Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Залуу нас
Оруулсан admin on 2025-11-07 21:50:34 (13412 уншсан)

 

Зовлонг таригч хүслийнхээ
Зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа
Зоригонд бүдрэх сайхан

Салхилж, шуургалж, хийсч
Сарнин зүдэвч өндийж
Санаснаар болдопүй хорвоод
Санаснаар зүтгэх сайхан

Тэнгээр хэмждэггүй орчлонд
Тэрсэлж явах сайхан
Тэрслүү зангийнхаа бурууд
Тээглэж явах сайхан

Зөнгөөр, хорвоог сөрж
Зөрүүд аалиндаа алгадуулж
Зөвхөн чиний төлөө
Хоёр бүдрэх сайхан

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Сайн бод
Оруулсан Bataka on 2025-11-07 21:29:48 (4858 уншсан)



Р.Чойном : Сайн бод

Хундагатай архийг хүүгийнхээ нулимс гэж бод
Худлаа инээсэн нөхдийг хормын зугаа гэж бод
Магтаал зэмлэл болгоныг манан л гэж бод
Маргааш ирээдүй хоёрыг харин байнга бод

Өнгөрсөн бүх дурсамжаа уучилж хайрлаж бод
Өнөөдөр байгаа бүхнээ үнэлж хамгаалж бод
Үг үйлдэл хоёроо хянаж тунгааж их бод
Үнэн худал хоёрыг ялгаж салгаж сайн бод

Өрөөлийг шүүх яах вэ эхлээд өөрийнхөө тухай бод
Өндөрт гарах тусмаа унахад их өвдөнө сайн бод
Сарнай хэдий хайрын цэцэг ч өргөстэй шүү бод
Сайхан бүхэнд шунаад яах вэ хорвоо баян шүү бод

Маргаашийг чи харахгүй ч байж болно тэгэхээр бод
Магадгүй чи үнэнээс зугтаж яваан биш биз сайн бод
Мөнгө гэдэг хэрэглээ төдий шунах хэрэг байна уу бод
Мөр чинь үр чинь үлдэх хорвоод нэр төрөө л их бод

Алдаж эндэх тоолонд чинь аавын чинь нэр цуг сэвтэнэ
Анзаарч хайрлаж чадалгүй алддаг юм шүү хүн гэдэг чинь
Аз жаргалыг холоос биш их ойрхноос чи өөрөөсөө олно

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Өлзийтөгс 	Л	 Шүлэг: Л.Өлзийтөгс : Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Оруулсан admin on 2025-11-07 21:22:59 (15764 уншсан)


Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан...Дараа нь удаан бороо орсон


Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан


Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.

  1998.9.21

( Дэлгэрэнгүй... | 13 | Шүлэг | Өлзийтөгс Л | )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Мөн чанар буй аваас ...
Оруулсан Bataka on 2025-11-07 21:09:45 (4350 уншсан)




Эрхэм хүмүүн Ч.Агваандоржид зориулвай….

I
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .

Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .

Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үүэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дашбалбар О | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : МОНГОЛ БYСГYЙ
Оруулсан Bataka on 2025-11-07 20:48:55 (5702 уншсан)



Р.Чойном : МОНГОЛ БYСГYЙ

Зүтгэн зүтгэн тэмүүлж яваа 
Зүс нийлсэн алаг морьд шиг 
Галтай залуу насны минь солонгын өнгө 
Чи хаана байна аа 
Ган төмөр шиг сэтгэлийн минь соронзонгүр 
Чи хаана байна аа. 

Галавын далайгаас түүсэн 
Сондор чулуун шүлгийн минь 
Галиглаж болдоггүй хэлхээг 
Соёрхон нэгэн таална уу даа. 

Мөрөөдөл их насны минь 
Мөнгөн сарнай чи хаана байна. 
Мөсөөр шаргих амьдралын 
Мөнхийн зун чи хаана байна. 

Мөчид гүехэн жаргалаа 
Мөлүү болтол элээсээр 
Мөхөс дархалсан шүлгээ 
Мөрөн дээр чинь тавья. 

Гүн мөрөн шиг амьдралын 
Гүүр болсон алдрай минь 
Хүн хэмээх алдрын 
Нүүр болсон амраг минь 

Хүүхэн хэмээх нэрийн 
Турьхан бүхнийг агуулж 
Түүхт Монгол орны 
Тулгыг түшсэн эхчүүд минь 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Үгүй
Оруулсан Bataka on 2025-11-07 20:34:47 (5092 уншсан)



Өлгийд минь буцааж аваачих шидтэн гэж үгүй
Өвгөрсөнийг минь залуу болгох хүчтэн гэж үгүй
Өөрийн минь ээжийг ахиж төрүүлж өгөх увдистан гэж үгүй

Үгүйгээр дүүрсэн хорвоо юм уу тэгвэл
Үгүйрлээ нөхдөггүй хотол юм уу тэгвэл
Үгүй огт үгүй хүслээр тасардаггүй хорвоо
Үгүй огт үгүй хүнээр дундардаггүй орчлон

Үхэх үгүйгээр төрөх гэж үгүй
Өтлөх үгүйгээр залуу гэж үгүй
Үгүй гэж байхгүй бол байна гэж байхгүй
Үгүй гэж байхгүй бол за гэж бас байхгүй

Хар цагаан хоёр харшилдсан
Нөхөр дайсан хоёр нүдэлцсэн
Зөв буруу хоёр зөрөлцсөн
Амаргүйхэн орчлонд амьдарч явна даа би

Зүгээр сууж чадахгүй
Зүрхээ хүнд бэлэглэхгүй байж чадахгүй
Адал бэртэгчинд өшрөхгүй байж чадахгүй
Анд нөхөртөө баярлахгүй байж чадахгүй



Үгүй
Тэнгэргүй аргаа баран сажилж чадахгүй
Үгүй
Тэмцэлгүй ая тал засан амьдарч чадахгүй
Үгүй
Үгүй гэдэг үг үнэтэй байна

За гэж Засдаг үгээр хуурсанаас
Үгүй гэж Үнэнээ хэлсэн нь дээр

Үгүй
Нүглээ цаасанд савлаж хов зөөж би чадахгүй
Нүднээс далдуур хүнийг муучилж би чадахгүй

Үгүй
Өөрийгөө өндөрт гаргах гэж
Өрөөлийг би хөнөөж чадахгүй

Үгүй үгүй Үгүй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Маргааш
Оруулсан Bataka on 2025-11-07 20:29:29 (5222 уншсан)


Маргааш! Энэ ямар сонстож байна? 
Магад танд шинэ өдөр шинэ өнгө сонстоно уу? 
Мартсаныг санах үлдсэнийг бүтээх 
Маргааш гэдэг яруу өдөр тэгвэл 
Мандтугай! 
  
Эгэл шүлэгч би тугайгий нь хэлэе 
Эрхэм нөхөр та Урагий нь хашгир! 
Энэ зуун маань лоозонд дуртай юм 
Эсэргэн үеэ л би мандтугай гэнэ! 
  
Өнөөдрийн залгамжлагч нь маргааш билээ! 
Өндрийн залгамжлагч нь намайг хэлнээ 
Өргөний залгамжлагч гэж нарийныг хэлнээ 
Өөрийн залгамжлагч гэж үр хүүхдээ хэльеэ! 
  
Yр хүүхэд гэж эл биеийн минь тасархай 
Yйл явдал алдар нэрийн минь хэлтэрхий 
Yзэж туулсан жаргал зовлонгийн минь 
Yргэлжлэл болж нэгэн охин мэндэлсэн юм. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Амрагтаа бичих захидал
Оруулсан Bataka on 2025-11-07 20:19:48 (4595 уншсан)



1.
Үйлийн үртэй зүрх минь
Үхлийн шарханд тарчланхан
Өргөст цэвдэг замбуулин дахь
Өдрийн одон чамайгаа гэсээр
Ухаан минь дэнтэй дунтай
Урьхан хаврын салхи залгиж
Ууж согтууран тэнүүчилж явнам.
Улсаас далдхан уйлж явнам.
2.
Хатуухан тарчиг насны минь
Ханьхан амраг Нина минь,
Хархан үс минь цайгаагүй байхад
Хагацлын зовлонг амсацгаалаа даа.
Хаврын сарын арван гурванд
Хайран чиг зүрхээ нийлүүлцгээж дээ
Хагацна гэж л хагацсангүй
Хадмын муугаас хагацлаа даа.
3.
Намайг чи минь
Насаараа ч харааж болох юм
Найргаараа би чинь
Нартад чамайг дуулнам.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Амитаба
Оруулсан admin on 2025-11-04 19:16:28 (29543 уншсан)

    Миний ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс бол бүсгүй хүн…. Данзангийн Нямсүрэн.



Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?

( Дэлгэрэнгүй... | 17 | Шүлэг | Нямсүрэн Д | )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Данзангийн Нямсүрэн :Чиний дэргэд...
Оруулсан Bataka on 2025-11-04 19:03:57 (4609 уншсан)



Чиний дэргэд насны орой гүйж ирсэн хүлэг мэт гундуухан
Чинийдэргэд намрын орой нисч амжаагүй шувуу мэт гуниглуухан
Чиний дэргэд өвс болоод дэрсийг үлээгээд лимбийг би эгшиглүүлнэ ээ
Чиний дэргэд дуу болоод инээдийг горхи болгоод толгодыг бүсэлнэ ээ
Чиний дэргэд од болоод тэнгэрийн тухай би мартана
Чиний дэргэд өвс болоод жимбүүрийн ялгааг үл мэдэрнэ
Чиний дэргэд үхэл болоод мөнхийн дуу үл зохионо
Чиний дэргэд ойр суухаас хол байх нь юутай энгийн бэ?!

1980 он

Дорнын их яруу найрагч, "Эрээнцав"-ын хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Нямсүрэн Д | )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Би цас болно
Оруулсан admin on 2025-11-04 18:59:23 (11420 уншсан)


Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно...

Дорнын их яруу найрагч, "Эрээнцав"-ын хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн ( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Нямсүрэн Д | )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Д.Нямсүрэн : Үйлийн үр
Оруулсан admin on 2025-11-04 18:51:28 (13468 уншсан)


Шаргал өвс халиурах толгодын энгэрээр
Шарга янзагатай олон зээр бэлчмүй
Шарга янзагатай олон зээрийн дээгүүр
Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй
Ойролцоохон нэгэн зээрийн сүг үзэгдэнэ
Ойролцоохон нэгэн цатгалан чоно явна
Цуутын цагаан талд оонууд цуглаж
Цусан эврээ өвдтөл мөргөлдөх сонсогдоно.

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Нямсүрэн Д | )

Бусад 		 Шүлэг: П.Буян-Эрдэнэ : Намар
Оруулсан admin on 2025-11-04 18:47:26 (8493 уншсан)

Насаараа элдээд гүйцээгүй солонгын долоон өнгө
Надтай зүүдэнд учирч, сэтгэл гижигдэхийг намар гэнэ
Надаас урваагүй ээжийн минь хайр салхиар өртөөлж
Нар дагуулан хааяахан хацар илбэхийг намар гэнэ

Дутуу эдэлсэн жаргал цээжнээс гуниг үргээж
Дурлалын шархтай хамт уруулд минь эрхлэхийг намар гэнэ
Дандаа л ирдэг хүйтэн өвлийн цасанд анхны мөрөө гаргахад
Даарч бээрсэн сэтгэл халуу шатах тэр мэдрэмжийг намар гэнэ

Гурваар дарсан гэзгээ тас хайчлан задгайлж
Гуниг суугаагүй нүдээ тодоор будахыг намар гэнэ
Хааяа мэлмэртэл гуниглуулдаг хаврыг ор тас мартаад
Халаасандаа бээрсэн гараа дулаацуулах тэр агшныг намар гэнэ

Хайртай хэрнээ холдчихоод ирж чадахгүй хүлэгдсэн
Хүнийх болсон эрийг хүлээх тэр шаналлыг намар гэнэ
Миний үнсэлтийг намар гэнэ
Миний хайрыг намар гэнэ

Миний бүхнийг намар гэнэ
Миний бүхэн намар шиг, намар яг над шиг

П.Буян-Эрдэнэ 2014.08.27

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Амьдрал
Оруулсан Bataka on 2025-11-04 18:27:25 (5221 уншсан)



Амьдрал гэдэг
Аугаа их юм
Аугаа их юм мөртөө бас өчүүхэн юм
Амьдралыг хүмүүс
Ажиглахдаа
Амсахдаа
Авахдаа
Улсын их дэлгүүрт орж байгаа юм шиг
Уран зургийн музей сонирхож байгаа юм шиг
Ундааны газар ууж байгаа юм шиг
Уншлагын танхимд сууж байгаа юм шиг
Өөр өөрийнхөөрөө өнгөрөөх юм
Амь аминыхаараа амтлах юм.
Амьдрал гэгчид үргэлж л өгч явдаг хүн байх юм
Амьдралд зүггүй хүүхэд шиг хандаж тас алгадуулаад
Ахиад л бас мартаж дахиад л бас алгадуулсаар
Зовлон жаргал хоёрыг ялгахаа байчихсан
Золбин нохой шиг хүн ч байх юм
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Нямсүрэн 	Д	 Шүлэг: Данзангийн Нямсүрэн : Өвдгийг тань дэрлэлээ, хонгор минь ...
Оруулсан Bataka on 2025-11-04 13:09:56 (4433 уншсан)

Данзангийн Нямсүрэн найрагчийн шүлгээс....

Өвдгийг тань дэрлэлээ, хонгор минь
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ, хонгор минь
Үүлэн уулын цэцэгс ингэж анхилдаг биз ээ
Гоо хоёр хөлийг тань үзлээ, хонгор минь
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд
Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог биз ээ
Эрдэнийн хоёр товчоор тань эрхэллээ, хонгор минь
Илчит наран бөмбөрцөг ийм халуун байдаг биз ээ
Ээрэм талын чөлөө рүү тэгтэл хоёр амьтан цахилвай
Энэ хоёр бодвол Эрээнцавын минь чандага буй за.
Ууц бэлхүүсийг тань тэвэрлээ хонгор минь
Усны гүндээ загас ийм эвтэй байдаг биз ээ
Уяхан булбарай уруулыг тань шимлээ, хонгор минь
Улаалзганы шимүүстэй дарс ийм амттай байдаг биз ээ
Шүдний хэвийг эгэм хоолойд тань үлдээлээ хонгор минь
Шүрэн ундрамт зүүлтэн чимэг гэж байдаг даа
Усан үзмийн хүрэн хүйсний тань хилийг давлаа
Урьд Дарьгангын алтан харгана ийм үйстэй дээ.
Хурц хумс чээжин дээр алмааз адил зурлаа
Хулсхан биеийн тань хүслийг яаж номхотгох вэ?
Заримдаа зүүдний саарал мананд үзэгддэг
Залуу тэр охин чоно ямар учиртай юм бол?
Өвдгийг тань дэрлээд зүүрмэглэжээ, би
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ ...

1999.11.07-09 Эрээнцав
"Амитаба" номын 150-р тал 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Нямсүрэн Д | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б. Лхагвасүрэн : Боржигины бор тал
Оруулсан admin on 2025-11-04 12:52:27 (110034 уншсан)



Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

( Дэлгэрэнгүй... | 44 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном: Эрх чөлөө
Оруулсан admin on 2025-11-04 12:19:34 (20886 уншсан)


P.Чойном : Эрх чөлөө

Гандан бууршгүй амьдралын гал улаан цэцгэн дээр
Гаслант шорон гяндангийн гав гинж цоожин дээр
Настан буурал эхийн минь мөнгөн буурал тэргүүн дээр
Насан бага үрийнхээ хөнгөн мишээх зүүдэн дээр
Намайг үдэхдээ уйлсан хүүхэн хонгорын зүрхэн дээр
Насан туршдаа гэмших гэнэн залуугийн алдаан дээр 
Эрх чөлөө чамайг эрдэнэ болгоно тахья    
Эзэмдэх төрийн сүлд нь болгон залъя 
Саран дураар аялах мөнгөн тэнгэрийн толион дор 
Салхин дураар исгэрэх өргөн талын цээжин дээр
Санан санан гэрэвших хонгор үрийн сэвлэгэн дээр
Салж ядан хоцорсон итгэлт ханийн хайран дээр
Хөгшин ганц улиасны хатсан ганц мөчир дээр
Хөөрхий муу аавынхаа түмэн үрчлээт нүүрэн дээр
Хүлэг сайн морьдынхоо шандас цуцах ээрэм дээр
Эрх чөлөө чамайг эрдэнэ болгон тахья   
Эзэмдэх төрийн сүлд болгон залъя 
Хорвоод бишгүй тохиолдох зусар бялдуучийн сүнсэн дээр
Ховын матаас шургуулсан хуурамч гэрчийн нүүрэн дээр
Хурц ир нь мохохгүй ган хутганы ирэн дээр 
Худал хэрэгт гүтгэсэн заналт байцаагчийн толгой дээр
Эрийн сайнаар олддог эрдэнэ болсон тамхин дээр
Эгзэг таарвал заяадаг хагархай цонхны баяр дээр
Энэрэл өршөөл гэж байдаггүй тамын шоронгийн дээвэр дээр
Эвгүй харагдвал дэгэлдэг харгис жижүүрийн ээлжин дээр
Эрх чөлөө чи аянга болж нижигнээч
Эрх чөлөө чи атом болж дэлбэрээч...

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Чойном Ренчин | )

Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : Нас залуухан бүсгүй
Оруулсан Bataka on 2025-11-04 11:53:50 (4470 уншсан)


Т.Батсуурь : Нас залуухан бүсгүй
 
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай
Зүрхэнд минь зай үлдээгүй зүсэнд минь битгий хууртаарай 
Зүрхэндээ шархалсан хайр чинь зүүдэндээ учрах жамтай
Гэрэлтэй цонхтой үүднээс минь гэрлүүгээ буцдаг жимтэй 
Хожуу учирсан дурлал холдож чадахгүй тамтай 
Хосоор амьдрахын хорвоо дээр би хойноосоо харуулдсан ханьтай

Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай
Үйлийн үртэй хорвоо дээр үнэн явах тангарагтай 
Үүдний минь цаана хүлээсэн ханийн минь харц тангарагтай
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай

Магад би чиний ягаахан урууланд чинь зөгий шиг шигдэж 
Янагийн баланд хэсэгхэн мансуурсан ч явуулын хүн би гэрлүүгээ л буцчихна
Хөлөрсөн бие нь хатахаас нь өмнө хөнжлөөс чинь сугарч хань луугаа явчихна 
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай

Дэндүү их сэтгэлийг чинь дэнгийн гэрэл шиг шатааж мэднэ 
Дэрвэгэр алаг нүдийг чинь дэрэн дээр чинь уйлуулаад буцна
Нас залуухан бүсгүй минь надад л битгий дурлаарай
Зүрхэнд минь зай үлдсэнгүй зүсэнд минь битгий хууртаарай
Нас залуухан бүсгүй минь  ээ

Яруу найрагч Т.Батсуурь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )

Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : Гуйлгачин
Оруулсан Bataka on 2025-11-04 10:26:58 (4552 уншсан)



 Би амрагийнхаа халуун харцнаас хайр л горьдсон гуйлгачин
 Би хүний өмнө сөгдөж алгаан тосоогүй гуйлгачин
 Би хөрст алтан дэлхийд хүн шиг л яваа гуйлгачин 
 Би нарт энэхэн хорвоогоос нас гуйгаагүй гуйлгачин
 Би намуун тэр шөнөөс жаргал хайгаагүй гуйлгачин
 Би бусдын хөрөнгөнд шунаж нүгэл өвөртлөөгүй гуйлгачин
 Би буцахын жамтай орчлонд бусадтай л адил гуйлгачин  
 Би сайн муу хоёрыг ялгаж тал засдаггүй гуйлгачин
 Би сайхан бүхнийг эдэлж торгонд умбаагүй гуйлгачин 
 Би дуутай хууртай хорвоогоос дугараа нэхдэггүй гуйлгачин
 Би дундуур дүүрэн амьдралаас дутах юу ч үгүй гуйлгачин
 Тайван байж та сонс 
 Та ч гуйлгачин 
 Би ч гуйлгачин 
 Алтан сайхан хэвлийгээс уруугаа харж ойччихоод 
 Ангир шаргал уургийг амлах гэж уйлсан гуйлгачин
 Янжинлхамын хэвлийгээс ямар ч хувцасгүй төрчхөөд 
 Ягаан зам татуулж сүүнд өлгийдүүлсэн гуйлгачин
 Хөгширч өтлөөд үхэхийн чинь цагт 
 Хүүхэд чинь бас гуйлгачин болох юм байна 
 Аавын минь та энгэртээ багтааж хайрлаач гэж 
 Алга дарам газраас бас гуйх юм билээ шүү
 Бид бүгдээрээ гуйлгачин шүү
 
Яруу найрагч Т.Батсуурь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хүүдээ зориулж бичсэн шүлэг
Оруулсан Bataka on 2025-11-03 09:37:26 (7131 уншсан)


Үр минь, үүрийн туяаны үр минь
Эмээл дээрээ дэрвүүлж
Дэргэдээ шулгануулж өсгөсөн  
Аавын эр борхон харцага минь
Энэрэлийн ханхар өвөр дээр чинь
Эцсийн амьсгалаа хураах хүү минь
Чамайг төрөхөд аав нь
Нарны аймгийн есөн гарагийг
Арав боллоо хэмээн тоолж
Насны буулган дор
Үртэй хүн үхэшгүй гэдгийг ухаарсан юм
Нуур нэвтлэх сарны гэрэлд
Ижийнхээ хөхийг хөхөж байхдаа миний хүү
Нум шиг бөхийсөн сайхан
Удын мөчирт зүүсэн бөмбөрцөг шиг харагддагсан
Дэлхий үр минь, нар минь
Үнэгчлээд уйлахад аав нь сэрдэггүй байсанаа нуухгүй
Үе үе өвдөхөд чинь эзгүй байсанаа цагаатгахгүй ээ
Энэ орчлонд юунаас урьтаж хүн болоосой гэсэн дээ
Эсгий үнэг хайчилж суухдаа аав нь бодож суулаа
Төр тэргүүлэхгүй ч миний үр зөв яваасай билээ гэсэндээ
Төмөр дөрөөгий чинь сүүнд мөлийтөл мялаасан
Онож алдахын орчлонд хөлөө олохын тэнцвэр
Олныхоо дунд туг шиг явахын ухаан
Эгэл түмнээ гэсэн өрөвч нинжин сэтгэл
Эх сайхан орныхоо төлөө бол
Сумнаас зүрхээ нуухгүй зориг
Эс бүхэнд чинь шингэг гэж
Ижий тань өлгийг нь хөдөлгөсөн байх
Ийм л явж эс чадвал
Эцэг чинь хожим нь булшин доороо даарна шүү үр минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 318 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


art_15.jpg
600x350 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6199


Ногоо хураах ч гоё юмаа
600x800 189k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6104

М. Батзориг 1979	90х70, зотон тос
Зохиомж
600x460 134k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5401


Агуулга
Thursday, 2026.06.11
· Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn