Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа - Алтан зоос (эхлэл)
Оруулсан admin on 2007-01-29 03:01:44 (3284 уншсан)

Аль хэдийн үд дунд болчихоод байхад Мааг дээврийнхээ хонгилд, нимгэхэн даавуугаар биеэ ороон элэгдэж хуучирсан модон орон дээрээ хэвтсээр л. Түүнийг ухаан орсон цагаас нь эхлэн Маанаг хэмээн дууддаг байсан гэлцэнэ. Тэр нэр нь яван явсаар Мааг хэмээн өөрчлөгдсөн хэрэг. Мааг бол 30 орчим насны туранхай цагаан залуу. Нүд нь их л цог зальтай харагдах ажээ. Тэрээр авга ахыгаа намагт шигдэж үхсэнээс нь хойш түүний энэ хуучин модон байшинд эхнэр, 2 хүүгийнхээ хамт 10 гаруй жил амьдарч байгаа ажээ. Урьд нь ямаршуу оромжинд амьдарч байсныг нь би ч мэдэхгүй. Лав л олигтой юм байгаагүй байх. Түүний эхнэр гадаах сандал дээр наранд биеэ ээн их л тааламжтай суугаа харагдана. Түүний ингэж суухыг нь харсан бол, өнөө "Энэ хүүхэн 2 хүүгээ тэжээх гэж яваа ядарсан амьтан. Цаад ажилгүй юм нь ч дээ мэдэхгүй" хэмээн амныхаа зорноор чалчиж суудаг эмэгчүүл үгээ буцаах байсан биз.

Мааг ахиад л суурин орж хэдэн зоос олохоор явлаа. Магадгүй хэн ч түүгээр ажил хийлгэхгүй гэдгийг мэдсэн ч тэрээр, зөвхөн эхнэрийнхээ харааж загнахыг нь сонсохгүйн тулд суурин руу явах л байсан болов уу. Тэрээр хоёр захаар нь хуш мод шигүү ургасан ойн замаар алхахдаа ядуу тарчиг амьдралынхаа тухай хөгжилтэйгөөр:

Хоосон ядуу надад харамлах ч юм алга даа
Хоёр зоосыг минь надаас чадах л юм бол салга даа
Хайртаа орхисон хүний нүд халуун нулимсанд хорсоно
Харин би эхнэрээс холдоод хашгирч орилон дуулж явна хэмээн дуулан явах бөгөөд шувууд энд тэндээс нь чимэг нэмнэ. Хоосон гэдэс нь хоол нэхэн хоржигнож, халаасан дахь 2 зоос нь алхах тоолонд нь харшина. Тэр эхлээд талхны мухлагийн эзэн малигар цагаан залуугаас, дараа нь дэн буудлын туранхай хөх эмэгтэйгээс, түүний дараа бөс даавуу зардаг тарган шар авгайгаас ажил асуусан ч түүний ядаж л ганц үгийг анхаараад сонсчих завтай хүн олдсонгүй. Энэ мэтчилэн тэрээр шөнө болтол тэнүүчлээд, эцэж ядарснаасаа болоод 1 зоосоо талх цайнд зориулав. Мухлагийн үүдэн дэх модон сандал дээр суугаад талхнаас үмхэх зуураа: өөрийнх нь зуурсан гурилийг хүмүүс гайхан шагшдаг тухай, нэг бүдүүн гуалинг цай уух зуур цавчиж чадна гээд л ер нь ажилд сайн гэдгээ гайхуулан худал үнэнийг холин бүгдэд сонсогдохоор бурж галаа. Гэвч Маагийн энэ яриа түүнд тус болсонгүй.

Түүнийг мухлагаас гарахад тэнгэрт бүртийх ч үүлгүй агаад сарны гэрэл урд урдынхаас илүү тодоор замыг нь гэрэлтүүлэн, ганц нэгхэн навч салхи хормойдон хийсэх ажгуу. Ойн замаар шөнө явахад байгалийн нууцлаг шинж улам ч нэмэгдэх мэт түгшүүр, чимээ аниргүй бүхнийг нөмөрнө. Шуугилдаад байсан шувууд ч алга. Ядаж өдөр хоол нэхэж хоржигноод байсан гэдэс ч тэр, халаасанд нь харшаад байсан зоос ч тэр дуу гаргахаа больсон тул улам ч нам гүм санагдана. Гэтэл гэнэт ойн зам дээр ургаа чулуун дээр ямар нэг боодолтой зүйл үзэгдэх шиг болов. Мааг битүүхэн горьдлого тээн хурдан хурдан алхлаа. Ойртох тусам тэр зүйл нь хөдлөөд ч байх шиг, бүр хөдлөөд ч байх шиг санагдав. Аминдаа хайртай хэн ч гэсэн ойн эзгүй замд иймэрхүү зүйлтэй таарсан бол нуруугаар нь хүйт даах байсан биз. Харин халаасан дахь 1 зоосноос нь өөр алдах юмгүй Мааг айна гэвэл юу л бол. Мааг чулуун дээрх зүйлийг үзэлгүйгээр зүгээр л хажуугаар нь өнгөрөхөөр шийдсэн бололтой. Тэгээд яг зэрэгцэн очтол хүйтэн сөөнгө хоолойгоор:
-Залуу минь чамд алт хэрэгтэй юу? гэж хэн нэгэн асуух нь тэр. Мааг балмагдсандаа хөшиж орхив. Магадгүй түүнд нэг зоосноос нь өөр алдаж болохгүй ямар нэг зүйл байгаа ч юм уу? Тэгээд дуу гарсан зүг хартал, хар нөмрөгөөр бүх биеэ халхалсан тул тэр хүний нүүр царай нь харагдсангүй. Ямар ч байсан юүдэн дороос нь цагаан сахал цухуйхыг бодвол хөгшин өвгөн бололтой. Мааг тулж явсан модоо шидчихээд хар хурдаараа зугтчихмаар байв. Гэхдээ яагаад ч юм тэгсэнгүй, бодол үйлдлийн зөрчилдөөн. Хэсэг дуугүй зогссон Мааг арчаагүй сул дуугаар:
- Хэрэгтэй гэж бувтнахад нь өнөөх өвгөн:
- Би чамд алт өгнө өө, харин хариуд нь чи надад цус өг. Хүний цус.
- Үгүй та чинь юу яриад... би яаж... би зүгээр л...
- Чи надад туславал би чамд гурван уут алтан зоос өгье.

Маагаас өөр хүн байсан бол өвгөний энэ үгийг сонсоод ум хумгүй зугатах байсан нь эргэлзээгүй. Учир нь сууринд "хар нөмрөгт" өвгөний талаар янз бүрийн цуу яриа гараад байв. Өвгөний хөрш болох хижээл эр нэг өдөр:
- Их л хачин хүн дээ. Гэрээсээ цухуйх ч үгүй, одоо болтол би түүний царайг хараагүй. Нэг өдөр танилцах санаатай хаалган дээр нь очсон юм. Хачин муухай гэнгэнэн орилж байхыг нь сонсвол хэцүү өвчинд шаналж байгаа бололтой. Би халдварт өвчин байж мэднэ гэж сэжиглээд ороогүй гэж төмрийн дарханд ярьж л дээ. Төмрийн дархан эхнэр хүүхдүүддээ ярьж өгч. Эхнэр нь бусад эхнэрүүдэд сонин болгон, хүүхдүүд нь түүнийг бүр аймшигт сүнс болгон ярьж гарчээ. Харин уулын эзгүй замд яваа гуйлгачин энэ жигтэй яриаг сонсоогүйдээ ч тэр үү, эсвэл угаасаа түүний амьдралд горьдлогоос өөр зүйл үлдээгүй байсан ч юм уу, бүү мэд. Ямар ч л байсан өвгөний өгсөн гурав хоногийн хугацааг дүүрэн цус хаанаас ч юм олж хийх ёстой шилэн савтай нь аван гэрийн зүг эргэж харалгүй гүйлээ. Шилэн саван дотор гурван ширхэг алтан зоос шажигнах ажээ.

Мааг гэртээ ирээд орой бүр иддэг усан шөлөө халбагадаж байснаа:
- Хэрвээ хэн нэгэн та нарт үүнээс өөр хоол идэхийг санал болговол та нар яахав?
- Усан тэнэг хүн л тийм саналаас татгалзах байх гэж бага хүү нь хэлэв. Энэ хүүг төрснөөсөө хойш мөөг, төмс бүхий энэ усан шөлнөөс өөр юм идэж үзээгүй гэхэд хэн ч намайг худалч гэхгүй болов уу. Эхнэр нь орон дээр хэвтэн ямар нэгэн юм ширтэн бодол болон хэвтэж байснаа Маагийн ярианаас ямар нэг зүйл гадарлав уу гэлтэй толгойгоо өндийлгөн түүний халаас руу хараад авав. Харин том хүү нь аавынхаа утгагүй амлалт, биелэшгүй мөрөөдлүүдээс залхсан бололтой. Мааг:
- Нээрээ л усан тэнэг хүн ийм саналаас татгалзах байсан даа хэмээн амандаа бувтнав.

үргэлжлэл бий...

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 126 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-25.jpg
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2577

Зураач : Б.Хонгорзул
khongor031.jpg
Хэмжээс: 600x453 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3001

Х. Ууганбаяр	80х100, зотон тос
Sound of silence
Хэмжээс: 600x761 272k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3648


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn