Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Г. Тамир : Уяхан замбуу тивийн наран
Оруулсан admin on 2006-11-06 18:49:02 (6509 уншсан)

Бараг 6 сар шахам унтсан өвс ногоо сэрж байна уу гэлтэй энд тэндгүй нялх ногоо цухцуйж, нөмөр нөөлөг газрын орчим ногоон туяа татжээ. Жижиг горхины мөс хайлан болморын жиргээтэй эгшиг харшин хоржигнох нь хичнээн сайхан . Голын эхээр ургасан хэдэн улиас нахиалаагүй боловч ганц хоёр мөчир дээр яаруу нахианы толгой үл мэдэг үзэгдэнэ.
Хахир хүйтэн өвөл өнгөрч хамаг ертөнц сэрэх энэ л үеэр хүн гэгч амьтаны сэтгэл ч гэгэлгэн бөгөөд уяхан ажгуу.
Бурмаагийнх хаваржаандаа буугаад хэд хонож байгаа бөгөөд ээжийнх нь бие ирж яваа цагийг ч дагаад тэр үү нэг л дээрдээд хөнгөн шингэн болсон шиг...
Энэ жил Бурмаа 19-тэй. Хэний ч хүүгийн сэтгэлийг татах сайхан төрсөн охин билээ. 10-р ангиа төгсөөд УБИС авсан авсан ч ээжийнх нь бие тааруу учир сургуульдаа явсангүй үлдсэн билээ. Тэгээд ч эцэг эх хоёрынхоо санаж сайрвайх ганц үр нь шүү дээ
Энэ жил хавар эрт эхэлсэн шиг зун ч хурдан ирлээ. Хотод оюутан болон одсон үеийн нөхөд нь нутаг усандаа ирцгээж нутаг хошуугаараа бөөн хөл хөгжөөн. Бурмаагийн аавынх нь дүү энэ ХААИС-г төгссөн бөгөөд төгсөлтийн баяраа тэмдэглэхээр ангийнхантайгаа ирсэн байлаа. Тэдний ангийнхан хонхны баяр гэж лонхны баяр хийхийг хүсээгүй бөгөөд цэвэр агаарт цагаан идээн дээр амрахыг чухалчилжээ. Зүүн аманд 2 майхан барьж тухалсан тэдэн дээр Бурмаа өдөр бүр цагаан идээ хүргэж өгнө.
Бурмаа угийн эртэч малчин хүний зангаар өглөө эрт очих боловч тэд хотын хүүхдүүд учир нар хөөртөл унтах ажээ. Эхний өглөө хэнч босоогүй байхаар нь савтай цагаан идээгээ удалгүй босох биз дээ гээд майханых нь хаяанд орхиод явжээ. Гэтэл маргааш нь иртэл майхнаас холгүйхэн гашилсан сүүгээ асгасан байхыг үзээд их орой болтол унтаад сүүгээ гашилгасанг нь ойлголоо.
Энэ удаа Бурмаа айраг тараг 2-оо майханы сүүдэрт орхиод, харин авчирсан сүүгээрээ цай чанаж, үлдсэнийг нь хөрүүлээд загсаан орхижээ.
Үдийн халууныг ч эс тоон баярлан цэнгэж, элдэв уралдаан тэмцээнээр хөгжилдөх тэднийг хараад очих юмсан гэх хүсэл төрдөг билээ.
Харин дараа өглөө ирэхэд аль хэдийн цай чанасан байх бөгөөд сүүгээ хүлээн даргих хар цай хэн нэгэн өөрийг нь хүлээн буйг илтгэх ажээ. Бурмаа даруйхан цайг сүлж уудлаад үлдсэн сүүгээ хөөрүүлж суутал
- Сайн байна уу? Чи ирчихээ юу?
Гэхэд Бурмаа эргэн харвал өндөх сайхан нуруутай чийрэг эр цээж нүцгэн толгойгоо арчин зогсож байлаа. Бурмаа
“Та нар чинь яасан их унтдаг улсууд вэ? ” гэж хэлэх гэснээ
“Энэ хүн эрт л босчихсон байна шүү дээ” гэж бодон
“Тиймээ сайн” гэлээ.
“Чамд их баярлалаа. Чи их сайхан цайтай юм билээ. Миний нэр Самбуу. Танилцъя” гээд эелдэгхэн гараа сунгалаа. Бурмаа жаахан ичингүйрсэн ч “Бурмаа” гээд гараа өглөө. Гэтэл тэр залуу гарыг нь чанга атган тавих шинжгүйд Бурмаа ичсэндээ бүр хацар нь улайж халуу шатаад бушуухан гараа татан авлаа. Бурмаа сүүгээ ч гүйцэд хөөрүүлсөнгүй бушуухан мордлоо. Нөгөө залуу байрандаа зогссоор...
Бурмаа яаран давхих зуураа өчигдөрийн цагаан идээний саваа ч авахаа мартжээ. Бурмаа тэр өдрийг яагаад ч юм нэг л догдлонгуй өнгөрөөжээ. Маргааш очихоос жаахан зүрхшээх боловч дахин очих хүсэл нууцхан төрсөнийг залуухан зүрх өөрөө ч мэдсэнгүй. Маргааш өглөө явахдаа жаахан халгах авч хөгшин ээжийгээ явуулалтай биз дээ. Бурмаагийн зүрх өөрийн эрхгүй сандран цохилох нь Бурмаад өөрт гайхмаар ажээ.
Залуу ч түүнийг бараанаар нь таниж тосон ирлээ.
“Сайн байна уу?”
“Сайн ”.
Бурмаа өчигдөрийн үлдээсэн савнуудаа хамах бөгөөд залуу түүнд туслах ажээ. Залуу ганзгалааг нь бөхөлж өгөөд
“Маргаашнаас ирэх хэрэггүй биз дээ. Бид нар өөрсдөө очоод авчихаж байя.Та нарт төвөг удаад яахав дээ” гэлээ. Бурмаа “Зүгээр дээ” гэхэд залуу “Маргаашнаас бэлдээд гэртээ хүлээж байгаарай” гээд инээмсэглэхэд Бурмаа хариу дугарч чадсангүй.
Маргааш өглөө Бурмаа дөнгөж босоод үнээгээ сайж ч амжаагүй байтал Самбуу ирлээ.
“Сайн байна уу?”. “Сайн. Сайн байна уу ? ямар эрт ирээв ” . “Чамайг түрүүлээд ирчих байх гээд”. Тэд ийнхүү ярилцаад гэрт орлоо. Бурмаа бушуухан цайгаа чанаж уудалчихаад үнээндээ гарлаа. Самбуу ч араас нь гарч тугалыг нь татаж өгсөнөөр тэр 2 төвөггүйхэн дууслаа. Бурмаа авчирсан саванд нь айраг тараг дүүргэж өгөөд тусад нь жаахан ааруул боож Самбууд өглөө.
“Жаахан юм. Хуваагаад идчихээрэй” гэхэд Самбуу “За тэгнээ. Баярлалаа” гэлээ. Үнэндээ тэднийх энэ жил олигтой ааруул авч чадахгүй байгаа бөгөөд хүн хүч эрхгүй дутах ажээ. Самбуу эргэн эргэн харсаар цааш явах бөгөөд ганцаар уулзах шалтаг гаргасандаа сэтгэл өег байлаа.
Энэ өдрөөс хойш тэр 2 өгдөө бүр уулзах бөгөөд ойр зуурыг ярилцсаар нэлээн дотно болжээ. Гэтэл нэгэн өдөр Самбуу гарт нь баяцхан зурвас атгуулсан нь Бурмаагийн анхны болзоо нь байлаа. “Орой хонио хотлуулчихаад арын хамар дээрээ гараад ирээрэй. Хүлээж байна шүү ” гэснийг уншаад Бурмаа оройг тэсэн ядан хүлээжээ.
Хонио хотлуулж ээжийгээ хэвтүүлчихээд хойд хамар дээр гарлаа. Самбуу Бурмааг ирэх бараанаар тосон ирж гарыг нь атган “Ирэхгүй байх гэж айж байлаа” гээд хацар дээр нь үнсчихлээ. Бурмаагийн хацар халуу оргин ичсэндээ бүр хөшиж орхилоо. Тэр 2н зүрхэнд тийм гэхийн аргагүй мэдрэмж төрөх ажээ. Самбуу зүрхшээн байж зорилон үнссэн нь амжилттай болсонд зорин орон сэтгэлээн илчилсэн бөлгөө. Бурмаа Самбуугийн сэтгэлийг хүлээн авч тэр 2 шөнөжин ярилцан суужээ.
Маргааш өглөө хоёул учрахад нойргүй хоносон сүүмгэр нүдс биенсээ харан очрон гэрэлтэх нь хайрын хүч гэлтэй.
Гэтэл ирсэн гийчин буцдаг юм болохоор Самбуу явах боллоо. Бурмаагийн сэтгэл тоймгүй эхээр хямарч сэтгэлтэй хүнээсээ сална гэдэг урд нь мэдэрч үзээгүй аймшиг билээ.
Явахын өмнөх орой Самбуу ирж шөнөжин тэврэлдэн суусан хос хоёрыг салгахаар үүр цайлаа. Тэр 2 үүрийг гэгээг үнэхээр үзэн яджээ. “Чи намайг хүлээнэ биз дээ”. Гэхэд Бурмаа толгой дохин суусан ч сэтгэлдээ шаналан байлаа. Бурмаа өмнө нь өөрөөс нь хэзээ ч гарч байгаа их зориг гарган Самбуугийн уруул дээр зөөлхөн үнслээ.
Хайр амссан хос зүрх бал амтлан жаргахдаа орчлон ертөнцийг үл тоон орчлонгоос тасарч жаргахуйяа тэдний уруул хором ч үл сална.
“Намайгаа хүлээгээрэй” гэсэн үг чихэнд цуурайтаж, зүрхэнд сийлэгдэвэй. Өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрч, цагийн зүү явдгаараа явсаар.
Намар иржээ. Бурмаагийн ижийнх нь бие үнэхээр сайжирсан бөгөөд охинтойгоо хамт сааль сүүнд гарах болсоор удлаа. Аав нь нутгийн залуустай хадланд гарсан бөгөөд Бурмаа аавыгаа Самбуугаа санах гэдэг жигтэйхэн.
Ээжийн гярхай нүд охины бие нялхран байгааг анзаарчээ. Харин Бурмаа өөрөө ч мэдсэнгүй.
Нэгэн орой хонио хотлуулаад хоол идсэний дараа Бурмаа “Ээжээ ходоод өвдөөд, хоол шингэхгүй юм. Царван буцалгаж уудаг юм уу” гэхэд ээж нь “Болохгүй охин минь. Хөл нь хөнгөрчихнө. Эвий миний охин үр ээж болох нь байна шүү дээ” гэхэд Бурмаагийн хоёр нүднээс өөрийн эрхгүй нулимс бөмбөрч сэтгэл нялхран ээжийгээ түшлээ.
Хэд хоногоос ээжийнх нь дүүгийн хүүхэд тэднийд туслахаар ирсэн бөгөөд Бурмааг барагийн зүйлд гар хүргэхээ болжээ.
Намрын нэгэн сайхан өглөө аав нь хадлангаас ирлээ. Аавыгаа санасан Бурмаагийн сэтгэлд нар гийх шиг болсон ч нөгөөтэйгүүр Самбууг ирэхгүй байгаад тэгээд ямар ч сураг чимээгүй байгаад ихээхэн сэтгэл хямрах ажээ.
Охиноо харсан эцгийн сэтгэл догдлон баяссан ч сэтгэлийнх нь гүнд баахан шаналал мэдрэгдэснийг өгүүлэх юун.
Намрын налгар цаг ч дуусж, хахир хүйтэн өвөл ахиад л ирлээ. Тэднийх мал ихтэй тул туслуулахаар дахин нэг хүүг ахынхаасаа дуудуулжээ. Тэр жилийн хүйтэн хахир өвөлийг хэлэх үү, дээрээс нь Самбуугаас сураг ажигггүй хэлэх уу Бурмаа энэ өвлийг бэрххэн давлаа.
Мал төллөж эхэлжээ. Хэдийгээр ширүүхэн өвөл болсон ч хавар эрт ирлээ. Өнөө маргаашгүй төрөх болсон охиноо харан эцэг эх хоёр сэтгэл зовинон өрөвдөх авч сэтгэлийг дайтгаруулах юу ч хийж чадахгүй дээ сэтгэлийн зовлонг давхар эдлэх ажээ. Бурмаа шөнө өвдөж эхэллээ. Аав нь адуундаа явсан. Туслахаар ирсэн охин нь гэртээ түр харихаар явсан бөгөөд гадаа нүд нүүргүй шороон шуурга тавьж, мал тогтохгүй байлаа. Эх охин хоёр ертөнцөд шинээр ирэх үрээ хүлээж, байх ёстой бүх л зүйлийг бэлдлээ. Нүтгийн нэгэн сайн эх баригч хөгшинийг дуудуулахаар туслагч хүүг мордуулсан бөгөөд торин төвөргөөн сарниж амжаагүй байтал Бурмаа төрлөө. Орчлонд ирсэнээ мэдэгдэн чанга гэгч уйлах үрээ хараад өөрийн эрхгүй дуу алджээ. Ус нь гараад удчихсан болохоор хөхөрч үрчийсэн аймаар амьтан нүдэнд нь харагдаад Бурмаа ухаан алдлаа.
Бурмаа сэрсэн ч төрүүлсэн үрээ хөхүүлэх нь битгий хэл харахыг ч хүссэнгүй. Орчлонгийн алтан нар минь, одот хөх тэнгэр минь, охин үр нь эхдээ гологджээ. Элэг эмтрэн нулимсаа барах эхийн сэтгэл үрээ голсон охиноо харан хэлэх үг хийх зүйлгүй болжээ.
Адуугаа олсон аав нь үүрийн жингээр ирлээ. Зогсоо зайгүй уйлах нярх хүүхдийн дууг сонсоод охиноо нярайлсаныг нь ойлгон гэртээ яаран орлоо. Гэтэл өөдөөс нь угтсан дүр зураг... Гологдсон зээгээ тэврэн нулимс дүүрэн нүд, төрүүлсэн хүрээ харах ч сөхөөгүй гөлийсөн хүйтэн нүд. Аав хоймортоо суун тамхиа нэрлээ. Эх нь жаахан байж байгаад л охиноо аргадавч тусыг эс олно.
Хэдийн замбуу тивийн наран хөөрч хонь бэлчээртээ өөрсдөө гарчээ. Харин энэ нэг өрх айлд хэлэхийн аргагүй аймшигтай байдал ноёрхсоор байх ажгуу.
Гэнэт аав нь босж эмээгийнхээ гар дээр мөөмөө эрэн ангалзан уйлах зээгээ шүүрч аван гарлаа. Энэнээс өөр аргагүй үлсэн хөгшин буурал, өвөгдийн ярьдаг байсан домог мэт ярианд итгэжээ. Хөдсөнд боолттой өөдөсхөн амьтаныг ширгэн дээр тавиад адуугаа шуугуйлан хөөж эхэллээ. Энэ чимээнээр ухаан мэдрэлээ алдсан байсан Бурмаа гэнэт сэртэсхийн гүйн гарчээ.
Тиймээ, адуу шувууны өндөг хүүхэд хоёр дээр гишгэдэггүй гэдэг үнэн ажээ. Адуун дунд торойх баяцхан үрлүүгээ амь тэмцэн гүйх Бурмаа хэд унасан ч бүү мэд дээлээ нэвтлэн асгарах алтан шаргал уургаа алагхан үрдээ амсуулжээ. Ертөнцийн улиг амьдрал юу эс тохиолдох ч үүн шиг зовлон жаргал ховорхон үзэгдэх бөлгөө.
Зуны сар шувтарлаа. Нар дээр хөөртөл унтсан үрээ сэрэхэд нь Бурмаа хурайлж хөхүүлээд хоёул нарлан суужээ.
Урд хошууг ороон хоёр машин тоос татуулан гач ирсэн агаад нэг нь нэлээд томыг үзвэл ачаатай машин болтой. Тэднийх аавынхаа дүү нартай айл буусан ч амаа нэлээд зайдуу бөгөөд тэдний өөд салах зам ч байхгүй байлаа. Цэлгэр сайхан тал тул хоёр машин шууд зам хазайн тэдний өөд эргэлээ. Бурмаагийн совин нэгийг хэлээд байх шиг сүү нь хүртэл асгаран нэвтэрчээ. Хоёр машин хотны гадна ирж зогслоо. Ачаатай том машин нь гэр ачсан байх агаад УАЗ 469 машины урд хижээлдүү насны буурал суужээ. Машины арын хаалга онгойж саарал дайламбан тэрлэгтэй бууж ирсэн залуу Самбуу байлаа. Бурмаагийн нүдэнд нулимс дүүрсэнээс үзэгдэж байгаа зүйл нь зүүд юм шиг санагдана. Самбуу том том харайн хэд алхсанаа зогтусан зогслоо. Тэр харсан зүйлдээ итгэж ядан байхдаа Бурмаагийн нүдийг хараад бүхнийг ойлгон тэр хоёрын өмнө сөхрөн суужээ. Биесээ санан бэтгэрсэн сэтгэл дэвтэж, эцэг үр хоёр уулзаж буй нь энээ.
Намрын эхэн сарын шинийн арван долоон.
Бэрхийн голд найр тэгширэхэд Уяхан замбуу тивийн наран эгшиглэсээр байх ажгуу.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 19/4 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 348 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-005.JPG
Хэмжээс: 600x450 166k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4014


khuv5-017.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3496

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-041.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3686


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn