Гүүний сүүл хөл дундуураа уруудсан намрын өдөр Гил хар нүдэн чиний хуримын зарыг олны салхинаас сонслоо Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан худгийн асгарт хэллээ Уулзаж учирч байсан намхан толгоддоо дуулгалаа Найран дээр нь очлоо Унага тамгалсан найртай давхацсан хурим Уул доргиосон нижгэр боллоо Их хөлтөй найрнаас сэтгэл салган гарвал Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ Энтээ уулын хярд, азийн цолмон өеөджээ Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин Хаданд цав суутал тас тас инээнэ Эрхэлж унасан намрын мананг яран "Эр бор харцага" сэрчигнэнхэн замхарна Уг нь би тэднийд агсам тавья гэж очсон юм Ухаан ардын дуунд хүлээтэй байгаад чадсангүй
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Нутгийн салхи Хэмжээс: 600x489 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5275
khongor056.jpg Хэмжээс: 600x905 194k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5157
YolHad_40.JPG Хэмжээс: 700x525 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3804
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: