Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа : Фармеусын эмгэнэлт зүүд 2 (метароман)
Оруулсан admin on 2007-04-01 22:26:08 (4622 уншсан)

Уг нь болох ёстой юм болдогоороо болсон бол Честэр л түүний оронд эдгээр араатнуудын зугаа болж, энэ бүх доог тохууг амсаж өөрийгөө азгүй хүн гэдгээ ахин нотлох ёстой байсан юм. “Хувь тавилан хааяа зөв сонголт хийх нь бий” гэж хаанаас ч билээ уншсан нь санаанд орлоо.
Шөнөжингөө бороо цутгаж, цахилгаан цахиж, дусаал энд тэнд гоожсоор Фармеус унтаж ч чадсангүй. Аянга цахилгааны хурц гэрэлтэй зэрэгцэн өвгөн Клеонтус муухай шүдээ арзайлган инээж байх нь тодрох тул тэрээр үе үе цочин хөлс нь бурзайна.
Ашгүй нэг өглөө болж шөнөжин унтаагүй Фармеус худалдааны газраар зүүрмэглэж яваад лангуун дээгүүр тэгнүүлээд тавьчихсан шинэхэн тугалын махыг шороотой хутгаж орхилоо. Махны худалдаачин орилж хашгичин олны анхаарлыг түүн дээр татсанд Фармеус сандрахдаа халаасандахаа шавхах зуураа бүтэлгүй Честэр гэж амандаа бувтнаж байв. Байгаа бүх мөнгөө үсчин зогсох худалдаачинд өгсөнд махны худалдаачин үсрэхээ болиод дахиад 4 доллар нэмж төлөхийг шаардав. Фармеус яах ч учираа ололгүй сандарч балмагдав. Гэтэл замын цаана оршуулгын цуваа өнгөрсөн нь: Бекон өвгөн Клеонтусын хөргийг барьчихсан, жаалхүү Доллар нохойг нь тэвэрчихсэн, хэдэн ноорхой хувцастай хүмүүс хүрз зээтүү дааж ядан чирэн алхаж байсан хэрэг. Фармеус “уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө” гэж хэлээд инээмсэглэн зогсохдоо махны худалдаачны цохиод авахыг ч анзаарсангүй. Гэнэт “ЧЕК ЧЕК”, нээрээ чек байгаа юм байна гэчихээд гүйчихэв. Яг чанх өмнө нь аварга том банк сүндэрлэнэ. Фармеус ч чекээ гозолзуулан банкны хаалгаар солир шиг л ороод явчихав. Хэсэг хугацааны дараа тэрээр судас руугаа хор шахуулчихсан юм шиг хачин муухай царайлчихсан гарч ирээд махны худалдаачинд 10 доллар сарвайсан чигээрээ хөл дор нь шургачин уналаа. Шороотой холилдсон амьгүй тугалын дэргэд яасан нь мэдэгдэхгүй нэгэн хүн дөнгөж амьсгаатай хэвтэж байх ба тугал хэдий үхсэн ч 14 доллар хүрч байхад Фармеус амьд байгаа хэрнээ шороотой хутгалдсаныхаа төлөө 1 ч доллар олж авсангүй. Харин худалдаачин 10 долларыг газар унахаас нь өмнө шүүрч амжилгүй яахав. Дараа нь Фармеус хэзээ ухаан орсноо, яаж гэртээ ирснээ бодоод олсонгүй. Цонхоор харвал нар жаргаж байв. Фармеус шууд өнөөх банк руу. Харамсалтай нь өнөөх банк нь газрын гаваар орчихсон юм шиг оргүй алга болчихсон байв. Фармеуст энэ бүхэн нэг л ойлгомжгүй санагдаад эхлэх нь тэр. Эргэлзээд байгаа бодлоо батлахын тулд халааснаасаа үрчийсэн чек гарган дэлгэлээ. Яах аргагүй “9000010 $ Кортиган Клеонтус” гэсэн байв. Шооч өвгөн Клеонтусын салга гар хамгийн эхний 0-ийн тоог 9 ч гэмээр, 9-тэй хачин адилхан ч гэмээр биччихсэн нь энэ. Хоёр дахь нь л илүү тохирно. Фармеус нүдээ чекээс арай гэж салгаад банк хайх ажлаа үргэлжлүүлэв. Гэтэл өнөөх аварга банк нь дахин өмнө нь сүндэрлэн байх нь тэр. Фармеус өөртэй нь нуугдаж тоглоод байсан аварга том банкны хаалгаар хоёр дахь удаагаа гарч ирэхдээ төрөл арилжчихсан юм шиг, дүрслэн хэлбэл: цагаан хүрэм, цагаан өмд, цагаан гутал, зөвхөн дээд зиндааны баячууд өмсдөг цагаан бүрх малгай бүхий цасан цагаан хүн болчихов. Энэ бүхэн нүд ирмэхийн зуур л болж өнгөрөв.

Фармеус махны худалдаачинг тэврэн авч үнсээд, үүнийхээ дараагаар хөгшин Клеонтусын шарил дээр зогсон “намайг доромжилсонд чинь баярлалаа, өө тийм бурханы аврал-салга гаранд чинь бас баярлалаа” хэмээн хэлж буйгаар өөрийгөө төсөөлсөн ч яагаад ч юм муу юм тохиолдоход хамгийн түрүүн харааж зүхээд байсан өнөөх азгүй Честэрийг ор тас мартаж орхилоо. Үнэндээ тэр энэ бүхнийг хийхийг маш их хүсэж байсан ч өнөөх ганган цагаан хүрэм нь түүнийг явуулахгүй хөшчихөөд байлаа. Ингээд Фармеус цагаан хувцсандаа бүрэн захирагдав. Том цагаан машин түүнийг шилтгээнийх нь үүдэнд хоромхон зуурт хүргэхэд дээдсийн хүрээнийхэн түүнийг алга нижигнүүлэн угтаж, Бекон хөгшний тэргэнцэрийг барьчихсан мэл гайхан зогсон. Энэ бүх хүндэтгэлийн дараа Фармеус өөрийг нь мартахын аргагүй шоолж хөхрөөд байсан нэгэн ноёнтонг хамаг хүчээрээ алгадаад авсан ч нөгөөх нь инээмсэглэсээр байлаа.

Ингээд Фармеуст яг л хөгшин Клеонтусын амьдралыг булаачихсан юм шиг санагдаж, тэрээр энэ амьдралаараа хэд хоног, хэдэн сар, хэдэн жил амьдарснаа ч мэдэхээ болив. Фармеусын толгойд байгаа зүйл гэвэл гэнэт баяжсанаасаа хойш хийсэн нүгэл, муу муухай зүйлүүдээ л санаж байв. Ерөөсөө саная ч гэсэн сайн зүйл байхгүйгээс хойш яая гэхэв.

Яг одоо Фармеус зочны өрөөндөө буйдан руугаа шигдчихсэн сууж байна. Өчигдөр шөнө өөрийн хайртай эхнэрээ зангидсан гар шиг том эрднийн чулуугаар цохиод алчихсандаа өөрийгөө зүхэж, болж өгвөл өөрийгөө зөвтгөх шалтаг хайн ил галын дэргэд дарс залгилан суугаа нь тэр. Дээрэмчид эрдэнийн чулууг нь хулгайлах гэж байна хэмээн зүүдлээд аварга том алмас чулуугаар эхнэрийнхээ толгой дундуур дэлсээд алчихсан хэрэг. Сэрээд хартал цохиж алсан хүн нь өнөөх дээрэмчин биш харин залуухан хайртай эхнэр нь байж л дээ.
Тэр дарс ууж суухад нүд нь улаанаар эргэлдэж, өөрийгөө Честэр болчихсон нөгөө хар өнгийн төгөдлөр хууран дээр гараад суучихсан байгаагаар төсөөлөв. Хэрэв та мартаагүй бол үнэндээ тэр Честэрийн эдлэх ёстой байсан бүх адал явдлыг нь хулгайлчихсан шүү дээ.

Дарснаас нь зарц бүсгүйчүүдийнх нь хүн болж чадаагүй хүүхдүүдийн цус амтагдаж, унтлагын өрөөнөөс эхнэрээс нь урсах цус үнэртэнэ. Өнөө золгүй хүүхдүүдийн “ааваа” хэмээн орилох нь сонсогдоно. Зууханд дүрэлзэх галан дотроос нь, түүнээс дарс хулгайлаад нэвширтлээ зодуулсан гурван өвгөний тарчилан орилох дуу хадна. Фармеусаас болоод өлсөж үхсэн хүмүүсийн сүнс зуухан дотроос хоол нэхэн хашхирахад тэрээр мөнгөний төлөө олон мянган хүнийг ажилгүй болгож, олон мянган хүнийг хоолноос нь салгасандаа гэмшин уйллаа. Удтал суусны эцэст улаан эрээн болгож орхисон унтлагын өрөө рүүгээ алхав. Фармеус одоо өрөөгөө цэвэрлүүлчих зарц ч үгүй орь ганцаараа үлдсэн бөгөөд хөгшин Клеонтус яаж Бекон Доллар хоёрыг хажуудаа үлдээж чадсан нууцыг тайлж ядна. Тэгээд унтлагын өрөөндөө орвол хөгшин тэрбумтны зарц Бекон түрдэг тэргэнцэр барьчихсан зогсож байснаа гайхсан янзтай “эрхэм ээ та хэзээнээс алхдаг болчихов” хэмээн асуух нь тэр. Фармеус ихэд гайхан ханын том толинд гүйн очиж харав. Гэтэл түүний өөдөөс Фармеус биш согтотлоо уусан залуухан Клеонтус урьдын адил дооглон инээж байв. Фармеус түүний энэ харцыг нь ахин тэсвэрлэж чадсангүй, дарсны шилээр толийг хага цохив. Маш их дуу чимээ гарч толины хэлтэрхий нүд рүү нь үсрээд орчихов. Фармеус нүүрээ даран муухай орилоод хэсэг хэвтэв. Тэгээд нүдээ нээтэл өөрийн баян тансаг шилтгээндээ биш хуучин модон байшингийнхаа дээврийн хонгилд хэвтэж байлаа. Тэр юу ч дуугаралгүй зүрхээ даран хэсэг амьсгаадан:
- Чөтгөр намайг аваасай билээ. Ээ тэнгэр бурхан минь энэ чинь ямар тод ямар үнэмшилтэй зүүд байв аа.
Фармеус доошоо буун ширээн дээрх дарснаас хэд балгаад тавихдаа зурвас байгааг олж харав. Тэрээр зурвасыг нээн үзвэл:
- Хөгшин Клеонтусын 90 насны ойн баярт хүрэлцэн очино уу?
Таныг хүндэтгэсэн Кортиган Клеонтус гэжээ.


Заяа

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 9/2 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 209 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Яадгийн билээ
Хэмжээс: 600x800 192k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4279

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-091.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4348

Х.Төгсөө Зотон, тос 50x60
Бодрол
Хэмжээс: 600x531 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5400


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn