Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүлэг


Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Аав шүтээн
Оруулсан admin on 2016-09-10 14:06:14 (4203 уншсан)

Өнгө мөнгө шүтэгсэдийг үргэлж сайн явсан гэж дуулаагүй
Өвгөн буурал аавыгаа шүтэгсэдийг өөдөлсөнгүй гэж сонсоогүй
Өндөр албан тушаал шүтэгсэдийг дэвжсэн гэж дуулаагүй
Өнө мөнхөд эх нутгаа шүтэгсэдийг уруудсан гэж сонсоогүй

Алт мөнгийг шүтэгсэдийг
Аз жаргалыг олсон гэж дуулаагүй
Ачит аавыгаа л шүтэгсэдийг
Алив сайхан орхисон гэж сонсоогүй

Эд хөрөнгийг шүтэгсэдийг дэвжсэн гэж сонсоогүй
Энэрэлт аавыгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй
Эрх мэдлийг шүтэгсэдийг өөдөлсөн гэж сонсоогүй
Эх нутгаа шүтэгсэдийг буруудсан гэж дуулаагүй

Аавыгаа л шүтэгсэдийн сэтгэлээс
Алив муу бүхэн гарсан гэж дуулаагүй
Аавыгаа л дуулагсадын зүрхнээс
Аялгууны сайхан нь холдсон гэж сонсоогүй

Харийн бурхан шүтэгсэдийг гэгээрсэн гэж сонсоогүй
Харин аавыгаа шүтэгсэдийг алдсан гэж дуулаагүй
Хаа холын мэргэдийг шүтэгсэдийг оносон гэж сонсоогүй
Хайртай нутгаа шүтэгсэдийг уруудсан гэж дуулаагүй

Алдар нэрийг шүтэгсэдийг
Аз жаргал таалсан гэж дуулаагүй
Аавыгаа л шүтэгсэдийг
Аз жаргал орхисон гэж сонсоогүй

Н.Тайванжаргал



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Оруулсан admin on 2016-09-10 14:00:01 (4059 уншсан)

Энд эрээний хог зардаггүй
Эрээн мяраан бараа ч байдаггүй
Хавтастай амьдралыг энд зардаг
Хамгийн үнэт өв номыг энд түгээдэг

Хаалганаасаа хоймор хүртэл мэдлэг өрсөн
Хамгийн гэгээлэг энэ газрыг номын дэлгүүр гэдэг
Хатавчнаасаа хоймор хүртэл ухаан цуглуулсан
Хамгийн ариун энэ газрыг номын өргөөгэдэг

Номын дэлгүүрт хоолны үнэр байхгүй ч
Номын дэлгүүрт хоол хийх аргы нь зардаг
Номын дэлгүүрт байшин байхгүй ч
Номын дэлгүүрт байшин барих ухааны нь зардаг

Ууж идэх юм зарж байгаа биш
Ухаан зарж байгаа хүнийг номын дэлгүүрийн худалдагч гэдэг
Ууж идэх дуртайг биш
Унших дуртай олныг цуглуулсан газрыг номын дэлгүүр гэдэг

Хураангуйлсан ухааныг номын дэлгүүрт зардаг
Хуримтлуулсан арга туршлагыг энд л түгээдэг
Багцалсан эрдмийг номын дэлгүүрээс лолдог
Бахархам мэдлэгийг эндээс л авдаг

Энд эрдэм ухааныг зардаг
Энд мэдлэг мэргэжил олгодог
Олж мэдэхийн хүслэнтэй хүн бүхнийг цуглуусан
Оюун ухааны газрыг номын дэлгүүр гэдэг



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Тайванжаргал Н )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Сумъяад
Оруулсан admin on 2016-08-12 12:17:39 (3918 уншсан)

Хөх цэнхэр гаригийн минь хүчтэн

Хүмүүн заяанд төрсөн охин минь

Хэлхээ холбоот таван тивийнхээ

Хүслийн оргил Олимпын наадамд

Хүн гүрний туурин дээрээс

Хөх монголын хөрст довноос

Хүч сорихоор ниссэн тамирчин

Хүний орчлонд гайхуулсан бүсгүй

Уудам дэлхийн их Олимпын наадамд

Учраа чангарсан ч унаган мэхээрээ

Уран ганган үүрч шидсэн

Уян үетэй Монгол бүсгүй

Уураг нь даа цадсан ээжийн охин

Умс огтолсон Монгол бүсгүй

Удам сайтай бөхийн охин

Угаасаа тамирчин чанга бүсгүй

Дэлхийн дэвжээг доргитол шидсэн

Дээлтэй монголын иртэй тамирчин

Дэлтэй хүлгийн нуруун дээр өссөн

Дэлхийг цочоосон Монгол охин

2016 оны 8сарын 9нд Б.УЛААНХҮҮ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
Оруулсан admin on 2016-07-30 18:52:12 (4276 уншсан)

Цэлэлзэн цэхэрлэх хөвсгөл нуурын
Цалигсан хурдтай цолмон халтар
Цээжний хэдэн азаргыг хөтлөөд
Цахилан хурдлах нутгийн азарга
Гараанаас гараад л гангар ч өгдөг
Ганган цэнхэр нуурын ажнай
Гаргасан хөлс нь рашаан болон
Газарт үлдсэн бурхан азарга
Сарьдагт өндөр хөвсгөл нутгийн
Сайхан цэнхэр хангайн хүлэг
Салхин доогуур нь гарсан болгоны
Сэтгэл сэргээсэн тэнгэрлэг ажнай
Тэнгэрлэг нутгийн сүргийн дотор
Тэнцэж боссон шөрмөслөг унага
Тэлж уралдаад сунгаж орхидог
Туйлын хурдан танхай азарга
Уяа сойлго нь тохирсон л бол
Уралдахад айдаггүй цолмон халтар
Унаган нутагтаа удамшиж төрсөн
Угшил сайтай гүүний унага
Айраг түрүү алдаж байгаагүй
Аралтай иртэй хурдтай азарга
Алдарт уяачийн адуунд төрсөн
Адтай одтой монгол азаргаа

2016 оны 7сарын 21 нд
Сартуул Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Оруулсан admin on 2016-07-30 18:48:34 (3934 уншсан)

Нүүрэнтэйн хөндийн хурднууд хэрлэн өгсөн тарлахад

Нацаг доржийн буйран дээр шувуун саарал үүрсэж

Найман зууны тэртэйгээс хааны шаргууд янцгааж

Намхан монгол морьдын догшин туурай тачигнана

Бага гүний овоон дээр сунгаа явуулан хөлслөхөд

Бага нуурын мандал дээр бадам лянхуа дэлгэрч

Байдсан гүүний унаган дээр тэнгэрийн солонго татаж

Бага хэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ

Шилийн сайн эрчүүдийн адуу зөрүүлсэн овоон дээр

Шилмэл хүлгүүд солилцсон багануурын дэнж дээр

Шүүдэр буусан ширгэн дээр түр амарсан тал дээр

Шигшмэл хүлгүүдээ сойсон нүүрэнтэйн талын уяачид

Зургаан насныхаа морьдоор зул задруулан гайхуулж

Зуун түмэн хүлгийг тархилж хөтлүүлэн гангарах

Засал уяа нь тохирсон айргийн тавын морьд бий

Газар газрын хурднуудыг урин дуудаж уралдах

Гал шарын угшлаар хурд сэлбэгдсэн хурднуудтай

Газрын доорхи баялагаар авдар дүүргэсэн нөөцтэй

Гарт атгасан цулбуур нь айраг алдахгүй хүлгүүдтэй

Галуутайн нуурын хөндийд галаа асаасан уяачид

Ган амгаа шаргиулсан нүүрэнтэйн хурдан хүлгүүд

Газар цавчлан тэлүүлэх тэнгэрлэг монгол морьд

Гараа бариа нь ижилхэн бага хэнтийн хурднууд аа

2016 он 7 сарын 14 Сартуул Халх Б.Улаанхүү Багануур хот



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
Оруулсан admin on 2016-07-30 18:46:18 (3785 уншсан)

Их монгол улсын цэнхэр галтай тал дээр
Эрмэг гүүнээс төрсөн шандас сайтай унага
Их хурдын тоосноос ганцаараа сугарсан хүлэг
Эсгэлийн үнэр нь арилаагүй монгол гүүний төл
Тэнгэр бурханд таалуулсан талын монгол морь
Тэргэл сартай шөнөөр ус нь гарсан унага
Төв аймгийн Дэлгэрхаанд төөрөг нь харвасан ажнай
Төвийн нутгийн уяач Мөнгөн шагайн хүрэн
Хатан дөрвөн туурайгаар харгуй талыг туулж
Хатмал ханамал уяандаа сойлго нь ханасан хүлэг
Хадуур ч андуур ч уралдаагүй халхын хурдан буян
Хамаг монголын хурдад цойлон тодорсон ажнай
Урьхан зөөлөн салхийг уруудаж сөрөн уралдаж
Унаач жаалхан хүүг тонгойж ширвэхийг хүлээж
Уудам сайхан талаа урсган хөврүүлэн өнгөрөөж
Унаган хурдан давхилаар сунаж тэнийн уралдаж
Алтан туурайтны тоосыг ардаа зангируулан үлдээж
Араасаа нэхсэн аргамагийн салхийг хагалан сүнгэнэж
Түжигнэн давхих чимээнээс тасран тодрон холдсоор
Түрүү барианы шугамруу тарлан дүйлэн давхиж
Уухай хадаасан дэвжээрүү уралдаж түрүүлэн ирэх дээ
Урсан асгарах хөлсөндөө зүсээ хувирган өөрчилсөөр
Улаан хэцтэй зурхай дээр нутгаа дуурсган тунхаглаж
Уясан эзнийхээ алдарыг өндөрт өргүүлэн зарлуулж
Унаган ижлийнхээ судрыг дахин дахин дуудуулсаар
Уухайн дутай наадамчдын сэтгэлийг хөөргөн өндөлзүүлж
Уралдсан олон хүлгийн магнайг тоосоор мялаасаар
Улсын их хурдад тэргүүлж ирсэн түмэн эхээ чүүүүүүү

2016 оны 7сарын 27сартуул Б.Улаанхүү Багануур

Сартуул Халх Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Оруулсан admin on 2016-07-30 18:42:29 (3655 уншсан)

Айраг цэнхэр нуурандаа агаараар нисээд очихсон

Аагам халуун өдрөөр захад нь ороод шумбахсан

Алтлаг шаргал элсэн дээр нь дээшээ харж хэвтээд

Аль эртний явдлаа дурсан санан хөрвөөхсөн

Алтан шаргал түнгэндээ зүгээр л нэг очихсон

Аргал хорголыг нь түүгээд араг аа үүрээд алхахсан

Атан тэмээгээ уначихаад хэсэг сайхан тэшүүлэхсэн

Алдрай насаа дурсаад тэмээ уургалж тоглохсон

Хүнгий голынхоо эрэг дээр хэсэг сайхан хэвтэхсэн

Хүүхэд багын явдлаа санаж дурсан инээхсэн

Хөл нүцгэн жирийгээд багын найзтайгаа тоглохсон

Хүрэн алаг толгойтой гоёо малтаж идчихээд

Хэхэр ч гулиган цадаад голоо горойлгон огихсон

Нуурын захынхаа ширгэн дээр нэг л хэсэг хэвтэхсэн

Нойроо ханатал унтчихаад нүдээ нухлаад эвшээхсэн

Намирсан зөөлөн бороонд нь нэвт цохиулаад чичрэхсэн

Нялх багынхаа андуудтай модон морьтой уралдахсан

Завхан голынхоо эрэг дээр жараахай шүүрдэж тоглохсон

Зуны халуун өдрөөр дотор нь сэлж сэрүүцэхсэн

Зөөлөн нойтон элсэн дээр нь гэр барьж тоглоод л

Зураг шиг хэдэн найзтайгаа элгээ хөштөл инээлдэхсэн

Зогсоо хайрхан ууландаа зорин зүтгэн очихсон

Залуу халуун насныхаа алдаа бүхнийг гэмшээд

Зуун найман удаа сөгдөж мөргөн учирлахсан

Заяа замаа даатгаад дахин дахин мөргөхсөн

Айргийн үнэртэй нутагтаа аавтайгаа нэг уулзахсан

Ангир уургаа хөхүүлсэн ээжийгээ дахин босгохсон

Ам бүлээрэй цуглачихаад гэр дүүрэн шуугилдаад

Ачтай буянтай нутгийнхаа сайхныг дурсан ярилцахсан

2016 оны 7сарын 28 нд

Сартуул Халх Б.Улаанхүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
Оруулсан admin on 2016-07-16 11:08:21 (4115 уншсан)

Дэлгэр мөрний дэнжийн хул
Могой хээрийн удамт ажнай
Монголын хоймор нутгийн хүлэг
Дэлтэй цэнхэрийн уяаны азарга
Дэнзэнгийн энхтөрийн хурдан буян
Дээлтэй монголын зөстэй азарга
Дэлгэр мөрний дэнжийн хул
Дэвжээ эзэгнэсэн монгол азарга
Дамдинянсан бурханы хүлэг
Хотгойд түмний хийморь сэргээсэн
Хонгор халиуны эртний зүстэй
Хол ч хурдтай хотгойд азарга
Хоймор нутгийн хольцгүй азарга
Ханамал уяатай хатуухан азарга
Туулах чадвар бүрдэж төрсөн
Тунгалаг нуурын аатай азарга
Төрсөн ижил нь тусгай удамтай
Төөрөг нь угаасаа уралдах учиртай
Чадалтай хурдай хөвсгөлийн унага
Чингүүнжав жанжны адууны цустай
Чөмгөндөө хүрсэн ясны тамиртай
Чирж уралддаг чадалтай азарга
Төрийн наадмын түмэн эхүүдтэй
Төрсөн биеэрээй тулж уралдаад
Торго шиг нэмгэн суран жолоогоо
Тос хөвсөн айргаар мялаалгаж
Нутаг хошууныхаа нэрийг дуурсгаж
Нумарч тэнийн гайхалтай хурдалж
Айргийн тавын алтан зурхайдаа
Аяган туурайгаар гишгэсэн азарга
Ижил сүгийнхээ удмыг дуурсгаж
Эвшээж шилгээн газар хөрвөөж
Их уул нутгаа түмэнд дуурсгаж
Эхэллээ тавьсан хоймор азарга

2016 оны 7 сарын 11нд
Б.Улаанхүү Багануур



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
Оруулсан admin on 2016-07-16 11:06:33 (3781 уншсан)

Азарганы чадалтай архангайн аварга
Хөх монголын хүчитний эгнээнд
Хүчтэй чадалтайд тооцогдож ирсэн
Хөвчийн хүрэний чадалтай аварга
Хөдөөнөөс төрсөн хангайн аварга
Хаанаас нь ч харсан халхын хүчтэн
Хашаатын нэрийг дуурсгах аварга
Ширмэл зодгийн сэнжигнээс сэгсэрч
Шилдэж дугтран хавирч байгаа нь
Шөрмөстөө амьтан тэсхийн аргагүй
Шийдсэн хавираатай шинэхэн аварга
Ширүүлж цочоовол дайрч унагах
Шидтэй хүчтэй хангайн аварга
Арын сайхан цэнхэр хангайдаа
Адуун дээр өссөн аатай аварга
Арьс нь хүртэл шир шиг зузаан
Азарганы чадалтай хашаатын аварга
Амласан болгоныг төвөггүй давсаар
Арсланг алгасч аварга болсон
Арвын даваатай ар хангайн аварга
Аархаж хөөрдөггүй санжаа аварга
Өвөр монголд ч түрүүлж л байсан
Өөрийн нутагтаа ч бас л түрүүлдэг
Өөрөөсөө төрмөл тамиртай аварга
Өшөөч түрүүлэх эрэмбэтэй аваргаа

2016 оны 7 сарын 15нд
Б.Улаанхүү, Багануур



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Оруулсан admin on 2016-07-16 11:03:30 (3518 уншсан)

Нүүрэнтэйн хөндийн хурднууд хэрлэн өгсөн тарлахад

Нацаг доржийн буйран дээр шувуун саарал үүрсэж

Найман зууны тэртэйгээс хааны шаргууд янцгааж

Намхан монгол морьдын догшин туурай тачигнана

Бага гүний овоон дээр сунгаа явуулан хөлслөхөд

Бага нуурын мандал дээр бадам лянхуа дэлгэрч

Байдсан гүүний унаган дээр тэнгэрийн солонго татаж

Бага хэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ

Шилийн сайн эрчүүдийн адуу зөрүүлсэн овоон дээр

Шилмэл хүлгүүд солилцсон багануурын дэнж дээр

Шүүдэр буусан ширгэн дээр түр амарсан тал дээр

Шигшмэл хүлгүүдээ сойсон нүүрэнтэйн талын уяачид

Зургаан насныхаа морьдоор зул задруулан гайхуулж

Зуун түмэн хүлгийг тархилж хөтлүүлэн гангарах

Засал уяа нь тохирсон айргийн тавын морьд бий

Газар газрын хурднуудыг урин дуудаж уралдах

Гал шарын угшлаар хурд сэлбэгдсэн хурднуудтай

Газрын доорхи баялагаар авдар дүүргэсэн нөөцтэй

Гарт атгасан цулбуур нь айраг алдахгүй хүлгүүдтэй

Галуутайн нуурын хөндийд галаа асаасан уяачид

Ган амгаа шаргиулсан нүүрэнтэйн хурдан хүлгүүд

Газар цавчлан тэлүүлэх тэнгэрлэг монгол морьд

Ганзганы ногт буцаагаагүй баганхэнтийн хурднууд

2016 он 7 сарын 14

Сартуул Халх Б.Улаанхүү, Багануур хот

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Оруулсан admin on 2016-04-23 00:08:04 (4130 уншсан)

  Цаг хугацаатай зогссон зүрх

Цохилж биднийгээ баярлуулаач

Цахилж явсан гал халуун нас

Замхарч тэнгэрт одлоо

Зулайг чинь үнэрлэх эцэгнээс чинь

Зураг л үлдхийн цагтаа

Хөшүүн биеийг тэврээд ч чи бүлээцүүлэхгүй

Зүүн өвдөгнөөс нь адисаан авч

Зүүдлээ ч үгүй амьдралдаа тавтай морил...

Цаг хугацаатай зогссон зүрх

Цохилж биднийгээ баярлуулаач

Цахилж явсан гал халуун нас 

Замхарч тэнгэрт одлоо...

Дүрэлзэн шатаах галнаас би харамлаж орилно

Дүнхийн найгах хорвоог би үзэн ядна

Алгын чинээ суварганд

Аав чинь юм шүү гэж надад хэллээ

Үлдсэн нурам нь

Үүрдийн мөнх оршиг гэж

Энгэртээ би нааж

Эцсийн илч нь зүрхэнд минь шингэг гэж би шивнэлээ.....                 А.Шихихутуг

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
Оруулсан admin on 2016-04-02 20:40:16 (3847 уншсан)

Алдарт завханы Донойн хөндийд

Алсыг харан янцгааж байдаг

Алтан дэлхийн бүгээн тоосыг

Аяган туурайгаар босгож байдаг

Адуутай айлын шон дээр сойгдож

Амгаа зуузай шаригуулж байдаг

Алхан толгойт адуун сүргийн

Айраг сэнгэнэсэн зэлний унага

Алдарт Завхан голын хүлэг

Аймаг алгасан уралдаж байдаг

Азтай одтой монгол морь

Алтан туурт ажнай хүлэг мину

Зууд ч байсан зугтаж л уралддаг

Зургаад ч байсан зурхайд ирдэг

Зун гантайд ч зулар ч л уралддаг

Зудтай өвлөөр ч тархинд тавалдаг

Хахир хавраар ч хашигнаж уралдаагүй

Хазгай газар ч хальт гишгээгүй

Хангай говийн хаана ч ялгаагүй

Хазаар цулбуур сулраагүй хүлэг ээ

2016 он 4сарын1сартуул Б.Улаанхүү Багануур

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
Оруулсан admin on 2016-04-02 20:36:04 (4594 уншсан)

Би ам дүүрэн ерөөлтэй
Аяга дүүрэн айрагтай
Атга дүүрэн шагаатай
Адуу гэж хөлд орсон
Ар газрын монгол хүү
Би Агтны тоосонд булуулж
Аргамагийн сайныг унаж
Айрагны амтанд халамцсан
Адуутай нутгийн эр хүн
Азтай одтой монгол хүн
Би Алаг манан хөөрөг зөрүүлж
Амар мэндээ мэдэлцэж сурсан
Арван ханатай монгол гэртээ
Аянчин гийчин тосч үдсэн
Амны бэлэгтэй монгол хүн
Би айраг эссэн хөхүүрнээс
Арз хорзын нэрмэл нэрж
Авдар дээрх бурхан сахиусандаа
Амсах тахил өргөн хүндлэж
Ассан галандаа дээж өргөсөн
Адууны тоостой монгол айлаа
Би хөдөө нутгийн зөөлөн хөрсөнд
Хөл нүцгэн хурдлаж өссөн
Хөх монголын тамгатай хүүхэд
Хөлслөх морьдын унаач хүүхэд
Хөөмийлж тоголсон монгол хүүхэд
Хүчирхэг түүхтэй Чингисийн удам

2016 оны 3 сарын 22 сартуул Б, Улаанхүү Багануур



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
Оруулсан admin on 2016-04-02 20:33:48 (4435 уншсан)

Хөлөндөө салхитай хүнгийн хүрэн
Хөлөндөө салхитай Хүнгийн хүрэн
Хөшиж суудаггүй хурдтай хүрэн
Хүрэн зээрдийн удамтай хүлэг

Хүчирхэг азарганы тамиртай төл
Хүйгээ энэ голд салгасан унага
Хүлгийн шинжтэй хурдан буян
Хөнгөхөн ястай аатай ажнай

Хөлөө газраас хөөргөж ирээд л
Хөх хайрга цацалж шидээд л
Хөөсөн морьдын туурайг чагнаж
Хүрэхийн аргагүй тасарч зугтаад
Хөврүүлж сунгаж цувуулж хаячихаад
Хүнгий голын хүрэнүүдийн удмыг
Хүлэгт нь хүмүүст нь сануулж өгөөд
Хэсэг хэсэгхэн амьсгаа дараад
Хөндийг туулаад л арилж өгнө
Гараа барианы хоорондох зайг
Гарсан хурдаараа сааралгүй туулж
Гайхуулж шагшуулан түрүүлж ирээд
Гаргсан хөлсөө хатаасны дараа
Ганц нэгээрэй цувраад ирэх нь
Гайхамшигт энэ Хүнгийн хүрэнтэй
Ганзага зэрэгцэх туурайт хүлэгүүд
Гарах л байхдаа түмэн эхүүд минь

2016 оны 3сарын 22 сартуул халх Б.Улаанхүү
хэхэхэ арай хэтрүүлчихсэн үү уучлаарай хүмүүсээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Оруулсан admin on 2016-04-02 20:32:38 (4233 уншсан)

Завхан голын унаганууд залгах удамтай хүлэгнүүд

Замилан хорвоод дуурсах угшил сайтай унаганууд

Залгаа зургаан хүзүүндээ үегүй төрдөг удамтай

Зандан ширээ шиг зоон доо айргаар мялаах хувьтай

Зөөлөн матмал хавирган даа илүү тоотой төрдөг

Зүрхэн талын сугандаа гуурстай төрдөг удамтай

Зулай цагаан Отгоны авшиг авсан азаргануудтай

Зөндөө олон шинжүүд бүрдмэл төрдөг буянтай

Завхан голоор овоглож зард гарсан хурднуудтай

Зурхайд түрүүлж гишгэх удмын хурдан шандастай

Зуун зуунд дуурсах угшил сайтай удмуудтай

Зурж зорсон юм шиг төгс шинжийн нь бүрдмэл

Зүс зүсээрээ нь нийлсэн халиун саарлын ижилтэй

Зүтгэл итгэл алдадгүй хурдан туурайт олонтой

Зүүн бүсийн уралдаанд айрагдаж түрүүлж үзсэн

Зүр гурын шинжтэй завхан голын алдарт хүлэгүүд

Завханы сартуул халхуудын омогшил болсон адуутай

Завхан голынхоо урсгал шиг халигж цалилгсан хурдтай

Завсар гаргаж өнждөггүй залгаа хурднууд арвинтай

Заан цагаан соёотой ангайж эвшээсэн азаргатай

Зөнтэй юм шиг угаасаа түрүү айргаа мэдэрдэг

Зөөлөн шаргал тоосыг тэнгэрт тултал босгосоор

Зурхайн цагаан хэцэн дээр эрчээрэй ирдэг хүлэгүүд

Даншиг наадмын түрүү халиун зүстэй хүлэгтэй

Дахин батлан түрүүлж даян түмэн эх болсон

Эцэг өвгөдийн минь удамт энэ сайхан хүлэгүүд

Элэрч баларч дуусашгүй Завхан нутгийн буян юм

2016 оны 3сарын 23 сартуул Б.Улаанхүү Багануур

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Б.Сүхбаатар : Морин дээр
Оруулсан admin on 2016-03-18 22:55:14 (4229 уншсан)

Ирсэн зүгтээ өндийхөд
Хацар илбэх салхин,нулимс тээгээд одоход
Хагсарч онгосон талдаа бороо болон асгарч
Ханалаа гээд түлхэхэд нь,нар болон залгилаад
Хашгирч ургах цэцгэн дунд хаан суумаар бодогдоно

Ирсэн зүгтээ өндийхөд
Хүлгийн шанхнаас үсчих хөлсөн дуслууд бөмбөрөн
Хүний үнэр тээгээд хөрсөн дээгүүр солонгороход
Хүрэн толгойн сүүдэр хүүшлэн дөхөж бараадахад
Хүү нь болсон нутагтаан хүнээрээ үлдмээр бодогдоно

Ирсэн зүгтээ өндийхөд
Уулын хөх салхины өнгө нь хэвээр харагдаад
Урьд эртийн домог урдуур хойгуур хөглөрөхөд
Урсан өнгөрсөн жилүүд, хураасан адуу шиг пижигнээд
Унасан морь дугтрахад цалам шидмээр бодогдоно

Ирсэн зүгтээ өндийхөд
Талын салхинд боссон таанын үнэр дэгдэж
Тархин аглагт даяанчлагч бурхны үртэй золгоход
Төөлөх биены жаргалд,тоолох нас хоргодон
Тэнгэрийн нарыг хөтөлж очоод,тоонондоо уямаар бодогдоно

Ирсэн зүгтээ өндийхөд
Голын цэнхэр салхин, галын үнэр тээгээд
Газрын холд дэргэсэн, хүлгийн чихэнд сортолзоход
Гаднаан саравчлан зогсохгүй ижий минь гэнэт бодогдоод
Гарын хуруунд суларсан жолоо чангалан гэлдрэв би

Б.Сүхбаатар



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Хулан 	Ц	 Шүлэг: Ц.Хулан : Аавдаа
Оруулсан admin on 2016-03-18 03:54:00 (41419 уншсан)

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа

Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 84/17 | Хулан Ц )

Бусад 		 Шүлэг: Бодол
Оруулсан admin on 2016-03-15 11:02:17 (4921 уншсан)

Гэв гэнэтхэн чиний л тухай бодчихоод

Гэмшиж суухдаа ч хүртэл догдлоод л

Саваагүй хүслээсээ харин ч би айхгүй байна аа

Санаад л байх аваас хүрээд ирэх юм шиг

Зуун шүлэг биччихвэл уужирчих юм шиг

Зуун удаа зөвхөн чамд дуралчихсан юм шиг

Гартаа барьсан номоо гаднаас нь уншиж

Ганцхан удаа би нөгөө ертөнцөд амьдарсаан

Хамаагүй ээ хүрээд ирэхгүй байсан ч

Хайрлан дурласан сэтгэлийн хүлээс алдууртал

Хүлээж хүлээж дараа нь

Хүйтэн гараа даллах гэж

Хүсээд ч байгаа юм ууу чиний тухай бодном



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Оруулсан admin on 2016-03-14 21:46:53 (9492 уншсан)

Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж

Хүйтэн булгийн уснаас нь шүдээ тагштал залгилж

Талын тогоруу нуурын ангир үргээж

Таанын толгой цэцгийн дэлбээ түүж явсан болохоор

Газар шороондоо би хайртай

Толгодын энгэрээр хургаа хариулж явахдаа

Тоодон дээлэндээ чулуу хормойлж гэр барин

Хөрст газрыг нь хотойтол хөл нүцгэн гүйж

Хөнгөн залуу насаа талд үдсэн болохоор

Газар шороондоо би хайртай

Ээжийн минь амгалан үедээ өрхийг нь татаж

Энгэр бэл дээр цэмцийн харагддаг байсан

Төрсөн гэрийн минь буйр мөөгөн хүрээ татаж

Төө зайгүй амьдралын илч шингээж байдагт нь

Газар шороондоо би хайртай

Аймгийн сургуульд орчихоод гэрээ санан ганихарч

Ар багийн хотлоор гэрийн бараа ширтэж

Асгарах нулимстай нүдэнд зурайн харагддаг байсан

Алтан шаргал замыг одоо болтол санадагтаа

Газар шороондоо би хайртай

Уулс толгодын дээгүүр үүлс суунаглан нүүж

Унасан морьны туурай газар хотойтол цавчилж

Учрахын сайхан ерөөлөөр хос зүрхэн цохилж

Уудам талын бэлчээрт хайр амталсан болохоор

Газар шороондоо би хайртай

Харийн дайсан халдахад гал голомтоо хамгаалж

Халхын сайхан эрчүүд буу мөрлөж мордохдоо

Хатан туулын усыг рашаан гэж амтлан

Хайрга чулуу шороог нь алчууртаа боож явсанд нь

Газар шороондоо би хайртай

Арван төө биенийхээ алжааж ядрахыг мэдэлгүй

Ариун талын уудамд цуурай хадтал дуулж

Аагтай залуу насныхаа ид бахыг үзэх гэж

Атрын онгон хөрсөнд үр суулгалцсан болохоор

Газар шороондоо би хайртай

Зуур хоносон сарны тэргэл туяаг орлох гэж

Зуун түмэн зулыг эх газартаа асааж

Тэнхээт биенийхээ хөлсийг дусал дуслаар шингээх гэж

Тэнгэрлэг эх орондоо эзэн нь болж төрсөндөө

Газар шороондоо би хайртай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )

Бусад 		 Шүлэг: Би сайхан бүсгүй
Оруулсан admin on 2016-03-08 00:35:07 (6804 уншсан)

Орчлонгийн сүүдрийг наранд ойртуулах гэж
Охин дуугаа тэнгэрт хадааж төрсөн - би сайхан бүсгүй
Ижийнхээ сайхныг хугаслан авч мэндэлсэн болохоор
Эгэл төрхөндөө өөрийн орон зайтай - би сайхан бүсгүй
Зуны цэцэг шиг өнгө төгс төрөөгүй ч
Зорсон хөшөө шиг бие хаа тэгшгүй ч
Зургийн хуар шиг хээ тансаг чимэггүй
Залуу насаараа л гоёсон -би сайхан бүсгүй
Чиний харцыг өөр лүүгээ удтал чилээлгэж мэдэх
Чимэг ч үгүй даруухан - би сайхан бүсгүй
Чимээгүйхэн хайрыг чинь зүрхэндээ гэмгүй урьчихаад
Чилийтэл хүлээлгэж мэдэх -би сайхан бүсгүй
Жавар хургасан сэтгэлд чинь хайрын галаа цогшоож
Жаргалд хамтдаа алхлах - би сайхан бүсгүй
Цаг цагийн тоосонд үл гундан чамайгаа чимэх
Цахилах гөрөөс шиг эрдүүхэн - би сайхан бүсгүй
Үйл заяаны учганд би чамайгаа сонгосон хэдий ч
Үнэндээ чиний сэтгэл намайг үгүйлсэн - би сайхан бүсгүй
Үхэхдээ хүртэл чинийхээ хайранд өлгийдүүлчихээд
Өөр ертөнцөд бардамхан алхлах - би сайхан бүсгүй
Надад хайрын дээд нинжин сэтгэл дэлгээтэй болохоор
Надад харах нүдний эгэл бүхэн цогцлоотой болохоор
Надад хамгийн сайхан үрийн тавилан заяатай болохоор
Нартад би өөрийгөө сайхан бүсгүй гэж бардам хэлнэ
БИ САЙХАН БҮСГҮЙ

эх сурвалж



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 425 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-13.jpg
Хэмжээс: 600x450 119k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3612

Хүрэлтогоот
khureltogoot-02.jpg
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4048

Должин : Зам зуур
zam-067.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3709


Агуулга
Лхагва, 2023.01.04
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn