Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сономын Лочин : Нинаг буцаасан нь
Оруулсан admin on 2007-01-09 00:23:44 (4633 уншсан)

       Гадаа дүн өвлийн жавар тачигнаж байгаа нь яс маханд хүрэн мэдрэгдэнэ. Бяцхан дүнзэн байшингийн цонх ой мод мэт харагдах цан хүүрэгт дарагдан өвлийн бүүдгэр өглөөний гэрэл гэгээ бараг нэвтэрч ядан бүүдийнэ. Сүүлийн хоёр хоног галын бүлээн амьсгал аваагүй өрөө нь мөсөн хонгил гэсэн үг. Бор хир суусан хөнжилдөө шургасан тэр толгойгоо ил гаргая гэвч өрөөнд хургасан хүйтэн жавар хацар нүүрийг нь долоон алдана. Гэвч эл хүйтнийг эс тоон цээж нь арган, ам хатаж "түй" гэх шүлсгүй болжээ. Толгой нь ангалзан салж унах гэж буй мэт янгинана.

    Өчигдөр шөнө гэртээ хэрхэн ирж унтсанаа санахгүй байлаа. Өглөө сэрэхэд бяцхан байшинд нь халуу дүүгэж, хоол цайны үнэр ханхийж, аяга таваг харших чимээ галын өрөөнөөс сонсдон байх нь яах аргагүй аз жаргал байсан санагдана. Охины нь дуу хадах юм бол бүр нар гарлаа гэсэн үг. Гэвч тэр тийм аз жаргалыг дахиад амсах юм гэж үү? Ханилж суусан түүнийхээ аялаг дүүрэн царай, усгал хүрэн нүдийг ширтэж .булбарай охиноо гар дээрээ авч нялх үсийг нь үнэрлэн хайртай хүн, халамжит эцгийн жаргалыг эдлэх юм гэж үү?
    Толгой нь янгинан байвч тэр хөнжилдөө эргэн шургалаа. Ийнхүү бүгчим нүсэр харанхуйд хэсэг зуур навсайн дарагдаж хэвтсэнээ босч, хүйтэн шалан дээгүүр хөл нүцгэн явсаар галын өрөөндөө орж, данхныхаа тагийг авч харвал цайны шавхруу овойн хөлджээ.
    Тэр энэ жил дөнгөж 28 настай хэдий ч унаган мах нь нэлээд шуугдаж царай нь барсайжээ. Чичирхийлсээр буцаж орондоо орж хэвтэв. Хүйтэн хонгил болсон байшинд шартсан ганц бие эр хүн ийнхүү хэвтэх шиг хатуу зовлон байж боломгүй санагдана. Нацагдорж сүүлийн хэдэн сар, түүний  дотроос өмнөх хоёр өдрийн явдлаа нэхэн саналаа. Тийм ээ, Нинагийн ааш  зан сүүлийн хэдэн сарын турш л энэ хонгил өрөө шиг болсон. Чухам тиймээс Нацаг хацар ам долоох жавраас зугтан хөнжилдөө шурган толгойгоо битүүлэн хэвтэж буй шигээр, тэрхүү хүйтэн жихүүн аашнаас зугтаж бор дарсанд нуугдан ордог байсаан. Энэ үнэнээс хаашаа ч зугтах зам байхгүй.
      Энэ 1934 оны хавар цаг, гуравдугаар сарын 22-ны пүрэв гарагийн өдөр энэ хорвоод нэгэн хүн нэмэгдсэн нь Нина Николаевна Чистякова хэмээх Нина боржгин Дашдоржийн Нацагдорж хэмээх Нацагийнд бүл нэмж, охин төржээ. Эх эцэг хоёул эвлэлдэж ярилцаад Ананда Шири "Шири" буюу Нана хэмээх нэрийг охиндоо хайрлаж байсан цаг саяхан мэт. Гэвч энэ зуур есөн сарын хугацаа харван өнгөрч, олон юм огт танигдашгүй болтлоо өөрчлөгджээ. Өнөөдөр Нацагдорж эхнэр охин хоёрынхоо эрэлд орчихоод цааш хэрхэхээ шийдэхгүй мухардчихаад цөхөрч байна.
    - Охин минь чи хаана вэ? Хэний гар дээр байна? Нялх настай, нойтон үстэй чи минь юу амсаж явна даа? Өчигдөр чи минь есөн сартай болсон. Гэтэл эцэг чинь болсон би чамайгаа хайж цөхчихөөд эцэстээ хар усанд толгойгоо мэдүүлчихээд, шөнө хэдэн цагт яаж гэртээ ирснээ мэдэхгүй зогсож байдаг. Ийм ч эцэг байх гэж хэмээх бодол Нацагийн зүрхийг зүсэн, тэр нэг л мэдэхэд янгинах хүйтнийг үл анзааран, босоод зогсчихсон байв. Богино өмд цамцнаас өөр хувцасгүй тэр, өрөөн доторхи өлөн хүйтнийг үл ажирна.
     Өчигдөр, охин минь төрөөд есөн сарын ойдоо хүрч байдаг. Гэтэл эцэг охин хоёрыг хагацал дайрлаа. Уг гуравдугаар сарын 22 гэдэг чинь хаврын өдөр шөнийн тэнцэл өдөр байдаг санагдах юм. Ийнхүү өдөр шөнө тэнцсэн өдөр төрсөн чи минь арван хоёрдугаар сарын 22 буюу хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болдог энэ өдөр надаас, ааваасаа нүүрээ буруулан алга боллоо гэж үү. Нойтон сормуустай балчир чи минь юу мэдэх билээ. Бусад хүмүүс л чамаар минь тоглож мэднэ. Эцэг чинь болсон надаас салгаж байгаа юм шүү дээ гэж тэр халаглан бодлоо. Бүхий л бие нь салгалан чичирч, эрүү нь хавшина. Түрүүхэн дотор цээж нь аргаж, ам хатаж: толгой нь салж уначих
гээд байсан нь ч үгүй болжээ. Охиноосоо үүрд хагацлаа. Хагацах хагацахдаа төрөөд есөн сарын нь ой болж буй өдөр хагацлаа. Өчигдөр Нина, Нана хоёртойгоо, ёстой л эцэг эх хоёул энхрий охинтойгоо гурвуулаа охиныхоо есөн сартай болсны баярыг хийгээд бяцхан өрөөндөө баяр хөөрөөр бялхаж байх хувь дутлаа. Өчигдөр Нина байж болох хэдэн орос, чантуу айлуудыг гүйцээсэн. Хэн нь ч надад нүүр өгч: ул мөрийг гаргахад туслаагүй. Гэвч Нина тэр хэдэн айлуудын хэн нэгнийд л нуугдаж байгаа гэдгийг Нацагдорж зөнгөөрөө мэдэж, мэдэрч байлаа,
      Тэртээ 1934 оны арванхоёрдугаар сарын 23-ны өглөө Нацагдорж ийнхүү охиныхоо эрэлд гараад олохгүй мухардаад зогсож байхдаа яг 60 жилийн дараа охиныг нь ямар гай дайрахыг яахин мэдэж чадах. (Чухам хэдний өдөр гэдгийг нь одоо ч тогтоож чадаагүй бөгөөд магадгүй нөгөөх л жилийн хамгийн богино өдөр хамгийн урт шөнө болдог, үйл муут арван хоёрдугаар сарын 22-нд ч юм уу, түүнээс хойш хоёр гурав хоногийн дараа ч магадгүй.) Хайртай охин Нана нь нөгөөх л Улаанбаатарт амь насаа учир битүүлгээр алдана гэдгийг яахин мэдэх билээ. Нацагдорж өрөөн дотроо дотуур хувцастайгаа зогсон даарч чичирч байгаагаа гэнэт мэдрээд хувцсаа санд мэнд өмсөөд уур цан татаж, утаа манан бүрхэж, дуу чимээ хадсан хотын гудамжинд гарлаа. Хэдийгээр өчигдөр орой уусан архиндаа шартаж, дотор нь булингартан байх авч, тэр Нана, Нина хоёрынхоо эрэлд гарлаа.

II
     Өглөө эртийн жавар тачигнаж, өргөн чөлөөгөөр нэг ч хүн үл үзэгдэнэ. Нохой бас унтаж байхад, уур цан савсуулж, цан хүүрэг болсон морь тэрэг Шар хөвийн дөрөлж өөд өгсөж явлаа. Дэлбэгч нь орос хүн байв. Сахал үсэн дотроос нүүр нүдийг нь олж харахад нэн бэрхтэй. Ид жагссан насны энэ орос эр үүрийн жаварт хайрагдан, хар өглөөгүүр эртлэн холын замд гарсны учир юун билээ? Наран мандаж гэгээн цагаан өдөртэй золгохыг хүлээж болоогүй юм болов уу? хэмээн хэн нэгэн хүн асуудагсан бол
    - Өдөр болохыг хүлээж болохгүй байна гэж тэр хөтөч эргэцүүлэлгүй шулуухан хариулах байлаа. Зүүн хараа, Улаанбаатарын хооронд олонтаа явж сурсан тэрэгний морь нь хөтчийн хашгирч гууглах, ташуурдах, жолоог татах, залахыг огтоос тоосон янзгүй, танил болсон замаараа зүтгүүлнэ.
     Шар хөвийн дөрөлж дээр гарч ирээд дэлбэгч морь тэртээ зогсоов. Тийн богиновтор хүрэн сахалдаа баригдсан, өндөр орос эр газарт үсэрч буугаад, ачлага хөсгөө ярахад дороос нь хорин хэдэн насны орос бүсгүй, өлгийтэй хүүхдээ тэвэрсээр гарч ирэв. Нүүр нүдийг нь харагдахгүй болтол боосон ч гэлээ өлгийтэй хүүхэд хүйтэн агаарт гарч ирсэндээ цочирдсон юм уу, эсвэл ямар нэгэн учир зөнгөөр ч юм уу юутай ч нэлээд цовоолог дуугаар часхийж уйллаа. Хүүхдийн дуун жаварт цохиулсан болоод ч тэр үү, жингэнэн цуурайтах ажээ.
     -  За одоо нуугдаад байх хэрэггүй биз дээ. Урга (Өргөө) ард хоцорлоо. Салах ёс гүйцэтгэж болно шүү дээ гэж дэлбэгчийн өчихөд Нина Николаевна Чистякова хэмээх Их Петр хааны байгуулсан хотын унаган тэрбээр
    -  Хэнтэй ч, юутай ч салах ёс гүйцэтгэх билээ дээ! Түргэхэн л замаа хөөх минь. За за явъя гэж уцаарлангуй өчлеө. Ийнхүү Нина Николаевна өндөр На-г даган хэдэн жилийн өмнө Нийслэл хүрээнд ирж, хожим түүнтэйгээ тааралгүй хоёр тийш болсныхоо дараа Их
На-тай ханилан сууж, охинтой болсон. Гэвч эцэстээ гэр орон, хань нөхреөсөө зугтан морь тэрэгний ачаан дор нуугдан хотоос гарч нутаг зүглэхдээ Урга буюу Өргөө хэмээх Улаанбаатартай ч, төрсөн охиныхоо эцэгтэй ч салах ёсыг ёс төдий ч гүйцэтгэлгүй Ленинград гэх нэртэй болсон хотоо зорин бэдрэхдээ хожмын олон олон явдлыг даанч гадарлахгүй байлаа Гэтэл хувь заяаны төөрөг гэгч Нинагаар дооглож тохуурхаж байгаа ч юм шиг амыг нь асууж, гэмийг нь ухааруулах гэж байгаа ч юм шиг аашлахыг хэн яаж төсөөлөх, гадарлах билээ дээ.
    Нина, Монголын зохиолч Нацагдорж гэдэг хүн байгаа тухай сонсоод 1948 онд тэрхүү Нацагдоржид хандан захидал бичжээ. Гэтэл Их Нацагдорж, Нинаг захидал бичихээс 11 жилийн өмнө аль хэдийн нүгэлт хорвоог орхиж одсон байв. Yүнийг хувь заяаны тохуурхал гэх уү эмгэнэл гэх үү? Дахиад 45 жилийн дараа Нина ахиад л Улаанбаатар руу хоёр дахь удаагаа захидал бичжээ. Хувь заяаны төөрөг гэгч дахиад л ямар ч хайр найргүйгээр Нинаг хатуу шийтгэж захидлыг эзэн нь биш  хөндлөнгийн хүн задлан уншив. Захидлыг авах ёстой эзэн нь дахиад л захидал ирэхээс хэд хоногийн өмнө нас барсан байлаа. Захидлыг авч унших ёстой эзэн нь, Нина: Нацагдорж хоёрын охин Ананда байсан юм
    Юутай хатуу гашуун хувь заяа билээ. Ийм гуниг амсахын тулд ерэн насыг наслах хэрэгтэй юм гэж үү?
 
3
     Нацагдорж гэрээсээ гараад Нинагийн үерхдэг орос, чантуу бүсгүйчүүд айл хунараар орж эрж сураглаад зогссонгүй монголчуудаасаа ч асуув. Гэвч тэдний хэн нь ч Нина, Нана хоёрын барааг хараагүй хэмээн өчицгөөх авч тэдний хэн нэгэн нь Нинаг охинтой нь хамт хаа нэгтэй нуугдуулан байгаа гэдгийг Нацагдорж мэдэхийн сайнаар мэдэж байлаа.
     Гэсэн чиг тэд цөм л харуусал илэрхийлэн гэмгүй царайлна. Хэрвээ тэдний дотор нь ороод үзэж болдогсон бол цөөнгүй нь дотроо Нацагдоржийг тавлан тохуурхаж, сүүндээ цадсан ишиг шиг оодгонон байв аа.
     Энэ өдөр Нацагдорж архи ч уусангуй. Эхнэр охин хоёроо олоод уулзаж чадна. Тэгээд учир байдлаа ойлголцон Нинагийн сэтгэлийг эргүүлж чадна гэсэн итгэл сэтгэлийг нь угт сүүмэлзэн байсан болохоор тэр архи уусангүй. Хоолойгоор нь ч давахгүй бололтой байв.
    Ийнхүү хот хүрээгээр сураглан явсаар орой, Нинатайгаа хамт амьдарч байсан модон байшиндаа эргэн ирвэл хаалганы нь завсарт нэгэн бичиг хавчуулсан байлаа. Түүнийг харангуутаа Нацагдоржийн нүд сэргэж баярлан ухасхийснээ тэрхэн дороо нам цохиулсан юм шиг зог тусав.  Сарвайсан гараа буцааж татлаа. Эхний хоромхон хөөрөл нь арилж, одоо тэр алив юмыг ухаалгаар эргэцүүлэн бодох чадвартай болжээ. Тэрхүү зурвас дотор юу гэсэн мэдээ байгааг Нацагдорж сайн мэдэж байлаа. Тэр, зурвасыг авч унших ямар ч шаардлагагүй, тэнд юу байгааг би мэдэж байна гэсэн бодол бүх л биеийг нь эзэмдэнэ. Тийн хэдэн хором түдгэлзэн зогссоноо Нацаг бичгийг авч тэнийлгэж үзлээ.”Намайг хайх хэрэггүй. Би нутагтаа буцлаа. Нина" гэсэн хэдхэн үг нүдний нь өмнө дурайна. Нинагийн танил болсон том, том үсэгтэй бичиг нүдний нь өмнө жирэлзэн, дундаас нь Нина, Нана хоёрын нь дүр үзэгдэнэ.Тэр тэнхэл алдран суув.
    Нацагдорж ийнхүү бие сэтгэлийн тэнхэл алдан сууж байхдаа бас л даанч олныг мэдэхгүй байлаа. Насны хэмжил нь дуусахад үлдээд буй хоёр жил хагасын хугацаанд түүнийг дахиад шорон. архины эмнэлэг хүлээж буйг, ажил төрлөөсөө өөрчлөгдөж доош буух хийгээд, уран бүтээлийнхээ оргил үе өнгөрснийг ч мэдэхгүй байлаа. Улсын баяр наадам болж хөлтэй нь хөпхөж, хөлгүй нь мөлхөж Яармагийн дэнж тэр аяараа баяр цэнгэлд умбаж байхад хотын өмхий чийгтэй гудамжинд согтуу явж байгаад харанхуй шөнөөр банзан хашаа түшээд, хожим охин нь учир битүүлэг өнгөрсний адилаар охиноосоо 57 жилээр түрүүлэн бас л учир битүүлгээр энэ хорвоотой тооцоо дуусган сална гэдгээ ч мэдэхгүй байв.
    Харин энэ үед ганц мэдэж байсан юм нь гэвэл "Би шинэ Монголын уран зохиолд өөрийн мөр, дуу хоолойг үлдээж чадсан. Намайг өнөөдөр ч, хожим хойно ч муулж үгүйсгэж болно. Гэсэн ч миний бичиж үлдээснийг арилгаж, үгүйсгэж чадахгүй" гэдэг л байлаа... Нацагдорж тэнхэл алдран хэсэгхэн сууснаа босч булингартсан нүдээр орчноо тойруулан харлаа.
      РS... Д.Нацагдоржийн "Гэргий хүүхдээсээ хагацахуй" шүлгийг өнөөдөр гүйлгээд ч гэсэн уншихад анхаарал татах үг, мөр нэг биш буй. Жишээлэхэд:
     Сар шиг охиноо ширтэж
     Санааны чамайгаа гайхна гэдэг хоёрхон мөрийг харахад "гайхна" гэдэг үг зүй ёсоор анхаарал татаж байгаа юм. Ганцхан энэ гайхна гэдэг үг л Нина хэрхэн буцсаныг харуулна. Нинаг буцаагаагүй, Нина буцсан гэдгийг бусад бодит баримтын зэрэгцээгээр дээрхи "гайхна" гэдэг үг гэрчлэх бус уу?
     Нинаг буцаагаагүй, Нина буцсан ажгуу.
2000

 

СОНОМЫН  ЛОЧИН

     1940 оны 12 сарын 25-нд төрсөн. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат. Дарви, Тонхил сумын төвийн 10 жилийн сургууль төгссөн, 1973 онд МУИС-ийн Монгол хэл уран зохиолын анги төгссөн. 1981 онд "Эх бичгийн судлалын үндсэн зарчим, арга зүй" (Д.Нацагдоржийн зохиосон ) сэдвээр дэд , 1999 онд "Монголын уран зохиолын судалгаа" сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2001 онд дэд профессор, 2002 онд профессор цол хүртсэн. 1973 онд үйлдвэрт .
     1978 онд Монголын зохиолчдын эвлэлийн. 2000 онд Д.Нацагдоржийн шагналтан болсон. ШУА-иас "зохиолч" өргөмжлөл 1999 онд өгжээ. 1960-1968 онд "Сэтгэлийн өнгө", "Yргэлжлэлтэй долоон өдөр", "Сүйрэл". "Хувь заяаны эрэл". "Насны зай", "Хилэнцэт амьдрал". "Сарны гэрэл", "Замын бартаа", “Гал голомт" гэсэн 9 роман, олон тууж өгүүллэг бичжээ,
 
 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 109 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-009.JPG
Хэмжээс: 600x800 207k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2768

Ёл хад
YolHad_01.JPG
Хэмжээс: 700x525 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2541

Зураач : Б.Хонгорзул
khongor012.jpg
Хэмжээс: 600x806 152k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3285


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn