Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: П. Сандуйжав : Арслан минь
Оруулсан admin on 2008-01-06 09:09:01 (3032 уншсан)


Малчин Пүрэв хониныхоо хороог түшиж зогсоод эхнэр Дулмаатайгаа хөөрөлдөнө. Хонь нь ганц нэгээрээ уван цуван хорооноосоо гарч харагдана. Хураалттай аргалын хонхорт хэвтэж байсан зүрх цагаан нохой босч суниагаад эзнийхээ дэргэд эрхлэн хүрч ирлээ.
Эзэн нь татаж байсан тамхиныхаа цогийг дэргэдээ байсан модны тайрдас дээр цохив. Нохой нь өөртөө хоол өгч байна гэж бодсон уу тамхиний цогийг долоосноо учир зүггүй гаслан гангинаж цас үмхлэв. Нохойгоо харж байсан эр, эм хоёр зэрэг дуу алдан инээснээ, эхнэр нь:
-Хөөрхий дөө, муу арслан минь зөнөчихжээ. Чи бид хоёрыг айл болох жил аав энэ нохойг өгч билээ. Хөөрхөн зүрх цагаан гөлөг байсансан. Тэр цагаас хойш арваад жил өнгөрчээ. Нохой мөн ч богинохон настай амьтан юм даа. Хүү нялхаараа байхад энэ нохой бүр зөнөж гүйцээд тамхиний цогийг өөртөө хоол өгч байна гэж бодоод долоочихож байна гэж эхнэрийгээ ярихад Пүрэв,
-Хачин юм. Бид хоёр дөч шахаж байдаг. Амьдрал гэгч шунал биш боловч бид хоёрын байгаа зүйлээс биелээгүй юм их л байна. Нэг хэсэг нь өсч өндийж байхад нөгөө нь нялхаараа, зарим нь бүр өтөлж өвгөрч дуусах юм. Арслан маань хүнд ухасхийдэггүй боловч хавийнхаа нохдыг их зууж ноцох юм. Нялх үстэй зүрх цагаан хар нохой манай голд олон л харагдах юм. Бид цаашдаа хотондоо хуцах хэдэн нохойн нас элээх юм бол
Гэрийн хоёрын ийнхүү хүүрнэж байтал нохой хэрэлдэх дуу ойрхон гарлаа. Нохойны ороо отооны цаг болжээ. Нэг гульбилзсан шар жингэрийг, хэдэн нохой даган шогшиж явна. Жингэрийн яг ар талд нь арслангийн залуутай ав адилхан зүрх цагаан нохой дагажээ. Түүний араас дөрвөн нүдтэй улаан халтар, нэг эрлийз юм уу гэмээр шар нохой, бас зүрх цагаан халтар нохой, бүр сүүлд алаг хав хүртэл бараадан явна.
Цөм л амьтанд байдаг төрөлхийн хүсэл шунал, атаа хорсолдоо автжээ. Жингэрийн араас азаргалан яваа зүрх цагаан нохой бусдыгаа сүрдүүлэхийн эрх дарх, жингэрээ харамлахын шунал, тачаалд автана. Бусад нь ар арынхдаа дээрэлхэх, өмнөхдөө атаархах, хүсэмжлэн харамлахын зөн совиндоо идэгдэн, ая эвээ ололцоход биш, хэрэлдэн муудалцахад бэлэн бухимдан явах ажээ. Энэ бүхнийг харж зогссон арслангийн сэтгэл сэрхийв бололтой. Дөрвөн хөлөөрөө цас шороо маажлан аяглаж эхлэв.
Үргэлж хойд хоёр хөлийнхөө завсар хавчуулгатай явдаг даахирсан бөөн сүүлээ хондлой дээрээ агсаж чих нь босоод ирлээ. Тэгснээ хөл биеэ долоож, өөрийгөө өөд татаж эхлэв. Хүн амьтны мөр гараагүй цасан дээр очиж хэдэнтээ хөрвөөгөөд босч шилгээв. Бас нохдын хойноос нэг хэсэг чимээгүй ажиглан харж бодлогоширон зогслоо. Ингээд санаа шулуудав бололтой өрөөлдүү ч юм шиг, жороо ч юм шиг, хачин эв хавгүй сайралзан нохдын хойноос урин хуцсаар яваад өглөө.
Энэ бүхнийг харж зогссон гэрийн эзэд шоолон инээж байв. Арай гэж нохдыг гүйцэн очвол хамгийн сүүлд явсан алаг хав хүртэл архирч угтжээ. Нохдоос айж хоцрохгүй, бараа тасрахгүй хэсэг дагахад ядарч амьсгаадаж байгаа гэдэг нь жигтэйхэн ажээ. Хэлээ унжуулан аахилан шогшоод мөс шиг хүйтэн болсон хэлээ амандаа татан авбал хөлдөж эхэлсэн бололтой мэдээгүй болжээ. Тэгж байснаа гэсч учир зүггүй чимчигнэж халуун оргиж тэсч байхын аргагүй болжээ.
Иймэрхүү болсноо сая л мэдэж өөртөө гутан гуниж, гийнан гасалж халаглав. Орооны ноход хэрэлдэж эхэллээ. Арслан тэр бүхэнд шууд оролцсонгүй захлан холдож ажиглав. Олон ноход хэрүүлээсээ болоод жингэрээ нэг хэсэг мартжээ. Энэ чөлөөг ашиглан арслан шар жингэрт ойртон очлоо. Тэгтэл дөрвөн нүдтэй том улаан халтар нохой арслан руу дайрав. Арслан бараг тэр нохойн шуугин дайрах салхинд нь үсрээд явчихав. Улаан халтар зүгээр орхисонгүй хөл гэдэснээс нь ээлжлэн зууж, бүр сүүлдээ багалзуурыг нь үмхэж авлаа. Улам ахиулан хазаж сэгсэрч угзарч эхлэв.
Арслангийн амьсгаа боогдон, газар тэнгэр дээр дороо ороод явчихлаа. Түүнээс хойш юу болсныг өөрөө ч мэдсэнгүй. Нэг мэдэхэд хураалттай аргалын хонхор дотор хэвтэж байжээ. Гэрийн эзэгтэй Дулмаа аргал авахаар гарч иртэл муу арслан нь хураалттай аргалын хонхорт цус нөж болчихсон хэвтэж байжээ. Нохойгоо өрөвдөхдөө гэртээ оруулан зуухны хүхээгний тус газар хэвтүүлэв. Нохой шарх сорвио бүртгэн үзэх мэт хэл хүрэх газар бүрээ байн байн долоож, хүн ойртвол эмзэглэн гасална.
Гэрийн эзэн Пүрэв, шарх соривыг нь хурдан эдгэх магадгүй гэж хоолонд нь хар дарь хольж өгч долоолгоно. Нохой долоон голтой гэж үнэн юм. Дөрөв тав хоногийн дараа бүр сэхээд явчихжээ. Гэрээсээ гарч аргалынхаа хонхорт хэвтэж эхлэв. Бас нохойны ороо, отооны цаг дуусах болоогүй, ойрхон хэрэлдэх нохдын дууг арслан сонсож хэвтлээ. Сэтгэлд нь бас нэг хий хуй шиг юм орж ирээд амраасангүй. Урд хоёр хөлөө нийлүүлэн жийгээд дээр нь эрүүгээ тавьж нүдээ анин хэсэг хэвтлээ. Тэгэх зуураа зүүрмэглэжээ.
-Идэр залуугийн нь хамаг явдал дундаас ороо отооны нь үе л бүр тодхон зүүдлэгджээ. Шийр цагаан хар жингэрийн араас олон нохой дагуулах, харамлах, эзэрхэхийн сэтгэлд автан явж байна. Ганцхан архирахад нь бүх нохой айн ширвээтнэ. Тэгтэл нэг улаан халтар нохой дайран ирэв. Түүнийг ганцхан ухасхийн овоодон зууж хэдэнтээ дугтран унагаад, багалзуурдан авлаа. Арслангийн амаар цус дүүрээд ирлээ. Энэ мэтчилэн олон нохдын гүрээг ханан хазахад нохой бүрийн цус өөр өөр амтагдаж байсан биз ээ.
“Арслаан” гэж эзнээ дуудахын түрүүчээр цочин сэрвэл хамаг бие нь хачин хөнгөхөн болсон шиг санагджээ. Ингээд сэтгэлийн хий хуйнд хөтлөгдөн сүүлээ сөхөж агсаж, гуйвалдсаар орооны нохдын араас яваад өглөө. Орой болтол ирсэнгүй. Тэр хооронд Пүрэвийн дунд хүүгийн сүүн шүд нь уналаа.
-Ээж ээ, миний шүд уначихлаа гэвэл эх нь:
-Өө тэгэв үү? Миний хүү унасан шүдээ битгий хаяарай. Өөхөнд боогоод Арслангаа ирэхээр өгөөрэй. Өгөхдөө “Миний муухай шүдийг аваад, сайхан шүдээ өгөөрэй” хэмээн хэлээд өгдөг юм шүү гэж захив.
Хүү ч хэлснээр нь шүдээ өөхөнд боон хадгаллаа. Орон гаран Арслангаа хүлээсэн боловч ирсэнгүй. Ингээд л Пүрэвийнхэн унтацгаажээ. Яг энэ үед Арсланг нэгэн зүрх цагаан нохой урж тасалж байлаа. Арслангийн нүдэнд тэр нохойны нүд дөрөв болон харагдаж харанхуй сүүдэр шиг юм дайран иржээ. Арслан ч атиралдан уналаа. Унахдаа нөгөө хар нохойн гуянаас ам дүүрэн зуун авлаа. Хөгшин нохойн зуулт хатуу гэдэг энэ биз. Огт тавьсангүй.
Залуу нохой хазаж тавьсаар Арслангийн багалзууранд хүрлээ. Тэгсэн ч Арслан улам зуусаар байв. Амаар нь бүлээн цус дүүрнэ. Хааяа нэг яс мэрж байгаад завьж, тагнайгаа урахад гардаг өөрийнх нь цусны амт тэр залуухан зүрх цагаан нохойны гуянаас амтагдаж байв. Тэр нохойноос өөрийн нь цус амтагдаж байсан хэрэг.
Арсланг гаслахаа больж чимээгүй болсноос хойш залуу нохой жингэрийнхээ хойноос хар хурдаар давхин одлоо. Арслан нэг хэсэг хөдлөхгүй хэвтэж байснаа босч гэрийн зүг сажлан гэлдэрсээр хураалттай аргалынхаа нөмөрт ирж хэвтэв. Олон нохдын гүрээ ханаж, өөр шигээ болгосноо бүүр түүрхэн санаж, хааяа нэг гийнан гасалсаар тамир нь тасарч, жавартай тэнгэрийн одод нэг нэгээрээ нүдэн дээр нь унах шиг болоод бүр харагдахаа байжээ.
Өглөө гэрийн эзэгтэй Дулмаа өрхөө татаад хураалттай аргал руугаа очиход Арслан нь үхчихсэн байлаа. Дулмаа “Муу Арслан минь хөөрхий дөө” гэж амандаа шивнээд, аргал хормойлон гэрээ орж ирүүт,
-Пүрэв ээ! Муу Арслан минь үхээд хоножээ гэж өрөвдөнгүй хэлэв. Пүрэв:
-Аа тэгээ юу? Цай цүүгээ уучихаад зайлуулъя даа гэж хэнэггүйхэн хариулав.
Пүрэв орны бамбай завсраасаа нэг хорын харандаа гарган алгын чинээ цаасан дээр маанийн зургаан үсгийг их л эв хав муутай бичээд, нарийн мод цуулан хавчуулж бэлтгэлээ. Гаднаа байсан бярууны турсган дээр нохойгоо тавиад, бүсэндээ жижигхэн сүх хавчуулан жалга өгсөн чирээд явлаа. Нэг аятайхан ээвэр хотгорт Арслангаа тавиад толгой талд нь маанийн үсгээ газар хатгалаа.
Бүсэндээ байсан сүхээ авч сүүлийг нь тас цавчихдаа “Энэ насандаа чи нохой болж төрлөө. Хойд насандаа хүн болж төрөөрэй” гэж амандаа үглэн хэлж байлаа. Пүрэв турсгаа чирээд буцаж явахдаа,
-Хөөрхий муу Арслан минь орооны нохой дагаж яваагүй бол хэд хоног амьд л байх байж дээ. Орчлон хорвоо гэдэг мөн ч хачин юм. Энэ амьтны хүчий нь аваад хүслий нь орхичихсон байна шүү дээ гэж бодож явжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 42 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-016.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2663

Хүрэлтогоот
khureltogoot-07.jpg
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4165

Ц.Батболд Зотон, тос 92x92
Хүрээ эрчүүд
Хэмжээс: 600x600 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2776


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn