| |
Намтар: Жамянгын Болд-Эрдэнэ
Оруулсан admin on 2008-06-10 07:19:00 (1929 уншсан)
Овог нэр: Боржигон овогт Жамянгын Болд-Эрдэнэ
1965.08.14 - Төв аймгын Мөнгөнмөрьт сумад албан хаагчын гэр бүлд төржээ. 1972-1980- Мөнгөнмөрьт сумын найман жилийн дунд сургууль,Налайх хотын 10 н жилийн дунд сургуулийг тус тус төгссөн
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 1/1 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)
Оруулсан admin on 2008-04-30 02:20:26 (1585 уншсан)
САНЖААСYРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)
С. Анударь 1973 онд Улаанбаатарт төржээ. 1990-1994 онуудад МУИС-ийн философич мэргэжлээр төгсч 1994-1995 онд МУИС-ийн магистрантурт суралцаж байлаа. Тэр багаасаа уран зохиол, сонгодог болон рок хөгжим сонирхдог байв. Амьдралынхаа богино хугацаанд эрх чөлөөт, ариун, тайван амьдралыг мөрөөдөж өсөх тусмаа түүний хүсэл мөрөөдөл нь улам баяжин түүнийгээ илэрхийлэх үүднээс зохиолч болохыг хүсч байлаа. Тэр ганцхан ном бүтээжээ. "4 биш 4" гэдэг энэ эмхэтгэлд түүний 1989-1993 онуудад бичсэн зүйлүүд орсон бөгөөд энд Анударь өнөөгийн бидний амьдралын бодит үнэнийг идеалист гүн ухааны үүднээс сэтгэн мэдэрч өөрийнхөө товч, тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлжээ. Түүний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хүмүүнлэг, цэвэр ариун. чөлөөт амьдралыг мөрөөдсөн хүмүүс юм.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 12/3 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: Г.Аюурзана
Оруулсан admin on 2008-04-22 11:00:10 (2124 уншсан)
ГУНААЖАВЫН АЮУРЗАНА
Гүн овогт Г.Аюурзана нь 1970 онд Баянхонгор хотод төрсөн. 1998 – 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж дүүргэсэн. Яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд” (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001) , "Философийн шүлгүүд" (2001) номууд, "Цасны роман" тууж, "Хэвтрийн хүн" (2002), "Илбэ зэрэглээ" (2003) романууд хэвлүүлжээ. МЗЭ-ийн шагналт. 2002 оны шилдэг зохиолын "Алтан өд" цомын эзэн.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: Норовын Гантулга
Оруулсан admin on 2008-04-09 06:31:27 (1291 уншсан)
Залуу яруу найрагч Норовын Гантулга Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат. Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, төрийн шагналт яруу найрагч З.Дорж нарын төрсөн нутгийн хүү. Төрсөн нутагт нь орших Арцын Улаан хад энэ хүүгийн нандин шүтээн, шүлэг, яруу найргийнх нь амин сүнс юм. Түүний шүлэг, яруу найргийн талаар шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан, Л.Дашням нарын олон хүн санал сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Тусгаар тогтнол-2004”, “Янжинлхам-2005”, Р.Чойномын нэрэмжит “Алтан Оюухай”, “Залуу нас”, хайрын шүлгийн “Аморэ” зэрэг олон наадмын тэргүүн шагнал хүртсэн юм.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: Хургаагийн Сvглэгмаа
Оруулсан admin on 2008-04-09 06:30:00 (1182 уншсан)
Яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа
Хэл бичгийн ухааны доктор (PhD), дэд профессор
Өмнөговь аймгийн Ханбогд суманд уугуул, 1986 онд дунд сургууль, 1990 онд АУКоллеж, 1998 онд Дорно Данхины Утга Зохиолын дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Монгол Судлалын Сургуулийн магистрантур тус тус төгссөн. Монгол хэл, утга зохиол судлаач багш мэргэжилтэй. 2004 онд “Монголын уран зохиол дахь “Үг” зохиолын төрөл зүйлийн онцлог” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.2006 онд дэд профессор болсон. 1988 оноос уран бүтээлээ эхэлж, 2000 онд “Орхиж боломгүй хорин нас”, 2004 онд “Буйд шазрын шүлгүүд” яруу найргийн, 2005 онд “Монголын уран зохиол дахь “үг” зохиолын төрөл зүйл”, 2006 онд “Халхын хуульч хэмээх цэцэн Сандаг” судалгааны номуудыг хэвлүүлсэн. 2003 оны “Мөнгөн цом”-ын эзэн, 2007 онд МҮЧЗХ-ны шагнал хүртсэн, МҮЧЗХ-ны гишүүн.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: Дорж-Юндэнгийн Болдхуяг
Оруулсан admin on 2008-02-01 01:27:00 (1220 уншсан)
Дорж-Юндэнгийн Болдхуяг

1977 онд Улаанбаатар хотод төрсөн Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны гишүүн
2001 онд Миний жаахан Амбуунаа 2005 онд Чинад нууцхан сэтгэл 2007 онд Эсэруагын охиний хоолойн чимэг нэрт яруу найргийн гурван ном хэвлүүлсэн. 2001 онд Данзанравжаагийн Мөнгөн цом 2002 онд Хайрын цагаан уул наадмын тэргүүн байрын цом авсан
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: Цэндийн Доржсэмбэ
Оруулсан admin on 2008-01-25 02:43:19 (1210 уншсан)
Яруу найрагч Цэндийн Доржсэмбэ 1975 оны 02-р сарын 02-нд Баянхонгор хотод төрсөн. Ерээд оны яруу найрагчдын шилмэл шүлгийн “Монголын мөнгөн үеийн яруу найраг” түүвэрт түүний бүтээлүүд хэвлэгдсэн.
Хайрын шүлгийн “Цагаан уул”, “Аморе”, “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадмуудын тусгай шагналт.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: П.Баярсайхан
Оруулсан admin on 2008-01-11 02:01:48 (1620 уншсан)
ПYРЭВЖАВЫН БАЯРСАЙХАН Баярсайхан 1959 оны 2 сарын 3-нд Завхан аймгийн Жавхлант суманд тєрсєн. 1982 онд МУИС тєгссєн. “Хєх туурийн тал”, “Аав євєл ирнэ”, “Анир гvм нутаг”, “Гэрэл гэгээг хvснэ”, "Хотын онгон”, “Гүн ертєнц" өгүүллэг, тууж, романы зургаан номоо уншигчиддаа өргөн барьсан. Мөн хэд хэдэн жүжиг, кино зохиол нь тайз дэлгэцнээ тавигджээ. Одоо МYOÍРадиод тоймч хийж байна. МЗЭ-ийн гишvvн. МЗЭ-ийн шагнал хvртжээ. П.Баярсайхан 1997-2001 онд МЗЭ-ийн удирдах зєвлєлийн даргаар ажиллаж байлаа.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: Гончигийн Сүхзориг
Оруулсан admin on 2007-12-17 12:25:29 (1252 уншсан)
Г.Сүхзориг
Oрлой овгийн Гончигийн Сүхзориг
1978 oнд УБ хотод төрсөн. 2003 oнд Moнголын Зохиолчдын Эвлэлийн гишүүнээр элссэн. МЗЭ-ийн залуу зохиолчдын Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч 2003 oнд "ЭРХ ЧӨЛӨӨ - MИНИЙ СҮҮДЭР" шүлгийн түүвэр 2007 oнд "БҮГД НАД ШИГ ХИЙСВЭР" шүлгийн түүвэр тус тус хэвлүүлсэн. Одоо удахгүй "Алга болоочийн өдрийн тэмдэглэлийн түүвэр" модерн туужаа хэвлүүлж уншигчдын гар дээр тавих гэж байгаа.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: Х.Болор-Эрдэнэ
Оруулсан admin on 2007-06-14 22:47:00 (1922 уншсан)
Х. Болор-Эрдэнэ МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит зохиолч Х. Болор-Эрдэнэ нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд “Нүцгэн шөнө”, 2004 онд “Зүрхэнд үйлдвэрлэв” нэртэй сэтгэлгээний богино өгүүллэгийн түүвэр бүхий хоёр номоо уншигчдын хүртээл болгожээ. Нийт 100 орчим өгүүллэг, хоёр тууж, таван ном туурвисан. Одоо богино өгүүллэгийн “Диваажингийн хоригдлууд” нэртэй гурав дахь өгүүллэгийн номоо хэвлэлтэнд бэлтгээд байна. Халтарын. Болор-Эрдэнийн бүтээлүүдийг эндээс үзнэ үү
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 3/1 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: A.Амарсайхан
Оруулсан admin on 2007-05-10 23:33:00 (2182 уншсан)
АЛТАНГЭРЭЛИЙН АМАРСАЙХАН
А.Амарсайхан 1969 онд Алтай хотод төрсөн. 1989 оноос, тэр үеийн ЗХУ-ын Свердловск хотын Уул уурхайн дээд сургуульд суралцаж байхаасаа шог зохиол, зургаар оролдож эхэлсэн. Боловсролын хөгжлийн сургууль, Хэвлэлийн хүрээлэнд суралцаж гадаад хэлний багш, сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн.
Шог хошин зохиол, шог зургийн ”Өөхөнд хулдсан егөө” ном хэвлүүлсэн, хэд хэдэн номын чимэг зургийг хийсэн. 2006 оноос http://amarsaikhan.blogspot.com/ хувийн сайт ажиллуулж байна. ”Тоншуул” сэтгүүлийн 70 жилийн ойн нэрэмжит уралдааны тэргүүн шагнал, мөн сэтгүүлийн оны тэргүүн бичлэгийн шагнал, МСНЭ-ийн ”Ган үзэгтэн” шагнал хүртсэн.
”Тоншуул” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багшаар хавсран ажиллаж байна.
http://amarsaikhan.blogspot.com Манай сайт дээрхи А.Амарсайханы бүтээлүүдийг эндээс үзнэ үү
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ
Оруулсан admin on 2007-05-06 23:05:00 (2389 уншсан)
ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ
Ц.Доржготов 1940 онд Архангайн Хашаатад төржээ. Луу жилтэй, бага, дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн. Шог хошин зохиолын ''Дусал инээд", "Мөнхийн ус", "Бор морь", "Будааны хүүхэд", “Хүүхнүүдийн дунд ганцаараа", "Бодлын хулгай", "Ярьдаг дэвтэр”, "Шог зохиолч тэнэг байдаг". “Туулайн зүрхтэн”. "Бурхны ходоод лонх биш", "Хамба дээлт буюу дэлхий даахгүй баян" зэрэг ном мөн "Шим мандал' "Тэнгэр дуугарахын өмнө". "Yр удам танаа" роман тууж " Нарт өндөр" боть хэвлүүлж. “Тойрох хуудас” кино. "Шуурга” жүжиг бичиж. олны хүртээл болгосон байна. Доржготов 1975 онд олон улсын шог хошин зохиолын "Алеко" уралдааны "Мөнгөн зараа” шагналыг монголоос хүртсэн анхны зохиолч. 1990 онд Д.Нацагдоржийн шагнал түүнд олгосон. 2005 онд "Төрийн шагнал" хүртжээ.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 6/2 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: ДОЖООГИЙН ДОРЖ
Оруулсан admin on 2007-05-06 22:32:40 (1469 уншсан)
ДОЖООГИЙН ДОРЖ
Зохиолч Дожоодорж 1930 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Бага, дунд сургууль, мөн Дотоод явдлын яамны цэргийн нэгдсэн төв сургуулийг 1951 онд, Москвагийн Бүх Холбоотын киноны дээд сургуулийн зохиолчийн ангийг 1961 онд тус тус төгсчээ. 1949 оноос уран зохиол сонирхон оролдож “Ямаан дах нөмөрсөн хүн”, “Замын хүзүү урт”, “Шинэ үеийн баатрууд”, “Зүүний сүвэгч” зэрэг тууж өгүүллэгийн ном, “Yүрээр”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Амар хуур”, “Амьдралын цуурай”, зохиолч С.Удвалтай хамтарч “Yер”, “Балга ус”, “Хүргэн хүү” зэрэг уран сайхны кино зохиолууд бичсэнээс гадна “Хөрш”, “Ёроолгүй авдар”, “Нэг ширээний хоёр”, “Хаанахын хүн бэ” зэрэг жүжгийн зохиолууд бичжээ.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ
Оруулсан admin on 2007-05-06 22:27:06 (1551 уншсан)
ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ
Зохиолч Л. Дашням 1943 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт төржээ. 1967 онд Москва хотноо олон улсын харилцааны дээд сургуулийг төгсчээ. 1970 оноос уран бүтээл сонирхон оролдож “Нялх ногоо”, “Бурхантын цэцэг”, “Хайрын нууц” өгүүллэг шүлгийн номууд хэвлүүлжээ.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: АЮУРЗАНЫН ДАНДИЙЯДАМ
Оруулсан admin on 2007-05-06 22:24:17 (1475 уншсан)
АЮУРЗАНЫН ДАНДИЙЯДАМ
Зохиолч А.Дандийядам 1928 онд Ховд аймгийн Манхан сумын нутагт төржээ. Бага дунд сургуульд суралцаж багшийн дээд сургууль төгсчээ. 1958 оноос уран зохиол сонирхон оролдож “Эрхэм зам”, “Хилийн чулуу”, “Учиртай авдар”, “Хангайн сайхан Долгор”, “Ган хөлгийн намтар” зэрэг тууж, өгүүллэг найрууллын ном хэвлүүлжээ.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: ЖИНГЭЛЭЙН ДАМДИНДОРЖ
Оруулсан admin on 2007-05-06 22:19:23 (1534 уншсан)
ЖИНГЭЛЭЙН ДАМДИНДОРЖ
Зохиолч Ж.Дамдиндорж 1928 онд Төв аймгийн Баянзүрх сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Намын дээд сургууль, Москвад Ломоносовын нэрэмжит их сургуулийг тус тус төгсчээ. 1950-иад оноос уран зохиол сонирхон оролдож “Ёстой сайн хүн”, “Хаминдаагийн авгай”, “Нэгэн амьдралын мартагдашгүй өдрүүд”, “Дууриалт үйлстэн” зэрэг найруулал, өгүүллэгийн ном, “Хотоос ирсэн бүсгүй”, “Суварганы нууц”, “Мартагдашгүй баясгалант өдрүүд” зэрэг тууж бичжээ.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: ШАГЖИЙН ВАНЧААРАЙ
Оруулсан admin on 2007-05-06 22:15:43 (1530 уншсан)
ШАГЖИЙН ВАНЧААРАЙ
Зохиолч Ш. Ванчаарай 1932 онд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчны гэрт төржээ. Бага, дунд сургууль, УИСургуулийн анагаах ухааны ангийг 1959 онд төгсөж хүний их эмчийн мэргэжилтэй болжээ. Ш. Ванчаарай 1957 оноос уран бүтээлээ эхэлж «Хун», «Амьдрал», «Гал улаан цэцэг», «Яруугийн хавар», «Буурал хангайн даваа», «Сэтгэлд гийсэн гэгээ» зэрэг тууж, өгүүллэгийн ном бичжээ.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
Намтар: МӨНГӨНИЙ БИЗЪЯА
Оруулсан admin on 2007-05-05 02:52:07 (1451 уншсан)
МӨНГӨНИЙ БИЗЪЯА
Зохиолч М. Бизьяа 1907 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт малчны гэрт төржээ. 1942 оноос уран бүтээлээ эхэлж, «Бэлэг», « Yнэн домог», «Ганц гархи» зэрэг өгүүллэг, найрууллын ном хэвлүүлжээ.
(
Сэтгэгдэл [] |
Намтар |
Оноо: 0/0 |
Зохиолчдын намтар )
|
|
| |
 |
Гишүүн |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
Одоо онлайнд 152 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
| Мягмар, 2013.05.07 | | · | М. Батнайдвар : Бурханы бүтээл |
| · | М. Батнайдвар : Бүсгүй |
| · | М. Батнайдвар : Явна аа, явна шүү дээ |
| · | М. Батнайдвар : Мэдэхгүй л байя |
| · | М.Батнайдвар : Дурлал |
| · | М.Батнайдвар : Надад хэлээч |
| · | Б.Золбаяр : Цэнхэрийн голын ус |
| Даваа, 2013.05.06 | | · | Р.Тэнгис : Туулын Гурван Шувуухай |
| · | Ц.Буянзаяа : Жаргаж буй нарны туурь |
| Ням, 2013.05.05 | | · | Га. Чин-баатар : Он цаг |
| Баасан, 2013.05.03 | | · | М. Батнайдвар : ??????? найраглал |
| · | М. Батнайдвар : Нууц амрагтаа бичсэн нь |
| · | М. Батнайдвар : Нойтон зүүд найраглал |
| · | М. Батнайдвар : Од харвах тоолонд хүсэлээ шивнэдэг шиг ... |
| · | М. Батнайдвар : Хайраас олсон шарх хэзээч эдгэхгүй ч |
| · | М. Батнайдвар : Уйтгар гунигын далайд живж явахдаа ... |
| · | М. Батнайдвар : Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь ... |
| Пүрэв, 2013.05.02 | | · | Б.Баярсайхан : Нүгэл |
| · | Т.Баянсан : Хань |
| · | П.Батхуяг: Гинж |
| · | С.Баттулга : Бэрх шагай |
| · | Н.Бадамжав : Бялзуухайн нислэг |
| · | Т.Бум-Эрдэнэ : ХУУЧИН НОМ |
| Лхагва, 2013.05.01 | | · | Гуниг бидэн хоёр |
| Мягмар, 2013.04.30 | | · | Зохиолч орчуулагч Түмт Чо.Шинэ |
| · | Артай : Улаан бодон |
| Бямба, 2013.04.27 | | · | Чингисийн эрэл |
| Баасан, 2013.04.26 | | · | Д.Баттогтох : Уулс |
| · | Д.Баттогтох : Өглөө босоход минь бороо орсон байгаасай ... |
| · | Д.Баттогтох : Орчлонгийн сайхныг би мэднэ |
| · | Д.Баттогтох : Мөрөөдлийн шүлэг |
| · | Д.Баттогтох : Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно |
| · | Д.Баттогтох : Ижийгээ үгүйлж уйлж бичсэн шүлэг |
| · | Б.Улаанхүү : Болжморын ганц дэгдээхэй |
| · | Б.Улаанхүү : Салхилаад өнгөрөх залуу нас |
| Пүрэв, 2013.04.25 | | · | Ванчинбалын Инжинааши : Тэргүүлэгч цэцэг |
| · | Э.Бүжинлхам : Жижигхэн саарал хотод ... |
| · | Ванчинбалын Инжинаш : Дорно салхин хийстүгэй |
| · | Ванчинбалын Гүнначүг : Намарт уйтгарлав |
| · | Ванчинбалын Гүлранс : Сайхан хүмүүн |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|