Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: Хүний араншин буюу муухай Монгол зан (Бодрол)
Оруулсан admin on 2007-03-11 22:15:52 (4860 уншсан)

За би өөрийнхөөрөө бодрол гээд бичээд байсан эрж,хайсны хүчинд бодрол гэдэг үгийнхээ тайлбарыг оллоо.
БОДРОЛ БИЧИГ: 1.Ямар нэгэн ухааныг тайлбарлах,мэдүүлэх зохиол 2.Хуучирсан хаан эзэнд мэдүүлэх айлтгал бичиг.
Я.Цэвэл "МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ" Улаанбаатар хот 1966он гэсэн байна хө.Би гээч хүн хүний араншинг л өөрийнхөөрөө тайлбарлах,мэдүүлэх гээд байгаа гэдэг утгаараа нэг их хол зөрөөгүй бололтой.Тийм болохоор бодрол гэдгээрээ цааш үргэлжлүүлэхээр шийдлээ.

АМТ ба ХҮЧЛҮҮР
Зочин ирэх сайхаан,зочдынхоо шилийг харах бүүр ч сайхан.Ганцаараа удаан амьдраад ирэхээр нэг л мэдэхэд эмх цэгц гэдэг юманд өөрөө ч мэдэхгүй уусчихсан,автчихсан байх ажээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бурхан мартсан заяа ( 5 )
Оруулсан admin on 2007-03-11 20:37:18 (6713 уншсан)

Шөнөжин буу халж хоноод үүр цайлгаж бараг 5 болж байхад нүдний хор гаргахаар хэвтлээ. Эрчүүл болохоор тэр дороо л хухираад унтаад өглөө. Харин Бүжмаагийн нойр хүрсэнгүй . Элдэв зүйл толгойд нь эргэлдэн орж гараад л …


Хадгаар ороосон ээжийнхээ мөс шиг хүйтэн духанд хацраа наан уйлж байхдаа энэ хорвоог тэр үзэн ядаж байлаа. Өнчрүүлж салгадаг хорвоо байж яах гэж хүнд хайр гэдэг тийм агуу зүйлийг өгсөн юм бэ. Охиноо амралтаараа ирэхэд нөгөө хацрыг нь үнсэнэ гэж амлаа биз дээ. Ээжээ одоо намайг үнсээч дээ. Охин нь гэртээ ирлээ…

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Өгүүллэг )

Шүлэг 		 Өгүүллэг: Заяа : Надад дурласан бүсгүйчүүдэд
Оруулсан admin on 2007-03-04 20:09:02 (3441 уншсан)

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Шүлэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Цагаан сар ба хар нулимс
Оруулсан admin on 2007-02-26 03:58:31 (9599 уншсан)


Цагаан сар – хүүхэд байхдаа тэсэн ядан хүлээдэг байсан сайхан баяр . Битүүний орой нойр хулжин ээжийнхээ нямбаалан засаж байгаа тавгийг шүлс гоожуулан харж зогсдогсон. Яагаад ч юм бэ гэдэс цатгалан боловч хүүхдийн сэтгэл гэдэг цаддаггүй байж дээ. Тэгээд ямар бэлэг авах бол гээд мөрөөдөж гарна . Тэр үед өгдөг бэлэг бүхэн сайхан байсан . Аав минь бурхан болсноос хойш эцгийн суудал хоосон эвгүй боловч монгол уламжлал ёсоор эжий минь чадах ядахаараа цагаан сарын шинийн нэгнийг угтдаг байж дээ . Гурван жил ээжтэйгээ шинэ онтой золгоод , ээж аавын хойноос явснаас цагаан сарыг тэмдэглэлгүй нэг мэдэхэд зургаан жил ард хоцорчээ . Харин энэ жил эгч , хүргэн ах хоёр айл гэр болж , сар шинийн сайхан баяраа анх удаа тэмдэглэж , би туслахаар боллоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 14/3 | Өгүүллэг )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : Хөөрхөн
Оруулсан admin on 2007-02-26 01:12:00 (7819 уншсан)

Ангийн хөвгүүдийн хөхрөлдөн шоолох дуун агаарт тархсаар тэд намайг ганцааранг маань орхиод, урд хойноо орцгоож бөөнөөрөө булан тойрон явцгаалаа. Яадаг юм хөөрхөн мэдэв үү хөөрхөн гэж тэгэхэд би анх удаагаа чанга гэгч нь өөртөө хэлж билээ. Урд нь ингэж шоолуулан ганцаараа үлдэж байгаагүй надад тун эвгүй ичмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг ганцаардал гэгч нөмрөн ирсэн боловч би өөрийн бодлоосоо сөөм ч гэлээ ухарсангүй. Ангийнхан дундаа ганц урдаа барьдаг хөлбөмбөгийн бартарын хувьд зарим нэгнээ нийлж байгаад бяцхан шоглочихдог, бас ч гүй өөрийн нөхдийн хүрээлэлтэй нэгэн байсан би гэдэг хүн яагаад ингээд шоовдорлогдон үлдсэний учрыг тайлбарлая.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 20/4 | Sienna )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бурхан мартсан заяа ( 4 )
Оруулсан admin on 2007-02-21 02:26:53 (6127 уншсан)


Бүжмаа жижүүрээс бууж байлаа . Өнөөдөр гэдэг хорвоогийн урт өдөр ингээд дуусдаг байжээ. Өчигдөр мартын наймныг жижүүртэй өнгөрөөсөн нь ч болж дээ. Тэгэхгүй бол элдвийн юм бодогдоод зүгэээр байх биш. Эртхэн халуун ваннд ороод сайхан унтах минь. Тэртэй тэргүй өөр хийх юм байгаа биш.
Бүжмаа зам зуур байдаг хүнсний дэлгүүрээс нэг сагс пиво авлаа . Нагамурагаас салснаас хойш ажлаа тараад гэртээ хариад зурагт үзэж суунгаа ганц нэг пиво уудаг нь одоо бараг зуршил болжээ . Ормогцоо ванннд ус гоожуулж орхиод хувцасаа солихоор өрөөндөө орлоо . Бүжмаагийн амьдарч байгаа энэ байр бол Америкт амьдарч байгаа Булгаа эгчийнх нь орон сууц бөгөөд одоо Бүжмаа ганцаараа амьдардаг юм . Ирэх жилээс Булгаа гэр бүлээрээ монголдоо амьдрахаар бүрмөсөн ирнэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Шар хондын намаржаа
Оруулсан admin on 2007-02-15 05:05:16 (8091 уншсан)

Тунарсан шаргал зэрэглээнд умбах заг тооройн шугуй, харгана дэрс үргэлжлэх баян бүрдийн уснаа чуулах шувуудын ганганааг чагнаж улбаа замаар нүүдэл хөтлөн гэлдрэх Балдий өвгөн
- Шувуу буцах дөхөөд ирэхээрээ урьд урьдынхаасаа илүү их дуугаар уйлж гансардаг юм сан уу гэж бодлоо. Энэхүү шувууд хоргодон чуулах баян бүрдийн зүүн хойд биед орших, шар хондын намаржаа нь намрын шаргал наран доор налайж эцэг өвгөдөөс үе дамжин нутаглаж, ээнэгшин дассан сэтгэлийг нь урин дуудах авай! Эрийн цээнд хүрч, эцгийн гэрээс голомт таслан анхны галаа асааж Балдий гэдэг айлын ханыг шийрэлсэн газар яг эндээс эхэлжээ. Энэ алга дарамхан газраас эхэлсэн голомт өдгөө болтол жилийн дөрвөн улиралд нүүж буусаар нэгэн насыг элээж буй хэрэг, Ирэх төрөлдөө хүн болж төрөх хувь дутаж гэмээнэ энэхүү бяцхан шар хонддоо шувуу болоод хувилсан ч Балдий өвгөний хувьд харамсах юм алга аа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Лууны нүд
Оруулсан admin on 2007-02-15 05:04:16 (7157 уншсан)

Хөнгөн дэгдэх хөлийн чимээ гарч тогос шувуу өд сөдеө намируулан орж ирлээ. Маргад, ялан дийлэгчийн ихэмсэг харцаар түүнийг угтав, Тогос зургийг зэрвэсхэн хараад урамгүй царайлан
- Та ёстой халтуурдах шиг болоо шив дээ! Наад луу чинь амилаагүй байна гэхэд Маргад дурсхийн
- Юу гэнээ чи! Чамд амилсан луу хэрэгтэй юм бол үүнээс өөр яаж зурах юм. Чи сайн хар! Нэг ширхэг татаас зураас илүү дутуу байна уу! Ийм сайхан хэллэгтэй, өгүүлэмжтэй, ийм сайхан бичилттэй, эрчимтэй зураг чи мөн олно оо! Гайгүй байлгүй гэхэд тогос
- Лууг нүдээр нь амилуулдаг юм гэнэ лээ! уг нь та чадна даа! Би мэдэж байна хэмээн гонгинов.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 12/3 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Зандан ээжийг минь асуувал ...
Оруулсан admin on 2007-02-15 05:03:08 (7351 уншсан)

     Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мөрөн энэлэн шаналан хүрхэрнэ. Их усны шаналан хүрхрэх давалгаа эрэг голдирлоо бус Сүнжидийн зүрх сэтгэлийг мөргөн балбах мэт. Тэрбээр сураг чимээ хүлээж чилийсэн гурван өдрийг барлаа. Сэтгэл зовиурлан хүлээхэд цаг хугацаа гэгч юутай удаан. Ингэж шаналан тарчилж байхаар ус үерлэхээс өмнө явах минь ч яалаа. Дандаа Банзарын амыг харсаар энэ гэхээс харуусал гомдолдоо багтрах шахна.




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа : Эрдэнийн тухай үлгэр
Оруулсан admin on 2007-02-14 19:59:57 (4368 уншсан)


Хоёрдугаар бүлэг - Энхтунх
(нэгдүгээр хэсэг)

Сонин содноор дүүрэн билээ амьдрал минь
Сохор дуучний ганц хүү Энхтунх билээ би
Алтан гургалдай мэт хоолой заяаснаас биш
Аз жаргал гэдэг нь аавд минь даанч заяасангүй
Хорвоод юм бүхэн аавд минь байсан ч нэг л шөнө
Хоёр нүд хайртай ханиан надаар сольсоон эцэг минь

Алаг дэлхийд би эхээс мэндэлсэн гэнэлээ
Ангир уургаан гэвч амталж амжаагүй билээ
Аавийн минь нүд нулимсандаа түлэгдэж
Алтан наран мандахыг дахиж хараагүй юм гэнэлээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Чөтгөрт худалдмаар Валентиний өдөр
Оруулсан admin on 2007-02-13 12:56:00 (16095 уншсан)


Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бүсгүйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гүй байгаа. Сонссон чинь ёстой шал дургүй хүрчихлээ, өрөөнөөсөө гараад явчмаар санагдлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 155/39 | Өгүүллэг )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жанчивдоржийн Дашзэгвэ : Цэцэг нялхарсан зун
Оруулсан admin on 2007-02-09 13:35:00 (11759 уншсан)

Дэнсмаагийн нойр хулжив. Өрхний хошуу эргүүлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор гулсана. Саалийн исгэлүүн үнэр сэнгэнэж, бүгчим халуунд ялаа шаагилдана. Тэр дунд шумуул жонгинон тэнүүчилж, хатавчинд уяатай нялх тугал шоржигнотол шээв. Дэнсмааг зэргэлдээ багаас гурван жилийн өмнө Гүнсэнд бэр буулгажээ.
Цэргээс ирээд шинэхэн дээл нь хэвд орж амжаагүй ханхар цээжтэй Гүнсэн, Дэнсмааг шохоорхон хоргооход, бүсгүй өөрөөсөө хол ах санагдах эрээс ичингүйрэн ширвээдэж бараагий нь харуутаа л зугтаж нуугддаг байлаа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 74/15 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Дашзэгвэ: ИЛҮҮ ГЭР
Оруулсан admin on 2007-02-09 12:06:00 (10572 уншсан)

Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 90/19 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Дашзэгвэ: ТОГЛООМ
Оруулсан admin on 2007-02-09 11:30:00 (8772 уншсан)

Зундуйн эцэг хамгийн өндөр настай Дэнзэн буурайтай золгох хүний хөл шингэрээгүй байв. Өвгөний нагац талын Бутаа эрдэмтэн чалх дордсон хөгшинтэй мэндэд нь гар зөрүүлэхээр, эхнэр хүүхдээ дагуулан зочлов. Бутаа торгон савхин дээл өмсөж, мөнгөн тоногтой бүс бүсэлжээ. Эхнэр нь булга минжийн арьсанд ороолгосон зурмал цагаан хүүхэн хөдөөх эрсийг алмайртал инээд алдана. Нутгийн хүмүүс Бутааг хүндлэн ширвээтэж, зам тавьж өгнө. Зундуй отгон охиндоо:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 23/5 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Шар хондын намаржаа
Оруулсан admin on 2007-02-09 03:07:10 (5961 уншсан)

Тунарсан шаргал зэрэглээнд умбах заг тооройн шугуй, харгана дэрс үргэлжлэх баян бүрдийн уснаа чуулах шувуудын ганганааг чагнаж улбаа замаар нүүдэл хөтлөн гэлдрэх Балдий өвгөн
- Шувуу буцах дөхөөд ирэхээрээ урьд урьдынхаасаа илүү их дуугаар уйлж гансардаг юм сан уу гэж бодлоо. Энэхүү шувууд хоргодон чуулах баян бүрдийн зүүн хойд биед орших, шар хондын намаржаа нь намрын шаргал наран доор налайж эцэг өвгөдөөс үе дамжин нутаглаж, ээнэгшин дассан сэтгэлийг нь урин дуудах авай! Эрийн цээнд хүрч, эцгийн гэрээс голомт таслан анхны галаа асааж Балдий гэдэг айлын ханыг шийрэлсэн газар яг эндээс эхэлжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Лууны нүд
Оруулсан admin on 2007-02-09 03:05:22 (5967 уншсан)

Хөнгөн дэгдэх хөлийн чимээ гарч тогос шувуу өд сөдеө намируулан орж ирлээ. Маргад, ялан дийлэгчийн ихэмсэг харцаар түүнийг угтав, Тогос зургийг зэрвэсхэн хараад урамгүй царайлан
- Та ёстой халтуурдах шиг болоо шив дээ! Наад луу чинь амилаагүй байна гэхэд Маргад дурсхийн
- Юу гэнээ чи! Чамд амилсан луу хэрэгтэй юм бол үүнээс өөр яаж зурах юм. Чи сайн хар! Нэг ширхэг татаас зураас илүү дутуу байна уу! Ийм сайхан хэллэгтэй, өгүүлэмжтэй, ийм сайхан бичилттэй, эрчимтэй зураг чи мөн олно оо! Гайгүй байлгүй гэхэд тогос
- Лууг нүдээр нь амилуулдаг юм гэнэ лээ! уг нь та чадна даа! Би мэдэж байна хэмээн гонгинов.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Бадарчийн Дариймаа : Зандан ээжийг минь асуувал ...
Оруулсан admin on 2007-02-09 03:01:00 (5708 уншсан)

Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мөрөн энэлэн шаналан хүрхэрнэ. Их усны шаналан хүрхрэх давалгаа эрэг голдирлоо бус Сүнжидийн зүрх сэтгэлийг мөргөн балбах мэт. Тэрбээр сураг чимээ хүлээж чилийсэн гурван өдрийг барлаа. Сэтгэл зовиурлан хүлээхэд цаг хугацаа гэгч юутай удаан. Ингэж шаналан тарчилж байхаар ус үерлэхээс өмнө явах минь ч яалаа. Дандаа Банзарын амыг харсаар энэ гэхээс харуусал гомдолдоо багтрах шахна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Сормууниршийн Дашдооров : Оосор бүчгүй орчлон
Оруулсан admin on 2007-02-09 00:03:10 (9685 уншсан)

     Товууг гурвын даваанд уначихаад нь өвгөд харчууд энд тэндээс
"Өө харла...", "Яачихав аа" гэлцэн урам нь хугарсан янзтай харуусан дуу алдаж, түрүүлнэ хэмээн санаж байсан үе тэнгийнхэн нь бахархал дүүрэн харж байсан нүдэндээ үл итгэн бүлтэгнэж, бие бялдар, өтген хар хөмсөг, бүхий царай зүсий нь таашаан шохоорхох олон хүүхнүүдийн зүрх усанд гэнэт хөл алдах шиг палхийжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бурхан мартсан заяа ( 3 )
Оруулсан admin on 2007-02-04 21:38:36 (6038 уншсан)


Намрын сэрүү орсон 8 сарын 10ны тэр өдрийг Бүжмаа сайн санадаг юм . Бүжмаа тэр өдрийг мартаж чадна гэж үү. Тэдний ангийн ихэнх хүүхдүүд дөнгөж найман сар гарангуут л УБ зүглэж , одоо цөөхөн хэдхэн хүүхэд л үлдсэн байлаа. Азаа Баяраа болон бусад хэдэн хүүхдүүд хамтдаа машинаар хотруу яваад хэд хонож байлаа .


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Sienna 		 Өгүүллэг: Sienna : 5-н жилийн дараа. (4 бүлэг)
Оруулсан admin on 2007-02-02 02:24:00 (10747 уншсан)

Төгөлдөрийн сэтгэлийг уншсан юм шиг Соёлоо өрөөнийхөө гэрлийг асаалгүйгээр цонхондоо духаараа наалдаад гарч яваа Төгөлдөрийг харсаар зогсов. Төөгөө эргэн эргэн харж удаан гэгч нь алхалсаар шөнийн харанхуйд уусан алга болох нь тэр. Түрүүхэн үнсүүлсэн хацар нь халуу оргих мэт санагдсанд Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглээд дуу аялан ороо засч эхэллээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 13/3 | Sienna )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 220 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-145.JPG
Хэмжээс: 600x450 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3779


IMG_1071.jpg
Хэмжээс: 600x1751 383k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4686

Б. Ганбаатар	36х8х7, холимог техник
Гоо марал
Хэмжээс: 600x800 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5392


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn