Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ж.Дамдиндорж : Халагдсан цэрэг
Оруулсан admin on 2022-03-18 22:18:11 (8298 уншсан)

Дамба, Норжмоо хоёр наадам тарсан өдөр сумын төвөөс нар шингэхийн өмнөхөн гарлаа. Тэд өндөр уулын сүүдэр буусан тал дундуур шинэхэн улаан “Ява”-гаар тийрэлтэт онгоц шиг цэнхэр утаан зам үлдээн дээд зэргийн хурдтай давхилаа. Норжмоогийн улаан алчуур салхинд дэрвэлзэн хийсэж, дотроо ялимгүй зүрхшин айсан тул Дамбын бэлхүүсээр чанга тэвэрч, махлаг зөөлөн хацраа түүний даланд наалдуулан халуу дүүгүүлж сэтгэлийн дотор хэмжээгүй баяр жаргалд автагдан явжээ. Зарим хотгор, жижигхэн судаг газар мотоцикль нисэх мэт дүүлэхэд тэр хоёр нүдээ тас анина.

Нэлээд давхисны дараа Дамбыг эрүүгээрээ аяархан ёворсонд цаадах нь мотоциклынхоо хурдыг хасан бараг зогсох дөхөөд:
- Юу гээв? хэмээн асуулаа.
- Яасан хамаагүй давхих юм бэ. Миний толгой эргэж, дотор муухай болж байна гэж Норжмоо худал хэлж аяар явуулахыг оролдсонд Дамба тийнхүү хурдан давхихыг больж зөөлөн явах зуур:
- Энэ чинь барагдахгүй арвин тал байгаа юм. Би цэрэгт явахдаа аавын хонины хээр мориор өглөөнөөс орой хүртэл шогшуулсан юм даа ... гэж хууч хөөрч эхлэв.
Энэ явдал гурван жилийн өмнө болжээ. Хоньчин Лхагвын ганц хүү цэргийн албанд мордоход сумын төв орох унааны тухай гэрийн дотор бөөн маргаан дэгдэв. Эх Долгор:
- Хүүгээ хөнгөн хөлтэй мориор сум руу явуулна. Урьд хатуу хэцүү ажлы нь хийж, хойно урьд нь гүйдэг байсны хэрэг юу билээ. Халтарынх сум орох хөнгөн хөлтэй унаа өгөлгүй яахав гэж зүтгэхэд
- Ямар хүнээс юм гуйхын дон шүглэсэн биш, тэгж царай алддаг цаг өнгөрсөн. Чи Халтарын занг мартаа юу, тэр чинь хясаж л байвал ганц болдог хүн гэж Лхагва эсэргүүцжээ. Эцэг эх хоёрыг маргалдахад Дамба хөмсөг буулган дуугүй суулаа.
- Нүүрэндээ илэг наасан юм шиг хүнтэй уулзахаас айдаг жигтэйхэн хүн шүү. Халтарынд очоод унаа гуйхад юунд нь хойш сууна даа. Амнаас нь ам уначих юм биш. Өгвөл өгнө л биз, өгөхгүй бол байна л биз. Ямар гарзтай юм уу...гэж Долгорын яншихад Лхагва ундууцаж түүн рүү муухай харснаа Дамбад хандан:
- Миний хүү аавынхаа хээр морийг унаад яв. Муу ч гэсэн өөрт байгаа юмыг хүнээс гуйгаад яах вэ. Аавын нь хээр морь хаа ч хүрчихнэ гэж итгэлтэй өгүүлжээ. Лхагвын зөрүүд зан хөдлөхөөр юу ч хэлээд нэмэргүй тул Долгор түүний чихнээс хонох уяхыг болив. Харин үгэнд нь оролгүй өөрийнхөөрөө зүтгэсэнд хяхуурхан аашилж загнах өө сэвийг сайн олж байв.
Хэрэв Дамба “Хээр мориороо явна” гэж зүтгээгүй бол бас л Долгор санасандаа хүрэхээс нааш санаа амрахгүй байж билээ. Маргааш нь өглөө эрт Дамбыг хээр мориндоо мордоход эх Долгор дөрөөн дээр нь суу дусааж баруун хацры нь үнсэхдээ нулимсаа барьж ядан хоолой нь зангиран биеэ хайрлаж явахыг захин эх адаггүй юм урсгахад:
- Залуу насандаа юм л сурахыг бодоорой. Хүний хойгуур сууж юм сурахаас хоцорвол хожим өөрөө гэмшихэд хүрнэ. Хүнтэй л адилхан хүн юм чинь хүнээс хоцрох хэрэггүй хэмээн эцэг Лхагва өгүүлжээ.
Дамба аавынхаа хонины хээр морийг унаж, айл амьтнаас холуур дөлж дөрвөн мөчөөрөө зай завсаргүй далавчлан балбавч яг, яг шогшихоос үл хэтэрнэ. Намрын халуун өдөр ингэж явах нь яршигтай санагдавч бас ухаа толгой даван явсандаа тайвширч, заримдаа хашин хээр мориныхоо тааваар сажлуулж байв. Намайг ингэж явахад нутгийн залуус л битгий тааралдаасай гэж Дамбыг бодоход хоёр чих нь улайн духнаас нь хөлс чийхарав. Аз болоход тэр өдөр Дамбатай замд хэн уулзалдсангүй.
Тэгэхэд харамч хочтой Халтарын охин Норжмоо ишигний сүүл шиг годгор хоёр салаа гэзэгтэй, залуу эрийн анхаарал татмааргүй байсан. Халтарын ялимгүй юм харамлаж боож үхэх дөхөн бачимдахыг Дамба дотроо жигших тул болж л өгвөл Халтарынхаас холхон явахыг хичээнэ. Харин Халтар бол “Хар Лхагва заяа муутай учраас манай хаяа түшихгүй, тошсон бух шиг ганц гэр явна” гэж боддог байв.
Эцгийн хашин хээр мориор сумын төв орж, оройдоо түүнийг таних хүнд хөтлүүлэн буцаасны дараа Дамбын санаа амарчээ. Тэр цэрэгт ирээд барилгын ангид орж ажилласан нь өнгөрсөн гурван жилд барилгын олон төрлийн ажил хийж чаддаг болсноор барахгүй хаана ч толгой, өвдөхгүй өрлөгчин болжээ.
Норжмоо түүнийг дахин эрүүгээрээ зөөлөн ёвров. Дамба мотоциклоо алгуурхан зогсоолоо. Талд холбоо нуур, хужир марз дундуур урссан нарийхан гол гайхалтай сайхнаар шингэх нарны эцсийн туяанд гялалзан өдрийн халууныг давж оройн сэрүүнийг угтан буй хот айл үнэхээр жаргалтай харагдаж байлаа. Дамба, Норжмоо хоёрын зогссон ухааг бараан сүүдэр бүрхжээ. Гэвч өдрийн наранд улайсах мэт халсан газрын хөрс хөрч амжаагүй ажээ.
- Дамба нэгдлийн дарга та хоёрын яриа юу болж тарсан бэ? гэж Норжмоо анх суман дээрээс хөдлөхөөс эхэлж сэтгэлийн нь зовоосон нөгөө зүйлээ асуулаа.
- Хэд хоногоос сумын төвд ирж, барилга дээр ажил хий л гэж байна. Яадаг шүү юм байгаа юм бэ, мэдэхгүй. Нэгэнт мэргэжлий нь эзэмшсэн болохоор очиж ажилладаг л хэрэг байх даа хэмээн тээнэгэлзсэн байртай ярьсанд Норжмоо түүний яриаг тасалж,
- Очсон нь дээр. Хөдөө байхлаар хайран сайхан мэргэжил нэг л мэдэхэд зэврээд хэнд ч хэрэггүй болчихно шүү дээ гээд:
- Чи суман дээр суух дуртай байна уу? гэхэд:
- Мэдэхгүй гэж хэлээд баясангуй инээжээ.
Тугалын зэлний хажууд нойтон аргалаар май тавиад, үнээ саалгах хүн юусан билээ хэмээн гэрийн үүдэнд нүцгэн хүрэн хэнхдэгээ ил гарган өмд цамцтай зогсож байсан Халтар хажуухнаар нь шурдхийн өнгөрсөн мотоциклоос цочин ухасхийхдээ тотго мөргөж аман дотроо хараал тавив. Гэвч Норжмоог түргэн ирсэнд баярлан:
- Ашгүй та хоёр хүрээд ирэв үү? Би ч өнөөдөр амжиж ирэхгүй, хэдэн үнээгээ хэнээр саалгадаг юм билээ гэж л бодож байлаа шүү хэмээн албаар инээмэр болжээ. Тэгээд тулганы хажуу дахь мөнгөн бүслүүртэй зэс домбо тийш зааж:
- Хүйтэн юм залгилцгаа. Мөн ч халуун өдөр байлаа шүү гээд,
- Замд ам цангах зав ч болсонгүй. Бид суман дээрээс тун саяхан гарсан гэж Норжмоогийн хэлэхэд Халтар зовхи нь унжсан ногоон нүдээ бүлтийлгэн:
- Их хурдан явжээ. Энэ “мулцагсэлээдий” гэдэг чинь хөдөөний хүнд л ганц тохирох сайхан унаа юм даа. Ийм хурдан юм чинь дээр нь явахад халуун өдөр салхи татуулаад мөн сайхан байдаг бий гэж гайхав.
- Сум орох ажил гарвал та надтай хамт яваарай гэж Дамбын өгүүлэхэд Халтар их олзуурхан:
- Тэгье байз. Сум орох ажил байлгүй яахав гэж хэлэхдээ “ойр зуурын юманд бэлэн сайхан унаатай боллоо. За байз энэ унаагаар чинь л өнөө хэдэн морины хойноос эрэлд явдаг хэрэг. Хар Лхагвын хүү манайхаар эргэлддэг чинь тийм ч муугүй юм болох бий. Хүнээсээ унаа нь илүү хэрэг болно” гэж бодож байв.
Дамбыг явсны дараа Халтарын жөтөөрхөл гэнэт хөдөлж хэлэх муу үг олж ядахдаа хамар дороо доогтой дуугарч:
- Юм гэдэг хачин байх юм. Бүх л амьдралдаа хөнгөн хөлтэй морины нуруун дээр гарч үзээгүй хар Лхагва гэнэт далавчит унаатай болчих гэж. Дамба ч хүн харахад нурмайсан томоотой юм шиг хир нь дотуур тамиртай муу санаатай золиг байгаа юм гэхэд Норжмоогийн дотор сэрдхийн:
- Аав та юунд дандаа хүнийг элдвээр муу хэлж байдаг юм бэ. Тэд биднийг яагаа ч үгүй шүү гэж хэлээд:
- Чи тэднийг надаас өмөөрч хамгаалахдаа юу болдог юм бэ. Ээ чааваас, таарсан ч амьтан бол доо. Цаадуул чинь тэгж хүний хайр, халамж эдлэх заяатай улс биш гэхэд:
- Хүн шиг л хүмүүс гэж Норжмоо шийдэмгий хэлжээ.
Эцэг, охин хоёр нэлээд маргалдсан боловч өөр өөрийнхөөрөө зүтгэжээ. Халтар яаран Дамбыг үргээчихгүй, хурдан унаагий нь элдэв юманд хэрэглэхийг нэг талаар хичээх тул охиноо тайвшруулж:
- Аав нь Лхавгынхныг муу хэлэх гэсэн юм биш. Зүгээр санаснаа л хэлж орхилоо. Yүнийг цааш нь хүнд ярих хэрэггүй шүү хэмээн ятгав. Энэ үед Лхагвын бор гэрт бөөн баяр болж хүүгээ гэрийн босго алхмагц эцэг нь гоц халуунаар угтаж:
- Хүү минь наадамд түрүүлээд ирэв үү? Хийморьтой сайхан хэрэг байна. Аав нь чамайг наадамд түрүүлсэн гэж дуулаад арай л хөгшин хээр мориороо сум руу шогшуулалгүй сууж байна гээд:
- Аав та хэнээс дуулаа вэ? гэхэд нь:
- Дуулалгүй яахав. Нударга Дэндэв хөөрхий гэмгүй байдаг юм гэж хаа байгаа газраас ирж хэл хүргээд саяхан явлаа. Баярласан гэж жигтэйхэн явна билээ гэлээ.
Лхагва түрүүлсэн бөхийн байг эцэгтээ, сумын хоршооноос худалдаж авсан боов чихрээ ээждээ өгсөнд хоёр хөгшин баярласандаа арай л уйлсангүй, нэн их догдолсон сэтгэлийн эрхээр дуу алдан баярлав. Сумын төвийн сонин ярьж нэгдлийн дарга түүнийг яаралтай ирж барилга дээр ажиллахыг тушаасан тухай Дамбын өгүүлэхэд Лхагва шулуухан л:
- Очиж амжилгүй яахав хүү минь. Ямар унаагаар хүний царай харах биш, дуртай цагтаа л давхиад ирэх газар хойно гэж хэлэв. Долгор шулуухан дургүйцэж Лхагва тийш эгдүүцэнгүй харж.
- Хүүхэд шиг юман түрүүнд л долдгонож байх юм. Цэргээс халагдаж ирсэн хүн ганц зун гэр орондоо байж хэдэн хониныхоо сүүгээр гэдсээ цайлгахад яадаг юм бэ. Дамбыг үзээд л нэгдлийн барилга болохгүй болчихоо юу. тэр ч харин яршиг байна даа, гайгүй гэж омогдов.
Лхагва юмны учир ойлгож мэдэхийн оронд өөрийнхөөрөө зүтгэх дуртай эхнэрийнхээ баруун солгойгүй яншихаас түвэгшээж таг дуугүй болов. Дамба эцгээ өрөвдөх, эхийгээ хайрлах сэтгэлд автагдан сууснаа эд хоёулаа л миний төлөө санаа тавьж байгаа нь энэ гэж бодлоо.
- Ээж минь аав их зөв хэлж байна. Би цэрэгт зөвхөн л мотоцикль авах мөнгөтэй болох гэж барилга дээр ажилласан юм биш. Гол нь барилгын мэргэжилтэй болж нэгдэл, бригадаа тохижуулах л гэсэн юм. Би өөрөө барилга дээр ажиллая гэж бодож явсан, гэтэл өнөөдөр нэгдлийн дарга тушаал өглөө.
- Дамба минь ээж нь юу мэдэх вэ дээ. Чи өөрөө тэгж бодож байгаа бол над хэлэх юм алга.
Хэд хоногийн дараа Дамба сумын барилга дээр ажиллахаар явах боллоо. Явахынхаа өмнөхөн Норжмоотой уулзаж:
- Чи яая гэж бодож байна вэ? гэхэд хүүхний нүүр улайснаа тэр дорхноо больж:
- Намар хойноос чинь очно. Харин чи ажлаа сайн хийж бай гэжээ.
- Аав чинь надад дурамжхан юмаа?
- Тийм ч байж мэднэ. Тэгээд юу гэж?
- Ул нь бие биедээ сайн байвал улам л сайхан байх шүү дээ.
- Аав над хайртай, би чамд ... Ингээд болох биш үү.
Дамба мотоцикльдоо мордож тал дундуур салхи татуулан давхилаа. Бас сэтгэлийн их баяр хөөрөөс ундарсан уртын дуу аялах сонсодно. Тэр дууны
аяыг Норжмоо гэрийн үүдэнд уяран чагнасаар л байв.



ЖИНГЭЛЭЙН ДАМДИНДОРЖ

Зохиолч Ж.Дамдиндорж 1928 онд Төв аймгийн Баянзүрх сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Намын дээд сургууль, Москвад Ломоносовын нэрэмжит их сургуулийг тус тус төгсчээ.
1950-иад оноос уран зохиол сонирхон оролдож “Ёстой сайн хүн”, “Хаминдаагийн авгай”, “Нэгэн амьдралын мартагдашгүй өдрүүд”, “Дууриалт үйлстэн” зэрэг найруулал, өгүүллэгийн ном, “Хотоос ирсэн бүсгүй”, “Суварганы нууц”, “Мартагдашгүй баясгалант өдрүүд” зэрэг тууж бичжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 132 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-030.JPG
Хэмжээс: 600x800 118k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4519

Анхны цас 2005 он
uvl-045.JPG
Хэмжээс: 600x800 201k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5253

Ж. Ганхүү 1958	40х30, зотон тос
Бор хавцлын өвөл
Хэмжээс: 600x441 164k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4168


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn