Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Бусад 		 Шүлэг: Б.Эрдэнэцог : Цагаан сар
Оруулсан admin on 2026-02-09 13:30:25 (7165 уншсан)

Цаг тооны эхлэл хаврын тэргүүн сар

Наашлах хоромын аясаар сэтгэлийн урин сар

Нас буян нэмсэн хийморийн хишиг сар

Цас мөс  ханзарсан монголын цагаан сар

Орчлонгийн хатууг давж онд мэнд орсоны баяр

Од мичдийн тохиолыг давж цаг наашилсаны баяр

Удам угсаагаа мэдэн олон ам бүлээрээ цувж цугларсаны баяр

Урмын үг хэлж ураг төрлөөрөө орж гардаг баяр

Жаргалаараа зовлонгоо нууж бэлэгшээдэг

Жам ёсоо дагаж жудгаа дээдэлдэг

Ямар байгаагаа ойндоо нэг саначихдаг

Яах ийхээ өөрийнхөө ухаанд  нэг сануулчихдаг

Морин дээр суусан дэлхийн эзэн таны

Мөрөө гаргасан дундад зууны эцэг таны

Цадиг түүх ёс заншил нь урсан хөврөх

Цахиур хагалж явсан монголчууд бидний

Цайлж ундлах сар билгийн цагаан сар

 

Б. Эрдэнэцог

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Чинзориг 	 Энхтайваны 	 Шүлэг: Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь
Оруулсан Bataka on 2026-02-04 12:51:47 (2915 уншсан)

   Шѳнѳ дунд гэнэт сэрчихлээ. Зүүдэлж байсан зүүд минь тодоос тод санагдана. Би ойн дунд цахилгаан хѳрѳѳ хүнгэнүүлсээр моддыг унагааж байх юм. Хамгийн ѳндѳр, хамгийн бүдүүн моддыг шилж хэд хэдийг тасалсан харагдах бѳгѳѳд цааш улам бүр шунан хѳрѳѳдсѳѳр байлаа. Тэгтэл ойн захаас ямар нэгэн амьтан, эсвэл хүн ч байж мэдэх хөлийн чимээ сонсогдлоо. Сайн хартал буга ч юм шиг эсвэл хүн ч юм шиг. Ерѳѳсѳѳ л буга толгойтой хүн биетэй амьтан юм. Би ч айсандаа модны цаагуур орж нуугдав. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чинзориг Энхтайваны | )

Шилдэг ном 	Youtube	 Шүлэг: Шилдэг ном : Амьдралдаа хэтэрхий оройтож сурдаг хамгийн чухал 10 сургамж
Оруулсан Bataka on 2026-02-03 18:05:52 (2868 уншсан)


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шилдэг ном Youtube | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Ц.Билгүүнжаргал
Оруулсан Bataka on 2026-01-30 20:11:30 (2980 уншсан)

Хөлгүй их далайн гүнд 

Хөвөх ч үгүй живэхдээ

Хөөрхөн чамайгаа дотороо төсөөлөн

Холын хол нисэн одлоо.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

Шүлэг 		 Шүлэг: Батбаярын Солонго : Жанчуур
Оруулсан Bataka on 2026-01-29 23:29:08 (2900 уншсан)

Үгийн жанчуур хүртвээс
Шүдээ тас зууна
Хэлээ өртүүлж зууваас
Тэр л хүлцэнгүй хөндүүр болно
Бусдаар бодь биеэнд жанчуур хүртвээс
Угаас дасал бууна  
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Батбаярын Солонго : Хүлээх нь
Оруулсан Bataka on 2026-01-29 23:28:28 (3029 уншсан)

Од мичид нахиалан
Огторгуйд шөнө ирэхэд
Олноос онцгойлж ширтсэн
Орь зүрхний минь шивнээ
Хүний хүү таныг
Хүлээхийн жаргалд бялууран
Сар өдрийг тоолон дутааж
Сартай үдшийг бишрэн сууна 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Батбаярын Солонго: Хэнийх юм бэ?
Оруулсан Bataka on 2026-01-29 23:23:27 (2918 уншсан)

Хайр гэж юу юм бэ?
Хар нүдээ ширгэтэл хүлээх
Халамж анхаарал горьдох
Халаглан санагалзах
Хамаг биеэ илбүүлэхийг хүсэх
Харамлан булиглах
Хаа холоос эрэж хайх
Хэн мэддэг юм хэлээд өгөөч...
Хэл үггүй үнгэлдэх
Хэнээс ч айлгүй алхалдах
Эрх чөлөө юу?
Эд мөнгө үү?
Эгнэшгүй жаргал уу?
Энгэрийг минь имрэх хань уу?
Хаана байна?
Хэн юм бэ?
Хэнийх юм бэ?  

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Батбаярын Солонго: 4н мөртүүд
Оруулсан Bataka on 2026-01-29 23:20:14 (3004 уншсан)

Хүний хүнд хөл алдан бүдчээгүй
Хүрэн бор зүрхэндээ хүлэгийн тушаа хийлээ
Хүрээд ирвэл тань өгнө гээд
Хөндий цээжиндээ бэхэллээ  
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Батбаярын Солонго: Ирж яваа
Оруулсан Bataka on 2026-01-29 23:18:52 (2947 уншсан)

Цэрэг залуу ирж гэнэ
Цээжин дотроо тэнхээ тээгээд ирж
Цэл хонгор бүсгүйг тэнгэрт өргөх тэнхээ
Цэвэр тунгалаг сэтгэлийг тэтгэж услах тэнхээ  
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

Шүлэг 		 Шүлэг: Тогоочийн Болдбаатар : ЦАГААН ТАЛЫН АЯЛГУУ
Оруулсан Bataka on 2026-01-26 20:11:07 (3185 уншсан)


Мөс,цасаар хуягласан цагаан талд минь
Мөнх ногоон орны нэгэн ирж үзвэл
Мөн ч их гайхширч амаа ангайх вий
Мөрөөдөл биелэв гэж сэтгэл ханах вий

Миний нутгийн цасан өвөл цайвалзаж
Мөрөө гарган алхах чихраан хяхраан нь
Мэлтийх цагаан талын аялгуу хөг юм
Мэнэрсэн ухааныг цэлмээх уянга аялгуу юм

Мартагдсан аялгуу сэргэж нүд баясах шиг
Манай нутгийн цаст тал үнэн гайхам
Мөч,чөмөг царцам тачигнасан жавар нь
Мөрөөдүүлж зунаар санагдуулахыг яана

Малын ч хүний ч шандас шалгаж шалгасан
Маргаан үгүй тал,хангайн цантай өвөл
Мяасүрэн гуайн Буурал аав дуу шиг
Мөнгөн сортой буурал оргилт улирал

Мичид чичрэм есөн,есийн хүйтэнд
Минчүү дээлтэй морин дэл дээр ханхайж
Минчийж халууцах нь холгүй чийрэгжисэн
Малчин залуусын шуранхай хадаах дуун

Морьдын туурайн төвөргөөн,янцгаах чимээ
Малын хөлийн туурийн шажигнах олон аяз
Мөнгөлөг цагаан талын аялгууг нэмж
Монгол өвлийн улирлийг өнгө нэмэн дуулна.

Т.Б/Тогоочийн Болдбаатар/
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Тогоочийн Болдбаатар : ӨВЛИЙН ӨГЛӨӨ
Оруулсан Bataka on 2026-01-26 20:10:10 (2892 уншсан)


Хөвчийн гүнд нам жим ноёлоно
Хөвсгөр цасан хөнжилдөө тухлана
Харалдаа уулсын цаанаас наран ургахад
Хавь орчин сэрж амь орно
Өвөлжөөндөө тухалсан үхэр мал сэргэж
Өвлийн өглөөтэй нүд гялбан золгоно
Өглөөний цэнгэг агаар улам цэвэршиж
Өнгөлөг нэгэн өдөр мэндлэн ирлээ
Өвс ногоо ханаран байдаг хөндий
Өвч цасанд дарагдан битүү цавцайна
Өнтэй өвлийн цуурай жингэнэх өглөө
Өөрийн эрхгүй сэтгэл сэргээнэ
Жавар татарч сар шинэ айсуй
Жаалхан ээвэр хавар инээмсэглэн айсуй
Жалга судгийн хөвөө мөд харалсаар
Жаахан цэнхэр яргуй цасан дороос өндийнэ.

Т.Б/Тогоочийн Болдбаатар/
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ч.Бэлгүтэй : Бөөгийн тавилан
Оруулсан Bataka on 2026-01-26 17:19:02 (2870 уншсан)

Бөө хүн мөнгө авах нь 
Бүдүүлэг ёс гэж ээж минь хэллээ 
Бүтэхээ болисон бүх ажлыг 
Бүтээх шидтэй бай гэж найз минь захилаа 

Заавал бөөлөх албатай юмуу гэж 
Зарим нь бас асуух л юм 
Чадахгүй бол боль гэж 
Зарим нь бас хэлэх л юм 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Оруулсан Bataka on 2026-01-22 20:58:06 (3150 уншсан)


Өтөл насны бяцхан бухимдалаа аятайхан нуугаад
Өргөн хүндэтгээд дээдэлж явахыг хүсээд л
Түмний өмнө хаана байхаа хэзээд мэдээд л
Төгөлдөр сайхныг ухаалаг нүдэндээ мэдрээд л
Далан насанд даруулгатай явахыг бодолдоо цэгнээд л
Даамай аиьдралын ноён нурууг даах тэнхээтэй.
Давсалан үг хэлэхийг тэвчиж ер чадамгүй юм аа.
Даацтай үгийг ухааны гүнээс уудлан гаргаад л
Бяцхан хүүхдүүдтэй үнэн зүрхнээс өхөөрдөн тоглоод л
Бяд муутай нэгийг өмгөөлж хамгаалах гашуун үг хэлээд л
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Ааваа нэг дуурсья
Оруулсан Bataka on 2026-01-20 12:19:35 (3223 уншсан)


Аавдаа хайртай юу? ээждээ хайртай юу? гэж асуухад нь 
Аавдаа гэж торойтол хариулсан тэнэг толгой би 
Аавдаа ямар хайртайгаа хэлэх гэсэн жаахан сэтгэл минь 
Ээжийгээ гомдоочих шахсан аавын охион би

Аавынхаа өвөрт унтах уу? Ээжийнхээ өвөрт унтах уу? гэхээр нь 
Амттай мөөмөө бараадаж ижийгээ дагадаг өөдгүй толгой би 
Үүр цайтал унтчихсандаа харамссан сэтгэл өдөн дэрээ чирэн 
Аавынхаа өвөрлүү сэмхэн шургадаг аавын охион би

Аавыгаа загнаад аашилж явсан инээдтэй амьтаан би 
Ах нартаа омогдож ааваараа сүрдүүлж явсан мундаг амьтаан би 
Аальхан жаахан ухаандаа өөрийгөө том хүн гэж боддог 
Аав мин харин өөгшүүлж өхөөрдсөн аавын охион би
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Оруулсан Bataka on 2026-01-18 14:20:21 (3489 уншсан)


Хүлэг морьд алс тэртээд ижлээ хайн үүрсэх шиг
Хүнээс хүнд зориулж тийм уянгалаг аялгуу урсах юм гэж
Хүсэл, хясал  эрээн барааны алаг дэнсэн дээр
Хүний хүн чамд л зориулж хүлээтэй сэтгэлээ сул асган шүлэг тэрлэх гэж

Бодлын бөглүү чандад чиний нэртэй жаргал нэрэн суух гэж
Болох болохгүйн зөв бурууг ч ялгалгүй
Бороо эсвэл цастайд ч чамруу тэмүүлэх юм гэж
Богинохон насаа дуустал элээж зул болон бадамлах юм гэж
Бодоогүй бишээ би бодсон
Борог өвс найгах сэвшээнд ганцаараа л бодлогоширсон
Шүлэг бичсэн саарал дэвтрээ тэврээд би
Шөнийн цагаар хаашаа ч хамаагүй одмоор байна
Шүдэнзний дарь дүрсхийн асах гэгээнд
Сүүн замыг дагаад од харвах шиг одмоор л байна
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Амраг бодол
Оруулсан Bataka on 2026-01-16 13:52:05 (4380 уншсан)




Алсаас надруу нэг сэтгэлд хоногшим дуу урсаж байдаг
Амьдралын шидэт болор аялгуу болж бодолд асгаж байдаг 
Анхимал үнэрт нэгэн гоо цэцэг зүрхэнд дохилзож байдаг 
Агшин бүрийн уярангуйн будандаа бүүвэйлж байдаг

Алаг булаг замбуулин чамайг бодохоор л цэлмэж байдаг 
Анирхан навчсын шивнээнд цагийн нулимс мэлтэрч байдаг
Ахиад л гансран мөрөөдөхийн зовлон над төрж байдаг 
Аяархан хөндүүр бодол цээжнээс дандаа түлхэж байдаг 
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Шүлэг: Соёрхын Пүрэвсүрэн : ЭР ХҮНИЙ ТАВИН НАС...
Оруулсан Bataka on 2026-01-16 12:13:39 (3517 уншсан)


Үйл  заяаны тамга тавин нас гэдэг
Үхэхээс бусдыг үзсэн азарган чонын ухаан
Гантай жилийн наранд  ангаж хагдраагүй харгана
Галбын гурван говьд цангаж унаагүй  хайлаас
Урт холын замд жингийн түүчээнд  хөтлөх 
Ургаа хад шиг ханагар  ачаатай ат шиг нас аа
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Пүрэвсүрэн Соёрхын | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
Оруулсан admin on 2026-01-16 12:09:16 (6634 уншсан)

Сэтгэлийн дотор зөөлхөн хөндүүр байх

Сэрэл мэдрэмж өгч, аглагшин зовохын сайхныг ээ

Сэрүүхэн намраар холын ууланд бодол минь оччихоод

Сэмхэнээр намайг дуудан жаргаахын амгаланг ээ

 

Амьдрал дандаа гялбаа цахиж, тэнгэр дуугарч байвч

Аядуу зөөлөн үүрсэх нь л цээжний гүнд анир цочооно

Алс хол, мянган жилийн цаадах бургас шуугихыг

Аньсага цавчихын зуур олж сонсох зүүд шигээ

 

Бүрэнхийд бүсгүй хүн инээх нь одод сэрвэгнэх шиг болоод

Бүлээхэн тунгалаг аялгуу цээжинд урсахад залгилнам аа

Бүдэг саран цэнхэр сарнаас илүү энхрийлэлтэйг мэдээд

Бүүр түүрхэн санаашрал төрөх нь урьдын явдлын гунихрал аа

 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Голын тохой дээр
Оруулсан admin on 2026-01-16 11:13:13 (41723 уншсан)

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир

 

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Миний зурсан хорвоо
Оруулсан admin on 2026-01-16 10:38:01 (18577 уншсан)

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир


Бүжин хярсан бут цагийн эрхээр өргөслөөд
Бүлээхэн бороо намиравч солонго холдоод намар болно
Бүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөж
Бүдэг гэрлийн нөмрөг дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно

Саруул талд тэнгэрийн хаяанаас эх авсан
Салхины чимээ нуурын толионоо долгис болно
Санаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаад
Сарыг алгандаа бөмбөрүүлэн залгилахад гэгээ болно 
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 319 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


B3-029.JPG
600x453 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6197

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-058.JPG
600x450 116k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6473

Хөвсгөл
kho-007.JPG
600x450 118k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6100


Агуулга
Thursday, 2026.06.11
· Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn