Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
▪ /www.biirbeh.mn
▪ Twitter
▪ RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Сосорбарамын Төмөрхуяг  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Бусад 		 Шүлэг: Гомпилдоогийн Мөнхцэцэг
Оруулсан admin on 2018-04-30 23:33:38 (8560 уншсан)

Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг

Навч унаж, газрын охинд хайраа өгдөг
Эр өвс эхэлж ургадаг
Энүүхэн хавийн цэцгээ тоолосхийгээд ганхдаг
Хярсан салхи нүдээрээ инээж
Хялгасанд хүртэл хайраа хэлдэг Хясаа шиг аашиндаа хөлбөрч орхиод
Хамтдаа л явах гэж хийсгэж оддог
Уулга алдуулж бороо асгаран
Ухаангүй саналаа гэж хурмаст шивнэдэг
Уйдна даа, чи надаас уйдна гэж
Улаан зээрд гол амиа тасартал хөөсөрдөг
Тэнгэр, газар хоёр биенээ цоо ширтэж
Тэсгэл алдахдаа манан унагаж уулздаг
Өдөржин нээсэн зовхио амраахын төдий харамлахдаа
Өөрөөсөө бусдад тэнгэр сүүдэр дагуулж харддаг
Дээшээ ургадаг биш, дотогшоо яргадаг бүхэн биенээ барааддаг
Дэндүү их хайрыг дааж ядахдаа дэлхий эргэдэг
Цэврүү исгэгдэх шиг л нулимс ивлээд явчихлаа

Цээжинд минь иссэн чамд хайртай болчихож , би

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
Оруулсан admin on 2018-04-18 23:47:38 (8093 уншсан)

Холын тэртээ униар будан хөвөрхөд
Хоёргүй амьдралын учралууд сэтгэл илхэн гэгэлзэнэ
Хором бүрийн цэнэ зүрхэнд амтагдах зуурхнаар
Хоёул ижилдэн өссөн эгч минь нүднээ харагдах юм


Эрвээхэйн даль шиг өнгөлөг танхил багын мөрөөдөлд
Эрхэлж наадан өссөн хүүхэд насныхаа дурсамжаас
Энгүй номин тал шиг их амьдралыг зүглээд
Ээжийн хоёр ангир эргэн харалгүй нисэж дээ


Ургаа модны мөчир түмэн зүгтээ салаалдаг нь
Учрал гуниг алаглах  хүний амьдралтай адил
Уртаас холын замд нь сэтгэлд дулаахан үгсээр
Уяхан сэтгэлт эгчээ би энэрч дэмжиж явлуу ...


Шаргал намрын навч цаг хугацаанд мэхийхэд
Шүхэр шүхэр цас шиг дурсамж сэтгэлд хайлна
Шингэх ургах өвс шиг энэ л тавилангийн дунд
Ширгэшгүй хайрыг шүлэглэж сэтгэлээ манан сууна


Тогоруун цуваан дунд амьдрал хэдэнтээ эргэдэг ч
Тоотой насны хооронд ганцхан л заяасан тавилантай
Тоостын  энэхэн гялбаанд эгнэгт зүрхээр холбоотой
Дотно ганцхан эгчтээ дотроо зураглан алхам уу...

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Лха Отхан | )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
Оруулсан admin on 2018-04-18 23:43:39 (8398 уншсан)

Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны
Холын биш ойрын хараа нь хурц
Дэвтэр тархины хооронд  суудал сэлгэх тэр жигүүртэн
Өөрийн минь тархиар хооллож, үзгэнд минь авираа гаргана


Хэрсүүхэн тэр жигүүртний нүдээр би харанхуйг нээж
Хэний ч мэдрээгүй ганцаардмал ертөнцийг эзэгнэж
Жигшил зэвүүцлийн хүйтэн цусаар зүрхээ сэрүүцүүлж
Шөнийн ертөнцийг үнэн төрхөөр нь үздэг...

Лха Отхан http://otkan.blog.gogo.mn/read/entry25423

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лха Отхан | )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
Оруулсан admin on 2018-04-18 23:40:41 (8033 уншсан)


Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
Хөлөрсөн газрыг тэнийлгэж зөөлөн бороо шиг уусаад,
Хэзээ ч байгаагүй мэт нам гүмхэнд оршдог
Хийсэн дэрвэх өвс болж би дахин төрнө ...


Хээлэг салхинд илбүүлж гунигаан мартаж ургаад
Хээнцэр цэцэгст амилж найган талимааж суугаад
Хэрлэнгийн мөнгөн долгист саран тусахад анирдан хоосорч
Хэн ч биш гэдгээ мэдрэн чамд шингэх л сайхаан ...


Хөхөмдөг тал, моддын оройг ширтэж үдшийг угтан зогсохдоо
Хүлээгээд ирэхгүй аавыгаа санахдаа сэтгэлээ аргадаж хуурахгүй
Хүлээтэй бодлын талыг ганцаар туулж ядрахгүй
Хичнээн бээрийг алсад л чимээ аниргүй оршихсон ...

Лха Отхан 

http://otkan.blog.gogo.mn/read/entry26618

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лха Отхан | )

Бусад 		 Шүлэг: Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Оруулсан admin on 2018-04-17 09:02:54 (8355 уншсан)

Яагаад гэж би өөрөөсөө
Яасан олон асуудаг болчихов оо

Дэлхийн хамгийн шудрага түүхийг бүтээж байсан ард түмэн
Дэлхийн хамгийн том гүрэнийг цогцлоож байсан их ухаан
Дэлхийд хамгийн их газар нутгийг өвлөж үлдсэн цөөхөн хүмүүс
Өнөөдөр яагаад бусдаас гуйж
Өнөөдөр яагаад бусдын царай харж
Өнөөдөр яагаад бусдаас доогуур амьдраад байгаа юм бэ

Яагаад гэж би өөрөөсөө
Яасан олон асууна вэ

Морьны нуруун дээр дэлхийн талыг туулсан тэвчээр хаачив
Монгол хэлээр дэлхийн түүхийг шүүж байсан ухаан хаачив
Модон тэргэн дээр гэрээ бариад нүүж байсан эрдэм хаачив
Өнөөдөр яагаад өөрийн баялагаа бусдаар мэдүүлж
Өнөөдөр яагаад улсын явдлаа бусдаар заалгаж
Өнөөдөр яагаад залуу үеэ бусдад зарагдуулав

Яагаад гэж би өөрөөсөө
Яасан чангаар асууна вэ

Бумбын хэмээх эринд энэ ганц дэлхий минь шилжээгүй юм уу
Бусдын юмыг булааж биш дэмжиж амьдрах он цаг эхлээгүй юм уу
Эх ганц дэлхийгээ ухаж биш ургуулж амьдрах замруу ороогүй юм уу
Эд баялагаар уралдах биш эрдэм номоор аж төрөх цаг болоогүй юм уу

Яагаад гэж би өөрөөсөө
Яасан олон асууна вэ
Яагаад энэ гуравхан сая хүнийг өөрөөр амьдруулж болохгүй вэ?

Batbold Sarangarig

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : Монгол нутаг
Оруулсан admin on 2018-04-12 21:35:19 (8507 уншсан)

Морин төвөргөөний харанга дэлдсэн газар шороо
Хат суусан эрсийн уухай цуйраалсан хөндий
Өнө эртний домог хуучилсан уулс
Уртын дууны уянга сүлсэн үүлс
Уужим талаас алдрах анир чимээгүй мөрүүд цалгисан
Ай даа, эгэлхэн Монгол нутаг ...


Өнгөрсний туульс үүлэн салхинд хөвөрнө
Өнгөний далд үгийн сүнс бэдэрнэ
Чив чимээгүй дүнхийх уулсын дундуур гэлдэрсэн
Чиний эцгийн мөрүүдийг алгандаа мөнхөлсөн эгэл хөндий
Ай, эцгийн минь Монгол нутаг ...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лха Отхан | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 22:10:35 (10284 уншсан)

 

Атгасан гар шиг нэгэн байшинд,

Алганы хонхор шиг өрөөндөө

         бэхсийг зуурч

         багсыг шүүрч амуй, би.

Орхиод явсан хүрэмний чинь дээр

         тод шулуун үс зурнам.

Огтор хормойных нь дор

         хос шулуун хөл зурнам.

Зурж дуусмагцаа нэрээр чинь дуудахуй

Зугуухан эргэн харах чи,

         инээх ч үгүй, уйлах ч үгүй.

Учир нь би инээдийг чинь,

         нулимсыг чинь ч зурж чадсангүй

Угаасаа чи хуулбарлахын аргагүй төгс юм.

Үс болоод хөлийг чинь

         нулимсаараа баллуурдсаар,

Үүдэнд чимээ гарахыг хүлээсээр байтал

Хоймрын цаг минь амьсгал хураанам.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 21:18:29 (8020 уншсан)

 

Танайхаас явсан миний мөрийг 

Тандаж жаахан ажаарай, бүсгүй минь.

Чихэнд чинь дуулгаж амжаагүй 
Чиний тухай шүлгээн би 
Ташуу жалгын хунгарт
Ташуураар бичиж орхисон шүү.

Тэр шүлгийг цэцэг болохоор
Тэнд хоёулаа уулзъя, бүсгүй минь.

***

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 21:13:20 (8305 уншсан)

 

Ангир хонгор үүрээр

Аргалаа дөхүүлж яднам
Эжий минь.
Амин ганц үр нь
Альхан нутагт яваа юм
Эзгүй.
Аагим дүүгэм үдэд
Аягаа дөхүүлж яднам 
Эжий минь.
Аанай л ганц үр нь
Айсуй л сураггүй хэвээрээ
Эвий минь.
Зүүрмэг бүүрмэг үдшээр
Зүүгээ сүвлэж яднам 
Эжий минь.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
Оруулсан admin on 2018-03-30 21:11:01 (7864 уншсан)

 

Жижигхэн тэр охин

Жигтэйхэн гоё нүдтэй.
Цаг өнгөрөх тусам 
Цамцны энгэр түлхэн
Өсөх нь надад мэдрэгдээд л...
Өөр эрээс урьтан
Шүдээрээ хацрыг нь хээлчихээд
Шүлгээрээ аргадаж үзмээр ээ.
Жижигхэн тэр охин
Жигтэйхэн гоё уруултай.
Жимс юм уу, дарсны
Жиргүй амт шиг л...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 21:09:43 (8279 уншсан)

Моддын навчис хийсч

Модод болох он цаг руугаа хийсч
Навчис гишгэлэн би алхаж
Навчис болох он цаг руугаа алхаж
Алхжээ явахад цас хаялж
Аньс болох он цаг руугаа хаялж
Цас чихруулан би алхаж
Цас болох он цаг руугаа алхаж
Жаахан цаашлахад цэцэгс дэлгэрч
Жавар болох он цаг руугаа дэлгэрч
Цэцэгс хэгзлэн би алхаж
Цэцэгс болох он цаг руугаа алхаж
Өө тэгтэл, навчис хийсч
Өвс болох он цаг руугаа хийсч
Би бас л навчис гишгэлж
Буй хийгээд үгүйн ялгаанд эргэлзэж ...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
Оруулсан admin on 2018-03-30 21:08:09 (8356 уншсан)

 

*** 

Баруун зүгээс бадарчин шиг ирсэн салхи
Банзан гонхноо гуулин хонхыг сэгсэрмү
Баранзад хадаг мэт тэнгэрийн өмнө, саран
Бадамлагч зул мэт, өвсний үзүүрт асму

Залбирсан гар шиг дээврийн завсарт нь би сууж
Завилсан Будда мэт хоосон чанарт нэвтэрмү
Заадга бялзуухай, огторгуйн шүүдэр түүж

Заамны минь цаахна дор үүрээ засму.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
Оруулсан admin on 2018-03-30 20:53:12 (8184 уншсан)

Босохоос залхуурч будан улбирсан

Бороо, зогсохоос залхуурч уйлагнасан
Тэнгэр нь өвгөдийн нүд шиг сэлхэрсэн
Тэгээд, эмгэдийн тэрлэг шиг сэлдэн үдшээр
Цувнаас залхаж, би шалба норж
Цугларч суухаас залхаж, ганцаар алхму.
Өврийн дэвтрээ гаргаж, алчуур шиг мушгихад
Өвсөн зүгт усан шүлгүүд нь асгарму.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:52:06 (8109 уншсан)

Манай хот айл, уулын мухарт

Маркесын “Зуун жилийн ганцаардал”, уулын мухарт
Халамцуу эрс, мөрийтэй даалуу, уулын мухарт
Хазаар, эмээл, адууны наймаа, уулын мухарт
Сумын төвөөс сураг ажиг үгүй, уулын мухарт
Сургуульд явсан чиний тухай зүүд, уулын мухарт
Эцэг шигээ гөрөөчин, эсвэл Маркес шиг зохиолч болохсон гэж,
Эхийнхээ оёж өгсөн дээлийг урж өснөм, уулын мухарт...

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:50:28 (8041 уншсан)

Гуа тэр бүсгүйг

Гудманд бараадаад л... 
Гутлынх нь мөрийг ширтэж
Гунигаа мартаад л...
Шүүрс алдан дагавч
Шүгэлдэж зүрхлэхгүй
Шүлгээ уншиж өгмөөр ч
Шүргэж зориглохгүй
Алсаас хараад л таньдаг ч
Занг нь мэдэхгүй
Ажлаасаа тараад л харьдаг
Замыг нь бол андахгүй...
Нэн уянгалаг гоё
Нэртэй бий вий
Нэгэн сайхан найрагчийн
Гэргий бий вий

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:25:29 (7535 уншсан)

Намайг багад цасаар шуурдаг байсан сан.

Намхан цачир минь цасан хунгарт хучигдаад 
Их дулаахан байсан сан.

Чамайг багад усаар шуурдаг байсан сан.
Чанз эсгий үүдний минь ланз хээг дагаад
Ус урсдаг байсан сан.

Одоо бол харин элсээр шуурч байна даа.
Оромжтойгоо цуг бид газарт шигдэж байна даа.

Орой унтахдаа хөлийг минь хуччихаад, хүү минь
Орхиод явж үз... удахгүй галаар шуурах вий.

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:23:46 (7903 уншсан)

Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд

Туйлдаж ядарсан аянч эр
Тамхиа нэрнэ.

Тув тунгалаг нүдний чинь хөвөөнд
Аянч эр
Урц барьж, утаа гаргаад
Урт холын аяндаа цэг тавихаар
Үзгээ шүүрнэ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:22:12 (8521 уншсан)

 

Бэхний үнэртэй гарыг минь 

бурханы мутар мэтэд санагч;
Бэтгэртлээ намайг хүсэгч 
нэгэн бүсгүйтэй ертөнц юм.

Надаас шалтгаалж тэр бүсгүй уйлах нь;
Надаас шалтгаалж тэр бүсгүй инээх нь;
Надаас шалтгаалж тэр бүсгүй зовох нь;
Надаас шалтгаалж тэр бүсгүй жаргах нь
Миний амьдрах шалтгаан.

Түмэн уулын цаанаас нэвт гэрэлтэгч нүд;
Түүгээр ч барахгүй, 
зүүдийг минь нэгжигч нүд;

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
Оруулсан admin on 2018-03-30 20:19:08 (7979 уншсан)

***

Саран үнэгчлэх цагаар
Сарнайн дунд нь миний умбах
Сайхан хоёр уул.
Хайрын цэнхэрлиг ертөмцийн
Хамгийн тэнгэрлиг гоо үзэсгэлэн -
Халуун хоёр уул.
Зураг төөргийн орчлонг
Зулайгаараа мэдэрч төрөхөд минь
Зөрөг заяаны үүдэнд тоссон
Зөөлөн хоёр уул.
Үр хүмүүн ургаж эзэгнэх
Эр хүмүүн жаргаж эзэгнэх
Энэ хоёр уул
Сүү, дурлал хоёрын
Сүм цагаан уул.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:16:55 (7765 уншсан)

***

Цонх руу чинь ширтэнэ.
Цонхны чинь гүнд одод үзэгдэнэ.
Тэр оддын гүнд чиний зүүд,
Зүүднийхээ гүнд чи буй нь
Зүрхэнд минь ойр ч уруулаас минь хэтэрхий алс.

Цонх руу чинь ширтэнэ.
Цонхны чинь гүнд нар үзэгдэнэ.
Тэр нарны гүнд чиний инээд,
Инээднийхээ гүнд чи буй нь
Итгэлд минь ойр ч хуруунаас минь хэтэрхий алс.

Цонхны чинь наанах баясгалант навчис хамгийн сүүлд гандана.
Цочир хүйтэн аравдугаар сард зөвхөн энд л бороо орно.
Цув хийгээд цэцэгсийг авч одсон дурсгалт өдрүүд
Цугаараа эргэж ирнэ... гэвч хэтэрхий алс.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
[Нууц үгээ мартсан бол энд дарна уу]

Одоо онлайнд 759 зочин, 1 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
⚡
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-009.JPG
600x800 207k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4758

Хүрэлтогоот
khureltogoot-15.jpg
600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5519

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-205.JPG
600x800 165k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4662


Агуулга
Friday, 2026.08.14
· Мөнхцаргалын Гантулга : Энэ өдөр, тэр өдөр
· Аав
Tuesday, 2026.07.28
· Э.Үржинханд : ЗӨН СОВИНГИЙН ӨЛГИЙ
Friday, 2026.08.14
· Д.Намсрай: Маралгоогийн дуудлага
Friday, 2026.07.17
· Шилдэг ном : Өөрийнхөө тухай бид хэзээ ч анзаарахгүй 10 гайхамшигтай зүйл
Tuesday, 2026.07.28
· Зургадугаар сарын цас
Sunday, 2026.06.21
· Шилдэг ном : Сайхан амьдрахад оройтно гэж хэзээ ч байхгүй, Харвардын их сургуулийн 84 жилийн судалгааны үр дүн
Friday, 2026.06.19
· До.Болдхуяг : ТЭНГЭР УУЛАНД
· С.Дашдооров : Тэнгэрийн дуун
Thursday, 2026.06.11
· Соёрхын Пүрэвсүрэн : УХААРАЛ
· Аюушийн Анхбаатар : Яруу найраг
· Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn