Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (Бодрол)
Оруулсан admin on 2007-03-20 20:47:05 (4469 уншсан)

АГЕНТ
Одоо энэ үг бараг л мартагдсан байх л даа.Гэхдээ хөдөө орон нутагт бол өргөн хэрэглэгддэг хэвээрээ ч байж магадгүй.Намайг бага байхад худалдаа бэлтгэлийн ангиудын агент гээд 20хил /кг/-ийн нуруу кийл /морин хил ч гэж бас ярьдаг ч уг нь кило-грамм гэдэг орос үгнээс гаралтай л даа.Ер нь монгол хэлэнд монголчлогдсон харь үг их байдаг л даа/ барьж морин тэрэг хөтөлсөн настай голдуу хүмүүс гудамжнаас гудамж дамжин 2 дахьч түүхий эд буюу хаягдал зэс,гууль,дэгз /хөнгөн цагаан/ болон яс,варианы шил цуглуулж явдагсан.Миний үеийнхэнээс /Социализмийн үеийн хүүхдүүд/ тэр агентуудад яс,варианы шил тушааж үзээгүй хүүхэд нэгээхэн ч байхгүй л болов уу.Гэхдээ одоогынхтой /зах зээлд шилжсэнээс хойшхи/ адил мөнгө хөөж тушааж байгаагүй л дээ. Байсхийгээд л сургуулиас хүүхэд бүр тэдэн хил яс,төдөөс доошгүй ширхэг варианы шил авчир гээд шаардчихдаг учир яалт ч байхгүй л цуглуулдаг байж дээ.
10кг яс гэхэд нь нэг шуудай /гэхдээ одооны энэ хужаа 25кг-ын сарзгар мяндсан шуудай биш шүү/ яс аваад очихоор жинлэхээр 5-6кг болно.Тийм болохоор 2 шуудай яс аваачиж тушааж байж нэг юм өр сална даа.Тэр үед хүүхэд байсан болоод анзаардаггүй,анзаарсан ч ямар нэг юм боддоггүй байж л дээ.Агент гуай шуудайтай ясаа жинлэхдээ доороос нь хөлийнхөө өлмийгөөр дэмнэж байгаад л жинлэхэд нь даахгүй л баас алдаж байна даа гээд дотороо нууцхан шоолоод л өнгөрдөг байж.Заримдаа ням гаригт сургууль дээр томоо гэгчийн годилт жин авчирчихаад яс болон хаягдал дэгзээ жинлээд байж байдаг байсан юм.Тэгэхдээ ихэвчлэн туухай нь таарахгүй байдаг юм болов уу даа годил дээрээ тавьсан туухайн дээрээ газраас жижгэвтэр чулуу аваад тавьж байгаа харгддагсан.Бид тийм л байх ёстой юм байлгүй гэсэн байдлаар хандана.Хамгийн гол нь дандаа хүүхдүүд болохоор хичээлийн бус цагаар сургууль дээр цуглах нь бөөнөөрөө нийлж үймүүлж,шуугилдаж болох сайхан цаг болохоор өөрийн авчирсан яс,цаас юу ч байсан хамаагүй гялс өгч өр салчихаад ноцолдож,ноололдож авахаар яараад тэр яаж жинлэж байгаа энэ тэрийг анзаарахгүй л дээ.Гэхдээ энэ яаж жинлэж байсан тухай хойно дахин өгүүлэх учир одоо ингээд түр орхьё.
ЧЕНЖ
1990-өөд оноос эхлэн зах зээлд шилжсэн тэр үед бүх хүмүүс ямар нэгэн юмний ченж хийж эхэлсэн тэр үед би 2 дахьч түүхийн эдийн ченж боловоо хөөрхий.1991оноос эхлэн 2 найзтайгаа нийлж хаягдал зэс,гууль худалдан авч цааш нь эргүүлэн зарж эхлэв ээ.Нэг найз маань л сэтгэсэн хэрэг л дээ.3000 төгрөгөөр л эхэлж байсан юм.Энэ цаг үе нь алдарт 90-р тогтоол гарсны дараахнаас л даа.Би өөрийн мунхаг ухаандаа бодохдоо тэр 90-р тогтоолынхоо оронд зүгээр л үнэ чөлөөлөөд чөлөөт үнэд шилжүүлчихсэн бол мөнгөний ханш ингэж айхтар унахгүй л байсан болов уу гэж боддог юм.
Тэр үед одоогынхтой адил ийм олон зах байсангүй,өдөр бүр ч зах цугладаггүй байсан үе л дээ.Дэнжийн мянгад бараан зах байсан,мөн дэнжийн мянгын хүнсний /Хүчит шонхор/ зах л дөнгөж нээгдэж байсан үе юм.Лхагва,пүрэв,бямба,ням гаригуудад /одоо гараг гэж бичдэг болсон байна билээ,гэхдээ яалт ч үгүй гариг гэж хэлж ярьдаг шүү дээ,чухам ямар учиртайг би ямар гүүш (бичгийн хүн) биш мэдэх юм алга даа/ зах цугладаг байсан юм.Бид цаасан дээр "хаягдал зэс,гууль авна" гэж бичээд түүнээ барин захын үүдэн дээр зогсоод зах орж яваа улсаас зэс,гууль зарах хүнээ олж дагаж гэрт нь очиж авдаг байлаа.Захгүй өдөр "Нарны титэм"болон Шар дэлгүүрийн үүдэнд зогсох буюу эсвэл Шар хад,Улаан хуаран,Амгалан гээд газруудаар гудамжаар зэс,гууль авна гээд хашгираад л явж зэс,гуулиа олж авдаг байлаа.Харин олсон зэс гуулиа автобус,тролейбусаар кондукторт нь загнуулан,загнуулан зөөж Баянбүрдийн тэнд нэгэн байрны гадаа байх төмөр гражтай нэг нөхөрт аваачиж өгчихөөд Тасагны овооны замыг дагаад гэрлүүгээ /3-р хороолол руу/ алхчихдаг байлаа.Харин яг тэр үед бид л мэдээгүй болохоос яг түүгээр явгаар яваа хүмүүсийг барьж авч дээрэмддэг хэсэг хүмүүс байгаад баригдсан тухай хожим нь "Нүгэл,буян" сонингоос олж үзчихээд бид 3 хоорондоо яагаад бид гурвыг тоодоггүй байсан юм бол гэж гайхаж байж билээ.Гэвч энэ нь нэг их гайхаад байх ч юм байсангүй.Яагаад гэвэл бид хүн харахад хөгийн хувцас муутай 3 муухай юмнууд л харагддаг байсан хэрэг л дээ.Дээр нь 27,28 настай идэрхэн 3 эртэй тэд ч гэсэн тулахыг хүсдэггүй л байсан болов уу.Гай болоод бариад авсан бол доод тал нь 50-60 мянган төгрөгтэй /тухайн үедээ энэ нь их мөнгө байсан юм.Тэр дээрэмчидийн дээрэмдсэн мөнгөний хамгийн их нь 3700 төгрөг сарынхаа цалинг аваад явж байсан нэгэн гээд бодохоор аль зэрэг их мөнгө байсан нь тодорхой болох болов уу/ заримдаа 100 гаран мянган төгрөгтэй л нөхдийн өмнүүр хөндлөн алхдаг байж дээ хөөрхий.Нэг удаа 120 000төгрөг шахаж байгаа үнэндээ болоод дан задгайгаар /гуравт,тавт,аравтаар/ авахад нэг орос аранз /цэрэг үүргэвч/ дүүрээд цаана нь нэг тор болж байсан юм.
Нэг удаа зах дээр зогсож байж нэг хүн олж Төмөр замаас очиж 70 гаруй кг зэс авчихаад шууд харихаар дээшээ хороолол руу 3-уулаа хувааж үүрчихээд алхаж гарлаа.Тэр үед үнэхээр сайн алхдаг байж дээ.Тэгээд 54-р сургуулийн дэргэдүүр өнгөрч явтал бидний зэсээ аваачиж өгдөг нөхөр хойш нь суутал нь ачсан хүнд гэгчийн ачаатай Москийвч /уг нь Москвич-408 машин,эзнийх нь өөрийнх нь хэлдэг хэллэгээр бичлээ/ машинтайгаа сургуулийн хашаа руу орж яваа харагдав.Нэг найз маань "Алив та 2 эндээ хүлээгээд амсхийж бай,хөгшин нь харчихаад ирье" гээд яваад өглөө.Бараг хагас цаг гаран болсноо нүд нь оч цацруулсаар,малийтал инээд алдсаар хүрч ирлээ.Ирээд "За энэ мөчөөс эхлэн цуглуулсан зэсээ энд ногооноор өгч байхаар боллоо.Харин гууль авдаггүй юм байна.Бас авахдаа их хэмжээгээр бөөнд нь авна гэж байна.Би босстой нь яриад ямарч байсан эхний удаа энэ байгаагаа өгөхөөр болоод тохирчихлоо" гээд гурвуул зэсээ оруулаад өглөө.1кг-ыг нь 56центээр гээд 10%-ийн хоргодол хийж авч байна.Өгчихөөд гарч ирээд сургуулийн хонгилын цонхон дээр зогсож байгаад ашиг,орлогоо бодож үзлээ.Энэ нь ч мэдээж л дээ,биднээс худалдаж авсан хүн энд авчирч шахаж байгаа юм чинь түүнд өгснөөс илүү ашигтай байх нь ойлгомжтой хэрэг л дээ.Тэр үед хаягдал зэс авч байсан Монел,Мичид гээд компаниуд /54-р сургууль дээр байсан уг компаний нэрийг одоо мартжээ/ бүгд доллараар 10-15%-ийн хоргодол хийж авдаг байсан юм.Ямар юмных нь хоргодол байх вэ дээ,зүгээр л наймааны ухаан л даа.Гэхдээ энэ нь Монгол хүний ухаан биш нөгөө л урд хөршийнхний ухаан л даа.Тэр компаниуд ч урагшаа гаргаад тэгж хоргодол хийлгэж өгдөг болохоороо энд тэр туршлагыг нь нэвтрүүлж байгаа хэрэг л дээ.Харин хаа очиж тэр цаг үед хилэн дээр идэх /дутуу жинлэх,энэ тухай хойно жичид нь өгүүлэх болно/ гээч айхтар шинжлэх ухаан дэлгэрээгүй байсан юм.
За ингээд анх удаагаа ногоон төгрөг /USA-$/ барьж үзэв.Гэвч нөгөө шаазгай зүү олоод хийх газраа олдоггүйн зовлон эдэлж эхэлдэг юм.Доллар зарах,авах гэж бөөн аюул болдог байсан үе л дээ."Нарны титэм"-ийн үүдэнд ногоон авна гэсэн хүмүүс зөндөө байх боловч энгийн хувцастай цагдаа нар бас дунд нь байж байдаг байсан юм.2-3 удаа ногоон зарах гэж байж баригдаж зовж олсон мөнгөнөөсөө торгуулж байж сүүлд нь хүнээ таньдаг болж эхэлж,мөн хашир сууж эхэлж байгаа юм.Мөн бараан зах дээр ч бас ногооны ченжүүд байдаг байсан юм.Бид 3-уулаа болохоор нэг маань ногооноо аваад бүүр хол /тэр нь голдуу би байдаг байлаа/ байж байна.Нэг маань 2-3 мянган төгрөг өвөртлөөд надаас арай ойрхон байж байна.Үлдсэн маань ногоон авах хүнээ олж үнэ,өртөгөө тохироод нөгөө хүн дээр ирнэ л дээ.Хэрэв азаартлаа гэвэл нөгөө нөхөр маань 50$,20$,10$ гээд цөөхөн хэдэн ногоон авах гэж байсан гээд л гүрийгээд л өнгөрнө л дөө.Харин тэр хүртэл ямар нэгэн сэжиг гарахгүй бол сая л нэг юм ногооноо төгрөг болгоно.Хэд,хэдэн удаа солиод ирэхээрээ бид ч,тэд ч бие биенээ таньдаг болсноор арай амар болсон юм.Бас ч гэж дайснууд /цагдаа нар/ бас биднийг /гэхдээ нөгөө 2-ыг маань/ мэддэг болоод ирсэн болохоор бид гурвын ажлын дараалал солигдож байгаа юм.Яагаад гэвэл дайснууд намайг танихгүй,харин ченжүүд намайг таньдаг болсон болохоор би ченжүүд рүү очоод хэнтэй нь ч уулзахгүй цаашаа бараа сонирхоод л гараад явчихад нөхдүүд араас зайтайхан дагаад ирдэг болсон учраас цагдаагын аюул холдсон хэрэг л дээ.
ИЛБЭЧИН
Нэг удаа ногоон солих гэж яваад нэг ченжтэй уулзтал "Хөгшин нь өнөөдөр ногоон авахгүй,гэхдээ сая энд 2 залуу ногоон авна гээд явж байсан уулзуулаад өгөх үү?" гэж байна.Бид 3 ч бас жаахан хаширлаад "Яг авах хүн юм байгаа биз дээ,арай цагдаа биш биз дээ?" гэхэд "Үгүй ээ,найдвартай үе,үе гарч ирээд аваад байдаг юм" гэснээр нөгөө 2 залуутай нь уулзаж 30 гаран мянган төгрөгний ногоон солилоо."Бидэнд 100-т алгаа,50-таар болно биз дээ" гээд мөнгө авч өгөлцлөө.6 боодол 50-тийн дэвсгэрт 3-уулаа тоолтол миний тоолсон нэг боодлоос 1 ширхэг 50-т,нөгөө найзын минь тоолсон нэг боодлоос мөн л 1 ширхэг 50-т дутлаа.Бусад 4 боодол нь бүрэн байлаа.Хэлтэл "Тийм байх ёсгүй дээ,дахиад тоол" гэхээр нь дахиад тоолтол гарцаагүй нэг дутав,нөгөө боодлоос ч бас дутлаа.Нөгөө 2 залуу нэг,нэгээр нь аваад өөрсдөө тоолж үзсэн ээ "Сонин юмаа,ийм баймааргүй юмаа" гэж хоорондоо ярилцаж байснаа нэг нь"Өө,тэгэлгүй яадаг юм,түрүүнд хоолонд ороход задгай байхгүй нэгийг сугалсан,таксинд бас нэг тавьт сугалж өгсөн.Тэр 2 боодол энэ болж таарлаа" гэтэл нөгөөх нь ч "Аа тийм шүү дээ,уучлаарай найзуудаа" гээд нөгөө 2 боодолтой мөнгөө өгөөд дээрээс нь бас нэг боодол тавьтаас 2-ыг сугалж өгчихөөд яваад өгөв.Бид ч хэд,хэдэн удаа тоолчихсон мөнгө болохоор тэр хоёрыг нь тоолсон ч үгүй цүнхрүүгээ хийгээд л гараад ирлээ.Орой гэртээ ирээд ашиг орлогоо тооцохоор мөнгөө тоолтол 2 боодол тавьтаас нэгээс нь 17,нөгөөгөөс нь 21 ширхэг сох дутлаа.1900 төгрөг буюу тэр удаагын олох ашгийн минь тал нь алга болчихсон байлаа.Бид ч гайхаад хаана яаж дутсан байх билээ гээд бодоод байтал тэр өдрийн ногоон авдаг 2 залуу дээр л бууж таарлаа.Нөхөр 2 албаар нэг,нэгийг дутуу боочихоод бид 3-аар гар дамжуулан 2-3 тоолуулчихаад дараа нь өөрсдөө тоолоод буцааж өгөхдөө сугалчихсан байж л дээ.Тэгээд дутуу байсан мөнгий нь гүйцээгээд өгчихөөр бид ч хэд,хэд тоолчихсон юм чинь гээд шууд цүнхэлээд гарсан болж таарч байгаа юм.Энэ илбийг тэдний өөрсдийнх нь хэлдэгээр БООВДОХ гэдгийг тэгж мэдсэн юм.Нөгөө ногооны ченжтэй уулзаж асуухаар "Үе,үе л гарч ирээд аваад байдаг юм.Бид сайн мэдэхгүй ээ" гээд л гүйцээ.Бодвол уутач,уургач хоёрын үлгэрээр үе,үе ганзага нийлдэг гарууд байсан юм байлгүй,тэр явдлаас хойш бид 3 тэр ченжтэй харьцахаа больсон юм.Алдаан дээрээс сурдаг хорвоо болохоор бас ч их хашир болсоноос ч тэр үү,дахиж тиймэрхүү юмтай тааралдаагүй юм.
БАРААН ЗАХЫН ҮҮДЭНД
Ингээд хагас жил орчим болтол харин хүмүүс зэс,гуулиа зах орох гээд ирэхдээ бариад ирдэг болсон байлаа.Мэдээжийн хэрэг зах орох гэж яваа хүн захаас ямар нэгэн юм авах гэж ирдэг болохоор байгаа зэс,гуулиа авчирч өгч мөнгөжөөд л ордог болохоор тэр шүү дээ.Бидний ажил ч ер нь цэгцрээд ирэв.Үүний зэрэгцээ бас л өрсөлдөгчид гарч ирлээ.Нэг л мэдэхэд Дэнжийн 1000-ын захын гадаа үүд арьс,ширчид болон ноолуур,ноосчид болон зэс,гууль авдаг хүмүүсээр дүүрлээ.
Бид 3 ч авдагаараа аваад л...Гэхдээ 3 хүн болохоор хэдийгээр бид сайн найзууд боловч наймаа бол наймаа,ашиг орлого бол ашиг,орлого л байх ёстой болохоор бид юу л авна,авсан болгоноо зэс төдөн кг тэдэн төгрөгөөр авлаа гээд ширхэг дараалан бичдэг,орой нь тэр компанид тэдэн кг зэс,тэдэн кг гууль төд,төдөн төгрөгөөр өглөө гээд бичдэг ажлын дэвтэртэй байсан юм.Мөн өөрсдийн авч хэргэлсэн мөнгөө тэр тэдний өдөр тэдэн төгрөг авлаа гээд бичнэ.Тэгээд хэд хонож байгаад нэг орой сууж данс,тооцоо нийлж энэ хэд хоногт тэдэн төгрөгний ашигтай ажиллаж,нэг хүнд төдөн төгрөгний орлого орж байна гээд данс,даваа нийлнэ дээ.
Харин энэ дэвтэр маань нэг удаа бидний аминд ороод,харин түүнийхээ шанд биднийг илбэчид болох заваан зам руу эргэлт буцалтгүйгээр хөтөлсөн юм.
ИЛБЭЧИД
Нэг удаа бид тонн шахуу зэс цуглуулаад газрын ойроор нь Мичид компанид аваачиж өглөө.Тэр үед Мичидийн оффис нь "Залуучууд" зочид буудлын арын "Залуучуудын холбоо"-ны байранд байрлаж байлаа.Цонхныхоо доор 40тонны 2 ч чингэлэг тавьчихсан түүндээ авдаг байсан юм.Гайтай юм шиг яг биднийг зэсээ жинлүүлж байхад цагдаагын шалгалт ирж таарсан юм.Зэс үнэд ороод ирэхээр энд,тэнд зэсний хулгай гаараад байсан болохоор цагдаагынхан бөөндөж авч байсан газруудад үе,үе үзлэг хийдэг болчихсон тийм үе л дээ.
Жич сонирхуулахад: Япон гүрэнд ерөнхийдөө хулгай байхгүй гэж ярьдаг.Харин энэ хаврын хувьд Японд өнгөт металлын хулгай газар авч байна.Худалч хүнд өдөр өнжихгүй шахуу л ТВ-ээр тэнд,энд тийм зэс,ийм stainless /манайхны нэрлэдэгээр нерж/ хулгайд алдлаа гээд гарч байна.Гадаа байдаг нийтийн жорлонгын зэс дээвэр,хуучны том хүрэл цутгамал хонх,хүүхдийн тоглоомын талбайн нержэн гулгуур,замын хажуугын нержэн хашилт,чимээгүй хотын бунхан дотор байдаг гуулин бойпор гээд хусаж өгч байна.Тэр ч бүү хэл уржигдрын мэдээгээр томоо үйлдвэрийн газраас 2 сая иений хавтгай зэс лист ачаад аваад явчихсан тухай гарч байна.Энэ бүх металлын хулгайг Бээжингийн 2008 оны олимптой холбоотойгоор Хятадуудтай холбож ярьж,тайлбарлах ажээ.
За ингээд бид 3 ч 1 тонны пүүн дээр яг бүгдийг нь багтааж тавих гээд ноцолдож байтал энгийн хувцастай 2-3 хүн үнэмлэх үзүүлээд ороод ирсэн юм.Зэс авч байсан нярав нь "835кг, за дотроос ороод мөнгөө авчих" гээд биднийг дагуулав.Мөн л хонгилынх нь цонхон дээр зогсоод ашиг,орлогоо тооцтол нэг л биш болоод явчихлаа.Дахиад 2 ч удаа шалгав.Яах аргагүй 30 гаруй мянган төгрөг сох дутаад болдоггүй.Тэгэхээр нь өглөөнөөс хойш бүх авсан зэсээ нэг бүрчлэн нэмээд үзтэл яах аргагүй 997кг болоод байлаа.Авсанаас даруй 162кг зэс,мөнгөн дүнгээрээ 22-23мянган /энэ нь авсан үнээрээ/ төгрөг дутлаа.Орох ашиг нь ч дүүрчээ.Бид ч нөгөө цагдаа нар явахыг хүлээж байгаад явахаар нь эргээд нөгөө няравтай нь уулзтал "тийм юм байхгүй" гээд халгаадаггүй.Ороод дахиад жинлье,тэртээ тэргүй пүүн дээр чинь хэвээрэй байгаа гэтэл "Сая цагдаагынхан шалгахдаа хольчихсон" гээд байдаг,бид "Тэгвэл бид авчирсан зэснүүдээ шуудай саваар нь танинаа" гээд учирлаад байж байтал компаний босс нь ороод ирлээ.Бид ч шууд боссод нь хандлаа.Босс нь одоо энэ Казино Байгаль гуай шүү дээ.Бид 3-ыг эзэнд нь учраа яриад байж байх хоорондуур нярав залуу нь сэмхэн гарахыг нь манай найз анзаараад араас нь гарч л дээ.Нярав ч гялс чингэлэг рүүгээ ороод хэд түчигнүүлж байхад нь мань эр ч араас нь ороход пүүн дээр байсан зэснүүдийг яг буулгаад дуусч байж.Мэдээж тэр цагдаагынхан доошоо ороод л тэр хаягдал зэстэй ноцолдоод байхгүй нь ойлгомжтой хэдэн төгрөг аваад л салаа биз.Миний нэг найз маань ч хэн хүнтэй нийцэхдээ амархан гэх үү,хүний аргыг нь олдог гэх үү ямар ч байсан Байгаль гуайд дансныхаа дэвтрийг үзүүлээд ийм,ийм учиртай гэж тайлбарласаар байгаад итгүүлж дөнгөлөө.Ямар худлаа ярьж булхай хийж байгаа биш.Тэр үед /1992оны өвөл/ зах дээр зэс кг-ыг нь 150төгрөгөөр аваад эргүүлээд 0,60$-оор шахдаг байсан юм.Ногоон 300төгрөг хавьцаа ханштай байлаа.Тэгэхэд Байгаль гуай ёстой юм үзсэн хоншоортой эр хүн шиг загнаж бидэнд өврөөсөө 100 ногоон гаргаж өгөөд "Гарахдаа манай нярвыг дуудчихаарай" гээд үлдсэн юм.Бид энэ удаа зөвхөн баланслаад нэг өдөр зүгээр л коммунист субботник хийсэн болж таарлаа.Гэхдээ 30 гаран мянгаар хиншүү гартал шатах гэж байсныг бодвол ч хамаагүй дээр л дээ.
Тэр өдөр ням гариг байж таараад 2 хоног гудамжаар хэсч цуглуулаад 3 дахь өдөр зах гартал нөгөө нярав маань харин гар хил барьчихсан манай эгнээнд нэгдчихсэн байдаг байгаа.Нөгөөх явдлаас болоод ажлаасаа пялуулчихаж л дээ.Эхэндээ дуугардаг ч үгүй байлаа.Гэтэл нэг өдөр бид 3 дээр "200-300гаран кг зэстэй хүн байна,миний мөнгө хүрэхгүй нь хорших уу?" гэсээр хүрч ирлээ."Та 3-ын нэг нь надтай хамт явчих" гэхээр нь бид "Овоо их юм байна,энэ жингээ /бид 3 хэрэг болгож 4500төгрөгөөр 100кг-ын хятад жин худалдаж авсан байсан юм/ аваад бүгдээрэй хамтдаа явъя" гэвэл "Өө,наад жин чинь лай болно.нэг нь төдөн төгрөг аваад хамт явбал яв,үгүй бол боль" гэлээ.Бид зөвлөлдөөд алдах юмгүй учир би нэг нөхөртэйгээ зах дээр үлдээд нэг маань мань хүнтэй хамсаад явж одлоо.Тэр өдөр зах дээр үлдсэн бид 2 олигтой ч юм авч чадсангүй.Гэтэл оройхон зах тарахын өмнөхөн нөгөө 2 эргэж ирэв.24-ын багаж дүүрэн зэстэй ирлээ.Тэр зэсээ тусад нь харин бид 2-ын авсаныг мөн тусад нь өгөхөөр ярилцаж тохироод бид 2 нэг Москвичинд зэсээ ачаад Монел руу очлоо.Бид 2-ын авсан зэс 210кг орчим болсон байлаа.Харин нөгөө 2-ын авсан нь манайхаас багцаагаар арай их харагдана."Энд чинь хэдэн кг байгаа юм бэ?" гэсэн чинь "Ямар ч байсан 270-280кг байгаа байхаа" гэж байна.Манай найз /нөгөө цуг явсан/ чимээгүй гээд нүдээрээ дохиж байна.За ингээд бид 2 өөрийн авсан зэсээ тушаалаа.Хил зөрсөнгүй,яг л бид 2-ын тооцсоноор 210кг болж нийтдээ 33700 төгрөг боллоо.Хоргодол хийлгэхгүйгээр ногооноо төгрөгийн ханшинд тооцоод ийм болсон юм.Зэсний үнэ өсөөд энэ өдөр 65центээр авч байж таарсан юм.Дараа нь нөгөө 2 зэсээ тушаасан,277кг болоод 52 мянга гаран төгрөг болсон жаахан бохир зэс гэж мяалаад нөхөр хоёр 50000төгрөгөөр тохирлоо.Тэгээд нөхөр 2 авсан өгсөнөө тооцсон чинь 32000-р аваад такси хүнд ачаатай 1700төгрөгөөр тохирсон гээд ашигаа 2-т хуваахаар 8150төгрөг нэг айлд оногдлоо.Нөгөө нөхөр ч тооцоогоо хийчихээд шууд салаад явчихав.Энэ хооронд бид 2 бас зүгээр байгаагүй өнөөдрийнхөө ашиг орлогыг тооцож үзсэн зарим хүнээс 155-аар,зарим хүнээс 160-аар ч аваад такси хөлсөлсөнтэйгөө 35 мянга гаран бараг 36000-аар аваад цэвэр ашиг маань 5000 арай хүрээгүй байлаа.Гэхдээ л энэ маань ерөнхийдөө сайн орлого орсон байлаа.Харин нөхөр 2-ынх бол 16300 төгрөг гэж бодохоор л ёстой шээс алдах дөхлөө дөө.Тэгтэл мань эр В.И.Лениний хэлсэн алдарт "Бид ийм замаар явахгүй!" гэдэг үгийг зарлан тунхаглалаа."Хэдүүлээ гадуур хэдэн тохиролцоогоор ороодохъё,одоо зах тарчихсан юм чинь 10кг-ын хоёр ижилхэн хил олохыг бодъё" гэж байна.Өглөөнөөс хойш зах дээр зогссон бид 2 амьхандаа цааргалаад "Маргааш болъё л доо" гэтэл "За,найзууд минь.Маргаашнаас ашигыг урдахаас хэд дахин илүү олох боломж байхад хойш суухын хэрэггүй" гээд нөгөө нөхрийн ажиллагааны тухай бидэнд ярьж өглөө.Гэтэл мань эр харахад яг адилхан боловч 1 нь дутаадаг нөгөө нь цэвэр 2 хил бөгснийхөө халаасанд тус,тусд нь халаасалчихсан байж л дээ.Тэр өдрийн 277кг зэсийг өдөр авахдаа нийт 33 удаа жинлээд 213кг болгоод 150-р үржихээр 31950 төгрөг болоход нь шууд 32000 төгрөг тоолоод өгөхөд нь илүү өгсөн 50төгрөгөнд нь хууртаад чив чимээгүй өгчихөөд нөгөө хүн нь хам,хум алга болсон тухай ярилаа.Бид 2 ч бас жаахан зүрхшээгээд "Ээ,дэмий юм биш үү?" гэхэд найз минь "Чи бид 3-аас бусад хүмүүс бүгд ингэж ажиллаж байгаа гэж байна шүү.Бид дутаад байх даа яадаг юм?Эр хүн зоригтой бол чоно чацга алдана гэсэн юм" гэсээр биднийг ятгаж дөнгөлөө.Ингээд л бусад хүмүүсийг дуурайгаад бусармаг аргаар мөнгө олж эхэллээ дээ.7 хоноод тооцоо нийлбэл цэвэр 130мянгыг олсон байлаа.Уг нь бид 7 хоноод тооцоо нийлэхэд дунджаар 50-60 мянга,сайн олсон үедээ 75,муу хийсэн үедээ 30 гаруй мянган төгрөг олдог байсан юм.Эрвээхэй зуланд,эр хүн олзонд шунадаг гэж үнэн үг шүү.Эхэндээ ч жаахан бэргээд,шээрэгнээд байдаг байснаа сүүлдээ ч амтшаад цагаандаа гаран яваандаа яван чангарч байна шүү.
ЦАЙЗ
1993 оны 8 сард түүхий эдийн Цайз зах ажиллаж эхлээд дуртай ч дургүй ч Цайз руу нүүлээ.Дагнасан зах болсоноос ч тэр үү,ченжүүд асар ихээр нэмэгдлээ.Бид 3 бас нэг найзаа авгайтай нь өөрсөд дээрээ татаж тавуулаа болсоноос гадна гурван ч чихний пацаантай боллоо.Энэ 3 буудал тосч автобуснаас бууж ирсэн хүнийг чихдэж дагуулж ирнэ л дээ.Ийм чихний пацаанууд ченж болгонд л байдаг байлаа.Түүхий эдийн ченжүүд ер нь л төрөл бүрийн хүмүүс байлаа.Эмч,багш,хөгжимчин,бүжигчин,инженер тэр бүү хэл цагдаагын ажилтнууд гээд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс бидэнтэй л адилхан наймаа хийж байлаа.
Цайз зах байгуулагдсан эхний 2-3 жил ёстой л хүмүүсийн ярьдагаар алтан үе байсан юм.Эхэндээ хүмүүс жинлэхдээ ажиллаад байгааг мэддэггүй байсан бол яваандаа мэддэг болоод ирлээ.Гэвч илбэчид бол илбэчин шүү дээ.Та нар халаасандаа ганц ч төгрөггүй наймаачин байдаг гэвэл итгэх үү?Тэгтэл тийм наймаачдаар Цайз зах дүүрэн байсан юм даа.Жишээ нь та юу ч юм нэг юм өгөх гээд ирэхэд л таныг тосоод "Наадхыг чинь би авъя" гээд өндөр ханш амлаад л дагуулаад туучихна даа.Ноолуур бол ноолуурын ченж рүү,эвэр бол эврийн ченж рүү гээд дагуулаад туучихна.Нэг ченж дээр аваачаад өөрөө жинлэхдээ дутааж жинлээд л болохгүй бол элдэв янзаар мяалаад янз,янзаар үзсээр байгаад заавал салгаж байж сална даа.Тэгээд л тэр дагуулж очсон ченжээрээ зоосы нь төлүүлээд таны шилийг хараагүй байхдаа шахуу эргүүлээд нөгөө ченждээ шахчихаад "ТУСГАЛ"-аа аваад арилна даа.Эхний жин дээр жинлээд 5,7кг болгочихсон л бол дараа нь том жижиг ямар ч жингээр жинлэсэн яг л тэр 5,7кг бариулаад л байна.Илбэчин гэхээс өөр юу гэхэв? Тэгээд ч юмаа жинлүүлж байгаа хүн тоогы нь л хараад байна уу гэхээс биш тэр жинлэж байгаа хүний гар,хуруу,хөл хаана юу хийж явааг харахгүй л дээ.Жингийн хуваарь дээр байгаа тоог өөрийн нүдээр харсаар байж амаар тэдэн кг гээд 5 ч юм уу,10кг хасаад хэлчихэд л хүн гээч амьтан тийм байна л гэдэг юм,сонин юм шүү.
Гэхдээ энэ илбэчидийг хэдхэн залуучууд,архичин хар юмнууд байдаг байсан гэж бодвол томоохон эндүүрч байгаа нь тэр.Нас тогтсон сайхан намбалаг авгай тантай тааралдаад /тосч уулзаад/ яриа хөөрөө болсоор таны ноолуурыг гайгүй ханшаар худалдаж авъя гээд дагуулж дөнгөнө.Хүмүүс ч нас,намба яриа хөөрөөнд нь болоод дөрлүүлсэн юм шиг дагаад л сажилчихна даа.Нөгөө авгай чинь аль болохоор олон хүн бужигнасан чингэлэг рүү дагуулж ороод таны ноолуурыг жинлэнэ.Жинлэхээсээ хамаагүй өмнө ярианы далиманд таныг ноолуураа жинлэж үзсэн эсэх,хэдэн кг байгаа зэргийг танаас тагнаад мэдчихсэн байна.Хэрвээ та жинлэж үзээгүй бол жинлэхдээ ажиллачихна.Үг хэл гарахгүй бол тэгээд л таны явахыг хүлээж байгаад чингэлгийн эзэнд байгаагаар нь жинлэж /гэхдээ магадгүй бас давхар ажиллах гэж үзэж байж ч магад,итгэлгүй шүү дээ/ шахаад л өөрийн ашиг жингийнхээ зөрүү мөнгөө авчихна.Хэрэв та жинлээд үзчихсэн жингээ төдөн кило,төдөн гр гээд яс мэдэж байвал харин ч нэг мундарыг нь хутгана даа.Жинлээд үзнэ.Энэ удаа жин зөрүүлэхгүй.Тэгээд л таны ноолуурыг гаргаад ялгана даа.Магад ч үгүй хоёр,гурван хэсэг болгоод ялгачихаад "Энэ нь өнгө байна,энэ нь хялгас ихтэй юм,энэ чинь арай гайгүй юм байна за ахаа,эгчээ /танаас өөрөө эгч байсан ч хамаагүй ахаа,эгчээ л болно шүү дээ,ээ бас их эелдэг шүү/ за үнээ жаахан ярьчих,базаад төдөд авъя,эсвэл тус,тусд нь тэд,тэдээр авъя" гээд новширч өгнө.Тохироод авчихвал ч яах вэ,таны явахыг хүлээж байгаад л буцаагаад базаад чингэлгийн эзэнд шахчихна.Харин үнэ тохирохгүй,наймаа таарахгүй бол таны ноолуурыг буцаагаад савлаад өгчихнө.Харин тэр бужигнаж байсан залуусаас нэг нь таныг дагуулаад бас өөр нэг чингэлэг рүү яваад өгнө.Харин нөгөө нас,намбатай яриа хөөрөөтэй эгч гуай банзал дотроо аль хэдийнэ хэдэн зуун гр,магад ч үгүй 1-2кг-ыг сожоод үлдчихсэн байна даа.Мэдээж нөгөө дагуулсан залуус таныг дээр нь нэмээд нэрвээд өгнө.Та буцаж ирлээ ч тэр хүмүүс дундаас юу чолж долоохгүй,хэцүү дээ тэр илбэчид.
ХОРЫГ ХОРООР
90-өөд оны үед "Хятадаас орж ирж байсан элсэн чихэрнээс төмрийн үртэс гарч ирлээ,цайнд хутгаад уухад аяганы ёроолд төмрийн үртэс тунаж үлдэж байна.Монголчуудыг хүнсээр нь хордуулж алах гэж байна" гээд сонин,хэвлэл ТВ,радиогоор болон амнаас ам дамжуулан ярилцаж байсныг та бүхэн одоо санадаг уу? Харин тэр бол хордуулж алах гэж биш ердөө л төмрийн үртэсээ элсэн чихэртэй холиод л чихрийн үнээр зарчихаж байсан хэрэг л дээ.Манайхан сайн,муу ямар ч юмыг тусгаж авахдаа их гарамгай болохоороо Хятадуудын бидэнд хэргэлдэг тэр арга болгоныг сурчихаад л эргүүлээд өмнөөс нь хэргэлээд байдаг байсан юм.Анхалж урагшаа түүхий эд гаргаж байсан хувь хүн,компаний аль нь ч адилхан "Манай кило,Хятадын кило хоёр заавал хоорондоо зөрдөг" гэж тэр үед ярилцдаг байлаа.Гэхдээ Монголд жинлэж үзсэнээс заавал дутдаг байснаас биш илүү гардаг байсан удаагүй л дээ.Энэ нь түншүүд маань биднээс суралцаачээ гэсэнтэй агаар нэг шүү дээ.
Тэмээний эм ноос худалдаж авчихаад элс хүрздэж цацаад хольчихно."Энэ ноос чинь шороотой байна" гэхэд нь өөдөөс нь"Тэмээ чинь үнс,элсэн дээр хөрвөөдөг юм шүү дээ, авбал ав,байвал бай авах хүн хаа мундсан юм" гээд л гүйцээ.Тэр үед ирж түүхий эд авч байсан Хятадуудыг ер нь загнаж байгаад өгч ,авч болдог байсан цаг л даа.Тэр үед ер нь хүн болгон л аль л ашигтай гэсэн лүүгээ хошуурдаг байсан цаг.Тэмээний ноос гайгүй байсан болохоор бид ч бас л тийшээ зүглэв.Нэг удаа хэд,хэдэн ченжүүд нэг доор ноосоо шахлаа.Нэг хужаа өвгөн стадионы нэг хаалгыг түрээсэлчихсэн /энэ нь 1993 оны 8-р сард юм/ тэмээний ноос бөөндөж авч байлаа.Бороо шиврээд л,асфальтан зам дээр ус туначихсан байлаа.Харин биднийг ноосоо тушаачихаад буцахад тэр хавьд дусал ч ус үлдсэнгүй.Тогтсон тогтоол усан дээр ноосоо тавиад л жинлүүлээд байсан хэрэг л дээ.Энэ мэтчилэнгээр янз бүрийн аргаар л үзнэ шүү дээ.
ТАНИЛ ДҮР ЗУРАГ
Бас нэг удаа хэд,хэдэн ченжүүд өөр,өөрсдийн авсан ноосоо хамтарч Амгаланд нэгэн агуулахад тушааж байлаа.Гэхдээ энэ удаа хонины ноос өгч байсан юм.Жинлэж авч байсан залуу нь данс бичиж байсан үзгээ дансаа биччихээд л тавих,хийх газар олдохгүй байгаа бололтой жингийнхээ годилтой туухайн дээр тавьж жинлэчихээд буцааж авч биччихээд жинлэх үедээ дахиад л туухайн дээрээ үзгээ тавьж байна...ЗОГС!БАЙЗ, БАЙЗ...юу билээ?Энэ кадрыг буцаагаад дахиад нэг хараад орхьё.Бас өдрийн тэр нэгэн залуугын морин хилээр шуудайтай ноос жинлэж байсныг ч бас...Юу билээ,хэзээ,хэн ингэж жинлэж байлаа?Нэг л үзсэн,танил дүр зураг сэтгэлд дурайгаад байх чинь...Өө хө,өчнөөн олон жилийн өмнөх дүр зураг байна.Энэ чинь АГЕНТ гуай байна шүү дээ!
Тиймээ,энэ бол яах аргагүй агентийн дүр зураг байсан юм.Жингийн годил дээрээ газраас чулуу аваад тавьж байгаа,шуудайтай ясаа доороос нь өлмийгөөрөө дэмнэж байгаа яг дүрээрэй шүү! Агентийн сарын цалин 280 төгрөг.Харин хамгийн ядуу мяа агент үгүй дээ л шаахай-72 /Урал-72 маркын 3 дугуйт мотоцикль/ -той ч юм уу аль эсвэл Газ-67 машинтай.Харин баян агент бол Волга-21,Зим,Москвич-408 гээд амьны машинтай байсан юм.Тухайн цаг үед хир баргийн дарга ч хувийн машинтай байж чаддаггүй байсан,муухан цалинтай албан газрын дарга хүн доод тал нь 700-800 төгрөгний цалинтай байсан гэж бодвол агент гуай яаж машинтай болсон байх вэ?Социализмын үед автомашиныг эхлээд заавал 3 жил албанд явуулж байж дараа нь хувьд гаргадаг байсан юм.Автомашины очер урт шүү дээ,хир баргийн хүний нас хүрэхээргүй байлаа.Москвич машин 24 мянган төгрөгний үнэтэй гээд бодвол сарын 280 төгрөгний цалинтай хүн ямар мөнгөөрөө машинтай болсон байж болох вэ? Ганц ч төгрөг үрэхгүйгээр бүгдийг нь цааш нь хийлээ гэж бодоход л хамгийн багаар 7 жил шаардагдах нь ээ.Гэтэл хүн чинь хоол иднэ,мэдээж мөрөндөө ямар нэгэн хувцас углаж л таарна.
За тэгвэл тэр яруу алдарт социализмын үед л луг гарууд кг,кг-аар нь л идээд байдаг байсан байна шүү...Соц нийгмийн үед яс кг нь 15 мөнгө /тэгэхдээ 50кг-ын тааран шуудайнд яагаад ч 5-6 кг ордоггүй л байхгүй юу/,жигнэмэгийн шил 10 мөнгө,дэгз /хөнгөн цагаан/кг нь 17мөнгө,зэс гууль адилхан кг нь 67 мөнгө байсан гээд бодвол агент агаа аль зэрэг унацтай ажилладаг байсан нь одоо тодорхой болж байгаа биз?Би энэ бүхнийг эргэцүүлэн бодонгоо хүний нүд хариулж байгаад нөгөө данс бичиж байсан үзгийг нь сэм ханцуйлчихлаа.Эргэж ирчихээд 100кг-ын жингээр өөрийн жинг үзлээ,79кг болж байна.Нөгөө ТОСОН БАЛ-ыг туухайн дээр нь тавиад жинлэхэд би даруй 2кг турж 77кг болж байна шүү! Хэрэв 500кг,1000кг-ын пүүн дээр тавьж үзвэл нэг жинлэхэд доод тал нь 10кг турах юм шиг байна.Харахад энгийн л нэг тосон бал харагдавч үзүүрт нь ердөө л 3см урт бал түүнээс хойш тэр чигт нь тугалга цутгачихсан байж билээ.
Энэ ажиллагаанууд зөвхөн түүхий эдийн ченжүүдэд байдаг гэвэл худлаа л даа.Урд хөршийн төмс нойтон шороонд хөрвөөд л Борнуурын төмс болох,ямааны мах хонь болох,адуу болон тэмээ үхэр болох гээд нэрлээд байвал зөндөө л дөө.Настайвтар 2 авгай микронд суугаад явж байхдаа "Урд дээл хийхэд 4мод даавуу л таардагсан,одоо 4 хагас,5-аас наашгүй болж дээ" гэж ярьж байхыг би сонссон юм.Бодвол бас л нөгөө даавууны ченжүүд...
За өөрийн сайн мэдэхгүй юмыг тааж буудаад миний хувьд хэрэггүй биз.Тэгээд ч наймаа гэдэг юмнаас холдоод даруй 10 гаруй жил болж дээ.Наймааны алтан үе өнгөрч байгааг бид хэд ухаарч,бас бус шалтгааны улмаас бид хэд салцгааж өөр,өөрийн замыг хөөсөн юм.Одоо бид таван найзын нэг нь Женевт,нэг нь Илсанд,нэг маань Монголдоо харин би энд байх юм.Нэг маань үхсэн,амьд хаана ч байгаа нь бүү мэд сураг тасарч дээ.Бид 5 найз гарын таван хуруу мэт эвтэй байхдаа хүчтэй,өнгөлөг бас мөнгөлөг байсаан.Харин нүгэлт хорвоогын нөлөөт зоосноос болж эв эвдрэлцсэнээсээ хойш...
Тиймээ,бидний Монголчууд маань эвтэй байхдаа хүчирхэгжиж,эв эвдрэлцсэн тэр л үедээ бусдын идэш болж байсныг буурал түүхийн хуудас өгүүлсээр л...
С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-03-17


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 216 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-014.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3947

Б. Энхбат 1981	18.5х16, модон бар
Бурхдын орон
Хэмжээс: 600x524 178k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3894

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-100.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3739


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn