Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
Оруулсан admin on 2024-03-30 14:37:32 (5585 уншсан)

Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны
Харанхуйн чимээгүй дэвэлтээс шаргалхан дарс сэнгэнэж,
Дэвтэр тархины хооронд  суудал сэлгэх тэр жигүүртэн
Дэргэд байгаа мэт зүрх сэвэн цээж рүү шунгана 
Шөнийн ганцаардал минь
Шөнийн эрх чөлөө минь

Хэрсүүхэн тэр жигүүртний нүдээр би харанхуйг нээж
Хэний ч мэдрээгүй сэнгэнэсэн бодлыг залгилж
Жавартай хүйтэн салхиар зүрхээ сэрүүцүүлж
Жижигхэн энэ амьдрал хоосон лонх гэдгийг мэдэрдэг...

Шөнийн ганцаардал минь
Шөнийн эрх чөлөө минь

2018 ба 2022/1/11

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лха Отхан | )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
Оруулсан admin on 2024-03-30 14:35:20 (5422 уншсан)

Ээ... уйлагнуур тэнгэрийн дор – үрчгэрхэн харь хот минь

Эл хульхан, уйтгар өртөөлөх атираат шорвог гудамжууд, 

Эр хүний ганцаардал, уушийн газар, жиндүүхэн өдрүүд 

Эрснээ олсон, уншсан, уусан, хашхирсаан... элгэнд чинь


Уйлагнуур тэнгэрийн дор сааралхан харийн хот

Үе үе үгүйлэгдэх, харийн бүүдгэр гудамж минь


Уйтгарлавал гэгээг нь олж үздэг бяцхан саарал хот минь, 

Ундаассан ганцаардлаа норсон хувцастайгаа өлгөөд орхисон харийн хот

Бодолд сорви үлдээмээр шарласан навчны цоргисон үнэр ... 

Бодлыг минь зогсоолгүй өлгийдсөн цэцэрлэг минь


Уйлагнуур тэнгэрийн дор сааралхан харийн хот

Үе үе үгүйлэгдэх, бүүдгэрхэн гудамж минь


Рояаль Майль, Никольсоны гудамж, Жоржийн талбай, хуучин коллеж... 

Эрчлээт чулуун замууд чийг даана, эрт урьдын түүхээ хүлхсээр. 

Эрхэмсэг сүйх тэрэгний чимээ нь үгүй, 

Эзэн нь цайзандаа эргэж ирээгүй... 

Эзнээ нохой нь хэзээ ч орхиогүй... сэтгэл минь цааш нь нэхнэ... 

Эгнэгт сэтгэлдээ тээдэг ч орхигдсон хот минь...


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лха Отхан | )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
Оруулсан admin on 2024-03-30 14:33:30 (5503 уншсан)

(Abel Korzeniowski – ‘Table for two’ аянд зориулав) 

Бороотой замыг туулчихаад орхисон гутал шиг,

Бодлын хөндүүрт түгжээд үлдээсэн гэмшил минь

Хуучин хайр чи...

Зэврүүн өдрүүдийн дээгүүр хөглөрөх үүлс,

Зарын самбарын салбархай цаас хоёр шиг

Хамааралгүй болсон оршихуйд ...

Хүйтэн өдөр зөрөлдөх хүмүүсийн яаруу алхаанд

Хөглөрөн хийсэх навч шиг

Улиран үлдэх хагацал минь...

Замын унаанд амжих гэж сандруу гүйхэд

Заавал тойруулж ядуулах тогтоол ус шиг

Зугатааж яваа дурсамж минь...

Амьдралын замаасаа намайг хэдэнтээ түлхсэн хойно чинь ч,

Аз жаргалыг бусадтай эдлэхдээ би сэмрэх

             Ард үлдсэн харанхуй минь ...

Хосын ширээнд ганцаар үдлээд босохдоо

Хоосон сандлын түшлэгт баяртай гэж шивнэх

            Хөндүүр айдас минь ...

Хэтэрхий гэгээтэй инээмсэглэлээ л мартаагүй байгаасай

Хэн нэгнээр дэндүү их хайрлуулж байгаасай, заавал ...

            Алдаж дуусдаггүй чи минь ...                       

 

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лха Отхан | )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Оруулсан admin on 2024-03-30 14:31:26 (7000 уншсан)

Сэтгэлээр зэргэлээтэх нүүдлийн цуваанд дайгдсан 
Сэвшээ салхи, сэмхэн гуниг надаар өртөөлнө
Сэлэнгэ  мөрний урсгал шиг алсын харгуйг зүглэх
Сэрүүн зүүдний хязгаарт аавтай минь уулзуулах замын тухай

Өрөөлд биш өөртөө би заримдаа зам хайдаг 
Өмнө минь дурайх замаас би шалтгаан эрдэг ч
Өөрийг минь таллах хувь заяаны алтанхан заадалтай
Өнө хожид, алс ирээдүйг зүглэх энэ замын тухай эргэцүүлж нэг тунгаахын учир...

Өртөө дамнах нутгийн салаа замууд
Өөрөө туулсан өнөө л бор замууд
Зөгнөж таагаагүй замууд
Зөнгөөрөө үдлэх харууслын дунд тоостой замууд
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лха Отхан | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Оруулсан admin on 2024-03-04 14:30:40 (6361 уншсан)

Үнэндээ сурвалжлагч ажилчин хоёр дотно байдаг нь
Үзтэл тодорхой байхыг хэн эс андах вэ?
Социалист уралдааны явцад шинээр юу гарав гээд л
Сонин сурвалжлагч үйлдвэр рүү хүрээд ирлээ
Орох зөвшөөрөл авч мэнд мэдчихээд сурвалжлагч
-Оройлж ямар ажилчин уралдаанд шалгарч байгааг
Онцолж юун дээр шинэ санаачлага гарч байгааг
Орхилгүй ярина уу?гэж үйлдвэрийн даргаас хүслээ
Олон ажилчдаа арван хуруу шигээ сайн мэддэг
Оргилоод гарсан шинэ санаачлагыг дэмжиж байдаг
Олон ч жил үйлдвэрийг удирдсан хижээл хар хүн
Улирал сарынхаа дүнг дэлгээд ингэж хариуллаа
-Өнгөрсөн сард үйлдвэрийн төлөвлөгөө 200% биелсэн
Өрнөж гарсан шинэ санаачлага маань нийтэд дэлгэрсэн
Уралдааныхаа тугийг хэнд ч бид алдахгүй гэлээ
Уралдаж одоо стахановч туршлагааар ажиллаж байна гэлээ
Уудам сайхан монгол орны минь хязгаар бүрд
Улсын аж ахуй уурхай үйлдвэрүүд байгуулагдаж
байна.
Улиг болсон ажлын хуучин нормыг шинэ хүмүүс эвдэж
Улс орныхоо төлөө хүчээ нэгтгэн хөдөлмөрлөж байна
Сурвалжлагч хүний ажил явах бичих л болсон хойно
Сурвалжлагч маань Чоногол Бүрэнцогт руу очлоо
Уурхайчдын өрөм газрын гүнд зэрэг уралдаж
Өнгөт металл хар алтыг вагаон вагоноор гарагж байна
-Уурхайд ороход биднийг уурхайчны дэн минь
гийгүүлдэг юм
Уралдаж ажиллахад биднийг намын уриа зоригжуулдаг
юм гэж
Эвлэлийн бригадын дарга залуухан эр бахдан ярилаа
Эндээс яваад сурвалжлагч улсын аж ахуй руу очлоо
Уудам саруул талд өнгөрсөн жил байгуулсан
Улсын аж ахуйн дараг түүнийг хүлээж аваад
-За Сурвалжлагч чухам ямар ажилтай танилцах вэ?
Залуучуудын бригад уу?бүх аж ахуйгаар нь уу?
Аж ахуй маань ч өдрөөс өдөрт л өргөжиж байна
Ардын засагч хайр ивээлээ харамгүй өгч байна
Мал өсгөх ажилдаа бид Зөвлөлтийн туршлагыг хэрэглэсэн
Манай аж ахуй шинэ үүлдэрийн малтай болно
Тэгэхээр та бас л үүгээр зочилж ирээрэй гэж
Талын монгол хүний зочломтгой зангаар үдлээ
Буцах замдаа сурвалжлагч ардын нэгдлээр орлоо
Буурал өвгөн нэгдэлийн дараг ингэж хэллээ
-Өнгөрсөн үеийн зовлонд үс минь буурал суусан ч
Өнөөгийн засгийн халамжинд амьдрал маань залуужиж байна
Өвгөдийн үеэс нутагшсан бидний эх оронд
Өнөр сайхан социализмын нарлаг үүр цайж байна
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : ХАЙР
Оруулсан admin on 2024-01-25 17:33:21 (6287 уншсан)

 


Хайр гэдэг ямар гоё үнэртэй юм бэ


Яг л сүрчиг шиг


Халамж үнэртээд түүнгүй бол амьсгалж чадахгүйнэ 


Хайр гэдэг ямар гоё амттай юм бэ


Яг л чихэр шиг


Хүсэл чангаагаад амсахгүй л бол унтаж чадахгүйнэ


 


Хайр гэдэг ямар гоё өнгөтэй юм бэ


Яг л солонго шиг


Хараа булаам гоо төрх нь харанхуйд ч тодрох юм 


Хайр гэдэг ямар тансаг галбиртай юм бэ 


Яг л бүсгүй хүн шиг


Хонгор ялдам төрхийг нь өөрөөсөө ч харамлах юм


 


Хайр гэдэг ямар сайхан эгшиглэн юм бэ


Яг л жаргалын анир шиг 


Хамгийн нандин үгс, энхрий аялгуугаар ертөнцийг дүүргэх юм


Хайр гэдэг ямар эгэлгүй нууцлаг мэдрэмж юм бэ


Яг л далдын хүч шиг


Хүсэл, биеийг минь эзэмдчихээд минийх гэх шиг удирдах юм


 


Хайр гэдэг хэзээ ирээд, хэзээ буцдаг зочин юм бэ


Харахаас эхлээд хүрэх хүртэл ямар их хүсэн догдлуулна вэ


Хайр гэдэг хэзээ төөнөж, хэзээ жиндүүлдэг улирал юм бэ


Халуун зунаар даарч, хүйтэн өвөл халууцаад яасан жигтэй оршино вэ


 


Үгс дутаж, үйлдэл багаддаг үхэл шиг энэ мэдрэмжийг


Өөр гарагийн хүмүүс мэдэрч чаддаг боловуу


Өрцний гүн дэх сэтгэл гэгч биегүй энэ эрхтэнг


Өнөөх гайхалтай мэдрэмж 


дараа төрөлд нь дахин олдог боловуу


 


Хайр гэдэг ямар агуу юм бэ


Яг л шинээр амьдрах шиг…

 

07.12.2023 Tulga.poetry   Tulga.poetry 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхтулга Г | )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : ТҮҮНД
Оруулсан admin on 2024-01-25 17:32:20 (5943 уншсан)

Би удахгүй явчих болохоор 


Битгий надад дурлаарай гэв үү


Бишгүйдээ бид дотноссон байхад


Битгий улам дасаарай гэв үү


Чи удахгүй уйдчих болохоор


Намайг битгий хайрлаарай гэв үү


Чихэр шиг хайранд нь донтчихоод байхад


Намайг битгий өвтгөөрэй гэв үү


 


Яалаа гэж хүсэхэв дээ салах тухай


Ялгаагүй би ч дурлачихаад байна


Явмаар байвал чи л яв


Ялалтыг чинь зөвшөөрч нулимсаараа шагная


Явах замд чинь  харин хөндөлсөж 


Үлдээч гэж гуйлгүйгээр


Янаг үгс,  халуухан тэврэлт 


Үнсэлтээр ч гэсэн аргацаахгүй байя


 


Явмаар байвал чи л яв 


Яг эндээ би үлдмээр байна


Яагаад чамайг мартана гэж


Ялгаагүй би ч дурлачихаад байна!


 


27.12.23  tulga.poetry Tulga.poetry 


 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхтулга Г | )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
Оруулсан admin on 2023-12-21 14:29:35 (6321 уншсан)

Зураачийн харц, бийрний үзүүр хоёрт
Зураг бүхэлдээ найр дэвсэж үзэгдэнэ
Бодол, мэдрэмж хоёрын огтлолцолд
Буйдхан энэ л гудамж яруусч өнгө нь тодосно
Бүтээлчийн догдлол нуугдсан торгон мөчид
Зургандаа сүүлчийн цэгийг яаруухан хатгана
Зун байсан газарт намар гэнэт ирэх шиг
Зуурдхан ирээд буцсан дурлал зүрхийг гижигдэнэ

Хотын бүрэнхий шөнөөр 
Холхиж алхсан хүмүүс зөрнө
Холын бүдэгхэн хүсэл 
Хойтон биелэх юм шиг бодогдоно
Хойтон биелэх тэр хүсэл
Зураачийн бүтээл хоёр
Хонгорхон нэгэн бүсгүйг 
Цээжинд минь татлан зураглана
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхтулга Г | )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : ЧАМД
Оруулсан admin on 2023-12-21 14:27:26 (6218 уншсан)

Нуурын мандалд хунгийн далавч шүргэнэ 
Нуугдсан сэтгэл чиний чиглэлд урсана
Нугын бэлчирт сараана цэцэг соёолно 
Нуман зүрх минь чиний л зүгт цохилно
Ирж яваа зуны халуун наран бүгчимдүүлнэ
Ирж яваа чиний бүлээн зүрх бачимдуулна 
Инээх чинь, ярих чинь, дуулах чинь улам намайг дурлуулна
Эрхлэх чинь, туних чинь, гомдох чинь улам хайлуулна хонгорхон минь ээ…
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхтулга Г | )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : Зүүд
Оруулсан admin on 2023-12-05 10:34:21 (7064 уншсан)

Үнэнээ л хэлье…
Уржигдар чамайг зүүдэлсэн 
Урд шөнө яасан гэж үү
Урд шөнө өөрийгөө зүүдэлсэн
Урд шөнийн тэр зүүд 
Дахиад л сайхан байсан 
Учир нь юу вэ гэж үү
Уруулыг минь чи үнсэж байсан. 

Зүүд гэдгийг мэдэж байсан ч 
Зүүдлээд л байх нь сайхан байсан
Зүггүй чи надаар тоглоод
Зүүдний төгөлд хөөцөлдөж байсан 
Намайг чамд хүрэхэд
Инээсэн царай чинь 
Ичингүйрэл болон хувирсан
Ичингүйрсэн хэвээрээ, нүдээ чи тас аньчихсан. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхтулга Г | )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
Оруулсан admin on 2023-12-05 10:33:25 (6344 уншсан)

Хугархай хөлтэй ширээн дээр 
Ганхаж буй ваартай цэцэг
Хугарсан хөл нь хүн чанар
Ганхах цэцэг нь мөн чанар 
Хүн чанаргүй хүмүүсийн дунд
Мөн чанарыг бодох хэцүү
Мөнгө олж, ажил хийлгүй
Хүний дайтай явах хэцүү

Нийтээрээ эсэн мэнд юм шиг
Нийтээрээ эрүүл бус
Нийгмээрээ цатгалан юм шиг 
Нийгмээрээ ядуу дорой
Мэдлэгтэй мэт хашгирсан 
Мэдлэггүй хүний сүгнүүд
Мэдлэггүй мэт үзэгдсэн 
Мэдлэгтэй хүний адагууд
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхтулга Г | )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
Оруулсан admin on 2023-12-05 10:32:11 (6148 уншсан)

Чамаас ирсэн чат бүрийг
Дахин дахин унших юмсан
Тэгээд, үг бүрт нь
Тохирсон эможи дарах юмсан
Хамгийн нандин үгэнд чинь
Хаха дарах юмсан
Тэгээд, гомдоочихоод сандарч
Араас нь уучлал гуйх юмсан
 
Тэр гомдол чинь чамайг
Улам эгдүүтэй болгоосой
Тэгвэл би уучлал гуйгаад
Мянган үг бичих юмсан
 
Холын холоос зориод
Чамтай уулзах юмсан
Тэгээд, хөлөн дээр чинь
Толгой тавиад хэвтэх юмсан
Хамгийн хутга асуултанд чинь
Хариулж чадалгүй унах юмсан
Тэгээд, ичсэндээ улайгаад
Нүдээ тас аньчих юмсан
 
Тэр асуулт чинь намайг хөтлөөд
Унтлагын өрөөнд хүргээсэй
Тэгвэл би чамайг хөтлөөд
Гэрлийн унтраалга дарах юмсан
 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхтулга Г | )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
Оруулсан admin on 2023-12-05 10:30:31 (5995 уншсан)

Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү
Бүлээн зүрх, халуун сэтгэлдээ урин дууддаг уу
Бүлээн зүрх, халуун сэтгэл чинь намайг хүсэхдээ
Бүрэнхий шөнөөр сэрвэлзэж,
нойр чинь хулжин хөрвөөдөг үү

Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү
Бүүдгэр өдөр хөшгөө ч нээлгүй орондоо өнждөг үү
Бүүдгэр өдөр хөшгөө нээлгүй орондоо өнжихдөө
Бөжин цагаахан цээжнээ нөмөр хүсэж гуньдаг уу

Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү
Бүүр түүрхэн санах зүүднээсээ намайг хайдаг уу
Бүүр түүрхэн санах зүүднээсээ хайж гэгэлзэхдээ
Бүтэн шөнийн адал явдалт романтизмыг бодож мишээдэг үү

Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү 
Хана цуулж нар мандахад нартай хамт сэрдэг үү
Хана цуулж нарны туяа тусахад сэрж хүлээхдээ 
Хагас нүцгэн биеэ нууж нөмгөн даашинз өмсдөг үү

Бүсгүй минь чи намайг хүлээдэг үү
Хаврын өглөө хааяа жиргэх шувуудыг ажигладаг уу
Хаврын өглөө хааяа тагтан дээр намайг хүлээхдээ 
Хайр уу эсвэл, шохоорхол уу гэж бодол ээрүүлэн санааширдаг уу

Мянган бодлын чинь тэнхлэг шугам дурлал цэгт хугарахад
Бүсгүй минь чи намайг санадаг уу
Мял богдын оршихуй шиг хайрын үгэнд дасалцахад
Бүсгүй минь чи намайг хүсэн, хүлээдэг үү

Tulga.poetry  11/08/2023


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхтулга Г | )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Оруулсан admin on 2023-12-05 10:28:18 (6199 уншсан)

Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад
Би том хүн болсноо гэнэт ухаарлаа
Тэр навчны шарласан нь аавыг минь
Харин хатсан нь ээжийг санууллаа

Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад
Би эцэг хүн болсноо гэнэт саналаа
Тэр навчны эргэлдэн хийсэх нь намайг 
Харин газарт зөөлөн буух нь үрсийг минь санууллаа

Буурал дэлхий намайг ухаар гэж
Сэрүүн салхийг моддын зүгт үлээв үү
Буурал ээж минь намайг эрхлүүлсээр байгааг мэдээд
Саарал ухааныг минь сэгсэрч орхих нь энэ үү

Балчир хорвоо намайг томоож гэж
Бүлээн салхиар навчисийг тасдан унагав уу
Бурхадын зүгт залбирсан гэнэн намайг хараад
Бусдын хувьд найдвар итгэл нь болсноо сана гэв үү

Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад
Тэр навч гунигтай байгаа боловуу гэж өрөвдлөө
Тэгээд… ганцаараа унаж буйгаа анзаарч
Тэнхээ мэдэн хашгирч байгаа даа гэж өмөрлөө
Орь зүрхийг минь цоо хатгаж үлдээсэн 
Орчлон чиний төгсгөл навчисын хувьд “газарт унах” юм бол
Олж ганц л төрсөн хэлтгий энэ заяагаа
Огоорч яваадаа би “хийсэж буй навч” юм байна гэдгээ ухаарлаа…

Тэргүүн дээгүүр минь нэгэн навч хийсэхийг хараад
Би том хүн болсноо гэнэт ухаарлаа…

01/11/2023  Tulga.poetry  


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхтулга Г | )

Эрдэнэ-Очир 	Арлаан	 Шүлэг: А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
Оруулсан admin on 2023-10-19 15:13:09 (7019 уншсан)



Ханилсан нөхрөө би

Халтирахад нь түлхэж явсангүй

Амьтны урдуур орж

Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй

Аяа, миний аялагхан залуу нас минь


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Эрдэнэ-Очир Арлаан | )

Доржсэмбэ  	Ц	 Шүлэг: Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
Оруулсан admin on 2023-10-19 10:40:23 (6191 уншсан)


Халуун галын хажууд

Халж суунам

Гаднаас авчирсан жавараа

Гаргаж суунам

Гадаа танилцсан хүүхний

Гар хэчнээн хүйтэн ч

Гоё сайхан санагдсан сан

Халуун галын хажууд

Халж суунам

Гаднаас авчирсан жавараа

Гаргаж суунам

Гарсан тэр жавартай хамт

Гараад явчихаагүй л байгаасай

Чиний сайхан гарын хүйтэн... ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  	Ц	 Шүлэг: Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Оруулсан admin on 2023-10-19 10:36:47 (7624 уншсан)

Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна.

Чамтай л норсон бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна... ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Доржсэмбэ  	Ц	 Шүлэг: Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
Оруулсан admin on 2023-10-18 14:43:10 (6534 уншсан)

Намайг харсан нүдээрээ

Өвгөн хэрээ

Хоёр зуун жилийн дараах

Намрыг харна

Доржсэмбийн шүлэглэсэн

Намар цаг

Домог болон

Үлдэнэ ээ хөөрхий....

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Доржсэмбэ Ц | )

Шүлэг 		 Шүлэг: С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
Оруулсан admin on 2023-10-18 14:41:25 (6249 уншсан)

Намарт би дургүй

Нүүж явдаг юм бүхэн тэнд бий

Нулимс хүртэл аягандаа багтахгүй

Нүүж урсаж л байдаг

Нар хүртэл дэлхийд багталцахгүй

Буцаж нүүж л явдаг

Намарт би дургүй

 

Хүүхдийн инээд шиг

Хэдэн бор шувуу

Хээр талын өвсөн дээгүүр

Хэл сураг тасран нүүж л нисдэг

Намарт би дургүй

 

Нарнаас илүү шатаж амьдрах гэж

Цагийн хяруунд даруулсан хүмүүс

Нулимстай олон сэтгэлийг анзааралгүй орхиод

Цаг хугацаанаас чанад руу нүүж л явдаг

Сарнаас илүү гэрэлтэж амьдарна гэж

Салах хагацахын сүүдэрт бөгтийж нүүдэг

Сайхан залуу нас цагийн хөлд үрэгдэж

Санахын тоосонд булуулж нүүдэг

Намарт би дургүй

 

Өчигдрийг бүтээгч маргаашийн төлөө амьдарч

Өвлийг өртөөлөн хаврыг зорьдогт чинь хайртай

Хамаг бүхэн өөдөөс нүүж ирдэг

Хаварт би хачин их хайртай.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Т.Дарханхөвсгөл : Бидний намар
Оруулсан admin on 2023-10-18 14:37:23 (6423 уншсан)

Би чамдаа хэлсэн шүү дээ хонгор минь

Бидний орчлонд сайхан зүйлс зөндөө гэж

Навчсыг нэг, нэгээр нь алган дээрээсээ үлээж суухдаа

Нэг тийм жаргалтай дууг нь сонсдоггүй гэж үү?

Мөчрөөсөө салан анх ниссэнээс нь хойш

Мөрөөдлийг нь биелүүлж чи минь дахин нисгэсэн учир тэд дуулж байна

Намрыг хамгийн сайхан улирал мөн гэж би чамдаа хэлсэн шүү дээ

Эзгүйрсэн нуур гунигтай харагдах ч түүнд хаврыг хүлээх итгэл бий

Яг л дэргэдээс минь гэнэтхэн алга болчихоор чинь юу ч хийлгүй

Явсан газар чинь иртэл чинь зогсох шиг минь

Эсвэл өөдөсхөн охиноо дээр өргөхөд инээд алдаад

Нисч байна гэж үнэн голоосоо хашгирдаг шиг

Цагаахан хүсэлт минь, цаг хугацааны минь намар минь

Цас инээж чаддаг гэж хэлсэн шүү дээ

Чиний минь энгэрт охин минь нялхамсдаг шиг

Алгаа дэлгээд цасан ширхэгийг тос доо хайрт минь

Амьсгалаа түгжээд тэдний инээхийг сонс доо

Анхны цаснаас бусад нь инээдэггүй юм шүү дээ
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 321 зочин, 0 гишүүн байна.


✈ ORANGESIM

АЯЛАЛЫН DATA eSIM

🌎 200+ Улс орны дата
📶
Тасралтгүй чанар
Хямд үнээр
Найдвартай
Гацахгүй интернэт
🔒
VPN шаардлагагүй
facebook instagram хэрэглэх боломжтой
♾️
Хязгааргүй дата
Олон сонголт
📲 1-2 Минутад авна! Чат бичээд автомат чатботоор хялбархан аваарай.
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Тэрэлж
trlj-008.JPG
600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4462

Уянгын хөндий
Уянгын хөндий
600x442 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4638

Должин : Зам зуур
zam-049.JPG
600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4898


Агуулга
Thursday, 2026.06.11
· Аюушийн Анхбаатар : АНД МИНЬ ЧАМД ГУНИГ ЗОХИХГҮЙ
Saturday, 2026.06.06
· Баттогтохын Мөнхбат : Чамд би хайртай болжээ.
Monday, 2026.06.01
· Ээж минь жаргалтай байг
Sunday, 2026.05.31
· Бөртэ чонын нутаг
Wednesday, 2026.05.27
· Намхайн Тайванжаргал : НҮДЭН /өгүүллэг /
· Намхайн Тайванжаргал : БУЯНЫ ХИШИГТЭЙ АВДАР/өгүүллэг/
· Намхайн Тайванжаргал : УЯАН ДЭЭР
· Намхайн Тайванжаргал : Гүрмэд панз
Sunday, 2026.05.24
· Ертөнц
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn