Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг


Бусад 		 Өгүүллэг: Б.Сэнгүн : Эцгийн гэрийн нар
Оруулсан admin on 2013-08-08 14:17:31 (2315 уншсан)

Ээжийн орны хөл тушаах хананы толгойд алга дарам нар оройжингоо л шаргалтан байдагсан. Нар над шиг л ээжид минь хоргоддог вий гэсэн сонин бодол надад төрнө. Цамхагны хээг хойморт мэгтэн өглөө эртлэн гэрт минь тусаж, өдөржингөө эрх ганц хүүтэй нь тэр айлыг гийгүүлж өнжөөд аав ээжийг малын бэлчээрээс цуглан ирмэгц тоононоос мултран тэртээ уулын араар хажуулсан мэт далд орно.

Удаан тогтсон нар унины углуурагнаас мултархад дотор бүүдийвч маргааш өглөө манай гэрт дахиад л тусна гэж бодмогц сэтгэл өегшинэ. Аймгийн сургуульд яваад ирэх замыг нь амдан “ Агаа ирлээ, агаа агаа ” гэж угтан гүйж хүрэхэд минь мэндийн ч үггүй давхиж одсон садангийн ахдаа гомдохдоо хоймрынхоо наран дээр нулимас дуслуулан хэвтэхэд ээж минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Золбаяр : Аав
Оруулсан admin on 2013-08-08 14:11:18 (3336 уншсан)

Өгүүллэг: Аав /Б.Золбаяр/Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм.

Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг. Унтаж тайвшрахын аргагүй айдас намайг хучаастай. Манайхны эрсийг анд явсны өдөр авга эгч надад, “Аав чинь өглөө мордохынхоо өмнө хонины толгойн ар шил идээд байсан. Лав дайсантай тааралдаа даа. Шил идэхээр дайсантай тааралддаг юм” гэж ярьсан юм л даа. Ишиг хөгнөж дөнгөдөггүй явсан нялзрай насны ой тойнд зургаас үзсэн хилэнт бурхдын дүр тодорч, тэр гэхийн аргагүй дайсны тухай төсөөлөл бодол мөстүүлж байлаа. Сэтгэлийг минь аймшгаар бүрхүүлж орхисон авга эгч амгалан унтана. Аавыгаа дайсантай тааралдан айн сандарч яваа гэж бодохоос харанхуйд ч гэсэн гараад бүхнээс хайртай аавыгаа эрмээр санагдана. Одоохон ороод ирнэ дээ гэж өөрийгөө тайтгаруулахыг оролдоно.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бусад 		 Өгүүллэг: Аав ирлээ
Оруулсан admin on 2013-08-08 13:44:01 (2509 уншсан)

Хүү аавгүй өсчээ. Орой ажлаасаа ихэд ядарсан бололтой ирээд ангаахай адил өлбөлзөх хэдэн хүүхэддээ аяга хоол хийж өгөх гэж зуухны өмнө бүртэлзэх ижиигээ хараад хүү “Миний аав хаачсан юм бол доо” хэмээн бодолд автана.

Гэвч ээжээсээ асууж үл зүрхэлнэ. Асууж болохгүй гэдгийг зөн совингоороо мэдэрчээ. Айлын аавууд гэрийн хойморт ханхайн суухыг үзээд бяцхан гуниглана. Заримдаа өөрөө хойморт гарч, тэднийг дуурайж сууж үзнэ. Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэсэн бяцхан хүүгийн санааг хэн ч эс ойлгоно. Сургуульд ороогүй бяцхан хүүг тийм холын гүнзгий юм бодно гэж хэн санах билээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Болормаа 	Б	 Өгүүллэг: Б.Болормаа : Аавын охин-оос бурханд бичсэн захидал
Оруулсан admin on 2013-08-08 11:59:12 (6659 уншсан)

Дээшээ хараад элдвийг бодон хэвттэл утас дуугарлаа. Танихгүй дугаар.
-Байна уу?
-Байна, аавын охин сайн уу?
“Аавын охин”. Энэ үг намайг гайхшрууллаа. Би ухаан орох цагаасаа л энэ үгийг сонсож үзээгүй. Намайг ингэж эгэл хэрнээ дотноор дуудах хэн байдаг билээ гэж сэтгэл зүрхнийхээ архивийг нэгжин нүдээ аньлаа.
Анх намайг ижийнхнээ хэвлийд олдоход эцэг минь их баярласан гэдэг. Гэвч нутаг холын урт зам, өөрийнхөө хоромхон зуурын таашаалын төлөө бусдын насан туршын аз жаргалыг үгүй хийж чаддаг охид хүүхнүүдийн яриа, хорон үг хос хоёрын эмзэг хэрнээ нандин холбоог тасалж бас чадсан юм.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Бусад 		 Өгүүллэг: С.Надмид: ААВ АЖИЛДАА ЯВСАН
Оруулсан admin on 2013-08-08 10:09:01 (5000 уншсан)

"Аав ажилдаа явсан". Жаал хүүг ингэж хэлэх бүр айл саахалт байдаг бидний элэг эмтэрч, уушиг урагдах шахна. Үрээ гэх хэн бүхний зүрхний угт зүү адил шивж, бэтэг мэт битүү зовиур шаналгаад автуулдаг жаал хүүгийн энэ үг хөөрхий муу ээжид нь бүр хэцүү байдаг байхдаа гэсэн бодол төрех тутам Дэжидмааг давхар хайрлан өрөвдөнө.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Баярсайхан : Үйлийн үрийн төлөөс
Оруулсан admin on 2013-08-08 01:01:25 (4482 уншсан)

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадмын хоёрдугаар байр, Б.Баярсайханы “Үйлийн үрийн төлөөс” өгүүллэгийг та бүхэнд хүргэж байна.

“Үйлийн үрийн төлөөс” 
Хүү зургаан настай байсан юм даа. Эцэг нь өрөвтөл шиг ширүүн гараар түнжгэр толгойг нь нэгэнтээ илээд:
-Чамайг ээждээ үнээ сайн ивэлгэж өгөөд байх юм бол энэ жил наадамд авч явна шүү. Тэгээд хонгор морио уначихаад сумын наадам гэж чухам ямар сайхан “юм” болохыг миний хүү үзнэ дээ гэж хэллээ. Аавынхаа тэгж хэлснээс хойш хүү байдгаараа чармайж хар үүрээр босч, ээжийнхээ гарынхаа хөтлөн бүдэчсээр үнээ ивэлгэж зуныг барлаа. 

Эцэг нь яахав, хэзээний зангаараа гэрийн бараа харна гэж байхгүй. Нэг л их хусуур, сойз бүсэлсэн лут эр “тийм ч сунгаа, ийм ч уралдаан” гэсээр явтал нэг мэдэхнээ наадам хаяанд иржээ. Гэхдээ хүү ч бас ээжийгээ зуны турш шинэ дээл, гуталтай болохоор чамгүй шалжээ. Эх нь гунигтай хар нүдээр инээмсэглэж, хүүгийнхээ өмнө нэг их гэм хийчихсэн юм шиг хачин царайлна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ч.Мөнхбаяр : Пингвин
Оруулсан admin on 2013-07-22 14:31:06 (2296 уншсан)

Цэцэг алаглаж өвс найгасан Монголын дорнын их тал нутагт нэгэн багахан уурхайчдын тосгон байх. Насаараа л мал дагаж өссөн монголчууд мориноосоо буугаад эх дэлхийгээ төнхөж амьжиргаагаа залгуулах болсон тэр жилүүдэд энэ үйл явдал болсон гэнэ.
Нутагтаа царайлаг төрх, намбалаг аалиараа нэрд гарсан Урангоо бүсгүйд ах дүү хоёр сэтгэл алдарч бүсгүй ч аль нэгийг нь сонгож эс түвдэн хөдөө эгэл зангаараа хэнийг нь ч цааш гэлгүй гурван оныг элээв.
Бүсгүй  заяаныхаа үрээр тэрээр нэг л өдөр хөл хүндтэй болж хөөр баяраар бялхаж удахгүй төрөх анхны үрээ бодож сэтгэл нялхамсана. Гэтэл тосгоны эмнэлгийн төрөх орон дээрээс тэнгэр алсарч, газар цөмрөм үг сонсох нь тэрээ. Эх баригч, сувилагчид дуу алдан зарим нь ухаан самууран хүн бус пингвин гэлдэх нь нэгэнтээ чихэнд сонсдоод бүсгүй ухаан балартсан бөлгөө.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Пүрэв 	Санж	 Өгүүллэг: С.Пүрэв : Бүсгүй ухаан
Оруулсан admin on 2013-07-03 10:00:40 (3847 уншсан)

Утгын чимэг 2013-ын шилдэг арван тавд үлдсэн бүтээл 

Мөндөртийн зүүгээр хэдэн бөрлөн үүл усанд цувсан сарлаг лугаа бөртөлзөв. Тэр бараанаар багачуул аргал түлшээ бүтээн жирийж, гурав хоног эхлээр явсан Баржав амнаасаа исгэл үнэртүүлэн “Ээж чинь хаачив?” гэж хүүгээсээ асуухдаа орныхоо өмнө хаясан гаанс тамхиндаа гараа явууллаа. “Мэдэхгүй ээ!” гэж жаал хүү хэллээ. 

Хотондоо хоёрхон гэрээр тул ээж хаа л холдоо аж, адарч байгаа нь тэр. Баржав тамхиа нэрж нээлттэй үүдээр тэртээ доод хөндийд зодуулсан гөлөг шиг хэвтэх өнчин ганц толгойг харжээ “Энэ бид хоёрын байж байгаа. Уг нь сайн хүний удам, сайхан уулын тасархай юмсан” гэж санав. Тэнгэр нижигнэн бороо асгарахын түрүүчээр аянга цахилгаан тэр өнчин толгойг хайр найргүй шавхуурдан нанчдаг. Тэгвэл Баржавыг хааяа ингэж хорхойсч яваад ирэхэд Доржмаа эм л амьтан болсон хойно яаж дуугүй өнгөрөхөв. Тэр өнчин ганц толгой, Баржав хоёр ийм цагт адилдаа адил. Харин тэр өнчин толгой Баржав шиг морь унаж, мод тохоод тэнэхгүй юм даа. Баржавыг ийн бодож байтал үүдээр нэг их цэлсхийсэн хөх шуурга орж ирсэн нь Доржмаа. “Одоо ч эхэлнэ дээ, хөөрхий!” гэж санасан Баржав гаанс тамхиа газар хаяад, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буруу харж өнхрөхийг харсан жаал хүү цатгалан зурам шиг час часхийлгэх эгдүүтэй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэв Санж )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Мөрөөдлийн хайр
Оруулсан admin on 2013-05-14 10:29:46 (6316 уншсан)

 Халиунаа шахалдаж чихэлдэн байж арай ядан автобусанд ороод цүнхээ онгойлготол түрийвч нь байхгүй байлаа. 500 төгрөгтэй байсан түрийвчээр яах гэсэн юм болдоо. Ядарсан оюутны түрийвчэнд юу л байв гэждээ гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн бодож зогстол кондуктор

-         Алив билетээ үзүүл эсвэл мөнгөө гэж шаардан хэлэв. Халиунаа нулимсаа барьж ядан

-         Эгчээ би түрийвчээ алдчихлаа

-         Та нарын худлаа үгэнд хэн итгэдэг юм. Битгий өрөвдөлтэй царайлаад бай. Дараагийн буудал дээр бууна шүү гэж хаалгаруу түлхэв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Бусад 		 Өгүүллэг: Б.Золбаяр : Цэнхэрийн голын ус
Оруулсан admin on 2013-05-07 15:02:20 (3358 уншсан)

МЗЭ-ийн шагналт зохиолч Баастын Золбаярын "Цэнхэрийн голын ус" өгүүллэгийг хүргэж байна. Уг бүтээл өнөө жилийн "Утгын чимэг" наадамд тусгай байрын шагнал хүртсэн билээ.

Нар уугисан гал үд ажээ. Хөххүү морины хурдаар ирж Зулынд буулаа. Цулбуураа гэрийн бүсээс хааш яйшхан хавчуулахдаа духаараа гэр мөргөн, ухарч буцан дайваж хэсэг саатав.

Мөн чигээр зүүн гараараа гэр түшин урагш хоёр, хойш нэг алхан, элэг рүү нь ёворсон юм шиг овгосхийтэл зогисуулж, бас эвгүй огин зогсосхийснээ, урагш хүчтэй өхийн хөлөө орооцолдуулан таваргаж хаалга хүрээд, алдлан татаж цэлийтэл нээгээд гэр лүү орлоо.

Урд өдөр хүүгийнхээ хуримыг хийж, үдэшдээ үлэмжхэн балгасан гэмгүй номхон Зул гэрийнхээ зүүн хоймроос "Хэн ирэв" хэмээн нозоо нойрмог өндийж, багана шилбэдэн зогсоо Хөххүүг сая таниад босч суулаа. Хөххүү айлын баруунаас зүүн хүртэл гэр тойруулан харж, хүзүүндээ шигдсэн малгайн сагалдаргийг суллангаа,

-Би, би.., өөр хэн байх вэ, би л байна даа гэнгээ мөрөн дээрээс нь дарсан юм шиг налчгасхийтэл суув. Тэгээд өврөө тэмтчин хөөрөг гарган гэрийн эзэнтэй тамхиллаа.

-Энэ ч гэртээ хоноогүй хүн ээ дээ, янз нь. Хөххүү өө.., цай уу гэж Зулын эхнэрийг зэлгээн цай аягалаад хандуулбал, цаадах нь хөлчүү нүд сүүмэгнүүлэн "Намайг гэртээ хоноогүйг мэдчихдэг ямар гэгч шидтэй авгай вэ" хэмээн жуумалзан эрээгүй ширтэн гөлийхөд бүсгүй харц буруулан,



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Буянзаяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Буянзаяа : Жаргаж буй нарны туурь
Оруулсан admin on 2013-05-06 18:24:56 (3605 уншсан)

Чинсанааг түлээ хагалж буй ахуйд өвлийн туниа муутай нар баруун уулын хэц дээр өехийдөх зуураа хавь орчныг хамаг хүчээрээ ивээх аядна. Нарны гялангар туяа хөдөөх суурингийн хоорондоо дэндүү адилхан байшингуудын төмөр дээвэр дээр, арав гаруй хоногийн өмнө ороод одоо нэгэнт дагтаршин хөлдсөн хуучин цасны сэрэмгэр тасархайнууд дээр, Чинсанаагийн барьж буй нэг их том модон иштэй сүхний онгин дээр хугаран, хугачин гэрэлтэх аж. Мандаж буй нарны бардам түрэмгий цацрагаас, жаргаж буй нарны үйрч бутарсан сүүлчийн туяа илүү их гоо сайхантай байдаг гэсэн сэтгэгдэл Чинсанаад үргэлж төрдөг юм. Тиймээс Чинсанаа орой бүхэн шахуу л жаргаж буй нарыг үдэж өгдөг зуршилтай болчихсон билээ. Өнөөдөр ч гэсэн Чинсанаа эхнэртээ түлээ хагалж өгч байгаа нэрийдлээр тав тухтайхан шиг тухалж аваад оройн нарнаас таашаал хүртэн суугаа нь энэ юм. Чинсанаа энэхүү хувь ганц таашаалаа бусадтай хуваалцах гэж лав хорь гаруй жил оролдоод бүтэлгүйтжээ. Анх тэрээр хамгийн дотно найздаа жаргаж буй нар харах сайхан байдаг юм, хоёулаа оройн нарнаар хамтдаа жаахан сууя гэж гуйж байжээ. Гэтэл мөнөөх найз нь Чинсанаад,



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Буянзаяа Ц )

Бусад 		 Өгүүллэг: Б.Баярсайхан : Нүгэл
Оруулсан admin on 2013-05-02 14:31:51 (2250 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Т.Баянсан : Хань
Оруулсан admin on 2013-05-02 14:29:56 (2297 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: П.Батхуяг: Гинж
Оруулсан admin on 2013-05-02 14:28:37 (2064 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: С.Баттулга : Бэрх шагай
Оруулсан admin on 2013-05-02 14:26:04 (1910 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Н.Бадамжав : Бялзуухайн нислэг
Оруулсан admin on 2013-05-02 14:22:47 (1908 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : ХУУЧИН НОМ
Оруулсан admin on 2013-05-02 14:18:20 (3137 уншсан)



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бусад 		 Өгүүллэг: Ш.Цогтбаяр : Тархи
Оруулсан Tsogtbayar on 2013-04-18 14:42:23 (3654 уншсан)

            … Жуковын автобусны буудал дээр зогсож байтал хэн нэг нь ханцуйнаас татлаа. Эргээд хартал ноднин жил Өндөрхаан хотын уламжлалт эмнэлэгт хамт хэвтэж байсан Пунцал гэх хүү байлаа. Тэр ихэд баярласан бололтой инээмсэглэж
-           Цогоо ахаа та, хэзээ хотод ир...  ирээ вэ? гэж үл яриг ээрэнгүй хэлэв.
-           Ах нь нь удаагүй байнаа, нөгөөдөрөөс сумруугаа буцна. Чи хэнтэй цуг хотод ирэв, хаа хүрээд явж байгаа юм? гэвэл
-                       Би “Гялс” төвд,  тархины бичлэг хий...  хийлгээд явж байна. Ээжтэй цуг яваа. Миний тархинд хоёр... хоёр  нугалаас нэмэгдсэн байна гэсэн шүү гэж тасалдуулан  ярьсанаа мөн л инээмсэглэв. Түүний ард ээж нь зогсож буйг нь сая л олж харлаа. Ээжтэй нь мэндэлж, Пунцалын толгойг нь илж чихэр авах хэдэн төгрөг өгөөд байтал автобус ч ирж Пунцал эргэн эргэн харсаар урьдын адил инээмсэглэн автобусанд суугаад цонхоор гараа даллан явж одов. Түүний араас мөн л баяртай гэж гараа далласнаа өөрийн өрхгүй хөнгөн гуниг сэтгэлд амтагдаж, цээж хөндүүрлээд ирэв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Батнайдвар  	М	 Өгүүллэг: М. Батнайдвар :Хос улиасны дууль
Оруулсан admin on 2013-04-05 00:28:33 (3165 уншсан)

Амьдралд мартаж боломгүй дурсамжууд их ээ. Хүн ихэвчлэн хар муу дурсамжыг сэтгэлдээ хадгалдаг бол сайн сайхан дурсамжууд нэг л мэдэхэд замхарчихсан мартагдчихсан одчихсон байдаг. Миний энд өгүүлэх дурсамж ч мөн адил миний амьдралын мартагдашгүй нэгэн хэсэг түүх билээ. Хайр дурлал үзэн ядалт уур хилэн гээд л... Энэ бүгд хөврөн хөвөрсөөр үдэш бүрийн зүүдэнд минь зочилно. Хар дарна. Уйлагнана.. тэр л намуухан шөнийн нулимсны амт цусанд минь холилдож ирт сүхний хангинах чимээ бодлоос үл салах нь юутай шаналгаатай.
Энэ өдөр эхэлсэн он цаг тэр гэрэлт өдрийг би мартчихсан эсвэл хэзээ ч санаж байгаагүй байх. Аль нь ч байсан орчлонд хүн болон мэндлэх тэр өдөр аав минь цонхон доороо хос улиас мод тарьсан юм. Манайх 5 давхар байрны 2 давхарт амьдардаг байлаа. Мэдээ орсон цагаасаа л тэр моддын доор тоголж салхилж эрхлэн өссөн билээ. Бие минь өсөх бүрийд эр улиас ч мөн адил томрон томорсоор нэг л мэдэхнээ манай цонхноос хэтэрч 3 давхарыг өнгөрсөн байлаа. Харин эм улиас тийм ч өндөр ургасангүй ээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайдвар М )


Бусад 		 Өгүүллэг: Сүүдэр /2-р хэсэг/
Оруулсан Үүрийнтуяа on 2013-03-31 00:24:33 (2644 уншсан)

Оройн хоолон дээр Амраа нэг ч үг дугарсангүй. Зөвхөн урагшаагаа гөлийн, хэлгүй мэт ширтэх нь аймшгийн киноны хар сүнс шиг харагдана. Гэвч энэ бол ердөө зүг харахад л ийм байгаа. Хэдэн өдрийн дараа анхны өдөр юу болсныг  Батболд Гэрлээд нэгд нэгэнгүй ярьж өгөхөд

-Ямар балай юм бэ, шинэ байранд дөнгөж орж ирж байхад ийм юм болох гэж. Хуучин эзэн нь хашаа хороогоо цэвэрлэхэд яадаг байнаа! гээд баашилж эхлэхэд коридороос дуулдах утасны дуудлага яриаг нь таслав. Гэрлээ утсаа аван хэсэг хугацаанд ярьсны эцэст

-Нөгөө германаас ирсэн бизнесмен газар үзье, хэрвээ газар таалагдвал шинэ барилга барина гэнэ. Тэгээд татгалзахгүй бол одоо хамт оройн хоолонд оронгоо ажилаа ярихыг хүсч байна гэж туслахаараа хэлүүлж байна хэмээн их л яаруу сандруу хэлэнгээ 2-р давхарруу гүйх шахам гарч



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 87 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
Ий
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2629

Анхны цас 2005 он
Жүжиг
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4213

зотон тос 80х100 см
Шинэ өглөө
Хэмжээс: 478x600 43k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3428


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn