Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: М.Билэгсайхан : Гэгээн Монгол
Оруулсан admin on 2026-01-15 12:44:37 (44110 уншсан)


Сүрэг цагаан зээр шүүдэр гишгэн цахилж

Сүрлэг өндөр ууланд тэхийн эвэр сэрийж

Монгол гэрийн гаднаас малын үнэр ханхалж

Моринд хайртай сайн эр уртын дууг аялж 

Үүрийн гэгээтэй уралдан өрхний хошуу даялж

Өндөр борхон бүсгүй аргал хормойлон галлаж

Өтгөн шаргал цайг тооно өргөөлөн самарч

Өүлэн эжийн минь удам тэнгэрт цацал өргөж

Өөдрөг хөдөө нутагт минь өглөө болж байгаа нь тэр ээ.

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: С.Отгонтуяа : Би уучилсан
Оруулсан Bataka on 2026-01-14 17:15:11 (4847 уншсан)

Цэцэг цэцгийн өнгөнд шунаж нүүсэн эрвээхэйн занг уучилсан
Цэнхэр манантай намраар мэнд л байгаасай гэж залбирсан
Цаг цагийн аясаар урваж нүүсэн шувуудыг уучилсан
Цаадхан далайдаа очоод жаргаад л ирээсэй гэж ерөөсөн

Би уучилсан

Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүнийг уучилсан
Гишгэсэн мөр бүхэнд минь аз тохиодоггүйг ойлгосон
Гэгээ татуулж явахад минь атаархсан танил хүмүүсийг уучилсан
Гэрэл байгаа газарт сүүдэр байдгийг ухаарсан

Би уучилсан

Намайг гомдоож зүрх зүссэн хэн бүхнийг уучилсан
Яахав дээ хүн л юм чинь дээ гэж цагаатгасан
Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч бас уучилсан
Яалтай ч билээ дээ тэнэгхэн залуу нас минь гээд цайруулсан

Би уучилсан

Уучлахгүй бол зүрх хүндрээд байхаар нь
Уужимхан хорвоо гэвч давчдаад байхаар нь,
Цөмийг нь би уучилж орхисон
Цээжний цаанаас минь хайр минь ундарсан

Би уучилсан

Нийслэлийн 93-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш,
Монгол Улсын Гавьяат багш С.Отгонтуяа
https://www.facebook.com/otgoo.sugir/
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Оруулсан Bataka on 2026-01-14 15:18:29 (3529 уншсан)

Нэг л эцгийн ариун урсгалаас үе залгаж ургасан болохоор
Нэг л эхийн алтан хэвлийд үр нь болж бүрэлдсэн болохоор
Нэг л гэрийн халуун голомтыг тойрч хөлд орсон болохоор
Нэг л нэрийг хан хорвоод залж овоглосон болохоор
  Энэ ахан дүүс
  Энэ амин улс
Зүс царай адил гэж андуурагдсан болохоор
Зан ааш ижил гэж эндүүрэгдсэн болохоор
Зөрүүд тэнэгхэн наснаасаа л сайдаж муудаж өссөн болохоор
Зүйргүй гомдлоо гэвч нулимсаа арчаад л инээдэг болохоор
  Энэ ахан дүүс
  Энэ амин улс
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Мөнгөнгинж : Зүүдээ манасан шүлэг
Оруулсан Bataka on 2026-01-13 21:55:46 (3346 уншсан)

Шүлэгчийн зүүдэнд үзэгдэх
Шүүдэргүй талын цэцэгхэн минь
Шөнийн бүтэн нойрыг тал хулжаасан амрагхан минь
Амьдарлаа бүтэн холбоогүй араггүй хайрын эзэн минь
Ахиж чамайгаа гомдоохгүй ээ аз жаргалын бурамхан минь

Солгой аяласан дууны дахилт шиг энэ амьдралд
Согтож хааяаа өөрийгөө зүхэж би болох болов уу ?
Сормуус чийглэсэн нулимсан дусалдаа живээд
Саргүй шөнөөр ганцаар алхаж би чадах болов уу?

Өөрийг минь хайрлахгүй бүсгүй чамд дурлахдаа
Өврийн дэвтэр ээ дүүртэл би шүлэг бичих болов уу?
Өөнтөгч орчлонг дуустал амьдарч чадахгүй ч
Өөрт чинь би хайртай гэж амьсгал хураатлаа хэлж чадах болов уу?

Дуугүй хөх тэнгэр үүлсээ хурааж чуулуулаад
Дусал бүрээрээ шалба норгож ахиад хэдэн намар жиндээх бол
Дугараг саран цонхон дээр минь саатан хоноглож
Дугтуйгүй захидлын эзэн чамайг минь ахиад хэдэн шөнө санагдуулах болоо

Харцны чинь талимаанд шүлэг тэрлэн бодлогошроод
Харанхуй шөнөөр чамруугаа хэчнээн олон тэмүүлэх бол
Хагацахаас айсан бяцхан зүрхээ өвөртлөөд би
Хамгийн сүүлчийн удаагаа ямархан шүлэг таталгах бол оо

Т.Мөнгөнгинж 2026 01 13 21:56 0097612290624 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Шүлгүүд ...
Оруулсан Bataka on 2026-01-13 16:58:08 (3522 уншсан)

***

Шөнө бүхэн миний хоолойг
Хайр найргүй багалзуурддаг
Шөнө бүр надад төрдөг
Тэр гунигтай үймээнч бодлуудаа
Өөрөөсөө сэгсэрч унагаад би
Өрөөнийхөө цонхоор хийсгэж зогсном
Өвдөх мэт, урагдах мэт салхи
Тэднийг зөөгөөд хаа нэг тийшээ одном
Уйлах дуу шиг минь ийм эгшиглэнт авиа ч гэж үгүй
Урсах нулимс шиг минь ийм эрх чөлөө ч гэж байхгүй

Уйтгар шиг минь л ийм аймшигтай энэрэнгүй өвдөлт хаана байх вэ?

Учирсан чи эргэж ирэхгүй байх шиг төгс хайр ч гэж юу байх вэ дээ?

 

***
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бүжинлхам Эрдэнэбаатар | )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Борооны гэргий
Оруулсан admin on 2026-01-13 16:51:18 (10531 уншсан)

Уучлаарай хайр минь,
Цор ганц солонгын туяат минь
Урд шөнө би бороонд,
Чамд хадгалсан уруулаа өгчихлөө
Чиний минь хүрэх гээд,
Хүрч чадаагүй байсан хацрын минь гэгээг
Чийгт борооны дусал,
Үүлсийн бүрэнхийтэй цуг
Шөнөжин сүүдэрлэж хонолоо...

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Бүжинлхам Эрдэнэбаатар | )

Дорж 	Зундуй	 Шүлэг: З.Дорж : Тоодог шандын зүлэг
Оруулсан admin on 2026-01-13 16:42:07 (9011 уншсан)

Дурсгал цадиг байдаг байдаг гэхэд
Дуутын чулуу мэлмэрүүлсэн Цогтын шүлэг шиг нь байдаг гэж үү
Хуудуугүй явдалтай байдаг байдаг гэхэд
Хулганын мэхээрийг чиг хоослоогүй, өвгөд шиг байдаг гэж үү
Тунгалаг тодорхой урсгал байдаг байдаг гэхэд
Туулын голын мяралзаа шиг нь байдаг гэж үү ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дорж Зундуй | )

Бүжинлхам 	Эрдэнэбаатар 	 Шүлэг: Э.Бүжинлхам : Чи юм
Оруулсан Bataka on 2026-01-13 16:40:38 (3677 уншсан)

Шаргал навчсын сонгодог нулимс юм, чи

Шаахайгаа тайлаад сүүлчийн бороонд гүйх эрх чөлөө минь юм

Замын хажуугийн өнчин модны хэнд ч шивнэж зүрхлээгүй

Залуухан намрын тухай, үхлийг хүсэмжилсэн тайлагдашгүй зүүд юм, чи

Хумсны толио бүрт минь үлгэр ярьж өгөх

Хуучин хүрэмний халаасанд үүрд мартагдсан навч юм,

Хүрвэл л үйрчихэж мэдэх болохоор, хүрч чадахгүй хараад л байгаа

Хүлээлтээр дүүрэн одоо цаг дээрх дурсамж минь юм чи,

Тасалданги үзэгний минь бичээгүйг гүйцээж чадах хөв хөх бэх юм

Тарчлаан нь бас мөн юм, тайвшрал нь ч бас юм

Нарыг нуугдтал цацарч чадах инээмсэглэл минь юм

Чи миний намар юм…

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Бүжинлхам Эрдэнэбаатар | )

Шүлэг 		 Шүлэг: Бялзуухай
Оруулсан Bataka on 2026-01-12 23:25:08 (3410 уншсан)

Жаргалтай мөчүүдээр дүүрэн

Гунигтай хоногуудаар цэнэглэгдэж

Жавартай шөнийн хүйтэнд 

Галтай сэтгэл сэрвэлзэнэ...

Үүлгүй тэнгэрт одод түгдэг шиг

Үнэний хаяагаар худал ноёлоход

Үүргүй сэтгэлийн бяцхан бялзуухай

Үүдээ нээж салхи оруулна...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Номин-Эрдэнэ: Аавдаа
Оруулсан Bataka on 2026-01-09 19:09:02 (3417 уншсан)

Цэл залуу насаараа бахдаж явсан 16н хавар
Цэцэн мэргэдийн үгэнд зэмлүүлж явсан 16н хавар
Цэврүү үсэрсэн гартайгаа зүдэрч туулсан 10н хавар

Хавар хаврын тоогоор нэмэгдэж л байна уу даа нас тань
Хатуу амьдралын бэрхэнд дарагдаж л байна уу даа нуруу тань



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Номин-Эрдэнэ: 80-аад онд учирсан бол
Оруулсан Bataka on 2026-01-09 19:01:40 (3486 уншсан)

Наяаад онд учирсан бол гэж
Надтай хамт нэг төсөөлж үзэх үү
Ягаад гэж асуумаар байна уу
Ямар нандин болохын мэдэх үү
Утасгүй нийгмийн нэгээхэн хэсэг болчихоод
Уулзах гэж өдөржин дагадаг бол ямрав
Орцны гадаа удаан хүлээгээд
Орой болтол зугаалдаг бол ямрав
Хуучин пянз хөгжим дээр
Хамтдаа бүжиглвэл ямрав
Кино театрт зэрэгцэж суугаад
Карнавал үзвэл ямрав
Наяаад онд учирсан бол гэж
Надтай хамт нэг төсөөлж үзэх үү
Чи өөрийгөө польтотой нэг төсөөлдөө
Чиний хажууд би улаан өсгийттэй зогсож байна гэж төсөөл
Соц үеийн хувцасыг өмсөөд
Сүхбаатарын талбайд болзож байна гэж төсөөл
Нүдээ аниад чимээгүйхэн төсөөл 
Төсөөлөхдөө ганцхан надтай төсөөл
Нүдээ нээхээс хайран байгаагаар төсөөл
Төсөөлөхдөө харин хамт байгаагаар төсөөл
Төсөөллөөрөө хоёулаа үлгэр зохиое
Төгсөж дуусамгүй үлгэр зохиое
Ариун хайраар мөр холбож
Аз жаргалтай нэгэн үлгэр зохиое.
Төгсөж дуусамгүй төсөөллөө
Тэнгэр ширтэн үргэлжлүүлж
Тэмдгэлийн дэвтрийнхээ хуудсан дээр
Тэр хайраа үлгэр болгон үлдээе.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Үнэн хайр
Оруулсан Bataka on 2026-01-09 18:58:06 (3428 уншсан)

Уулзах газраа товлчихоод
Удаан гэгч нь догдолсоор ирлээ
Улаан сарнайг их л нандигнан барисаар
Урдаас чи алхаж явна
Хоолойтой цамц чинь тухгүй байгааг 
Холоос харахдаа л анзаарчихсан 
Өмнө үнэртэж байгаагүй ус 
Хамарт сэнхи хийхэд 
Өөрөөсөө чи дөлж байгааг 
Хажууд чинь зогсохдоо л мэдчихсэн 
Эмэгтэй хүн юунд дуртай вэ гэж 
Энэ тэндээс чи асуусан бололтой 
Ямар тэнэг нь сарнай цэцэг зөвлснийг мэдэхгүй ч
Яах аргагүй чи аваад ирж
Өөрийнхөөрөө биш өрөөлийн зөвлснөөр
Өөртөө биш надад таалагдах гэж
Дүр эсгэн жүжиглэж байгаа чинь
Дундуур байсан итгэлийг дүүргэх шиг
Тэгэх хэрэггүй л байсан юм даа
Тэгтэлээ өндөр мэдрэмжгүйг чинь 
Тэнэгхэн мөртлөө халамжтайг чинь
Тэврээд авах сэтгэлтэйг чинь би мэднэ
Тиймээс намайг өөрөөрөө хайрла.
Тэрний чинь хариуд би чамайг үнэн хайрлая

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Харамлах
Оруулсан Bataka on 2026-01-06 18:25:36 (3949 уншсан)


Анх удаа хүн харамлаж үзлээ 
Анхны хайр гэдэг нь энэ юм уу 
Алдах юм шиг энэ мэдрэмж 
Аугаа их хайр нь энэ юм уу 

     Энэ ертөнцийн амьтай зүйл бүхэн ийм мэдрэмж авдаг юм гэж үү 
    Энгүй чиний сүү мэт харагдах царайнд 
    Энрэнгүй сэтгэлээр надад хандах болов уу 
    Энэ шөнийн саран шиг гэрэлтэн над руу мишээх болов уу

tuk turuu <turuutuk8@gmail.com> ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Минийх
Оруулсан Bataka on 2026-01-06 12:13:08 (3400 уншсан)

Зовлон нь минийх
Жаргал нь чинийх байг
Гуниг минийх 
Баясал чинийх байг
Үхэл минь минийх 
Амьдрал минь чинийх байг
Алдаа чинийх 
Уйчлал нь минийх байг 
Харин ганцхан чи л...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ОНЫ СҮҮЛЧИЙН ӨДӨР
Оруулсан Bataka on 2025-12-31 22:28:36 (3438 уншсан)

Оргилуун дарс шиг сэтгэлээ тогтоон барьж тунгаая
Оволзон хөвөлзөх зүрхээ даран байж чагная
Оносон ухаарсан болгоноо эргэн нэг харъя
Огоорсон эгээрсэн бүхнээ зургийн цомог шиг цэгцэлье


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Шүлэг 		 Шүлэг: Энхрий минь
Оруулсан Bataka on 2025-12-30 08:19:51 (3481 уншсан)

Эгэлхэн даруухан чамайг
Энхрий гэж нэрлэлээ
Эгэлхэн инээмсэглэх төрхөөрөө
Эргэх хорвоог чимэх шиг

  Найган ургах цэцэг шиг
  Нарт хорвоогын чимэг юм
  Нар шиг гэрэлтэх төрхөөрөө
  Намайг хүртэл татах юм
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Сайхан бүсгүй чамдаа
Оруулсан Bataka on 2025-12-25 09:23:27 (3579 уншсан)

Харахын сайхан бүсгүй чамдаа

Хайрлах сэтгэлээ бүрэн илчилж

Халамжилж чадаагүй миний буруу

Харилцах хүслээ үгэндээ шингээж

Харилцаж байхыг чамаас хүснэ

 

Алган дээр буусан Од чамайгаа

Алдахгүй гэсэндээ шунаж хайрласан

Арав, хорин жил ч найзлах байтлаа

Арван, хорин минутын тэвчээрээ алдлаа

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Чамайг би боддог
Оруулсан Bataka on 2025-12-25 09:01:54 (3519 уншсан)

Чамайг би бодон сууна

Чанад холын мөрөөдлөө автан сууна

Чиний дуртай шүлгийг хэлхэн сууна

Чиний тухай дүрслэн сууна


   Гэрэлт царайнд чинь сүүдэр тусгахгүй тулд

   Гэгээн бүхнийг бичихийг хүснэм

   Горхины чимээгүй урсгал шиг намилзах гэзгийг чинь

   Гараараа илбэхээс илүүтэй хацраараа мэдэрмээр


Хөрсөн гарыг чинь атгаж дулаацуулахаас илүүтэй хүзүү, цээжиндээ хүргэмээр

Хавийн сайхан залуучуудыг нүдийг чиний цамцнаас авч хаяад

Хархан нүдэнд чинь торойж ганцаар үлдмээр

Хүлээх цагыг хурдлуулж, гүйж очоод эрхэлмээр


Хүлээхгүй уулздаг цагтай болж эрхэлмээр

Хүрэлцэж, энхрий чамайг эрхлүүлмээр

Хүүрнэж, энхрий чамайг сонсмоор


(Энхрийдээ 2025.11.04)

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
Оруулсан Bataka on 2025-12-24 12:40:12 (3504 уншсан)

Чи миний гэрэл гэгээ
Чамгүй бол миний ертөнц харанхуй
Чи миний мөрөөдөл
Чамгүй бол бүх зүйл утгагүй

Чи миний баяр баясгалан
Чамгүй бол уйтгартай
Чи миний зүрхний цэцэг
Чамгүй бол оргүй хоосон

Чиний инээмсэглэл бүгдийг аз жаргалтай болгодог
Чиний тэврэлт бүхнийг уучилдаг
Чиний харц бүхнийг хайрладаг
Чиний зүрх бүгдийг догдлуулдаг
Чиний үнсэлт намайг хайлуулсан

 2025.12.04 Пүрэв 06:17 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Чамайгаа би дахиад хайрламаар
Оруулсан Bataka on 2025-12-24 12:36:35 (3496 уншсан)

Чамайг би дахиад хайрлавал тархинд чинь хурсан бодлыг үүл адил хийсгэн үнсэнэ

Чамайг би дахиад хайрлавал чиний хэлсэн үгийг тоолгүй чангаас чанга тэврээд зогсоно

Чамайг би дахиад хайрлавал салахгүй гэдэг үгийг чинь биен дээрээ шивүүлж авна

Чамайг би дахиад хайрлавал чимээгүй ширтэх харцыг чинь зураг болгон сэтгэлдээ хадгална

Чамайг би дахиад хайрлавал чиний инээдийг чихэндээ хамгийн ойроос сонсоно

Чамайг би дахиад хайрлавал хархан гэзгийг чинь илбэн байж зөндөө эрхлүүлнэ

Чамайг би дахиад хайрлавал мэнгэ бүрийг чинь үнсэнэ гэсэн амлалтаа биелүүлнэ

Чамайгаа би дахиад хайрлавал өндөр уулын орой дээрээс чиний нэрийг хэлж чангаас чанга хайртайгаа дуудна

Чамайг би дахиад хайрлавал хамгийн дотноор хамтдаа байна

Чамайг би дахиад хайрлавал халуун хоолыг ч амаараа хөргөж идүүлнэ

Чамайг би дахиад хайрлавал шөнийн уртад чамайгаа л зүүдлэн унтана

Чамайг би дахиад хайрлавал болохгүй гэсэн үг бүрийн чинь тоогоор уулзана

Сайхан чамдаа 2025.10.12

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 313 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor021.jpg
600x414 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5461

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-102.JPG
600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4503

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-266.JPG
600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5250


Агуулга
Thursday, 2026.06.11
· Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn