Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (19)
Оруулсан admin on 2007-08-09 01:50:29 (3974 уншсан)

 

АВ
"Маргааш аавтай авд явна".Шөнө өнгөрч өгөхгүй намайг баахан зовоов.Гэрийнхэн маань бүгд жигдхэн амьсгалан хэн нэг нь хааяа нэг яргалан сайхан унтана.Үе үе өндийн цонх руу нэг,урдаа тавьсан фосфортой цагийг харан наашаа нэг харан,цаашаа нэг эргэн тонгочсоор үүрээр л нэг юм жаал дуг хийв.Өглөө ч боллоо.Аавтай өглөө эртээ нар битүү мордон хотоос гарлаа.Цаг гаран давхиад Гандан уулын баруун суганд зусч байсан аавын танилынхаас буугы нь аваад цааш хөдөллөө.

Урагшаа эргэн давхисаар хэдий явсныг бүү мэд,шөнө нь сэтгэл догдлоод нойргүй хоносон би хажуугаас төөнөх наранд ээгдэн үүрэглэн тонголзон уначихгүйг хичээн аавын араас тас тэвэрч явсаар нэгэн хадтай толгой ороогоод өөд өгссөөр нэгэн толгой дээр гарч зогслоо.Аав маань мотоциклоо тулгуураар нь тулж зогсоогоод ганзганд бөхөлсөн тааран шуудайг задлангаа "Миний хүү жаахан аргал түүгээд ир" гээд үлдлээ.Хол ч явсангүй хэдэн аргал хормойлоод иртэл аав маань ганц нүдний хэрээстэй дурангаар тал тал тийш анхааралтай нь аргагүй дурандан сууна.Миний ирэх чимээнээр дурангаа надад өгчихөөд татаж байсан тамхинаасаа хуурай хөх хомоол унгасган гал үүсгээд явахын урд орой өөрийн хийсэн 2 литрийн хуурай сүүний лаазан тогоондоо цай үйлээ.Дурангын хараанд номин ногоон тал бүүр ч ногоон болчихсон юм шиг гоё харагдах ажээ.Энд тэндгүй тарвага,зурам гүйлдэн дээр элээ унгалдан,дэргэд царцаа дэвхрэг чарр-чарр дуугаран үнэхээр сайхан ажээ.Гэтэл нүдний буланд жижигхээн морь унасан хүн харагдах шиг болоход гайхшран дурангынхаа харааг түүн дээр тааруултал харин зурамны нуруун дээр суусан жижигхээн шувуу байх ажээ.Гайхан аавд хэлтэл аав дуран авч харснаа "Аан,зурам унасан чогчиго л байна.Нүхний нь аман даар отож байгаад гараад ирэнгүүт нь гэнэдүүлээд суучихдаг юм.Зурам нь айж цочсондоо эргээд нүхээ олохгүй баахан сандарч гүйж байж ямар нэгэн нүх олоод ороход нь л сая нисдэг шувуу даа" гээд инээж байна.Аав маань цайныхаа дээжийг хангай,дэлхийдээ өргөөд эргэн сууж аягны хийцээн гаргаад сэнжтэй хуванцар хоёр аяганд цай аягалан тухаллаа.Би адган яагаад андаа явахгүй байгаа юм бол,хэзээ надаар буудуулах юм гэж хий адгасаар халуун хар цайнд хэл амаа түлчих шахан байж ойчиллоо."Утаа үнэртсэн хээрийн цай гэж мөн сайхан амттай байна шүү" гээд өрөөсөн гар дээрээ тохойлдон дүнсэн тамхиа ороолоо.Тэгээд буугаа аван шагайж харсанаа овоо,хараагы нь асаагуураар шатаан тортог суулган харлуулаад дахин нэг шагайж үзсэнээ мотоциклынхоо багажны хайрцагнаас нөхөөсний дотуур хаймар гарган хайчлан харааг нь бөгтөргөн шивээ хадаасааар хадаж тогтоолоо.Мөн мухар тохой хирийн мод хутгаараа нэг үзүүрийг нь шовхлон,нөгөө үзүүрийг нь ац гарган зороод газар тавин дээр нь буугаа тохон шагайж үзсэн ээ "За одоо бэлэн боллоо.Миний хүү сайн идэж авахгүй дээ,3-4 цаг ч болчихож мэднэ,сайн идэж ав" гэлээ.Яаран хоёр,гурван боорцог бүхлээр нь шахуу залгиад горойчихов.Аав минь намайг харан инээмсэглэж "Чи мөн адгуу хүн шүү.Хоёуулаа одоо шав бууднаа хө...Ингээд...үүнийг нь энүүнтэй чацуулаад...Тэгээд замгаа..." гэхчилэнгээр хэрхэн буудахыг зааж өглөө.Орой буугы нь буцааж өгөхөд аавын танил нь буугаа үзчихээд "Пөөх,ингээд янзалчих ухаан надад байхгүй л байсан байна шүү" гээд баярлаж байсан нь одоо хир нь буу барих бүрийд санагддаг л юм.
Ингээд заалгаж,заалгаж анхныхаа сумыг тавив.Сураггүй,дөнгөж дөрөв дэх сумаараа л шаваа хальт онож байж "Ойлгосон,ойлгосон.." гээд худлаа ойлгоод байсан овоо харааныхаа учрыг арай гэж нэг оллоо.Одоо бол ч 5 дахь,6 дахь,7 дахь сум баараггүй байгаа онохыг аав минь харсанаа "За сая л ойлгож мэдлээ.Түрүүний ойлгосон чинь 2 нь шороо руу,2 нь тэнгэрлүү ойлгосон шүү!" гэхэд хэдийвээр хээрийн хойморт аавтайгаа хоёулханаа байсан ч бөгс улайх шиг л боллоо.Ямар ч байсан жинхэн буугаар буудаад үзчихсэн ч хорхой дарагдах яагаа ч үгүй,адгах сэтгэл минь өөрийн эрхгүй адгасаар л...Тэгж,тэгж тал,тал тийш баахан дурандаж байснаа сая л нэг юм "За явъяа" гэж шивнэсээр өндийлөө.Ердөө л буу,шор хоёроо аваад доошоо уруудан яаралгүй алхаж эхэллээ.Аав бид хоёрын бараанаар энд,тэндгүй л дош,дошин дээрээ том,жижиг хулгар шарууд гозойн өндөр нам дуугаар хошгирох ажээ.Би бол захаас нь эхлээд л хяргаад өгөх юм бодсон чинь аав маань ав хийх гэж яваагаа таг мартчихсан ч юм уу гэмээр тоож ч харахгүйгээр чигээрээ явсаар хөндийн цаад руу байсан жалга руу чигээрээ явж орсоноо "Гутлаа тайл" гээд өөрөө ч мөн гутлаа тайлж тавьсанаа жалгаа өгсөн бараг ирсэн зүгрүүгээ гэтэн явж эхэллээ.200-300-гаад метр явснаа жалганы ирмэг рүү сэмээрхэн өнгийж харсанаа надад хоёр сум өгч аманд зуулгаад,бас нэг сум бууны хоолойд хийснээ өвсөн завсраар хоёр ч дош сайтар зааж өгөөд миний хэвтэх газрыг ч сайтар товолж,хаашаа харж яаж хэвтэхийг ч мөн адил сайтар зааж өгсөнөө "За хүү минь очоод байраа эзэлсэнийхээ л дараа замгаа түлхэнэ шүү!Ээ дээ чи адгуу шүү,баруун талынх чинь эхэлж гарч ирнэ шүү!Яг толгойд нь барьж буудаарай.Дараа нь зүүн тал руугаа аяархан эргээрэй,эргээд эвээ олсныхоо л дараа замгаа татаж сумаа хийгээрэй!Ээ дээ чи адгуу шүү,2-3 цаг ч болж мэднэ,тэвчээртэй хүлээгээрэй!" гээд үлдлээ...Заасан газар нь хүрээд замгаа түлхээд хүлээж эхэллээ.Сэмхэн эргэж харвал аавын бараа ч алга.Уг нь ч би бодохдоо хоёулаа зэргэцэж хэвтэж байгаад л аав өөрөө нэгийг буудчихаад дараа нь л надаар буудуулах юм бодсонсон.Аравхан насандаа анхны авд ингэж ганцаар явна гэж бодоогүй би айх ч шиг,баярлах ч шиг сонин мэдрэмж төрлөө.Энэ мэтчилэнг боджээ хэвтээд хэдий удсаныг бүү мэд нэг анзаарвал царцаа,дэвхрэгхэн дууграхаас тарваганы хошгирох чимээ байхгүй ч болчихсон юм шиг...Нэг л эл хуль оргиод,аав маань намайг орхиод сэмхэн буцчихсан юм биш байгаа гэсэн эмээх сэтгэл төрөн,бие чилэх нэн бэрх болоод босоод суниамаар ч юм шиг санагдан аргаа барж байтал үнэхээр баруун дошноос нь ганцхан толгой цухуйчихсан байхыг хараад аавын дахин,дахин захисанаар аль болох яарахгүйг хичээн шагайсан боловч сэтгэл догдлоод овоо,хараа хоёр тонгичон надаар тоглож эхэллээ.Орчихвол алдчихна гэж бодохоос гохоо дармаар санагдавч аавын "Амьсгаагаа түгжээд тогтуухан шагайгаарай!" гэснийг гэнэт санан амьсгаагаа түгжвэл сая л овоо хараа тогтлоо...Гохоо ч дарлаа...толгой нэг шовсгээд харагдахгүй боллоо.Хэдийвээр гүйгээд очих хүсэл минь оргиловч биеээ барин эргэж буугаа шороороо шийрлэн дахин цэнэглэлээ.Эхний нүх рүү гүйх хүсэл намайг хатгаж оносон болов уу,яасан бол хэмээн байж ядаж байтал Зүүн дошин дээр бас нэгэн толгой,цаана нь бас нэгэн толгой зэрэг шахуу гарч ирлээ.Нэг буудаад үзчихсэн хүн эхнийхээ бодвол ёстой нөгөө дарийн утаа үнэрлэсэн гэгчээр маш тайвнаар шагайн,цаадах нь орчих болов уу яах бол?Амжиж сумлаж чадах болов уу гэж завдаархуу бодсоор буудтал мөн л нэг гялсхийгээд л харагдахгүй боллоо.Цаадах толгойг харвал бүр босоод гозойчихсон тууж байна.Амжиж буудахаар замгаа таттал "Одоо болноо миний хүү,сайн буудлаа.Хоёуланг нь яг хулхиар нь шүү!" гэсээр аав миний дэргэдээс ердөө л үүдэн хоймрын зайнаас босч ирлээ."Ааваа,саяынх бүүр ч мундаг том амьтан байсан та яагаад буудуулсангүй вэ?" гэхэд аав маань нөгөө инээж сайн буудсан гээд магтаж байсан хүний царай нэг л өөр болон "Чи тэгж хоморголж яах гээв?Бидэнд 2 байхад л хаваажид! /хватеть-оросоор хангалттай/.За эр хүн минь өөрийн анг өөрөө гаргаад ир!" гээд царай нь зөөлрөн тамхиа ороохоор суулаа...Үнэхээр хоёр ланжгар амьтан унагааж.Арвын хоёр хувингаар ус нэг их түүртэлгүй зөөчихдөг хүн энэ хоёрыг худалч хүнд арай л гэж дааж байлаа.Түрүүнд анхлаад явахад 30-40 минут явах шиг санагдсансан,буусан газрынхаа дэргэдхэн байсан аж.Нэг,нэгээр нь барьсаар арав хүрэхгүй минут яваад л гал дээрээ ирлээ.Тэгээд юм,хумаа цэгцлэн буйраа цэвэрлээд гол руу хөдөллөө.Замдаа айлын бууг оруулж өгөөд аяга айраг уугаад цааш хөдлөн Зуун модны хавьцаа Туулын нэгэн тохойд буудаллан майхнаа барьчихаад намайг эргэн аргал,чулуунд яваад ирэх хооронд аль хэдийн хоёуланг нь туламлаад дуусч байлаа.Нэг тарвагаа боогоод хоёул ханцуй шамлан орлоо.Өөхнөөс айдаг хүн чинь яах вэ дээ,аль болохоор харыг нь түүгээд л аав маань хоёр завьж руугаа тос савируулан нэг л нар нь гарч байгаа бололтой...Намрын шөнө жихүүн гэж,дөнгөж найман сарын хорьдоор боловч бас л сэрүүхэн ажээ.Майхандаа оржээ аавынхаа өвөрт дээлээр нь өрөөлдүүлээд сая сайхан дулаацаж шөнө нь нойргүй хоносон,өдрийн явдалдаа алжаасан хүнд аавын ярьж байгаа "Гандан уулын домог" цаашилсаар нэг л мэдэхэд "Миний хүү ээ,босоорой!"-гоор солигдлоо.Сэрээд харвал майхан ч байдаггүй аав минь аль хэдийн босоод цайгаа чаначихаад бүх юмаа баглачихсан цайгаа уугаад л хөдлөхөд бэлэн болжээ.
...Баянзүрхийн товчоон дээр өглөө эртээ ирлээ.Гэвч цаг хэдий эрт боловч гаднаас ирж байгаа оюутнууд голдуу суулгасан тээврийн тэрэгнүүд,хотоос гарч яваа ч машин тэрэгнүүд зөндөө ажээ.Хөдөөгөөс хот руу орж яваа тэрэгнүүдийг цагаан халаттай байцаагч нар болон сэргийлэгч нар нэгд нэгэнгүй шалгах ажээ.Аав бид хоёрын ээлж ч ирлээ.Миний үүрсэн аранз /цэрэг үүргэвч/ болон мотоциклын хоёр тал руу унжуулан ганзагласан шуудайтай майхан савыг задалж үзээд юм олсонгүй,багажны хайрцагыг ч онгойлгож үзээд юм олсонгүй.Аав минь бүснээсээ манъярк /цэрэг дашмаг/-тай цай авч залгилан тамхиа татан бичиг баримтаа шалгуулах ажээ.Би бүр гайхаж хоцров.Нөгөө хэддээ аваачиж өгнө гэсэн нэг тулам /тарвага/-аа аав маань яачихдаг байнаа?Оньсого гэрт ирж байж л тайлагдав.Аавын бүсэн дэх котёл /Цэрэг аяны хоолны сав,зууван хэлбэртэй 1 литрийн багтаамжтай/-нд л байсан ажээ.Цүнх сав,машин тэрэгний онгорхой цоорхойд л хайгаад байхаас хүний бүсэн дэх тэр энгийн жижиг савыг шалгах сөгөөгүй ажээ.
Энэ мэтчилэнгээр аав маань намартаа ганцхан л удаа тарваганд явж яг л 2-ыг унагаана.Илүү яагаад ч унагаахгүй.Зарим намар хавхаар ч юм уу бүр урхиар барьж намнана гээч.Хамгийн гол нь өөрийнхөө сурсныг л хүүдээ өвлүүлэх гэж л тэгж явдаг байж дээ.Харин би бол ааваасаа тэс өөр "авладаг" биш "хоморголдог " ангилалд багтчих гээд байдаг өөдгүй эр л дээ.Намартаа нэг удаа зээрэнд явж нэг л ооно унагаана.Намар нилээн оройтуулаад ч юм уу аль эсвэл өвлийн эхний саруудад ой руу хур,сойронд явна.Мөн л хоёрыг авлана.Нэгийг нь хээрийн хойморт тухалж хүртчихээд нөгөөг нь "нөгөө хэддээ" авчирна.Энэ нь ёс.Хавартаа цөн түрж аяны шувууд ирэхэд нугасанд явна.Мөн л нормоосоо яагаад ч илүү гаргахгүй.Зундаа нэг л удаа загасанд явна.Гэхдээ зургаан сарын арван тавдаас хойш,үржлийнх нь үе өнгөрсөнөөс хойш л явна.Загасанд явна гэхээр л нэг их урт уурга,нэг их урт түрийтэй усны гутал өмссөн "гуталт муур"-аар төсөөлөв дөө.Үгүй шүү,аавын минь багж бол 20-30-аад метр сатурка,дэгээ,тугалга,өөрийнх нь урласан чучла /оросоор мануухай/ байхад л болно доо.Жижигхэн далайн хөөсийг тарваганы арьсаар бүрж сүүл гаргаж оёсон энэ хулганыг загасчид чучла гэнэ л дээ.Ингээд л хаана байсан Орхон,Тамир,Хараа,Ерөө рүү ердөө л нормынхоо хоёрыг л авах гээд гараад өгнө л дөө.Нэг очсон газар луугаа дахиад яагаад ч явахгүй.Ааваа нодлин жилийн тэндээс,эндээс гэхэд "Үгүй ээ,хүү минь.Чи бид хоёр тэндээс хүртэх ёстойгоо хүртчихээ биз дээ" л гэнэ.Одоо боджээ байхад муу аав минь агтны бийд л хүүдээ газар үзүүлж явсан юмсан уу даа.
Гол дээр ирээд эхлээд заавал тухалж цай цүй болж аваад /Ер нь хаашаа юунд ч явсан яг адилхан/ хангай дэлхийдээ дээжийг нь өргөж байж л сая тухлан сууж энэ байгаа газрынхаа нэр усыг нь зааж өгөн холбогдолтой үлгэр домгыг нь хуучлан суудагсан.Тэрнээс биш замд явж байгаад л баруун солгойгүй буу тавиад эхлэнэ гэсэн ном байхгүй.Анхандаа ч би гуай ч адгаад яараад байдаг байснаа яваандаа аавынхаа энэ занд ууссан юм.Бага боловч тав тух гээч юм замын алжаалыг өргөс сугалсан шиг авдагыг ааваасаа л би сурч дээ...
...Харанхуй боллоо.Аав маань загас барих гэж ирсэнээ мартчихаа юу гэлтэй байснаа "За явъя,хүү минь" гэх нь тэр.Би ч мэл гайхав.Өглөө эрт л гарах юм бодсон чинь харин шал эсэргээр ядаж байхад сар ч үгүй тас харанхуй шөнө шүү.Тоглоом хийгээд байгаа юм уу гэтэл гараад явчихлаа.Унтах гээд хэвтээд нойр ч хүрэхгүй байснаа ид сайхан зүүрмэглэж байхад тэр шүү...Араас нь гарч очвол сатуркаа ард талдаа хөвөөд хулганаасаа метр хирийн зайтай бариад толгой дээгүүрээ дүүгүүрдэн эргүүлээд голын тохой руу шидлээ. Удалгүй цүлхийн унах чимээнээр нь 2 гараараа ээлжлэн нэгэн хэмээр зугуухан татсаар гаргаж ирсэнээ,дахиад шидээд мөн л татаж гаргаж ирсэнээ надад ингээд шид гээд өглөө.Аав маань надаар тоглоом хийгээд ч байх шиг.Гэвч аав минь хэдий хүүгээрээ тоглодог боловч иймэрхүү зүйл дээр тоглоод байдаггүйсэн гэж боджээ байтал гар дахь сатурка чангаран яах аргагүй нэг юм цаашаа чангаан удалгүй усны мандал алгадан шальчигнах чимээнээр аав:
-За орсон шүү хүүхээ,буцааж болохгүй,бас огцом татаж болохгүй,нэгэн жигд татаад өөрөө бага зэрэг ухар! гэлээ.Сэтгэл догдлон,цээж өөд нэг юм огшоод сонин мэдэрхүй төрөн аавын хэлснийг алдахгүй дагахыг хичээсээр энэ ганц минут хүрэхгүй хугацаа өчнөөн удах шиг болоод сая эрэг дээр гаргаж ирлээ.Харанхуйд эргийн чулуун дээгүүр тонгочих нь гялайгаад цайран харагдах ажээ.Энэ шөнө аавын зааснаар загасчилсаар 110см "Улаан сүүлт" нэгийг,75см урттай "Зэвэг" нэгийг бариад зэвгээр нь хээрийн тогоогоо тослоод "Улаан сүүлт"-ийг нь "нөгөө хэд"-дээ аваачиж өгч билээ.
Би сонирхон "Ааваа,та яагаад чоно,үнэгэнд явдаггүй юм бэ?" гэхэд аав маань "Чи яах нь вэ,чонын мах идмээр байна уу?" гээд доогтой нуг,нуг инээснээ "Тэд чинь аавынх нь сонирхдог ан бишээ.Үнэг үлийн цагаанаар хооллодог байгалийн эмч,чоно ч мөн адил шүү дээ.Сүргийн сор сайныг барьдаг гэдэг чинь ном зохиолд л байдаг худал үг,угтаа бол малчин хүн өөрөө заазлаагүй ч өвчин эмгэгтэй муугаас нь түүдэг бас л нэг байгалийн эмч юм шүү дээ" гэж байсан нь одоо ч сонсдох шиг л болдог юм.Бас нэгэн удаа сонирхон яагаад бор гөрөөс авладаггүй тухай асуухад "Бор гөрөөсний мах хэдий амтлаг ч цагаан зээр шиг олноороо байдаггүй юм.Тэгээд ч чи бид хоёроор дутахгүйгээр чоно,шилүүс гээд бас,бус хангалттай олон дайсантай учраас хайрлах хэрэгтэй!" гэж байсан нь санаанаас гардаггүй юм Хожим би нас биед хүрээд эр цэргийн алба хааж байхдаа жинхэн "Хоморго" гэж юу байдгыг өөрийн нүдээр үзээд энэ /зүрх/ лүү нэг юм хатган "Хүүе,болиоч муусайн алуурчдаа" гэж хашгирмаар болж билээ.Цэргийн өвлийн идэшний зээрэнд явна гэхэд нь би явна гэж зүтгэсээр байгаад дөчөөд цэрэг 5 офицертой хамт явсандаа одоо хир нь би харамсдаг даа.Хэдэн мянгаар нь байлдааны машинаар хөөн эргүүлж өөдөөс нь автомат бууны урт ээлжээр галлан хиаруулахад "Яах гэж явав даа" гэж харамсан бодсонсон.Хоморголох гэж үнэхээр түүнийг л хэлдэг юм билээ,үүнээс илүүг би өгүүлэхгүй ээ...
С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-07-20



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 281 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-031.JPG
Хэмжээс: 600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2870


erd-002.JPG
Хэмжээс: 500x375 28k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2798

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-047.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3428


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn