Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар: ГОВИЙН ГАНЦ АЙЛ
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (13802 уншсан)


Дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгийн
Гундсан шаргал сэжүүрээн
Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн
Худаг бараадсан өвгөдөөн
Мартахын учиргүйд өрөвдөхдеө
Шүлэг бичиж сууна

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Гунигийг март
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (23991 уншсан)


Яасан, гуниглаад л байна уу чи
Наашаа суу
Сэтгэл эмзэглэн гуниж явах үедээ хүн
Сэргэлэн золбоотой бай гэж өөртөө хэлж чаддаггүй юм
Ийм цагт сайн хүн олон л доо
Инээхээ мартсан юм шиг царайдаа хайр өвөрлөсөн хүн зөндөөн л дөө

( Дэлгэрэнгүй... | 14 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Орчлонгийн дутуу
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (27284 уншсан)

Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа
Аавдаа би эрхэлдэг байсан
Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж
Зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж
Шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж
Өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан

Ээждээ би эрхэлдэг байсан

( Дэлгэрэнгүй... | 23 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар: Би монголоороо гоёдог
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (44654 уншсан)


Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

( Дэлгэрэнгүй... | 65 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Ээмэг дууль
Оруулсан Bataka on 2026-05-11 14:24:03 (3732 уншсан)

Манай нутагт, намайг бага байхад
Гуч хүрсэн эр хүн өрөөсөн чихэндээ ээмэгтэй явдагсан
Хүүхдүүд бид нар учиргүй их шохоорхдог байлаа
Гээд тэр нь энэ ертөнцөд хүний эцэг болохын зовлон хэцүүг өгүүлсэн Эртний нэг домогтой дүйж байсан юм.

Тэгээд би Ээмэг гэж дууль бичиж билээ
Одоо үүнийг таньд ярьж өгье!

Мөхдөггүй үлгэрийн эхэнд гэнэлээ
Мөнх зулыг бадамлахад гэнэлээ
Дээл ганцалж дэр хуваалцсан хоёр амраг
Дэргэдээ бүлээн амьсгаа охин хүртэх гээд чадсангүй
Нар сарнаас гуйж үр хэдэнтэй тэвэрлээ ч
Насны хөл бүдрэх тавтай жилээ үргэдэг байж
Хүү хүссэн хоёрын зовлон түүгээр дууссангүй
Хүнд бодлоо хөнгөлж эх дахиад хөл хүндэрлээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Номхон команд
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (18148 уншсан)

Ганцхан “Бид ялав”-тай өвгөний хүү

Шүлгээ унших гэж байна чимээгүй

Галын шугаманд эрсэдсэн цэргийн

Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй

Тамсагийн зургадугаар дивиз оройн тоондоо жагсаж байна

Таны миний өвгөд залуугаараа одоо энхрий нутгаа дуулж байна чимээгүй

Хатан дөрөөн дээрээ бөхийж зүүн хацраа үнсүүлсэн хүү нь

Халхын голын тулалдаанаас халагдаж ээждээ ирсэнгүй

Сайхан дээл эмээл хазаар зэхээд

Саахалтаасаа бэрээ тандсан өвгөнд

Хүү чинь эрсэдсэн гэж хэлж чадаагүй ухуулагч

Хүүшлээд дайжих сүүдэр дунд ганцаараа уйлж байна чимээгүй ээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (12300 уншсан)


Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болохоороо өөр юм байна лээ
Бүрий хөлхөх үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдсыг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлбал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээ түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгийг нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодохоос
Жаахан бүлээрвэл зовлон санах нь илүү
Заяа нь түшээд торнино гэж бодохоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрт шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ

Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болохоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингэсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрынхноо өмнө би мөргөлчин боллоо
( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Хайрын таталбар
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (14726 уншсан)

Та миний тэмдэглэлийн дэвтрийн чимээг сонсож байгаа байх
Энэ олон жил хэчнээн ч их хайрын шүлэг бичив дээ
Ханьдаа байтугай үрдээ нууж явдаг тэмдэглэлийн дэвтрээ танд үзүүлж
Олон янзын хайр сэтгэлийн шүлгээсээ танд дуулгая

Бодлын шалтаг миний хайртай тэднийх минь
Борооноор хоёр дээвэр норох айл зэргэлдээ
Үдшээр хөөрөлдөх ярианд нь туурга мэт ойрхон ч
Үе үенийх нь дэрний минь дэргэд жаргалтай ч
Үрээ энхрийлж ханиа аргадахын сонсоод
Үүрстэл санаа алдахад нүүгээд явчих шиг 
( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Пролог
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (10148 уншсан)


Гадаа нартай бороо орж байна
Бүүдгэр тэнгэрийн доор
Надруу асгардаг
Олон олон бодролоо би амьхандаа
Шүлэг болгон тэмдэглэдэг юм
Гэнэтхэн би яагаад ч юм өнөөдөр
Өөрийнхөө бодсон бодол
Гэгэлзсэн үнэнээ таньтай хуваалцмаар санагдлаа
Сэтгэлээ хүмүүстэй хуваалцахад буруу юу байхав дээ
Та шүлгүүдийг минь уншаад битгий шоолоорой битгий магтаарай
Харин Гүрээ зөвхөн надад үнэнээ дэлгэж байна шүү гэж бодоорой
Урлаж эвлүүлхэд дутуудаа хүцэл өчхөөс биш
Уяр ч догдолсон бодролоо дэлгэхээс ичээд ч яах билээ дээ
Гадаа нартай бороо орж байна
За ингээд би таньд шүлгээ зориулая та бид хоёр
Хоёулахнаа байгаа шүү!!!

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Хоршоо Дэрэм
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (26449 уншсан)


Шар хамба шиг толгод зээгэлтсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаа алхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм

Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан

Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ улалзуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Нар өглөө Дэрэм гурав
Насаараа ингэж л учирсан
( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Хүн санаа буюу анхны хайр
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (173513 уншсан)


Миний хүн санаа арван таван настай эхэлсэн юм
Уриагүй найрын хатавчинд итгэлээ сандайлан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа
Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амын зэмийг нь сонсон
Хүн хүний хулмаганан амрагийн дууг чагналаа
Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айргийн бэтэрлүү хошуугаа хурдан дүрлээ
Намрын айрагт дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар нь ууцаар хүртэл жирвэгэнэнэ
Нурмаагийн нүднээс ичсэн харц минь доошоо
Нуугдас хийгээд чагнасан амрагийн дуу дээшээ
Ичээд байгаа хэр нь догдлон сууж хорогдмоор
Эзгүй хээр ганцаараа дуулж хүртэл үзмээр
Насаа жаахан нэмээд цэрэгт түргэн явмаар
Нар хэдийн жаргасан ч гэртээ яаралгүй харимаар санагддаг байлаа
Тийм шүү хүн санаатай хүн  бага насаа хүн яасан мартаж чаддаггүй юм бэ
Ёстой л бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог гэдэг л энэ байхдаа
Манайх Өнгөтөд байхад танайх Өлзийт булагт зуссан
Намайг сургуулиас гарахад чамайг есдүгээр ангид оруулсан
Насаа нэмээд цэрэгт явахад чи үзэгдэхгүй байсан
Намайг нэг чөлөөгөөр ирэхэд чи үгүйлэхгүй байсан
Бид хоёр уулзалгүй найман жил болсон
Ажилаар нэг сумандаа очиход чи эзгүй байсан
Аймгаар нэг дайраад өнгөрхөд чи эмнэлэгт байсан
Би буцахад чи төрсөн бид хоёр уулзалгүй арван найман жил болсон
( Дэлгэрэнгүй... | 10 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар - Тайтгарахуй
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (9235 уншсан)

Адгаад яахав дээ
Амьдрал болдгоороо л болно
Давшлаад яахав дээ
Дандаа ийм байхгүй
Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж
Алсаас сайхан сураг ирнэ
Үймрээд яахав дээ
Үнэн гадаа чинь ирнэ
Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт
Өөр юм хүмүүс боддог болно
Зүсэрсэн бороо татарч 
Нороо дээл чинь эгшинэ
Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ
Хар дараад сэрэхэд ээж чинь хажууд байгаа юм шиг
Хамаг бүхэн тайван болно
Хөдөлж яваа хөсөг
Зогсож байж ачаагаа чангалдаг юм
Хүний ухаан заавал сайхныг бараадна
Ухаан ухаанаа бараадаад
Улс олон минь дэгжинэ
Эв эеэ цэгцэлж
Эх орон минь хөгжинө

Сонсохыг хүсвэл энд дарна уу

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Ижий танаа
Оруулсан admin on 2026-05-11 14:24:03 (11239 уншсан)

Ээжээ та хүүдээ гомдодгүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм aa
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү

Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая aa
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм, зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд, ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж

Би ижийнхээ тухай дуулж, ижийнхээ тухай шүлгэлж

Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун өргөлөө өргөж байна ижий минь ээ.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Ханьдаа
Оруулсан Bataka on 2026-05-11 14:24:03 (4759 уншсан)



Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээ дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай

Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Гүрбазар Ш | )

Шүлэг 		 Шүлэг: Амьдарлын 3 мөр
Оруулсан Бат-Орших on 2026-05-03 10:04:54 (331 уншсан)

Хүн гэдэг орчлонд ирэхдээ
Хоосон биш, утгатай ирдэг…
Хэзээ нэгэн цагт буцахдаа
Хэн байснаа үлдээж буцдаг.

Нэг нь — үргэлжлэл болох хүүхэд,
Нэг нь — сүүдэр өгөх мод,
Нэг нь — үг болон үлдэх ном,
Нэгэн амьдралын гурван мөр.

Гартаа атгасан бүхнээ
Ганцаараа авч явдаггүй,
Газарт суулгасан мод шигээ
Гал голомтоо үлдээнэ.

Зүрхнээс төрсөн үгс минь
Цаасан дээр амь орж,
Цаг хугацааны цаадаханд
Намайг дахин амилуулна.

Хүн гэдэг замаар биш
Үлдээсэн мөрөөрөө хэмжигддэг,
Хийсэн гурван зүйлдээ
Хэзээ ч үхэхгүй оршдог…

Бат-Орших Жаргалсайхан 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Батсуурь 	Т	 Шүлэг: Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Оруулсан Bataka on 2026-04-27 13:27:35 (900 уншсан)



Уул шиг эр хүнийг уйлж байхыг би үзлээ
Уйлах уйлахдаа бүр асгарах юм билээ
Уул хагарч ус болохын цагт
Уудам орчлонд манан татаж анирладаг юм билээ 

Асгатай хад шиг эр хүнийг уйлж суухын үзэхэд
Амьдрал чамайг юутай уяхан болхыг мэдлээ
Аягандаан дүүрсэн нулимсаа, хүнд үзүүлэхгүйг хичээж
Алс холыг харан алгандаан шингээдэг юм билээ 

Эжийгээ ярихдаа эр нулимс нэг унадаг
Эцгийгээ дурсахдаа эр нулимас нэг тунадаг
Үүл адил хуралдаж байгаад
Үнэн дээр л унадаг эр нулимс 

Хат суусан эр хүн илд шиг явахын цагт
Хагацахын цагт ойчдог эр нулимс аа
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэх юм
Өвдөг нь шалбарсан юм хойно уйлж байгээ хөөрхий

Эр хүнийг хэзээ уйлж байлаа гэх юм
Эхээс төрсөн юм чинь нулимастай байлгүйдээ хөөрхий 
Уйлмаар дуулмаар орчлонгоос гомдол нэхдэггүй болохоор нь
Унасан нулимс болгон нь үнэнийх байдаг юм болов уу

Үнэнээр унаа хийж худлыг гүйцсэн болохоор
Уйлах нулимс болгон нь үнэтэй байдаг юм болов уу даа
Хорвоо дээр ховорхон эр нулимсыг үзвэл та харин
Хов болгож хүнд битгий хэлээрэй

Өөрийн чинь өмнө унаж мэдэх
Өр нимгэн байдаг юм аа ЭР НУЛИМС

Яруу найрагч Т.Батсуурь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Батсуурь Т | )

Шүлэг 		 Шүлэг: Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Оруулсан ШИНЭ on 2026-04-23 09:29:35 (1420 уншсан)

Шюэ Вайсуо: Адуухайн амсар

Адуухайн амсар 
Хоёр соргорын хоорондох амсар
долгионтой, муруй зам 
Амсараар дамжин алсад сунга 

Адуу морьд эндээс гарч давхина
Гол усан эндээс урсч холдно
Салхи шурга эндээс хуйларч одно
Мөнх бус ертөнц эндээс зугтан арилна

Бага - нуурын домгийг дурьдвал 
Амнаас сүүтэй цай, утаа гарч болно 
Шувуудын зууж ирсэн яргуй
Шуудуу суваг жалга судийг сэрээнэ

Би ч гарч яваад олон жил болж байна 
Нутгаа гэх энсрэл дунд байнга хөвж байна 
Үүл барьж хүлэглэн чадах аваас
Салхи ашиглан гэртээ буцаж хүрэх сэн

/Адуухай гэж зохиогчын нутгийн овооны нэр/
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Болдхуяг 	До	 Шүлэг: До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Оруулсан Bataka on 2026-04-08 12:13:59 (3250 уншсан)

Яруу найрагч До.Болдхуяг 
"Монгол бичиг"
"Болор цом 43" 2025 наадмын гутгаар байрын шагналт шүлэг

Судсаар нь хааны цус гүйсэн
Суут монгол бичиг мину
Мөрөөр нь үнэний нар гийсэн   
Мөнх тэнгэрийн таалал мину

Есүнгэ мэргэний цэцийг гэрэлт хөшөөнөө мөнхөлж 
Есөн өрлөгтэй өнчин хөвгүүний шастирыг цэцэлсэн
Ертөнцийн хаад хас эрдэнийн тамгаа сийлүүлж
Есүхэйн хүү Тэмүгэ Нууц товчооноо сийрүүлсэн

Гэрэлт нарны дор аугаа хүчин нэмэгдэхэд
Гэрэгэ өвөрлөсөн элчтэй холхи замыг эвхсэн  
Шихихутаг заргач их цаазаа дэвтэрлэж  
Сэцэн Хубилай Цагаан түүхээ тэрлэсэн  
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Болдхуяг До | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Гоомарал
Оруулсан Мөнхбаяр on 2026-04-07 23:51:52 (2885 уншсан)

Гэгээхэн инээмсэглэл чинь харцанд минь тусчихлаа
Орчлонд би өөр хаана ийм үзэсгэлэнг харлаа байз
Одоо би нүдээ салгах битгий хэл аньж чадахгүй нь
Магадгүй би энэ л харцыг харах гэж чамтай таарсан байх
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

Шүлэг 		 Шүлэг: Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Оруулсан Чинболор on 2026-03-29 23:12:46 (2800 уншсан)

Хайрцаг нээж нэгийг сугалаад

Халаасаа ухаж галаа гаргалаа

Халуун цог төөнөж утаа савслаа

Харанхуй шөнийн тэнгэрт үүлс хөөрлөө

 Нэг хоёр гурав сорлоо

 Нэхэгдэж байсан мэдрэмж гараад ирлээ

 Нэг хоёр гурав залгиллаа

 Нэвт цээжинд дүүрээд бодолтой холилдлоо

Уушги руу гулгаад орлоо

Ужиг болдуудтай холилдож орхилоо

Тэндээсээ гарах гэж яараад 

Тэвдэн сандралдаж гашуу оргиулна

 Нэг хоёр гурав үлээлээ

 Бие минь үлдэж бодол минь нислээ

 Нэг хоёр гурвыг асаалаа

 Би, хоосон хайрцаг, гал, иш, үнс үлдлээ.  

 Амгаланбаатарын Чинболор
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 318 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


Thumbs.db
x 203k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5153

Ёл хад
YolHad_35.JPG
700x525 162k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4434

Г.Ариунболд Зотон, тос 110x110
Голын салхи
600x468 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4445


Агуулга
Thursday, 2026.06.11
· Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn