Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Дорж : Мялаалга
Оруулсан admin on 2007-05-06 23:13:30 (4248 уншсан)

- Шинэ байрны мялаалганд урья гэсэн бичигтэй хуруу дарам хуудас аваад гайхшран сууж байтал, нягтлан бодогч Төмөрхүү, бас нэг тийм хуудас барьсаар орж ирэв.
- Чогдог тун чамбай эр шүү. Юм бүгд дээр нямбай загнана. Энэнийг хараач гэж Төмөрхүү, урилгын хуудсыг эргүүлж тойруулан үзэж байна. Чогдог гэдэг маань манай аж ахуйн дарга билээ.
- Тиймээ, үнэхээр чамбай гэдгээ баталж байна. Ганцхан хуруу дарам цаасан дээр л бүхэл бүтэн урилгыг багтаасан байна. Мөн ч хичээнгүй, тун ч жижигхэн бичсэн байна шүү.
- Мань эр цаас хэмнэхийн хажуугаар бас бэхээ арвилахыг бодолцсон байна шүү.

- Тэр ч мэдээжийн хэрэг. Газар хэвтэж байгаа ширхэг хадаасыг хүртэл түүж борлуулан хөлжиж байгаа хүн шүү дээ. Тэр ч байтугай ... гэтэл утас дуугарч яриа саатуулав.
- Олдох ярьж байнаа гэсэн манай даргын дуу утсанд хүнгэнэж байна.
- Би Мандах байнаа. Сайн байна уу даргаа? Мэндийн хариуд дарга маань:
- Бүх хүмүүсийг над дээр таван минутын дотор оруул гэж зандрав.
Тавин долоон хүнийг ийм богино хугацаанд цуглуулж хараахан амжмааргүй мэт санагдавч болчимгүй үг дуугарахаас би болгоомжлон уруулаа жимийв. Манай дарга ч бас чамбай хүн шүү дээ. Yүрэг даалгавры нь биелүүлэхгүй өөдөөс нь цор-цор гэсэн хүнийг араандаа зууна. Удахгүй болох хурал дээр муугийн жишээнд орвол муухай шүү дээ таминь. Би тэр дороо гүйн гарч
- Цааш цааш нь дамжуулаарай, та минь. Даргын өрөөнд ... гэж хашгиран багтарч унатлаа харайлгав.
Ярианаас хожимдож орсон хүнийг нэг нүдээрээ үздэггүй, цагийн секунд бүрийг тооцдог даргынхаа занг анддаггүй, манайхан ч сүр сархийн гүйлдэж байв. Дарга маань цагаа харж мушилзаад
- За нөхөд минь, нэг чухал ажил гарлаа гээд ялдамхан мишээж байна. Бүрхэг өдрийн тэнгэр шиг дүнсгэрхэн байдаг даргын маань энэ эвлэгхэн ааш, түнэр харанхуйд, тэргэл саран мандах мэт биднийг баясгав.
- Нөхөр Чогдогийн шинэ байрны мялаалганд хүн бүгд заавал оролцох хэрэгтэй. Тэгэхдээ гуч гучин төгрөг нийлүүлж, зурагт радио авч очно. Мөнгө илүү гарвал таван хошуутаас хэдийг нэмнэ гэж яриад дарга маань уруулаа шилэмдэж тамшаалж байна. Цугларагсад даргын яриаг дуугүй чагнаж, дор бүрнээ нэгийг бясалган бодол болов.
- За нөхөд минь яриа дууслаа гээд дарга маань хөмсөг зангидав.
Тэгээд манайхны дунд, мөнгө цуглуулах, дэлгүүрээр явах энэ тэр гээд хэдэн өдөр ажил ундрав.
Урьсан өдөр, найрын гол ширээнд манай дарга сууж, шинэ байрны мялаалгын ёслол яг цагтаа эхлэв. Өрхийн тэргүүлэгч Чогдог өөрөө найрын сөн түшиж, сархадын савыг хоосортол юүлж байлаа. Хоосортол юүлнэ гэдэг тун учиртай ажээ. Энэ тухай өгүүлэх нь:
Чогдог өөрөө хоёр дугарааны дараа халамцаж эхлэв. Тэгээд бараг илбэ гэмээр хачин юм үзүүлж, биднийг хөгжөөх гэж оролдов.
- Би нэг юм хэлье. Уул ухаандаа энэ маань аливаа зүйлийг арвилан хэмнэх тухай юм гээд Чогдог, нэг шил архи авахад гар нь салгалж байлаа.
- За та нар харж бай гээд архийг хундагалж эхлэв. Та нар сайн тоолоорой, нэг хоёр...гэсээр гучин гурав дахь жүнзийг дүүргээд шилнийхээ ёроолыг харуулав.
- За энэ шил хоосорч уу?
- Шавхруу ч үгүй болсон байна.
- Аа тийм үү? Тэгвэл дараачийнхыг гээд түрүүчийн үйлдлээ давтан үзүүлэв. Тэгээд эхний суларсан шилийг жаран долоо дахь жүнз рүү тонгойлгоход хэдэн дусал, дараачийнхаас нь бас хэдэн дусал, хоёуланг ээлжлэн арваад минут сэгсэрсний эцэст нэг хундага дүүрэв.
- За ийм л байна дээ. Ингэж юмыг дусал, ширхэгээр нь хямгадах хэрэгтэй гээд Чогдог пар пар инээв. Энэ “үзэгдлийн” дараа хүмүүсийн дунд “орон нутгийн” яриа үүсэв.
Миний хажууд суусан хэдэн хүн, энүүхэндээ аминчхан яриа эхлэв. Энэ хүмүүсийг, аагтай цайнаас хатуу ундаан хэрэглэдэггүйг манайхан мэднэ. Эд нар маань нэг дусал ч хороож зүрхлэхгүй, анхны тулгасан нь мэлтэлзэж байна. Хэдийгээр аминчхан ярилцавч үг бүхэн нь тодхон сонсогдоно.
- Манай Чогдог ийм л чамбай даа. Ямар нямбайгүй байтлаа халимгаа самнаад, мөрөн дээгүүрээ унасан үсээ түүж хадгалж байх вэ дээ. Тэгж цуглуулсан үсээ нийлүүлж томон түлхүүрийн оосор хийгээд зээл дээр барьж явахы нь би үзсэн.
Харин тийм ээ. Дэлгүүрээс авсан барааныхаа боодлын цаасыг хүртэл индүүдээд зүсэж байхы нь би харсан. Тэгээд илүү гарсан өөдсий нь гэртээ авч ирж гэл асаадаг гэсэн... гээд тэрүүхэндээ шивнэлдэж байна.
Ширээний нөгөө буланд бас, сэтгэл нийлсэн хэдэн хүн сууж байна. Тэд дөрөө чангалахдаа ганзага нийлдгийг манайхан цөмөөрөө мэднэ. Тэдний дунд, Төмөрхүү хамраа гудчин, хоолойгоо засаж сууна. Хашир хандгайнууд, дэргэдэх бүсгүйчүүдийнхээ хувийг сэмхэн хүртээд царайгаа улайлган хөгжилдөцгөөнө. Тэд уухаасаа сонсоод хэл нь ороолддогийг бид бас мэднэ. Тэр дундаас Төмөрхүү сонсохоосоо өмнө архины тухай сануутаа нүд нь талимаарч эхэлдэг билээ. Тэд нар, түс түс ярьж тас тас хөхрөлдөж байна.
Энэ үес мань Чогдог үг хэлэхээр босов.
- Ай юутай сайхан бэ. Би ийм хамт олны дунд ажиллаж байгаадаа туйлын их баярлаж явдаг. Та бүхнийхээ дэмжлэгийн хүчинд л би энэ зэрэгтэй сайн явж байна шүү дээ гэж Чогдогийн яриа ид дундаа өрнөж байтал
- Ёстой үнэн дээ. Бидний хүчинд л шинэ байртай... гэж Төмөрхүү түсхийтэл дуугарч үгий нь таслав. Чогдогийн царай баралзаж, урдаа байсан том аягыг шүүрэн авуут, таван хошуут хүрэн архинаас мэлтэлзүүлэн хийгээд Төмөрхүүд хоёр гардаг өгөв. Төмөрхүү аягатай сархад руу уруулаа цорвойлгож, нүдээ жаатайлган хэсэг зуур ажсанаа, толгойгоо далжийлган зогсоод
- Зээ
- Сайн нөхөр Чогдогийгоо
- Сайхан байртай болголоо бид
- Сайхан энэ байр бол...гэж урсгаж эхэлтэл, Чогдогийн царай бүр хувхай цайж
- Yгүй ээ, үгүй ээ ерөөл хэрэггүй. Наадахаа зүгээр тогтоочих. Чамайг шагнаж байгаа юм гэж уруулаа өмөлзүүлэн хэлэв. Төмөрхүүгийн урам хугарав бололтой, шалавхан суугаад, аягатайгаа амсалгүй тавив.
-Төмөрхүү минь наадахаа тогтоочих. Чамайг шагнаж байгаа юм гэсэн шүү дээ. Шагналаа хүртчих гэж нэг нь чанга хэлэв.
- Yхсэний чинь шагнал. Сохор улаан зоос төлөлгүй бусдын хүчээр шил, тоосго хамаг юмаа олчихоод,
- Төмөрхүү минь жаахан тавьтартайхан шиг байж үзээрэй гэж манай дарга зандран хуруугаа чичлэв.
- Тавьтаргүйдээ яагаав. Таван өрөө, үнэгүй байшинтай болсон хүн.
- Төмөрхүү минь өөр сайхан юм ярья гэж Чогдог аргадан хэлээд, аадрын ус шиг асгарч байгаа духныхаа хөлсийг шувтрав.
- Муухай юм ярихдаа би яагаа вэ. Манаачийг цай уух хоорондуур барилгын талбайгаас банз,дүнз ачуулж байсныг чинь би ярих гээгүй. Сайхан байшинтай болсон гэж л магтах гэсэн юм. Энэ үгийг сонсоод хүмүүс харилцан нудралцаж, нэгэн зэрэг босоцгоов.


ДУГАРЫН ДОРЖ


Зохиолч Д.Дорж 1931 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Бага дунд сургууль, 1956 онд Улсын их сургууль төгсжээ.
1953 оноос уран зохиол сонирхон оролдож “Барилдаж явсан минь”, “Мандах нарнаар”, “Ялимгүй будлиан”,”Давааны цаана даваа”, “Нууц хурим” шүлэг өгүүллэг туужийн ном хэвлүүлжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 109 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-119.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2523

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-235.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2412

зотон тос 61х72 см
Төлөгч
Хэмжээс: 492x600 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3464


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn