Алдар нэрийг мэднэ, агшин зуурын холбоог мэднэ Алга болсон хойно бүх юм өөрт хамаагүйг мэднэ Арилж гандсаны төлөө харамсаж гунихгүйг ч мэднэ Амьдын жаргалыг хорвоод юугаар ч солихгүйг мэднэ
Нэр төрийг мэднэ, нинжин сэтгэлийг мэднэ Нэгийнхээ төлөө үхэж болох агшныг мэднэ Хэрэгтэй цагт худал хэлэхийг ч мэднэ Хэрэггүй цагт дуугүй тэвчихийг ч мэднэ
Аяа, хөгшид амьтны хорвоог үзэж, бүхнийг туулсандаа Амьд хойчийнхоо төлөө, эгэл биеэ золихыг юуханд ч эс санана. Гэгээн цэнхэр өдөр тэд, тэнгэрийн доор Гэрэлт нарны бүлээн илчийг биедээ шингээнэ.
Алив юманд тэгээд халуун илчит сэтгэлээр хандаж Алга болохын цагтаа наран дулаанаа бидэнд үлдээнэ.
Аяа, хөгшид хүүхэд мэт ариухан, гэнэн тунгалаг бололтой ч Амьдралыг нүцгэнээр нь харж, хатуу ширүүнээр шүүнэ.
Аж төрөхийн үнэнийг цаг цагт нь тооцно Амьдын жаргалыг бусдад үйлдсэн сайн үйлээр цэгнэнэ. Өдөр хоногийн эрхин хэлхээг дэмий нэг тоололгүй Өндөр насны тэнгэрээс дуугүй хайраа зөн совинд шингээнэ!
О.Дашбалбар Шидэт ертөнц I боть, 2003 он. 159-р тал.
http://www.mclibrary.edu.mn/MonLit/zohiolch/odashbalbar_buts3.html ( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 15/3 | Дашбалбар О )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
IMG_1015.jpg Хэмжээс: 600x800 169k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4466
Аяс Хэмжээс: 425x600 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5728
Тахилга Хэмжээс: 600x402 124k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4214
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: