Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Эр хүнгүй айл /Харуусал/
Оруулсан admin on 2008-01-06 09:06:49 (3426 уншсан)

Эх орноос минь эхнэрээс минь, эгч нараас минь эмгэнэлт мэдээ шил, шилээ даран ирлээ. Элэг эмтэрч, эр бие минь суларч өөрийн эрхгүй хийж байсан ажлаа орхин нэг хэсэгтээ л гэгэлзэн нулимс дуслуулаад бага боловч тайтгарсны дараа эргүүлэн залгалаа...
Монголчууд маань эрт дээр үеэс билгийн буюу сарны он тооллоо жаран жилээр үечилж ирсэн нь ямар нэгэн маш нарийн утга агуулгатай л байж таарна.  Би зурхайч биш болохоор тэр талаар ямар нэгэн мэдлэггүй. Бас хорин таван жилийг нэг үе гэж үздэг. Энэ тал дээр дээшээ, доошоо 12 жил нь нэг үе болдог гэж сонсож байсан юм байна. Миний мэдэхийн л монгол хүний дундаж нас жар гэж сонсож байсан болохоор миний аав, ээжийн үе өнгрөөд бидний буцах үе эхэлж байгааг, хүний амьдрал богинохон шүү гэж сануулан харанга дэлдэж эхэлж буйг ухаарлаа гэх үү дээ.
... Хүргэн маань, том эгчийн маань нөхөр ердөө л дөчин еснийхээ жил дээр үр хүүхдүүдээ өнчрүүлэн, найз нөхөд, хамаатан саднуудаа уйлуулан өвчний учраас хорвоог орхин оджээ. Ойр дотныхоо сэтгэл нийлэн амьдралд нэгэн зорилго агуулан, мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, зүтгэж явсан хүргэн ахыгаа цагийн эрхийг сануулан өнгөт хорвоогоос халин одоход харамсахгүй, гашуудахгүй байхын аргагүй...
Гэтэл дээрээс нь эгч минь үг алдан намайг бүр нэрвэж орхив оо. “Манайх чинь эр хүнгүй айл болчихжээ. Гэнэт ажил явдал гараад цугласан чинь дандаа хүүхнүүд, юу хийх, яахаа мэддэггүй...” дотор харанхуйлан үг ч гарахаа байн “Нөгөө Батсайхан хаачаа вэ?” хэмээн цахиртууллаа. “Ах та хоёрт хэлж зүрхлэхгүй байсан юмаа, миний дүү чи юм, юм үзсэн ид насны эр хүн шүү. Биеээ бариарай даа, цаадах чинь гэрээс гараад сураггүй болон хагас жил болж байна”...
Эцэг эхээс бид чинь наймаас долуулаа өссөнсөн. Зулай дээр нь гишгэж төрсөн хоёрхон дүүтэй хүн шүү дээ би чинь, дүү минь чи хаачваа? Чи минь үхсэн, амьд нь хамаагүй хаана байнаа? ...
Одоогоос жил хагасын өмнө /2006 оны наадмын гурав дахь өдөр/, хүн бүр баярлаж цэнгэж байсан наадмын гурав дахь өдөр хүчит бөхийн арвын даваа эхлэх гэж байсан яг тэр үед ийм явдал болсон юм. Ах маань хөгшин европт, дүү маань Сеулд би энд, гурван эгч маань л нутагтаа голомтоо сахин үлдсэн байлаа. Нас биед хүрсэн эр хүн, ид насандаа гучин долооныхоо жилэн дээр хаашаа одов оо? Эмлэг, цагдаа, шорон орон, траншей танк... Эрээд, сураад, хайгаад олдсонгүй гэх. Траншей, шорон оронгоор хайх нь аргаа л барсан, цөхөрсөн хүний ажил. Өглөө болгон ажилдаа явлаа гээд л инээгээд гардаг, орой нь ядарсан, заримдаа халамцуухан инээд алдаад л орж ирдэг дүү минь, тэр өдөр эргэж ирсэнгүй... Маргааш нь ч ирээгүй, бүүр тэр чигтээ ирээгүй гэнэ. Дүү минь, чи минь амьд уу? Яг хоёр жилийн өмнө энэ л өдөр гэрээс гараад сураггүй болсон юм гэсээн.
Халхын минь амьдрал харанхуй байна даа, гэрэлтэх өдөр ирж л таараа. Одоо нутагт минь хоёрхон эгч минь л үлдсэн. Манайх эр хүнгүй айл үлдэж байхад, бас эм хүнгүй айлууд ч мэдээж олноороо байгаа. Миний мэдэхийн л энд эгч дүү дөрвөн хүүхнүүд байсан л юм, нөхрүүд нь нутагтаа. Тэднийх эм хүнгүй айл л болж таараа.
Мянга, мянган монголчууд маань амьдралын эрхээр гадагш тэмүүлсээр л. Сая хориодхон хоногийн өмнөхөн Солонгост зуу гаруй залуус харлаж үлдлээ.
Огт хүнгүй Монгол болчихвий дээ. Боловсон хужаа Хангүг, бодлоготой хужаа хар хятадын шаахай төрсөн нутгийн минь хөрсийг туучиж байна гэнэ. Хар мөр нь он солигдох мөчид 12 эрдэнэт хүмүүний амийг авч одлоо. Араас нь дал, наян хүн хордлоготой гэнэ.
Тиймээ, бид бүгдээрээ буруугүй буруутнууд!
Нийгэм солигдоход зоригтой идэж чадаагүй дээ бид харь нутгийг зорьж хүний газрын шороо идэж, хүнд ажилд нь нухлуулан харьд шигдэж байгаадаа бид буруутан.
Идэж, уугаад дээшээ гарсан эрхэмсэг дээдсүүд хамгийн гол буруутнууд.
Уут, уут мөнгөөр
Улсаа худалдаж байна, тэд нар
Богц, богц мөнгөөр
Богдоо худалдаж байна, тэр дээдсүүд маань.
Архиний бизнес хэнийх вэ? Ажлаа хийгээд, архиа уугаад явж байгаа энгийн л нэг борчууд уу? Аль эсвэл эх орноосоо алслагдсан харьд хараар зүтгүүлж байгаа бид нар уу? Баяр болох гээд амьтан ах дүүд амсуул гээд гуравхан шил виски илгээмжинд хийхэд илгээмж хүлээж авдаг гаалийн түшмэд ямар олон юм бэ гээд хүчээр зодоод татвар авчихаж байна гэнэ. Энэ холоос тэр өндөр үнэтэй илгээмжинд хийсэн гуравхан шил вискинээс би ашиг олох юм гэнэ дээ. Яруу алдарт гаальчдын алдар бадрах болтугай! Ард иргэдээ ингэж л хамгаалах ёстой, ёстой мундаг. Тийм болохоор бид биш. Арван долоон чингэлэг спирт гээд л сүр дуулиан болоод л байсан, сүүлдээ сураг чимээгүй л болсон.
Элит царайлсан идэмхий муусайн дээдсүүдийг яалтай ч билээ. Эх орныг минь, ард иргэдийг минь хордуулж алж байгаа энэ архиний бизнесийн нууц ноёнтнууд нь дандаа л тэд нар байгаа шүү дээ. Доодохыг нь долоочих шахан гүйлдэх гаальчин Баагийнууд ч тэдний л гар хөл шүү дээ. Жирийн л нэгэн ажилчин хүний хүүхэд гаальчин болсон түүх байхгүй л байдаг байхгүй юу.
За яах вэ, цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Цагийн салхи нэг л эргэхэд бүх юм орвонгоороо эргэж байр, байраа олох цаг ирнээ. Бид ч харина, эх орондоо. Ихийг бүтээх хүсэл иргэн Монгол хүнд байгаа шүү, эрхэм дээдсүүдээ!

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-01-06 /s_b_bagi@yahoo.com/

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 149 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-218.JPG
Хэмжээс: 600x450 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2519

Должин : Зам зуур
zam-102.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2949

Тэрэлж
trlj-002.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2339


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn