Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Шүлэг 		 Шүлэг: Б.Жамбалдорж : ЖАМЫН ЦАС
Оруулсан Bataka on 2026-03-27 18:54:58 (4151 уншсан)



2020 оны 01-р сарын 04-нд болсон "БОЛОР ЦОМ-37" наадмын Тэргүүн шүлэг: ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яайш цацан бужигнуулсн цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хайрцаг тамхи
Оруулсан Чинболор on 2026-03-25 11:06:53 (2827 уншсан)

Хайрцаг нээж нэгийг сугалаад
Халаасаа ухаж галаа гаргалаа
Халуун цог төөнөж утаа савслаа
Харанхуй шөнийн тэнгэрт үүлс хөөрлөө
 Нэг хоёр гурав сорлоо
 Нэхэгдэж байсан мэдрэмж гараад ирлээ
 Нэг хоёр гурав залгиллаа
 Нэвт цээжинд дүүрээд бодолтой холилдлоо
Уушги руу гулгаад орлоо
Ужиг болдуудтай холилдож орхилоо
Тэндээсээ гарах гэж яараад 
Тэвдэн сандралдаж гашуу оргиулна
 Нэг хоёр гурав үлээлээ
 Бие минь үлдэж бодол минь нислээ
 Нэг хоёр гурвыг асаалаа
 Би, хоосон хайрцаг, гал, иш, үнс үлдлээ

Чинболор, Амгаланбаатар

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Авирмэд 	Цээсүрэн	 Шүлэг: Ц.Авирмэд : Ханьдаа
Оруулсан Bataka on 2026-03-19 14:43:53 (2839 уншсан)

Энгэрийг минь үрээр мялаасан
Элэг зүрхийг минь хайраар мялаасан
Аян замыг минь сүүгээр мялаасан
Айсуу өдрүүдийг итгэлээр мялаасан

Хань минь чамтайгаа би
Хорвоог хамт туулах ерөөлтэй төржээ

Бороотой өдрүүдэд шүхэрлэж мялаасан
Болзоотой өдрүүдэд хөтлөлцөж мялаасан
Үгийн сайхнаар ерөөж мялаасан
Үйлийн урнаар гоёж мялаасан

Хань минь чамтайгаа би
Хорвоог хамт туулах ерөөлтэй төржээ

Амьдралыг минь хамтаар мялаасан
Аашийг минь засаж мялаасан
Алдарыг минь дэмнэж мялаасан
Алаг дэлхийд учирч мялаасан

Амраг минь чамтайгаа би
Алаг үрсээ хөтлөх заяатай төржээ

2022.03.03

МЗЭ-н гишүүн яруу найрагч, Сэтгүүлч Цээсүрэнгийн Авирмэд ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Авирмэд 	Цээсүрэн	 Шүлэг: Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
Оруулсан Авирмэд on 2026-03-19 14:43:53 (2810 уншсан)

* * *

Буддагийн зүрхэн зүгт
Бодол минь байдаг
Үргэлжийн хугацаа цагийн цагт
Үрсийнхээ төлөө ижий минь байдаг

Өтгөрсөн өвс өндийх зүгт
Өвгөд минь байдаг
Уудам нь дэндсэн дүүрэн санаандаа
Уулстайгаа улсаа бодож байдаг

Эрт хөдөлсөн нүүдлийн зүгт
Мөнхийн амгалан байдаг
Морины алхаанд түмэнг эргэцүүлээд
Монголоо дуулхад дэлгэр байдаг аа…

25.11.17

* * *
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Авирмэд 	Цээсүрэн	 Шүлэг: Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
Оруулсан Авирмэд on 2026-03-18 23:58:53 (2926 уншсан)

* * *
Алтан далавчнаасаа наран ургуулж
Анхны цастай сүлээд
Сэтгэлийн минь утасыг хөндөөд ниссэн
Ангирын дуунд хачин их хайртай

Үүр гэрээ барьж
Үр төлөө өсгөөд
Харцыг минь мялаагаад өдөлсөн
Амьтаны үрд мөнчиг их хайртай

Өвс зуусан шувууг таньж
Үлгэрийн хорвоог хайрлаад
Өнөө хэтийг зохироосон
Амьдралын бор өдрүүддээ ч хайртай…

25.10.11
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Чойном 	Ренчин	 Шүлэг: Р.Чойном : Жагсаал
Оруулсан Bataka on 2026-03-18 17:21:02 (3294 уншсан)

Цэргийг яах гэж жагсаадаг юм бэ? гэж
Багадаа би гайхдаг байлаа.
Цэгцтэй байлгах гэж жагсаадаг юм гэж
Баруун гэрийн өвөө хэлж өгч билээ.

Өнөөдөр би, Дорнод хил дээр 
Өрөөстэй сум шиг цэргийн булш үзлээ.
Яг л дуулаад жагсаж яваа юм шиг 
Ярайсан булшнууд дээр цэцэг ногоо ургажээ.

Хээр талын онгон агаад бяцхан цэцгүүд
Хэд ургаж хэд унасныг бүү мэд!
Харин энэ цэргүүд, нэгэн удаа жагсаж очоод
Хамтдаа, нэгэн удаа унасан байна.

Бууны дайзанд жигдэлсэн сум шиг 
Булт олны төлөө энэ цэргүүд, сум болон жагсжээ.
Буудчихсан хонгионууд биш, энэ дор
Буудуулсан цэрэг эрс хэвтэж байна.

Түүхэнд тэд үхээгүй, хэзээ ч үхэхгүй
Түргэний бүрээ чагнаад жагсаатайгаа байж байна!
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Чойном Ренчин | )

Авирмэд 	Цээсүрэн	 Шүлэг: Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Оруулсан Авирмэд on 2026-03-18 16:01:23 (2855 уншсан)

Үүл нарны орчлонд
Сэтгэл минь эмтэрээд байх юм
Үргэдэггүй, нисдэг шувууд олон байгаасай

Үзэгдээд одох орчлонд
Сэлүүр минь цуцаад байх юм
Тайрдаггүй, тарьдаг нь их байгаасай

Самрын үр шиг хорвоод
Налайсан өдрүүд олон болоосой
Олон өдрүүдийн түрүүнд ижийдээ очиж байгаарай…



25.09.26 Авирмэд

МЗЭ-н гишүүн яруу найрагч, Сэтгүүлч
Цээсүрэнгийн Авирмэд
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Шүлэг 		 Шүлэг: Эр Цэргийн Баярын Мэндчилгээнүүд
Оруулсан admin on 2026-03-18 15:59:37 (82869 уншсан)

Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын мэдн хүргэе

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж ...

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Оруулсан Bataka on 2026-03-12 21:43:08 (3010 уншсан)

Д.Нацагдоржийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир "Болор цом-25" наадам
"Хачин тунгалаг амраг" шүлэг


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Зам
Оруулсан admin on 2026-03-06 11:41:00 (16795 уншсан)


2002 оны "Болор цом-20" наадмын Тэргүүн шүлэг

МУСГЗ Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир


Энэ миний цорын ганц зам

Хувьхан заяаны зам

Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж 

Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам


Амьдралын бөгтөр шар давааны 

Ар өврөөс нь тодорч бүдгэрсэн зам

Айлын бараа хүний хүсэлт дуудсан

Андуутай үнэнтэй алаг зам миний зам

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Шүлэг 		 Шүлэг: А.Бүрэнтөгс : Хүсэл
Оруулсан Бүрэнтөгс on 2026-03-02 05:36:20 (2915 уншсан)

Сайн биз дээ чи минь
Чамайгаа үгүйлж нарт хорвоогийн өдрүүдийг аргацааж л сууна.
Гэнэт явсан шигээ ороод ирнэ гэж бодон хаалгаа харуулдсаар өдрийг барна.
Удаан хүлээсэн үү намайг санасан уу би ирлээ гээд л.
Бэтгэрч үймэрсэн сэтгэлийг минь ганцхан инээмсэглэлээрээ үргээгээсэй.
Гэгэлгэн залуу насаа чамтайгаа би туулчхаад.
Гэрэл сүүдэртэй орчлонг орхиход чинь мэгшихээс өөрийг чадаагүй ээ.
Зөрж өнгөрөх хүн бүрээс зүсийг чинь хайж.
Сэвэлзэн үлээх салхинаас үнэрийг чинь би гуйж сууна.
Учрах тавилан байсан ч ханилах заяа бидэнд дутсан юм болов уу.
Уруулаас чинь учралын сайхныг амсах гэж.
Хоолойноос чинь уянгын сайхныг сонсох гэж.
Харцнаас чинь уярлын сайхныг мэдрэх гэж .
Холоос чам руу хэчнээн их яарлаа даа.
Үнэр чинь нэвт шингэсэн цамцаа цээжиндээ гүн нааж.
Үнэгэн харанхуйг гэрэлтүүлэх царайг чинь төсөөлж цурхиран суух.
Хоривч хөвөрсөөр байх сэтгэлээ үлдээгээд явсан болохоор чинь.
Хэлэвч сонсохгүй чиний ардаас цурхирахаас өөрийг үл чадна.
Болдогсон бол яг одоо гүйж очоод гараас чинь атгаад удаан гэгч нь ширтэх сэн.
Болдогсон бол санасан шүү гээд гар дээрээ өргөөд чангаас чанга тэврэх сэн.
Болдогсон бол хайртай шүү гээд шунан хүсэн үнсэх сэн.
Болдогсон бол тиймээ болдог байсан бол.
Тэнгэр шиг уудам сэтгэлтэй чамайгаа.
Энгэртээ багтааж байсан би азтай хүн болохоор.
Хамт байсан хором бүр минь юугаар ч солихгүй үнэтээ болохоор.
Санасан сэтгэлээ чиний зүг рүү хөтлөөд өөрөө аваачих юм.
Чамайг үгүйд энэ дэлхий дөрвөнтэй өнгөө солихыг үзсэн боловч.
Чи үгүй орчлон өөрөө хар. цагаанаас хэтрэхгүй юм байна.
Хайрын үгийг чамдаа цөөхөн хэлсэн боловч.
Хүний энэ орчлонгоос хүсэх ганц хүсэл минь чи байсан юм шүү
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

4-н мөртүүд 		 Шүлэг: М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Оруулсан Мөнхбаяр on 2026-03-01 20:30:06 (2933 уншсан)

Гэгээхэн инээмсэглэл чинь харцанд минь тусчихлаа
Орчлонд би өөр хаана ийм үзэсгэлэнг харлаа байз
Одоо би нүдээ салгах битгий хэл аньж чадахгүй нь
Магадгүй би энэ л харцыг харах гэж чамтай таарсан байх

Алдаатай оноотой амьдралдаа ахиж үзэх юм үлдээгүй гэтэл
Рашаан мэт тунгалаг нүдэнд чинь сэтгэл минь тайтгарчихлаа 
Амьдралын уртаас урт хугацаанд ахиж би хэзээ харах бол
Лимбэний аялгуу мэт намуухан хоолой чинь ахиж надад сонсогдох болов уу даа

М.Мөнхбаяр
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | 4-н мөртүүд | )

Шүлэг 		 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
Оруулсан Bataka on 2026-02-26 13:28:46 (2905 уншсан)


Тоодгор хөөрхөн даашинз
Тоглохын аясаар дэвэлзэнэ
Тоолон тоолон эргэхэд
Тойрон тойрон дэвхцэнэ

Охид охид дуулалдан
Орцны гадаа шуугидана
Дэвхцэн дэвхцэн тоглоод
Дэм дэмэндээ хөгжилдөнө

Тоглон тоглон бүжээд
Тойрон тойрон алхана
Тосон тосон гүйлдээд
Тогдгор шаахайгаа тогшино

Зөөлөн зөөлөн хүүрнэлдээд
Зөвийг буруугаас ялгана
Цэцгэн титэм зүүгээд
Цэцэн үгсээ нээлцэнэ

Дэрэвгэр хөөрхөн даашинз
Дэлбээ адил хөөрхөн
Инээд дагуулсан үгс нь
Ижил тэгшхэн байна уу даа
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Оруулсан Bataka on 2026-02-24 15:24:46 (2958 уншсан)


Өтөл насны бяцхан бухимдалаа аятайхан нуугаад
Өргөн хүндэтгээд дээдэлж явахыг хүсээд л
Түмний өмнө хаана байхаа хэзээд мэдээд л
Төгөлдөр сайхныг ухаалаг нүдэндээ мэдрээд л

Далан насанд даруулгатай явахыг бодолдоо цэгнээд л
Даамай аиьдралын ноён нурууг даах тэнхээтэй.
Давсалан үг хэлэхийг тэвчиж ер чадамгүй юм аа.
Даацтай үгийг ухааны гүнээс уудлан гаргаад л

Бяцхан хүүхдүүдтэй үнэн зүрхнээс өхөөрдөн тоглоод л
Бяд муутай нэгийг өмгөөлж хамгаалах гашуун үг хэлээд л

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Эр эм
Оруулсан Egshiglen on 2026-02-21 00:11:05 (2947 уншсан)

Эр эм хэмээх хоёр нэр үг

Ганцхан гийгүүлэгчийн зөрүүтэй хэр нь

Гариг эрхсээс илүү хоорондоо ялгаатай

Тийм хэр нь зоосны хоёр тал мэт салшгүй холбоотой нь тун хачнаа

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

Шүлэг 		 Шүлэг: Үг
Оруулсан Bataka on 2026-02-18 18:40:55 (2872 уншсан)

  Огторгуй аятай уудам харц чинь 

  Оргил өндөр зүрхэнд минь 

  Оройгүй их манарсан галыг өрж байна 

Дурлал гэгч энэ галын элчинд

Тооно өргөж хань минь болоод

Дуугүйхэн төөнөж дулаацаачдээ

Танихлхан төрсөн охин минь 

    Чамайг л энэрэх энэ их гал

    Чандын үгсээ надад хэлсэн

    Чармайн тансаг бусад охидийг

    Час хийтэл түлсэн юм шүү

Зуун зуунаар санах гэж 

Зөөлөн уруулийг чинь амталмаар байна

Дараа төрөлдөө ч дурсах гэж 

Тогтуун харцыг чинь цээжилмээр байна

   Ийм юм хойно 

   Элдэвлэж маягалахгүй

   Эргэлзэж тээнгэлзэхгүй

   Урдийн явдалаа хойноо гээж

   Учрах ирээдүйн өөдөөс тосож

   Унаа босоотой амьдралд

   Удаж хамтдаа насыг элээе охин минь

Босгыг алхаж тоонийг өргөлцвөл 

Бялуурч сархаданд үл дурлна

Хормойсож эмсийг үл дагна

Хүний үрийг аргадаж авсан юм 

Хэний ч аманд багтаахгүй 

Гомдоож шаналгаж зовоохгүй

Гүйлгэж төрхөмд нь буцаахгүй 

Ганц олдох амиа золин байж

Хайрлан энэрнээ чамайг охин минь

    Хий амлалт гэж битгий хардаарай

    Үнэн үгсээ удтал хадгалж

    Үгссэн бодлоо ужиртал тээлээ.

    Насанд минь ховор үзэгдэх

    Нүргэлсэн их зоригоор

    Нууцхан сэтгэлээ чамд хэллээ

    Нүдэн сондор минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Шүлэг: Шинийн нэгний өглөө хавар ирдэг
Оруулсан admin on 2026-02-13 11:30:27 (8842 уншсан)

Шинийн нэгний өглөө хавар ирдэг....

Хөлчүү намрын агсамнал, хөнөгтэй айрганд далбилзаж 
Хөх дуртадмал салхи сэвэлзэсхийн үлээхэд
Хавар ирчихсэн байдаг.
Шижир нарны цацраг зэрэглээ гижигдэн сэрээх
Шинийн нэгний өглөө 
Хавар ирчихсэн байдаг
Нандин бэлэг өвөртлөж, золгуут хийх айлчин
Намба төгөлдөр өвгөддөө хацар дэвсэн үнсүүлэхэд 
Хавар ирчихсэн байдаг
Наадам зүүдэлсэн морьд уяан дээр үүрсэлдэж
Нас буян хуршмал ерөөлийн хадаг дэлгэхэд

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Пүрэвсүрэн Соёрхын | )

Бусад 		 Шүлэг: Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Оруулсан admin on 2026-02-13 11:28:06 (8771 уншсан)

Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаа гоёод
Сар шинийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цайгаа нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын тахилдаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Хөх өнгөтэй хадгаа барин ерөөл золгож үнсүүлье
Хан Монгол олныхоо шинийн нэгний мэндийг эрье

BATSUKH. GANZORIG 2014.01.24

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Шүлэг 		 Шүлэг: Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн
Оруулсан Bataka on 2026-02-11 01:31:17 (2927 уншсан)

Чиний хөөрхөн зургуудыг харан суухдаа 

Чин сэтгэлдээ би хайр мэдэрдэг

Сайхан амьдралын гэрэл 

Нахиалж буй цэцэгсийн амьдрал

Хэнд ч олдохгүй чиний оршихуйд 

Зүүгдээд би үлдэхсэн.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Бусад 		 Шүлэг: ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭН
Оруулсан admin on 2026-02-09 13:30:39 (8665 уншсан)

Хан хурмастын ээлжлэх улирлын эхэн

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн

Хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр

Хүн бүхний магнай тэнийсэн өдөр

 

Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлсэн

Ээж аав ард олондоо хүндлэгдсэн

Идэр залуу малчны эрхэмсэг өргөөнд

Их монголын төрийн түшээд заларсан

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 315 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor065.jpg
600x229 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5452

Х.Төгсөө Зотон, тос 80x60
Натюрморт
439x600 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5581

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-047.JPG
600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5440


Агуулга
Thursday, 2026.06.11
· Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn