Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Эхнэр
Оруулсан admin on 2025-11-20 20:16:30 (14500 уншсан)



Сар шинийн өглөө айлын бүсгүй
Шар дурдан бүсээ алдалж байгаад ороов
Шанх тавьсан үсээ илбэж байгаад тольдов
Шавхийсэн нуруугаа хотойж байгаад эргэв

Дөрвөн босоо нугалаастай хүрэн торгон дээлийн
Дөлөлзөхөөр нь үзэгдэх аржгар хурган дотор
Хажуу талдаа товчтой шөвгөрдүүхэн хром
Хазгайдуухан тавьсан хар минжин малгай


( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Намтар
Оруулсан Bataka on 2025-11-20 20:13:15 (4846 уншсан)



Алд биеийн минь намтар гэвэл
Амьдралын хатуу бүхэнтэй
Аймшиггүй тулалдаж ирсэн 
Ард Чойномын түүх юм.

Энэ биеийн минь намтар гэвэл
Эртдэж төрүүлсэн хорвоотой
Эрэгчин эмэгчнээ үзэлцсэн
Ринчиний Чойномын түүх юм.

Хонгор багын диваажинд
Хотлын хүүхэд шиг байснаа
Хорвоогийн <<үнэн>> хэмээх
Хориотой модны жимсийг
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Хүн
Оруулсан Bataka on 2025-11-20 20:08:06 (5823 уншсан)

Гуравдугаар бүлэг

Эртнээс  миний хүслийг татдаг
Эх нутгийн минь өвлийн сар!
Эрүүл биеэр халууцан тоглож
Эгшиг дуугаа дуулдаг цаг минь!
Нойтон юм шиг мөсний мандлаар
Норвег тэшүүр хурдлах цагт
Чих шуугьж, нүүр улайж,
Чилээ гарч, сэтгэл хөөрдөг сөн...
Хөх тэнгэр, цагаан тал,
Хөндий жалга, уул толгод 
Тураг шувууны чимээгүй нисэлт
Туул голын хөдөлгөөнгүй мөс,
Өтгөн мананг нэвтэлж ядах,
Өглөө эртийн улаан наран,
Хөмсөг, санчиг нь цантан алхах
Хөгжилт залуусын цовоо нүүрийг,
Ганган ихэмсэг нийслэл хотын
Гадаад үзэмж, дотоод жавхааг
Зураглан бичих хүслэн төрж
Зориглон суусан хоногууд олон сон...
Аль олон тэртээ хоногуудад
Алт шиг цагаа үрээгүй сэн бол
Амьдын жаргалыг ч эдлэх байлаа
Алдрын титмийг ч өмсөх байлаа...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Миний майгахан Думаа
Оруулсан Bataka on 2025-11-20 15:16:59 (4770 уншсан)



Хүний жаалхан үр 
Миний майгахан Думаа
Цастай талын савслаганд 
Цангинаж үлдсэн инээд минь

Хөвгүүн бага л насны 
Хөнгөн баяр гуниг минь
Хөдөөгийн хөх салхинд 
Хөдсөнд боолттой өссөн

Дугарын охин Думаа минь
Дурлал гэдэг үгийг 
Дуулсан, дуулгасан хоёр
Дун цагаан сэтгэл минь

Энэ л насны минь хавраар ургасан 
Эх л нутгийн яргуйхан минь
Амраг хайрыг минь шагнасан 
Амьд одон минь

Монгол гэрт заяасан 
Цэгцгүй шүлэг минь
Морин дэл дээр асаасан 
Цөгцгүй зул минь
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Гунигийн дуу
Оруулсан Bataka on 2025-11-19 22:13:22 (4939 уншсан)


Цэцэнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад 
Тэрүүнээс илүү зовлон алга даа
Яаж ч болохгүй залхуу энэ орчлонд
Яарахаа мэдсийм бол
Яах гэж би эрт төрөө вэ?

Ундааны дээж архий нь болвол хө
Ууна гэж юунд нь амсав даа хө
Учир ерөөлгүй чамдаа болвол хө
Сууна гэж юунд нь амлав даа хө

Нуур болгон үлдээхгүйгээс хойш
Нулимсаа юунд нь гаргав даа хө
Нуруу биеэр чинь тэвэрэхгүйгээс хойш
Нууцхан чиг юунд нь дасав даа хө
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Ээждээ бичсэн захидал
Оруулсан Bataka on 2025-11-19 22:07:49 (7507 уншсан)

Алд биений минь тал нь болсон
Амьд насны минь гал нь болсон
Азай буурал ижий тандаа
Амар мэндийн захидал барья...

Уужим холын морины дөрөөг
Уургийн цагаан сүүгээрээ мялааж
Уртын замын өлзий хутаг ерөөж
Уйланхан үддэг ээжий минь сайн уу?...

Харийн замын минь тоосыг
Халуун нулимсаараа угаан байж
Хар нялхын минь үнэрийг үнэрлэн байж
Хайрланхан угтдаг ээжий минь сайн уу?...

Учрах хагацах алив явдалд минь
Урам зориг... найдвар минь болсон
Учирт битүү... саад тотгорт минь
Урд хойноос минь түшдэг болсон...
Уяхан замбуу тивд
Уйлах дуу... дуулах хоолой
Уушигны минь гурван судас
Ухааны минь таван түлхүүр...
Унд хоолны минь... ааг нь болсон
Унах сэхэхийн минь... зааг нь
Нэрлэх нэрийн минь... сүр нь
Гэрлэх гэрийн минь... сүлд нь
Ялах дийлэхийн минь... тэнгэр
Ядрах цагийн минь... тэнхэрэл
Орчлонд ганцхан олдох
Онгон буурал ээжий минь...
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Гучин наймтай аав
Оруулсан Bataka on 2025-11-19 21:05:52 (4514 уншсан)


Гучин наймтай аавын минь
Амьд сэрүүн зүрх шиг 
Гуниг баяраа дэргэд нь 
Амсаж өссөн голомт минь

Тунарч хөхрөх утааны
Үнэр нь нэг л өөр
Тулган доогуур шилээсэн
Үнс нь хүртэл ондоо

Ам бүлдээ хомсхон
Хоол нь нэг л амттайхан
Ахдаа шоглуулж уйлсан
Нулимс хүртэл аятайхан

Бурхан бага насны минь
Буурал ганцхан диваажин 
Буургар талын дундах
Бууц минь тэр байна

Жаахан тэр бууцан дээр 
Жаргалаа орхиж, зовлонгоо үүрээд
Илчилгүй холын замд би
Эр бие ганцаар гарч билээ...

Яруу найрагч Р.Чойном  
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Цэрмаа
Оруулсан Bataka on 2025-11-19 20:52:23 (4354 уншсан)

Хөөрхий дөө, миний Цэрмаа
Хөхрөөд байгаа их хотын
Альхан байшингийн, ямархан өрөөнд
Амьдран суугаа бол доо, миний Цэрмаа

Торонд орсон шувуухай шиг 
Шоронд орсон найзынхаа тухай 
Дуулаа болов уу, миний Цэрмаа
Дуулаад уйлаа ч болов уу даа, миний Цэрмаа

Амьдралын даваа өндөр юм даа, Цэрмаа минь
Арван түмэн нугачаатай юм даа, Цэрмаа минь
Адал их хорвоогийн хүсэл хяслын талбарт
Арай ч эрт уулзаж дээ, чи бидэн хоёр...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Тал нутгийн зүүд
Оруулсан Bataka on 2025-11-17 12:00:38 (4644 уншсан)


Таван ханатын дотор 
Таг чимээгүй нойрсовч
Ташаалдаж нөмөрсөн дээлэн дор
Бяцхан зүрх догдолно.

Балга хүрэхгүй тос нь 
Барагдахгүй яасан зул вэ?
Бадамлаж байгаа голондоо 
Дарагдах нь яасан зул вэ?

Дэрвэгэр хоёр далавчаараа 
Дэвчихгүй яасан эрвээхэй вэ?
Дэмий давхихын оронд 
Шатчихгүй яасан эрвээхэй вэ? ... гэж 

Хоёр өөр гудсан дээр 
Хоёр сэтгэл дэрвэлзээд 
Зулын гэрэл хурц ч юм шиг...
Зуны шөнө урт ч юм шиг...

Нугас, загас шиг насанд минь 
Ижилдэж явсан зүүд
Нууц холын жаргалыг 
Амлаж хайрласан зүүд
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ 1
Оруулсан admin on 2025-11-17 11:43:46 (19453 уншсан)


Тунгааж бодоогуй юухамд ч гэсэн
Туйлын д ү гнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд, сүүлд нь дуугар.

Хүний амьдралд чухаг мөртөө
Хүүхдэд хэлдэггүй сургаал гэж бий.
Хүй е ртөнцөд элбэг мөртөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий!

Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг.

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ 3
Оруулсан admin on 2025-11-17 11:34:36 (15157 уншсан)


Булаг усны цутгалан сөргөж ордог жамгүй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгүй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгүй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгүй.
Бузрын нүх уруу өөрийгөө өөрөө түлхэх хэрэггүй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггүй!

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Миний шүтээн
Оруулсан admin on 2025-11-15 11:08:25 (66092 уншсан)


Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх уед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу
Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг

( Дэлгэрэнгүй... | 63 | Шүлэг | Чойном Ренчин | )

Нацагдорж 	Д	 Шүлэг: Д.Нацагдорж : Дөрвөн цаг
Оруулсан admin on 2025-11-12 20:18:12 (150136 уншсан)


Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана

( Дэлгэрэнгүй... | 97 | Шүлэг | Нацагдорж Д | )

Бадарч 	П	 Шүлэг: П.Бадарч : Эх орны хилээс
Оруулсан Bataka on 2025-11-12 15:35:54 (5359 уншсан)



Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас 
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий.
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий.

Эх орноо хамгаалсан хилийн дархан харуул
Эр цэргийн сэтгэлд Эх орон нь багтнам.
Элэг буруу дайсан ширхэг чулуунд санаархвал 
Эгэл бие чигээрээ чулуунд хувилах билээ. 

Торойх баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас 
Тохой хүрэхгүй зайд дархан хилийн шугам 
Торгоны нандин зах шиг сэмлэж болохгүй ариунаар
Тормойх түмэн мэлмий шиг намайг ширтэн байна. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бадарч П | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Ээждээ айлгаж хэлсэн үгс....
Оруулсан Bataka on 2025-11-11 18:43:33 (4723 уншсан)



Ээж ээ надад юу ч хэрэггүй
Энхрийлэл ч хэрэггүй, зэмлэл ч хэрэггүй
Эм тан ч хэрэггүй
Хутга, туухай ч хэрэггүй
Эхнэр ямар нь ч хэрэггүй
Гагцхүү Цэрэндулам л хэрэгтэй.

Амьдрал цэнгэл нь олдохгүй бол
Адаглаад бараа нь хэрэгтэй
Амраг хайр нь олдохгүй бол
Алаг нүд нь хэрэгтэй.

Алд бие нь олдохгүй бол
Зураг хөрөг нь хэрэгтэй
Амьд үхсэн сураг нь хэрэгтэй

Өөр юу ч хэрэггүй, ээжээ
Өрөвдөөч дээ намайг ээжээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Хонгор чамдаа хэлэх үг
Оруулсан Bataka on 2025-11-08 21:34:13 (4457 уншсан)


Уншсан: О. Батсүх

Хонгор чамдаа хэлэх үг минь
Хосгүй хайрын тухай биш
Хойд зуны амралтын тухай биш
Хожид урьд бодож үзээгүй бодлын чинь тухай
Yнэндээ, бүсгүй хүн, юу эс бодох вэ
Yзэсгэлэн гоо баясал цэнгэл
Гал тогоонд хэрэгтэй бүхэн бэлэн байх тухай
Гар дээр нь хэдэн төгрөг байнга байх тухай
Эр нөхөр нь архиддаггүй байх ч тухай
Элдэв хүн цувж, шалыг нь халтартуулахгүйн тухай
Толгой шүд нь өвдөхгүй байх тухай
Толины урд хайрцагт аналгин бий эсэх тухай
Дэргэдэх айлын нь бүсгүй, нөхрийг нь
Дэндүү зөөлөн харсан тухай
Ер нь тэгээд юу эс бодох вэ дээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Их хаантайгаа учирсан зүүд
Оруулсан Bataka on 2025-11-08 19:56:11 (7730 уншсан)



Урьд шөнө би нэг гуйлгачин өвгөн зүүдэллээ
Уранхай ноорхой хувцастай
Уруу дорой царайтай
Уртаа шар сахалтай 
Уйлсан өвгөн явж байх юм
Сайн байна уу? Та юунд уйлаа вэ? Гэвэл
Сайнаа ч алд. Нохой долоо.
Салж болох бүхнээсээ салаад
Санаа сэтгэлээ хүртэл худалдаад
Салгалж явна даа, хүү минь
Яачихсан юм болдоо? Зайлуул
Ядарч мунгинаад л тэр байхдаа
Юмаа хүнд булаалгаа юм болов уу?
Юу л базаагаа бол гэж дээ гэж
Өрөвдөж би дотроо бодоод
Өвгөнийг дуугүйхэн ширтлээ
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Цөхрөл
Оруулсан Bataka on 2025-11-07 22:43:22 (4730 уншсан)


Айл зочилчход архи гаргадаг ёсыг
Аль үед ямар чөтгөр нь гаргав аа
Хамгийг сайн санаж явдаг хүндээ
Хатуу хорыг хоёр гардан барьж
Харсаар байтал аяга аягаар уулгах
Хачин юм шүү дээ

Ээдээ энэ хүн гэдэг үү
Зарим нь гэтэл аяга цайгаар дайлуулаад гархин оронд
Заавал архи горьдон суусаар байдаг
Хоолны шүүгээ авдар сав онгойлгох бүрт
Хоёр нүд нь гар даган гүйсээр байдаг.

Ямар ч айлд байх байхгүйн зовлон гэж байдаг
Яаая гэхэв зарим зочныг архигүй гаргадаг

Гарсан зочин архи өгсөнгүй гэж тэднийхийг гашуунаар харааж
Гашуун ус шигээ ааш гаргадаг
Гэтэл зарим айл гэртээ орсон бүхнийг шахаж суудаг
Уухгүй гэснийг уу уу гэж албадан
Уран цэцэн үгээр егөөдөн тунирхдаг

Айдаа энэ гэгээн цэлмэг өнөөдрийн дундах
Аль эртний хар бараан зуршил хэзээ дуусах болдоо
Айл зочилчход архи гаргадаг ёсыг
Аль үед ямар бурхан нь устгах юм болдоо
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Архи
Оруулсан admin on 2025-11-07 22:40:22 (23650 уншсан)


Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чойном Ренчин | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Найз нартаа бичсэн захидал
Оруулсан admin on 2025-11-07 22:28:18 (21838 уншсан)



Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

 

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч
Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ

( Дэлгэрэнгүй... | 9 | Шүлэг | Чойном Ренчин | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 332 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-010.JPG
600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5416

зотон тос 91.5х152 см
Нутгийн зах
600x357 38k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5245

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-131.JPG
600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5125


Агуулга
Thursday, 2026.06.11
· Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn