Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш. Ванчаарай : Нутгийн минь хун нуурандаа бий
Оруулсан admin on 2007-05-05 02:57:00 (2721 уншсан)

Долдугаар сарын нэгэн цэлмэг сайхан өдөр бид хоёр зуслангийнхаа дэргэдэх ой руу явлаа. Шинэ орсон шиврээ борооны чийг ханхлан, газраас бүлээн уур савсаж, нарсан ойн шулуухан модод улам ч урт гоолигхон болчихсон харагдана. Нар хөөрөх тутам ойн доторх гялалзсан сахдаг ногооны өнгө бүдгэрч моддын завсар зангаар хөх суунаг татна.
Удаж өжсөн хөвд өвсний үнэрийг нялх ногооны сэнгэнэсэн үнэр, цэцэгсийн хурц анхилам үнэр даран ханхална.

Бид хоёр ойн чөлөөнд гарч, бүлээхэн чийглэг ногоон дээр суулаа. Ойн тунгалаг агаарт шувуудын шулганан жиргэх нь сэтгэлд жигтэй зохицох бөгөөд алс тэнгэрийн хана хувиршгүй бүдэгхэн саарал өнгөтэй болжээ. Зулзаган нарс-ны үл мэдэгдэм хөдлөх торгон үзүүрийн дээгүүр хөх тэнгэр мэлтийж, үдийн нар бид хоёрын чанх орой дээр гарчээ,
-- Тэгэхэд би хорин дөрөвтэй байлаа гээд Буян аль эртннйхээ нэг явдлаа ярьж эхэллээ.
Зун амралтаа аваад нутагтаа очивоо. Тэгэхэд би татлаа түтлээ огт байхгүй, нэг үгээр хэлбэл дэгжин цэцэглэж явсан үе маань байжээ. Хорвоо дэлхий шиг мянга мянган хавар хүнд заяа үгүйг мэдэхгүй явжээ. Гэхдээ холын бодолтой байх гэж өөрийгөө зовоодог байжээ. Харин эмэгтэй хүнийг сонжин мэдэх гэдэг тун адтай сүрхий дон шүгэлсэн байсан. Манайх тэгэхэд Бага нуурын хөвөөнд Банди гуайнхтай зусаж байв.
. ...Гэртээ очсон шөнөө би жигтэйхэн бөх унтаж хоносон байв. Бие хөнгөрч, сэтгэл уужирсан гэдэг ч жигтэйхэн, ханатал нойрсоод аяндаа сэрсэн хүүхэд адил цовоо сэргэлэн болчихжээ.
Нар ханын элэгрүү бууж, зуухан дээр ээжийн буцалган буй ээзгийнээс хар бага наснаас минь ижил дасал болсон халуун сүүний гайхам үнэр ханхалж, гэрт жигтэйхэн талбиун чөлөөтэй юм шиг. Гадаа чимээ анир огтгүй. Харин хаяанд буй Бага нуурын усанд нисэн буун байгаа шувуудын ганганалдан шуугилдах нь урьд өмнө огт сонсоогүй хэдэн мянган хөгжмийн эгшиг алс холын уулсын чанадаас уянгалах мэт сонсогдоно. Зуны нимгэн өмд цамцтай чигээрээ гадаа гарвал ээж үхрийн зэлнээс тугалаа аажуухан гэлж байх бөгөөд алсын уул нурууд дуниартан, хөлийи дор зулсан ноос мэт зөөлхөн ногоо чийг дааж, хот суурин агаарын урьд хождын ялигүй бухимдуу бодлууд үгүй болсон байв. Тээр доор цэлмэг тэнгэрийн доорх Бага нуурын мандал өглөөний 'Наран дор" мяралзан гялалзаж, энүүхэн дээхэн нүүгэлтэн ногоорох шинэс модон ой униартан байв. Бага нуурын жижигхэн Агбушанд хуран цугласан галуу, нугас, цахлай тэргүүтэн нисэн буун ганганан шуугилдах бөгөөд тэдгээрийн олон янзын жигүүр даль өнгө өнгөөр солонгорон харагдах нь зүйрлэшгүй үзэсгэлэн төгөлдөр байхын сацуу хонь шиг хоёр том цагаан хун нуурын усыг зүсэн нарийхан цагаан зам гарган аажуухан хөвөх нь үлгэрийн юм шиг байв. Би баруун монголын жирийн нэгэн ийм эрхүү тансаг байгалийн дунд өсөж өндийн өдий хүрсэн атал орчлон дэлхийн энэхүү гайхалтай сайхныг ингэтлээ сүрхий мэдэрч, сүйд майд болж байсан удаа урьд өмнө үгүй байсан мэт санагдлаа. Гэвч миний нүд болон сэтгэл сайхан юманд хэтэрхий дасчихсаных байсан биз. Би хөл нүцгэн чигээрээ тэрүүхэн баруунтаах горхи руу явав. Уулын чулуудын завсар чөлөөгөөр ойж буун урсах горхины ус нь Тэр үе жигтэй харигаатан цуурайтаж байснаа гэнэт нам жим болж ахиад чагнавал сулхнаа пол пол хийн байв. Огторгуй гүйлгэнэн толигноод, агаарт тогтуухан хөх суунаг татжээ. Хаашаа ч харсан нэн тавиун амгалан болчихсон ч юм шиг... хамраараа шуугитал цэнгэг агаар амьсгалан зогсоод ч баймаар... Би тэрхэн зуур чийг даасан зөөлөн ширгэн дээр толгойгоороо хэд годройтон биеийн чилээ гаргаад горхи уу гүйн очвол Банди гуайн Байгалмаа ингэн гуулин шанагаар ус хутган савхтай зэс хавчигт хийж байв. Тэр өнгөлөг бүдүүн ширхэгтэй шингэвтэр үсээ задгай тавин ямар нэгэн юмаар угаар нь чанга боосон тул өглөөний нарны гэрэлд үзэсгэлэнтэй толигор магнай нь онц гэрэлтэн байлаа. Байгалмаа үнэ хямд цоохор даавуун богинохон даашинзныхаа хормойгоор харах боловч тэрүүхэндээ зовхио анисхийн үгээр илэрхийлэх хэлэх аргагүй элэгсэг дотно болоод
— Та хөл нүцгэн явж байгаа юмуу хэмээн ихэд шохоорхон асуу-
хад нь би шоглонгуй аяс оруулахыг хичээн
— Бага насаа бодоод... гэж хэлбэл Байгалмаа хөмсгөө өргөн, хар нүдээ хөгжилтэй анивчин инээмсэглэснээ хоромхон ичгүүрэн урт сормуусаа буулган нүүрээ буруулаад хувинтай усаа аван явав. Сугсалз-
сан ногоон дундуур цэлмэг тэнгэрийн доор нарийхан шулуун хөлөө яльгүй гадагш тавин, эрдүүхэн алхалж яваа тэр юутай бишрэм харагдаж байсан гээч. Би нүүр гар, цээжээ горхины хүйтэн усаар булхан угааж, цэнгэг анхилам агаар шуналтан амьсгалан, мөнөөх хивс мэт ногоон дээгүүр явж байхдаа цаглашгүй их юм хүсэн хүлээсэн хүний хангалуун таатай сэтгэлд бүрнээ умбасан байв. Чухам юундаа ингэж байгаагаа би хэлж мэдэхгүй байв. Тэр агаар, ус, байгалийн тансаг сайхандуу? эсвэл...? Тэгсэн атлаа би юу ч хүсэхгүй, юу ч бодохгүй байлаа. Би юу болчихлоо гэж ингээд байнаа гэж өөрөө өөрөөсөө асуугаад ч үүний хариуг тэрхэн үедээ оноон хэлэх аргагүй болжээ. Гэртээ ирээд гутал, хувцсаа өмсөн байтал тугалаа бэлчээрт гарган ирсэн ээж
намайг харангуутаа нүүр царай нь улам бүр ялдамхан зөөлөн болж:
— Ээж нь хүүдээ... хэмээн үгсэн гал өрдөж, тогоотой ээзгийг шалмаг түргэн хэд хутгаад аавын том шаазанд хэдэн хусуур хутган хийж, дээрээс нь зөөхий нь унжилдсан зөөлхөн цагаан өрөм овоолон хоёр гардан барьж:
— Миний хүү! Нухаш ид! Хот, суурин газрын улсад ээзгийний ханд сайн юм гэдэг шүү! хэмээн хэлэхэд нь өргөн тавиун санчигт нь буурал орж буй ээжийгээ хараад өрөвдөх шиг ч, хайрлах шиг ч... нэгэн хачин сэрэл зүрх рүү харван ирсэн тул би ээжийн өгсөн аягатайг түргэн авч идэх гэсэн боловч цатгалдаад болсонгүй. Гэтэл аав, Банди гуай
хоёр энэ тэрхнийг ярьсаар орж ирэв. Овор бие том, гүдэсхэн шулуун зантай Банди гуайгаас хэзээний цэрвэн эмээж явдаг би одоо харин түүнийг ихэд хүндлэн дээдэлж, үг яриагий нь сонсмоор, эс бөгөөс амьдрал ахуйг нь сонирхмоор. Тэр орж ирээд үүдний хавьцаа зогсосхийн азнахад би ээжээс урьтаж:
— Та өөдөө сууна уу? хэмээн явган жижигхэн сандал авч өгөхөд Банди гуай түүнийг хажуудаа сул тавиад сурсан зангаараа зүүн өвдгөө нугалан суунгаа хуучирч илсэн булигаарин ууттай тамхиа өврөөсөө гарган богинохон суман модтой урт цагаан гаансаа түрүүнээсээ сугалан тамхи нэрж, надад тамхиллаа. Аав ч бас жижигхэн улаан шүрэн толгойтой, халтар хавчиг манан хөөргөөрөө тамхилав. Банди гуай нас 60 гарсан гэхэд тун тэнхлүүн ануухан байв. Аав дөнгөж 50 хүрч яваа гэхэд онц ялгарах юмгүй. Банди гуай тамхиа шуналтайхан сорж миний нүүр өөд харан:
— Муу хөгшнийг минь дуулаа биз дээ. Уржнан намар өөд боллоо. Цаг улирал нь харин сайхан байсан шүү! Байгалмаа бид хоёр яахав болж байнаа. Охин маань ноднин наймаа төгсгөөд мал дээрээ
саналаараа гараад ирсэн. Нэгдлийнхээ хэдэн үнээнд үнэндээ шаагдахгүй байна. Уг нь онц сурдаг шүү байсан юм. Одоо бас номноос салдаггүй хэвээрээ, Зан ааш нь хүртэл маньтай адилгүй юм даа! гээд дуугүй болоход нь ээж ярианд оролцон
— Тэгэлгүй яахав Банди гуай минь! Цагаа дагаж одооны багачууд аргагүй шүү дээ гэлээ. Гадаа Байгалмаа гитар цохин, түүний
«Нуураа чи хөлдөх гээд байна уу даа хө хө хө хө
Нугас гэдэг амьтан чинь хөөрхий боллоо доо хө
Ай хөөрхий амьтандаа хө хө» гэж эвлэгхэнээр дуулах дуулдана. Банди гуай бодлогошрон дуугүй сууна. Би ам нээж:
— Байгалмаа чинь аятайхан дуулдаг юм байна шүү гэхэд Банди гуай дуртай нь аргагүй
— Тиймээ! Ер нь маньд байхгүй нэг чухаг юм та нарт байх юм.
Yүнийг бол бид мэдэхээс цаашгүй юм даа. Харин дориухан мэдэлтэйхэн, дээгүүр зиндааны улс нь үүнийг ойлгодог биз дээ! Одооны залуучуудын хэн нь ч гэсэн аливаа юмыг ухаарахдаа сүрхий, ажилд ч гэсэн муугүй болцгоожээ. Харин нэг гэдийлэгчихвэл горигүй улс шүү гээд гаансныхаа толгойгоор модон хашилт тог тог цохин надруу ну-
хацтайхан тайван харж байгаа нь егөөтэй сүртэй хөгшдийн нэг аргагүй мөндөө! Тэгтэл аав:
— Аав морийг чинь эмээлчихсэн. Миний хүү энүүхэн хойт ойгоор явахгүй юу! Энэ жил орой зун болсон ч одоо цэцэг, жимс жигдрээд аа бас сайхан болжээ. Даа ялангуяа цаашихнаа явбал ч базарваань хэлэлцэх аргагүй гоё, гоё! Ан амьтан ч дайралдаж магадгүй, аавынхаа муу оготор шар (карвин бууг хэлжээ)-ыг үүрээд яв! Гэхэд Банди гуай илт ундууцан:
— Өдийд ямар элэнцгийн ан байдаг юм гэхэд аав оочин сахлаа оролдон:
-- Одоо тураг ан ч сайхан болж байна шүү Банди гуай! Энүүхэн энгэрт хэдэн аргал угалз уяатай юм шиг зуслаа гээд тооноор тэнгэр өөд харан шүүрс алдахад нь утас ээрэн суусан ээж:
--Чи юунд ингэж өчигнөж байдаг юм гэлээ. Гэтэл Байгалмаа «аргал угалз нуурт орж байна хараач» хэмээн хашгиран гүйн орж ирэв. Аав «за, тэршүү» хэмээн ухасхийн гарав. Ээж «хангайн амьтан тэгж л байг л дээ» гэлээ. Банди гуай ийм л хүн шүү дээ гэж хэлэх лугаа адилхан Байгалмаа руу хяламхийн харж «тэгээд яагаав» хэмээн зандрах завдан хэлээд босов. Би гэрэл зургийн хуучин муу аппаратаа шүүрэн авч гарав. Хорь, гучаад хирийн аргаль угалзын сүрэг манайхны үхрээс зүүнтэйгүүр нуурын уснаас ууцгаан, сүрлэг үззсгэлэнтэй толгойгоо өргөн сүүхэлзэн алсыг харах нь тун сүр жавхлантай байв. Тэгснээ усны шувуудын сүүдрээс үргэв бололтой толгойлогч данхар эвэртэй жавхлантай нэгэн угалз сүргээс цойлон одоход бусад нь түүний хойноос жооргонон гүйлээ. Тэдний ууц нуруу усны мандал шиг мяралзан цайлалзсаар толгодын цаагуур далд оров.
Тэгээд би аавын эмээллэж зэхсэн борлог морийг унан ойрхон саахалтын газар буй ой руу явав. Нар өглөөнийхтэйгөө адил амгалан тайвнаар хөөрсөөр... тэнгэрт зурвас зурвасхан цагаан судал гарч, лүгхийм халуун өдөр болох шинжтэй. Ойруу дөхөх тутам чийг татам давирхай үнэртэж, хаа нэгтээ тоншуул мод тонших нь дамар цохих мэт цуурайтан дуулдана. Ойн дотор ямар нэгэн амьтан часхийн дуугарснаа цааш гүйх нь цэнгэг тогтуухан агаараар дамжин надад бүдэг бадагхан мэдэгдэв. Тэгтэл хар модны шилмүүс, давирхайн үнэр жигтэй гаргууд хадаж, бие хөтлөн хөнгөрөн, сэтгэл гайхалтай энгүүн чөлөөтэй болов. Иймэрхүү үед юм бүхний өнгө аяс зөөлөрч, тун жавхаатай сайхан харагдахыг хэлэх юун. Ойн захруу ороход өмнөөс сэрүү татаад бал бурмын үнэр ханхалж, шилмүүс, давирхайн үнэр дарагдан, нойрмоглон хөглийх сүрлэг моддын урт урт сүүдэр, мөлхөх мэт улам бүр богиносож байв. Моддын дээгүүр мэлтэгнэн цэлийх тэнгэрт ганц нэг элээ эргэлдэн, тэр алс дээгүүр хос ангир нутаглан дуугарсаар нуур тийш нисэн өнгөрөв. Би мориноос буун сахлаг ногоон дундуур туучин морио хөтлөн чанагш дөтөлбөөс үхрийн нүдний үнэр хамар цоргин, нар гийсэн ойн цоорхойд түүний багсайсан бут гялалзан гялтаганан харагдав. Би морио тушиж бөхлөөд очвол тэнгэр тольдсон тунгалаг хүрэн үхрийн нүд, хэлхсэн сувд мэт бөнжийлцэн, урт залаа нь газар шүргэн алдан байлаа. Түүнээс таслан авч баахныг идээд хөх тэнгэр ширтэн ая тааваараа хэвтэх аваас бие, сэтгэл урьд өмнөхөөс нэг л ондоо болсон байв. Ой доторх агаар үнэнхүү цэнгэг тул шувуудын шулганан жиргэх нь хүртэл тод агаад сэтгэлийг ер бус тайтгаруулан аргадах мэт.
Моддын мөчир аяархан хөдөлж, түүний бүдэгхэн халуун сүүдэр миний нүүрэн дээгүүр нааш цааш хөдөлнө. Би гэдэргээ харж хэвтээд алсын цэнхэр тэнгэрийн наагуур үймцэн хөдлөх нарийхан ногоон шилмүүсний намилзан хөдлөхийг ширтэн байлаа. Ойн дунд дээш харан ингэж хэвтэх юутай сайхан бэ! Тээр дээр цэлийн байх ёроолгүй гүн далайгаас тонгойх модод долгилох мэт агаад модны мөчир бага үдийн нарны гэрэл дээр ногоон сувд шиг нэг харагдаад агшнаа тогтнуухан балар ногоон өнгөөр гялалзан байв. Хөгшин шинэсний торгон үзүүрийн нарийхан мөчрийн зүү шиг шилмүүс хөх тэнгэрийн, наагуур усанд хөвөх мэт гүйлгэнэн байхад түүний наадах мөчир тунгалаг усны ёроолд хөвөх загас мэт ганцаар хөдөлнө. Тэнгэрийн мандалд хөвөлзөх хурган цагаан үүлс алгуур алгуурхан хөвөх бөгөөд нэг харахад хөлгийн дарвуул мэт цайран байснаа ахиад харахад ачаатай тэмээ шиг болно. Энэхэн үес үгээр илэрхийлж хэлэх аргагүй баяр баясгалан миний сэтгэлд хуран тунарчээ. Тэгээд миний уруулд сэтгэл ханаж баяссан хүний инээмсэглэл хоромхноо тодрон байгаа бололтой. Тэгснээ тэнгэрт ганцаар хөвөлзөх цагаан үүлсийг даган бие минь бас хөөрөн хөвөх шиг ч...
Би ингэж хэсэг амраад морио хөтлөн ойгоос бууж явтал Байгалмаа хувин дүүрэн жимс түүчихсэн, зүггүйрхэн найгасаар надруу дөхөж ирэв. Түүний байдлыг өдрөөр зүйрлэн хэлэх аваас хаврын нарлаг тэнүүн өдрийн өглөө шиг намуун ээлтэй, бас жавхаатай байв. Өглөөнийхөө цоохор даавуун даашинзтайгаа явна. Тэр ичгүүрэн, урт сормосоо буулган миний дэргэд ирэн даруухан суув. Түүний үсэнд наалдсан ногоон навчнаас үхрийн нүдний үнэр, бас өөр юу ч юм бэ эрүүл саруул сайхан үнэр сэнгэнэн нүүр царай нь туяаран, нүд нь үнэнхүү жавартай цоглог байна. Гагцхүү түүнд л байж чадах золбоолог сэргэлэн, хээ шаагүй байдал нь олон жил хот газар сууж, эрдэм номын мөр хөөсөөр үлбэгэр дорой мэт харагдах миний байдалтай огт нийцэхгүй байгаа бололтой. Тэгтэл Байгалмаа зүггүй ч гэмээр, доог тохуутай ч юм шиг бяцхан маяг гарган инээмсэглэж:
--Та ингэж их удчихаад жимс түүдэггүй! гэж үгүүлээд хариу хэлэх завдалгүй
--Манай эндхийн байгаль сайхан шүү! танд ямар санагдаж байна? хэмээн тэнгэр өөд харан санаа алдав.
— Сайхнаар барахуудаа... миний бие бүр нялхарчихаад байна хэмээн хэлвээс Байгалмаа ой цуурайттал хөхөрч
— Нялх болно гэнээ! хэмээн зүггүйтэн хэлээд
— Нээрээ сайхан-шүү! гээд эргэн тойрноо харан
-- Өглөө эртхэн Бага нуурын эрэг дээр очвол... зогсоод баймаар ч байдаг юм гэснээ,
— Та жимс идэх үү? гээд төмөр хувинтай жимсээ надруу дөхүүлэн тавиад
— Манайхан дотор танай аав л жимсэнд их дуртай. Бусад нь хэтээсээ идэж чаддаггүй юм гээд өөрөө хэдийг авч амруугаа хийгээд газар ширтэн инээвхийлэн байснаа хоромхноо амгалан дөлгөөн» болж
Бага нуурын зүг ширтэн
— Миний хоёр цагаан алга! гэлээ. Би энэхэн зуур бүгчим халуунд нозоорсондоо чухам юуны тухай хэлснийг үл ухааран байтал Байгалмаа ахиад энэ үгээ давтан хэлэхэд нь би
— Yхэр үү? хэмээн асуухад Байгалмаа тас тас хөхрөн:
— Yгүй ч биш. Манайхны үхэр энэ харагдаж байна. Манайханд ерөөсөө цагаан үхэр байхгүй шүү дээ гээд надруу доогтойхон; харж:
-- Багануурын хунг би хэлсэн юм. Тэр хоёр хун үхэр малаас хүртэл үргэдэггүй юм. Надаас бол бүр ч айхгүй. Халуун өдөр ойруу нисээд явчихдаг юм гээд дуугүй болсноо ялигүй гуниглангуй аястай
-- Би тэр хоёр хунг харахаараа уйтгарладаг! хэмээн үнэнэз хэлээд
-Та уран зохиолын ном их уншдаг уу? гэж надаас зүгээр энгүүн сонирхон асуугаад
— Пушкины Евгений Онегинаас уншиж өгөхгүй юу? гэхэд нь би сүүлийн үес уран зохиолын ном уншихаа бараг больсондоо бантаж орхиод:
— Евгений Онегиныг би оюутан байхдаа орос дээр нь жаахан харж байсан. Одоо мартчихжээ хэмээн эв дүйгүй хэлчихээд ингэж хэлэхдээ нүүр улайн, нүд маналзаж аминдаа их л тэвдэж байтал ашгүй зүй-
тэй нэгэн бодол сэтгэлд зурсхийн орж ирсэн тул:
— Чи надад харин уншиж өгөөч! Би сонсъё гэлээ. Байгалмаа тоосрон хөхрөх тэртээ хөтөл тийш харан байснаа ийнхүү уншив.
<Татьяана юугаараа буруутан юм?
Залуу халуун гэнэндээ
Зартай тэр хүүхнүүд шиг
Залилж үймүүлж чадахгүй
Бодол хүсэлдээ хөтлөгдөн
Болгоомжгүй яваа нь буруу юу!
Гал халуун сэтгэлийг
Гялалзуур түргэн ухааныг
Зоримог шулуухан зантай нь
Зориуд бурхан заяажээ
Илүү дутуу ямар ч юмгүй
Ингэж дурласан тэр охины
Учир начиртай уянгатай сайхныг нь
Уучилж болохгүй гэж үү!»
Түүний цэвэрхэн цохолттой тод үгс тунгалаг агаарт цацагдан миний сэтгэлд бууж байв. Тэгээд Байгалмаа бугуйн дахь жижигхэн цагаа харж:
— Yнээ саах цаг болох нь... хэмээн үгүүлээд хувинтай жимсээ барин босов. Тэгтэл хунгийн аргил намуухан дуу алсаас дуулдлаа. Байгалмаа амьсгаа даран чагнаад:
-- Эр нь дуугарч байна гэж хэлэнгүүтээ ийш тийш харан байснаа
-- Тэр гараад ирлээ! хэмээн дуу алдан гараараа заав. Тэр зүг харвал ногоорон буй ойн дээгүүр хоёр хун хойно урьдаа орон, алгуурхан нисэх бөгөөд цас шиг цагаан өехийтэй томхон биетэй нь арай чанга дуугарч байв. Бие багатай орог саарал цээжтэй нь хойноос нь гүйцэн ирж хэдэнтээ зөөлхөн дуугараад далавчаа хумисхийн ойртоход нөгөөх нь огцомхон эргэн баруун тийш ниссэнээ ахиад л түүнийхээ өмнө орон уянгалаг зөөлөн ганганаж байлаа. Хоёр хун энэ мэт хойно урьдаа, дээр дороо орон ниссээр нуурын уснаа алгуурхан буув. Байгалмаа ихэд хөхөн баясаж:
--Миний түрүүний яриад байсан хун даа! ямар байна хэмээн нүдээрээ инээмсэглэн үгүүлээд
-- Хүн далавчтай бол ямар байх бол! гэснээ
—-- Та бид хоёр далавчтай бол яаж нисэх бол! Хөх тэнгэрт алга болчихоод л... гэж хэлэхдээ Байгалмаа хачин уян намуун болов.
— Хүнд ерөөсөө жигүүр ургадаг шүү дээ гэж намайг хэлэхэд
— Яагаад! хэмээн инээв.
— Чи яваандаа мэдэх болно. Чамд нэг л мэдэхэд жигүүр ургана даа. Евгений Онегины Татьяанагийн байсан газрыг ч очиж үзнэ мэдэв үү? гэхэд тэр ихэд хөхөн баясаж хувинтай жимсээ барин явав. Би морио услахаар нуур луу очив. Халуун бөгчим агаарт нуурын ус хачин жигтэй тогтуухан болсон байв. Усны мандал дээгүүр үе үехэн жижиг жижигхэн атираа үүсэн: тэр дорхноо алга болж байх бөгөөд усны шувууд жижигхэн Агбушнаа цугларан шуугилдан ганганалдаж «Байгалмаагийн хоёр хун» мөн Агбушны сахлаг ногоотой эрэгт гарчихсан үзэсгэлэнт гоолиг хүзүүгээ сунган бие биенийхээ өд сөдөөр оролдон наадаж байв. Тэгснээ арай бага шиг нь хөлд орсон хүүхэд шиг явгалан гүйхэд нөгөөх нь суналзсан үзэсгэлэнтэй далавчаа дэлгэн хойноос
нь дэгдэн хөөсөөр нуурын Апбушны шаргал зэгс рүү орон харагдахгүй болов. Би морио ханатал услаад гэртээ ирвэл аав, Банди гуай хоёр манай гадаа ногоон дээр ая тааваараа сууцгаан нуурын хойтох хөх уулын энгэр рүү дурандан байв. Байгалмаа горхины цаатах нугаас тугалаа ойртуулж явна. Ээж үхрээ хураахаар морджээ. Эрж хайж явсан чухаг юмаа арайхийж олсон хүн шиг аав дурангаасаа нүдээ үл салгана. Банди гуай угийн тайван хүлээцтэй зангаараа таг дуугүй дурандаж байв. Аав «ганц нүдний» дурангаа надад өгч
-- Өнөөх хэдэн гөрөөс чинь тэр энгэрт идээшилж байна. Манийг бүр тоохоо больсон шиг байна шүү, цусаар урс, хүн амьтнаас зайдуухан бол нэгийг унагаад авах юмсан. Одоо ч цул өөх байгаа хэмээн үглэж байна. Би аавын өгсөн дурангаар харвал дөрвөлжин улаан цохионы хажуугийн ногоорон буй нугад хорь гучаад аргаль угалз хэвтэх нь хэвтэж, идээшлэх нь идээшлэн их л тогтуун байв. Харин сүргийн толгойлогч бололтой нэгэн үзэсгэлэнтэй том угалз цохионы дээдэх үхэр чулуун дээр данхайтал зогсон ийш тийш сортогонон харах бөгөөд явдал дундаа ногоо ганц хоёр зулгаан өөдөхнөө очин алсын харуултай ногоон товгор дээр гаран, жавхлантай мөнгөлө хушуугаа агаарт сэлэх мэт ийш тийш хөдөлгөн анирдан байв. Энэ бүхнийг дурандан суусан Банди гуай:
— Сэргэлэн, цогтой амьтан шүү! өвсний сэргэг, усны тунгалгийг шилж явах амьтад хойно сайхан байлгүй яахав. Ер нь хангай шиг баян юм ч гэж хаа байхав дээ гэж бахдан үгүүлэхэд
— Естой доо! хэмээн би зөвшөөрөв
— Аав юунд ч юм бэ бухимдан хараал тавьж, гэрт орж гаран байхдаа
— Ээж чинь номхон морь унаад явчаагүй бол цаадуулыг чинь одоо л нэг оролдоод үзэх юмсан гэхэд Банди гуай надад ойртосхийн
— Цаадах чинь эднээс хороох дон шүгэлчихжээ. Ногооны цагаар юу хийхэв гэж аавдаа хэл! гэж арга мухардан шивэгнэв. Би урьд хожид ер тэгж байгаагүйгээр дур гутан, аавын хойноос гэрт гүйн орж:
-- Та яах гээд байгаа юм. Танд угалз алахыг хэн зөвшөөрсөн юм бэ! ийм сайхан амьтдыг бас... гэж хэлээд сэтгэл арайхийж амарч билээ. Yүнээс хойш аав угалз буудаж эврийн нь хүүдээ өгнө гэж ер ярихаа байсныг бодвол СЭТГЭЛ бухимдсан залуу хүний хурц үзүүртэй үг хөгшдийг их айлгадаг бололтой. Чухамдаа аав, Банди гуай хоёр тэс ондоо улс юм. Банди гуай бол хүмүүстэй ихэд ойр дотно байх төдийгүй. АЛИВААГ ШҮҮН ТУНГААЖ байж хөдөлдөг сортоотой хянуур хүн юм. Аав бол уул ус мод чулуу, ургамал өвсөнд ойр дөт, түүнийг өөрийн тулд ашиглахыг бодохоос цаашгүй. Манайх хэзээний таргийн үнээ, шөлний хэдэн богоос цааш хэтрээгүй айл. Тэгвэл Банди гуайнх угийн мал хөрөнгөтэй, одоо ч бас бийлэгжүү тохь тавтай хэвээрээ байв.
Гагцхүү нийлсэн тонгорог шиг хурц зантай, гар сул, бүдүүн шар авгай нь хэн хүнд үгүйлэгдэж байлаа. Харин багадаа Байгалмаа шиг гал цогтой, номхон доройг үл тэвчих годгоносон охин явсан ч юм билүү хэн мэдэх вэ! Би яваандаа Байгалмаагийн хөдөлж барих, нүдний харц аяг ааш зэргээр нь юу бодон, яах гэж байгааг нь хүртэл тааж мэддэг болов. Энэхүү бяцхан охины юу нь л зөөлөн уян атлаа ил цагаан занд би ухаангүй татагдсан байв. Харин түүний гоолиг сайхан биед гар хүрч зүрхэлсэнгүй. Тэр миний дэргэд санаашрангуй ирээд зүрх түгшин ойрхон ойрхон амьсгалан, ямар нэгэн юмыг гөлрөн ширтэж байх нь хүртэл үл мартагдах бөгөөд задгай тавьсан гялалзсан хар үс, нүдэнд дулаахан улаа бутарсан ялдамхан бор царай, үргэлж инээв
хийлэн байдаг жирэвгэр хархан нүд нь миний сэтгэлээс ер гардаггүй
юм. Ямар ч байсан би тэр зун шиг жаргалтай байгаагүй. Энэ бол хүний амьдралд тун ховор тохиолдох зурсгээд өнгөрдөг чухаг учрал байсан биз.
Тэг тэгсээр миний амралтын хугацаа дуусаж буцах дөхөж байлаа. Би юунд ч юм бэ энд хоргодож байв. Өглөө үдшийн үнэгчлэн сэвэлзэх салхи нэгэн хэмээр пол полхийн урсах хажуугийн горхины чимээ, хагдран буй өвс ногооны өнгө зэрэгт хамрын аяс барин тавин мэдэгдэж, сэтгэл аяндаа гэгэлзэн байх боллоо. Харин Байгалмаа чухам энэ бүхнийг анзаарахгүй байсан биз. Түүннй жаргалтай цоглог байдал насан туршийн юм шиг хэв янзаараа! Нэг өдөр Байгалмаатай уулзмаар болоод болдоггүй. Тэгээд тэдний гэрлүү явж байхдаа «Би Байгалмаад дурлачихлаа гэжүү» гэж өөрөөсөө асуумаар боллоо. Тээр доор шувууд нь яваад эзгүйрсэн Бага нуур цайран харагдана. Харин Байгалмаагийн хоёр цагаан хун усны мандалд тун тайвнаар хөвж байв.
Намайг ороход Байгалмаа ном уншиж сууснаа царай нь уласхийгээд явчихлаа. Ус шиг цэнхэр, одтой торгон тэрлэг өмсжээ. Харин нүүр царай нь шинэ дээлтэйгээ тохироогүй мэт гунигтай байлаа.
-- Банди гуай хаачсан бэ гэж намайг асуухад
-- Сумын төв рүү явсан гэж товчхон хариулаад яаралгүйхэн гэзгээ гүйцээн сүлжиж цаашаа эргэн надад үзүүлээд:
— Надад зохиж байна уу? гэхэд нь гол шиг сайхан биед нь дүйсэн нарийхан урт гэзгий нь гөлрөн ширтэж
— Зүгээр шүү! зохиж байна хэмээн дуу алдахаас наагуурхан хэлэв. Байгалмаа арай хөгжилтэй болж:
— Надад элдвийн юм бодогдох юм. Би бүр бага... ээжтэйгээ байгаа юм шиг болчихжээ... гэснээ гитараа аван тун түвэггүй түргэн хөглөөд хүсэл мөрөөдлийн нэгэн дууг намуухан тэгэхдээ бүр жигтэйхэн цэвэрхэн дарлаа. Энэ дууны үг, нь миний сэтгэлд бүр хоногшчихсон байв. Байгалмаа гитараа дарах завсар чөлөөгөөрөө над руу байн байн ШИРТЭЖ:
— Танд энэ дуу сайхан санагдахгүй байх шиг байна гээд хөгжмөө орныхоо толгойд өлгөөд
— Би эмэгтэй хүн мөртөө заримдаа хачин юм бодох юм. Аавыгаа дагуулаад ч юмуу хаашаа ч хамаагүй явчихмаар... нээрээ үнэн шүү! ном их унших тусгүй гэж үнэн үү? гэхэд нь
— Yнэний хувь бас бий. Харин сонгож унших хэрэгтэй гэхэд
— Би ямар ном унших вэ? та хэлж өгөөч! гэж үнэнээсээ асуув.
— Сонирхол... сонгож авах... хааяа завсарлах... гэхэд Байгалмаа
-- Та надтай ярилцах дургүй байна уу? гэв.
—-- Яалаа гэж дээ гэхэд тэр над руу ширтэн:
— Та намайг хөнгөн хийсгэлэн хүн гэж битгий бодоорой! Харин та жаахан муу санаатай байхаа! гэхэд нь миний инээд хүрэв.
— Та дандаа инээх юм гээд дуугүй болсноо
— Та намайг далавчтай болж ниснэ гэсэн. Би Улаанбаатарт очвол тантай заавал уулзана. Аа бас Пушкины Евгений Онегин дуурь үзнэ гэхэд нь
— Чиний өмнө зам бүхэн нээлттэй гэж би хэлэв. Байгалмаа тэгээд бас надруу гөлрөн ширтэж байв. Тэгтэл гадаа буун дуу тасхийв. Байгалмаа пондгосхийн цочоод, ухасхийн гарлаа. Би ч хойноос нь гарчээ. Нуурын захад суудлын ногоон «69» машин байх бөгөөд буу барьсан олийсон өндөр хүн- машинаасаа гаран! зүүн тийш гүйж харагдав. Байгалмаа
— Шувуу буудаж байна. Болиоч! хэмээн хашгираад Морь байхгүй яанаа! гэснээ манай гэрийн хаяанд байгаа миний унаж байгаа борлог морь руу гүйн очиж, тушааг тайлан мордон давхив. Тэр мориныхоо дэлд наалдан, бөхийж, салхи мэт хийсгэн машин руу дөхөн очив. Тэгтэл тэр хүн буудсан- хунгаа газраас шүүрэн авч машиндаа хийгээд тоос босгон хурдлав. Yлдсэн нөгөөх хун нь машин даган цахилан эргэлдэж зүрх шимшрэм орилж байв. Тэгээд Байгалмаа борлог морьтойгоо машинтай зэрэгцэн давхисаар бараа тасрав. Сэтгэл машид зовиурлан, хойноос нь яаравчлан явах гэсэн боловч надад унаа олдсонгүй. Сумын төв рүү ноосны мөнгө авч, хоршоо худалдаагаар орох гээд манайхан цөм явсан тул үнэндээ хөл дүүжлэх юм надад яахин олдох билээ.
Оройн үнээ саахаас өмнөхөн манайхан ирцгээлээ. Байгалмаа тэдэнтэй хамт ирэв. Тэр гунигтай байх авч хотоос яваа ангийн хууль зөрчсөн улсыг сум нэгдлийн захиргаанд хүргэж өгсөн тухайгаа их л сэргэлэн цогтойгоор ярьж байлаа. Тэдний буу, анг хурааж, 100 төгрөгөөр торгосон нь Байгалмаагийн хувьд их л багадсан арга хэмжээ болжээ. Тэр тэднийг хүний үнэргүй амьтад хэмээн нэрлэн дахин дахин ярьж, санаа алдан байв.
Yүнээс хойш нууранд ганцхан хун байдаг болов. Бага шиг биетэй эм хун нь үлджээ. Тэр хун тэрүүхэндээ сулхан ганганан нуурын хуйлрах долгионыг сөрөн ганцаар хөвсөөр байдаг болов. Нэг өдөр түүнийг харан нуурын захад зогсож байгаа Байгалмаагийн дэргэд би очив. Тэр толгой дээрээ том эрээн алчуур тавьж, айсан шувуу шиг бээвийн зогсол нь өрөвдмөөр байв. Намайг ойртон очиход нууранд ганцаар хөвөх хунг дуу шуугүй ширтсээр байлаа.
-- Байгалмаа! Чи юу хийж байгаа юм бэ? гэхэд надруу дурамжхан хараад цаашихнаа ганц нэг алхав. Би очиж гарыг нь баривал цэл хүйтэн байлаа.
-- Усны шувууд явчихаад байхад энэ маань ганцаараа... гээд түүний жижигхэн уруул нь арай ядан хөдлөн хэлэв. Түүний сэтгэлийг би засах санаатай
— Ганцаараа явж чадахгүй байгаа юм болов уу даа! гэхэд
— Тийм байх! гээд толгой дохилоо. Хойно хойноосоо эрчлэх долгионд нааш цааш шидэгдэн, хөвөх ганц хунг харваас нэг л уйтгартай.
— Байгалмаа! гэж намайг ахин дуудахад тэр итгэж ядан хүсэж хүлээсэн харцаар надруу тогтуухан гэгч харлаа. Тэгснээ тэр баруун гараараа миний гарыг атган, амьсгаа нь дээр, огцомхон болж намрын
навч шиг ч чичрэн буй зүүн гараа мөрөн дээр минь тавилаа. Би нүүрлүү нь харвал түүний хоёр нүд цог орчихсон мэт хурц болсон байх бөгөөд гоолигхон бие нь аандаа намуухан зөөлөн аястай балж хамар нь хавчийн үс нь нойтон юм шиг ар тийшээ налаад намайг түшихэд алчуур нь мөрнөөс нь мултран газар унав. Тэгээд Байгалмаа ямар нэгэн юмнаас айсан юм шиг надруу шуугатнан зүтгэж, суганд наалдахад нар салхины үнэр шингэсэн түүний гялалзсан үсэнд миний уруул аяндаа хүрлээ. Байгалмаа:
— Та намайг... гэж сонсогдох төдий шивэгнэхэд нь
--Юу хэлэх гэсэн юм бэ! хэл л дээ! гэхэд
— Та хэзээ явах вэ? гэж асуулаа
— Маргааш! гэхэд
-- Аа тийм үү! гээд надаас хөндийрөхөд нь
-- Хоёулаа ийшхэнээ очиж өвсөн дээр жаахан сууж юм ярья! гэж би гуйлаа. Байгалмаа нуурын мандалд цайран харагдах ганц хунг ширтэн байснаа
-- Яах юм бэ! Би харилаа! гээд гэрийн зүг гүйн одов. Эзгүй хээр гэнэт мориноосоо салсан хүн шиг сэтгэл хачин эвгүй оргиод би ганцаар үлдлээ.
Тэгтэл хээр морио унасан Банди гуай надруу ирж явна. Би саяын явдлаа нуух гэж бодсондоо додигорхон алхлан урьдаас нь тосон очвол мориноосоо буун, цулбуурыг надад өгөөд:
— Мииий хүү! морь услаад ир! гээд өөрөө тамхиа нэрэн дороо суув. Морийг нь услаад ирвэл Бандк гуай шөрөвгөр хэдэн буурал хөмсгөө хөдөлгөн
-- Миний хүү зовох юм байхгүй. Манай Байгалмаа надад бас үнэнээ ярьсан. Ээжээсээ хойш намайг бүр ч зовоох болсон юм. Цаадах чинь хар модны хуурай шилмүүсний асаж байгаа гал гэсэн үг. Харин одоо болтол тэгээгүйгээс биш, хүнд
нэг сайн болчихвол хэцүү юм болно байх шүү. Ах нь заримдаа яахаа ч мэдэхгүй болчихдог юм гэлээ. Ингэж ичгэвтэр бөгөөд аймшигтай юм болов. Банди гуай тамхины үнстэй гаансныхаа соруулаас амаа үл салган, нуурын дунд ганцаар цайран харагдах хунг өндийн харж:
-- Энэ хун ч энэ жилдээ Бага нуурын энүүхэн урьдах харзанд өвөлжих байлгүй. Тээр жил манай нутгийн онгироо хар бас нэг хун буудчихсан юм. Нөгөөдөх нь эндээ өвөлжчихсөн шүү! гээд алс дээгүүр харж:
-- Миний хүү зовоод байхын хэрэггүй. Ажил ахуйдаа буцалгүй яахав! Бид алзахгүй ээ! гээд бослоо.
Маргааш нь би явав. Өглөө эртлэн босож, юм хумаа жин тан болгоод, Байгалмааг орж ирэхийг хүлээв. Гэтэл тэр ой руу ганцаараа явчихсан байлаа. Ээж тэрүүхэндээ сандран арга нь барагдан дуу шуугүй болжээ. Банди гуай яах ч учраа олохгүй гаднаа тайван энгүүн байхыг хичээж байв. Аав «өвчтэй юм, тэрүүнтэй уулзсан уулзаагүй яадаг юм бэ» хэмээн үглэн бухимдаж байлаа. Би аавд битүүхэндээ уур хүрч байсан хэдий боловч дуугарсангүй. Тэгээд арга буюу аймгийн онгоц буухаас урьдаж сумын төврүү аав бид хоёр мордлоо гээд Буян яриагаа төгсгөн халсан газар тас гэдэргээ харан хэвтэж, гоолиг нарсны оройн гялтганах мөчрийг нүд онийн харж:
-- Ингээд бас өнгөрөөгүй шүү! Улаанбаатарт ирээд ажилдаа дөн-
гөж орж байтал анхны захиа нь шуугиж ирвээ гээд Буян Байгалмаагийн захиануудыг уншив.

Нэгдүгээр захидал

Ховорхон тохиолдох танд хэлэх гээд хэлж чадаагүй үг минь дэлбэрэн гадагшаа гарахад би ямар янзтай болдгийг та төсөөлөн бодохгүй яваа биз. Надад ямар ч юм тохиолдлоо гэсэн амьд явахын бахдал, түүний баяр баясгаланг амсахын төлөө тэмцэх ёстой биз дээ. Би гагцхүү өнгөрсөн зун таны дэргэд байхдаа хүнд заяаж болох бүх жаргал баясгаланг эдэлсэн. Усны шувууд хуран цугладаг Бага нуур минь, анхилам үнэрт хар модон ой минь таны сэтгэлийг хэрхэн хөдөлгөж байсныг эргэн санана уу! Тээр тэнд та бид хоёрын жимс түүсэн ой харагдаж' байна. Тэр ойн цаадах хөхрөх уулын орой дээр гараад эргэн тойрноо харвал юутай сайхан байх бол. Өнөөдөр Бага нуур маань шуугин долгилж байна. Захад нь очихоос ч айдас хүрэм эвгүй байна. Миний сэтгэлийн ганц зугаа болсон хун минь үзэгдэхгүй байна. Бодвол халуун орон луугаа явсан биз. 9-р с а р ы н 15.

Xоёр дугаар захидал

Өнөөдөр хун маань нуурандаа эргэж ирсэн шүү. Түүний тасралтгүй орилох нь харин гайгүй болжээ. Гэхдээ хөөрхий минь хөлдөх гэж байгаа нуурын хүйтэн усанд ганцаархнаа хөвсөөр л байна. Бага нуур маань хунгийн зовлонг мэдэж байгаа юм шиг долиглон шуугихгүй байна. Би гунигтай бөгөөд баяртай байна. Ойн гүнээс эх авсан горхины маань зуны нөгөөх омголон шуугиан нь намдан, ус нь татран, өвс нь хагдарчээ. Гэсэн ч дахин хавар болж, мод нахиалан, цэцэг, жимс цэцэглэнэ. Тэгээд зун болоо. Харин та амралтаараа нутагтаа ирэх үү? Би их тэнэг шүү! Та надад битгий уурлаарай! Нуурын захад таны суганд толгойгоо наалдуулан, нүүр лүү чинь харж байсан тэр, газар очих дуртай болчихжээ. Энэ тухай бүхэл бүтэн найраглал бичсэн ч болмоор байна. Магадгүй шүү! Харин танай аав эндхийнхээ хэдэн аргал угалзыг оролдохоо бүр байсан. Энэ бол таны авсан чухал арга хэмжээний ач юм. Хангайн энэ үзэсгэлэнтэй онгон догшин амьтад үргээж цочоохгүй бол хүнд амархан дасдаг юм байна. Тэд манайхны үхэр мал шиг хаяанд байдаг болсон. Би бүр дэргэдээс нь харж, баясаж байна. Би ёстой л хүүхэд юм даа! .9-р с а р ы н 3 0.

Гуравдугаар захидал

Захидал бичилгүй удсаныг минь уучлаарай! Таны явуулсан захидлыг олон дахин уншлаа. Та зун нутагтаа ирэхгүй юм шив дээ. «Яаж ч мэднэ гэсэн таны үгний утгыг арав хорь дахин уншиж байж миний тэнэг толгой арайхийж ойлголоо. Харин та өнгөрснийг хэзээ ч битгий мартаарай! Өчигдөр би, та бид хоёрыг уулзсан хэдэн дэрсний түүгээр явахад надад хичнээн сайхан байсан гэж санана. Та бид хоёрын анх уулзсан горхины тэнд би бас очлоо. Миний хун харзандаа тавтай өвөлжиж байгаа шүү. Би таныг бодохоороо гитартаа хэдэн дуу дардаг. Дахин уулзталаа баяртай. Шөнийн нэг цаг болж байна. Сайхан нойрсоорой! Баяртай! Буян минь баяртай. Чамайгаа би үүрд мартахгүй. 12-р сарын 31. Б...

Энэ бүхнийг сонсож хэвтсэн би
— Тэгээд... нутгийн чинь хун одоо ямар янзтай байгаа вэ? гэж
тоглоом шоглоомын аяс оруулан асуувал Буян тохойн дээрээ өндийн ийн үгүүлэв.
— Чамд үнэнээ хэлэхэд би хэд хэдэн хүүхэнтэй танилцаа биз дээ. Гагцхүү Байгалмаа миний сэтгэлд үлджээ. Харин би түүнд олон дахин захиа бичээгүй. Түүнтэй суусан бол балрах ч байсан байж магадгүй. Тэр ер нь гоц сэтгэлийн хөдөлгөөнтэй, онцгой хүүхэн байсан байдаг шүү. Түүний энэ захиануудыг хадгалж баймаар санагдаад байдаг юм. Биед наалдан, нүүрлүү харж байсныг нь хүртэл мартах арга байхгүй. Сэтгэл гижигдсэн урьхан инээмсэглэл, хүүхдэрхүү яриа, цовоо сэргэлэн хөдөлгөөн, гитар хөгжмөө цохиж байгаа нь хүртэл хэлэхийн арга байхгүй ээ. Тэр зуны үнэр танар, ой мод, жимс ногоо, усны шувуудын ганганаан, хунгийн дуу сүр жавхлантай аргаль угалзын сүрэг
цөм л дотор зураад, толгойд яг л биччихсэн юм шиг л байна. Байгалийн энэ бүхэн хүний зовлон, жаргалыг хуваалцан мөнх байх зүйлс бололтой. Харин би түүнээс хойш чухам ямар болсон билээ гээд бодо-
хоор... Байгалмаагийн сэтгэл хөдлөм тэр сайхан юмнаас чухам юу нь үлдсэн бол. Тэр маань чухам хаахна яваа бол! Хатуухан хорвоогийн хууль хааш нь аваачсан бол гээд Буян босож, явахаар завдав. Би ч
бослоо. Бни хоёрыг буцахад нар баруунаа ташин, сэвэлзэх салхин, үд дундын жин халууныг элдэн хөөж сэрүү татан байв.

ШАГЖИЙН ВАНЧААРАЙ



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 73 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 60x60
11-р сар
Хэмжээс: 600x597 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3942


B3-041.JPG
Хэмжээс: 600x240 47k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4317


erd-001.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2954


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn