Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Зохиолчдын намтар 		 Намтар: Л.Бадарч : Балдан Галдан хоёр
Оруулсан admin on 2007-05-05 02:13:19 (9671 уншсан)

Балдан, Галдан гэдэг адилхан хоёр залуу бий. Гэвч ажил төрлөөрөө адилгүй юмсанжээ.
Балдан нь малч, ажилч, бас хичээл дугуйланд идэвхтэй. Ном сонин их уншдаг. Тэгээд нөхөрсөг тусч тул нутгийнхан нь түүнийг магтдаг. Залуу хүүхнүүд ч Балданг л сэмхэн сэмхэн ширтэцгээдэг ажээ.

Галдан нь Балдандаа атаархдаг байжээ. Балдантай уулзсан бүхэн нь түүнийг магтаж, халуун сайхан үг хэлдэг байхад Галдантай уулзахдаа:
- Чи цаг үргэлж айл хэсэж, архи дарс эргүүлж шалмаглаж явахаа боль. Эцэг эх чинь өтөлж, хэдэн малаа хүчрэхгүй болж шүү. Чи тэдэндээ тусалж, малаа өсгөхийг бод гэж л үглэдэг байв.
Нэг өдөр Галдан архи айраг эргүүлж “төмөр тэргээ өгөөч түлээ зөөгөөд өгье” гэж дуулаад давхиж явжээ. Гэтэл түүний зам дээр өвсөө хадаж байгаа Балдан тохиолдов. Галдан дотроо бодов. Энэ Балдан ажилд сайн гэхээр онгирч, улам ажилч хүн болох гэж дэндэж байна. Бас тэгээд надад хүртэл өвс хадахын ашиг тус гэж лекц унших санаатай байна билээ шүү ... Залуу хүн чинь над шиг ингэж, тарган морио унаад торгон дээлээ өмсөөд айраг архи сэнгэнүүлж хэнхдэгээ яраад давхиж явдаг юм биш шүү гэж боджээ. Тэгээд тэр нэг сайн гайхуулна гэж шийдэж мориныхоо гүйхээр Балдангийн дэргэдүүр өнгөрөхдөө:
- Балдаан! Залуу хүн чинь ингэж явдаг юм шүү гэж хашгирав. Гэтэл морь нь хадсан өвснөөс бусгахад Галдан олгойтой ус шиг улхайн ойчив. Балдан хадуураа тавьж,
- Мөн дөө ... залуу хүн чинь ингэж явдаг юм байж дээ гээд инээд алдав. Галдан ойчихдоо өвдсөн боловч ичихдээ ёо гэж хэлсэнгүй. Балдангийн шоолж инээхэд хор нь хөдөлж, өвдсөнөө хайхрахгүй босон харайв. Тэгээд түй мондийн хар өвс! гээд Балдангийн хадсан өвс рүү нулимав. Балдан анхандаа уурламаар завдсан боловч уужирч,
-Толгой чинь эргэж, нүд чинь харанхуйлж байна уу? Хар биш ногоон өвс байна шүү гэв
- Чи юунд дандаа ингэж байдаг юм бэ. Өвлийн бэрхэд хэдэн малын аминд ордог юмны чинь нэг энэ шүү.
- Yхсэн хойноо! Манай мал, хадсан өвсийг идэх байтугай үргэдэг юм чинь дээ. Чи харахгүй юу. Миний морь өвснөөс үргээд намайг хаячихлаа шүү дээ.
- За чи битгий дэмий юм ярь л даа. Энэ чинь адуу шүү дээ. Ер нь ингэж, дэмий тэнэж байхаа болиоч дээ. Жаал өвс хадаж авахыг бод. Хоёул хамжъя, чамд зааж өгье. Над илүү хадуур хэрэглэл зөндөө гэхэд нь Галдан нь хайхарсан ч үгүй ташуураа шүүрч аваад: “Жаахан Дулмаа хаачсан бэ ...” гэж дуулаад, үргэж давхисан мориныхоо хойноос гэлдрэв. Балдан:
- Гайгүй мөд ... мөдхөн болно доо ... гэж хэлээд хадуураа шүүрч авав.
Өвөл болов. Балдан, Галдан хоёрынх ойролцоо өвөлжив. Тэдний адуу оторт гарахад Галдан ганц хайртай морио нүдэндээ харж байя гэж үлдээгээд бусад адуугаа оторт явуулав. Цас байн байн орж билчээр зузаан хадсан их өвс ногоон гүвээ шиг харагдав. Балдангийнхан тэнгэрийг царайчлан харахгүй тайван. Мал нь тавтай хивнэ.
Балдан нэг өдөр сумынхаа төв дээр очиж, сүүлчийн сонин сэтгүүлүүдийг аваад харихаар давхиж явав.
Түүний зээрд морь нь тарган, омголон. Давхихад нь туурайгаар нь цасан манан бужигнана. Гэтэл судгийн хажуугаар өнгөрөхдөө, Балдангийн зээрд морь огло харайн бусгав. Балдан мориныхоо амыг татаж, судаг руу үзвэл, Галдан хөлдөх шахтлаа бээцийгээд цас малтаж өвс зулгааж байв. Түүний бараг “эхнэр шигээ” хайрладаг бор морь нь эвхийчхээд Галдангийн дэргэд зогсож байв. Балдан сандарч,
- Yгүй чи чинь яаж байгаа юм бэ? гэхэд Галдангийн эрүү хавшиж бор морь минь! Харж байна уу, турж үхэх нь гэж арай чарай дуугарав.
- Тэгээд бусад нь ... гэж Балданг яаран асуухад,
- Чи тэгээд манай өвснөөс авахгүй яагаав? Манайханд хэлсэн үү? гэж Балданг асуухад Галдан,
- Yгүй ... хэлээгүй гэв.
- Яагаав хэлэхээ ичээ юу? гэхэд нь Галдан доошоо харж дуугарахгүй зогсов.
- За явъя. Одоо очоод манай өвснөөс ав! Орой хоёул явж өвөлжөөндөө зөөж авчирна шүү гэж Балданг хэлэхэд: Галдан,
- За ... гээд, дахин юу ч хэлж чадсангүй, Балданг дагаж одов. Балдан гэртээ ирж буугаад мориндоо өвс тавьж өгөхөд Галдангийн бор морь, өвс рүү нь дайран оров.
- За харж байна уу Галдан! Чиний морь өвснөөс үргэдэг биш билүү гэж инээмсэглэхэд Галдан улам ичиж,
- За та боль л доо гэж Балдангийн мөрийг алгадаад: Би гэмээ мэдлээ. Одоо чамайг дууриаж ажиллана. Чи намайг дагуул гэж хэлэв.
Түүнээс хойш Балдан Галдан хоёр дотно үерхэж ажил төрөл, элдэв нэгээрээ ав адилхан өсөж хөгжиж явдаг боллоо.


ЛУВСАНДАШИЙН БАДАРЧ /1919-1960/

Зохиолч яруу найрагч агсан Лувсандашийн Бадарч Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 1919 онд малчны гэр бүлд төржээ.
1937 оноос уран бүтээлээ эхэлж “Октябрийн туяа”, “Баатарлаг явдал”, “Авхайн морь”, “Унага” зэрэг олон өгүүллэг, ёгт үлгэр, шүлэг найраглал бичжээ. 1956 онд анхны нь түүвэр хэвлэгдсэнээс гадна “Хүжийн гал” зохиол нь тусгай ном болон нийтлэгджээ.
Зохиолчийн шилмэл зохиолын түүвэр 1963 онд хэвлэгдсэн байна.



( Сэтгэгдэл бичих? | Намтар | Оноо: 5/1 | Зохиолчдын намтар )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 300 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-007.JPG
Хэмжээс: 600x450 59k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4081

Б. Мөнхцэцэг 1973
Хот
Хэмжээс: 600x660 176k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4999

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-145.JPG
Хэмжээс: 600x450 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3750


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn