тэс өөр, өөр царайтай байдгийг тэр үед л би ажиж мэдсэн юм. Дөрвөн хөлний шийр нь цагаан, зүрх цагаан, хоёр чихний үзүүр болон хамрын үзүүр, сүүлний үзүүр төдий л цагаан бусад нь тас хар муур байлаа. Нүдэнд дасал болоод ч тэр үү, манайх гэдэг утгаараа ч тэр үү их л хөөрхөн муур байсансан. Аав, ээж минь яагаад нохой тэжээдэггүй байсан тухайгаа ярихдаа “Аав, ээж хоёр маань нийлээд удаагүй байхдаа нэг нохой тэжээсэн юм байж. Тэр нохойны зүс нь дөрвөн нүдтэй л болохоос биш дүрээрээ энэ муур гэнэ. Гэтэл нэгэн зуны айхтар халуунд аавын тэрэгний доор сүүдэрлээд хэвтчихсэнийг нь мэдэлгүй ухраад бөгсөн биен дээгүүр нь гараад явчихсан, бөгсөн бие нь хэмхэрчихсэн тэр үед урд өмнө үзэгдэж харагдаагүй нэгэн хав гарч ирэн долоосоор байгаад эдгээсэн. Тэр нохой хорин дөрөв /нохойны нэг насыг монголчууд хоёр нас гэж тоолдог/ хүрээд өтөлж үхсэн, түүнээс хойш ер амьтан тэжээгээгүй” гэж ярьдаг байсан юм.
Ах маань тэр үед Москвад ГИТИС /Уг товчлолыг би үгчилж мэдэхгүй юм байна, гэвч Соёл Урлагийн Их Сургууль гэж орчуулж болох байхаа/ -д сурч байсан юм. Ингээд өвлийн амралтаараа ирэхэд нь манайх гээч айл мууртай болчихсон байсанд ах маань “Ямар нэртэй юм бэ?” хэмээн асуухад нь бид нар ч ямар ч нэр өгөөгүйгээ хэлэхэд ах маань “Инээдтэй юм бэ яасан, нэр өгөөгүй байдаг” гэснээ “За би нэр өгье, Жими гэвэл ямар сонсогдож байна?” гэснээр муур маань дуудах нэртэй болов. Тухайн үед би хүүхэд байсан болохоор муу ёр, энэ тэрээ гэж нэг их юм санадаггүй байсан ч шөнө унтаж байхад заавал нэг удаа ирж цээжин дээр дараад нүүр үнэрлэж үздэгийг нь нэг л тэвчдэггүй байсан юм. Нойрон дундаа аваад чулуудаж л орхино, нэг л зэвүүн. Яг цээжин дээр дараад хэвтчихнэ. Цээжин дээр дараагүй ч нүүр үнэрлэж үзэхэд нь амных нь өмхий үнэр хамар цоргин сэрчихнэ. Нам унтсан үедээ Жимигээс болж хар даран сэрэх минь их байсан юм. Хар дараад сэрэхэд л цээжин дээр Жими байж байдаг хэрэг л дээ. Нэг л хар дарвал эргээд унтаж чадахгүй, харанхуйд айж, чичэрсээр нойргүй хонох минь ч их байсан юм. Нойргүй сэрүүн хоносон үедээ ажаад байхад хэн нэгнийг сэрээчихээд ч юм уу сэрэхгүй байсан ч эргээд өөр хэн нэгэн рүү явж байгаа нь харагддаг байсан юм. Ямар ч дуу чимээ гаргахгүй явах боловч хэн нэгний цээжин дээр дарсан үедээ цээж нь алгуурханаар хүржигнээд л эхлэнэ. Үүнээс нь зугтан цээжин дээрээ даруулахгүйн үүднээс доошоо харан, дэрээ тэвэрч унтдаг болсоноос аав, ээж минь намайг шарлачихаагүй байгаа гэж хүртэл бодож байсан гэдэг.
1979 он гарлаа. Аав минь огт өвчин, хууч ярьдаггүй байсан хүн өнгөрсөн намраас /1978 оны намар/ ходоод өвдөөд гээд эмнэлгээр явсаар хоёр ч удаа хагалгаанд орон далан есөн оны нэг сарын 17-нд тавин долоохон наслаад хорвоогын мөнх бусыг үзүүллээ. Ажил явдал гэсээр том багагүй уймарч, гашуудсан хэдэн өдөр өнгөрч ажил явдал нь ч өнгөрөв. Сая нэг анзаарвал нөгөө Жими байдаггүй. Энэ хэдэн өдөр хаагуур явсан юм, байсан ч юм уу, үгүй ч юм уу мэдэх хүн байсангүй. Тэр үед огт гэрээс гарахаа байчихсан байсан үе л дээ. Гэвч ажил явдалд оролцохоор ирсэн тэр олон хүнээс л дайжчихлаа даа гэж бодож байтал үнэхээр бодсоноор болов уу гэлтэй амьтан, ах дүүсийн хөл татарсан үед хүрээд ирлээ. Ирсэнээсээ хойш сав л хийвэл хоёр гурав хоногоор ч алга болдог боллоо. Гэтэл хорвоо буруугаар эргэхээрээ нэг мөр буруугаар эргэдэг юмсан уу ааваас хойш яг гучин зургаа дахь хоног дээр нь ер өвчин эмгэг ярьдаггүй ээж минь гэнэтхэн тархинд нь цус харван тавин дөрөвхөн насандаа тэр өдөртөө өөд боллоо.
Ээжийг өнгөрдөг тэр л өдөр Жими ганцхан удаа харагдаад, тэр өдрөөс хойш ор сураггүй болсон юм. Бид амьхандаа хайгаад байсан боловч үхсэн амьд алин боловч олж хараагүй дээ. Бид тухайн цаг үед, аав ээжтэйгээ л адилхан бурхангүйн үзлээр хүмүүжсэн нас нь бага, цус нь шингэн байсных болохоор тэр үү сүнс сүг, муу ёр энээ тэрээ гэсэн бодлоор хандаж, тандаж үзээгүй л дээ.
Хожим нь эр бие өсч эрийн цээнд хүрсэн үедээ айл болж, амьдралд хөлөө олохоор зүтгэж байсан тэр үед хадмууд маань ламтай нутгийн, сүжигтэй улсууд байсных муур муу ёрын амьтан, эзнийгээ үхээсэй гэж бодож байдаг, шөнө болохоор эзнээ үхэж үү үгүй юу гэж заавал шалгаж үздэг, нялх хүүхэдтэй айл болгоомжтой байхгүй бол томчуул анзаараагүй үед цээжин дээр нь дараад багтраагаад алчихдаг ч тохиолдол байдаг гээд янз бүрийн л юм ярина.
Ингээд бодохоор муур үнэхээр ёрын амьтан. Эдүгээгээс 5-6 жилийн өмнөхөн наашаа ирэхээсээ өмнөхөн миний нэг хуурай ах байдаг юм, түүн дээр оччихоод ганц нэг, лонх юм нясалсан шиг ам халан суугаад нэг ярианаас нөгөө яриа руу, нэг сэдвээс нөгөө сэдэв рүү хальтарч ордог тэр л зангаар нэг л мэдэхэд муурын тухай яриа өрнөсөн байлаа. Тэгээд ч хуурай ах маань бас ч гэж юм үзчихдэг, хуучин цагийн ах хүний хувьд би олоон жилийн өмнөх болсон явдал буюу Жимийгийн тухай ярихад “Зүс нь хар, зүрх цагаан, юм бүхнийх нь үзүүр цагаан муур байсан уу?” гээд яг л одоо өмнөө суулгачихаад харж байгаа юм шиг асуухад нь гайхширан “Тиймээ, тийм муур байсан. Та яаж мэдэж байгаа юм бэ?” гэхэд “Аав, ээж хоёрыг чинь л авах гэж ирсэн муур байна. Зүс нь буруу муур байжээ” гэхэд нь би мөн л гайхширан “Аав, ээж маань залуудаа яг ийм зүстэй нохойтой байсан гэдэг” хэмээвэл “Дөрвөн нүдтэй л байсан болов уу даа. Хар нохой гэхээр монгол банхар байж таарнаадаа. Тэгээд ч дээр үед шүү дээ. Одоотой адил есөн шидийн нохойны хольдос байгаагүй л байх ёстой. Тийм болохоор унтаа, сэрүүн ямар ч байсан тэжээсэн эзнээ харж, хамгаалж байсан байх учиртай. Харин муур бол үнэхээр муу ёрын амьтан, эзнээ үхээсэй гэж хүсч байдаг амьтан гэдэг юм. Бас муурыг сүнс хардаг, сүнсний хулгайч ч гэж ярих нь бий” гэсэнсэн.
Миний хувьд амьдралдаа нүдээр үзсэнээс дүгнэвэл үнэн ч байх магадлалтай. Би ямар нэгэн дүгнэлт хийх гэсэнгүй, яах аргагүй Жими гэж нэрлэгдсэн муур манайд ирээд хоёр жил болоход гэрээс огт гарахаа байсан хирнээ аавыг өөд болсоноос хойш хоёр, гурав хоногоор алга болдог болчихоод, түүнээс мөд удалгүй ээжийг минь бурхан болсноос хойш огт үзэгдэхээ байсан үнэн түүхтэй. Энд би ямар нэгэн хачир чимэг, уран сайхны хэтрүүлэг, уянгын халил энэ тэр юм хийсэнгүй, болсон явдлыг л байгаагаар нь буулгалаа.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-01-18 /s_b_bagi@yahoo.com/



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 6/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 91 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 110x70
Тайтгарал
Хэмжээс: 371x600 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3695

Хүрэлтогоот
khureltogoot-26.jpg
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2877


khuv5-051.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3348


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn