Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Залхуу хулганы төгсгөл
Оруулсан admin on 2008-01-01 02:53:23 (4869 уншсан)

Навч цэцэг алаглаж, өвс ногоо халиурсан намрын налгар цагт хавь ойрын бутны хулганууд өвлийн бэлтгэлээ базааж, хөеө хураах ажилд хөгшин, залуугүй ханцуй шамлан орж өдөржин өвс ногоо зулгаан нүхэн гэр өөдөө зөөцгөөнө.

Залхуу хулгана л тэднийг гайхан харж "Яасан ч ядаргаатай амьтад вэ" хэмээн төвөгшөөн Орог саарал, Оготор бор хоёр гөлчгийтэйгээ гэрээсээ бараг цухуйсангүй. Хааяа өлсөхийн эрхэнд гурвуулаа гарч гэрийнхаа хаяаны тачир өвснеөс зулгааж хооллосон болоод л буцаж орно. Өвлийн cap гарч, цас орж уул талыг хучив. Хааяа ширүүн салхи сэнгэнэн үлээж, цасан шуурга хуйларч энд тэндгүй хунгар тогтооно. Залхуу хулгана хоёр үрээ дагуулан хоолны эрэлд гарсан ч битүү цасан дороос цухуйх өвс байсангүй. Зуд нүүрлэх гээч болж дээ. Ходоод хоосон гурав хол явж ч чадалгүй даарч бээрэхийн хэцүүг амсан дагжигнан чичирсээр гэртээ шурган орцгоов. Орог саарал, Оготор бор хоёр нүхнийхээ мухарт атиралдан хэвтэнэ.

Өлссөнөөс болж гэдэс хонхолзон нойр нь хүрэхгүй зовооно. Тэгээд л ам амандаа "Ээж ээ, хоол, хоол..." гэж нэхэн гонгиноно. Залхуу хулгана хоол нэхэх хоёр үрээ өрөвдөн "Хөөрхий дөө" хэмээн үглэсээр хэвтрээсээ өндийж гадагш гарлаа.

Эх хулгана эргэн тойронд бараантан харагдах бор довоор өвөлжих хот айлуудыг тойруулан харж "Дэлдэн хөхөөс түрүүн жаалхан өвс авчихсан. Дэрмэгэр шар ч харамлаад өгөхгүй дээ. Атигар хүрнээс дараа өгнө гээд зээл авчихсан болохоор яаж очих вэ дээ.

Одоо ч надад орж гуйлга гуйх газар алга болоо шив дээ" гэж амандаа үглэнэ. Өвлийн хүйтэн жаварт
хайруулсан залхуу хулгана гэртээ буцан орж, нэгэн буланд хэвтээд хурхирч гарав.

Гөлчгийнүүд нойрноос сэрж, нүдээ нухлан өндийлөө. Өдийд ээж маань өвс тэжээл олоод ирсэн байх даа хэмээн горьдон ийш тийш харцгаав. Нүдний нь үзүүрт бөөн өвс тэртээ буланд сагсайн байх шиг харагдахад Орог саарал, Оготор бор хоёр "Өвс, өвс..." гэж хашгиралдсаар гүйж очоод нүдээ анин ховдоглон зулгааж эхлэв.

Даарч ядарсандаа болоод гүн нойрссон эх хулгана арьсаа өвдөхийн эрхэнд сэрж, эмзэглэн чарлав. Тэгснээ өөдөсхөн чинээ үрс нь өлсөхийн эрхэнд өөрийг нь зулгааж буйг ухааран өрөвдөхдөө цурхиран уйлжээ. Өдөр хоног өнгөрөх бүр цас улам зузаарлаа.

Гөлчгийнүүд хоол нэхээд залхуу хулгана байж суухын аргагүйд хүрчээ. Эх хулгана мэрэгчдийн зах орж өвс тэжээл олж ирэхээр өөрт байсан хэдэн зоосоо өвөртлөн гарлаа. Захын нүхнүүдэд өвс ногоо, аагтай хөеө, амттай таана, мангираас эхлээд янз бүрийн "хоол" ярайж байхыг хараад шүлсээ гүдхийтэл залгилна.

Хямд төсөр юм хайн бэдэрнэ. Зарим ургамлын үнийг асуухад дийлж авахын аргагүй өндөр үнэ хэлнэ. Эх хулгана нэг лангууны дэргэд очиж багцалж боосон өвсийг заан үнийг асуув. Худалдагч Хулгар хөх өлийн харснаа "Төгрөгөөр зарахгүй, доллараар л өгнө дөө" гээд ярвалзах нь доллар гээчийг барьж үзэх нь байтугай барааг нь ч хараагүй хөөрхийг тархин дундуур татаад авах шиг болов.

Залхуу хулгана арга тасран ийш тийш алмайран хэсэг зогслоо. Түүний нүдэнд нэгэн үхэр хулгана сагсайсан "ногоон" доллар химэлж жижиглээд амандаа зуун олны дундуур цаашлах нь содон тусав. Залхуу хулганын толгойд "Хоёр үрдээ хоолгүй, хоосон очиж яав ч болохгүй.

Энэ Тарган цагааны завьжнаас бага ч атугай үйрмэг унаган өвс худалдан авъя" хэмээн адын бодол шүглэн араас нь жирийлээ. Хулгануудын дундуур чихэлдэн явсаар мөнөөх Тарган цагааныг гүйцэн зэрэгцэн очоод хошууг сарвуугаараа сэмхэн самарч хэсэг "ногоон" базаад эргэтэл шилэн хүзүүн дээрээс цагдаа алагдаахайн бахим хумс шүүрээд авлаа. Эх хулганын дөрвөн мөч агаарт хий сарвалзан ам нь ангалзан байвч "үрс минь..." гэхээс өөрийг хэлж чадалгүй эхэр татан тийчлэв.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 257 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Э. Найдандорж 1984	120х170, гуашь
Нүүдэл
Хэмжээс: 600x731 252k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5276

Ц.Баттулга Зотон, тос 40x40
Хээтэй зохиомж
Хэмжээс: 597x600 148k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4768

Зураач : Б.Хонгорзул
khongor038.jpg
Хэмжээс: 600x470 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5323


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn