Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : Сумын төв дээр
Оруулсан admin on 2006-12-13 06:29:55 (5429 уншсан)

    "Yхлээ, үхлээ, ёо, ёо" гэсээр тэр орноосоо арай гэж өндийв. Аманд нь түй гэх шүлсгүй болж, уруул нь хатан, толгой тархи нь дүйнгэтэн мэнэрнэ. Зуухны хажуу дахь бөөр нь хэмх ёнх болсон данхнаас хүйтэн цай гүд гүд залгилахад, гэдэс ходоодонд нь нэгэнт асан алдсан түймрийг нь бага ч гэсэн номхоруулах шиг болов. Гэрийн доторх юмс ундуй сундуй. Халбага нь гозойчихсон гурилтай хоолны үлдэгдэл шүүгээн дээр харагдана.

Муу хар авгай маань хаачиваа, урд шөнө гэртээ хоноогүй байх нээ. Шилрээд алга болж дээ. Бас л хөөрхийгөө нүдчихээ биз дээ. Yйлтэй ч амьтан юм даа. Нүдийг нь бүлтэлчихгүй юмсан. Бусад нь дүүрч. Хар Дорлигийн амнаас гарсан болохоос биш үнэн байх шүү золиг гэж, юу гэлээ "Эр хүн нударга зангидаж хорслоо тайлдаг, эм хүн өмдөө шувталж хорслоо тайлдаг” гэлүү гэж түүнийг бодоход түүний хоолой хорсон, зүрхэн дээгүүр нь зараа гүйх шиг болов. Зодуулаад сурчихсан юм даа, хөөрхий өдийд Өнөрөөгийнд очоод, сална барина гээд л баахан усан нүдэлж байгаа биз. Хаа холдохов гэж дээ. Усандаа ирж байгаа борлон шиг гүйгээд л ирдэг юм. Миний энэ ямаан омог тах Дэрэмийг нэг л өдөр дээлээ толгой дээрээ нөмөргөх байх шүү.
      Дороос муусайн нусгайнуудын булчин шөрмөс сүрхий чангарч байна гээч. Саяхан болтол миний өөдөөс сарвалздаг амьтан энэ суманд байгаагүй. Тэр ногоортлоо шартснаас болоод хэгз цохиулсан уруул, толгойныхоо булдрууг сая л анзаарав. Хэн цохио бол чамайг дээ, юун түрүү сэхэж хүн шиг хүн болох хэрэгтэй байна. За яахав, тэмээ бөхөө хардаггүй гэдэг юм. Чоно хавхандаа чангарна уу гэхээс, үхдэггүй юмаа гэж Дэрэм энэ тэрийг эргэцүүлэв.
        Зүүн орны наана хөвөн зулхай нь энд тэндээ цухуйгаад тасрах шахсан хиртэй хөнжил аятай юманд толгойгоо шургуулаад унтаж байгаа хүүгээ инээмсэглэн харснаа энэ миний туурайг хатаах янзтай шүү. Зүгээр зүгээр! Одоо цагт номхон явсан нь л алдана. Чоно шиг амьдардаг цаг ирж дээ. Хэн хүчтэй нь л хоолоо олж иднэ. Хичээлдээ ч намайг дуурайсан ногоон нойл юм билээ дээ. Yсэг тоо хоёрыг ялгачихдаг байвал болоо. “Хүүе, золигоо босооч хичээлдээ явдаггүй юмуу" гэж Дэрэмийг хашгирахад үдээр шиг гүрдийсэн чөргөр хөх хүү унтаа чигээрээ чанга гээч нь атгаатай байгаа хэдэн бор боорцогоо алдаж асган нүдээ нухсанаа "хичээлгүй шүү дээ" гэж ундууцаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв. "Аа нээрэн тийм л дээ. Сургууль хөлдөөд хичээлээ хаасан гэл үү. Жил болгон тэгдэг дээ. Гэм биш зан. Малтай багш нар л башийж байгаа байх даа. За маньд ямар хамаатай юм гэж үглээд хүчлэн бослоо.

      Тэр явуут дээлээ ханцуйлаад хаалганаасаа толгойгоо цухуйлган айл айл руу олбилзон харах нь эрэгчин чоно агуйнаасаа сунайн гарч алсыг ажин ангийн үнэр авахтай тун ч төстэй харагдах аж.
      Нар цухайчихаад байхад өмхийртлээ унтацгаагаад, яасан лойчихсон лүднүүд вэ, буу тавиад сэрээчих юмсан. Yхлээ, үхлээ яая даа байз, аминд орох хэн байдаг билээ гэж үглэхэд түүний нүдэнд хашааны мухарт байгаа нэг муу зуугийн поошигны үнс хог амаараа давж асгараад, угаадас дов болтолоо хөлдсөнийг хараад улам ч ой гутав. Юм л бол эрээн мяраан янз бүрийн сонин барьчихсан явж харагддаг, улстөрийн мэдлэгээрээ гайхуулдаг ганц сэхээтнийх босоогүй байгааг яндангаар нь андашгүй мэдээд би ч бас эртэч шаггүй эр юмаа гэсэн омгорхол төрөөд авав. Идэр есийн жавар хамрын үзүүр төмөр шиг хайрна. Өлбөлзөн удаан гэгч харж зогсов. За ашгүй Сандагийнх эхлээд яндангаа хатгалаа. Эднийд шар тайлах юм бий дээ.
      - Тэр муухай ааштай шар авгайг нь яаж аргалнаа. Yхсэн хойноо, манай муу хар авгайгаас юугаараа илүү юм бол доо, зайлуул. Зочид буудлын эрхлэгч санаатай юм хийж байгаад л яг мань мэт шиг ажилгүй болчихсон амьтан шүү дээ. Тэгсэн хэрнээ дандаа том цүнх барьж явна гээч Соёлтой хүүхнүүдтэй арсалддаг ухаантай юмуу даа. Ямар үхсэн үлийний бичиг ном түүнд байхав дээ. Эднийх ноолуураар л жаахан сэхсэн болохоос маниустай адил даа. Томроод мэндийн зөрөөгүй өнгөрнө гээч. Мань мэтийн хар юмнаас өөр юманд бол хөлөө хугалчих шахнаа. Хөөрхий, тэр муу Сандаг юугаа мэдэх вэ дээ хүүхэд шиг амьтан. Харин архичиндаа хайртай байдаг юм. Сандагийн аяыг олох амархан. Харин тэр муу шар авгай!
       Эдэнтэй уурлаад нэмэргүй. Ухаан сийлэх л хэрэгтэй. Эр хүний арван гурван мэхээс ердөө гурвыг нь гүйлгэхэд л Дэрэм хүүгийн гарт бүх юм ороод ирдэгсэн. Сандаг дэмий үгэнд дуртай. Баахан юм хамж чимж бурвал учиртай даа. Сүүлд энэ суманд чинь юу боллоо доо. Хот руу хэн явсан гэлээ. Мал их үхэж байгаа гэсэн. Өнөө муу будлиу Жа даргын онигооноос ярихад нүд нь сэргээд ирнэ дээ. Сумын толгойтой болгон яриад сонирхолгүй болчихсон байхаа. Тэгэхлээр шар авгай нь бас тоохгүй ээ. Юу гэж худлаа залъя даа байж гэж Дэрэм ганцаараа яриад дээлээ хөөргөж бүслэв. Дээшээ хараад тарваганы дош шиг онгойж байгаа эсгий гутлынхаа амсар дээр жийргээ нөмөргөж тавиад нэг үсрээд л хөлөө чихчихэв. Тэр бүр хар багаасаа дотуур байранд байхдаа л гутлаа ингэж өмсдөг зуршилтай болжээ. Жийргээр хөлөө ороох гэдэг түүнд үнэнхүү залхуутай яршигтай зүйл санагдана. Хөл нь гишгэж л байвал болох нь тэр. Нэг удаа хөндүүрлээд байсныг тоохгүй явсаар сүүлдээ гишгэх аргагүй болоход үзвэл бүдүүн гэгчийн зүү арьс махны завсраар хөндлөн орчихоод идээлчихсэн байсныг хэд хоногийн дараа мэдсэн гээд бодчих. Бас дээр нь өвлийн ямар ч хүйтэнд толгой нүцгэн явах мөртлөө уур савсаж явна.
      Тэр юу гэж худал гөрдөх тухайгаа толгой гашилган бодсоор байлаа. Мөлүү Сүх аймагт түрүүлсэн хар азаргаа газрын цээж рүү том жийпээр өгчихөж гэнээ гэхүү шар авгай морь мал тоохгүй ээ. Хар ус гударсаар байгаад энэ загзгар хар толгойд юм орж ирэхээ болихнээ гээд толгойгоо шааж үзэв. За байз. Манай нөгөө муу хэнхэг цагдаа өчигдөр тэнэг Лутыг гавлаад аймаг руу шоронд явуулчихжээ гэвэл яах бол? Ийм юм байсхийгээд л гардаг шүү дээ. Хулгай яривал бүүр ч дэмий балай юм болно. Ямар ч сонирхолгүй. Дахиад ус залгилах гэсэн боловч алга,  данхаа зуухны ам руу чулуудав. Зуухны хүхээ нь галанд сорогдоод сархинаг шиг юм болсныг сая л харлаа, Амаар нь дүүрэн үнс. Энэ муу авгай ч естой дэлсүүлж байвал таарах залхаг амьтан даа, мөн ч лоймол барам шүү. Салраад л

       Төмөр лаазтай ус голдоо овойтол хөлдчихсөнийг Дэрэм баривгар том гараараа ганц дэлсээд цөмлөв. Яасан сайхан юм бэ өдий болтолоо үүний ид шидийг нь мэддэггүй байна шүү, хүн ухаажихгүй байсаар маргааш нь үхдэг гэдэг үнэн юм гэсээр мөсийг бөөнөөр нь шаржигнатал хэмхчин хазалж, мөн гарын алгын чинээгээр нь дух, хацар, дагзаа үрлээ. Ийм сайхан хүйтэн юм байх гэж. Мөс ингэж аминд ордгийг нээснээ өөртөө ч бас л омгорхоод авав. Yе үе өөрөөрөө бахадна. Түүнээ бусдад давс нэмээд гайхуулчихна. Гэвч бас л дотор нь олон эрээн могой эвхэрэлдэн дураараа эргэж хөрвөж байгаа шиг түүнд санагдана.
      - Шар авгайд л түлхүүр нь байгаа. Сандагт ямар мэдэл байх биш. Өнөө хэн гуай. Сүүжийн хонхорт тас харанхуй шөнөөр үнэг хөөж яваад нэг харсан чинь үнэг нь хөх дэлэнгээ унжуулсан өлөгчин чоно болчихсон давхиж байна гэнэ. Бүүр сүүлдээ шав шалдан цагаан үстэй эм болчихоод машиных нь хамар дээр суугаад: Yгүй! Yгүй энд тэнд үүнийг зөндөөн бурсаар байгаад тоохоо байчихсан зүйл. Дэрэм хүүгийн толгойд ярианы сэдэв үг зөрөхийн хооронд гялс манас ороод ирдэг юмсан. Ухаан муудаад байна даа гэснээ байж суухын аргагүй болсон тул хаалганы завсраар дүүрэн цан хүүрэг болсон гэрээсээ гарлаа. Сандагийнх ердөө хоёрхон хашааны өмнө болохоор юухан байхав. Хэдхэн алхмын ажил байв. За байз, юугаа ярьж хуйхаа маажинаа гэж үүдэнд нь хэсэг халгаснаа болохгүй бол хүч хэрэглэнэ дээ гэж шийдээд хаалгыг татав.
      - Ээ дээ энэ Зулаа шиг ийм эртэч авгайгаар тогоо шанагаа бариулчихаа чам шиг дулаан хөнжилдөө дугжирч байхсан. Мөн аз хийморьтой эр шүү гэснээ сэрсэн хэрнээ гэрээ дулаацахаар босох санаатай байгаа Сандагийн хөнжлийг хуулмар аядав. Зулаа түүнийг даанч хүн байна гэж тоосон шинжгүй, "Хар үүрээр хаалга үүд онголзуулаад, хар ус л эргүүлж яваа биз" гэж тас ширвэхэд Сандагийн санаа зовов бололтой тий тий яасан хүйтэн гартай золиг вэ гэснээ авгай руугаа хүүхэд өхөөрдөх адил уруулаа дэвсэн нялхамсаж "Миний өвгөөн. Хүн өглөөний мэнд ус асууж байхад хангир янгир гэж болохгүй шүү дээ" гэж аргадах аядав. Дэрэм Зулаагаас ийм араншин гарна гэдгийг сайн мэдэх байсан болохоор тоосонгүй, айл хунар ах дүүсэд чинь өглөө, үдэш гэж байх учиргүй биз дээ гэснээ маасайтал инэзж.
    - Туулайн хэвтэр ч төөрсөн хүнд дулаахан гэгчээр манай Зулаагийн хэвтэр ч дулаахан янзтай юмаа. Чи ийм сайхан авгайг яаж авч суусан юм бэ гэж инээгээд Сандагийн хажуу талын дэрийг гараараа илж маяглав. Зулаа түүнийг нэг нүдээрээ ч харалгүй хм гэж эгдүүцэн, зориуд аяга таваг тачигнуулан эргэнэгийн хаалгыг тас няс саваад "Сандагаа чи босооч! Ажлаа бод. Айлаас үүцээ авчираарай, мах дууслаа” гэж тачигналаа.
    - Нөгөө муу сумын заан Норов онхолдчихсон гэл үү? Бие нь ямар байгаа бол? Наадмаар одоо гадныхантай хэн гар зөрүүлнээ. Байдаг даагаа тавиад туучихнээ дээ.
     - Юун бөх мөх вэ? Хүүе дуулж байна уу, Сандагаа цайгаа гударсан болоод эртхэн ажлаа бодооч. Далбайсан, ажилгүй хар юмнууд ёс юм шиг цуваад ирнэ гээд Дэрэмийг хяламхийв.
     - За, за тэр яахав. Хөдөөний бид чинь бөх, морио ярихгүй бол өөр юугаа ярих юм бэ?
     - Хэзээ манай суманд олигтой бөх байсан юм бэ? Та нар шиг хар ус гудардаг юмнаас эрүү маанаг зулбадас гарна уу гэхээс гэж уурласандаа болоод Зулаа арчиж байсан аягаа хагалчихав.
     - Тэгж ярих юм бол Норов зааны хэдэн чардгар банди төв хөдөөгүүр бий шүү, би нэг бүрчлэн мэднэ гэж Дэрэм арзайтал инээсэн биш гал дээр тос нэмэх шиг юм болов. Тийм майга бүдүүн, бух шиг юмыг хэн тоодог юм бэ?
     - Худлаа гэвэл чамд нэрлээд өгөх үү? гээд Дэрэм хуруугаа түүний өмнө сарвайв.
     - Тэр Норов зааны чинь хүүхэд арай чиний авгайд чинь байгаа юм биш биз дээ.
     - Хуцваа... Тэгж ярих юм бол за яршиг даа гэж Дэрэм Сандаг руу харснаа муусайн авгайчууд хэцүү шүү дээ гэж бувтнав.
     - Зулаа минь амаа татаач. Шал дэмий мааз юм ярих юм гэж Сандаг яриаг өөр тийш эргүүлэх санаатай,
     - Авгай чинь юу хийж байна даа гэлээ.
     - Юу хийдэг юм. Авгайчуул хов ярих, эрчүүд архи уухаас өөр хийх ажил энэ суманд чинь алга шүү дээ.
     - Чи муу авгайгаа дандаа зодож, шар арьсанд нь хатааж байх юм. Арай өөр юманд омгоо гаргаж чаддаггүй юмуу, Танай авгай чинь тэсэхээ байгаад хотын машинд суугаад алга болсон шүү дээ. Авгайгаа алдчихаад хар үүрээр ингэж айл хэсч явах гэж дээ.
     - Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр Зулаа минь больж үз...
     - Худлаа худлаа, тэр хар авгайн минь бурантаг надад явдаг юм шүү дээ. Явлаа гээд хаа холддог юм бэ? Ер нь авгайчууд та нарын бэлчээр хаа л билээ дээ. За, за би хэрэлдэх гэж танайд үүр цүүрээр ирээгүй юм. Их чухал ажилтай! Сандаг ч босоод айван тайван морь харчихаад ир, тэгээд түүнээ хэлье гэж Дэрэм Зулаа руу нүд ирмэв.
     - За Зулаа минь. би зүгээр танай нөхрийн чинь өмнө худлаа уурлаж нохойтож байгаа минь тэр. Чамд маш чухал үг хэлэх гэж ирлээ. Их чухал шүү.
     - За, за чи бид хоёрын хооронд хэрүүл байна уу гэхээс хэлцээр байхгүй шүү дээ.
     - Чи дуугүй л сонсч бай. Одоохон Сандаг ороод ирнэ, Тэгвэл бишиднэ
     - Миний нөхөр яахлаараа чиний яриаг сонсч болдоггүй билээ? Намайг бас татаж чангаах ухаантай юмуу? Горьдвоо.
     - Би мэднээ, чи мань мэтээс тохой илүү давчихсан согоо шүү дээ. Чамайг харин цаана чинь сумын мисс гэлцээд байнаа.
     - Өө, за за; намайг уу даа! Энэ чинь чиний урд шөнийн хар дарсан зүүд үү? Баярлалаа гэм.
     - Yгүй ээ, үгүй. Эрчүүдийн нүд өөр. Жишээлбэл, би чамайг тэгж хэлэхгүй байж болноо доо. Чи чинь ингэхэд сумандаа байхгүй өндөр нарийхан гоолиг, гунхалзсан дамшиг юм гэнээ. Өчигдөр л архидаж яваад сумын харчуудаас тэгж сонслоо.
     - Муусайн хар архичдын нүдэнд чавганц ч мисс болж үзэгдэнэ шүү дээ.
     - За чи миний үгийг дуугүй сонс. Саяхан би сумын эмч залуутай уулзлаа. Их сайхан залуу юмаа. Ганц бие хүн яаж олигтой амьдрах вэ дээ.
     - Тэгээд тэр эмч чинь юу гэж байх юм?
     - Гол нь яг үүндээ байгаа юм. Чамайг хүсч явдаг гэнээ. Надад итгэдэг юм зайлуул. Yүнийг хичээж чамд хэлж тус болооч гэсэн юм.
     - За чи битгий худлаа залаад бай, тэр чинь надтай тоож ч үг сольдоггүй шүү дээ. Их зантай юмуу даа гэж бодсон шүү.
     - Yнээн, чи нэг удаа биеэ үзүүлсэн юмуу?
     - Yгүй л байх учиртайсан, тэгээд юу гэж байна?
     - Чамайг их гоё сайхан биетэй хүүхэн билээ. Би ийм хүүхнийг л мөрөөдөг гэж байна лээ.
     - Аяархан гэм, Сандаг сонсчихвол сүйд болно.
     - Би ч бас чиний өмнөөс баярлаад, үүнийг хэлэх гэж хар үүрээр ирж байгаа нь энэ. Тэр эмч баргийн эмэгтэйд ингэж хэлэхгүй шүү дээ. Насны үд голлох шахсан бидэнд ямар хамаатай юм бэ? Одоо ч хаа сайгүй хамжааргагүй болсон дуулдах юм.
      - Хачин юм даа, тэгж яривал би чинь дандаа ч ийм хормойгоо чирсэн хүн яваагүй ээ. Буудалд ажиллаж байхад энд тэндхийн төлөөлөгч зүгээр суулгадаггүй зовоодог л байлаа. Бүүр томчууд гээч! гэж Зулаагийн нүдэнд аальгүй шинж манасхийснээ Дэрэмийг хараад дорхноо бөхөв. Тэрбээр хөнгөн санаа алдаад хоймрын хавтастай толь руу харж, үс гэзгээ янзлангаа,
     - Амьдрал сонин шүү хө, Чи одоо ч гоё л байна шүү дээ.
     - Манайд Yзмээ багшаас аваад сайхан хүүхэн зөндөөн шүү дээ. Гэтэл над руу нүд тусч байдаг. Ийм юм ч байдаг л даа. Хүний сэтгэл гэдэг ч нээрэн хачин тиймээ, Дэрэмээ.                                                                        
     - Зүс царай яахав дээ. Мисс хүн чинь бие хаагаараа онцгой төрсөн байдаг юм байхаа.  Би ямар мэдэх биш. Залуус л тэгж байна лээ.
     - Yнэндээ бол ч би бие хаагаар бол бусдаас дутахгүй л дээ, аав ээжий минь л өглөг юм даа. Наадам, цагаан сараар чи намайг хардаг биз дээ. Яагаав цэнхэр торгон дээлтэй байхыг?
     - Харалгүй яах юм бэ, нүд сугараад уначих шахдаг. Сандаг азтай золиг шүү:
     - Өөр гоёж гоодох үе хөдөөд гарахгүй юм даа. Төв суурин газар бол ч. Тэр эмч залуу үнэхээр соёлтой царайлаг юм билээ гээд Зулаа гундасхийж яваа хацартаа Зостын шавар шиг энгэсэг халтар хултар түрхээд энгэр рүүгээ баахныг пургиулахыг хараад Дэрэмийн хөх инээд хүрч, нөгөө муу эмсгий Сандаг арай жорлонд унаагүй байгаа. Бушуухан ороод ирээсэй гэж бодож суув.
     - Өнөөдөр чинь зантай хүйтрэх нь байнаа, юун хаа байсан тэр холоос мах шөл авчрах гэсээр Сандаг гаднаас орж ирэв.
      - Арай л өнөөх озгой чинь тасраад уначихсангүй юу гэж Дэрэм их юмны ард гарсан хун шиг маадгар нь аргагүй хөхрөв. "Алив та хоёр ширээнд ойртоод сууцгаа. Эрийг басч болдоггүй гэдэг байхаа. Дэрэм бид хоёр ч нэг ангид байсан ухаантай юм шүү дээ. Чи чинь гурав годройтсон байхаа. Хэдүүлээ өглөөнийхөө цайг хамтдаа тухтайхан ууцгаая. Миний өвгөн өнөөдөр заавал мах авчрах гээд яахав дээ. Дараа л болно биз. Дэрэмээ, чи бөссөн хүйтэн адууны маханд хэр билээ?
     - Ээ, гэгээн минь, энэ шар тос шиг хайлмагтсан өөхтэй тарган харвингаас ч салах юм биш дээ. Жамц давс үрээд идэх ч мөн янзтай шүү. Харин хүчтэйхэн даруулга л хэрэгтэй болдог юм даа.
     - Хүүхнүүд бид чинь яахав дээ, эрчүүд та нарынхаа биеийг бодоод л боож үхчих гээд байдаг юм шүү дээ, Түүнээс биш бага сага уувал хориод сүйд болох зүйл биш л дээ хэн ч ууж болно. Цагаан сараар л хэрэглэе гэж бодсон юм, яахав дээ эрчүүд уулзалдаж байгаа хойно гээд түлхүүрээ шаржигнуулан авдраа уудалж жижигхэн шилтэй цэнхэр өнгөтэй юм гаргаж ирэв. Урд газрын хүчтэй спирт шүү. Найруулаад ууна биз. Шөнөжингөө толгой өвдөж дотор муухайрч хонолоо. Биеэ үзүүлдэг юм уу даа? Миний эзгүйд та хоёр даварвал!
     - Манай ерөнхийлөгч чинь яахлаараа хацар нь туяараад, хөл нь хөнгөрөөд эрдэнэсийн хайрцгаа тийм амархан нээчихдэг билээ. Энэ Дэрэм чинь тэгж байгаад хүний хамрын нүхээр орчихмоор элдэвтэй эр шүү. Муу авгайгий минь толгойг эргүүлчихээгүй биз?
      - Арай ч энэ зэргийн Дэрэм шиг эрд толгой минь эргэх хүн биш, би. Пийшиндээ нүүрс чихээд унтчихсан чинь золтой угаартчихсангүй. Толгой өвдөөд. Эмчид үзүүлэхээс.
      - Дотор муухайраад гэдэг чинь нэг үг хэлээд байна даа. Та хоёр маань маамуутай л болох гээд байна даа.
      - Миний өвгөн, биеэ үзүүлээд ирээ. Хүүхэд шуухад ч яамай. Хордлого хэцүү шүү. Манайд ер нь хэзээ эмч, багш тогтож байлаа даа. Гайгүй шоволзсон залуу ирсэн байна лээ. Нээрэн л удахгүй алга болно доо гэж Сандаг хэлээд томхон хоёр мөнгөн аяганд тэнцүү хийсэн спирт дээр цасны ус хийв.

     Зулаа хувцсаа солихдоо Дэрэмээс ичих нь бүү хэл, харин ч харвал хараг гэсэн шиг хуучин дээлээ тэрхэн зуур тайлж хаяхад нүцгэн цээж нь ил гарав. Хулгайгаар харсан түүний нүдэнд мөлчийсөн цагаан харьт, булчин тусч хөхний даруулгын холбоосыг тасдах шахан булхалзах мээмээ шинэ даашинзанд далдалж амжив. Энэ золигийн бие чинь нуугитал элдчихсэн хурганы арьс шиг юм гээч. Хүн дэргэдэхээ мэддэггүй, нохой цадахаа мэддэггүй гэдэг үнэн юмаа. Зэгзийсэн сүүтэгнэсэн юм л явдаг юм. Yнэндээ аятайхан биетэй дамшиг байж шүү дээ. Ээ дээ энэ хүүхнүүд үү! Нөгөө эмч залуу ажлаа хаячихаад аймаг руу алга болж өгсөнийг эд мэдээгүй нь яамай. Бушуухан л шараа тайлах юмсан. Энэ Сандагийн хөдөлж байгааг, янцаглаад... гэж Дэрэм тэсч ядан суулаа. Архины илжирсэн эсгийний үнэр шиг юм гэр дүүрэн ханхийхэд түүний магнай дээгүүр нь хар хөлс цувах нь жигтэйхэн.
      - Чиний нөгөө хэлнэ гээд сүйд болоод байсан сонин хачин юм чинь юу билээ.
      - Сумын клубт шагайн харваатай гэнээ. Баянгийн тойромынхон ирэх гэнэ. Түүнийг хэлэх гэж хар үүрээр ирлээ. Чи бид хоёр чинь нэг баг шүү дээ. Хяргаад өгнө шүү.
      - Хаалгаа нээлгүй гурван жил болоод бүх цонх нь яйрчихсан клубыг яаж дулаацуулах юм бол?
      - Түүнийг яаж мэддэг юм бэ, Алив наадах чинь одоо найрч дуураад ирээ биз дээ гэж Дэрэм шүлсээ гүд залгилаа. Yнэртэй усны хачин хурц нялуун нь архины үнэртэй холилдох энэ агшинд Зулаа жаахан охин шиг годогнож годогнож байгаад гарахад Дэрэм золтой л түсхийгээд инээд алдсангүй. Дараа нь яаж Зулаагийн царайг харнаа гэж хүний урманд бодсонгүй "Өвгөн, битгий нэг их удаарай" хэмээн Сандаг царайчлан хэлэхэд "Энэ маань намайг зуухныхаа хажууд үргэлж л хормойдож суух санаатай юм шүү дээ. Гарын алган дээрх шиг бүх юм ил энэ суманд хэнийд оров гэж дээ. Хэн гээч хэнийд ороод хэдэн цаг болов гэдгийг манайхан андаггүй шүү дээ. Та хоёр давраваа гэсээр Зулаагийн цагаан сараар өмсдөг хурган дээлийн хормой үүдээр гялсхийн алга болов,
     - Ээдээ мөн дотор сайхан онгойлоо. За хө, өнөөдөр Сандагаа хоёулаа сайхан савнаа. Би эхлээд чигээ тогтоочихоё гэж Дэрэм мөнөөх л хаалгаа нээж цээжээ ил гаргах нь өлөн чоно агуйнаасаа алсыг харж ангийн үнэр авах шиг өлөлзөхөд хажууханд нь нэгэн олигор хар залуу бас яг түүн шиг хаалгаар цээжээ цухуйлгаад энэ тэрийг ажиж байлаа. Дэрэм долоовор, дунд хуруугаа нийлүүлээд тэр олигор хар руу дохиход цаадах нь толгой дохин хариу дохив. Энэ нь хамтдаа ганзага нийлье гэсэн дохио болохыг тэр сайн мэднэ. Энэ өдрийн хэрэг сайхан бүтэх нь ээ би ч бас хоосон эр биш шүү дээ гэсэн омгорхол тэр зуур Дэрэмд төрөхөд авгайных нь номой төрх тархинд нь зурсхийв. Намайг хаяад явчихсан гэж бураад байгаа гэл үү? Тэдний толгойд яаж ийм юм ордог байнаа. Дэрэм хүүгийн гарт бурантаг нь байгаа юм шүү дээ. Хөөрхий минь, түүнийхээ нүдийг нь бүлтэлчихгүй юмсан, бусад нь яахав гэж бодов. Их хунгар цасанд боогдон тэхий дундуураа харагдахаа больсон хэдэн шавар байшинтай сумын энэхүү хөөрхөн төвд амьдрал үргэлжилсээр авай.

 

ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ

      Д. Цэнджав нь 1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт төржээ. 1978 онд Улсын багшийн дээд сургууль, 1991 онд Москва хотноо ОХУ - ын Нийгэм - улс төрийн дээд сургуулийг тус тус төгсчээ. 1975 оноос уран бүтээлээ эхэлж "Дэгдээхэй", "Уран дүрийн ертөнцөд", "Тэнгэрт хальсан тоос", "Чонын алтан шагай", "Хул салхи" зэрэг тууж, роман өгүүллэг, яруу найраг, шүүмжийн номоо хэвлүүлжээ. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч юм.

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 63 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-017.JPG
Хэмжээс: 600x450 167k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2560

Ж. Болортүвшин 1982	100х80, зотон тос
Чамд хэлэх гэсэн үг
Хэмжээс: 600x748 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3656


orkh-010.JPG
Хэмжээс: 600x450 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3181


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn