Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: М. Бизьяа : Хилсдэхгүй
Оруулсан admin on 2007-05-05 02:53:54 (2908 уншсан)

Залуу эмч Пүрэвдорж гэрлээд удаагүй байжээ. Пүрэвдоржийн
хүүхэн Мишгээ бас залуу, нөхөртөө тун хайртайгаас гадна нэлээн эмзэг юмсанжээ. Ялангуяа сүүлийн энэ сард хоол унданд дургүй болсноос хойш нөхөртөө бага зэрэг тунирхуу байх болжээ. Намрын улцгар шар нартай Ням гаригийн амралтын өдөр 12 цагийн үед Пүрэвдорж Мишгээ хоёр сугадалцан хөл нийлүүлж Сүхбаатарын талбайг жншүү огтлон яаруу алхахын учрыг тааж мэдэхэд амархан байлаа. Тэр хоёр гартаа нэг нэг жижиг чемодан барьсан нь халуун усанд орохоор зорьсон нь тодорхой. Яаруу яваагийн шалтгаан нь Мишигээ усанд орж ирээд гэртээ бага сага ажил амжуулах, ядаж цонхоо элбээд наагаад авах, орой Элдэв-очир кино театрт «Ардын эмч» гэдэг киног нөхөртэйгээ хамт үзээд авахаар дотроо төлөвлөсөн юмсанжээ. Пүрэвдорж өнөөдөр усанд орох гарцаагүй шаардлагатай болсон боловч амралтын өдөр усны газар хүн ихтэй байгаа даа гэж бэрхшээх бодол түүний зоригийг байн байн мохооно. Гэвч Мишгээгийн зоримог алхаа Пүрэвдоржийн эргэлзээг арчин устгах боловч бэрхшээх бодол дахин дахин төрсөөр байгаад өөрийн эрхгүй ам нээж:
— Уг нь такси аваад Амгаланбаатар юм уу, өөр нэг зайдуухан газрын халуун ус руу явсан бол оочер багатай, сийрэг байгаа даа гэхэд Мишгээ мөн түүний саналыг дэмжиж:
— Уг нь тэгдэг л байж, би аравхан төгрөгтэй гарсан маань бурууджээ гээд талбай дүүрэн хангинах радиогоор нэвтрүүлж байгаа цовоо хөгжмийн эгшигтэй сэтгэл нийлүүлэн алхалсаар халуун усны газар хүрчээ. Халуун усны хүлээх танхимд Пүрэвдоржийн тааж бодсоноос үнэхээр илүү олон улстай байжээ. Пүрэвдорж үзүүр нь мэдэгдэхгүй өлзий утас шиг тахирлан, сүлжилдсэн олон улсын цувааг хараад дэмий л Мишгээ өөд арга нь барагдсан царай гаргаж харав. Мишгээ үүдэн хавийн хүмүүст хандаж:
-- Сүүлийн хүн хэн бэ? гэж зөөлөн дуугаар асуухад, зузаан гэгчийн ном руу хоёр нүдээ хамартайгаа шаачихсан нүдний шилтэй туранхай хөх залуу, би гэж хэлээд дахин ном руугаа шигдэв.
Тэр хоёр зэрэгцэн» сууж, хүлээгчдийг тойруулан ажиглатал энд тэнд ганц хоёр зүс таних хүн байхыг хараад холоос толгой дохин мэндэлцгээв. Хүлээгчдийн дунд уйдаж арга нь барагдсан хүмүүс ихэнх нь байвч ашигтайгаар хүлээж ном сонин уншиж байгаа хүмүүс ч мэр сэр харагдана. Тэр хоёрын эгц урдаас харж суугаа бүдүүн ягаан авгай ногоон ноосон утсаар жижиг хүүхдийн оймс нэхэж харагдана. Тэр авгайгаас зайтайхан хуучин хар савхин дээлтэй, хууз хар хүн яндан шуумагтай саарал өмдтэй хоёр урт хөлөө зөрүүлэн ачиж сунган жийгээд сандлын налуурган дээр толгойгоо гэдрэг хаян унтаж хурхирна. Зарим хүмүүс байн байн енгэнэтэл эвшээж нулимсаа арчина.
Энэ хоёр унших ном ч үгүй, нэхэх юм ч үгүй ирсэн учир чухам цагийг яаж өнгөрүүлэх билээ гэсэн байдалтай дэмий л байшингийн хана, дээврийг гөлрөн суухад байшингийн хананд хадаастай, яарах «сэтгэл» нь элэгдчихсэн тэвчээртэй шар модон цаг 1 цагт 12 минут дутуу түг таг, түг таг гэлдэрсээр байна. Энэ үед гаднаас орж ирээд сүрдэн зогсож байгаа хэсэг хүмүүсийн дунд Пүрэвдоржийн ажлын газрын жижүүрийн жолооч Лхагва хүлээгчдийг нэг нэгээр нь шүүрдэн харж, хуруундаа нарийн сэнжтэй түлхүүр эргүүлж нүд нь тэр хоёрын дээгүүр өнгөрөн давхина. Пүрэвдорж Лхагвааг машинтай явж байна гэж мэдээд сийрэг чөлөөтэй халуун усны газар бодогдож:
— Лхагваа! гэж дуудав. Лхагваа Пүрэвдоржийг харж олзуурхан
ирээд сандруу ярьсан нь:
— Дарга таныг олоод ир гээд би танайхаар орж энд байгаа гэж дуулаад ирлээ. За явъя, за явъя гэж шаардангуй хэлэхэд Пүрэвдорж Мишгээ рүү нүдээ шилжүүлэн! Хараад:
-- Юу болоо юм бол. Дарга хаа байна? гэв. Лхагва гарахыг завдан эргэж:
-- Контортоо, контортоо гээд улсын дундуур займран зүтгэв. Пүрэвдорж Мишгээг шинжсэн нүдээр харж:
~ Одоо яадаг билээ гэхэд Мишгээ огт дургүйцсэн шинжгүй уриалгахнаар:
-- Чи яваад ир л дээ. Энд лав их удах байх, би байраа хадгалаад байж байя гээд юм суудал урагшаа ахив.
Лхагва Пүрэвдорж эмч хоёр давхисаар үүдэнд хүрвэл дарга нь тэднийг гадаа шатан дээр хүлээн зогсож байгаад угтан ирж:
— Май энэ утас нь, энэ онгоцны ирэх-очихын билет нь, за шалавхан яваарай. Булганы онгоцны буудал дээр машин хүлээж байгаа гэтэл Лхагва асаастай байсан тэргээ дор нь хөдөлгөж ОНГОЦНЫ буудлыг чиглэн давхив. Машин Туулын гүүрээр гарах үед нэг цагаас 15 минут өнгөрч байжээ. Пүрэвдорж газраас 2000 гаруй өндөрт хөвөрч онгоцны цонхоор доошоо элдвийг ажиглан явтал нугачин тахирлан урсах Орхон гол харагдаж халуун усны газрыг хүлээгчдийн цувааг санагдуулж цагаа харахад 2 цагт 15 минут дутуу байжээ. Удалгүй онгоц алгуурхан доошилж Булган аймгийн төв ярайн харагдаж гурилын тээрмийн өндөр барилга, олон хонины дунд ганц цагаан тэмээ зогсох мэт ноёрхуу харагдан өнгөрч, онгоцны дуу зөөлрөн шуугисаар хоёр гурав дэгдэж газардаж гүйсээр буудал дээр ирж зогслоо. Пүрэвдорж бууж аймгийн эмнэлгийн ГАЗ-- 69 машиныг чиглэн гүйх шахаж явтал араас нь «Залуу! Залуу та ачаагаа аваач, ачаагаа аваач!» гэж дуудахыг сонсоод эргэж харвал Пүрэвдоржийн дотуур хувцас, алчуур, саван хийсэн жижиг чемоданыг нэг хүн барьж харуулна. Буцаж гүйн чемоданаа авч машинд хүртэл урьд их сургуульд хамт байсан танил залуу эмч угтаж машинд суулган яаруу дуудлагын учрыг ярьж давхисаар аймгийн больниц дээр ирж мэс засал хийхээр бэлтгэж хувцаслан бугуйныхаа цагийг тайлж байх үед 2 цаг 15 минут өнгөрч байжээ. Мэс засал хийхээр урьдаас бэлтгэсэн тул аймгийн эмч нартай товч бөгөөд тодорхой түргэн ярилцаад, өвдөн шаналж байгаа хүний амийг үхэлтэй булаацалдах хариуцлагатай шаргуу тэмцэлд оржээ. Уг мэс заслын ажиллагаа бага боловч осолтой нарийн эрхтэн болох учраас яаруу бөгөөд маш нямбай төвлөрсөн анхаарлыг шаардсан билээ. Дуудлагаар ирсэн үүргээ амжилттай дууссан эмч Пүрэвдорж сэтгэл нь тайвшран уужирч, гараа угааж бугуйндаа цагаа зүүж байхад 3 цагт 15 минут дутуу байхыг хараад манай улсын маань хөгжил ч сайхан болж дээ. Би яг хоёр цагийн өмнө хүүхэнтэйгээ халуун усны газар хүлээн суусан хүн, тэгэхэд одоо 370-аад километрийн хол газар чулуудагдчихаад өдий төдий газар ус үзээд, нэг хүний амь аварчихаад байж байдаг гэж бодохоос бараг өөрөө ч итгэмээргүй юм шиг санагдав. Харин манай Мишгээ халуун усны кассанд ойртож байгаа болуу гэж бодоод хажуудаа байгаа сувилагчаас:
— Онгоц хэдийд буцах билээ? гэж асуухад, хонин шар нүдтэй хавтгай улаан бүсгүй инээмсэглэн хятад ёотонгийн чинээ дөрвөн том цагаан шүд гаргаж:
— Болоогүй ээ, 3 цаг 50 минутанд хөдөлдөг юм гээд годгор салаа
гэзэгнийхээ үзүүрийг сүлжин цэнхэр туузаар бөхлөөд мөрөн дээгүүрээ чулуудан:
— Эмч гуай таны чемодан үүдний жижүүр дээр бий шүү гэхтэй зэрэг Пүрэвдоржид санаа төрж:
Танай эндхийн халуун ус ойр уу гэж асуув. сувилагч:
— Ойрхон, ойрхон энэ харагдаж байна гээд өрөөний урд цагаан даавуу хөшгийг ярж:
— Тэр өндөр яндантай цагаан байшин гэж заасныг хараад бараг цаг шахуу зай байгаа тул түргэхэн усанд орохоор зориглон гарчээ.
Пүрэвдорж 30 минут хиртэй тавтай сайхан биеэ угааж аваад больниц дээр ирж машинд сууж нөгөө танил залуу эмчтэйгээ ярилцан захих, хэдэн юмаа ярьсны дараа тэр эмч:
--Энд ирчихээд манайхаар оролгүй буцах гэж дээ, халуун ус руу явчихсан байх юм гэхэд, манай хотод халуун усны газар тийм ийм ч гэж хэлэлтэй биш дээ, дэмий л нэрэлхэж би ажлынхаа дараа тэгдэг дасгалтай болчихсон юм гэжээ.
Онгоцны буудал дээр ирэхэд онгоц дөнгөж Хөвсгөлөөс ирээд бууж байлаа. Энд ирээд бүртгүүлэх гэж бараг нэг хуудас шахуу биеийн байцаалт, овог нэр, нас, албан ажил, яваа ажил хэргээс эхлүүлээд бичүүлж жижиг чемоданаа жигнүүлэх хүртэл бүх ёсыг нь гүйцэтгээд онгоцоор явдаг улс гараа барилцаж, даллах бүх ёс номоор нь журамлаж газраас тасран хөөрч нисээд Улаанбаатарын буудал дээр буухад Пүрэвдоржид гомдмоор юм нэг байдаг билээ. Эдний дарга явуулахыгаа мэдэхээс биш хэрэг нь бүтсэн бол буцааж авахаа мартчихдаг заншилтай юмсанжээ.
Пүрэвдорж онгоцноос бууж сайн өдөр ХЭНТЭЙГЭЭ утсаар ярих билээ, ядаж өвөрт нь улаан МӨНГӨ Ч байхгүй дэмий л гайхаж онгоцны буудлын хойт засмал зам дээр очоод цагаа харж зогсоход 4 цагаас 30 минут өнгөрч байжээ. Ашгүй танилтай хүн талын чинээ гэгчээр засмал замаар баруун талаасаа «ЯВА» маркийн улаан мотоцикльтэй загасны уурга гозолзуулсан залуу давхиж ирээд таньж зогслоо. Тэр найзынхаа араар суун <Булган орсон тухайгаа ярьж, тэр найз нь тохойноос том загас барьсан ба алдсан тухайгаа ярьсаар нисэх мэт давхисаар 5 цагт Пүрэвдорж гэртээ ирээд хоол ундаа идэж уун чемоданаа нээж нойтон алчуураа хатаахаар тээж, хуучин дотуур хувцсаа гаргаж, тавтай сайхан хэвтэж радио чагнаж байтал хаалга дуугарч Мишгээ орж иржээ, Мишгээ усанд орж амжсан байдалтай нэлээн хүрэн ягаан болжээ. Гэвч арай илүү хүрэн болсон нь Пүрэвдоржийг ирээгүй тэр чигээрээ алга болсонд уур нь хүрч нэмэгдсэн биз эз. Орж ирээд үг дуу ч үгүй чемоданаа уудлан нойтон алчуурыг харж мөн хуучин дотуур хувцсаа сольсон болохыг мэдээд энэ хүн ингэж надаас зугтааж амиа борлуулж явдаг вий. Даанч унаа машин олоод хүн цөөтэй халуун усанд оръё гээд байсан юм гэх мэтчилэнгийн, элдэв хартай баримтууд бөөгнөрөн бодогдож энэ гэнэн хонгор бүсгүйн хоёр нүднээс нь нулимс өөрийн эрхгүй цайлан, хоёр чих, хүзүү нь хүртэл час улаан болон хувирч шууд Пүрэвдорж орж ирээд эхэр татан уйлж:
--За Пүрэвдорж минь намайг ингэж дарлаад яахав. Би чам шиг хөлдүү мөс шиг сэтгэлтэй хүнтэй амьдрах гэж бодсон алдаагаа эртхэн засч авъя гээд нүүрээрээ зузаан өдөн дэр рүү шааж
орон дээрээ очив.
Пүрэвдорж энэ бүх учрыг ойлгон тайлбарлан тайтгаруулах санаатай өндийж Мишгээг аргадан:
— Мишгээ чи ойлгооч, би чухал яаруу ажилтай яваад ирлээ шүү
дээ гэхэд МИШГЭЭ бүр ч чанга дүүгарч:
— Юуны чинь ажил! Надаас зугтааж өөр усанд орсон чинь чухал байна уу ! гээд урьдаас нь түлхэв. Пүрэвдорж тэсгэлгүй инээд алдан:
— Yгүй ээ, би Булган аймгийн төв дээр усанд орчоод ирсэн юм мэдээ үү гэж чухалчлан үнэмшүүлэхийг оролдсон боловч Улаанбаатарт орж дээд сургуульд сураад, дөрвөн жил эм найруулагчийн ажил хотод хийж зүүн тал Налайх, баруун тал нь Сонгинын амралт, хойд тал нь Сэлбийн амралт урьд тал нь наадам, яармагийн байр хүрснээс хэтрээгүй энэ бүсгүй яаж ч үнэмших билээ. Харин улам
уурлаж:
— Чи намайг доромжлох доромжлохдоо дэндүү тэнэг мунхагт үзэж байгаа юм биш үү. Ядаж хүн үнэмшмээр юм олж хэлж болсонгүй юу гэж уйлахыг нөгөө өрөөнөөс сонссон Пүрэвдоржийн эх Мажиг гуай
орж ирээд:
— Хүүхдүүд минь та хоёр яаж байна? Усанд орохоор цуг яваад цуварч ирээд хэрэлдээд унах чинь больцгоо, больцгоо ямар шившгийн юм бэ гээд гарах гэтэл Мишгээ өндийж:
- Ижий, энэ чинь нэг жолоочтой нийлээд намайг халуун усны газар орхичоод өөрөө амиа бодоод, надаас зугтаад... гэж үргэлжлүүлэхийг
Пүрэвдорж таслан:
— Yгүй ээ, ээжээ! Би Булган аймаг нисэх онгоцоор ороод тэнд халуун усанд орсон юм байхгүй юу гэхэд Мажиг авгай уурлаж:
— Хүү минь чи бага шиг л солиороорой! Энэ чинь согтож л дээ. Чи одоо бүр архи уудаг болсон бий. Онгоцоор явж халуун усанд орлоо гэж юугаа донгосч байгаа амьтан бэ? Чи энэ муу бэрийг минь бит-
гий зовоо! Би маргааш танай байгууллагын даргад очиж ярина вий гайгүй гээд хаалга шилбүүрдэн гарав. Сандарсандаа тулгамдаж нэг инээд нь хүрч, нэг уур нь хүрэх шиг болоод ээрч зогссон Пүрэвдорж
юу ч нотолж чадсангүй хоцорчээ. Гэнэт онгоцныхоо билетийг үзүүлж нотлох юм байна гэж санаанд нь орж нэг ухасхийгээд бас л дэмий оролдлого болно гэж бодоод таг чимээгүй болжээ.
Залуу эмч орон дээрээ бодод болон хэвтэж өнгөрсөн өдрийн явдлыг эргэцүүлэн бодоод хотод нэг хүн усанд ороод гарах завсар өөр нэг газар бас нэг хүн хичнээн их юм амжуулж болдог байна вэ гэж баярлан бас харамсаад инээд нь хүрэх боловч Мишгээгийн уурыг улам шатаахаасаа болгоомжлон инээдээ барин тэвчиж хэвтсээр үргэлжлүүлэн бодвол ер нь түргэн шиг, сайхан усанд оръё гэвэл Булган, Архангай, Өвөрхангай орчихвол амар юм даа, даанч үнэ ихтэй л болох юм гэж бодоод бас инээд нь хүрч хэлээ хазав.
Мишгээ Пүрэвдорж хоёрын маргаан ч яахав, маргааш нь тайлагдаж эв намдаа орох юм. Харин зарим талаараа манай хөгжил үнэмшигдэх аргагүй шуурхай давшиж байхад зарим талаараа тэр халуун усны газар шиг байх нь урамгүй юм гэж бодсоор залуу эмч зүүрмэглэжээ.

МӨНГӨНИЙ БИЗЪЯА


Зохиолч М. Бизьяа 1907 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт малчны гэрт төржээ. 1942 оноос уран бүтээлээ эхэлж, «Бэлэг», « Yнэн домог», «Ганц гархи» зэрэг өгүүллэг, найрууллын ном хэвлүүлжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 50 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor005.jpg
Хэмжээс: 600x538 120k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3910

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-048.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3190


khuv5-011.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2589


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn