Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг


Бусад 		 Өгүүллэг: Ц.Төртайван : Хөрөг
Оруулсан admin on 2012-04-10 14:28:58 (2791 уншсан)

   “Галууны дэгдээхэй ганцаараа байлаа...”
Н.Дугарсүрэн гуай маань аймгийн номын санд тэргэнцэр дээрээ түрүүлж иржээ. Намайг өлгүүрт хувцсаа өгч зогсох хооронд шатны эргэдэг дээр “гацсан” түүнийг хэрхэн дээш гаргах талаар хөвгүүд зөвлөлдөж, тэрэгнийх нь энд тэндээс барьж харагдав. Н.Дугарсүрэн гуай  түрийг нь тайраад галош шиг болгочихсон эсгий гутлаас өөр гуталөмсөх аргагүй, харин “Ядравч янжууртайгаа” гэгчээр  эсгий гутал дээрээ хэлхгэр шаргал өмд тавьж, цагаан саарал куртик, хоёр талаас нь хавчсан хар шляп өмсчээ. Хэзээний л хир хургүй, товч цахилгаан бүрэн, тэрүүхэндээ донж маягтай явахыг хичээдэг цэмцгэр хүн сэн. Одоо хоёр хөл нь бүр мэдээгүй, энэ намархан л ойр зуурын юм хардаг байсан баруун нүд нь муудсаар бараг юм үзэхээ больж. Гэвч хуучны цэмцгэр янз төрх хэвээр, дэргэдэх хүнээсээ “Чи хэн бэ” гэж асуун, “За сайн уу” хэмээн чанга чанга мэндлэн  ер жирийн эрүүл хүн шиг яриж шуугиж сууна.
“Нугасны дэгдээхэй олуулаа байлаа
Нуугдаж ниссээр нутаг буцлаа
Нутгийн чамдаа хайртай байлаа
Нууцхан бодсоор хадамд гаргалаа...” гэсэн хит дууны шүлэг бичиж гялалзаж явсан Н.Дугарсүрэн гуай одооДорнод аймгийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн  өндөр настны асрамжийн газрын “харъяат” болжээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Алтанхундага 	А	 Өгүүллэг: А.Алтанхундага : ХАДАМ ГАНАА
Оруулсан admin on 2012-04-09 11:29:03 (4705 уншсан)

Эцэг эхээс хайрласан нэрээрээ дуудуулж чадалгүй явсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн тохиол алийг тэр гэхэв. Үүнээс дор хөгтэй ч гэмээр явдал манай нутагт болж билээ. Бүтэн нэрээрээ дуудуулах бус нэрнийхээ урд хойно ямар нэгэн цол гуншин эсвэл хоч зүүх явдал тэр үед моодонд орж байсан үе ч гэж ярьдаг юм. Ижилхэн нэртэй хүмүүс олон байсан болохоор ялгаж салгах гэж тэгж цоллож, хочилдог байсан байж ч магад. Нэгэн үе хүмүүс хүүхдүүдэдээ тохиролцсон юм шиг Ганаа гэдэг нэр өгцгөөсөн гэлтэй манай нутагт үе тэнгийн Ганаанууд тоогоо алдаж билээ. Тэрхүү Ганаа нарыг манай нутгийн найман настай балчираас наян настай чавганц хүртэл андахгүй сайн ялгаж танихыг яана гээч. Арга ч үгүй биз, хоёрдогч нэр болсон хоч нь тэднийг хэн болохыг нь алган дээр тавьсан мэт хэлээд өгдөг юм чинь. Миний санаж байгаагаар Саахар Ганаа, Сага Ганаа, Салга Ганаа, Сүрэн Ганаа, Нахиу Ганаа, Найгадаг Ганаа, Гэзэг Ганаа, Гүзээ Ганаа, Хуруу Ганаа, Худалч Ганаа, Хүргэн Ганаа, Хадам Ганаа, Солгой Ганаа, Согтуу Ганаа... гээд л тоогоо алдсан олон Ганаа нар байж билээ. Бүгд л өөр өөрийн бяцхан түүхийг агуулдаг болохыг мэдэх боловч зарим нэгийг нь одоо хүртэл сонсож амжаагүй л явна. Миний сонссон хамгийн хөгтэй ч гэх юм уу эсвэл булай ч гэмээр явдал үйлдээд хоёрдогч нэрээ олж авсан Ганаа бол "Хадам Ганаа" юм.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Алтанхундага А )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Үдэш
Оруулсан admin on 2012-04-07 22:33:09 (3139 уншсан)

 Аргалын уулын арын хөндлөн жалганы эхэн дээр байх хот айлын гаднаас цагаан тоос манаран хөөрч оройн ягаан гэгээн доогуур бүдгэрэн бүдгэрсээр замхарч одов.Тавь гаруй насны авгай гэрийнхээ гадна бүртэлзэн ямар нэгэн зүйлсийг бөөгнүүлж хормойлон баруун талдаа байх хуучин модон тэрэгний тэвшнээ аваачиж тавив.

...За байз...өнөөдөр миний муу хүү ирэхгүй нь юм болов уу.Орой шөнөдөөд Цагаан хөтлөөр давж ирэхдээ айж цочих вий дээ хэмээн бодох зуураа  зүүн тийшээ санаа алдан харснаа гэр рүүгээ оров.Гарч орон өдрөөс хойш холхисон тэрээр хол саахалтаас чимээ анирдан хүүгээ хүлээж байж сууж цөхнө.Олон оныг Аргалын уулынхаа энгэр бэл,ар хормойгоор нүүж суун нутаглаж ирсэн Цэвэл энэ хавийнхаа ургамал,чулууг андаж эндэхгүйхэн.Ямартаа л Аргалын уулын “савдаг”,уулын мухрын улаан дээлтэй “буг” гэж байх вэ дээ.Аргалын уулын ганц бие “улаан дээлт буг” цагтаа ажил төрлөөрөө хэний ч дор орохооргүй,хэлтэй амтай,цог золбоотойхон ёстой л “заримдаг” нэгэнд нь гэрэлтэй шар нарнаар гэгээ бариад ч хүршгүй,барьшгүй зэрэглээ мэт “ороо” цовоо хүүхэн байсан даа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Бусад 		 Өгүүллэг: Ц.Доржготов : Танил бус буун дуу
Оруулсан admin on 2012-03-23 19:57:19 (3125 уншсан)

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадмын гуравдугаар байрын шагналт Ц.Доржготов  “Танил биш буун дуу” өгүүллэгийг хүргэж байна.

Танил бус буун дуу

Амар амгаландаа налгар назгай нь дэндсэн Гашууны голынхон хачин жигтэй юм үзэцгээжээ. Ганц гэрэээрээ нутгалдаг Аварга Бадгай гэж алдаршсан зожиг эр нэгэн шөн гутлаа алдчихжээ.

“Шивэр ханхлууллаа” гэж эхнэрийгээ загнаад байхаар зуны бөгчим шөнө аварга том хоёр гутлаа сэрвээхээр түрийг нь сахи сөргүүлээд гэрийнхээ хажуугийн довон дээр тавьсан нь өглөө алга болсон байлаа. “Хачин юм даа, хүн амьтнаас зайдуу эзгүй энэ нутагт миний хоёр гутлыг ямар хүн ирж авдаг байнаа. Хүн ирлээ гэхэд харанхуй шөнөөр гутлыг минь олмооргүй юм даа. Эсвэл гутлын минь үнэрээр чоно шиншилж ирээд зуугаад явчихсан юм болов уу” гэж гайхан бодож зогстол хажуухан талд нь өөрийнх нь гутлаас том уу гэхээс жижигдмээргүй нэлээн том хуучин муухай банхар маахай хэвтэж байлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Алтанхундага 	А	 Өгүүллэг: А.Алтанхундага : ТЭРТЭЭХ ГУРВАН ЖИЛ 
Оруулсан admin on 2012-03-23 19:18:20 (4545 уншсан)

/Өгүүллэг/

Богино зүү, урт зүү хоёр арвын тоон дээр зөрөлдөхөд хэдхэн минут үлдсэн байлаа. Түүний зүрх цагийн зүүний цохилт бүрийг тоолон маш хүчтэй дэлсэж, цээжин дотор нь халуу шатна. Мянгаа энэ л учралын төлөө сүүлийн гурван жилийг дутуу нойртой өнгөрүүлжээ. Тэртээ гурван жилийн өмнө түүний гар утсанд ирсэн нэгэн захидал амьдралыг нь өөрчилнө чинээ яахан санах билээ. Үл таних дугаараас танилцах хүсэлтэй байгаагаа зориглон илгээсэн тэр нэгэн бүсгүй Мянгаагийн сэтгэлийг гурван хаврын аальгүй салхинд хааш нь ч алдалгүй тогтоож чадсан нь гайхалтай. “Өөртөө чинь танилцаж болох уу?” гэхэд  “Өөрөө хэн билээ” гэж бичсэн анхны зурвасаас хойш өдгөө хэдэн мянган зурвас бие биедээ илгээснийг бурхан л мэдэх аж. Зүсийг нь ч үзээгүй атлаа зүрх сэтгэлээ харамгүй өгсөн тэрхүү бүсгүйн нэрийг Саянаа гэдэг болохыг мэдээд “Чи надаас мянга дахин их нэртэй юм байна” гэж хариу илгээж байсан цаг үетэй харьцуулахад одоо тэдний захидал хайрын халуун дулаан үг, хүсэл мөрөөдлийн өнгө аясаар дүүрэн болсон байлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Алтанхундага А )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР
Оруулсан Баттуяа on 2012-03-20 19:09:06 (6185 уншсан)

-Та эндээс гармагцаа л хүссэн хүнтэйгээ учирна. Эндээс гараад харсан анхны хүн тань заяаны чинь хань. Ганц л хором хожимдвол та насан туршаа ганцаар явах болно гээд зурхайчийг үгээ дуусгаж амжаагүй байтал бүсгүй гарч гүйв. Зурхайч бүсгүйн араас “Зам” гэж хашгираад цаашаа юу хэлсэн нь Гэнсмаад сонсогдсонгүй. Бүсгүй автобусны буудал дээр зогсоод “Өө, тийм. Зам гэсэн. Энд байгаа юм болов уу? Жолооч байж ч болох юм. Үгүй, ер нь замын цаана ч байж болох л доо” гэж бодоод, замын нөгөө тал руу хартал... “Бурхан минь. Тэр мөн байна. Ямар сайхан залуу вэ?” гэж уулга алдаад, бодлоо дуусгаж амжаагүй байтал түүний харцыг булаасан өнөөх залуу автобус руу чиглэлээ. “Ээ, суух нь байна ш дээ. Нэг ч хором хоцорч болохгүй гэсэн шүү дээ” гэж бодоод, бүсгүй урагш ухасхийв...

Гэнсмаа эмнэлгийн цагаан орон дээр хэвтэж байлаа. Тэр юу болсныг санах гээд чадсангүй. Гэтэл хаалга алгуур нээгдэж, сувилагч бүсгүй орж ирлээ. - Бие чинь яаж байна даа? - Гайгүй ээ. Би ингэхэд энд яаж ирсэн юм бэ? - Аан гэж сувилагч том алаг нүдээ эргэлдүүлэн гайхснаа: - Та машинд шүргүүлснээ мэдсэн биз дээ. - Тийм үү? - Ер нь ухаан санаа чинь эрүүл явсан юм уу? Давхиж яваа машины урдуур гүйж орчихоод, тэрийгээ ч мэдэхгүй байгаа юм биш биз дээ -Гүйж орсоон? гээд хэсэг дуугүй болсноо: -Миний нөхөр яасан? -Аан, тэр залуу таны нөхөр юм уу? Танд шөл авчирах гээд гарсан гэж хэлэх зуураа сувилагч Гэнсмаад эмийг нь өгөөд, гарч одов. “Надад шөл авчирах гээд явсан гэнэ ээ. Би түүнтэй уулзсан байх нь ээ” хэмээн бодож хэвттэл ахиад хаалга онгойв. Цэнхэр ноосон цамцтай нэг залуу хоолны халуун сав барьсаар ороод ирэв. -Өө, та сэрчихээ юү? Бие тань яаж байна? Би танд шөл авчирлаа. “Үгүй ээ, энэ биш байна. Тэр чинь харсан хүн бүр дуу алдмаар сайхан залуу байсан шүү дээ. Ээ, тэр гутлыг нь хараач. Ямар ч арчаагүй юм бэ дээ. Хэд хоног тослоогүй юм болоо?” -Та зүгээр үү?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : УЙЛАХГҮЙ...
Оруулсан Баттуяа on 2012-03-20 19:06:45 (2595 уншсан)

-Уйлахгүй, уйлахгүй, уйлж болохгүй ...

Аньсаганд нь нулимс дүүрчихээд юу юугүй халихийн даваан дээр бүсгүй ингэж сэтгэлдээ шивнээд, аньсгаа давах гэж байсан нулимсаа дотогшоо залгичихна. Тэр нулимс цээжин дотор нь хуралдсаар бүр үер болж, хамаг эд эрхтэн нь живчих шахан амь тэмцэж байгаа ч бүсгүй нулимсаа гадагш огт гаргахгүй, яг тэнд, цээжин дотроо насан туршид нь хорихоор шийджээ. Хэн нэгэн түүнд хэчнээн ч удаа билээ, магадгүй тоог нь алдсан биз, эсвэл огт ойшоогоогүй болохоороо анхнаасаа тоолоогүй,

-“Нулимсаа гадагш нь гаргаж бай. Цээжин дотор чинь үерлээд, наад жижигхэн цээж чинь нэг л өдөр дэлбэ үсэрчихнэ шүү” хэмээн шоглох, учирлах хоёрын хооронд хэлсэн санагдана. Гэвч бүсгүй:

-“Дэлбэрч л байг. Тэр үед хүмүүс намайг уйлж байна гэж огт бодохгүй шүү дээ. Зүгээр л цээжинд нь ус дүүрчихсэн байж дээ гэж бодно биз. Тэр цагт нулимс чи хэнд ч нулимс гэж харагдахгүй, зүгээр л нэг муу ус мэт харагдах болно” гэж өөрийгөө зоригжуулна.

Уг нь энэ бүсгүй өмнө нь бусдаас нууж уйлдаг байсан юм. Гэтэл одоо бусдаас байтугай, өөрөөсөө ч нууж уйлахыг хүсэх болжээ. Тиймдээ л нулимсаа огт гадагшаа гаргахгүй байхаар шийдсэн нь энэ аж.

Ц.БАТТУЯА 2011-01 сар



( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ХУРИМЫН ӨМНӨ
Оруулсан Баттуяа on 2012-03-18 23:26:53 (5560 уншсан)

-Хайр аа, тэнд хүмүүс зодолдож байна. Нэг хүн рүү ямар олуулаа дайрдаг юм бэ? гэж бүсгүй уулга алдав.

-Өө, тийм л байна. Нэг хүн рүү олуулаа дайрах чинь монголчуудын зан шүү дээ, хайрт минь. Гэхдээ тэр залуу чинь харин ч сайн зодолддог юм биш үү. Юуг нь харсан юм бэ? Явъя гээд залуу бүсгүйнхээ гараас татлаа.

Бүсгүй залуугийнхаа хүчинд автан цааш хэд алхсан боловч удалгүй зогссон газартаа таг гацчихав. Зодолдож буй залуусын зүг дахиад л хараа бэлчээлээ.

-Хүүе, чи чинь юугаа гөлрөөд зогсчихов оо, явъя. Нөгөө оёдолчин чинь хаалаа, хуримынхаа даашинзыг өнөөдөр л захиалахгүй бол амжихгүй шүү дээ хэмээн залуу зандрах, учирлах хоёрын хооронд үглэв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : БИТГИЙ УЙЛААРАЙ, БИ ЧАМД ХАЙРТАЙ
Оруулсан Баттуяа on 2012-03-18 23:07:10 (4844 уншсан)

Тэр бүсгүйтэй би хэзээ, хэрхэн, яаж танилцсанаа огт санадаггүй юм. Бид их л эртнээс биесээ мэддэг болсон юм шиг санагддаг. Тийм ч болоод тэр үү, бид их хурдан дотноссон юм даг. Бид хамтдаа амьдарч, өглөө бүр мөрөн дээр минь зөөлөн үнсэн сэрээж, үдэш бүр цээжинд минь наалдан унтдаг болсноор бүхэл бүтэн өвлийг үдлээ. Харин хавар ирэхэд, би нутаг буцах болсон юм. Түүнтэй хамт амьдрахаасаа өмнө энэ шийдвэрийг гаргасан байлаа. Би шийдвэрээ өөрчлөөгүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хонины ээлж
Оруулсан admin on 2012-03-15 10:01:55 (3011 уншсан)

Наран сөрөг бууралтан харагдах өвсний шүүдэр хөөрч ногооны навчинд ганц нэг шүүдрийн дусал бүртийж бөмбийж харагдах хоньд өглөөний сэрүүнээр жаахан идээд авъяа гэх шиг уралдан гүйж шунан өвсний сөл хөөн яах ийхийн завдалгүй задгай бэлчээрт тарж ёстой л” сул асгасан сувд”.Тэртээд тэнгэр газрын хаяа хярхагт  Баян уулын орой өглөөний цэлмэг тунгалагт ихэмсэг дүрээр амирлангуй харагдах,агь ганга,хөмүүл таанын үнэр хамар цоргин голио царцаан дуу хаа сайгүй шаргилдан нуугиж нэгэнтээ намрын дохио ороо юм уу гэлтэй том том морин шоргоолжнууд далавчилсан энэ тэнд нисэн буух нь соньхон.Баруун хойгуур адуу хөөсөн хүн давхин өнгөрөх нь манайхны хот айлын хойд дээр байх “говийн Давга”-ын өнгөрсөн жил цэргээс ирсэн хүү нь бололтой.Морин дээр суусан байдал нь цаанаа л нэг цэмцгэр агаад адуучин хүн ийм л байдаг байх гэмээр “эрмэгдүү” харагдана.Ойрын хэдэн жил урагшаа цаг сайхангүй өвөлдөө зуд зурхан,зундаа ган гацаг нүүрлэж ер малын хамар хатгах юмгүй болоод наад тал нь наашаа аль эрт отроор орж ирээд одоо бараг нэг нутаг усныхан шиг хүн малгүй дасалцаад сайхан л байгаа шиг.Гэвч хүн мал хоёул нутаг орноо санагалзан хавар намрын ороо бусгаа цагаар ганц нэг үрээ байдаснууд адуунаасаа салж сарниж алга болчих гээд эздээ сандаргана.Говийнхон нутгаадаа сураг ажиг тавьж,цаг уурын мэдээг “зурагтаараа” байнга сонсож нүүдлийн хамар хаашаа хатгахаа шийдэж ядан  сууцгаана. Хаана ч нүүж сууж явсан адилхан монгол ахан дүүс байна хойно болоод л байх ч “идээшиж дассан нутаг” гэдэг дундуур өл хоолноос эрхэм байдгийг эзэддээ мал хуй нь байнга л сануулах нь “өнөд орших нутаг минь”...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Илүүдэл хүн
Оруулсан admin on 2012-03-01 19:49:47 (3562 уншсан)

Илүүдэл хүн

Цэлийсэн цагаан талаар цас будруулан давхиж явсан Ерөөлтийн нүдэнд талын торох бараагүй энгийн энтээ багахан шиг хар юм торойж үзэгдэнэ. Нүдний үзүүрт хөдлөх ч шиг санагдав. Уяж хонож хөнгөрүүлээд өглөө эртлэн сумын төв орохоор гарсан намрын хур тарган морины бие хондлой нэлэнхүйдээ өглөөний жаварт цантаад нэл ягаан загал юм явах. Ойртох тусам бараа тодорч ямар нэгэн юм үүрсэн жижигэвтэр биетэй хүн болох нь тодхон. Давхисаар ойртоод очтол тэднийхний арын өвөлжөөний Дандар гуайн бэр хүүхэн мөөн. . . . За сайн байна уу . . . гээд байгаа байдал нь тодорхой түүнийг харсан Ерөөлтийн хэл гацаж орхив.

Юу ч болоогүй юм шиг мишээсхийн мэндлээд үүрч яваа юмаа буулгах нь арагны ихэнцээр өөрийнх нь хувцас бололтой дан бөсөрхүү юм харагдав. За даа "өнөө онгироо хар нь согтуу ирээд хөөж орхиж. Энэ Дандар гуайнхан сонин улс шүү өч төчнөөн архайсан хар юмнууд байж ганц эмэгтэйн аяыг олоод байж чадахгүй хөхөө өвлийн хүйтэнд хөр цасны хайрууд харанхуй шөнөөр барьсан мод ч үгүй ядмаг бүсгүйг хөөж явуулчихаад юу бодож хэвтэцгээдэг юм бол доо зайлуул "хэмээн бодоод морионоосоо бууж тушаад дээлээ гүвэн явж очвол Санчир хэмээх залуухан бүсгүй үүр шөнөөр гарч энд тэндхийн эрвийсэн сэрвийсэн юмсаас айн цочиж явсан нь өвлийн өглөөний бүгтхэн улаан наранд нүдэнд нь солонгорч харагдаад. . . зөндөө цөхөртлөө уйлсны ул мөр хичнээн нууя гэсэн ч далдалж үл чадахаар. . . Явдал замын зуур уулзсан хүн маань иймэрхүү байгаад, суугаад л өвөлжөө өтгөний тухай "хээхийчхээд л яриад байлтай нь биш" хэлэх ч үг олдсонгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Эгч
Оруулсан admin on 2012-03-01 18:59:55 (3531 уншсан)

Хашааны гадаа пад падхийн дуугарч алаг бөмбөгөөр  эзэнгүй  айлын байшингийн ханыг бөмбөрдөн арваад насны гурван охин тоглоно. Дүүгээ унтуулах гээд аргаа барсан Навчаа . . . дүүдийхэн минь дээ бүүвэй бүүвэй. . . угжаар хөхсөн сүүндээ дух нь хөлрөнгөтөөд нүд нь сүүмийж унтахын хооронд болсон жаахан  Бабуугаа \ эгч нь өхөөрдөн ийн нэрлэсээр бүгд тийн нэрлэх болсон. \ бяцхан өвдөг дээрээ арайхийн багтаан тэвэрч бас ч үгүй өндөлзөн цонхоор өнөө тоглож буй гурвыг харан харан яарна. Унтдаггүй ээ жаахан дүүдий нь . . . чирч гулдарч өсгөж “хүн хийх” гэж байгаа жаахан “ажаа” нь нойрны аяны дөрөөнд мордуулж орхиод . . . гадаа байшингийн сүүдэрт тоглож байгаа “найзууд” –руугаа явах  гээд байгааг мэдээд. . . миний хажууд айдас хэн үргээх юм дээ. . . гэсэн шиг. . .  

Суурины үд дунд “Халуун усны “ нэртэй гудамжнууд нам гүм. Томчууд нь ажилдаа явж, хүүхдүүд сургууль руугаа  \аа үгүй л дээ хичээл өчигдөрхөн тарж зуны амралт эхлээ биз дээ\. Гэхдээ л сургууль дээр засвар хийх, бага ангийнхан нь “зуны даалгавар”-аа авах гээд явцгаасан. Навчаа харин хүүхдүүдтэй хамт очиж зуны даалгавараа авч чадахгүй. Багш нь “энэ Навчаа хичээл үнэн , худлаа тарав уу үгүй юу л усанд хаясан чулуу шиг алга болчихдог юм” гэнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Бусад 		 Өгүүллэг: Эр хүний нууц
Оруулсан admin on 2012-02-27 12:45:11 (4349 уншсан)

Олон жил уулзаагүй найзуудтайгаа уулзах Сараад үнэхээр сайхан байлаа.  Аравдугаар анги төгсөөд 15 жил уулзаагүй нэг ангийнханд ярих хөөрөх юм үнэхээр их байлаа. Эрчүүд нь шар айрганд ялимгүй халамцаж, бүсгүйчүүд зовлон жаргалаа дэлгэж, удаан уулзаагүй хүмүүс амаа олохгүй шуугилдаж байв. Хөдөө буйдхан газрын жижигхэн цэнгээний газар хүн ихтэй байсан ч тэдний чимээ шуугианыг дарах хүн үнэндээ байсангүй. Гэнэтхэн Цэнгэл Сарааг нударч “Хараач. Манай нөгөө ангийн Ундрах” гэх дуугаар Сараа баарны тек рүү харлаа. Таньдаг хэрнээ таньдаггүй хүн. Өнгөрсөн 15 жил дүрэлзсэн алаг нүдтэй хөрслөг бор хүүг хачин их өөрчилснийг тэр хараад л шууд анзаарав. Ундрахыг ирснийг ангийнхан нь эрчүүд ч анзаарсан бололтой. “Хүүе. Ундрах нааш ир. Энэ чинь манай ангид бүртгэлгүй л болохоос биш манай ангийн л хүүхэд шүү дээ” хэмээн шуугилдаж,  түүнийг ширээндээ урьж, дайлж цайлж эхлэв. Ундрахад гэнэтийн энэ их шуугиан, бас хүндэтгэл эвгүй санагдсан бололтой биеэ барьж байгаа нь илт.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : “Хайр цацруулж...” шинэ ном
Оруулсан admin on 2012-02-16 18:12:40 (5286 уншсан)

Залуу уран бүтээлч Энхбаатарын Үржинханд нь Улаанбаатар хотод төрсөн. 2009 онд “Өөртөө үнэнч үлдэнэ” нэртэй анхны шүлгийн түүвэр номоо хэвлүүлж олны хүртээл болгожээ. Богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд “Атаархал” өгүүллэгээрээ амжилттай оролцож, өдөр тутмын болон бусад олон сонин сэтгүүлд бүтээлүүд нь нийтлэгдсээр байна. 2010 онд богино өгүүллэгүүдээсээ түүвэрлэж эмхэтгэсэн “Шувуутай цүнх” нэртэй номоо хэвлүүлсэн. Энэ удаад уншигч та бүхэндээ “Хайр цацруулж...” нэртэй яруу найргийн шинэ түүвэр номоо дэлгэж байна.

     
    
  Эрхэм уншигчид та бүхэндээ энэ оны анхны бүтээл "Хайр цацруулж..." нэртэй шинэхэн түүвэр номоо  хайрын гэгээн Валентины баяр, мөн Монголчууд бидний баяр сар шинээ угтан дэлгэж буйдаа туйлын ихээр бэлэгшээж байна.  Сэтгэлдээ гэрэл, зүрхэндээ хайраар дүүрэн уншигчид минь бие биедээ ХАЙР бэлэглэж, аз жаргал, халуун дулаан инээмсэглэлээр цалгин байхыг ерөөж шинэхэн бүтээлээ өргөн барья.                                                                                   Зохиогч                                                     

Хайр цацруулж...                 

Надаас холдож буй тэр олон өдрүүдийг одоо
Нарны тогоруудтай үдээд уртаар шүүрс алдана
Намиран намилзах шаргалхан мөчрүүдтэй хамт
Надад тайтгарал авчирдаг  аядуухан дуу аялна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Бусад 		 Өгүүллэг: Жиммигийн хайрын түүх
Оруулсан admin on 2012-02-14 12:48:14 (3842 уншсан)

Сайн байцгаана уу намайг Жимми гэдэг. Би Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай бүс болох Зайсан толгойд 3 давхар хаусанд амьдардаг. Би ч их азтай охин шүү. Ийм баян цатгалан айлд тэр олон охидуудаас сонгогдоод өргүүлчихдэг. Одоо надад дутагдаж гачигдах нэг ч зүйл байхгүй. Хүссэн үедээ гадуур зугаалаад л дургүй үедээ гэртээ, ил галны дэргэд хэвтээд, хүссэн амттанаа авж идээд л ...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )

Дамдинсүрэн 	Цэнд	 Өгүүллэг: Ц.Дамдинсүрэн : Хоёр цагаан юм
Оруулсан admin on 2012-02-05 15:21:19 (16939 уншсан)

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм.
Газрын сүрлэгээс гадна, замйн бэрх нь даан чхэцүү юм. Зам бэрх учраас нутгийн ардад тэрэг байдаггүй, юмаа малын нуруунд ачиж нүүдэг байна. Уулыг хөндлөн давахад бас гайгүй, харин уулын энгэрээр нь олон сархиаг хижиж явахад тун нэцүү байдаг. Тэр жил би Говь-Алтайн өврөөр олон сархиаг хижиж, өртөө улаа хэрэглэж, албан хэргээг нэг увж билээ. Цавчим хяр, гүн жалга ээлжилж гарын хуруу шиг буюу дээлийн хуниас шиг байх юм. Нэг хянгыг мацаж авирч арай гэж давахад цаана нь гүн хавцал харагдах юм. Нарийн харгуйгаар хадан дундуур ингэж өгсөх уруудах гэдэг мөн ч хэцүү байлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Дамдинсүрэн Цэнд )

Бусад 		 Өгүүллэг: ЭХ АМЬТАН
Оруулсан Íàðàíöýöýã on 2012-02-01 20:17:47 (2977 уншсан)

Хотын нэгэн орон сууцны гурван өрөөний хамгийн жижиг тасалгааны  буланд цав цагаан сагсгар үстэй хав нохой их л гуниглангуй хэвтэнэ.
Жерри одоогоос 15 жилийн өмнө энэ айлд амар, амгалан амьдралын билэг тэмдэг болон ирж байсан бол эдүгээ өтөлж, өмнөх замаа ч харахгүй шахам харалган, нэг үгээр хэлбэл насны наран хэлбийсэн үүлгэр хөгшин нэгэн болжээ. Хоёр сар гарны өмнө гөлөглөж яг өөртэйгөө адилхан цорын ганц охин гөлөг төрүүлжээ. Үхэх нь дөхсөн эм нохой ганц гөлөг гаргадаг гэсэн яриа байх. Жерри бүх л амьдралынхаа туршид гурван удаа гөлөглөсөн бөгөөд хамгийн анх дутуу төрөн амьгүй дөрвөн гөлөг гаргах үедээ идэр залуу  байж. Амьгүй төрсөн тэдгээр бяцхан амьтдыг харж эх нь болсон хойно нулимсаа урсган урсган гашуудахад эзэд нь ихэд өрөвдөн түүнийг огт загнахаа больж билээ. Хаа очиж зан сайтай айл таарсных өлсөх цангах, загнаж зодуулахыг барагтай үзээгүй гэхэд болно. Балчир насандаа туршлагагүйтэж хэд хэдэн удаа гэр дотор жогорхойгоо гаргаснаас болж хэдэн удаа шавхуурдуулж түүнээс хойш гэрт болохгүй гадаа, цагтай нартай юм байна гэдгийг ухаарсан юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Сүүдрэвчинд болсон яриа (Өгүүллэг)
Оруулсан admin on 2012-01-30 13:53:27 (3693 уншсан)


Нар ташжээ. Зуны өдрийн бүгчим халуун ашгүй нэг нугарч, оройн сэвэлзүүр салхи үе үехэн намилзах нь үдшийн сэрүүн мөдхөн ирэхийн дохио. Яг л энэ мөчид би ажлаа таран гэрээдээ алхдаг маань бараг ёс гэмээр болчихож. Заримдаа учиргүй яаран алхана.  Харин заримдаа энэ тэрхэнийг харсан шиг бодолд автан гэлдрэх нь бий. Өнөөдөр тийм өдрүүдийн нэг бололтой. Яаралгүйхэн алхсаар бараг л зам дээр шахам таардаг нэгэн сүүдрэвчинд ирлээ. Үүгээр явах тоолонд хэдэн хөгшид юугаа ч юм ярилцан, бумбаралдан сууцгаадаг юм. Өнөөдөр харин алга.
Сүүдрэвчинд оров уу, үгүй юү насан туршийн найз мэт болсон өнөөх муу үмхий тамхиа асааж, ойрын найрд татаагүй аятай шуналтайхан хэд гурав сорлоо. Сорох ч гэж дээ бараг л хөхөх юм даа. Сэв сэв салхин шанхны хэдэн үсээр оролдоод таатай санагдах тул навсгар хар цүнхээ хажуудаа шидчихээд гэдийж авлаа. Гэдэс жаахан хонхолзож байсан ч тэр одоо надад хамаагүй мэт. Хүний сэтгэл гэдэг угаасаа л сонин юм хойно доо. Юм бүхэн сайхан санагдах аж. Сайхаан, сайхан . . .

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Уралдаанч
Оруулсан admin on 2012-01-28 23:42:59 (2739 уншсан)

      Дээхэн үед багийн дарга,дараа нь бригадын дарга гээд хийж болох бага шиг албыг хийх хийхдээ хийсэн шиг хийж явсан өвгөн буурал Данигай уяан дээрээ өдрийн ихэнцийг авч дээлийн ханцуй ,урд хормой,дал мөр нь зээрд мориных нь гуужиж буй үсээр нэлдээ будагдмал.Өглөөнөөс орой хүртэл морьтойгоо ярьж цавь сугыг нь маажиж хоёр өнжөөд л хөхөл дэл,сүүлийг нь боож хол,ойрд зөөлөн хөлсийг нь нэмнэж авсаар зээрд морь морь гэхээсээ хээрийн салхинд хийсэх лүгээ давхиж явдаг зээрийн ооно шиг “хөөрхөн” гэж жигтэйхэн харагдана.Эднийхээс холоо  саахалт манлай уяачийн гал “нэвсййж бараантаад,хөл хөдөлгөөн явдал суудал нэт.Морьдоо “хөдөлгөж” байгаа нь багахан шиг сумын наадам гэлтэй.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ШООВДОР
Оруулсан admin on 2012-01-26 12:09:33 (3322 уншсан)

      Наран мандмал сайхан тунгалаг өглөө худаг дээрээс модон боошиг авчирахаар явсан Цэлмэг алга болчихоод ирэхгүйд бухимдсан Чанцал гүйн хар алхаагаар явсаар худгийн наад довцог дээр гарвал зүүн дээр нь байх боошиг  байрандаа тавиатай хэвээрээ нэлээд зайдуу Цэлмэг ганцаар суухыг харсан түүний уур оволзож...хөөе муу барам минь наад боошиг аваад ир гэсэн үү ...гээд хашгирч орхитол худгийн цементэн хашааны цаанаас хоёр багавтар хүүхэд босоод цааш цувралдан гүйлдэж одов.Үснээс нь гулгаж буусан алчуураа ч авах сөхөөгүй боошиг руу биш Цэлмэг рүү гүйн хүрч, барьж явсан нарийн олсон оосроороо ...муу гуйлгачин минь чамайг боошиг аваад ир гэж явуулсан болохоос айлын балчир хүүхдүүдтэй арзганатал тоглоод үд өнгөөрөө гэсэн үү...хэмээн хашгичин зодож гарав.Нарийнхан олсон оосрыг хэд давхарлан ороолгоход өвдсөндөө ярвайн уйлах Цэлмэг..үгүй эгчээ энэ хүүхдүүд худгийн асгарын шавраар цацаад намайг ойртуулахгүй байсан ш дээ ...хэмээн уйлан хэлбэл Чанцал огт тоохгүй үсдэж аваад чирэн одлоо.Цэлмэг ,Чанцалын ганц эгчийн гэртээ гаргаж орхисон охин нь юм.Өвгөн хөгшин хоёр нартыг элээх хүртлээ “гал дээр гарсан ганц зээ минь” хэмээн амттаныг идүүлж,өнгөтнийг өмсгөхийг чармайж нартай өдрийн нарнаас бороотой өдрийн борооноос хаацайлан чухам л шүдгүй шүлстэй амандаа зуухаа шахан байж өсгөж өндийлгөсөн сөн.Өвгөн Палам өнгөрсөн жилийн цагаан сарын дараахнаас бие нь өөдлөхгүй байсаар нар ногоо ирэхийн багцаанд нартаас бүрмөсөн явсан.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )



 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 81 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-133.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2892

Зураач : Б.Хонгорзул
khongor019.jpg
Хэмжээс: 600x486 139k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3432


Миний ах юм чинь
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4469


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn