Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Засаглалын хоцрогдсон лекц (егөөдөл)
Оруулсан admin on 2007-06-04 02:14:49 (3007 уншсан)

Өмнөтгөлийн оронд
Монгол улс бол засаглалын хөгжлөөрөө дэлхийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байгаа орнуудын нэг л дээ. Дэлхий улс төр судлаач нар манайхны оюун санаа уралдуулан байж сонгосон Бялууны засгийн газар, авилгын засгийн газар, зөвшилцлийн буюу завшилцлийн засгийн газар, улмаар үндэсний эв нэгдэлтэй хуйвалдааны засгийн газар зэргийн бүтэц бүрэлдэхүүн, улс төрийн бааз суурь, олон түмний итгэл хүлээсэн байдал зэргийг үзээд дуу алдацгааж байна. Ийм шинэчлэл урьд өмнө хаа ч байгаагүй гэж нэгэн зэргээр үнэлэн дүгнэж, нааш нь сурвалжлагч, сэтгүүлч, судлаач нараа шил дараалан илгээж манайхны бүтээж буй болгосон оюуны өмчөөс битүүхэн шимэх боллоо. "Төрөө хямралаас гаргая" гэсэн манай ах намын дэвшүүлсэн лозун нь социнтерний уриа дуудлага болж дэлхийн хөгжиж багаа орнуудын билиг тэмдэг болж байгаа. Засаглалын талаар ийм нээлт хийж байгаа улс төр, бизнесийн хүрээнийхнийхээ гавьяаг монголчууд бид дутуу үнэлж, элдвээр өө эрж байгаа нь нэн таагүй хэрэг.
Энэ нь зарим талаар засаглалын эрчимтэй хөгжилд саад тотгор болж байгаа нь хэн хүнд ойлгомжтой. Иймд засаглалын мөн чанарыг нийтээр бүрэн дүүрэн ойлгож мэдэхийн тулд 8 настай балчраас 80 гарсан бавгарууд хүртэл "Цагаан толгой" шиг цээжлэх хэдэн зүйл байгаа юм. Бүү март! Дээр засаг байна уу? Үгүй юу? гэж өглөө болгон санаж бай.

Засгийг бүрэлдүүлэх урлаг
Засгийг бүрэлдүүлнэ гэдэг аль ч үеийн улс төрчдийн тархийг гашилгаж байсан үйл хэрэг л дээ. Засгийг зөв бүрэлдүүнтэй бүрэлдүүлж чадвал улс орон тогтвортой, гадаад дотоод нөхцөлдөлгөө сайтай хөгжих мэтээр ярьдаг байлаа. Гэтэл маш богино хугацаанд гүйцэлдүүлэх технологийг шинээр нээж дунд сургуулийн сурагчид ангийн даргаа сонгохоос амархан амжуулчихдаг боллоо. Аливаа хөгжил, хөдөлгөөнд хурд чухал гэдгийг манайхан сүрхий ойлгож байх шиг байна. Засгийн газар гялс манас огцорно. Маргааш нь шинэ засгийн газар гялс манас сонгогдоно. Энд л засгийг бүрэлдүүлэх урлагийн ерөнхий хэмнэл оршижбайгаа юм. Сайн сонс! "Гялс манас, гялс манас"...
Тодорхой баримт дээр тулгуурлан авч үзэхэд Элбэгдоржийн ургаагүй байгаа "Ногоон хэрэм"-ээ харан таашаал авч уран "фанаал" үсэргэж байхад нь ах намын нөхөд ганцхан түлхээд гялс манас хийгээд засгийн бүх суудлыг бусад нөхдийн хамт эзлээд явчихлаа. Засгийг бүрэлдүүлэхдээ бүх зүйлийг их авангард маягтай, сөрөг өнцгөөс шийдвэрлэсэн нь үнэн бахархмаар.
Ухаандаа чононд хонь хадгалуулав гэгчийн үлгэрээр олон мөрөн голын амийг тасалсан "лусын эрлэг" Эрдэнэбаатарт Байгаль орчны сайдын, алтны "улаан гарт" Б.Эрдэнэбат Түлш эрчим хүчний, сайд болох хүсэлдээ халуурч явсан Л.Гүндалайд Эрүүл мэндийн сайдын суудал өгч, Б.Жаргалсайханд алба амины наймаагаан хийж ашиг хонжоо ол! гэж сайдын эрх хайрлав. Энэ бүхэн бол жинхэнэ авангард шийдэл бүхий сонин сюрприз мөн. Нөгөө талаар жинхэнэ үндэсний эв нэгдэлтэй хувааж идэхийн шалгарсан бүтэц. Ийм гайхамшигтайгаар засаглалыг бүрдүүлж, тохирсон цэвэрхэн гоё нэрийг олж өгнө гэдэг жинхэнэ урлаг. Үндэсний эв нэгдлийн засгийн газар... Гоё нэр шүү. Сонсоход цангасан хүн ус балгасан юм шиг, өлссөн хүн өөх үмхсэн юм шиг санагдахаар таашаал өгч байна. Чоно чоноо хянах гэж байдаггүй. Харин хонийг хувааж иддэг. Энд л энэ засаглалын мөн чанар оршиж байгаа юм. Ура! Эв нэгдлийн засгийн газар мандтугай!

Боловсон хүчнийг сонгохуй
Цаасан дээр нэртэй, цасан дээр мөртэй л бол боловсон хүчин мөн. Боловсон хүчин гээд судлаад, сураглаад, элдвээр сорилт шалгалт хийгээд байдаг үе аль хэдийнэ өнгөрсөн. Одоогийн гялс манас хийсэн цахилгаан засаглалын үед төрийн сайд хийх хүүхэд захын гудамжаар ороход л лааз өшиглөөд гүйж явна. Сайд болох боловсон хүчнээр ингэтлээ хангагдсан орон Монголоос өөр бараг байхгүй. Ерөөсөө манай улс бол сайд нарын эх орон. Сүүлийн арваад жилд 10 орчим ерөнхий сайд, 200 орчим салбарын жинхэнэ болон дэд сайд томилогдсоноор дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Цаашид сайд болох ээлжээ хүлээж байгаа хүмүүс хэдэн зуугаараа байна. Мөн тэдэнд барих мөнгөн аяга, цагаан болон цэнхэр хадаг хэдэн мянгаараа дараастай хэвтэнэ. Энэ их нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын тулд сайдын огцролтыг түргэтгэх үндэсний хөтөлбөрийг гаргах нь зүйтэй.
Сайдын огцролт түргэсэх тутам засаглалын хэлбэр, бүтэц өөрчлөгдөж ард түмэн уйдахын зовлонгоос ангижирна. 2004 оны сонгуулиас хойш Монголын улс төрийн шоуны өнгө аяс мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна гэж гадаад дотоодгүй шуугиж байна. Үнэндээ манайх шиг шуугиантай байгаа орон Ази тивд олонгүй байна. Энэ бол боловсон хүчин сонгохуйн том ололт. Манай засаг төрийн боловсон хүчний сонголтод ямар ч өө, дутагдал байхгүй. Юуны урд сайд нарыг ойр ойрхон огцруулах хэрэгтэй. Тэгснээр боловсон хүчний шавхагдашгүй нөөц гүйлгээнд орж, улс төр шоуны шинжээ улам олж ард түмэн өлссөн ч гэсэн инээж байх болно. Улс төрийн инээдмийн шоу мандтугай. Ура!

Засаглалын хордлого
Хүмүүс засаглалын хомсдол гэж мартагдсан ойлгоцыг сэргээж ярьж улс төрчдийн дургүйг хүргэж байна. Энэ бол хоцрогдсон сэтгэлгээний илрэл. 17 яам, 40 гаруй агентлаг, төрийн энэ олон түшмэлүүд, хороо дүүргийн дарга гээд бараг гурван хүний хоёр нь албан тушаалтан болоод байхад засаглалын хомсдол гэж ярьж болохгүй. Харин манай орон засаглалаар пологтож байна. Хүн болгон улс төр ярьж, хүүхэд болгон сайд болон тоглож байна. УИХ-д сонгогдох хүсэлтэй 2000 орчим бизнесмен бэлтгэлээ хангаж, хурдан морь худалдан авч уяач болж, "би тэнгэр язгууртны удам" гэж цээжээ дэлдэж байгааг хар. Гудамж бүр цагдаатай болчихсон байхад манай аваргууд "аян дайн"-аа үргэлжлүүлсээр байна. Траншейны сургалтууд улам бүр эрчимжиж хүний эрхийн улаан дэнлүүг өдөр шөнөгүй анивчуулсаар байгаа нь дуу алдаж бахархмаар...
Энэ бол ёстой билиг танхай монголчуудын эдлэх эрх чөлөө мөн. Ийм сайхан эрх чөлөөг эдлүүлж байгаа төр засагтаа баярлах хэрэгтэй. Зарим хүмүүс ийм ардчилсан эрх чөлөөг зөв өнцгөөс харж чадахгүй хий бухимдан засаглалын хомсдолын үр дагавар гэж орилж байна. Ойлгохгүй орилоод ямар хэрэг байна аа. Оготны дуу огторгуйд хүрэх биш.
Намууд засгийнхаа ачааг тэнцүүлэхийн оронд "бялуу"-ны хуваарь нэхэж, авилгын "заан"-ы сүү завгүй балгацгаан, татварын мөнгөн хөнжил дотор дэндүү тарвалзсанаас болж зүрх нь өөхөлж, үе үе ардын буянаар буруу хоолойгоороо бөөлжих болсон нь засагт халдварлаж, түүнийг сүрхий бялууруулах боллоо.
Гадаад орны янз бүрийн нэртэй эмч нар байнга үзэж шинжлээд, элдэв эм тариа өгч эмчлээд байгаа боловч хуучин зуршлыг ер эвдэж чадахгүй байна. АНУ-ын алдарт Ерөнхий эмч Буш хүртэл ирж үзээд "Авилгын зааны сүүний хордлогод гүн орсноос болж танай засгийн захын эрхтэнүүдийн ажиллагаа нь суларч төв мэдрэлийн системд нь гажиг үүссэн байна. Бид "Мянганы сорилт сан"-гийн амин дэмийг өгье гэсэн боловч үрэвслийг даамжруулж мэдэх учир түр хойшлуулъя" гэжээ. Эндээс үзэхэд засаглалд маань хомсдол биш пологтол байгааг давхар гэрчилж байна.
Улс төрийн нэлээд зурхайч нар "Эрүүл нийгэм" хэмээх бурхад л ирвэл засгийн өвчин илаарших нигууртай" гэж лүндэн буулгасан сонсогдсон. Ямар ч байсан одоохондоо Энхболд бурханд мөргөж засгийн пологтож байгаа өвчнийг илааршуулж өгөхийг даатгахаас. У ма ни бад ми хум! Өөр юу ч хэрэггүй.

Н.Даваадаш    Тоншуул



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 272 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-09.jpg
Хэмжээс: 600x450 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3218

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-235.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2543

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-224.JPG
Хэмжээс: 600x450 142k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3877


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn