Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Л. Дашням : Тайгын болзоо
Оруулсан admin on 2007-05-06 22:26:19 (2938 уншсан)

Тарвагат уулын оройгоор хэсэг цаа бэлчээрлэн явна. Яргуй хөөн сүрэг тэргүүлж явсан шар халиун мянджаг уулын сэрвээнд гарч ирэнгүүт дүрлэгэр хар нүдээ тормолзуулан, хэсэг зуур ийш тийшээ ажиглан зогсов. Гэтэл тавьтаргүй тасбан хажуугаар нь гүйлдэн өнгөрч, Тарвагат уулын хилэн хивнэг гэлтэй үй зайгүй ургасан шар яргуйн дунд ийш тийш баярлан хөлхөлдөх боловч шүдгүй тул амандаа цэцэг, ногоо тасдан хийх нь төдий л үгүй нь ажиглахуйяа өрөвдөм хөөрхөн бүлгээ.

Чулуунжий жаарайжаг хэмээх өндөр цагаан зариа унасаар сүргийнхээ баруун захаас шоволзон гарч ирэв. Зарь нь өгсүүр газар амьсгаадан, амаа аль байдгаараа ангайж, хэлээ унжуулаад, могцгор сүүлээ өргөн нуруу гонойжээ.
Ганц нэг донгор, аальгүй дунгуй сүргээс тасран гүйчих гээд болохгүй, цуглуулж араас нь хөөцөлдсөөр дөнгөж сая уулан дээр гарч ирсэндээ Чулуунжий дотроо ялимгүй харамсан явна. Юу гэвэл “Рэгсэлийг Мөнхшилийн үзүүр ороон далд орон ортол араас нь ширтэх юмсан” хэмээн тэсгэлгүй яарч явсан юмсанжээ.
Тэртээ урд Их, Бага Тайжийн нуур мэлтийн, тэнгэр лүгээ өнгө булаалдаад, мяралзах зэрэглээн чанад Гунын эх Арсганадагийн даваа үл мэдэг сүүмэлзэн харагдана.
Рэгсэл, Чулуунжийн гарч ирэхийг хүлээсэн мэт Мөнхшилийн үзүүрт буучихсан, хөсгөө амрааж буй бололтой сууж байлаа. Түүнийг Чулуунжийн сэргэлэн хар нүд дор нь олж үзжээ.
“Эй гялай минь ! Рэгсэл тэнд сууж байна...” хэмээн хүүхдийн ааль хөөрхөн сэтгэлээр хөөрөн баярлав. Түүний царайг ажвал нар салхинд онгосон хөрслөг бор нүүр, аглаг тайгын ороо зэрлэг байдлыг илтгэх ширүүн догшин хөдөлгөөн, омголон хар нүд, хүүхэмсүү энхрий байдлын үлгэр-жигд цагаан шүд, нарийн саран хөмсөг... ер Рэгсэлд таалагддаг, сэтгэлий нь дуудан далладаг бүхэн хамгийн сайхан болсон харагдана. Учир нь Рэгсэл тийнхүү өөрий нь хүлээсэн мэт сууж байсанд Чулуунжий туйлгүй баярлан, сэтгэл зүрхний нь хамаг нандин бүхнийг чандлан хадгалагч нууц оньс нээгдэх шиг болжээ.
Чулуунжий, Рэгсэлд тийм их хайртай байснаа ч мэдсэнгүй. Багаас урцын хооронд тоглон гүйлдэж, “Хамгийн олон цаатай болно, хамгийн өндөр ууланд гарна” гэж мөрөөсөн ярилцаж суухдаа, хоёул цаагаа хариулан, нүцгэн сарьдаг, балар тайгын уулс хэдрэн, аюулт чоно, адат шилүүснээс хирдхийн, хангинуур сүхээр урц босгох мод тасар цавчин, анхны ан олзоо билэгтэйд бодон, уйгар омгийн буянт өтгөс Аг-оол өвөөдөө барьж байхдаа, хожим нь сургуульд орж, Улаан-уулын хүрэн дүнзэн байшингууд, сургуулийн шилэн цонх, дэлгүүрийн голио чихэр тэргүүтэн, энэ тэрийг сонирхон, нүд хужирлаж, сургуулиасаа оргон, Эмгэний даваанд хөлдөж үхэх шахан, модны хонгилд хоноглож явахдаа Рэгсэлийн хойноос ийн сэтгэл догдлон, өгөөмөр тэнүүн бодол өвөрлөж, санаашран зогсох юм гэж өчүүхэн ч бодсонгүй. Гэтэл амьдрал жамаараа өнгөрөн, урсах одох он жилийн аварга далин дор “Хайр” хэмээх анхилуун содон цэцэг дэлбээлэн ургасан байв. Чулуунжий түүнийг сэтгэлийнхээ билэгт увидсаар танин мэдээд тангад ойртон ирсэн наран адил мишээн баярлажээ.
Рэгсэл цаандаа мордон, намаг шалбааг, хад чулуу тойрон яаралгүй гэлдэрсээр Мөнхшилийн үзүүр ороон далд оров.
Ногоон уулс, тогтуун мэлтийх Тайжийн хос нуур, үл мэдэг жирвэлзэх зэрэглээн дор үлгэрийн орон мэт хүсэл дуудан, тийш жаарайжагийн хурдан хөлөөр дүүлэн очмоор санагдана. Юу гэвэл: тэр зүг Чулуунжийн сэтгэлтэй хүн явж, тэндээс амьдрал өөрчлөх өгөөмөр халуун бодол, итгэл өвөрлөн эргэн ирэх байлаа.
Хэдэн цаа тэртээ баруун хажуу руу тасран алга болжээ. Сахилгагүй бидэг-донгор, адат хавагтаг. Алагчих хэмээх их сүүт хар, халиун мянджаг цөм тийш явсан бололтой.
Чулуунжий зариныхаа эвэр рүү савааны үзүүрээр аяархан доргион цохиж, тасарсан сүргийн хойноос гэлдрэв.
Рэгсэлийн тухай бодол, түүний яриа санаанаас нь үл гарна. Рэгсэл тайгын хүний чийрэг сайхан цээжиндээ Чулуунжийг тэврэн үнсэж, түүнийг урьд хожид хэзээ ч үзээгүй энхрий зөөлнөөр таалан янаглахад аглаг тайгын онгон салхин хүртэл саатан гайхшрах шиг болжээ.
Чулуунжий хүнд үнсүүлж үзсэнгүй, бас хот газрын эгдүүтэй юм шиг мөртлөө дасвал саламгүй сайхан байм сонин үнэр, хүнд хэлж болдог гэж бодомгүй ухаалаг дотно үг, аль алиныг биеэр эдэлж, сэтгэлээр хүртэж үзсэнгүй. Тэгэх тусмаан тэр бүхнийг багын найз Рэгсэлээсээ танин ойлгох юм ч гэж санасангүй. Чулуунжийг сургуулиасаа гарч, тайгадаа ирэхэд Рэгсэл эрдэм номын мөр хөөн хот газар оджээ. Тэгээд арван жил үзэгдсэнгүй.
Чулуунжий ямар ч тохиолдлоор юм бэ, айл аймаг олон жил ханьсан явсан багын нөхрөө сэтгэлдээ дурсан, бөглүү тайгадаа амьдралын аяс даган, хол ирээдүй, хожим хойнын тухай өчүүхэн ч бодолгүй хэдэн жил од үдэж, төдөн жил нар угтжээ.
Саяхнаас сургууль соёлын багачууд “Эвлэлийн илгээлт” өвөрлөн ирж, тайгын амьдралд өөр аяс, өөр өнгө нэмэв. Чулуунжий ч бас тэр гавшгай охид хөвгүүдтэй “Ажлаараа уралдъюу” гэж цаагаа хол бэлчээж, урцаа өндөрт хатгах болжээ. Тэглээ ч сэтгэлд нь нэг л юм дутуу амьдрал гэгч юунд ч юм бэ дэмий л хар хөлсөө урсгахыг хэлдэггүй, ямар нэгэн зорилго, чиг зүгтэй бөгөөд тийш тэмүүлэн тэмүүлэвч хүсэл ханамгүй мэт. Гэтэл бас тэр бүхнийг ухааран ойлгож сэтгэлчлэн бүтээхэд хэн нэгэн хүний өгөөмөр гар, тууш сайхан бодол үгүйлэгдээд ч байх шиг санагддаг байлаа. Гэтэл тэр бүхэн Рэгсэлийг хүлээсэн нууц сэтгэл, түүний дагуулж ирсэн хаврын урь, бүтэшгүй юм шиг санагдах зоригт үгэнд нь нуугдан байснаа гэв гэнэтхэн нүдэнд үл харагдагч далд хөрснөөсөө соёолон ургах шиг болов. Тайгын наран хүртэл урьд байгаагүй ээвэр дулаан, уулсын өвөр нүнжигт хүрэн хөрсөө дэлгэн, “Май охин минь! Шинэ амьдралаа энэ л хөрсөндөө цэцэглүүл!” гэх шиг дотно сайхан.
Нутаг орноо олон жил хаяж явсан Рэгсэл нэгэн өглөө мягмансанжийн шүүдэр адил нүд булаан буцаж ирэхдээ хамаг л юмыг сэтгэл гомдом үгүйсгэсэн, өөлсөн хатуу “ташуур” барьж иржээ. Түүнд утаат урц нь ч таалагдсангүй, уух идэх юм, унтах газар нь ч таарсангүй.
- Хуучин амьдралаа гагцхүү бид л өөрчлөх ёстой юм. Хүн төрөлхтөн өнөө өөр гариг ертөнцөд хүрсэн байхад та нар бөглүү зэрлэг амьдралдаа хоргодож, хорвоод юу болж буйг үл мэдэн, нүдэн балай чихэн дүлий өдөр шөнө өнгөрөөн, насыг барж байна. Хүнийг хэдийгээр Байгаль-эх төрүүлсэн ч бид ухаантай учир эх-байгалиа, ахуй амьдралаа өөрчлөх ёстой.
Рэгсэлийн энэ үгнээс “Амьдралаа гагцхүү бид л өөрчлөх ёстой” гэдгээс бусад нь Чулуунжийд харь хэлээр ярьсан юм шиг ойлгомжгүй байв.
“Тиймээ өөрчлөх ёстой. Бид отор нүүдэл хийн, уул нуруу хэсэж, алс бөглүү суугаа ч тохилог сууж яагаад болдоггүй юм бэ? Гэвч... гэвч өвөг дээдэс минь хүнээс дутсан юм гэж үү? Хүнтэй л адилхан болоод, амьдраад ирсэн шүү дээ. Нүүдлийн улсад ер нь илүү ажлын хэрэг байна уу даа? Рэгсэл биднийгээ мартсан даа л тэр. Нүүдлийн амьдралаа умартан, хот газрын хүн болсон доо л тэр” хэмээн бодсоноо Чулуунжий өөрийн эрхгүй Рэгсэлийн яван зүг мөрөөсөнгүй зөөлөн харцаар ширтэв.
Нүдэнд нь Рэгсэлийн цэвэр, үзэсгэлэнт царай, дахиад л нөгөө... нөгөө хот газрын анхилуун сайхан үнэр, болохгүй бүхэн рүү зүтгэх тавилантай төрсөн юм шиг зөрүүддүү шийдэмгий төрх, янзаганы нүд шиг цогтой, ухаалаг нүд... нэгд нэгэнгүй харагдах шиг болов.
- Бид хөгшдийнхөө сэтгэлийг эвдэх хэрэггүй ээ. Тэгэхдээ амьдрал байдлаа заавал өөд татах ёстой. Соёлт хүн яаж л амьдарч байна, тэгж л амьдрал хэрэгтэй. “Нүүхэд бэрхтэй авдар саваар яахав. Нүүдлийн улсад орон байшингаар яахав, тайгын эрүүл нөхцөлд гар нүүрээ угаасны ч хэрэггүй, хашаа, бэлчээрийн хуваарь ч хэрэггүй” гэж та нар маргаж байна. Цөм хэрэгтэй! Yүнийг чинь бид бий болгох ёстой юм. Байгаагүй, санаагүй бүхнийг бид л чухам үүдэн байгуулах учиртай! гэж Рэгсэл бараг уурлан, чанга чанга ярьж байсан нь бодогдоно. Гэхдээ Рэгсэл энэ үгээ ойлгоно, өөртэй нь гар нийлүүлэн ажиллаж, шинэ амьдрал буй болгоно гэж итгэн, санаа бодлоо гагцхүү өөрт нь хэлсэнд Чулуунжий тэсгэлгүй баярлаж явав.
“Тиймээ! Чиний хэлснээр мод огтлон, нүүдлийн зам засаж болно, зассан замаараа цастай өвөл чаргаар явж болно. Гол гол бэлчээртээ байшин бариад, нүүдэллэх бүр түүндээ суурьшаад, тэндээсээ ойрын оторт явж ч болно. Гэрэл тавьж шөнийн цагаар ном уншиж ч болно. Сайхан дуу сонсон, улс орныхоо хөгжлийг мэдэж болно. Чи ер нь хичнээн сайхан юм ярьсан юм бэ? Бодохоос сайхан байна. Харин чи минь сайхан юм ярьж сэтгэл хөөргөчихөөд, урьдынх шигээ ор сураггүй алга болчихов доо! Сэтгэл чинь үнэнч байсан шигээ хэлсэн үгэндээ үнэнч байж үзээрэй!”.
Чулуунжий бодсон бодолдоо сэтгэл таацан, заринаасаа буун, даалимбан дээлийнхээ хормойг ялигүй өөдлүүлэн, бүсээ чангалаад, Рэгсэлийн авчирч өгсөн торгон алчуурыг тайлж үзэв.
“Ийм гоё алчуураар ч би яахав дээ! Тайгын хүн надад үүнд орвол цоохор даавуу дээр...Ингэхэд би ер нь тэгээд гоё юм эдлэх, гоё гоё үзэх эрхгүй болж байна уу? Yгүй ээ! Рэгсэл ёстой үнэн хэлсэн. Би ч гэсэн ялгаа байхгүй хүн шүү дээ. Юу гэлээ? Аа тийм социализм байгуулж байгаа хүн! гээ биз дээ...
- Би одоо Улаанбаатар руу эргэж очоод, ажлаа өгнө. Тэгээд илгээлтээр буцаад ирье. Хоёул нутгийнхандаа сайхан амьдрал үлгэрлэн үзүүлнэ. Ердөө удахгүй, сайндаа л сар болоод ирнэ гэж Рэгсэл аяархан, бодолтой өгүүлж билээ. Тэгэхэд нь Чулуунжий,
- Чи худлаа хэлээд алга болчихгүй бол яахав... гэж арайхийж нэг юм ам нээжээ.
Чулуунжий цаагаа цуглуулаад, сүрэг уруу татагч Алагчих хэмээх өндөр мянджаг, Мэнгэт гэдэг данхар хөх халиун этэр хоёрыг нэг нэг сайн шавхуурдав.
Өмнө нь нэгэн хэсэг сайхан хөх цэцэг, өндөр ишт шаргал улаан цэцэг, навч нь салбарлан, мөчир шиг үелэн өндөрссөн сонин ягаан цэцэг, зүйл бүрийн цэцэг ногоо ургасан тэгш өвөр тааралдсанд өөрийн эрхгүй нүд баясан, хөх шар яргуйнаас өөр цэцгийн нэр мэддэггүйдээ харамсав.
“Рэгсэл бол магадгүй цэцгийн нэр хүртэл мэдэх биз. Намайг ядаж өдөр бүр хариулдаг цаагаа ямар өвсөнд илүү дуртайг, хэдийд ямар бэлчээрт хэр удаан байвал дээр байдгийг нарийн мэдсэнгүй” гэж зэмлэсэн. Тэр ч бас үнэн шүү. Ингэхэд Рэгсэл минь ирээд арав гаруйхан хонохдоо намайг л загнаж, зэмлэж байгаад буцсан юм уу даа? Бас ч үгүй шүү! Надад хот газрын тухай үлгэр шиг сонин юм ярьсан. “Зоригт анчин бүсгүй” гэдэг сонин баатарлаг номноос ярьсан. Рийтхүү билүү Рэтхүү гэлүү нэг хүний бидний адил цаатан улс мөртлөө атаархмаар сайхан амьдарч байгаа, нэг нь нөгөөдөө сэтгэлээ өгч хайрлаж байгаа гоё ном уншиж өгсөн. Хоног гэдэг ингээд бодохоор ямар урт юм бэ? их юм үзнэ гэдэг сайхан юм даа. Би бол ярих юмаа хагас өдөр ярьчихаад, тэгээд л таг суух байлгүй”.
Энэ өдөр Чулуунжий урьд бодоогүй явсан бүхнээ бодов. Ийм юм бодож чадах байсан гэж итгэхэд бэрх санагдана.
Ирээдүйн юм бодон, Рэгсэлтэйгээ хоёулаа эвлэлийн илгээлтээр ирсэн залуусыг дагуулан сайхан амьдрал, цоо шинэ зүйл үүдэн цогцлооно. Явж нийслэл хотоо үзнэ. Ажил хөдөлмөр бялхсан, шинийг бүтээн буй газар нутаг, хүн ардтай нүүр учирна, бас Рэгсэл шиг хөөрхөн хүүтэй болно гэж бодоход хачин урамтай, өөрийн эрхгүй “Рэгсэл минь, чи арай эртхэн ирэхэд яав даа!” гэж харамсан санааширахад хүрэв.
Тийм бодол төрж суухад, өвлийн жин хүйтэнд элгэнээс ил гал төөнөн байтал нуруунаас хага жинддэг хаяа онгорхой урц хэмээх муу утаат оромж, дүүжлээстэй байдаг том хар даавуун уут, цай давсны ширэн сав, үүд хойморгүй дэвссэн үст адсага, хаяанд овоолсон пөөнөгөр дээл, ер нүдэнд харагдсан бүхнээ цөмий нь урж тасдан, ийш тийш нь зайлуулж хаямаар санагдав.
“Орой харихад нөгөө л хуучин амьдрал, хуучин ахуй минь угтан, ээж хэдэн халтар аягандаа хүрэн цайгаа аягалж, олсоор боож дүүжилсэн хэдэн хурууднаас эмтлэн өгнө дөө” гэж бодохоос гомдмоор. Анхилуун сайхан үнэрт цэцэг өвөртөө тэр чиг нь байлган хономоор санагдана.
Гэвч “Рэгсэл одоохон буцаад ирнэ. Удахгүй хоёулаа Шармайн даваа, Шар уул, Уданжул, Тасрай, Барлангийн ам, газар сайгүй шинэ зам, шинэ амьдрал үүсгэнэ“ гэж бодохоос сэтгэл өегшинэ.
Тайжийн хоёр нуур ертөнцийн мэлмий адил мэлтийн, ташин буй наран дор Рэгсэлийн ирэх зам тов тодхон харагдах нь Чулуунжийд дөнгөж сая нүд нээн, өөрөө, гагцхүү өөрийн биеэр хорвоогийн жаргал амсаж буй мэт зүйрлэшгүй нандин бүлгээ.
1974-1-13


ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ


Зохиолч Л. Дашням 1943 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт төржээ.
1967 онд Москва хотноо олон улсын харилцааны дээд сургуулийг төгсчээ.
1970 оноос уран бүтээл сонирхон оролдож “Нялх ногоо”, “Бурхантын цэцэг”, “Хайрын нууц” өгүүллэг шүлгийн номууд хэвлүүлжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 102 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-072.JPG
Хэмжээс: 600x450 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3423

Должин : Зам зуур
zam-076.JPG
Хэмжээс: 600x450 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2698

Хавар 2007
IMG_1103.jpg
Хэмжээс: 600x800 202k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3553


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn