Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Article1


Батнайдвар  	М	 Article1: М. Батнайдвар : Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь ...
Оруулсан admin on 2013-05-03 15:25:41 (2342 уншсан)

Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь

Цалингаа бариад ирэхэд чи минь гэрийн эзэн шүү дээ гэдэг юм 

Цадиггүй аашилж хааяа халамцуухан ирэхэд 

Цамцыг минь тайлж халуун хөнжилд амраадаг юм 

Хайр нь тэр онигор нүд, бор царай, батгатай нүүрэндээ байдаг юм

Халамж нь харин сэтгэл зүрх аалинд нь байдаг юм 

Хал пал ихтэй амьдралын шуургыг хамтдаа сөрж

Хатуу ч гэсэн үнэн үед надаас урваагүй юм 

Өнгөнд шунаж өөрийг би сонирхохгүй ээ 

Өөр юу ч хэрэггүй надад тэр минь хамгаас үнэтэй

Үүрээр гэртээ ирдэг царайлагыг би сонгохгүй ээ

Хэтэвч өнгийж шуналдаа идэгдсэн хөөрхөнөөс 

Хэний ч өмнө намайг хайрладаг тэр царай муутдаа би хайртай

Яадгым тэр чинь наддаа л хөөрхөн 

Янаг сэтгэл бадарч түүндээ л би шунадаг юм 

Яах гээв миний амьдралд та нар оролцож 

Явах мөрөөрөө яв тэр гүнжийн багтай шуламтайгаа 

М. Батнайдвар 2011.09.07 03:36 

 

Хайр нэг хөрчихөөрөө буцаад яагаад бүлээсдэггүй юм бэ 

Харц нэг буурчихаараа буцаад яагаад ширтдэггүй юм бэ

Гал бөхөж үнс үлддэг шиг 

Гаднаа чи үнссэн ч сэтгэл чинь нисчихсэн 

Худал хуурмагт дургүйг чи өөрөө мэдсээр байж 

Хуурамч инээж намайг юунд зовооно вэ

Яахав дээ чи намайг үзэн яд бүсгүй минь

Ялдам инээхээ больж хөмсөн зангид 

Зүүн уулын цагуур далд орсон ч гэлээ

Зүрх сэтгэл минь хэдийнээ чинийх болсон 

М. Батнайдвар 2011.09.07 04:31 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Батнайдвар М )

Урианхай 	Д	 Article1: Ц.Эрдэнэсайхан : Миний залуу нас
Оруулсан admin on 2013-03-30 12:05:37 (2194 уншсан)

Аяны хөтөч мэт залуу нас минь чи
Айсуй ирэх диваажингийн зүг хөтлөнө үү
Хоосон гуниг холуур тойрон одох
Ховорхон дуугаа аялан жим харгуйг хорооно уу
Улаан ногоон цэнхэр
Урсах цус, номин тал, цэлмэг тэнгэр мэт
Тод өнгийн хувцас өмсгөлтэйгээ
Тодхон санагдах миний залуу насаар
Эрээн бараан амьдралын зовлон зүдгүүр 
Элдэвлэн эргэлдэн туучиж өнгөрөхдөө
Халуун зүрх эзэгнэгч гэгээн наснаас 
Хар цагаан зураг л үлдээж одоо юу
Энгэрийн халаасандаа удаан хадгалсан
Эргэлдсэн нүд, хархан хөмсөгтэй
Залуу насны амраг минь баяртай
Тэмдэглэлийн дэвтэртээ мөнхөд татласан
Шидэт үгс, зураасан зурагтай
Залуу насны онгод минь баяртай
Монгол нутгийн гоо үзэсгэлэн чиний
Мойл нүднээс сувдан хэлхээ асгарч
Агшин зуур газар унахын төдийд
Аяа миний залуу нас бөхжээ

Мөрөөдлийн хүлэг мэт залуу нас минь чи
Мөдхөн учрах диваажингийн зүг эргэв үү
Уул талын дунд энгэр задгайхан дуулахад
Улам хурдлан дүүлж гол мөрнийг гатлав уу
Гуниг баяртай амьдрал
Гутлын өсгий шиг хуучирч
Эргэн дурсах гомдлын 
Эгшиглэнт хугацааг заахад
Дөрвөн мөр шүлгээ
Дөрвөн он зохиожээ би
Зургаан утастай гитараараа
Зургаан жил хөгжилджээ би
Ард нь хугацаа үлдээлгүй
Арван оныг хамтдаа үрсэн
Залуу насны дурлал минь баяртай
Ахиад цаана нь амьдрал байхад
Аль нэг нь аргадаж өгөөгүй
Залуу насны хайр минь баяртай
Тал нутгийн гоо үзэсгэлэн чиний
Танхил цээжнээс хагацлын салхи сэвэлзэж
Агшин зуур санаа алдахын төдийд
Аяа бидний залуу нас бөхжээ

Ард чинь үлдлээ залуу нас минь баяртай
Аяа даллан даллан, араас чинь гүйн гүйн үдье
Уудам дэлхийг чамтай туулсан маань цаг хугацаа биш
Уураг тархины минь талыг эзлэсэн орон зай боллоо 
Дур сэтгэл татсан
Дүр төрх чинь мөнхөрч
Кино зургийн хальс мэт
өнө мөнхийн амьтай
Дуу болон үлдсэн
Дурлал хайр минь сэдэрч
Yзмэр бүрийг гөлөрсөн
Yүрд мөнхийн ажилтай
Тэр гэхийн ижилгүй
Тэмдэгээ үлдээж одсон
Зам мөрийн дунд
Залуу нас минь баяртай




( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Урианхай Д )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Article1: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 4 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 15:10:37 (3055 уншсан)

бүсгүй бол Сувдаа байсан юм. Жаахан байрагшсан л болохоос ерөнхий төрөх нь яг л хэвээрээ.

- Хүүе ээ! Ямар сонин хүн бэ? гэж хашгираад тэр намайг тэвэрлээ. Надад ч сайхан санагдав. Бүр худалч хүнд сормуус ч норох шиг.

- За тэгээд, сонин сайхан юу байна даа? Завтай бол хоёулаа хэсэг ярьж сууя л даа гэж байна. Мэдээж би зөвшөөрөлгүй яахав. Бидний яриа хэдэн цаг үргэлжилснийг одоо бараг санах юм алга. Их л удсан санагдана. Би түүнийг их удаан харж суув. Миний мэдэхийн асрах газрын жаахан танхайвтар охин биш болсон байлаа.
Сувдаа маань ер нь элдвийг л үзсэн юм байх. Асрах газраасаа гараад сургууль соёл ч гэсэнгүй. Сурлага нь ч хүрээгүй гэнэ. Тэгээд нэг найзыгаа даган наашаа цаашаа явдаг наймаанд явж гэнэ. Угаасаа өөрийн гэсэн мөнгөгүй учир өдөр хоногоо л аргацаасан юм болж. Тэгтэл нэг боломж гараад Солонгос явсан байна. Тэр үеэр манайхан бараг явдаггүй. Монгол хүн тэнд их нэр хүндтэй байсан гэнэ. Солонгосын виз ердөө л хорин ногоон л байлаа шүү дээ гэнэ. Тэгэхээр эрт явсан бололтой. Миний анагаах төгсөж байсан үетэй давхцаж байв. Тэнд очоод хоолны газар ажилд орж, солонгос хоолыг харин чамгүй сайн хийж сурсан гэнэ. Тэгээд хэдэн жилийн өмнө ирээд энэ байрыг түрээслэн ажиллуулж байгаа гэнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Article1: Т.Бум-Эрдэнэ : ҮР ХАРАМ - 3 (тууж)
Оруулсан admin on 2013-02-21 14:19:27 (3348 уншсан)

сүү барьсаар орж ирлээ. “Наашаа ирж, бичиж байгааг тонгойж харах вий дээ” гэж санаа зовохдоо түүн рүү сэмхэн хялмалзаад байлаа. Ямар ирэнгүүт нь жаахан охин шиг хамаг юмаа хумиад, нуугаад уналтай биш. Тэгэхгүй гэхээр хөгшин улс бие биенийхээ сэтгэлд юм хийчихвэл үхтлээ юугаа ярьж суух билээ. Би чухам ямархуу царайтай болсноо анзаарсангүй. Өвгөн маань
- Бичээд бай, бичээд бай өвгөн нь ойрхон гараад ирье гээд нүдээ нэг хөөрхөн ирмээд, нэг их халуун дулаахан харлаа. Энэ хүн надад үнэхээр хайртай юм гэдгийг мэдээд мөн ч олон жил болж байна. Би ч азтай л хүн. Гэхдээ яг одоо бол “хурдхан гараасай” гэж бодож байв. Хүн гэж муухай шүү. Өвгөн гарч хаалганы түгжээ торхийхэд би цааш нь үргэлжлүүлэх гэснээ нэг их сонин санагдчихав. Бодвол өөрөөсөө л ичээд байгаа бололтой. Яаж яваад энэ сэдэв рүү орчихов доо. Санаа зовмоор юм. Энэ зохиолч нар ер нь яаж болж байдаг юм бол? Магадгүй, тэдэнд өөрсдөд нь хамаагүй байдаг болохоор тэр юм болов уу? Харин энэ бол миний амьдрал учраас үр хүүхэд, хань ижил гээд бүгд уншина гэж бодоод санаа зовоод байж болох л юм. Ямартай ч гэсэн нэг хэсэг сууснаа үзэг цаасаа цааш нь түлхэж, энэ сонихон хэсгийг зүгээр л дурсаж бодъё гэж санаад гэрээ цэвэрлэж гарлаа. Тэгэвч бодол санаа минь аль тэртээх халуун залуу насандаа очсон байлаа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бусад 		 Article1: Д.Цэнд : Галбын хур хөллөж зүсрээд
Оруулсан admin on 2012-12-22 12:46:43 (2048 уншсан)

Галбын хур хөллөж зүсрээд
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын цэнхэр нутаг
Солонгын өнгөөр нумарч харагдана
Таанын цэцэг бүрхэж ганхаад
Тансар морьтон гангарч үзэгдэнэ
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг
Гарьдын дэвэлтээр нисч харагдана
Шувуун шандын хөх зэрэглээнд
Шунхан дэлт үүлс товолзоно
Галуун хүзүүтийн уран биелгээнд
Ганьхан сэтгэлт хутагт дүрэлзэнэ
Дүвчин хутагтын хөх сэржим
Дөрвөн зүгтээ бороошиж үзэгдэнэ
Догшин ноёны говь нутаг
Дорно дахинд дуниарч харагдана
Цагаахан үүлсийг энд үдсэн юм
Цасан будрахыг энд харсан юм
Намрын бороонд энд норсон юм
Намхан толгодыг энд дэрлэсэн юм
Сарны мэлмэрээнд гуньж үзсэн юм
Сархадын хатууг шимж дуулсан юм
Наран зүг саравчилж зогссон юм
Нарийн салхинд ганхаж суусан юм
Сэвлэгний үнэрээ энд гээсэн юм
Сэтгэлийн дурднаа энд цуулсан юм
Амрагийн дууг энд зохиосон юм
Алтан биеийг энд орхисон юм
Шинийн сарны туяаг нөмөрсөн юм
Шингэн цэнхэр манан болсон юм
Амуу цагаан хяруунд хувилсан юм
Алтан харганын үйсэнд шингэсэн юм
Танхил гэгээн нялх Равжаа
Цасаар урласан зүүд байсан юм
Тал нутгийн залуу хөвгүүн
Цагаан чулуун сарнай байсан юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Бусад )

Далай ламын айлдвар 		 Article1: А. Мөнхбат: Царван
Оруулсан admin on 2012-12-16 17:38:22 (3116 уншсан)

Хотгор газар хондлон ургадаг

Хогийн ургамалтай холилдон байдаг

Хамар цоргим үнэртэй

Хүрэн өвсийг царван гэдэг

 

Хоолой өвдөхөд хэрэглэх

Хосгүй сайн ургамал гэж

Аав минь надад заасан юм

Анзаарч би сонссон юм

Аманд орохдоо гашуун ч гэлээ

Анагааж эмчлэхдээ гаргууд сайн

 

Намрын наранд дэлгэж хатаагаад

Нунтаглаж үйрүүлэнгүүт л эм болчихно

Хоолой хатаад аргаж эхэлбэл

Хандалж зайлаад л зүгээр болчихно

 

Мөхөөлдөс идээд хоолойгоо өвтгөсөн ч

Мөнөөх л царвангаа би хэрэглэнэ

Мөс шиг хүйтэн өвөл хүртэл

Миний бэлдсэн царвангаас айдаг



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Үржинханд 	Э	 Article1: Э.Үржинханд : Нэхмэлчин
Оруулсан admin on 2012-10-15 12:03:47 (2156 уншсан)

Шиврээ бороонд хотын шөнө хэрхэн ариусахыг

Шилний цаанаас ширтээд бодол нэхэнгээ ажина

Өргөн зам дээр багтаж ядсан машины цуваанаас

Өнгийн гэрэл, уйтгарт  намар, шүхэртэй хүнээс

Ширхэг ширхэг утас ээрч, харцаараа нийтгээд

Шив шинэхэн, торгомсог мэдрэмж гаргаж авна

Амрагтаа тунисан зүрхэс  замын хоёр талаар

Амьдрал дундуур ганц ганцаараа алхах нь жиндүү

Дахиад хэзээ ч уулзахгүй гэж хана хэрэм босгохдоо

Далдхан бодолдоо итгэлийн утас хайсаар үлдэнэ

Сэтгэшгүй ертөнцөд зөвхөн хайраар угаагдах толбыг

Сэрж мэдрэх ухаарлын дуслаар ариусгахсан

Сэрүүн тэнгэрээс, хүний орчлонгоос чухам юуг эрж

Сэмрэн сэмрэх үүл шиг нимгэрэн нимгэрсээр  билээ

Мөрөөдөлдөө бүтээдэг  аз жаргалаа чамд бэлэглэе

Мөрөнгийн ус шиг сэтгэлээ рашаан болгож өргөе

Мөнгөн утас, алтан саа аль аль нь хэрэггүй дээ

Миний урлаж буй өмсгөл сэтгэлийг тань дулаацуулаг ээ.

                           Э.Үржинханд



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Үржинханд Э )

Далай ламын айлдвар 		 Article1: Н.Отгонцэрэн : Би хотод дургүй
Оруулсан admin on 2012-08-01 13:35:31 (2623 уншсан)

 

Хараал идсэн энэ хотод удаан амьдрахыг би хүсдэггүй ч, хараал дунд нь

                                                                                            удаан амьдрах янзтай

Хаашаа юунд тэмүүлж буйгаа мэдэхгүй зохиомол хотыхныг харахаар

                                                                                         төрмөл уур минь хүрдэг

Үхсэн амьтны байдалтай хотын хүмүүс дунд ганцаар амьд мэт явна гэдэг

                                                                                    үхэхээс ч дор санагдах юм

Үнэндээ би хотуудыг үзэн ядаж, хөдөөх тосгодод дурлаж, тал хээр нутгаа

                                                                                                                хайрладаг

Зүрх минь төрсөн нутгийнхаа эзгүй, аниргүй хээр талыг хүссэндээ өдөр бүр

                                                                                    уйлах чимээгүйгээр уйлдаг                             

Зүдэрсэн ч тал нутгийн хүү би аав, ээжийнхээ нэрний эхний үсгийг эдний

                                               аманд бүү хэл бодолд нь чинь ойртуулахгүй шүү

                                                               

                                                                                                               2011-05-17 



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )

Мөнхтуяа 	А	 Article1: Н. Отгонцэрэн : Сохор үг
Оруулсан admin on 2012-07-18 14:39:38 (3152 уншсан)

Өвгөн автобусны буудал бараадан сууна. Нүүрийг нь дүүрэх шахсан том хар нүдний шил нь сааралтан цантжээ. Хэзээний, ямар үйлийн үрээр нүд нь сохорсныг мэдэх аргагүй. Хоёрдугаар сар гарах дөхсөн хэдий ч өглөөдөө тэсгим жавартай ажээ. Түүний урдуур нааш цааш хөлхөлдөх даарч жихүүцсэн хүмүүс өвгөнөөс нэг их дээрдэхээргүй харагдах нь өрөвдөлтэй хачин санагдаад ичих, инээд хүрэх хоёр зэрэг шуурна. Өвлийн жавартай хүйтэн салхи олны хацрыг шавхуурдан алгадахад зүрхээ мөсөн ууланд мөргүүлсэн шиг өөрийн мэдэлгүй нүүр хувьсган эмзэглэнэ. Энэ бүхэн харин өвгөнд нөлөөлөх битгий хэл эсрэгээрээ бүр огт жиндээхгүй байгаа мэт халуун бодол төрүүлнэ. Хэн нэгэн рүү аврал эрэн хараад байх шиг үзэгдэх өнөөх цаасан хайрцагны хов хоосон ёроол харц хайрна.  Тэр үнэндээ үг хэлдэг бол энэ бүхнийг надаас илүүтэйгээр тоочих байсан биз. Хайрцагныхаа араас үл үзэгдэх жимсээ дааж ядсан мод шиг бөгтийсөн хэвээрээ тонголзон байж



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Мөнхтуяа А )

Бусад 		 Article1: У. Пүрэвсүрэн : Цэнхэр тэнгэрийн орон
Оруулсан admin on 2012-04-27 10:29:36 (9013 уншсан)

Сүрлэг Хархираан торгон салхи хацар илбээд
Сүүн давалгаатай Увс нуур тольдон мэлтийгээд
Зүрхэн еүдэн уул эцгийн суудлаар ханхайгаад
Зүймэл газрын зэрэглээ тэнгэрийн салхитай мяралзаад
                Тийм л нутаг даа миний цэнхэр хязгаар
                Тэнгэрийн диваажин миний унасан газар
                Ижийн минь сэтгэл шиг цагаахан зон олон
                Энэ биений үл тасрах амь нутаг минь
Үүлэн нөмрөг газрын энгээр зураглан нүүгээд
Үдшийн намуухан сэвшээнд залуу хос алхалаад
Үнэний төлөөх өвгөдийн сургаалийг түүх хүүрнээд
Үлгэрийн цэнхэр орон минь бодол эзэгнэн оршоод


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Бусад )

Батзаяа 	Б	 Article1: Б.Батзаяа : Юу мэдэрдэг гээч
Оруулсан admin on 2012-02-07 14:58:14 (2435 уншсан)

Зүүн далавчин дээрээ чиний хумсны сорвитой ч
Зүгээр дээ, би ниссээр л байна
Өд нь дэрэн дээр чинь унаж
Өвдөлт нь цээж рүү хатгасаар
Өөрчлөгдсөн юм алга даа, энэ хавьцаа
Өвдсөөр л байна...

Гэнэт хамаг бие хөлөрч гар чинь духанд хүрэхэд
Гэртээ сэрсэн мөртөө би хаана ч юм байдаг
Эсвэл чичирч даарсаар хүйтэн шилэнд хүрмэгц
Энд тэндээсээ хайлаад лаа шиг урсчихдаг
Ил харагдахгүй ямар нэг эрчим энэ өрөөнд
Эргэсээр л байна...

Хагархай шил тэмтрээд өндгөө исгэх төдийд
Хаа сайгүй ув улаан бөмбөлгүүд нисэлдээд л эхэлдэг
Зүрх шиг цохилох ийм олон бөмбөлөг дунд хэвтээд
Зүрхээ нэг нэгээрээ хэрхэн хагарахыг хараад
Хэзээ мөдхөн, ирэх юм шиг санагдах
чамайг хүлээн
Хэвтсээр л байна
Хэвтсээр л байна...



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Батзаяа Б )

Далай ламын айлдвар 		 Article1: Ээж
Оруулсан admin on 2012-02-06 12:42:46 (2512 уншсан)

Эжии гэх ариун алдартай хүмүүн бүхнийг
Энэ орчлонгийн хүн бүхний
Сэтгэл зүрх дотроо нандигнан
Сайхнаас сайхан дурсамж болгоны илэрхийлэл болж байдаг

Төрсөн эжийгээсээ өөр үнэт эрдэнэ
Төрсөн цагаасаа хойш би үзсэнгүй
Том оо эр болчихоод ганцхан эжии таньдаа
Томоогүй бяцхан жаал мөнхөд байна



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 147 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-05.jpg
Хэмжээс: 600x450 161k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3262

Анхны цас 2005 он
uvl-007.JPG
Хэмжээс: 600x450 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2929

Тэрэлж
trlj-007.JPG
Хэмжээс: 600x800 230k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2634


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn