Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш. Ванчаарай : Гагнаас
Оруулсан admin on 2007-05-06 22:14:33 (2717 уншсан)

Ажилд анх орсон залуу мэргэжилтэнд амьдрал, дээр аль хачин юм тааралдахыг тэр гэх вэ.
Сургууль сая төгсгөсөн залуу инженер Ойдов Хүнүй голын баруун эрэг дээр суурилсан хангай нутгийн нэгэн нэгдэлд орлогч даргаар томилогджээ. Дарга инженер хоёр бие биеэ их л өөрөөр төсөөлөн бодож байжээ. Дарга нь инженерээ нийслэл хотын эрдэм сурлагатай залуугийн нэг гэж дуулаад дэгжин илгэн хүрэм юм уу нийлэг эдээр хийсэн пальто өмссөн, сахлаа юм уу үс хуузаа ургуулсан, өндөр цагаан залуу санаанд нь бууж байжээ. Гэтэл түүний оронд техникумын ямар ч ангийн охин огт хачирхалгүй «найзаа» гэж үерхэм насны нялдгар царайтай, усгал харцтай шувтан мөртэй намхан бор залуу монгол дээлтэй хүрээд иржээ.

Ажиглавал энэ залуу морин дэл дээгүүр дарцаглан давхиж өсөөд аймгийн арван жилийн хайсан хашаа дүнзэн байшин дотор эрдэм боловсролын навч нахиагаа дэлгэсэн хөдөөний залуу сэхээтнээс гойд ялгарах юмгүй шиг. Харин оюутан нөхдийнхөө дунд «мэдлэг Ойдов» гэдэг содон хочтой байсныг нь даргын нүд хичнээн гярхай ч гэсэн энэ даруухан бор залуугаас яахин олж харах билээ.
Инженер бус энэ нэгдлийн даргыг «Бүхэл бүтэн шинжлэх ухаантай тэнцэх их дадлага туршлагатай сүрхий овжин хүн бий» гэж аймгийн намын хороон дээр хэлэлцэхийг дуулаад даргыгаа тухтай удаан хөдөлгөөнтэй, хүнгэнэсэн дуутай, догь бүдүүн эр угтах биз гэж төсөөлж байжээ. Тэгтэл төсөөлөн бодсон хүний нь оронд дэгдэгнүүр хурдан хөдөлгөөнтэй, арын ширэнгэнд ургасан чилгэр улиас шиг өндөр хар хүн ширээний ард сууж байжээ.
Тэр дарга инженерийн дипломын хавсралтыг сонирхон үзвэл цөөхөн дундтай, сайн онц голдуу дүнтэй суралцсан залуу болохыг сая мэдэж:
-- Чи чинь тэгэхлээр сургуульдаа дан онц дүнтэй суралцаж амжаагүй хүн юмаа? Чамайг чинь сүрхий сурлагатай хүн гэж танилцуулж байсан шиг санагдах юм гээд «Энэ маань миний захисан хүн мөн үү биш үү?» гэж эргэлзэн тэн;сэх мэт орлогчоор томилогдож ирсэн хүнээ сүрхий ажиглажээ.
Энэ алдартай даргын амнаас санаандгүй байтал төмөрлөг өнгийн жингэнэсэн дуу гарна гэж огт бодоогүй байсан Ойдов баахан ичингүйрхэх мэт инээмсэглээд:
-- ТИЙМ ЭЭ, би алаг булаг л дүнтэй сурч байсан даа гэж аяархан
дуугарвал дарга нь:
- За тэр ч яахав. Танилцъя! Намайг Ядамжав гэдэг гээд тэмээлзгэний хөл шиг урт нарийхан хуруутай гараа сарвайхад Ойдов нэрээ хэлж хүүхдийн гар шиг үе болгонд нь хонхор гардаг богинохон могдгор хуруутай гараа хариу сунгажээ. Дарга,
— Би энэ нэгдлийг толгойлж суугаа хүн. Гэтэл толгой минь мэддэг юмаар дульхан. Тэр дундаас техник механизмын талаар бол бүр ч паг суучихаад сүрхий доголдож талдаж байлаа. Ашгүй чи мэдлэг мэргэжилтэй хүн хүрээд ирлээ. Одоо би мэдэхгүй чадахгүй бүхэндээ чамайгаа л түшнэ дээ. Би өөрөө бол үнэндээ хөдөө хөхөрч гадаа гандаж практикаар л тэмтэрч зүтгэж яваа хүн гэж хэлэхэд нэрмэлийн аарцны хурууд шиг чилдэн хөх царай «хөдөө хөхөрсөн» гэдгийг нь батлах мэт санагдвал инженер золтой л инээд алдсангүй.
— За тэгэхлээр миний мэдэхгүй мухарддаг юман дээр чи сурсан эрдмээрээ тусална. Чиний тулгамдсан зүйл дээр би хар практикаасаа хавьтах юм байвал нэмэхийг бодно. Ингээд хоёулаа энэ айлын ажилд зүтгэнэ дээ! гэж аминчлан захиж аргадах мэт хэлжээ.
Ингэж танилцаад ХЭЛЭЛЦСЭН ёсоор ажиллаж байтал зул сарын хуучдаар ийм нэгэн явдал болов.
Ядамжав дарга унтаж байгаад шөнө гэнэт сэржээ. Бөөр нь цухуйсан бөөрөнхий босоо пийшингийн ачаар үргэлж дулаахан байдаг өрөө тасалгаа нь мөлүүхэн хүйтэн болсон байна. Дарга даараад сэрсэн бололтой. Хурган дотортой дээлээр давхар тумлайдан хучлаа. Угийн хөнгөн нойр нь үргэж дэрхийсэн ятуу шиг гэнэт сэрж замхарсан тул хэсэг зуур эргэж хөрвөж хэвттэл голын зүгээс тас няс хийх бүдэгхэн чимээ гараад байх шиг. «Юу вэ? Мөс үү? Гол хадаалж, гадаа ер нь тачигнан хүйтэн хонолоо доо. Очиж очиж өнөө шөнө ингэж хүйтрэх гэж! Өглөө модонд гарна гэж байдаг. Yгүй ээ мөн хясаантайяа!» гэж сэтгэл зовнин боджээ.
Тэд өглөө эрт хүн амьтан ажилдаа цуглах гэж яарч байхад Ядамжав дарга харин албан тасалгаанаас гадагшаа гарахаар яарч адгуу гараар ширээ шургуулгаа түгжиж цоожилж байжээ. «Еэ дээ, гайтай хүйтэн хонолоо доо. Гадуур юу болоо бол?» гэсэн түгшүүрт асуулт өгзөгнөөс нь шивээд авсан мэт ухасхийн бостол инженер орж ирэв. Түүний араас уур цан маналзан орж ирэхийг үзвэл орлогч даргын хойноос бөөн гай үүд хаалгаар шургалах мэт тавгүй харагджээ. Орлогчийн нь гялтгар бор царайд урам хугарч, гайхаш тасарсан шинж ил байв.
— За тавтай юу? Цаагуур чинь юу болж байна! Одоо ингээд гарахад бэлхэн биз? гэж давхцуулан асуусны цаад утга нь «Юу болоо вэ?» гэсэн түгшүүрт ганцхан асуулт байжээ.
— Дарга минь балраад байнаа. Модонд гардаг өнгөрлөө гэж эхэлтэл,
— Yгүй ээ одоо тэр чинь яаж байгаа нь тэр вэ? гэж дарга адган гайхсанд:
— Яах юу байх вэ? Тракторын маань мотоор хага хөлдөж орхижээ гэсэнд даргын онигор нүд моторын тэр хагархайг инженерийн магнай дээрээс олж үзэх гэсэн мэт бүлтийн ширтээд:
— Yгүй ээ тэр чинь одоо яахлаараа тэгдэг байна? гэхэд
— Баларсан Дамбаас л болоод тэр! Маргааш модонд гарахаар бэлтгэж янзал гэсэн чинь маанаг гайхал чинь устай нь хонуулаад зад хөлдөөчихөж... гэж учирлавал...
— Yгүй ээ мөн золиг оо! Тэр зузаан ширэм чинь тэгээд хагарчихдаг хэрэг байжээ. Яаж хагарах вэ? Арай тас няс гэж дуугарахгүй биз? гэж дарга нь сонирхсон ажээ.
Энэ тэнэг ч юм шиг хачин асуулт залуу инженерт доромжлолт даажин, хорсолтой тавлалт санагдан эгдүүг хүргэсэнд:
-- Яаж, ямар дуу гарч хагарсныг нь би мэдэхгүй. Хагарах нь яах аргагүй л хагарчихсан байна лээ. Та үнэмшихгүй байгаа бол өөрөө очоод шалгаад үз л дээ! гэж хэгжүүрхсэнд тэр хэгжүүн нь даргад бас халдсан мэт
— Yгүй ээ чи юу яриад байна. Мотор хагарчихжээ гэдгийг чинь
итгэхийн цаагуур итгээд байна. Урьд шөнө гадаа даанч тас няс хийгээд байсан юм. Би мөс хадаалж байна гэж бодож байсан юм. Тэгэхнээ нь мотор чинь хагарч байсан юм байж л дээ гэж дооглож шоглож байгааг ч бүү мэд, үнэн голоосоо хэлж байгааг ч бүү мэд, янзтай хачин юм хэлжээ.
Ядамжав дарга дараа нь буруу гарын долоовор хуруугаа тохийн чичилж:
— За тэр ч яахав. Нэгэнт хагарчихсан хойно одоо яая гэх вэ! Төлөвлөсөн ажлаа нураалтай биш, чи инженер хүн байна, тэднийгээ нэг аргалаад ууланд аваад гарч үз дээ! гэж тулгасанд залуу орлогч талийгаачийг босгож тулалдаанд оруулах тушаал авсан эмч мэт гайхаж:
— Дарга минь хагарчихсан моторыг чинь би одоо яаж аргалах болж байна? гэж эргүүлж асуун татгалзсанд инженерийн аргагүйдсан байдлыг дарга нь бас гайхсан янзтай:
— Чи тэгээд арга чарга нээрээ мэдэхгүй юу? Сургуульд чинь заадаггүй юм уу? Гүй ээ мөн хачинаа? Тэгвэл одоо яах вэ, цусаар гагнаад л үз дээ гэж зөвлөсөнд залуу инженер «дарга маань солиорчив уу?» гэсэн янзтай хэдэн хором дуугүй ширтэн байснаа гэнэт: «Мэдлэг чадварыг минь басаж их доромжлох нь шив дээ?» гэж уур нь хүрсэн бололтой царай нь хувьсхийж:
— Дарга аа, та одоо юу ярьж байна? Хага хөлдчихсөн тракторын моторыг цусаар гагнана гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж илтэд эгдүүцсэн аялгаар асуужээ.
— Yгүй ээ чи чинь одоо цусаар гагнахыг мэддэггүй юм уу? Ном дэвтэрт чинь юм байдаггүй юм уу? Yгүй ээ мөн хачинаа? гэж үнэн голоосоо гайхан сонирхсон бололтой хэлжээ. Yүнд ннженерийн өтгөн зэгсэн дотроос мэлтэлзэх харз адил сормууслаг хар нүдэнд уур уцаар туналзан:
— За мэдэхгүй юм даа! Би хувьдаа хагарсан ширмийг цусаар гагнаж болдог гэдгий чинь дуулаа ч үгүй, заалгаач ч үгүй, олж уншаа ч үгүй юм байна гэсэнд Дарга,
— Yгүй ээ бас хачин юм даа. Мэдмээр л юм даа! За за маргаад яах вэ. Ажил болохоо байлаа! Одоо гарцгаая! гээд год харайн яаран гарахад инженер хойноос нь урамгүйхэн» дагалдав.
Гадаа явган шуурга маналзан тэнгэр цэлмэж, балчир есийн үзэгдээгүй хүйтэн тачигнаж байлаа. Адгаж гүйн гарсан даргатай конторын үүдэнд бичээч хүүхэн, золтой л халз мөргөлдсөнгүй, дуу алдан зог тусжээ. Түүний араас ерөнхий нягтлан бодох тэргүүтэй ууланд гарч мод хийлцэх хүмүүс цугларч айсуй харагдана.
Хар даавуу дээлтэй өндөр хөх дарга тэгш мөртэй, хаалганы гуя хийхээр харуулдаж зассан банз шиг хавтгай цээжээ цэх болгож:
— Yгүй ээ та минь, өнөөх модонд гарах тракторын маань мотор хага хөлдчихсөн гэнэ. Yгүй мөн золиг оо! Одоо яая гэх вэ цусаар гагнаж үзэхээс... гэж цугларсан хүмүүст хэлээд бичээч тийш эргэж:
-- Аль вэ Хандаа чи гүйгээч! Айлаас ч юм уу гэрээсээ ч юм уу хэдэн яс олоод ир! Шатаах юм чинь ямар ч яс хамаа байжуу! Мэдэв үү? гэж урт долоовор хуруугаар занган хэлэв. Дараа нь өнөөх хуруугаараа орлогчийн зүг дохиж:
-- За инженер ээ! Чи яваад малын бүлээн цус нэг жаахан олоод ир! гэсэнд
— Даргаа би энэ хүйтэн өдөр тэр бүлээн цусыг чинь хаанаас олох вэ гэсэнд
- Хаанаас ч хамаа байж уу! Цаад айл амьтнаар сураглахгүй юу? Малаас шприцээр соруулсан ч болно. Ганцхан бушуулж үз гэж дарга шаардлаа.
Цүдгэр их харвинтай, майга хөлтэй, намхан бүдүүн ерөнхий нягтлан бодох хажуунаас нь:
—-- Инженер ээ чи нярвынхаар ор. Эхнэр нь сая хөнгөрсөн юм. Урд шөнө байна уу шөлний юм гарсан даа. Түүхий цус үлдсэн байх ч магадгүй гэж зөвлөв.
Инженер илбийн юм олох даалгавар авсан жаал хүү шиг яаран нярвынх руу гүйлээ. Тэр зуур: «Зугаатай юм болох нь. Намайг доромжилжээ гэхэд эднийг арай ингэмгүй юм даа... Тракторын моторыг цусаар гагнана гэнэ? Моторын тэр их халуун... бас даралт... мөн завхарчихсан юм боддог өвчтэй эр юм даа. Бас тэгээд энэ хар хүйтнээр халуун цус ол гэнэ шүү! Хярамцагны хөлдүү цус л олдож магадгүй» гэж сэтгэл дотроо даргатайгаа марган бодоход инээд ч хүрмээр юм шиг, нэг бодоход уур ч хүрмээр юм шиг хачин санагдаж байлаа.
Ерөнхий нягтлан бодохын инженерт үг зөвлөхийг сонсоод дарга «ашгүй чи энд байна уу» гэсэн шиг түүн тийш эргэж илбийн очроор дохих мэт аанай л долоовор хуруугаа гозойлгон зангаж:
—-- Гэлэг ээ, чи яваад хэдэн хагадас залтас олоод ирж үз! Цаагуур
чинь аж ахуйн хашаагаар хагалсан юм байна уу? үгүй юу? хуурайхан шиг л юм бодож үзээрэй! гэж даалгасанд нягтлан бодох «За!» гэж яаран зөвшөөрсөн боловч хөл нь хэл шигээ шалмаг хөдөлж өгөхгүй байгаа бололтой зараа шиг хайвга хайвга хийсээр түлээний хашаа руу алгуурхан бөмбөрөв.
Инженерийн аз болоход нярвын авгай нярайлахад гаргасан хонины цуснаас жаахан түүхий цус саванд үлдсэн байв. Түүнийг сэнжтэй төмөр аяганд хийн авч ирвэл гараашийн дэргэд хэдийн түүдэг гал өрдөж бичээчийн авчирсан ясыг шатааж байжээ.
Хэргийн эзэн Дамба тракторч ч ирчихсэн байв. Энэ хонин шар нүдтэй, унжуу хамартай урвагар залуу азарган нөхий дээл, том хар эсгий гутал, үнэгэн лоовуузтай лүглийн зогсох нь тракторын гэм зэмтэй жолооч даргадаа зэмлүүлж байгаа биш, харин саяхан ойгоос баригдаж ирсэн зэрлэг баавгай өндөр хөх шонгоос уяатай зогсож байгаа мэт харагдаж байжээ. Ядамжав илбэт долоовроороо чичлэн:
— Гүй ээ Дамбаа чи чинь одоо яахлаараа тракторынхоо моторыг
хага хөлдөөчихдөг билээ? гэсэнд
-- Өглөө бэлхэн байлгана гэхлээр нь устай нь хонуулчихсан чинь
хага хөлдчихөдөг новш байж л дээ гэж тэр тракторчин ер юм болоогүй юм шиг гудиггүй хэлжээ.
-- Yгүй мөн хариуцлагагүй хүнээ! Яг эгзэгтэй ажил дээр ингэж хяссанд орвол чи миний толгойг хага цохисон бол шулуун байсан юм. Даанч яачихсан хүн бэ чи гэхчлэн зэмлэхэд цаадах нь даргын нүүр өөд мэлрээ шар нүдээр дув дуугүй ширтэх нь «Даргын энэ цомбон толгой нээрэн мотороос бөх болов уу?» гэж гайхан бясалгах мэт.
Ядамжав дарга нь нярвын төмөр уурыг авчруулж шатаасан ясаа нунтаг болгон нүдүүлж бор саарал өнгөтэй гурил шиг юм болгов. Түүнийг инженерийн олж ирсэн цусаар зууруулж моторын хагархайг шавуулж ан цавыг чигжүүлжээ. Тэгснээ гэнэт мартсан юмаа санаж, -- Пээ та минь! Гагнуур бий билүү? гэж сэтгэл түгшин дуу алдсанд тракторчин Дамба гэмээ наминчилж унжуу хамраараа газар онгилох гэсэн мэт дуугүй хоёр гурав дохисхийгээд гагнуур олж ирэв. Ямар азаар түүнд энэ багаж байнаа гэж дор бүрнээ гайхан ярилцав. Тэгээд мөнөөхөн цус ясны чигжээс шаваасаа халуун гагнуураар сайтар шарж ширээн хиншүү ханхлуулав.
Ингэж цусаар гагнасан мотортой трактороо асаагаад үзвэл дажгүй хүрчигнэж байхыг үзэж гайхан шагшсаар модонд гарцгаажээ. Ганцхан Ойдов инженер л итгэж ядан «Одоо эс гэхэд хэдэн цагийн дараа, өнөө эс гэхэд маргааш энэ гагнаас магад ханзарна даа» гэж санаж энэ хүйтэн өдөр ууланд яаж хөглөх бол гэж битүүдээ их л санаа зовж байжээ.
Тэгтэл сайн бороолсон бэртэнгэ шиг цус ясны зуурмагаар шавж гагнасан тэр трактор дажгүй хөдөлсөөр өдөр сар улирааж байхыг нүдээр үзэж инженер гайхаж барахгүй байжээ. Тэгээд «өнөөх бүхэл бүтэн шинжлэх ухаантай тэнцүү дадлага туршлага гэгчийн нь нэг энэ байж дээ» гэж даргыгаа ойшоон хүндэтгэх болсон ажээ. Энэ гайхалтай гагнаасны учрыг шинжлэх ухааны үүднээс сонирхож нэг удаа даргаасаа асууруун:
— Даргаа та цус ясны зуурмагаар ган ширэм гагнаж болно гэж
хаанаас яаж мэдээ вэ? гэсэнд цаадах нь
— Гүй ээ тэрний чинь би мэдсэн юм биш. Ардууд мэддэг юм. Ер нь тэгээд чи бид нар ардуудтайгаа мах цусны холбоотой байвал олон юм мэдэж авч, их юм бүтээж чадна шүү гэжээ.
Түүнээс хойш Ядамжав даргын чилдэн хөх царай залуу инженерийн сэтгэлд хөдөлмөр тэмцэлд хатаагдсан эрхэм коммунист хүний гянт болдоор бүтээсэн хөрөг дүр шиг санагдах болж билээ. Ойдов инженер энэ олби оготно шиг овжин даргынхаа сэдэж гаргасан санааг эрдэм номоороо зураг төсөл болгож, хоёул хэд хэдэн механик төхөөрмжийн зүйл хаягдал төмрөөр амжилттай хийж босгоод ажилдаа хэрэглэсэн ажээ. Дарга нь инженерээ бас алаг булаг дүнтэй ч аргагүй толгойтой аавын хүү» гэж магтах болсон ажээ.
Ийнхүү дарга орлогч хоёр гар нийлэн зүтгэдэг байсныг сонсвол өнөөх цус ясны гайхамшигт гагнаас олныг үзсэн овжин даргын их дадлага туршлага, залуу инженерийн эрдэм мэдлэг хоёрыг бат гагнаж туурвин бүтээх их хүч болгосон мэт сэтгэгднэм билээ.


ШАГЖИЙН ВАНЧААРАЙ


Зохиолч Ш. Ванчаарай 1932 онд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчны гэрт төржээ. Бага, дунд сургууль, УИСургуулийн анагаах ухааны ангийг 1959 онд төгсөж хүний их эмчийн мэргэжилтэй болжээ.
Ш. Ванчаарай 1957 оноос уран бүтээлээ эхэлж «Хун», «Амьдрал», «Гал улаан цэцэг», «Яруугийн хавар», «Буурал хангайн даваа», «Сэтгэлд гийсэн гэгээ» зэрэг тууж, өгүүллэгийн ном бичжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 113 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Н. Амарсайхан	80х90, зотон тос
Оргил өөд
Хэмжээс: 600x708 298k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4247

Должин : Зам зуур
zam-040.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3720

Должин : Зам зуур
zam-037.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2773


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn