Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д. Норов : Залбирал
Оруулсан admin on 2008-01-16 10:56:15 (4586 уншсан)

Энэ явдал тун ёозгүй нэгэн зүүднээс эхлэв. Мань эр Хүдэрийг есөн давхар байшингийн дээвэр дээр дэвхцэн бүжиглэж байна гэж зүүдлэв. Дэвхцэх дэвхцэхдээ бүр цаанаа нэг л авзаатай орилон ганихран дээр үсэрч, сарвалзан тарвалзан үсчиж байна. Баясал хөөрөндөө дэвэрч нисэх гээд байгаа юм шиг, эсвэл гутрал цөхрөлөөс болж амиа егүүтгэхээр шийдсэн юм шиг, үсрэх тусмаа улам дээр хөөрч, буух бүрдээ дээврийн ирмэг рүү ойртон дуу нь улам цангинаад, нэг холдоод нэг ойртоод байх. Мань эр “боль” гэж хашгирах гээд хоолой нь тагжран дуу нь гарахгүй, хий дэмий амаа ангалзана. Зүрхээр нь ч хатгах шиг...
Хүдэр нэг их адтай, нэг их цоглог, нэг их гунигтай дуугараад тэртээ дээр үүлний наана үсэрснээ буухдаа... Дээврийн ирмэгээс халиад явчихав... Тэр, тэр их өндрөөс нисэн унахдаа “тэнгэр” гэж хашгирсан шиг... . Гэвч мэдэхгүй сэрсэн хойноо цочирдон булгилсан зүрхээ намжааж байгаад бодвол “тэнгэр” гээгүй харин “баяртай” гэсэн шиг санагдаад байжээ.
Мань эр хатаж хуурайшсан уруулаа шилэмдэн, хөнжил дотроо эргэж хэвтэхдээ
-Энэ ер нь юу болчихов оо? Юу болов? Буян нэхэхээр ингэж зүүдлэгдээд байдаг юм гэсэн. Тэр нь болж байгаа юм болов уу гэж бодож байжээ. Тэгдэг ч байсан нэг л эвгүй. Түүний сүүлчийн удаа цангинасан дуун чихэнд сонсогдон, нуруу өөд хүйт оргиулах шиг болно. Нойр нь сэргэчихэв. Босож зул өргөмөөр ч санагдав. Уг нь өргөдгөө өргөсөн л юмсан. Гэтэл бас юу нь дутсан юм бол? Нэг л юм дутуу байж дээ? Юу юм бол? Амьд ахуй цагт нь дутаав уу, өнгөрсөн хойно нь дутаав уу?
Энэ тухай мань эр зөндөөн бодож, нойр хулжаан орондоо хөрвөөв. Өглөө босоод ердөө л шийдэж орхив. Хуанли үзвэл нөгчигсдийн хойноос буян үйлдвээс сайн гэжээ. Чингээд ламд очихоор боллоо. Ажил төрлөө ч хойш тавив. Ердөө л ламд очиж буян үйлдэхээр шийдэв.
Ингэж шийдэх амархан. Харин хаана ямар ламд очих вэ? Зүгээр л нэг дацан, уншлага номын газар очиж, учир тухайгаа хэлж нэр бичүүлж хэдэн төгрөг төлж, ерөөл айлтгуулчих нь амар боловч сэтгэлд нэг л сэвтэй. Тэр олон хүний буян нүгэл, жаргал зовлонгийн үйлэнд холилдуулах хэрэг байгаа юм уу. Буян хийх гээд бөөн хар нүгэл, лай ланчгийн үүдийг нээчих юм билүү, хэн мэднэ. Бас тэр уншлага нь олон амьтныхыг “бөөнддөг” болохоор цаашаагаа юу ч болоо билээ, хүссэн эзэндээ оногдоо ч уу, үгүй ч үү, ямар ч гэсэн таньдаг мэддэг хүндээ ганцаарчилж айлтгасан нь дээр. Чингээд тийм хувраг хэн хаа байх билээ хэмээн бодож гарав.
-Чулуун ч томдоно доо. Уг нь нийлж, нөхөрлөж, айлд залагдахад нь бараа болж, архи дарс балгалцаж, гүрэм дором хийхэд нь тусалж явсан. Эрдэмтэй ч элдэвтэй ч толгой. Гэвч ийм юманд тэр гомдоно. Ямартаа л Дээрхийн гэгээнд тоогдож, хэдэн жил дэргэд нь ном бясалгах вэ дээ.
Даа лам уг нь татгалзахгүй. Сургууль ном, зэрэг зиндааг нь дүүргэсэн том лам, иймэрхүү юманд улган шуурхай, санаа тавимхай атал нэг л биш ээ. Өөрийн гэсэн дацан сүмтэй болоод ч тэр үү, буян ном гэхээсээ бурхан тахил, хашаа хороо гэх нь илүү болчихсон хүн шиг санагдаад байдаг юм. Үүнээсээ болоод зулай нь халцарч махан толгойлж яваа юм шиг. Уг нь яг таарах хүн бол дүнхүү “гавж”. Гавж гэдэг нь багын нь хоч юм.Дунд сургуулийн торчгор хөх баньди байхаасаа л өвөг эцгээ дагаж, маанийн шидэнд автаад, үсээ хусуулчихсан хүн. Хожим хүрээ хийдэд шавилан сургууль номыг нь заалгасан байх. Харин дүүргэсэн эсэхийг бүү мэд, ямар ч атугай Гандан хийдийн дэргэд дөрвөн ханатай гэр барьж, тортог ханхалсан баринтаг шоголтой ном хураагаад, “арван тал хомоолоор данх цай буцална” гээд элэнхий модон орон дээр завилж суугаа дуулдсан.
Тэр өвөл нэг тааралдахад өөрөө оёсон болов уу гэмээр мурий сарий оёдолтой лам захтай төө үстэй пөөнөгөр улаан дээлтэй, зулаг нь хэвтчихсэн монгол гутал өмссөн атлаа сэртгэр чихтэй зуны тоорцог тавьчихсан явсан. Дараа зун уулзахад толгой шалдан эрүүн дороо төө хирийн ямаан сахалтай нэг явсан. Ямар ч гэсэн хормойн дэв амсалгүй номын мөр хөөсөн хүн. Харин тэгж хар нялхаасаа номд нэвтэрсэн гэхэд дээшээ гарсангүй, байдаг л нэг хурлын лам дуулдах юм. Тэр маань ер нь хаа явдаг юм бол? Сураглаад явбал олдох болов уу?
Мань эр гайгүй сайхан хадаг нэгийг олж өвөрлөөд Гандан хийд орох замдаа “өөр хэн байх билээ” гэж бодсоор явав. Мэдэх таних ганц нэг баньди санаанд орох боловч, тэр ч дээ, өдий хөвсөргөн насан дээр номд шимтэхээсээ охидод шамдах нь их биз.
Мань эр оромдуулахыг огт хүсэхгүй байлаа. Гандан хийдэд эргэлчин мөргөлчин заримдаг. Хүүхэд дагуулсан эмгэд, хөдөөний бололтой мөргөлчид тэнд энд хэн сунан мөргөж, суврага хүрд эргүүлэн зарим нь хөх бус хооллож явна. Буян бодсон мөргөлчин, хоногийн хоол горьдсон гуйлгачин, мэргэлж түргэлж, төөрөг заяа үзэж сан тавиад өгье гэсэн мэхчин, ёс бодож гэдийсэн баян эрхэмтэн, ер янз янз хүмүүс харагдана. Анир намхан их хийдийн хүрээ хотод хааяа сүрэг тагтаа дэрхийх, хонх жингэнэх дуулдаад чимээгүй болох нь зүүдний орныг санагдуулна.
Мань эр хийдийн их хүрээнд орох хүмүүсийг амдан зогссон, долдой харц, гуйсан царайтай бээвгэр наймаачаас хөх бухад өгөх атга будаа авснаар буяныхаа ажлыг эхлэв. Шувуу тэжээх ч талийгчийн хойноос үйлдэх бас нэг буян. Бас хийдийн их хүрээнд хэчнээн суварга байна, түүнд мөргөж, хэдэн зуун хүрд байна бүгдийг эргүүлж, дацан дуган бүрийн шүтээнд хүрч залбирал үйлдэе гэж боджээ.
Чингээд эргэж мөргөж, гуйж залбирч гарав. Угаас сүжиг сэтгэл буурай, мөргөл залбирал төдийлөн үйлдэж яваагүй тул бусдыг харж дууриан чадах хэрээрээ мөргөв. Мөргөх шүтээнд нь мөргөж, өргөх шүтээнд нь өргөв. Задгайдуу хэдэн төгрөгөө дуусгаад сүүлдээ бүхэлдүү мөнгө өгдөг болов. Нэгэнт л буян нэхэж байгаа талийгчдаа гэж яваа хойно хармын сэтгэлээр яахав хэмээн шийджээ. Харин нэг л мөргөлийг жаахан дульмагхан хийчихэв үү дээ гэж сүүлд нь бодож билээ. Тэр бол гол дуганын үүдэнд сунаж мөргөх мөргөл байв. Энэ нь эхлэхээсээ нэг жаахан тиймхэн болжээ. Мөргөлчингүй нэг сунаж мөргөх вандангийн дэргэд очоод тавиур өмднийхөө өвдгөөс дээш нь ихэд татан байж өвдөглөн сөхрөхдөө бие барьсан дэрдгэр пальто тэргүүт хувцас нь ийн мөргөхөд огтхон ч зохилдоогүйг анзааран эвгүйцэв. Тэгээд мөлийж гялайсан вандан дээр гар гулгуулах хоёр хэсэг цэмбийг өөртөө ойртуулснаа хэдэн удаа сунаж мөргөх учиртайг мэдэхгүйгээ сая санажээ. Баруун тийш харвал энгэр тохой нь гялайсан хүрэн дээлтэй эмгэн нүдээ тас аньж хөхөлбий умгар уруулаа хөдөлгөн сунаж босож байна. Мань эр түүнийг баахан ажсанаа нэг өндийх завдааг нь ашиглан
-Эмээ, хэд мөргөвөл болдог юм бэ гэж асуув. Цаадах нь нүдээ аниастай, хоёр хар гараа зулай дээрээ хавсран залбирах зуураа
-Зуу гэж дуугарчээ. Мань эр эмгэний атигар бие өргөн вандан дээр хэрхэн сунан унаж, хар хумстай махир тахир гар нь хэрхэн урагш маажин тэмүүлэвч урт вандангийн дөнгөж дунд чинээнд хүрч байгааг ажигласнаа
“Жинхэнээсээ сүсэлж мөргөнө гэж үүнийг хэлдэг байх даа. Энэ эмгэн зуу мөргөх хэрэгтэй биз. Би ч зуу нь юу юм бэ, талийгаачийн насны тоогоор л мөргөчихье гэж бодоод мөргөж гарав. Сунаж мөргөхөд пальто нь шилэн хүзүүн дээр гарч ирээд өвдөг дээрээ өндийж залбирахад доош хүлхийн буух нь эвгүй санагдаад нэг л хачин. Тэгтэл ядаж байхад зүүн тийш хальт харвал учиргүй нэвсгэр булган /булган ч гэж дээ, тарваганы арьсаар хийсэн хуурамч булга болохыг мань эр сор будгаар нь анзаарчээ/ дээлтэй, жигтэйхэн далбигар саравчтай малгай доороос буржгар үс сэрсийлгэсэн нэг мантгар улаан хүүхэн мань эрийг хараад залбирахаа мартан сөхрөөд суучихсан, дарвайлган будсан хүрэн уруулаа таталдуулан инээдээ барьж ядаж байхыг үзээд мөнөөх бодож санан залбирч байсан юм нь ч орон гарах болж, өөрийгөө ямар харагдаж байгааг бодсоор байтал мөргөлийн тоо гүйцэх нь тэр. Тэндээс босож явахдаа мань эр ямар хувцастай ирэхээ урьдаас бодоогүй, бас чухал мөргөлийн үед сэтгэл хоёрдуулан өөр тийш харсан өөрийгөө, хамгийн гол нь хүн шоолж хамаг залбирал гутаасан тэр бүдүүлэг эхнэрийг дотроо хараав. Энэ заваан амьтны мөргөл нь хүртэл нүгэл хураах байх шүү гэж бодов. Тэгснээ бурхан шүтээний оронд буян хийж яваа хүн, хар бор юм санаж болохгүйг гэнэт сэхээрээд өөрийгөө болоод мөнөөх ичгүүргүй хүүхнийг уучлан санаа алдаад Хүдэрийнхээ тухай бодож эхлэв.
-Ямар өхөөрдөм хөөрхөн хөгжөөнтэй амьтан байлаа даа. Дандаа инээлгэж баясгаж, хүн бүхэнд хайр түгээн байдагсан. Гутрах гуних нь нэн ховор. Гуниглавал өөдөөс дүрлийтэл ширтээд суучихдагсан. Тэгээд баясгалантай болох нь амархныг яана. Харин өөд болохынхоо урд хэд хоногт таг дуугүй болсон доо. Дүрлийтэл харахаа ч байсан. Үхнэ гэдгээ мэдээд тэгсэн юм болов уу? Сунаж мөргөх нь дульхан болсонд мань эр гонсойхоо төдөлгүй болив. Учир нь аз таарч өндөр Жанрайсигт мөргөж амжив. Их дүйцэн өдөр, зул сарын сайн өдөр, их төр ёсны хэргийн үед эргэл мөргөл болдог тэр ховор их шүтээний сүм онгорхой, дуганч тахилч нар нь ёст албаа хийхээр орох яг тэр үе таарч тэднийг даган орж ганцаархнаа мөргөж залбиран, бас бишрэх, эмээх, хүндлэх сэтгэл төрсөндөө мань эр баяртай болов.
Өндөр Жанрайсигийн бүх хана тэр аяараа бурхнаар дүүрснийг үзээд ихэд гайхав.
-Тэр маань хойт насандаа сайн төрлийг олох болтугай, ум маани бадми хум... Мань эр Мэгзэд Жанрайсигт захиж захиж, даатгаж даатгаж гарч ирэв. Тэгтэл буяны мөр гэрэлтэх шиг болж, хэдхэн алхаад хэрэгтэй хүнтэйгээ дайралдах нь тэр. Хийдийн горлом дотор сулдаа явсан тэр идэрхэн ламыг үзмэгц мань эрийн дотор баяр ургаад явчихав. Ноднин зун ус нутагтаа амарч явахад энэ лам оччихсон, ойр тойрныхны сүлд хийморь шингэсэн хэдэн хайрхны таван ч овоог гурав хоногт багтаан тахиж, бөх барилдуулж, морь уралдуулж бужигнуулж байсан, тэгэхэд танилцсан юм. Ямар ч гэсэн нутгийн гэж болохоор, бас ч ураг саднаас нь мэдэх хүн тул дотно санагдав. Өөрөө хот хүрээнд өссөн гэх авч, эхийн тал нь мань эртэй яах аргагүй нэг голынх юм. Тэр үед мань эр
-Олон овоог ингэж бөөндөж тахиж болдог юм уу? Эзэд савдгууд нь хүнд мэнд дутаав гэж гомдохгүй байгаа гэж асуугаад
-Хайрхны эзэд савдгууд аль нэгэндээ атаархахгүй, харин ч сайн гэсэн бас тиймхэн хариу сонсоод өнгөрч билээ. Харин өглөөнөөс хойш сэтгэлдээ лам эрэхдээ түүнийг санасангүй, одоо бариад авдаг хэрэг. Бас ч үгүй багш-лам юм гэдэг шүү.
-Өө ах хүү, сайн уу? гэж эрээгүйхэн мэндлээд хэв болсон хэдэн үгийг солилцох зуур хүзүүгээ базлаж, шилээ шөргөөн хэд хэхрэх аядсанаа
-Нутгийн дүү нь яахав дээ, хичээлээ заалгаад л... гэснээ
-Ахад толгойны эм байна уу, толгой өвдөөд гэнэ. Мань эр байхгүйг илтгэн мөрөө хавчаад
-Лам хүн толгойгоо өвтгөдөг юм уу гэж нэлээн дотно, ахархуу наргиан хийхдээ ноднин овоо тахилгын үед цагаан хоолтон хэмээгдэж өрөм бяслаг, будаа чихэр тэргүүтнийг сүүнд буцалган зооглож, бас ч бор дарснаас хэд сүрхий татчихаад хөлсөө арчин суусныг нь санажээ.
-Уг нь толгой өвдөхөөр уугаагүй л юмсан гэснээ лам,
-Ах тэгээд ямар ажилтай явна? гэж бас хэнэггүйхэн асууж хийдийн горлом дотор яваа лам хар хүнийг харна.
-Нэг буяны ажлаар гэвэл
-Өө тийм үү, яагаав? гэж шамдангуй асуув.
-Нэг талийгаачийн хойноос буян үйлдэх болоод... Ёс номыг нь мэдэхгүй, учраа олохгүй явлаа гэвэл сүрхий зовинонгуй болж
-Өө зайлуул. Тэгвэл би туслаад өгье л дөө. Яамаар байна? гэнэ.
-Зүүдлэгдээд болдоггүй ээ. Буян нэхэхээрээ л тэгдэг гээ биз дээ? Харин яамаар юм? гэвэл лам эрихээ гарган шувтрах зуур бяцхан эргэцүүлснээ
-Тийм үү. Ийшлэе дээ, хоёулаа гэсээр мань эрийг нэг хэдэн сэлдэн ширээ сандал, баахан шогол номтой өрөөнд оруулж суулгаад өөрөө жинтүү зөөлөвчтэй сандалд тухалж, өврийн судар, бяцхан хайрцагтай хэрэгсэл зэргээ өмнөө тавив. Чингээд эрихээ хэд гүйлгэснээ мань эрийн төрсөн жил сарыг асуув. Бас
-Нэр нь хэн билээ, тэр хөөрхийн гэнэ.
-Хүдэр.
-Талийгч хэзээ өнгөрөө вэ?
-Хоёр сар болж байна.
-Ямар жилтэй байсан юм бэ?
-Хулгана гэв.
-Аа хулгана жил... Хэдэн оны хулгана жил вэ?
-Саяхны ... бага аа
-13-ны жил нь орж байжээ?
-Яг тийм.
-Хөөрхий хар нялхаараа амьтан байж хэмээн царай нь улам зовинонгуй болоод өврийн судраа нээн хэд эргүүлж юм хараад бас эрихээ таслаж тоолж байснаа
-Та нэг хоёр тоо хэл дээ гэв.
-Юу?
-Санаанд орсон хоёр тоо хэл, ямар ч хамаагүй. Мань эр хэлэв. Лам тэднийг цаасан дээр бичиж, тус тусад нь дөрвөлжин хүрээ хийгээд дээгүүр нь сараачин дарж нэлээд суув. Тэгээд эрихээ бас нэг гүйлгэж тоолоод
-Ах танд жаахан таагүй л юм байна. Тэгэхдээ хэдэн ном уншуулж, засал хийлгээд зүгээр ээ гэв.
-Ямар ном?
-Би бичээд өгье ээ. Та очоод уншлагад бичүүлээд хуралд айлтгачих, Тэгэх үү?
-Ах нь уг нь чамаар л бүгдийг хийлгэчихмээр байна санж.
-Адилхан даа. Ном засал нь нэг юм чинь.
-Тэр олныхтой холих ч дээ. Тэгээд ч ганцааранд нь... бас өөрийн хүнээр хийлгэмээр байна.
-За яахав тэгэж байгаа бол би уншаад өгье өө, ах аа. Нутгийн ахдаа татгалзвал эвгүй юм болно. Уг нь ч ялгаагүй л дээ. Энэ чинь угтаа хий зай үүсгэж, сэтгэл засаж л байгаа юм шүү дээ. Яахав яахав, дүү нь хийгээд л өгье... Танай талийгч даанч хар нялхаараа юм, хөөрхий хөөрхий. Насны нь хэмжил яагаа ч үгүй байж. Алтан савыг нь нээлгэхэд юу гэж буув? . Амьтны тусыг л бүтээж байвал хэн нь ч яахав. Одоо ямар буцаагаад босгоод ирнэ гэж байх биш, хойт мөрийг нь шулуутгаж өгвөл. Бидний чадах юм л тэр...
Уншлага засал үд хэвийлгэж дуусав. Гэртээ харьж, идээ будаа зэхэж ирэхээс эхлээд бас нэлээн төвөг хийв. Гэвч буяны ажил өндөрлөхөд мань эрийн сэтгэл ч амрав. Чингээд мөнөөх ламын номын өрөөнөөс гарч явахдаа гэнэт санаж “дүнхүү гавж” хочитоо сураглавал харин лам нэлээн цочих маягтай болж
-Та таньдаг юм уу? Ловонг уу даа? гэв.
-Арван жилд хамт сурч байсан юм. Одоо ловон гээч нь болсон хэрэг үү?
-Болохоор барах уу даа. Биднийг ганц...
-Ганц юу гэж?
-Ганц айлгадаг багш
-Дүнхүү юу даа?
-Айлгахаар барах уу, манай томчуул ер нь том багагүй жийрхэнэ шүү. Ёстой л дүнхүү царайлж байгаад баллаж мэдэх толгой шүү.
-Тийм үү.
-Тийм шүү
-Тэр яадаг юм?
-Ном хэлэлцвэл гартуулж сална, үг хэлцвэл мадлаж байж явуулна. Бэрх хүн шүү. Манайхан хамба, гэсгүйгээсээ эхлээд л цөм айдаг юм.
-Тийм бий. Түүнтэй уулзаж болох болов уу?
-Уулзаж яах юм?
-Хаана байдаг юм заагаад өг дөө
-Хэрэггүй дээ ах хүү. Сэтгэлдээ цөв хураахын нэмэр. Яах юм.
-Чи заагаад өгдөө. Би ядаж барааг нь нэг харъя. Ямар болж вэ.
-За яахав, тэгвэл очиж хар даа. Цаадах чинь заавал нэг зэвүүн юм хэлнэ. Тэр нь санаанаас гарахгүй...
Цогчин дуганы хурал завсарлаж, лам болон мөргөлчид гадаалж, цөөн хэдэн хувраг цав манжаа гүйцээн зооглох гэж шавдан дээрээ бөхөлзөн, дуганч тахилч нар нь балин зулаа сэргээж явна. Олон зул, цахилгаан дэнгийн гэрэл байвч дуган сүмийн дотор харанхуйвтар сүрлэг ноёрхож байдаг нь хачин юм шүү.
-Тэр... тэр хамбын сэнтийн наана гэж идэр лам шивнээд бушуухан гараад явчихав. Заасан хүнийг харвал харааны том шилтэй, өргөн хар хиазтай шар торгон дээлэн дээр нарийн ноосон даавуун орхимж нөмөрсөн, хожгордуу данхар толгойтой, малигар улаан лам эрихээ гүйлгэн маани уншиж суугаа нь нөгөөх дэрчигэр хөх “дүнхүү гавж” мөн гэхэд бэрх.
Мань эр баруун мөр өөд өгсөн хоймор гарч гол шүтээнд мөргөөд эргэж малгайгаа барьсаар “дүнхүү”-гийн өмнө очвол цоровгор уруул, хамрын сэртгэр угалз, эрүүний хонхорхой нь мөөн. Мань эр яагаад ч юм, өөрөө мэдэлгүй шивэгнэн, бөхөсхийн,
-Амар байна уу гэж мэндлэв. Дүнхүү гавж зовхио өргөж, зузаан шилний цаанаас том харснаа, ер ажирсан шинжгүй, өдөр бүр уулздаг хүнтэйгээ ярьж буй мэт тайван тогтуун хөдөлж
-За сайн уу? Та нар сайн уу? Чи юу гэж явна? гэсээр эрхий хурууны арын хонхор дотор шар тамхи дүүргэн, хамартаа хүргэж ховх сороод, шилэн хөөргөө өгөв. Мань эр баахан бажгадасхийн хөөргийг авч үнэрлээд буцаахдаа,
-Бие сайн уу? Би бараг зүгээр шахам... нэг буяны ажлаар гэж яаран хэлбэл,
-Аан. Тэгээд бүтээ юү гэж асуугаад “Дүнхүү” түүнийг нэг сүрхий харснаа эрихээ авч шувтран гүйлгэж үзэв.
-Бүтлээ бүтлээ гэж мань эрийг хэлэхэд толгойн өргөн сэнтийн хашлага тохойлдоод нүд рүү нь эгц харав. Махлаж таргалсан боловч бие ариг, танхи амгалан явсны гэрч болсон булбарайдуу цэвэрхэн нүүрэнд нь бага залуугийн танил ёжтой ихээвхийлэл илт гэрэлтэв. Тэгээд
-Аа нохой долоо. Буяны ажил ч гэж дээ, чи чинь нохойг хүн болгох гэж яваа амьтан байна шүү дээ.Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэдэг ч гэсэн, одоо чинь хүнээ хүн болгох гээд чадахгүй ядаж байхад... хэмээгээд “үнэн биз” гэсэн шиг шоо ширтэхэд мань эр элэг рүүгээ нудруулсан юм шиг навтасхийж билээ.
-Яаж мэддэг байна аа, энэ дүнхүү? Амар амгалан бодь мөрийн биелэл болсон Их хийдийн горломоос гарч явахдаа мань эр дүнхүүгийн гарахын нь өмнө хэлсэн
-Хүн нь нохой болох гэж зүтгэдэг өнөө цагт чи ч харин хүн хэвээрээ л байгаа юм байна даа гэсэн үг, хүд хүдхийсэн хоолойн угийн хөх инээд чихэнд нь хангинасаар байв.
Ийнхүү Хүдэр хэмээх бяцхан хөөрхөн хавын хойноос үйлдсэн буяны ажил дуусав. Мань эр Хүдэр гэдэг нохойтой байлаа. Түүнийг насны туйлд хүрээд үхэхэд нь хээр аваачиж, сүүлийг нь таслан дэрлүүлж оршоогоод “хойд насандаа хүн болж төр” хэмээн ерөөсөн байжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 290 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_09.jpg
Хэмжээс: 600x144 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4581

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-011.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3805

Хүрэлтогоот
khureltogoot-03.jpg
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4756


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn