Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Намсрай 	Д	 Өгүүллэг: Дамбадаржаагийн Намсрай : Шар усны үер
Оруулсан admin on 2007-01-03 05:16:00 (8203 уншсан)

Дал гарсан ёнхор хөх өвгөн хашин цагаан морио хөлөөрөөн давьчиж хуучин ширэн гөлмөө сар сар хийлгэн бөг бөг шогшуулна. Барьсан ташуураараа ч балбадаггүйд нь дассан хашин цагаан нь хэг ёг хийн хэсэг шогшсоноо туурайгаа дааж ядсан юм шиг алгуурласаар амгай зуузайгаа харжигнуулан толгойгоо дальдчиж алгуурхан алхалж эхэлнэ. Өвгөн алхаа шогшоо хоёроо ч анзаарсангүй мөнөөх л зангаараа элдвийн бодолд дарагдан нүдээ аньсан нээсэн хоёрын хооронд унтаа сэрүүний аль нь ч мэдэгдэхгүй жолоо цулбуураа атган, ташуур барьсан гараа унжуулан дохилзоно. Зам нь зүгээ чиглэж, морь нь замаа дагадаг болохоор Гонжоо өвгөнд анзаарах шаардлага ч байсангүй.

- "Мялзан шүлхий л гэнэ... Тахал татран, эргүү, цовхрого... бас хүнд болохоор ДОХ? ...Ээ золиг доо сүулийн хэдэн жил ёстой нөгөө нүгэл нь нүдээрээ гарах болж байгаа ч юм уу .. Мал адгуус, амьтан араатан, хүмүүн төрөлхтөн хүртэл чөтгөр шулмын дайрлагат өртөж байна уу даа.. Yгүй тэр чөтгөр шулам нь ч хаанахын аль юм билээ? ... Өөрснөөс нь л төрдөг юм шив дээ золиг! ... Салхи шуурга, үер ус, гал түймэр, ган гачиг, зуд турхан, гай гамшиг гээд байгаль дэлхийн юмыг ч одоо яана гэхэв, би мэдэх биш... Харин энэ хулгай дээрэм, аллага хядлага, өш хонзон гээд энэ хоёр хелтэй хохимой толгойтой лүднүүдэд л чөтгөр нуугдаж байх юм шив дээ. Yгүй одоо энэ засаг дарга гээд тэр нэг амьтан гэнэтхэн бурхан болчихлоо. Харавчихсан гэнэ үү. зүрх нь зогсчихсон гэл үү хэн мэдэх вэ золиг! Гэнэт л яваад өгч. За тэгтэл сандал суудлын нь төлөөх сонгууль гээд сумынхан маань бас зай завгүй бужигнацгааж байх шив.
Удам судры нь хэлсэн ч, еөрийн нь алхсан газар, гишгэсэн мөрийг харсан ч өчигдөрхөн хөгөө тарьж хөгнөө чирсэн хурга ишигнүүд хүртэл хуухнагаа даахгүй атлаа хуц ухна болох гзж орилолдож байгаагий нээ!! Томруулж тодруулах гэж байгаа зарим нь ч гэсэн яг нөгөө үхсэн малын сэвсэн дээр мөөрөлдсөн үхрүүд шив дээ. .
Гонжоо өвгөн ийнхүү зүүдэлж байгаа юм шиг бодолдоо автан шүдгүй амаа мурилзуулан гүвтнэв. Сумын засаг даргыг нөхөн сонгох гэж айл амьтан бүхэн шуугилдан маргалдсан юмсанж. Зарим нь ч бүүр сүүлдээ инээд тоглоом болгон хөхрөлдөхөд Гонжоо өвген тэсэж тэвчиж чадалгүй хошуу дүрэх боллоо.их л дуу шуугүй байснаа хэдэн хүний тухай ухуулга ятгалга, худал үнэн магтаал сайшаал гүтгэлэг хатгалага залхаахад нэг өдрийн цуглаан дээр ингэж бувтнан нэлээд үглэсэн юм гэнэ лээ.
- Нүдгүй шүдгүй боллоо ч гэсэн тийм амьтан хорвоог туулсан шүү хө! Одоохондоо хэл хөл хоёр минь байна! Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр гэр барьж чадахгүй байж төр барина гэнэ ээ, та нар! Хөгшин би юм юмны захыг үзсээн! Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг. Юм юм битгий дуурайцгаа! Хэрээ хэрээнийхээ зүг л нисдэг юм. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө ч гэж үг бий.

Гончиг өвгөнийг нутгийнхан нь хүндэлсэн юм уу шоглосон юм уу бүү мэд Гонжоо л гэцгээдэг. Нэгдэл нийгэм гэж байхад олон жил мал туусан тууварчин. Цэргээс халагдсаныхаа дараахан багийн санитар нэртэй ч "Багийн доктор" гэгдэн алдаршсан ажлыг хэдэн жил хийжээ. Дуудсан, дуулсан хэнийг ч зорьж, өтөлсөн өвдсөн бүхэнд очиж, үзэж чагнаж, эм тан өгч, тариа тарилгыг өөрөө л гардан хийж, бариач засалчийн бага сага юмаа ч хүнээс нуулгүй аргалж чаргалж нэртэй хүндтэй л явсан гэдэг.
Одоо болоход ихэс дээдэс нь ч үгүй болж үеийнхэн нь ч өдрийн ажил алба алийг нь ч эрхэлж үзээгүй харчууд хүүхнүүд голж чамлаж басаж шоолж байгаа юм шиг Гонжоод санагдсан тул аргагүй л хуучин бууны хугархай улайсч ирсэн юмсанж. За энэ ч яахав. Өнөө өглөө Гонжоо өвгөн, эмгэнтэйгээ толхилцоод мордсон нь энэ. Гэгээ тусахын эхээр л өндийдөг Гонжоо өвгөн эмгэнээ дагаж төл малаа угжилцан, түлээ аргалд түрүүлэн хөдөлж, зуух тогоонд нь хүртэл туслалцсаар байдаг хэрнээ өнөө өглөө л тэгсэнгүй. Хоймортоо хөндлөн хөшин сууж гаанс тамхиа уугиулан нэг омогтойхон байжээ. Эмгэн ч учрыг нь олж ядан цайгаа аягалан барьжээ. Яасан бэ гээч...
Эмгэн: - Хөгшөөн цайгаа уу
Гонжоо: - Наанаа тавьчих
Эмгэн; - За бас юу болоов? Би ч гэсэн осгож бээрчих шахаад л орж ирж байна. Хахирган хавар бүүр өвлөөс ч долоон дор байна.
Гонжоо: - Танай төрөл садангийн тэр хархуу засаг даргад нэрээ дэвшүүлж гайхуулах гээд мөн том том ярьдаг болов оо! Бас их галзуурав аа!
Эмгэн: - За за яачихаав тэгээд. Чи өөрөө л тэр өрсөлдөгчий нь магтаад... өөрийн нь буруу зөрүүг есөн шидээр нь гоочлоод байх чинь билээ.
Гонжоо: - Би үнэний нь л хэлээ биз дээ
Эмгэн: - За хэн мэдэхэв. Хөгширч үхэх гэж байж чи бид хоёр тэр засаг төрийн ажил төрөлд ямар хамаа байна.
Гонжоо: - Би чи бишээ! Өрхийн тэргүүлэгч байна. Мөр мөртөө мөндөл дошиндоо яваа хүүхдийн чинь эцэг байна.
Түм нэгээс эхэлж, төр өрхөөс эмхэрдэг юм.
Эмгэн: - Аягүй бол өөрийгөө сонгох нь шив дээ. Ээ гэгээ! Нас сүүдэр ч яриад л... хөгширч үхэх гэж байж ...
Гонжоо - Голоо тасартал улсаа бодох нь эр хүний явдал аа! Арга заль, ааш араншин, өрсөлдсөн хүнээ гүтгэж гүжирдэж байгаагий нээ! Худлаа яриад л ... Амаа архиар халамцуулчихаад үлгэр ярьж байгаа юм шиг. Тэр банди дөрвөн жил болоход манай сумыг диваажин шиг болгочих юм гэнэ... Над руу бас сүүлд нь яаж агсагналаа?!
Эмгэн: - За за яршиг. Тийм амьтантай толхилцож яах гээв! Тэрэнд даргын суудал ч тэртэй тэргүй таарах биш.
Гонжоо: - Бас яагаав нөгөө ... хэн!
Эмгэн: - Цаад хэдэн үхэртээ гарч үз хөгшин минь! Худаг руу аваачихгүй бол шар ус ууж үхэцгээх амьтад.
Гонжоо: - Би төв орно оо! Сонгогчидтой уулзалт болох юм гэсэн. Энэ муу араажав маань ч дуугарахаа байчихлаа. Зай авчраад өгөх хүн ч алга. Төр улсын биш гэхэд тэнгэр хангайн байдал сонсмоор байна шүү дээ...
Ийнхүү сумын төв рүү үд дундын үед мордсон өвгөн Гонжоо малын бэлчээр хэрийн газар гэлдэрч шогшсоор олон давааны ам нийлсэн их жалгын гарамд тулж ирлээ. Олон жил нутаглахад үзэх нь
байтугай сэтгэлд нь үл багтах шар усны их үер хашин цагаан, өвгөн Гонжоо хоёрыг байтугай тэрэг техник ч мөлхөх орох аргагүй аймшигт нүргэлээнд тулж ирлээ.
Гонжоо: - Еэ харла базарваань! Юун төв орохтой манатай. Еэ хайрхаан! Энэ уул бэлийн цас, энгэр цармын ус, гуу жалга, хөтөл толгодын хайлмаг, Елын аманд хунгарласан их хайлга урсгалаараа нөмөрч байх шив. Ядарсан бидэнд бас галав юүлсэн юм шиг усаар хөмөрч байх чинь...

Гонжоо өвгөн хэсэг уруудсанаа мориноосоо бууж, олон жилд ухагдаж гүнзгийрэн том болтол хүнхийсэн хад асгат их гангын эрэг дээр тамхиа асааж бодлогошрон суулаа. Улаан хоормогт эвхэгдэн өндөр газраас буусан үер салаа бүхэн замдаа өртсөн мод бут, хожуул дархи олон арван жил тэсэн ганхсан өвгөн улиас хайлаасуудыг хэмх хамх сөхрүүлэн, их мөрний зүг буцалсан юм шиг бужигнуулан оволзуулж байв.
Ус, цас, мөс урсгал нь хуртэл улаан хоормог болж дүүрэн хувилгаад хальж бялхсан галт уулын хайлмаг гэмээр...
Энэ их хаялга үерээр зуданд үхсэн малын яс сэг, айл өрхүүдийн жалга сувагт хаягдсан есөн шидийн хог новш өрсөлдөж уралдсан юм шиг өөр хоорондоо нүдэлцсээр дээр дор оролцож уралдан тэмцэн уруудацгаана.
Гонжоо: - Энэ жилийн зудын үлдэгдэл ингэж өндерлөдөг байжээ, хөөрхий. Дахиад зуд хэзээ ч ирэхгүй гэх биш дээ Цаг цагийн урсгал онд ондоо л байдаг. Дэвэргэн насандаа мугуйдаар шатна гэдэг зууртаан хөглөрсөн хөөрхий энэ мод нэгэн цагт эргээд харахад бодол ухаан нь төлөвшсөн хойноо эргээд харахад хорвоо хоосон ч юм шиг санагддаг аа... Ус хаашаа ч урслаа гэсэн их мөрний давалгаанд ороод л алга болдог...
- Ээ хөөрхий, хөөрхий! Хараач тэр! Өөд болсон хүний гавал яс хүртэл амарч чадахгүй зовж хөвж явна. Өөдтэй хүний гавал өгсөж байдаг гэсэн яриа бий! Урсаж байгаа юм бүхэн уруудах буруудахын л шинжүү дээ ... Мөрөөдөж хүсээд урсгалд орлоо ч гэсэн өгсөх зогсох тэнхээгүй л бол мөрөн гол гадаад далай хүртэл хөвдөг хөөсөнцөр хаа ч байдаггүй юмаа.
Тээж хамсан их усны хаялга тээр шаасан бүхнээ их жалгынхаа эрэг ирмэг өөд цацан шидээд цэвэршиж оддог хойно ингэж сэрвэлзэж сарвалзаж хөвмөлүүд ч хаа явсан газартаа хаягдаж түлхэгдэж л зовдог доо. За за би ч гэсэн алив? Нөгөөх мандаж явсан тэргүүний тууварчин алга болсон. Багийн олонд тус хүргэж явсан санитар гуайг ч мэдэх хүн байхгүй ээ. Төр, түмэндээ гэж мөлхсөөр яваад л үе тэнгийнхний насан хэвийлээ. За, за... зөнөг толгой хүртэл гашилж гүйцлээ. Овоохойдоо очъё. Чавганцаа бараадъя. Буцахаас өөр яая гэхэв. Зуд турхнаас болж зуу хүрэхгүй үлдсэн хэдэн толгой малаа бараадаж байгаад л нүд анихаас биш. Ерөөсөө тэр хэрүүл оруул болсон сонгуульд ч би очиж чадахгүй нээ. Хамаг бие янгинаж хуян шар ус шужигнаад судас шөрмөсөөр минь хүртэл шар усны үер шаагиж байх шив дээ хөөрхий. Чавганц бид хоёрт саналын хайрцаг ирвэл ирнэ л биз, боливол болино л биз... За болих ч гэж байхгүй л дээ. Ирэхээ л ирнэ. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй юм чинь бие биенээ харж л байгаа. Харин муу эмгэнээ би зад ятгаж байгаад нөгөө нэг малын эмч хархүүг сонгоход бид хоёр саналаа өгнө өө. Хоёр санал баттай нэмэгдэнэ. Миний санасан бүхэн тэр хархүүд ерөөл болог! Ээ-гэгээ-ёо-ёо-ёо!
Ийнхүү өвдгөө тулан өндөлзөж ууц нуруу, дал мөрөө базлан босоод Гонжоо гэрийнхээ зүг морджээ...
...Шар усны үер шаагисаар л ...

ДАМБАДАРЖААГИЙН НАМСРАЙ


Д.Намсрай 1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төржээ. 1987 онд Москва хотод А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Тэр театр соёлын байгууллагууд, МЗЭ, Монгол телевиз, Монголын Радиод ажиллаж байлаа. 1971 оноос уран бүтээлээ эхэлжээ. Намсрай "Болор толь". "Зоригоо томоожиж байна", "Буцаж ирэхгүй", "Цолмон Эрдэнэ" жүжиг, "Уул усны үр сад", ''Буяны нүгэл". "Жин дунгуй", "Хайрын домог" зэрэг кино зохиол бичжээ.
Тэр “Гандирсын хотын Хандармаа минь" 1981, "Зуны тэргүүн сар" 1983, "Тооройн төгөл" 1986, "Жамухын өчил" 1986, "Талд ургасан бодол" 1987. "Цэнхэр Сэлэнгэ" роман 1997 зэрэг ном бүтээжээ. Тэр МЗЭ-ийн шагнал хүртсэн байна.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Намсрай Д )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 98 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-003.JPG
Хэмжээс: 600x398 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3358

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-188.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3534

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-229.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3096


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn